Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 00269

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Баян булаг багт оршин суух, Ботахара нура овогт А.М / /-н нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 153/2020/00213/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч А.М нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралаанд гаргасан тайлбартаа:...Би 1962 онд төрөөд 16 нас хүртлээ эцэг эхийнхээ гар дээр байсан. 1978 онд Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд эцэг эхийнхээ хамт мал маллаж байгаад 1980 онд цэргийн албан татагдаж, 1983 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт 1986 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл малчнаар ажилласан. Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1986 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 30-н хүртэл тахианы инкубаторчноор, 1986 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ногоочноор, 1988 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд тэжээлийн төлөг, шүдлэн болон эмчилгээний малыг маллаж байсан. Ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна.

Иймд намайг Ховд аймгийн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 5 дугаар бригадын эмчилгээ тэжээлийн цэгт 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1986 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тахианы инкубаторчин, тахианы фермийн эрхлэгчээр, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ногоочноор, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.М нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 5 дугаар бригадын эмчилгээ тэжээлийн цэгт 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл тус тус малчнаар, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1986 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тахианы инкубаторчин, тахианы фермийн эрхлэгчээр, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ногоочноор, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Нэхэмжлэгч А.М нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1986 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тахианы инкубаторчин, тахианы фермийн эрхлэгчээр, 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ногоочноор, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2024  дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай” тушаалын хуулбар, 1986 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 37 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай” тушаалын хуулбар, 1988 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай” тушаалын хуулбар, Ховд сумын 1 дүгээр бригадын 1989 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар, гэрч С.Мысырханы “....А.М нь 1983 оны 7 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн сумын төв буюу үйлдвэр бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар ажиллаж биднээс муу малыг хүлээж аваад эмчилдэг байсан. Ингэж ажиллаж байгаад А.М нь 1986 оны 4 дүгээр сараас 1988 оны 4 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн төвд тахиа үржүүлгийн газарт шилжиж инкубаторчноор ажиллаж тахиа үржүүлж, ногоо тарьж байсан. А.М 1988 оны 5 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажилласанн...” гэх мэдүүлэг, гэрч С.Молдатайн “....А.М нь 1983 оноос өмнө нэгдлийн даргаар Дамдин гэдэг хүн ажиллаж байх үед Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт мал маллаж байсан. Би хэдэн оноос эхэлж тэжээлийн цэгт малчнаар ажиллаж байсныг нь мэдэхгүй байна. 1983 оноос 1986 оны 5 дугаар хүртэл цэргийн алба хааж Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад ирээд малчнаар ажиллаж эхэлсэн. А.М нь бас Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн тахианы үйлдвэрт ажиллаж байсан. Хэдээс хэдэн оны хооронд ажиллаж байсан оныг нь сайн мэдэхгүй байна. А.М нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад нэгдэл тартал малчнаар ажилласан. А.М нь одоо хүртэл мал маллаж амьдардаг юм....” гэх мэдүүлэг, гэрч Д.Жолдыгийн “....Намайг 1985-1987 онуудад Улаанбаатар хотын Санхүү, эдийн эдийн засгийн техникумд нягтлан бодогч мэргэжлээр суралцахаар явахад А.М нь малчнаараа л ажиллаж байсан. Техникум төгсөөд ирэхэд бас л малчнаар ажиллаж байсан. Гэхдээ намайг 1986 оны 6 дугаар сард зуны амралтаараа ирэхэд А.М нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд тахиачнаар ажиллаж байсан. 1990 оны 6 дугаар сард Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн нагтлан бодогчоор томилогдож ирэхэд А.М нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан....” гэх мэдүүлэг гэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6-10, 28-30, 35-37, 38-40 дүгээр тал/

Харин нэхэмжлэгч А.М нь Ховд аймгийн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 5 дугаар бригадын эмчилгээ тэжээлийн цэгт 1978-1980, 1983-1986 онуудад тус тус малчнаар ажиллаж байсан талаар мэдүүлэх гэрч С.Мысырхан, С.Молдатай, Д.Жолды нарын мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд А.М нь Ховд аймгийн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 5 дугаар бригадын эмчилгээ тэжээлийн цэгт 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч А.М нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1613000060 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 451 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн б/516 дугаар тушаалаар 1983 оны 6 дугаар сарын 19-ний өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 05/5916 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 15, 16 дугаар тал/

Хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудсанд авагдсан иргэн Д.Жолды, С.Мысырхан, С.Молдатай нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч М.Мн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ботахара нура овогт А.М //-н Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1986 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тахианы инкубаторчин, тахианы фермийн эрхлэгчээр, 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ногоочноор, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Нэхэмжлэгч А.М нь Ховд аймгийн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 5 дугаар бригадын эмчилгээ тэжээлийн цэгт 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Мн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.ОЮУНЖАРГАЛ