Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/35

 
                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

улсын яллагч А.Энхтуяа,

өсвөр насны хохирогч О.И,

түүний хууль ёсны төлөөлөгч О.Баасанхүү,

өсвөр насны шүүгдэгч Г.А*******,

хууль ёсны төлөөлөгч М.Э*******,

түүний өмгөөлөгч Г.Э******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г******* овогт Г А*******од холбогдох эрүүгийн 22100700212 дугаартай хэргийг 202 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2005 оны 12 дугаар сарын 2-ны өдөр С аймгийн С суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, С сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дугаар ангийн сурагч, ам бүл 6, аав, ээж, дүүгийн хамт, С аймгийн С сум, Баянхан, дүгээр баг, -0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийгүй, Г******* овогт Г А******* /РД:МЮ052210/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.А******* нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр С аймгийн С сумын 8 дугаар багт байрлах хүүхдийн тоглоомын талбайд О.Иийг “эмэгтэй хүүхэдтэй аятайхан тоглооч” гэж уурлан баруун чих, нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэрэг хальс цоорол зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн -д зааснаар талуудын мэцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд өсвөр насны шүүгдэгч Г.А******* нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр С аймгийн С сумын 8 дугаар багт байрлах хүүхдийн тоглоомын талбайд О.Иийг “эмэгтэй хүүхэдтэй аятайхан тоглооч” гэж уурлан баруун чих, нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэрэг хальс цоорол зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Г.А******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.А******* өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[1],

2.Өсвөр насны хохирогч О.Иийн: “...2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед ПСМК-ийн ойролцоо сагсны шийд дээр У, Д, С, Д, Ө нарын хамт сагс тоглож байгаад санаандгүй би Уийн бөмбөг рүү довтолж байгаад гарыг нь дарчихсан. У надад “аятайхан тоглооч” гэсэн тэгэхээр нь би “уучлаарай” гэж хэлээд бид хамтдаа цаг орчим тоглосон. Бид хамтдаа сагсны шийдэн дээр тоглосон. Маргааш өдөр 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед ахиад сагс тоглож байхад А******* гэх зүс таних залуу над дээр ирээд “яагаад эмэгтэй хүүхэд зодоод байгаа юм” гэсэн. Би гайхаад асуухад “Чи Уийг зодсон юм биш үү” гэж хэлээд миний баруун талын чих рүү зүүн гараараа хүчтэй алгадаад зүүн чих рүү цохисон. Дараа нь гэдэс рүү цохисон. Д найз маань болиоч гээд хэлсэн. Тэгэхэд А******* надад “Хоёулаа булан эргээд үзчих үү гэсэн. Би яахын бэ? гээд хариу юу ч үзүүлээгүй. Цохиулсны дараа миний баруун чих өвдөөд зовиуртай байсан. Сийгээд ч байгаа юм шиг. Тэгээд орой 22 цагийн үед бүр их өвдөөд болохгүй байхаар нь ах Б хэлсэн. Би чихээ үзүүлж харуулаад хэвийн сонсголтой болсоор байна. Эмчилгээний зардал хэдэн төгрөг болохыг хэлж мэдэхгүй байна. Надад илүү нэхэмжлэх зүйл байхгүй. Чихээ л үзүүлээд хэвийн болгомоор байна. ...Би чихээ үзүүлж харуулаад хэвийн сонсголтой болмоор байна. Эмчилгээний зардал хэдэн төгрөг болохыг би хэлж мэдэхгүй байна. Улаанбаатар хот ирж очихын зардлаа нөхөн төлүүлж болох уу. Надад өөр санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[2],

.Насанд хүрээгүй гэрч Г.Д 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 19:00 цагийн үед Т*******, Д, Ө, И, У, Х, А*******, Гнарын хамт 8 дугаар баг ПСМК-ийн сагсны шийдэн дээр тоглосон. И, У эгч хоёр сагсны бөмбөг булаацалдаж байгаад И, У эгчийг санаандгүй толгойгоороо мөргөсөн. У эгч аятайхан тоглооч гэж бухимдангуй хэлсэн. Харин И зөрүүд нь “уучлаарай” гээд бид үргэлжлүүлээд сагс тоглосон. Тэгээд би 20 цагийн үед түрүүлээд явсан. Маргааш өдөр нь буюу 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 1 цагийн үед Т*******, Ө, Д, И бид тав нөгөө сагсны шийдэн дээрээ ахиад сагс тоглож байтал А******* ах ирээд Иийг дуудаад шууд зүүн гараараа Иийн баруун чих рүү алгадаад, дараа нь хацар луу нь алгадаад “аятайхан тоглооч эмэгтэй хүүхэдтэй аятайхан тогло гэж хэлсэн. И би яасын өчигдөр санаандгүй мөргөөд уучлалт гуйсан ш дээ” гэж хэлсэн. Тэгээд И, А******* ах хоёр хоорондоо юм яриад байсан. Тухайн үед А******* ах их ууртай байсан. Анх удаагаал А******* ахыг түргэн ааштай байхыг харсан. Тэгээд бид айгаад ойртож чадаагүй. Т*******, Ө, Д бид үргэлжлүүлээд сагс тоглосон. А******* ах яваад харин И Дахтай хамт ажил руугаа ПСМК-ийн машин засвар луу явсан. Харилцан зодоон цохион болоогүй” гэх мэдүүлэг[],

