Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 398

 

 

 

 

 

  

    2020            4              2                                       2020/ДШМ/398

Г.Э, Б.С, Б.Б,

Л.Ө, Н.Б, Г.Т, Т.Н,

 Г.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Мөнхгэрэл,

шүүгдэгч Г.Т,

шүүгдэгч Г.Б,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, К.Манлай,

шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Б.Наранцэцэг, 

шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Х.Баатарбилэг,

шүүгдэгч Л.Ө, түүний өмгөөлөгч Ц.Цэгмид,

шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг, П.Гансүх,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, К.Манлай, шүүгдэгч Л.Ө, түүний өмгөөлөгч Ц.Цэгмид, шүүгдэгч Г.Т, шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг, П.Гансүх, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Манлайжав нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Г.Э, А.Сарантогтох, Б.Б, Л.Ө, Н.Б, Г.Т,  Т.Н,  Г.Б нарт холбогдох эрүүгийн 1902000560061 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 1. Ноён буу овгийн Г.Э, 1987 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 3 дугаар гудамжны 29 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ИМ87062811/;

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2. Боржигин овгийн Б.С, 1992 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 7 дугаар байрны 62 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УИ92020634/;

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар уг ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

3. Боржигин овгийн Б.Б, 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 7/1 байрны 25 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхоны 1006-19 тоотод оршин суудаг, /РД:МП83102071/;

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 749 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3  жилийн хорих ял шийтгүүлж, уг таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт заасныг баримтлан 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 448 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн,

4. Анчин овгийн Л.Ө, 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 4 дүгээр хэсэг Их дарь эх 6 дугаар гудамжны 189 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УУ91041839/;

5. Сартуул овгийн Н.Б, 1991 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино телевизийн зураглаач мэргэжилтэй, “Оюуны ундраа” группд график дизайнер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 11б байрны 50 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Залуус хорооллын 48б байрны 363 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УК91101851/;

6. Болд тэргүүн овгийн Г.Т, 1991 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Хунюэнсинхан” ХХК-д орчуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 12б байрны 57 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 200-41 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УК91042571/;

7. Караказ овгийн Т.Н, 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гоо сайхны салонд ажилладаг гэх, ам бүл 3, эцэг, эмэг эх нарын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дарь эхийн 21 дүгээр гудамжны 6а хэсгийн 574 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 39-23 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УК90032407/;

8. Хошууд овгийн Г.Б, 1992 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн менежмент мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны Өргөн чөлөө гудамжны 2а байрны 47 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 12 дугаар байрны 47 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ШУ92060213/;

1. Г.Э нь үргэлжилсэн үйлдлээр Л.Өтай бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газраас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 20 грамм орчим жинтэй мөс мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, уг бодисоо Улаанбаатар хот хүртэл биедээ хадгалсан, Л.Өт өгч, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,

2019 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 5.4653 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор биедээ хадгалсан, уутны хамт 9.8698 граммтай 2 ширхэг ууттай цагаан өнгийн талстлаг зүйл мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 5а байрны 39 тоотод хадгалсан,

Б.Стой бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй 0.1 орчим грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Б.Сод өгч, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,

2. Б.С нь Г.Этай бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй 0.1 орчим грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Г.Эаас авч биедээ хадгалсан, уг бодисоо Б.Бтай бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 2 хорооллын орчим Б.Бт өгч, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,

3. Б.Б нь Б.Стой бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа 2 хорооллын орчим Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй 0.1 орчим грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Б.Соос хууль бусаар авч биедээ хадгалсан, улмаар уг бодисоо Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их монгол баарны орчим А.Ганзоригт өгсөн,

4. Л.Ө нь үргэлжилсэн үйлдлээр Г.Этай бүлэглэн гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газраас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 20 грамм орчим жинтэй мөс мэт мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

М.Азбаяртай бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт нийт 0.2216 грамм жинтэй мөс мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар М.Азбаярт 500.000 төгрөгөөр худалдаж, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,

Г.Т, Н.Б нартай бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож 2019 онь 2 дугаар сарын 28-ны шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн аманд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт нийт 0.3548 грамм жинтэй мөс мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Г.Т, Н.Б нарт 400.000 төгрөгөөр худалдаж, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,

5. Н.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 2 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдийн хооронд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол агууламжтай гялгар уутны хамт 0.3499 грамм жинтэй хүрэн өнгийн нунтаг зүйл мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 48б-363 тоот гэртээ болон биедээ хадгалж, улмаар уг бодисоо 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Г.Тт өгсөн,

Г.Т, Л.Ө нартай бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 2 дугаар сарын 28-ны шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн аманд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт нийт 0.3548 грамм жинтэй мөс мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Л.Өаас 400.000 төгрөгөөр худалдан авч, 34-36 УНА улсын дугаартай Nissan note загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан,

6. Г.Т нь Н.Б, Л.Ө нартай бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 2 дугаар сарын 28-ны шөнө Хан-Уул дүүргийн 11 хороо, Их тэнгэрийн аманд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт нийт 0.3548 грамм жинтэй мөс мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Л.Өаас 400.000 төгрөгөөр худалдан авч, 34-36 УНА улсын дугаартай Nissan note загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан,

7. Т.Н нь үргэлжилсэн үйлдлээр Д.Бат-Ирээдүйтэй бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр үйлчилгээний төвийн орчим Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй гялгар уутны хамт 0.679 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, Д.Бат-Ирээдүйд 400.000 төгрөгөөр худалдаж, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,

Г.Бтэй бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 3 дугаар сарын 2-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 0.1 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Г.Бд өгч, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,

8. Г.Б нь Т.Нтэй бүлэглэн гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 3 дугаар сарын 2-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт нийт 0.1 грамм жинтэй мөс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Т.Нээс олж авч, биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр,

Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр,

Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр,

Л.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр,

Н.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр,

Г.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр,

Т.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр,

Г.Бум-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Эыг Л.Өтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Өыг Г.Этай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бусдад худалдсан гэмт хэрэгт, шүүгдэгч Т.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бусдад худалдсан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт, шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт, шүүгдэгч Г.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэгт, шүүгдэгч Г.Бум-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.Өт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Н.Б нарт 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Бт 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Тт 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Бд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Э 110 хоног, Л.Ө 99 хоног, Т.Н 239 хоног, Б.С 112 хоног, Б.Б 48 хоног, Н.Б 50 хоног, Г.Т 50 хоног, Г.Б 1 хоног тус тус цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №79 гэж дугаарласан 3x2.5 см хэмжээтэй дөрвөн тал нь наалдсан, гялгар уутанд “мөс” гэх нэршилтэй, уутны хамт 0.24 гр жинтэй бодис, №1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 5.4 гр жинтэй “мөс” гэх нэршилтэй бодис, №4 гэж дугаарласан хар өнгийн гэртэй жижиг гар жин, №5 гэж дугаарласан ногоон өнгийн асаагуур, №6 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уут, №2 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 9.8 гр жинтэй мөс гэх нэршилтэй бодис, №81, 82 гэж дугаарласан хагархай тарианы усны шил 2 ширхэг, №3 гэж дугаарласан уутны хамт 0.16 гр жинтэй мөс гэх нэршилтэй бодис, №65 гэж дугаарласан уутны хамт 0,12 гр жинтэй мөс гэх нэршилтэй бодис, хагархай тарианы усны шил 2 ширхэг, чихний хөвөн 2 ширхэг, №56 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 0.35 гр жинтэй мөс гэх нэршилтэй бодис, №66 гэж дугаарласан хагархай тарианы усны шил 1 ширхэг, №69 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 0.34 гр жинтэй элс гэх нэршилтэй бодис, жижиг хэмжээтэй тунгалаг цаас 1 ширхэг, базсан Е баримтын цаас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Өаас 500.000 төгрөг, Г.Эаас 400.000 төгрөг, Т.Нээс 400.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хэрэгт хураагдсан нэг ширхэг СиДи болон мөрдөн шалгах ажиллагааны нууц магадлагааг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хуйлсан 10-ын дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан 100-тын дэвсгэрт 1 ширхэг, Турк улсын 1.000.000-ын дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан 100-ын дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан 100-тын дэвсгэрт 1 ширхэг, №89 гэж дугаарласан хуйлсан 50-тын дэвсгэрт 1 ширхэг, Монгол Улсын 20.000-тын дэвсгэрт 185 ширхэг, 10.000-тын дэвсгэрт 15 ширхэг, 5000-тын дэвсгэрт 14 ширхэг буюу нийт Монгол мөнгөн дэвсгэртээр 3.920.000 төгрөгөөс улсын орлогод оруулах 400.000 төгрөгийг хасаж, үлдэх 3.520.000 төгрөг, 100-тын доллар 1 ширхэгийг Т.Нд, 9496188291340565 дугаартай Хаан банкны виза картыг Г.Эт тус тус буцаан олгож, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Э, Л.Ө, Б.С, Т.Н, Б.Б, Г.Т, Н.Б, Г.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Ө давж заалдах гомдолдоо: “...Л.Ө миний бие эхнэр А.Ундрах мөн том охин Ө.Ангараг, бага хүү Ө.Ананд нартай хамт амьдардаг. Миний эхнэр А.Ундрах нь биеийн байдал болон ар гэрийн шалтгаанаас болж ажил эрхлэх боломжгүй, 3-6 настай бага насны 2 хүүхдээ харан гэртээ байдаг. Би тус гэмт хэрэгт холбогдохоосоо өмнө хүнд даацын авто машинаар ачаа тээвэр хийж гэр бүлээ тэжээж, мөн байрны зээлээ төлдөг байсан. Миний эхнэр болон Л.Ө надад ах, дүү гэх хүн байхгүй бөгөөд ард үлдэж байгаа гэр бүлийнхнийг минь асран халамжлах хүн байхгүй. Миний бие тус эрүүгийн гэмт хэрэгт холбогдож нийгэмд хортой буруу үлгэр дууриалал үзүүлж, бие мах бодь болон сэтгэл санаанд муугаар нөлөөлөх бодис хэрэглэж эцэс сүүлдээ ийм газар орсон байгаадаа маш их харамсаж байна. Би урьд өмнө нь эрүүгийн гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй. Энэ хэрэгт холбогдож шалгагдаж байх хугацаандаа өөрийн гэм буруу болон, болсон хэргээ анхнаасаа үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл саад учруулаагүй. Иймд миний хувийн байдал болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж 3 жилийн хорих ялыг минь багасгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Т давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь миний хувийн байдлыг огтхон ч харгалзаж үзэлгүйгээр хэт яллах талыг баримтлан шийдвэрийг гаргасан нь шийтгэх тогтоолоос миний хувийн байдлыг эрхэлсэн тодорхой ажилгүй гэх мэтээр бичсэн нь хайнга хандсаны томоохон илэрхийлэл болжээ. Уг хэрэгт холбогдох хүртлээ миний бие нь 2008 онд Хятад хэлний сургалттай “Үй Цай” бүрэн дунд сургуулийг амжилттай дүүргэж, улмаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотын техник технологийн дээд сургуулийг “Бизнесийн удирдлага” мэргэжлээр дүүргэж, эх орондоо ирж, хэд хэдэн томоохон төслүүд дээр ажилласны жишээ нь 2014-2017 онуудад “Хятад Монгол 2 улсын засгийн газрын хоорондох “Концессын төсөл болон Говь-Алтай, Ховд аймгийг холбосон 335 км замын төсөл, 2017-2019 онуудад Тосонцэнгэл, Нөмрөг, Сонгино чиглэлийн Увс, Завханыг холбосон 167 км хатуу хучилттай замын төсөл, 2019 онд Дархан, Улаанбаатар замын төслийн гэрээний зохицуулалт гэх мэт төслүүдийн ард гар бие оролцсон. Одоогоор Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах “SGS” компанийн овоот толгойн төслийн нүүрс баяжуулах хэлтэст Хятад хэлний орчуулагч эрхэлдэг. Би бусад залуусын адил ар гэрийнхээ ачааг нуруундаа үүрч яваа нийгэм, улс орондоо хийе, бүтээе гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй, гэр бүл, эх орондоо хайртай, өрх гэрийн тэргүүн, нэгэн залуу үеийн төлөөлөл байна. Би одоогоор эхнэр, охиныхоо хамт өрх тусгаарлан амьдардаг бөгөөд манай гэр бүл бусад залуусын адил байр, машины зээлтэй. Миний эхнэр одоогоор ажилгүй гэртээ охиныгоо хардаг бөгөөд уг зээлүүдийг төлөх ямар ч орлогын эх үүсвэр байхгүй. Надаас өөр эхнэр, хүүхдийг минь харж хандах хүн байхгүй. Миний бие урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож хууль бус үйлдэл хийж байгаагүй бөгөөд хар тамхи гэдэг зүйлийн талаар ямар ч мэдлэггүйн улмаас залуу хүний сониуч, саваагүй, болчимгүй зандаа хөтлөгдөн нэг алдчихлаа. Уг хэрэгт холбогдоод хар тамхи нь хүний биед ямар хор уршигтай цаашлаад нийгэм улс эх орны аюулгүй байдалд ямар их хор хөнөөлтэй зүйл гэдгийг судалж, ухаарч, маш сайн ойлгож авлаа.

