| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00263/И |
| Дугаар | 00336 |
| Огноо | 2020-05-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 00336
| 2020 оны 05 сарын 25 өдөр | Дугаар 153/ШШ2020/00336 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлах, Г банк ХХК-ийн /-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан баг, Гүн чандмань 2-12 айлын орон сууц, 9 тоотод оршин суух, Сартуул овогт Сын Б/-д холбогдох, зээлийн төлбөр 15,008,183.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г банкны Ховд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С овогтой Бнь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Г банктай ЗГ5605111618 дугаар зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч нь 5605111618 дугаарт зээлийн гэрээний эргэн төлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс тасалдуулж, үндсэн зээл зээлийн хүүг төлөөгүй бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 13,635,776.92 төгрөг, зээлийн хүү 1,359,462.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,944.39 төгрөг, нийт 15,008,183.94 төгрөг төлөөгүй байна. Иймд хариуцагч С.Бат-Оргилоос зээлийн төлбөр 15,008,183.94 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Бшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Г банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй, зээлийн төлбөр 15,008,183.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 15,008,183.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйл байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХХК нь С.Бхолбогдуулан зээлийн төлбөр 15,008,183.94 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Бнь нэхэмжлэлийн шаардлага болох 15,008,183.94 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,991 төгрөгийн тал хувь болох 116,495 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 116,495 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Бат-Оргилоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 116,495 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г банк ХХК-д олгохоор тогтов.
Хариуцагч С.Бнь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Бхолбогдох, зээлийн төлбөр 15,008,183.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Бнь 15,008,183.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,991 төгрөгийн тал хувь болох 116,495 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 116,495 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Бат-Оргилоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 116,495 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г банк ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