.Насанд хүрээгүй гэрч О.У 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 28-ны 19 цагийн үед 8 дугаар баг дугаар хэсэг ПСМК-ийн сагсны шийдэн дээр би найз Хгийн хамт, И болон Итэй хамт яваа -5 хүүхдүүдийн хамт сагс тоглосон. Орой 19 цагийн үед байсан учир харанхуй би Итэй хамт яваа хүүхдүүдийг урьд өмнө харж байгаагүй. /Т*******, Ө, Д, И, Х, Ганхуяг/ нарын хамт ПСМК-ийн сагсны шийдэн дээр сагс тоглосон. Итэй хамт тоглоход 2- удаа санаатай санаандгүй нь мэдэхгүй байна толгой руу цохисон.  Дараа нь би бөмбөгөө бариад шидэх гэж байхад намайг шахаад миний толгой руу нэлээн хүчтэй мөргөсөн. Би И рүү “яаж тоглоод байгаа юм аятайхан тоглооч” гэхэд И миний өөдөөс ууртай “яаж тоглоод байгаа юм аятайхан тоглож байна ш дээ” гэж хэлсэн. Тэгэж хэлэхээр нь би уурлаад гэр лүүгээ орсон. Миний толгой аймар өвдөөд болохгүй байхаар нь толгойны эм уусан. Маргаашнаас нь миний толгой өвдөөд би хоног чөлөөт бөхийн бэлдээ яваагүй. А******* манай найз . бид найзлаад 2 жил болж байна. Тусч хүн дээрэлхээд байдаггүй, нийтэч хүүхэд. И найдтай хамт Ууганбаяр багшийн чөлөөт бөхийн секцинд явдаг байсан. Тэгээд манай бэлээс гарсан. Спорт сургуульд байгаа МСҮТ-д орсон. Зан ааш нь өөрчлөгдөөд дээрэнгүй, элдэв хараалын үг хэлдэг, өөр сургуульд ороод зан ааш нь эвдэрсэн байсан. Надаас болоод миний найз А******* хэрэгт орчихлоо гэж бодоод миний санаа тиймхэн байна” гэх мэдүүлэг[],

5.Насанд хүрээгүй гэрч О.Т******* 2022 оны 10 дугаар сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хэдэн цагийн сайн санахгүй байна. Өдөр гэгээтэйд Д, Д, Ө, Иийн хамт бид тавуулаа 8 дугаар баг дугаар хэсэг ПМСК-ийн сагсны шийдэн дээр сагс тоглож байхад Ар******* ах ирээд Иийг дуудаад бид үргэлжлүүлээд сагс тоглосон. Тэр хоёрын юу гэж ярьсаныг сонсоогүй. Сагс тоглож байгаад арагшаа эргээд харахад И гэдсээ бариад доошоогоо явган сууж байсан. А******* явчихсан байсан. Тэгээд би Дтай хамт Дын гэр рүү нь явсан. И хойд шийдний сандал дээр суугаад Д, Ө тэр гурав үлдсэн” гэх мэдүүлэг[5],