Уг хэрэгт холбогдсоноороо ирээдүйдээ ямар их том толбо үлдээж буйгаа ойлгож жигшиж, хоригдох хугацаандаа гэр бүл, нийгмийнхээ өмнө ямар том хариуцлага алдсан гэдгээ чин санаанаасаа гэмшиж, харамсаж сууна. Мөн хэрэгт холбогдоод хэргээ чин шударгаар хүлээж хэрэг мөрдөн шалгах болон шүүн таслах ажиллагаанд саад учруулаагүй билээ. Миний дээрх хувийн байдал, гэм буруугаа чин сэтгэлээсээ гэмшиж байгааг минь харгалзан үзэж, хийж бүтээх насан дээр минь нийгмээс битгий тусгаарлаач.

Гэр бүлдээ, эх орондоо хэрэгтэй хүн нь байх боломжийг эхний бөгөөд эцсийн удаа надад итгэл хүлээлгэн олгож, хэрэглэвэл зохих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэж хүсэж байна. Мөн би дахин ийм зүйлтэй орооцолдохгүй, хэрэглэхгүй, үр хүүхэд, хойч үеэ хар тамхи гэх зүйлээс ангид нийгэмд өсөж торниход нь гар бие оролцож, үргэлж энэ зүйлийн эсрэг дуу хоолой нь байх болно гэдгээ та бүхэнд амлаж мөн хариуцлагатайгаар мэдэгдэж байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Т.Н давж заалдах гомдолдоо: “...Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, гэмшдэг. Надад оногдуулсан эрүүгийн хэргийн зүйл, ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие ам бүл 3, эмээ, аав хоёртойгоо амьдардаг бөгөөд миний аав элэгний 3 дугаар шатлалын хүнд хэлбэрт шилжсэн. Зайлшгүй хагалгаанд орох шаардлагатай, эмчийн хяналтад байнга байдаг. Би аавыгаа асардаг байсан бөгөөд одоо аавыг минь асран хамгаалах хүнгүй байгаа. Миний бие өндгөвчний архаг үрэвсэлтэй. Хорих 461 дүгээр ангид хэд хэдэн удаа ЭХО-д харуулаад “гиста томролттой” гэж оношлуулсан. Одоогоор хэвлий буюу саваар янгинаж өвддөг. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, сувгийн хагалгаанд орох ёстой байсан. Цагдан хоригдохын өмнө нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн, хяналтад орж, төлөвлөгөөт хагалгаанд орох байсан боловч мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон. Биеийн байдал маш их муудсан. Байнга хэвлий хэсгээр хөндүүрлэн өвддөг. Хагалгаанд яаралтай орохгүй бол амь насаа алдах эрсдэл өндөр байна. Би өөрийн бодлогогүй үйлдлээсээ болж хар тамхи сонирхож, хэрэглэсэн нь үнэн. Хар тамхины хор хөнөөл, нийгэмд ямар сөрөг гаж нөлөө учруулдаг гэдгийг ойлгож, хар тамхийг жигшиж, ухамсарласан. Намайг Бат-Ирээдүйд хар тамхи зарсан гэж буруутгаж байгаад гомдолтой байгаагаас гадна хүлээн зөвшөөрөхгүй байна. Бат-Ирээдүй над руу залгаж “хар тамхи байна уу” гэхээр нь би “байхгүй” гэж хэлсэн. Гэтэл удалгүй Бат-Ирээдүй өөрөө манай гэрт хар тамхитай ирэх үед нь би түүнээс нь хэрэглэсэн. Бат-Ирээдүй намайг илт гүжирдэж байгаад гомдолтой байна.

Би Бум-Эрдэнэд хар тамхи өгсөн нь үнэн. Гэтэл үүнийг зарж борлуулсан мэт миний эрх зүйн байдлыг дордуулж, хүндрүүлэн шийдвэрлэж байгаад гомдолтой байгаа учир бусадтай бүлэглэн ашиг олох зорилгоор гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, зөвхөн хэрэглэсэн гэдэг зүйл ангиар хэргийг эцэслэн шийдвэрлэж оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Хар тамхины хор уршгийг маш сайн ухамсарлан, дахин хар тамхитай холбоотой асуудлаас хол хөндий байж, нийгэмд хар тамхины эсрэг байр суурьтай байна. Миний болон гэр бүлийн минь ирээдүйн амьдралыг харгалзан үзэж надад оногдуулсан 1 жилийн ялыг тэнсэн харгалзаж, эсвэл хөнгөвчлөх зүйл, ангиудыг ашиглаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Бум-Эрдэнийн өмгөөлөгч Б.Манлайжав давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс Г.Бум-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Г.Б хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, мөн хэргээ анхнаасаа хүлээн мэдүүлж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт,  мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт нь шүүхэд хэдийгээр үүрэг болгосон заалт биш ч гэсэн хэрэглэж болох заалт учраас хэрэглэж өгөхийг хүсч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/113 тоот шийтгэх тогтоолын Г.Бд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн прокурорын газраас Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн, мөн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүхээс Г.Эыг Л.Өтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн гэм буруутайд тооцон нийт 4 жилийн хорих ялаар шийтгэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасан.

Хэргийн бодит байдлыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд болох гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэн хэзээ, хаана яаж үйлдсэн, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг нотлохыг шаарддаг.

Хэрэгт авагдсан баримтуудаар Г.Эын хадгалж байсан мөс гэх мансууруулах төрлийн бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлгүй. Г.Эын бие болон гэрээс хураагдсан мөс гэх бодисыг анх Г.Э бус харин Л.Ө 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газраас хууль бусаар олж авч биедээ хадгалж Улаанбаатарт ирсэн байдаг бөгөөд Улаанбаатар хотод ирсэн хойноо Г.Эт хадгалуулж шаардлагатай үед хэлсний дагуу бага багаар гаргаж өгч байхыг Г.Эт хэлсэн байдаг.

Тухайлбал Л.Өын яллагдагчаар өгсөн “...Г.Э мөнгөний хэрэг байна гэхээр нь Цагаан хадад мөс зардаг Өвөр Монгол байдаг тэрнээс аваад зарвал ашиг олно гэж хэлсэн, тэгээд 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Г.Э ахтай Цагаан хад дээр уулзахаар болсон. ...Энхбаяр ах мөс авахад хамт байгаагүй, 15.000 юан бүгд Энхбаяр ахынх, мөс зарах талаар 2019 оны 2 дугаар сард Энхбаяр бид хоёрын хооронд яриа гарсан” гэж мэдүүлсэн байна. /4хх-71/

Харин Г.Э яллагдагчаар өгсөн “...Л.Ө мөнгө зээлээч гэхэд зээлдүүлсэн, дараа нь уулзсан, надад шилтэй юм өгөөд “гэртээ хадгалж байгаач би бага багаар авч байя” гэсэн, Л.Ө өгөхдөө 4, 5 ширхэгийг аваад үлдсэн дараа нь бас ирж авсан, өмнө нь “та биедээ авч явж байгаарай” гэхээр нь аваад гарсан” гэж мэдүүлжээ. /4хх-122/

Мөн Г.Эын хамгийн сүүлд яллагдагчаар дахин өгсөн мэдүүлгээс харахад Г.Э нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Ханбогд сум руу өмнө нь хийж байсан том тэрэгний жолоочийн ажилдаа орохоор явсан байдаг бөгөөд түүний машиныг өөр жолоочид өгч явуулсан учраас ажилдаа орж чадалгүй буцаж ирснийг Ханбогд сум руу түүнтэй хамт явсан Ц.Балжинням гэрчилж мэдүүлэг өгсөн байна.

