Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/182

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал, улсын яллагч А.Энхтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ариунзаяа, шүүгдэгч Б.*******-******* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Энхтуяагаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2331002180229 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, “******* ******* *******” ХХК-д барилгын ******* ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт, ******* аймаг, ******* сум, 5 дугаар баг, айл баян, 2 дугаар гудамжны 5 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ийн              *******-*******, РД: /ЕЛ97101313/

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг

Шүүгдэгч Б.*******-******* нь “ ” ХХК-д барилгын *******ээр ажиллаж байхдаа 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах Болд Төмөр Ерөө гол ХХК-ий “Баянгол”-ын уурхайн төв оффисын хойно цэвэрлэх байгууламжийн ухсан нүхэн дотор барилгын ажил гүйцэтгүүлэхдээ “газар дор ажил гүйцэтгэхдээ хананд бэхэлгээ хийгээгүй нь барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм 2 хэсэг. БНБД 12-04-06 Техникийн аюулгүй ажиллагааны дүрмийн 5 дугаар зүйлийн 10-т заасан” .. 3 метрээс хэтрэхгүй гүн ухаж болно. Харин ийм шуудуунд хүмүүс орж ажиллах бол шуудууны эгц хананд түр бэхэлгээ заавал хийнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хана нурж шороо унасны улмаас барилгын туслах ажилтан Б. бүсэлхийнээс доош хэсгээр шороонд дарагдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.*******-******* нь “ ” ХХК-д барилгын *******ээр ажиллаж байхдаа 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах Болд Төмөр Ерөө гол ХХК-ий “Баянгол”-ын уурхайн төв оффисын хойно цэвэрлэх байгууламжийн ухсан нүхэн дотор барилгын ажил гүйцэтгүүлэхдээ “газар дор ажил гүйцэтгэхдээ хананд бэхэлгээ хийгээгүй нь барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм 2 хэсэг. БНБД 12-04-06 Техникийн аюулгүй ажиллагааны дүрмийн 5 дугаар зүйлийн 10-т заасан” .. 3 метрээс хэтрэхгүй гүн ухаж болно. Харин ийм шуудуунд хүмүүс орж ажиллах бол шуудууны эгц хананд түр бэхэлгээ заавал хийнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хана нурж шороо унасны улмаас барилгын туслах ажилтан Б. бүсэлхийнээс доош хэсгээр шороонд дарагдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-8 дугаар тал/, хохирогч Б.гийн мэдүүлэг /хх-ийн 11-16 дугаар тал/, гэрч Б.Б-Оршихын мэдүүлэг /хх-ийн 17-20 дугаар тал/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 21-34 дүгээр тал/, гэрч Б.Б хэрэгт тусгуулахаар өгсөн баримт /хх-ийн 37-57 дугаар тал/, Б.*******-*******эс хэргийн материалд тусгуулахаар өгсөн баримтууд /хх-ийн 65-165 дугаар тал/, гэрч Э.Э мэдүүлэг /хх-ийн 168-169 дугаар тал/, гэрч Ц.Б мэдүүлэг /хх-ийн 171-173 дугаар тал/, гэрч А.Омэдүүлэг /хх-ийн 175-177 дугаар тал/, гэрч Д.М мэдүүлэг /хх-ийн 179-180 дугаар тал/, хохирогч Б.гээс хэргийн материалд тусгуулахаар өгсөн баримтууд /хх-ийн 184-186 дугаар тал/, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 261 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 187-188 дугаар тал/, 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 195-196 дугаар тал/, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 202 дугаар тал/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримт бичгүүд /хх-ийн 222-226 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 228 дугаар тал/, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 229 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад  нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж шүүх үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.*******-******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.гээс эмчилгээний зардалд мөнгө нэхэмжлээгүй, баримт ирүүлээгүй бөгөөд “...манай байгууллагаас миний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулж цалингийн листний мөнгийг тогтмол барагдуулсан тул 2331002180229 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна” гэсэн хүсэлт  / хх-н 232 дугаар хуудас / гаргасан  байх тул шүүгдэгч Б.*******-Эрдэнийг энэ шийтгэх тогтоолоор  хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаа Б.*******-Эрдэнийг 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох  ял оногдуулж , оногдуулсан ялыг 4 сарын хугацаатай төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.*******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч  Б.*******-Эрдэний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч  Б.*******-******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ийн *******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар        Б.*******-Эрдэнийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Б.*******-Эрдэний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Б.*******-******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хохирогч Б. нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч Б.*******-******* нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг  гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн үндэслэлээр  оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл  бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