6.Насанд хүрээгүй гэрч Б.Х 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр орой 20:00 цагийн үед би У, И, Д, Т******* гээд нийлээд 10 гаруй хүүхэд ПСМК-ийн сагсны шийдэн дээр тоглож байсан. Уийг бөмбөг аваад тоглож байхад И, Уийн толгой руу нь хүчтэй цохиж, түлхээд байсан. У аятайхан тоглооч гэхэд И “Тоглодогоороо л тоглож байна шдээ гээд хэлсэн. У тэгээд тоглохоо болиод толгойгоо бариад шийдний сандал дээр сууж байгаад би бүгд  21 цагийн үед тарцгаасан. Маргааш буюу 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр И, А******* хоёр орилоод би гэрээсээ гарахад А******* Иийн баруун чихний харалдаа нэг алгадахад И зөрүүлээд А*******ыг түлхсэн. А******* тэгэхээр ахиад нөгөө газраа цохихоор нь би зодолдчих гээд байхаар нь би барьж болиулсан. 29-ний орой А******* манай гэрт хоносон. 0-ны өглөө А******* хоёр хоёулахнаа хоол хийж байхад И нэг ахын хамт манайд ирээд “Гараад ир өөе” гээд А******* бид хоёр гарч ирэхэд Итэй хамт ирсэн ах машинаасаа бууж ирээд “танайд том хүн байна уу орьё” гэхээр нь “гэрт том хүн байхгүй байна” гээд эвтэйхэн хэлэхэд Итэй хамт байсан ах бид хоёр луу орилоод байсан. Энэ хүүхдийн чих нь ингээд хагарчихлаа гээд. Тэгэхээр нь А*******ын аав ээж рүү бид хоёр залгасан. Тэр ах А*******ын утасны дугаарыг тэмдэглэж аваад явсан. 1-нд ахиад И манайд ирсэн. Тэгэхэд манай ээж Өнөрмаа байсан. Тэгээд ээжээр А*******ын гэрийг заалгаад А******* нөгөө ахтай хамт гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч Б.Б 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шинээр анги даан авсан. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд жил ажиллаж байна. 09 дүгээр сарын 01-ний өдөр И нь сургуульдаа ирээгүй. 09 дүгээр сарын 05-ны өдөр И надад эмчийн акттай ирээд багшаа би маргааш ирнэ. Цагдаа дээр гомдол гаргасан юм гэхээр нь юу болсон юм бэ? гэж асуухад харин чихээ гэмтээчихсэн. Хүүхэд цохиод тэгээд цагдаа дээр дуудаад байна гээд яваад өгсөн. Маргааш өдөр нь хичээлдээ зүгээр хүрээд ирсэн. Би цааш илүү лавлаж асуугаагүй” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч Ц.С 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би А*******ын ангийн багш, А******* их хичээнгүй, даруу төлөв хүүхэд, жаахан дотогшоо хэр барагтаа хүнд юмаа хэлдэггүй. Хичээлдээ идэвхитэй. Хорт муу зуршил байхгүй” гэх мэдүүлэг[8],

9.Гэрч Х.О 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “И миний дунд хүү. Өвөө, эмээ дээрээ Басанхүүтэй хамт эсвэл манайд ирж очин байдаг. Зан аашийн хувьд үгэнд ордоггүй, хааяа утсаа авдаггүй. Хөдөө морь мал гээд явчихдаг. Ажилсаг хүнд тусархаг” гэх мэдүүлэг[9],

10.Гэрч Ц.М******* 2022 оны 12 дугаар сарын 15-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “И нь манай морь малыг хариулж өгдөг. Хүнд тусархаг хүү. И манайд 2022 оны зунжин хамт надад туслаад байсан. Чих нь зүгээр л сонсож байсан. Хүүхдэд зодуулсан гэж хэлэхэд биед нь ил харагдах шарх сорвигүй, нүд ам нь хөхөрсөн зүйл байхгүй байсан” гэх мэдүүлэг[10],

11.Гэрч Н.Б******* 202 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 1-нд ирж үзүүлсэн. Хүнд зодуулсан гэсэн юм ярьсан. Иийг би танихгүй. Урьд өмнө нь үзүүлж байсан. Баруун талын хэнгэрэг шинэ том цооролтой, төвдөө том цооролтой байсан. Цохилт, гэмтэл, хатгах зүйлийн нөлөөнөөс үүснэ. И нь хэнгэрэгээ цоолсны дараа 2- хоногийн дараа ирж үзүүлсэн. Хэнгэрэг өөрөө сорвижиж эдгэрээгүй тохиолдолд хагалгаанд орох шаардлагатай. Иийн чих нь 2- сарын хугацаанд сорвижиж эдгэрсэн байсан” гэх мэдүүлэг[11],

12.С аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 5 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “О.Иийн биед баруун чихний хэнгэрэг цоорол, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. О.Иийн биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт[12],