Гэрч Ц.Балжиннямын “...Цагаан хаданд таарсан, тэгээд хамт ирсэн, замдаа мөс гэх зүйлийн талаар огт яригдаагүй, тэр хоёр унтаад байсан” гэж мэдүүлсэн байна. /5хх-231/

Дээрх мэдүүлгүүдээс харахад Г.Эыг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр мөс гэх бодисыг олж авсан гэж үзэх үндэслэлгүй, харин тухайн бодисыг Л.Ө хууль бусаар олж авсан болох нь нотлогдож байна. Мөн Л.Өын мэдүүлэг гэрч Базардарийн мэдүүлгээр давхар үгүйсгэгддэг. /5хх-233/

Мөн тухайн мөс гэх бодисыг Ханбогд суманд Г.Эт өгсөн гэх баримт нотолгоо байхгүй, харин ч тэдгээрийн мэдүүлгээр мөс гэх бодисыг Улаанбаатар хотод ирсний дараа Г.Эт өгч хадгалуулж улмаар бага багаар авч байсан нь болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, Г.Э нь удаа дараагийн мэдүүлгүүдээрээ Л.Ө өөрөөс нь мөнгө зээлж тэрхүү зээлсэн мөнгөөрөө мөс гэх мансууруулах бодис авсан байснаа “надад байгааг хүмүүс мэдчихвэл гэрийн гадаа ирээд нэхээд хэвтчихнэ, тиймээс танд байж байг би хэрэг гарахаар тань руу ярина, бас хүмүүс ярихаар та миний хэлснээр бага багаар өгч байгаарай” гээд өөрт нь хадгалуулсан гэж мэдүүлдэг бөгөөд түүний энэ мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтууд болох гэрч А.Баярсайхан, Ц.Балжинням, яллагдагч Н.Сарантогтох, Л.Ө нарын мэдүүлэг болон Г.Эаас Л.Өтай 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр утсаар ярихдаа “Энэ талаар чи өөрөө уулзаад энэ юмаа өгч болдоггүй юм уу” гэж хэлсэн үг нь гүйцэтгэх ажиллагааны магадлалд тэмдэглэгдсэн байгаа зэргээс харагдаж байна.

Энэ талаар Л.Ө яллагдагчаар өгсөн “...би Энхбаяр ахаас хоёр удаа л авч байсан, Батгэрэл, Азбаяр нарт өгсөн, Батгэрэл Азбаяр нарт 0.4 билүү 0.3 гр мөс өгсөн байх, би Азбаяраас 500.000 төгрөг дансаар, Батгэрэлээс 400.000 төгрөг бэлнээр аваад хоёуланг нь данс руу хийсэн, би хүнээс сураглаж байгаад мөс авах хүн олсон юм...” гэж мэдүүлсэн байна. /4хх-71/

Н.Б нь Энхбаярыг огт таньдаггүй, Г.Этай утсаар ярьж байгаагүй. түүнээс мөс гэх бодисыг авч байгаагүй гэдгийг, мөн Г.Э нь Л.Өыг эдгээр хүмүүст мөс гэх бодисыг худалдсан болохыг огт мэдээгүй байдаг. Үүнийг Л.Ө ч нотолсон мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн билээ.

Иймд дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Г.Эыг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Мөн Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Н.Сарантогтоход өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож буй үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь, 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Г.Эаас Н.Сарантогтоход мөс гэх бодисыг өгөөгүй байдаг бөгөөд энэ нь шүүхийн хэлэлцүүлгээр Л.Өын “2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Н.Сарантогтохын Г.Эаас авсан гэж ойлгож буй мөсийг би тавьж өгсөн” гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Н.Сарантогтохын хувьд ч мөн “Г.Этай утсаар ярьснаас биш түүний гараас мөс гэх бодисыг аваагүй, Г.Эыг тэр газарт тавьсан эсэхийг мэдэхгүй” гэсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн. Гэтэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон 2019 оны 3 сарын 2-ны өдөр Г.Эаас авсан гэж бодож байсан мөс гэх бодисыг Н.Сарантогтоход Г.Э бус харин Л.Ө нь тавьж өгсөн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдсоор байхад Г.Эыг мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдад хууль бусаар бусдад өгсөн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оноож байгаа нь үндэслэлгүй.

Иймд Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад буюу Н.Сарантогтоход өгсөн гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч К.Манлай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Э мэдүүлгийн явцад амаар болон хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааны явцад мөрдөгч, прокурорт хэргийг үнэн зөвөөр мэдүүлж хамтран ажиллаж байсан бөгөөд өөрт хадгалагдаж байсан мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээж, хадгалж байсан бодисыг Цагдаагийн байгууллагад сайн дураар гаргаж өгсөн нь хавтас хэрэгт тусгагдсан байдаг.

Шүүгдэгч Г.Э нь Л.Өтай бүлэглэн гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газраас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 20 грамм орчим жинтэй мөс мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан гэмт хэргийн талаар яллагдагч Л.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “....Энхбаяр бид хоёр Ганц модонд хамт том тэрэг барьдаг, хамт ажилладаг юм. ...Энхбаяр “ажил зогсчихоод байна, мөнгөний хэрэг байна, покер тоглоод мөнгө алдаад баларч байна, дүүд мөнгө төгрөг олох арга байна уу” гэсэн. Энхбаяр ах өөрөө 10 гаруй жил покер тоглож байгаа юм. Тэгэхээр нь би “Цагаан хадад мөс зардаг нэг Өвөр Монгол байдаг, тэрнээс мөс аваад Монголд зарвал ашиг олж магадгүй, гэвч надад мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл Энхбаяр ах нэг өдөр намайг дуудаад “би машинаа 7.500.000 төгрөгөд барьцаанд тавьсан, би чамд мөнгө өгье, таньдаг Өвөр Монголоосоо мөс аваад өг, би чамд лизингийн мөнгийг чинь гаргаж өгье" гэж хэлсэн. Тэгээд байж байтал Энхбаяр ах “мөнгөө олчихлоо, хүнээс хүүтэй мөнгө авчихлаа, хурдан яваад ир, яваад ир” гээд гуйгаад байсан. Тэгээд 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Энхбаяр ахтай Цагаан хадан дээр уулзахаар тохирсон. Тэгээд тохирсон өдрөө уулзаад Энхбаяр ах надад 15.000 юань өгөөд би таньдаг Өвөр Монгол хүнтэй уулзаж 20-иод грамм 2 ууттай мөс авч, Энхбаяр ахад өгсөн. Тэгээд бид хоёр хамт Улаанбаатар хот руу явсан. Би Өвөр Монголоос авсан мөсөө Энхбаяр ахад өгөөд, Энхбаяр ах өөрөө мөсөө аваад явсан. Баригдан баригдтал мөс Энхбаяр ахад байсан. Би машины номер асуухаар явсан нь үнэн. 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Бээжинд машины номероо үзчихээд Гашуунсухайт руу яваад, 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Монголд ороод ирнэ. Тэгээд Энхбаяр ахтай Цагаан хаданд уулзахад болох юм байна гэж бодоод 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Цагаан хад дээр уулзахаар тохиролцсон юм. Би уг Өвөр Монгол хүний нэрийг сайн мэдэхгүй байна. Ли-тэй л нэртэй санагдаж байна. 40 гаруй насны эрэгтэй хүн. Цагаан хаданд яг хаана амьдардаг болохыг мэдэхгүй, нүүрсний машинуудын хажууд зогсож, очергүй нүүрс ачуулж өгдөг танил талтай Өвөр Монгол байдаг юм. Тэрээр дунд зэргийн махтай, халзан. Би Ли Омбу-г дахин харвал, царай төрхийг нь дүрсэлж зааж чадна. Тэр Өвөр Монголыг мөс зардаг талаар жолооч нар ярьж байхыг сонссон. Тэгээд түүнийг мөс зардаг болохыг мэдсэн юм. Мөс худалдаж авсан 15.000 юаньд миний мөнгө гэж байхгүй, бүгд Энхбаярынх. Улаанбаатар хотод уг мөснөөс зараад би ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй, бүх мөнгө Энхбаярын данс руу орж байсан. Мөс зарах талаар 2019 оны 2 дугаар сард Энхбаяр бид хоёрын хооронд яриа гарсан. Энхбаяр ах мөнгө олох арга юу байна гээд эхэлсэн, би Цагаан хаданд байдаг мөс зардаг Өвөр Монголын талаар Энхбаяр ахад хэлсэн. Энхбаяр ах бидний хооронд урьд нь ч, одоо ч ямар нэгэн өр авлага, өглөгийн асуудал байхгүй. Энхбаяр ах өөрөө анхнаасаа намайг мөс аваад өгчих, цаашаа бусдыг нь би өөрөө даагаад чиний байрны лизингийг төлж өгье гэж хэлсэн. Тухайн үед ажил зогсоод мөнгөний хэрэгцээ байсан тул зөвшөөрчихсөн юм” гэж мэдүүлсэн бөгөөд Л.Өын ярьсан зүйлийн талаар түүний мэдүүлгээс өөр нотлох баримт хавтас хэрэгт байдаггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Өын мэдүүлэгтэй холбогдуулан Ли Омбу гэх Өвөр монгол хүнийг Монгол улс даяар эрэн сурвалжилсан боловч олдоогүй.

Харин хэрэгт гэрчээр оролцсон Балжинням нь болсон зүйлийн талаар үнэн зөвөөр мэдүүлдэг ба түүний мэдүүлэг Л.Өын мэдүүлгээс зөрдөг. Анхан шатны шүүхээс Балжиннямын мэдүүлэг буюу Энхбаярыг цагаатгах талын нотлох баримтыг үнэлэлгүй хэт яллах талыг баримтлан шийдвэр гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй." мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй." гэж тус тус заасан байна. Шүүгдэгч Л.Өын өөр эх сурвалжаар нотлогдохгүй худал мэдүүлгээр бусдыг гэм буруутайд тооцож ялласан нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ө нь улсын яллагчаас асуусан "Та 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сарантогтоход мансуурах сэтгэцэд нөлөөлөх бодис өгсөн үү" гэсэн асуултад "би өгсөн" гэж хариулсан.