1.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 202 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 121 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “О.Иийн биед баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, баруун чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учиржээ. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр  тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Чихний хэнгэрэг хальс нь гэмтлийн гаралтай эсвэл дунд чихний үрэвслийн улмаас цоордог бөгөөд хэнгэрэг цоорсон үед сонсгол муудах, юм муу сонсох, чих шуугих, чих өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. 2022 оны 08 дугаар сарын 1-ний өдрийн чих, хамар, хоолойн эмчийн үзлэгээр О.Иийн баруун чихний хэнгэрэг хальс шинэ цооролттой гэсэн байх бөгөөд хуучин гэмтэл болон дунд чихний үрэвсэлт өвчин тогтоогдоогүй байна. О.Иийн баруун хэнгэрэг хальсны цооролт нь гэмтлийн улмаас үүссэн байх ба 202 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн чих, хамар, хоолойн эмчийн үзлэг, сонсголын бичлэгээр хэнгэрэг хальсны цооролт нь сорвижиж эдгэрсэн, сонсголын бууралтгүй, эрүүл гэсэн байна” гэх дүгнэлт[1], 1.Шүүгдэгч Г.А******* 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Өмнө өгсөн сэжигтний мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 09 дүгээр сарын эхэнд хэзээ гэдгээ санахгүй байна. Мото унуулдаг ахтай уулзсан. Чихний зургийг харуулаад эмчилгээний төлбөрийг нь надаас нэхэмжилсэн” гэх мэдүүлэг[1], 15.Хэрэг бүртийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол[15], 16.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[16], 17.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[17], 18.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[18], 19.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[19], 20.Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[20], 21.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[21] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.А*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч О.Ид эмчилгээний зардалд шүүгдэгч Г.А******* 100,000 төгрөг төлсөн. Иймд шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Г.А*******од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэг оролцогч талуудын хүсэлтээр нэг завсарлагаантай явагдсан бөгөөд хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргасан. Шүүгдэгч А*******од ял ший оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмчилгээний туслалцаа үзүүлж хохирлыг төлж барагдуулсан, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан зэрэг байдлыг харгалзаж үзээд насанд хүрээгүй шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах зохимжгүй, мөн сургуульд суралцдаг байдлыг харгалзаж нийтэд тустай ажил хийлгэх боломжгүй учраас 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэсэн эхний;

“Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ 16 насанд хүрсэн байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт  хамаарч байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлөхөд татгалзах зүйлгүй. Шүүгдэгч өсвөр насны бөгөөд боловсрол эзэмших явц тасралтгүй явагдах байдлыг анхаарч ял оногдуулахад татгалзах зүйлгүй” гэсэн хоёрдахь саналыг шүүхэд гаргажээ.

Харин өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Өсвөр насны шүүгдэгч А******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. ...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүддээ үнэн зөвөөр хэлсэн байгаа юм. Хохирогчоос нэхэмжилж байгаа баримт хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 100,000 төгрөгийг эмчилгээний зардалд хэрэглээрэй гэж өгсөн. 202 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр хэнгэрэг хальс цооролт эдгэрсэн, сонсгол эрүүл гэсэн байна. Иймд энэ гэмт хэргийн улмаас учруулсан  хохирол, хор уршиг арилсан гэж үзээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналтай. А*******ын ээж хөхний хорт хавдартай Солонгос улсад эмчилгээ хийлгэхээр явсан. Шүүгдэгчид ял ший оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн мөн хохирлыг нөхөн төлж дэмжлэг туслалцаа үзүүлсэн, мөн хохирогчийн зүй бус үйлдэл шүүгдэгчид нөлөөлсөн гэж үзэж байна. Тиймээс хувийн байдал болон аав, ээж, дүүгийн хамт ам бүл 6-уулаа амьдардаг, хамгийн бага дүү нь ой гарсан хүүхэд байдаг, ээж, аав нь Солонгос улсад эмчилгээ хийлгээд явж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан тухайн зүйл хэсэгт заасан ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийсэн байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн” болон түүний хувийн байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.А*******од 2 /хоёр/ сарын хугацаагаар С аймгийн С сумаас гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.5 дугаар зүйлийн , 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.А*******од оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар С аймгийн С сумаас гарах зорчих эрх хязгаарлах ялаас түүнийг чөлөөлөх нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн.

Өсвөр насны шүүгдэгч Г.А******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлийн 1, , 6.10, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Г******* овогт Г А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.А*******од 2 /хоёр/ сарын хугацаагаар С аймгийн С сумаас гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.5 дугаар зүйлийн , 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.А*******од оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар С аймгийн С сумаас гарах зорчих эрх хязгаарлах ялаас түүнийг чөлөөлсүгэй.

. Өсвөр насны шүүгдэгч Г.А******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн , 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.АМАРГЭРЭЛ