Миний үйлчлүүлэгч Энхбаяр нь Сарантогтохтой утсаар ярилцаж байсан боловч хар тамхийг түүнд өгөөгүй, тодорхой газарт орхиогүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болон шүүгдэгч нарын мэдүүлгээс харагддаг. Л.Ө 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Сарантогтохт зориулан мөс тавьсан үйлдлийг зохион байгуулж, мөсийг Сарантогтохын авсан газарт өөрөө тавьж, хаана тавьснаа Энхбаяраар дамжуулан мэдэгдсэн байдаг. Энэ гэмт хэрэгт Өсөхбаяр хамтран оролцсон нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон боловч эрүүгийн хариуцлага хүлээсэнгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээдүүд хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэт тогтоож, нэг мөр болгоогүй байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.Өын өмгөөлөгч Ц.Цэгмид давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Л.Ө нь Г.Этай бүлэглэн мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бусдад худалдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

Шүүхийн тогтоолд гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтэд ямар нэгэн саналгүй бөгөөд миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Шийтгэх тогтоолд “...шүүгдэгч нарын өмгөөлөгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах, нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү гэх саналыг тус тус гаргалаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтууд нь хохирол нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардах бөгөөд хохирол, хор уршиг нөхөн төлөх боломжгүй тул бусдад төлөх бодит хохиролгүй гэх үндэслэлээр шүүгдэгч нарт хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал дүгнэлтүүдийг хүлээн аваагүй болно гэж дүгнэжээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн бөгөөд “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно. Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэжээ. 

Хуулийн энэ зүйл, заалтыг шүүхэд заавал хэрэглэхийг үүрэг болгоогүй хэдий ч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан дээрх зүйл, заалтыг хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгч Л.Ө нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, 3-6 насны 2 хүүхэдтэй, эхнэр А.Ундрах нь өвчний улмаас ажил хийх боломжгүй, хүүхдүүдээ асраад гэртээ байдаг, гэр бүлээ тэжээн тэтгэх үүрэг нь эцэг хүний хувьд түүнд ноогддог, бусад залуу гэр бүлүүдийн адил санхүүгийн асуудал тулгардаг хэдий ч ажил хийж, цалингаараа амьдардаг төдийгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаас нь хүлээн зөвшөөрч, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхаа хууль, шүүхийн өмнө илэрхийлсэн.

Иймд Л.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь заасан оногдуулсан 3 жилийн хорих ялыг хувийн байдлыг нь харгалзан эсвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэн оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Назаргүлийн өмгөөлөгч Ж.Уранчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Н нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч Д.Бат-Ирээдүйд 400.000 төгрөгөөр худалдсан нь Т.Нийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Бат-Ирээдүй над руу утсаар яриад надад 400.000 төгрөг байна, мөс байна уу гэж асуухаар нь “манай гэрт хүрээд ир” гэсэн мэдүүлэг нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Бат-Ирээдүйн мөрдөн байцаалтад “...Би Наскагаас өөрийн 400.000 төгрөгөөр мөс авсан...” гэсэн мэдүүлгээр давхар батлагдаж нотлогдсон тул шүүх нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэлтэй.

Т.Нийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдсан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ.

Т.Н нарын холбогдох хэргээс Д.Бат-Ирээдүйд холбогдох хэргийг мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад тусгаарласан нь шүүгдэгч Т.Нд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчихгүй юм гэж дүгнэжээ.

Мөн шүүгдэгч Т.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт Бат-Ирээдүйтэй бүлэглэж Бат-Ирээдүйд 400.000 төгрөгөөр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэдэг зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. “...Бат-Ирээдүй над руу 400.000 төгрөгтэй явж байна, мөс олоод өгөөч гээд залгасан. Бат-Ирээдүйгийн гэр манай гэртэй ойролцоо байдаг болохоор манайд ирэхдээ Бат-Ирээдүй шилтэй мөстэй ирсэн. Тэрийг нь Бат-Ирээдүй бид хоёр хамт хэрэглэсэн. Би Бат-Ирээдүйд мөс зарсан зүйл байхгүй...” гэх мэдүүлгийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурджээ.

Гэтэл яллагдагч Т.Нийн мэдүүлэгт “...Бат-Ирээдүй над руу утсаар яриад надад 400.000 төгрөг байна, мөс байна уу гэж асуухаар нь “манай гэрт хүрээд ир” гэж хэлсэн. Тухайн үед надад мөс байгаагүй ч би худлаа үнэн юм ярьж байгаад мөнгийг нь аваад мурьчихъя гэж бодож байсан юм. Тэгээд Бат-Ирээдүй манай гэрт ирээд ойр зуурын юм ярьж байгаад надад  мөнгөө өгөөгүй гараад явсан. Тэгээд над руу буцаагаад байн байн залгаад байсан ба Бат-Ирээдүй “би 800.000 төгрөгтэй болчихлоо” гээд байсан. Би түүнд хандаж “чи 400.000 төгрөгөө өгчих, яг одоо надад алга, би хүнээс олоод өгье” гэж хэлсэн. Бат-Ирээдүй надад бэлэн мөнгө төгрөг өгөөгүй, харуулаагүй, амаараа л 400.000 байна, 800.000 байна, шилжүүлнэ гэх мэт зүйл яриад байсан боловч мөнгө өгөөгүй. Бат-Ирээдүй над руу олон удаа залгаад байсан, би сүүлдээ дугаарыг нь блоклосон. /4хх-86/

Гэрч Х.Одбаатарын мэдүүлэг “...90600092 нь миний нэг танил дүүгийн утасны дугаар байгаа юм. Намайг юм олоод өгчих гээд гуйгаад мессеж бичээд байсан юм. Гэвч би ямар нэгэн зүйл олж өгөөгүй. Уг зүс таних дүүгийн нэрийг мэдэхгүй байна. Одоо хаана байгааг ч мэдэхгүй байна. 99720030 Эрка гэж хадгалсан дугаар бол Бат-Ирээдүйгийн дугаар. Би бусдад сэтгэцэд нөлөөт бодис өгдөггүй. Намайг ийм хэрэгт холбогдож байсан гэдгийг мэддэг болохоор асуудаг байх гэж бодож байна. Асуулт: “Таны гар утсанд Бат-Ирээдүйгээс ирсэн мессежнээс харахад Бат-Ирээдүй танд биш та Бат-Ирээдүйд мөс олж өгч байгаа байдал ажиглагдаж байна. Та биш Бат-Ирээдүй таниас мөс олоод өгөхийг гуйсан мессежүүд ирүүлсэн байна. Та Бат-Ирээдүйд мөс олж өгсөн юм уу” гэхэд Ирээдүй над руу мессеж бичээд юм олоод өг гээд л байсан. Би Ирээдүйтэй уулзаад юм олж өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгээд Ирээдүй өөрөө Наска гэгчээс мөс олж авсан байсан. Ирээдүйг Наска гэх хүнээс мөнгөөр авсан эсэхийг мэдэхгүй. Ирээдүй 10 цаг 30 минутын үед манай гэрт ирээд “би 12 цагаас Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хуралтай. 6 цагаас өмнө 2.000.000 төгрөгийн хэрэг байна, олоод өгөөч” гэсэн. Би “хүнээс асууж өгье” гэсэн. Ингээд бид хоёр манай аавын 11-47 УНУ улсын дугаартай Тоёота фильтер загварын машин дотор уулзаж байх үед Ирээдүйгийн гар утас дуугарсан. Шүүх рүү явж байх замд Говийн замд Ирээдүй машинаа зогсоочих гэж хэлсэн. Би говийн зам дагуу зогстол Ирээдүй цүнхнээсээ хоолойг нь хагалсан тарианы усны шил, гуурс гаргаж ирсэн. /2хх-217, 218/

Яллагдагч Бат-Ирээдүй, гэрч Одбаатар нарын гар утсыг шалгасан тэмдэглэл /1хх 139/,

Сэжигтэн Т.Нийн мэдүүлэг “...Тэгэхдээ Ирээдүй тарианы усны шилэнд бага зэрэг мөс хийчихсэн ирсэн. Тэрийг нь манай гэрт хамт хэрэглэсэн юм. ...”. /3хх-125/

Сэжигтэн Д.Бат-Ирээдүйгийн мэдүүлэг “...02-25 УНЕ улсын дугаартай Тоёота Брэвис загварын машинд тарианы усны шил, соруул ашиглан бага зэргийг сорж хэрэглэсэн. Үлдсэн мөсөө ууттай нь цүнхэндээ хийгээд тэндээсээ Цирк орж хуучны танил Од гэгч ахтай уулзаад барилгын материалын тухай ярилцаж байтал Од ах надаас мөс олоод өгчих хүн байна уу гэхээр нь би Наскад байж магадгүй гэж бодоод холбогдтол “юм авах хүнтэйгээ намайг холбоод өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Од ахыг Наскатай уулзуулах гээд гэрийнх нь ойролцоо Од ахын машинд суугаад хоёулаа хүлээж байтал удалгүй Од ахын найз, нэрийг нь мэдэхгүй танихгүй нэг залуу ирээд хамт машинд суусан. Тэгэж байтал удалгүй цагдаа нар хүрч ирээд баривчилсан. ...” /3хх-128/

Эдгээр мэдүүлгүүдийг шинжлэн судлахад тухайн үед хэний машинд яллагдагч Д.Бат-Ирээдүй болон гэрч Х.Одбаатар нар нь тухайн мөсийг хэрэглэж хадгалсан болох нь эргэлзээтэй байна. Мөн сэжигтэн, яллагдагч, гэрчүүдийн мэдүүлгүүд маш ноцтой зөрүүтэй байгаа нь илт харагдаж байна. Тиймээс нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагаа хийх шаардлагатай байна.

Д.Бат-Ирээдүйд холбогдох хэргийг тусгаарлахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж тусгаарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсан. Гэрч Х.Одбаатар, Д.Бат-Ирээдүй нарыг байлцуулалгүйгээр Т.Нийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой, үнэн зөв шийдвэрлэхэд саад учирч байна.

Т.Нийг Д.Бат-Ирээдүйтэй бүлэглэн “мөс” гэх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, Д.Бат-Ирээдүйд 400.000 төгрөгөөр худалдаж түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэж прокурор дүгнэсэн. Тэгвэл Т.Н, Д.Бат-Ирээдүй нар нь хаанаас, хэрхэн яаж, хэн нь ямар оролцоотой, тухайн мөсийг гэмт хэрэг үйлдэхээр бүлэглэн, санаатай нэгдэж олж авсныг тогтоогоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна гэж хуульчилсан атал Т.Н, Д.Бат-Ирээдүй нарыг бүлэглэсэн гэж үзсэн атлаа үүрэг оролцоог нь тогтоогоогүй байдаг.

Яллагдагч Т.Н нь “одоо өмгөөлөгч аваагүй, гэхдээ өмгөөлөгч аваад мэдүүлэг өгнө” гэсээр байтал өмгөөлөгчгүй мэдүүлэг авч тухайн үед байлцаагүй өмгөөлөгч Н.Намжилцогтоор байсан мэтээр гарын үсэг зуруулсан байдаг. /4хх-87/

Т.Нийн гэрт нь үзлэг хийхдээ ээжийнх нь дүүгийн Казакстан улсаас ирэхдээ байр хөлсөлж, салон ажиллуулахад нь тус нэмэр болгож өгсөн 3.920.000 төгрөг болон 100 долларыг гэмт хэргийн улмаас олсон орлого гэж үзэн ташаа ойлгож ямар ч прокурорын зөвшөөрөлгүйгээр эд мөрийн баримтаар тооцох ямар нэгэн тогтоол, тэмдэглэл үйлдэлгүйгээр Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1, 24.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчиж тухайн мөнгийг эд мөрийн баримтаар хураан авсан. Одоо болтол эргүүлж олгоогүй байна.

Т.Н нь Д.Бат-Ирээдүйгээс ямар нэгэн мөнгө аваагүй байхад Т.Нээс 400.000 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Прокурорын яллах дүгнэлт үг үсэг, техникийн шинжтэй алдаа байна. Тухайлбал, Т.Н нь Увс аймгийн Улаангом хотод 1992 онд төрж өсөөгүй бөгөөд харин Улаанбаатар хотод 1990 онд төрсөн ба гоо сайхны салон түрээслэн ажиллуулдаг, эмээ, аав хоёртойгоо ам бүл гурвуулаа амьдардаг болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцэхгүй. ...”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “...Нотолбол зохих байдлууд нотлогдож тогтоогдоогүй. ...”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “...Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж тогтоогоогүй. ...” байх тул мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг үндэслэн хэргийг прокурорт буцаалгах саналтай байна.

Хэрэв хэргийг буцаах шаардлагагүй гэж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Т.Нд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн түүнд ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Нийн өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. Ингэж байхад ганц Бат-Ирээдүйн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед ихэнх мэдүүлгээ өмгөөлөгчгүй мэдүүлэхдээ, мөн шүүхийн шатанд мэдүүлэхдээ ч тогтвортой мэдүүлэг өгч байсан.

Харин эсрэгээрээ Д.Бат-Ирээдүйн хавтас хэрэгт мэдүүлсэн бүх мэдүүлэг нь зөрүүтэй байгаа нь үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм.

Иймд Т.Нд оногдуулж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 Шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Б.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэн хэргийг тал бүрээс нь үндэслэлтэй шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Сод 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Зүйлчлэлийн хувьд маргахгүй. Өмгөөлөгч нарын ярьж байгаагаар уг хэрэг мөрдөн байцаалтад буцах ямар ч үндэслэлгүй, шүүгдэгч нарын үйлдэл хангалттай нотлогдсон. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Х.Баатарбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б болон миний зүгээс давж заалдах гомдол гараагүй бөгөөд шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхнаасаа үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүхээс манай үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулсан. Иймд 5 сарын хорих ялыг нь хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн буруутай үйлдлээ ойлгон, гэмшиж байна. Зүйлчлэл болон ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зүйлчлэлийг хөнгөрүүлж, ял шийтгэлийг багасгаж өгнө үү. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээрх 8 шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Дээрх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нийгэмд хор аюул ихтэй, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаардаг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч нарын ял шийтгэлийг хөнгөрүүлэх, эсхүл тэнсэх, албадлагын арга хэмжээ авах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дурдаж өгсөн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Э, Б.С, Б.Б, Л.Ө, Н.Б, Г.Т, Т.Н, Г.Б нарт холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

1. Г.Э нь үргэлжилсэн үйлдлээр Л.Өтай бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газраас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 20 грамм орчим жинтэй мөс мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, уг бодисоо Улаанбаатар хот хүртэл биедээ хадгалсан, Л.Өт өгч, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,

2019 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 5.4653 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор биедээ хадгалсан, уутны хамт 9.8698 граммтай 2 ширхэг ууттай цагаан өнгийн талстлаг зүйл мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 5а байрны 39 тоотод хадгалсан,

Б.Стой бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй 0.1 орчим грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Б.Сод өгч, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Г.Эын яллагдагчаар өгсөн “...Өсөхбаяр надаас 6.500.000 төгрөг авч яваад 3-аас 4 хоногийн дараа Өсөхбаяр бид хоёр уулзаад Өсөхбаярын гэр рүү явсан. Тэгтэл Өсөхбаяр Хятад тамхины хайрцаганд хийсэн 2 хэсэг тусдаа ууттай, 1 уут нь эрхий хурууны урд талын нугалам мэт хэмжээтэй цагаан өнгийн давс шиг зүйл гаргаж ирсэн. ...Өсөхбаяр “та үүнийг гэртээ хадгалж байгаач, би хэрэг болохоор бага багаар авч байя" гэж хэлсэн. Өсөхбаяр ууттай зүйлээс гадна, гар жин, жижиг уутнууд өгсөн. Өсөхбаяр цуг байлгаж байгаарай гээд л надад тэр жин, гар жинг өгсөн. Намайг уг бодисоос авъя гэхэд та жинлээд өгөөрэй, тэгэхгүй бол дараа нь жингийн зөрүү гарч магадгүй гэж хэлсэн. Тэгээд Өсөхбаяр 1 ууттай зүйлийг задлаад талаас арай бага хэмжээтэйг жижиг уутанд тасдаж хийгээд үлдсэнийг надад өгсөн. Өсөхбаяр нийт 4-өөс 5 жижиг ууттай нунтаг цагаан өнгийн зүйл аваад үлдсэн байх. Би задраагүй 1 бүтэн /сүүлд цагдаа нар гэрээс хурааж авсан/, задарсан тал /цагдаа нарт баригдах үед биедээ авч явсан/ ууттай нунтаг зүйлийг аваад гэр рүүгээ явсан. Би гэртээ ирээд уг зүйлийг өөрийн унтдаг гудсан доогуураа хийгээд орхисон. Тэгээд надад хадгалуулсан өдрөөс хойш 2-оос 3 хоногийн дараа Өсөхбаяр манай гэрийн гадаа ирээд би тал ууттай бодисыг авч гараад, 1.97 грамм бодис жинлэн уутанд хийгээд Өсөхбаярт өгөөд явуулсан. ...2019 оны 3 дугаар сарын 3-ны өдөр гэрээсээ гараад явж байгаад цагдаа нарт баривчлагдах үед гартаа барьж байсан ууттай бодис, гар жин, уут зэргийг машины доогуур шидчихсэн юм. Ингээд цагдаагийн газар очсон. Цагдаагийн газар очоод би машин доогуур шидсэн талаараа хэлж, гэрт үлдсэн мөсийг цагдаа нарт зааж өгсөн. ...” /4хх-119-120, 121, 122-126, 127-129, 130-131, 5хх-236-238/ гэх мэдүүлэг,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн тастлаг зүйл зэргээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн үндэсний байгууллагын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэсэн хаягтай гялгар ууттай цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин нь 5.4653 грамм, цэвэр жин 4.7853 грамм, 2 гэсэн хаягтай гялгар ууттай цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин нь 9.8698 грамм, цэвэр жин 9.2631 грамм байна. ....” 1596 дугаартай дүгнэлт /3хх-80-82/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-83-84/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “NМ 87062811 Энхбаяр” гэж хаягласан хуванцар савтай 70 мл орчим шээсийг битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “NМ 87062811 Энхбаяр” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд илэрсэн Метамфетамин Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг. ...” 1595 дугаартай дүгнэлт /3хх-88/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-89/,

шүүх сэтгэц судлалын шинжээчийн “...Г.Э нь ямар нэгэн сэтгэцийн өвчингүй, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. ...” 529 дугаартай /3хх-108-111/ гэх дүгнэлт,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-200/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-201/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-202/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-203/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-220-221/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-223-224/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-225-227/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3хх-141-142/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-143/,

 2. Б.С нь Г.Этай бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай мөс гэх нэршилтэй 0.1 орчим грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Г.Эаас авч биедээ хадгалсан, уг бодисоо Б.Бтай бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 2 хорооллын орчим Б.Бт өгч, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Б.Сын яллагдагчаар өгсөн “...Энхбаяр гэх ахтай утсаар яриад жоохон юм авахаар болсон. Модны хоёрын тэр хавьд үлдээчихье гэж хэлсэн. Тэгээд тэр үед Өсөхөө гадуур явж байна гэхээр нь Модны хоёр дээр хүрээд ир гэсэн. Өсөхөө ирэхдээ машинтай ирэхээр нь “хамт Нисэх яваад ирье, хүнд нэг юм өгье” гээд явсан. Нисэхийн Буянт Ухаа 2-т очтол Болдоо ах, Нааска нар гарч ирсэн, хамт байсан үгүйг мэдэхгүй, гэнэт л гараад ирсэн. Тэгээд Болдоо ах “Их Монгол паб” оръё гэсэн. Их Монголоос нэг залуу машинд суугаад, хороолол явсан. ...Би Энхбаяр гэх хүнийг Өсөхбаярын ах гэдгээр 2-оос 3 сарын өмнөөс таних болсон. Утасны дугаарыг нь цээжээр мэдэхгүй байна, дугаарыг Өсөхбаяраас авч байсан. Энхбаярт мөс байгаа талаар өөрөөс нь сонссон. Би түүнээс урд нь мөс авч байгаагүй. ...Мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. 0.1 грамм ч хүрэхгүй 0.01 шахуу маш бага хэмжээтэй байсан. ...Маш бага хэмжээтэй байсан ч би өөрөө хоёр удаа сороод жоохоныг үлдээгээд дахиад 2-3 удаа сорохоор үлдсэн байсныг Болдоо ахад аваачиж өгсөн. ...Модны хоёрын тэр хавьд нэг дэлгүүрийн гадаа хогийн савны доор парламентын хайрцаганд хийчихсэн тарианы усны шилтэй байсан. Тарианы усны шилний ёроолд бага зэрэг хайлсан мөс байсан. Ер нь хэрэглэхэд бэлэн болсон байсан. Мөсийг хэрэглэхээр тарианы усны шилний ёроолд хийгээд доороос нь халаахаар хайлаад зууралдсан өтгөндүү зүйл болсон байсан. ...Өсөхбаяр, Энхбаяр хоёр хуурай ах дүү нар, машин тэрэг барьдаг гэж би мэднэ. 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Өсөхөөтэй утсаар яриад зүгээр л уулзсан. Өсөхөө машинтай явж байсан болохоор Нисэх хүргүүлсэн юм. ...Болдоо ах яриад “ахдаа жоохон юм олоод өгчих” гээд гуйгаад байсан болохоор тэр өдөр ямар нэгэн шалтгаангүй аваачаад өгсөн юм. Мөсний үнэ ханшийн талаар би мэдэхгүй. ...Би хар тамхи худалдах, олж авах, бусдад өгөх зэрэг үйлдэл нь хуулиар хориотой гэмт хэрэг гэдгииг мэднэ. Гэвч би зарж, борлуулж яваагүй учир гайгүй байх, баригдчихгүй байх гэж бодсон учир тэр өдөр ийм зүйл хийчихсэн. ...2019 оны 2 дугаар 28-ны өдөр би Энхбаяр ахтай холбогдож мөс авахаар ярилцсан. Гэвч бүтээгүй. Энхбаяр ах “болохгүй байна, амжихгүй байна” гэсээр байгаад бүтээгүй. Би 3 дугаар сарын 2-ны өдөр л нэг удаа Энхбаяр ахаас мөс авсан. Гэвч би мөнгөөр аваагүй, надад зүгээр л өгсөн. ...Өсөхбаяр намайг хааяа нэг хэрэглэдэг гэдгийг мэддэг болохоор хааяа авч магадгүй гэж бодоод Энхбаяр ахын дугаарыг өгсөн байх. Надад угаасаа арай жоохон юм өгсөн. Би өөрөө хэд сорчихоод Нисэхэд Болдоо ахад аваачиж өгсөн. Болдоо ах гэрээсээ гарч ирээд ганцаараа машин дотор сорсон. Тэр ойролцоогоор 5, 10 секунд сороод дууссан. Миний Болдоо ахад өгсөн мөсийг Нисэхэд сороод дууссан. Их Монгол пабын  гадаа Болдоо ахын найз гэх хүнтэй уулзаад мөс сороогүй. ...Нисэхээс буцах замдаа ашигласан тарианы усны шил болон ундааны гуурсыг би машины цонхоор гаргаад хаясан. ...” /4хх-112, 113, 114-115, 116-117/ гэх мэдүүлэг,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.С 2019.03.03” гэж хаягласан хуванцар савтай 60 мл орчим шээс битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Б.С 2019.03.03” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд метамфетамин /МАМР/ илэрсэн. Метамфетамин /МАМР/ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...”  1603 дугаартай дүгнэлт /3хх-96-98/, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-99-100/,

шүүх сэтгэц судлалын шинжээчийн “...Б.С нь урьд өмнө нь Олон төрлийн сэтгэцэд нөлөөт бодисын хэтрүүлэн хэрэглээ, сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. ...” 539 дугаартай дүгнэлт /3хх-114-116/,  

нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-193-195/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-196-199/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-216/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-217/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-218/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-219/,

3. Б.Б нь Б.Стой бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа 2 хорооллын орчим Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй 0.1 орчим грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр яллагдагч Б.Соос хууль бусаар авч биедээ хадгалсан, улмаар уг бодисоо Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах Их монгол баарны орчим А.Ганзоригт өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Б.Бын яллагдагчаар өгсөн “...Сарантогтох над руу залгаад “ахаа хаана байгаа юм бэ, би хүнээс жоохон юм авлаа, танд өгье” гэж хэлсэн. Би баярлаад “гэртээ байна” гэж хэлсэн. ...Тэгээд Тоогоо буюу Сарантогтох надад тарианы усны шилэнд хийсэн бага зэрэг мөс өгсөн. Би уг мөсийг доороос нь халаагаад хуйлсан мөнгөн дэвсгэртээр сороод бага зэргийг үлдэхээр нь куртикныхаа халаасанд хийсэн. ...Тэгээд хотын төв рүү Тоогоод дайгдаад явсан. Учир нь, би Ганзориг найзтайгаа уулзаж 400.000 төгрөг зээлнэ гээд өдөр нь ярьчихсан байсан юм. Би Ганзоригоос 400.000 төгрөг зээлээд автомат тоглоом тоглох гэж байсан юм. Тэгээд Нисэхэд байсан болохоор хотын төв рүү явж чадахгүй, Тоогоог машинтай ирсэн болохоор дайгдаад Ганзориг руу явсан. Их Монголын гадаа ирээд Ганзоригтой уулзсан. Ганзориг Өсөхбаярын машинд орж ирсэн. Тэгээд би Ганзоригоос 400.000 төгрөг авах гэсэн чинь Ганзориг “400.000 төгрөг арай хүрэхгүй байна, дүү над руу яриад зохицуулаад өгье” гэж хэлсэн. Тэгээд би куртикныхаа халаасанд хийсэн байсан мөсний шавхруутай шилийг хаях гээд халааснаасаа гаргаж иртэл Ганзориг авсан. Тэгээд би утсаа оролдоод сууж байсан, Ганзориг шилийг аваад яасан болохыг мэдэхгүй байна. ...” /4хх-107-108, 109-110/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б 2019.03.03” гэж хаягласан хуванцар савтай 75 мл орчим шээс битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б 2019.03.03” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд метамфетамин /МАМР/ илэрсэн. Метамфетамин /МАМР/ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...”  1603 дугаартай дүгнэлт /3хх-96-98/, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-99-100/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 81 гэсэн хаягтай тарианы шил, 82 гэсэн хаягтай тарианы шил, 83 гэсэн хаягтай тарианы шил, хуйлсан N37083014 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, хуйлсан А01338999 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт зэргээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн үндэсний байгууллагын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг. ...” 1600 дугаартай дүгнэлт /3хх-91-92/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-93-94/,

            эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-158/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-204/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-205-206/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-207/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-208-209/,

            4. Л.Ө нь үргэлжилсэн үйлдлээр Г.Этай бүлэглэн гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газраас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 20 грамм орчим жинтэй мөс мэт мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

М.Азбаяртай бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт нийт 0.2216 грамм жинтэй мөс мэт мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар М.Азбаярт 500.000 төгрөгөөр худалдаж, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,

Г.Т, Н.Б нартай бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож 2019 онь 2 дугаар сарын 28-ны шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн аманд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт нийт 0.3548 грамм жинтэй мөс мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Г.Т, Н.Б нарт 400.000 төгрөгөөр худалдаж, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Л.Өын яллагдагчаар өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 2-ны орой 18 цагийн үед Тоогоо буюу Сарантогтох залгаад хаана байгаа юм, хөгшөөн Модны-2 дээр хүрээд ирээч хальт уулзаж тамхилъя гэхээр нь охинтойгоо хамт машинтайгаа Модны 2-т очиж Тоогоотой уулзсан. Тэгтэл Тоогоо намайг гялс Нисэх орж хүнд юм өгчихөөд ирье гэхээр нь би за тэгвэл охиноо замаараа гэртээ буулгаад цаашаа явъя гээд манай гэр рүү явсан. Би охиноо гэрт оруулж өгөөд Тоогоо бид хоёр Нисэх ортол Буянт-Ухаа-2 хорооллоос Наска буюу Назаргүль, Болдоо болон бас нэг танихгүй залуу Ган-Эрдэнэ билүү тийм нэртэй залуу гарч ирээд тэр гурав миний машины арын суудал дээр суусан. Тэгтэл Тоогоо халааснаасаа шилтэй бага зэргийн мөс гаргаж ирээд хойно сууж байсан Болдоо гэх залууд өгтөл Болдоо нь за баярлалаа ахын дүү гээд асаагаад сорж хэрэглэсэн. ...Энхбаяр бид хоёр Ганц модонд хамт том тэрэг барьдаг, хамт ажилладаг юм. ...Энхбаяр “ажил зогсчихоод байна, мөнгөний хэрэг байна, покер тоглоод мөнгө төгрөг алдаад баларч байна, дүүд мөнгө төгрөг олох арга байна уу” гэсэн. Энхбаяр ах өөрөө 10 гаруй жил покер тоглож байгаа юм. Тэгэхээр нь би “Цагаан хадад мөс зардаг нэг Өвөр Монгол байдаг, тэрнээс мөс аваад Монголд зарвал ашиг олж магадгүй, гэвч надад мөнгө төгрөг байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл Энхбаяр ах нэг өдөр намайг дуудаад “би машинаа 7.500.000 төгрөгөд барьцаанд тавьсан, би чамд мөнгө өгье, таньдаг Өвөр Монголоосоо мөс аваад өг, би чамд лизингийн мөнгийг чинь гаргаж өгье" гэж хэлсэн. Тэгээд байж байтал Энхбаяр ах “мөнгөө олчихлоо, хүнээс хүүтэй мөнгө авчихлаа, хурдан яваад ир” гээд гуйгаад байсан. Тэгээд 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Энхбаяр ахтай Цагаан хадан дээр уулзахаар тохирсон. Тэгээд тохирсон өдрөө уулзаад Энхбаяр ах надад 15000 юань өгөөд би таньдаг Өвөр Монгол хүнтэй уулзаж 20-оод грамм, 2 ууттай мөс авч, Энхбаяр ахад өгсөн. Тэгээд бид хоёр хамт Улаанбаатар руу явсан. Би Өвөр Монголоос авсан мөсөө Энхбаяр ахад өгөөд, Энхбаяр ах өөрөө мөсөө аваад л явсан. Баригдан баригдтал мөс Энхбаяр ахад л байсан. Би машины номер асуухаар явсан нь үнэн. 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Бээжинд машины номероо үзчихээд Гашуунсухайт руу яваад, 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Монголд ороод ирнэ. Тэгээд Энхбаяр ахтай Цагаан хаданд уулзахад болох юм байна гэж бодоод 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Цагаан хад дээр уулзахаар тохиролцсон юм. Би уг Өвөр Монгол хүний нэрийг сайн мэдэхгүй байна. Ли-тэй л нэртэй санагдаж байна. Ли Омбу гэдэг билүү, юу гэдэг билээ. 40 гаруй насны эрэгтэй хүн. Цагаан хаданд яг хаана амьдардаг болохыг мэдэхгүй, нүүрсний машинуудын хажууд зогсож, очергүй нүүрс ачуулж өгдөг, танил талтай Өвөр Монгол байдаг юм. Тэрээр дунд зэргийн махтай, халзан. Би Ли Омбу-г дахин харвал царай төрхийг нь дүрсэлж зааж чадна. Тэр Өвөр Монголыг мөс зардаг талаар жолооч нар ярьж байхыг сонссон. Тэгээд түүнийг мөс зардаг болохыг мэдсэн юм. Мөс худалдаж авсан 15000 юаньд миний мөнгө гэж байхгүй, бүгд Энхбаярынх. Улаанбаатарт уг мөснөөс зараад би ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй, бүх мөнгө Энхбаярын данс руу орж байсан. Мөс зарах талаар 2019 оны 2 дугаар сард Энхбаяр бид хоёрын хооронд яриа гарсан. Энхбаяр ах бидний хооронд урд нь ч, одоо ч ямар нэгэн өр авлага, өглөгийн асуудал байхгүй. Би Энхбаяр ахаас хоёр удаа л мөснөөс нь авч Батгэрэл, Азбаяр нарт өгсөн. Батгэрэл, Азбаяр нарт 0.4 билүү 0.3 грамм л мөс өгсөн байх. Энхбаяр ахын өөрийнх нь жинлэж өгснийг аваад л тэд нарт өгсөн. Би Азбаяраас 500.000 төгрөг дансаар, Батгэрэлээс 400.000 төгрөг бэлнээр аваад хоёуланг нь Энхбаяр ахын данс руу хийсэн. Би 1-ээс 2 удаа л мөс авах хүн олж өгсөн, бусдыг нь Энхбаяр ах өөрөө олдог байсан. Би хүнээс сураглаж байгаад мөс авах хүн олсон юм. Мөсийг хэрхэн зарах санааг Энхбаяр өөрөө гаргаж байсан. Энхбаяр ах өөрөө анхнаасаа намайг мөс аваад  өгчих, цаашаа бусдыг нь би өөрөө даагаад, чиний байрны лизингийг төлж өгье гэж хэлсэн. Тухайн үед ажил зогсоод мөнгөний хэрэгцээ байсан тул зөвшөөрчихсөн юм. ...Би Сарантогтоход мөс худалдаагүй. Энхбаяр, Сарантогтох нар өөрсдөө хоорондоо л яриад уулзсан байх. ...” /4хх-54-55, 56, 57-59, 64, 70-72/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 81 гэсэн хаягтай тарианы шил, 82 гэсэн хаягтай тарианы шил, 83 гэсэн хаягтай тарианы шил, хуйлсан N37083014 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, хуйлсан А01338999 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт зэргээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн үндэсний байгууллагын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг. ...” 1600 дугаартай дүгнэлт /3хх-91-92/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-93-94/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Өсөхбаяр УУ91041839” гэж хаягласан хуванцар савтай 50 мл орчим шээс битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Өсөхбаяр УУ91041839" гэж хаягласан хуванцар савтай шээсэнд метамфетамин /МАМР/ илэрсэн. Метамфетамин /МАМР/ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...”  1603 дугаартай дүгнэлт /3хх-96-98/, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-99-100/,

шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “...Л.Ө одоогоор ямар нэгэн сэтгэцийн өвчингүй, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. ...” 573 дугаартай дүгнэлт /хх3-17-21/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-60/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-61-62/, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-63/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-66/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-68-70/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-71/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-72-73/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-186-187/,

5. Н.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 2 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдийн хооронд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол агууламжтай гялгар уутны хамт 0.3499 грамм жинтэй хүрэн өнгийн нунтаг зүйл мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 48б-363 тоот гэртээ болон биедээ хадгалж, улмаар уг бодисоо 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Г.Тт өгсөн,

Г.Т, Л.Ө нартай бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 2 дугаар сарын 28-ны шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн аманд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт нийт 0.3548 грамм жинтэй мөс мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Л.Өаас 400.000 төгрөгөөр худалдан авч, 34-36 УНА улсын дугаартай Nissan note загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Н.Бийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр найз Тамир руу яриад орой 20 цагийн үед гэрт нь очиж уулзаад Тамирт өвсөө үзүүлээд тэдний орцонд өвснөөс хэрэглэж үзсэн. ...Тамир бид хоёр хэрэглэснээс үлдсэн жоохоныг би халаасандаа хийснээ мартчихсан байсан. Ингээд цагдаа дээр ирэх үед миний халааснаас гарч ирсэн. Уг өвсийг 2018 оны 7 дугаар сараас 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэл өөрийн оршин суугаа гэртээ, 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн биедээ хадгалсан. Тэгээд бид 2 “энэ өвс ёстой худлаа юм байна” гэж ярьцгаасан. Тэгтэл Тамир “харин нөгөө мөс гэдэг чинь чалх сайжруулдаг гэсэн” гэж хэлсэн. Тэгээд би асуувал олдох байх, сайн мэдэхгүй байна гэж хэлээд бид хоёр салсан. Ингээд 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Тамир утсаар “нөгөө яриад байсан юм чинь олдох нь уу” гэж асуусан. Би “утсаар асуугаадхъя, тэгэхдээ их үнэтэй гэсэн шүү, манай эхнэр, хүүхэд эмнэлэгт хэвтсэн байгаа, надад бол мөнгөний бололцоо муу байна шүү” гэж хэлсэн. Тэгтэл Тамир “чи юу ч гэсэн асуучих” гэж хэлсэн.Тэгэхээр нь би өөрийн 10 жилийн ангийн хүүхэд Өсөхбаяр руу утасдаж “мөс” олдох эсэхийг асуусан. 10 жилийн хүүхдүүдийн ам дамжсан ярианаас Өсөхбаярыг мөс зарж байгаа талаар урд нь сонссон юм. Тэгээд Өсөхбаяртай холбогдоод “10 жилийн ангийн чинь Батгэрэл байнаа, мөс олдох уу, ямар үнэтэй вэ” гэж асуусан. Тэгтэл Өсөхбаяр “1 грамм нь 1 сая орчим төгрөгийн үнэтэй” гэж хэлсэн. Тэгэхээр би Тамиртай холбогдоод “1 сая төгрөгийн үнэтэй байдаг гэж байна” гэж хэлтэл Тамир “арай үнэтэй байна, 400.000 төгрөгт олдох уу” гээд асуучих гэж хэлсэн. Би буцаагаад Өсөхбаяртай холбогдож “400.000 төгрөгт юм олдох уу” гэж асуутал “болноо” гэж хэлсэн. Ингээд Өсөхбаяртай холбогдож байгаад Маршалын гүүрэн дээр уулзсан. Өсөхбаяр Тамирын машин дотор орж ирээд, Тамир 400,000 төгрөгөө Өсөхбаярт өгөөд, Өсөхбаяр Тамирт ууттай жоохон мөс өгөөд явсан. Тамир бид 2 Маршалын гүүрээр хөдлөөд Их тэнгэрийн амны тэр хавьд зогсоод Тамир дөнгөж асаагаад 1 сортол цагдаа нар хүрээд ирсэн. Би сорж амжаагүй. Хэрэв цагдаа нар ирээгүй бол би сонирхоод сорох байсан. Угаасаа Тамир бид хоёр санаа зорилго нэгдээд хэрэглэхээр олж авсан юм. ...” /4хх-40-41, 42-43, 44-45/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн Н.Б /УК91101851/ гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин, тетрагидроканнабинол нь Нэгдсэн үндэсний байгууллагын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг болно. ...” 1570 дугаартай дүгнэлт /2хх-236-237/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-237-238/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн 69 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн гялгар ууттай бор хүрэн өнгийн нунтаг зүйл, мөнгөлөг цаас, е-баримтын үрчийсэн цаас, 68 гэсэн хаягтай хуйлсан АК589929 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт зэргээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн үндэсний байгууллагын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг болно. ... ” 1569 дугаартай дүгнэлт /2хх-246-247/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-248-249/,

шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “...Н.Б нь сэтгэцийн эмгэггүй байна.  Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. ...” 515 дугаартай /хх3-38-41/ дүгнэлт,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-44/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-42/,

6. Г.Т нь Н.Б, Л.Ө нартай бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 2 дугаар сарын 28-ны шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн аманд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт нийт 0.3548 грамм жинтэй мөс мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Л.Өаас 400.000 төгрөгөөр худалдан авч, 34-36 УНА улсын дугаартай Nissan note загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Г.Тын яллагдагчаар өгсөн “...2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн үед манай найз Батгэрэл над руу яриад би орцондоо гараад Батгэрэлтэй уулзтал Батгэрэл өвс гэх нэг татдаг зүйл гаргаж ирээд үүнийг татдаг гэсэн, татахаар сэтгэл санаа сэргэдэг гэсэн гэж хэлсэн. Тэгээд Батгэрэл бид хоёр уг өвс шиг нунтаг зүйлийг тугалган цаасан дээр тавиад доороос нь халаагаад хуйлсан мөнгөн дэвсгэртээр сорсон. Тэгтэл надад ямар ч мэдрэмж төрүүлэхгүй, хоолой хорсоод байсан. Тэгэхээр нь би татахаа больсон. Батгэрэл ч уг өвснөөс татаад таалагдахгүй болохоор нь больсон. Бид хоёрын татсан өвснөөс бага зэрэг илүү гарсныг Батгэрэл аваад явсан. Ингээд Батгэрэл бид хоёр юм ярьж байгаад би “энэ өвс чинь ямар ч мэдрэмж төрүүлдэггүй юм байна, мөс хэрэглэхээр секс хийх үед гоё байдаг гэсэн, бэлгийн чадавхи нэмэгддэг гэсэн” гэж Батгэрэлд хэлсэн. Тэгтэл Батгэрэл “миний нэг таньдаг залууд мөс олдох байх, олдвол чамд хэлье, асууж сураглая" гэж хэлсэн. 2019 оны 2 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн үед Батгэрэл над руу залгахаар нь “чи нөгөөхөө асуугаагүй юу” гэж асуусан. Батгэрэл “асуусан” гэж хэлэхээр нь бид хоёр орой уулзахаар болоод 20 цагийн үед манай орцонд уулзтал Батгэрэл “нөгөөхийг чинь асуусан, 1.000.000 төгрөгт олдох юм шиг байна” гэсэн. Би “1.000.000 төгрөг байхгүй, сая төгрөгт бол худлаа, 400.000 төгрөгт олж болж байна гэж хэлээд бие засахаар буцаад гэр рүүгээ орсон. Гэртээ ороод бие засчихаад буцаад орц руу гарсан. Тэр хойгуур Батгэрэл орцонд үлдээд хүнтэй ярьсан байсан. Намайг гарч иртэл Батгэрэл “заавал 1.000.000 биш 400.000 төгрөгт авч болох юм байна” гэж хэлсэн. Тэгээд Батгэрэл утсаараа нөгөө хүнтэйгээ яриад уулзах газраа "Номе плаза” гэж тохирсон. “Номе плаза”-д очоод бид хоёр 15-аас 20 миунут хүлээсэн боловч ирээгүй. Батгэрэл нөгөө хүн рүүгээ дахин залгатал Маршалын гүүрэн дээр хүрээд ир гэсэн. Ингээд бид хоёр Маршалын гүүрэн дээр очтол  Батгэрэлийн яриад байсан хүн усан цэнхэр өнгийн “Лексус РХ” загварын машинтай зогсож байсан. Бид хоёр зэрэгцэж очоод зогстол дотроос нь туранхай, намхандуу нуруутай, дэлдэн чихтэй залуу гарч ирээд миний машины ард суугаад “мөнгөө” гэсэн. Би өөрт байсан 400,000 төгрөгөө тэр залууд өгтөл хариуд нь надад жижиг зиплок түгжээтэй ууттай мөс өгөөд буугаад явсан. Тэгээд Батгэрэл бид хоёр Маршалын гүүрээр зүүн эргээд зогсоод, уг мөснөөсөө тарианы усны шилэнд хийгээд намайг 1 сортол цагдаа нар хүрээд ирсэн. Батгэрэл сорж амжаагүй. Би Өсөхбаяр гэх залууг танихгүй. Батгэрэл л таньдаг. Батгэрэл, Өсөхбаяр нэг сургуульд, нэг ангид хамт сурч байсан гэсэн. Би уг залуугийн нэрийг Өсөхбаяр гэдэг болохыг цагдаад баригдсанаас хойш л мэдсэн. Би түүнээс урд нь ямар нэгэн бодис авч байгаагүй. Батгэрэл бид хоёр ярилцаж байгаад л хамт мөс хэрэглэхээр болсон, 400.000 төгрөгийг бид хоёр 200, 200-аар гаргахаар болсон. Тухайн үед Батгэрэлд мөнгө байгаагүй тул би 400.000 төгрөг гаргасан юм. Маргааш нь Батгэрэл 200.000 төгрөгөө өгнө гэж байсан. ...” /4хх-47-48, 49-50, 51-52/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн Г.Т гэж хаягласан шээсэнд метамфетамин, тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин, тетрагидроканнабинол нь Нэгдсэн үндэсний байгууллагын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг болно. ...” 1570 дугаартай дүгнэлт /2хх-236-237/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-237-238/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн 56 гэж хаягласан цагаан өнгийн мөс мэт зүйл, 66 гэж хаягласан амыг нь тайрсан тарианы усны шил /дотор ёроол хэсэгтээ бор өнгийн зүйлээр, дотор ханын хэсэгт цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон/ зүйл, хуйлж гуурс мэт болгосон ZN6943567 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. 56 гэж хаягласан цагийн өнгийн мөс мэт зүйл, 66 гэж хаягласан амыг нь тайрсан тарианы усны шил зүйл тус бүрээс метамфетамин /дотор ёроол хэсэгтээ бор өнгийн зүйлээр, дотор ханын хэсэгт цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон/ илэрч байна. Хуйлж гуурс мэт болгосон ZN6943567 серийн дугаартай 100 төгрөгийн дэвсгэртээс метамфетамин, делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин, делта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцид багтдаг болно. ...” 1572 дугаартай дүгнэлт /2хх-241-242/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-243/,

шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “...Г.Т нь сэтгэцийн эмгэггүй байна.  Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. ...” 514 дугаартай /хх3-35-36/ дүгнэлт,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-27-29/,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-32-37/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-38/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-39/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-40/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-41/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-46-48/,

7. Т.Н нь үргэлжилсэн үйлдлээр Д.Бат-Ирээдүйтэй бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр үйлчилгээний төвийн орчим Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй гялгар уутны хамт 0.679 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, Д.Бат-Ирээдүйд 400.000 төгрөгөөр худалдаж, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,

Г.Бтэй бүлэглэн, гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 3 дугаар сарын 2-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 0.1 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Г.Бд өгч, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Т.Нийн яллагдагчаар өгсөн “...Би Бат-Ирээдүйд мөс зараагүй, тэр өдөр манай гэрт орж ирээд надаас 400.000 төгрөгийн мөс асуусан, би байгаа ч гэж хэлээгүй, байхгүй ч гэж хэлээгүй. Гэвч тухайн үед надад мөс байгаагүй нь үнэн. Харин би Бум-Эрдэнэд жоохон мөс өгсөн нь үнэн. Гэвч би түүнд худалдаагүй, түүнээс мөнгө төгрөг аваагүй. ... 5042163834 бол манай найз залуу Цогбадрахын данс. Над руу ойр зуурын хэрэглээний мөнгө төгрөг шилжүүлдэг. Мөн Цогбадрах өөрөө Хаан банкны картаа олохгүй байсан учир зарим ажлынхаа мөнгө төгрөгийг миний дансаар авч шилжүүлдэг байсан. Манай найз залуу Цогбадрах 100 айлд цайны газар ажиллуулдаг юм. Одоо манай найз залуу Цогбадрах мөн хар тамхины хэргээр 461 дүгээр ангид хоригдож байгаа. ...Тэгээд Тоогоог ирэхээр нь Болдбаатар бид 2 гараад машинд суутал Өсөхбаяртай хамт явж байсан. ...Бид нар Их Монголоос хөдлөөд хорооллын эцэс рүү явсан. Хорооллын эцэст түр зогсох үед би машинаас буугаад Өргөөгийн тэр хавьд нэг хүнээс бага зэрэг мөс авсан юм. Тэрийгээ би Бум-Эрдэнэд өгсөн. Тэр өдөржин би биедээ мөс аваад яваагүй. Намайг хүнээс мөс авсныг машинд хамт явж байсан хүмүүс мэдсэн эсэхийг мэдэхгүй байна. Бат-Ирээдүй над руу утсаар яриад “надад 400.000 төгрөг байна, мөс байна уу” гэж асуухаар нь “манай гэрт хүрээд ир” гэж хэлсэн. Тухайн үед надад мөс байгаагүй ч, би худлаа үнэн юм ярьж байгаад мөнгийг нь аваад мурьчихъя гэж бодож байсан юм. ...Бат-Ирээдүй “би 800.000 төгрөгтэй болчихлоо” гээд байсан. Би түүнд хандаж “Чи 400.000 төгрөгөө өгчих, яг одоо надад алга, би хүнээс олоод өгье” гэж хэлсэн боловч Бат-Ирээдүй мөнгөө өгөөгүй мөртлөө байн байн залгаад байсан. Анх Бат-Ирээдүйтэй танилцах үед тэрээр “юм байна уу, мөс байна уу” гээд явж байсан. Тэгэхээр нь би худлаа хэлж, “олдоно ш дээ” гээд хэлчихсэн юм. Тэгээд л надаас мөс асуусан байх гэж бодож байна. ...Бат-Ирээдүй надад бэлэн мөнгө төгрөг өгөөгүй, харуулаагүй. Амаараа л “400.000 байна, 800.000 төгрөг байна, шилжүүлнэ” гэх мэт зүйл яриад байсан боловч мөнгө өгөөгүй. ...Би найз Бум-Эрдэнэд 0.1 грамм мөс зүгээр өгсөн, би түүнд мөнгөөр өгөөгүй. Бид 2 мөнгөний талаар яриагүй. Бага зэрэг хэмжээний зүйл байхаар нь Бум-Эрдэнийг гуйгаад байхаар нь өгсөн юм. ...” /4хх-74-78, 85-87/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Т.Н 03.03” гэж хаягласан хуванцар савтай 50 мл орчим шээс битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Т.Н 03.03” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд метамфетамин /МАМР/ илэрсэн. Метамфетамин /МАМР/ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...”  1603 дугаартай дүгнэлт /3хх-96-98/, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-99-100/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. Т.Н 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр гэсэн хаягтай шээснээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно. ...” 4995 дугаартай дүгнэлт /6хх-36/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх-37/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар уут 4 ширхэг, 2 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар уут 2 ширхэг, 3 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар уут 1 ширхэг, Турк улсын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АU1651686, АU11651683, АU11651684, АU651685 серийн Монгол Улсын 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 4 ширхэг, А\/3482492, АК8540577, А\/2178507 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, АМ1632333, АG5143190, АL3224396, АМ2306984 серийн дугаартай Монгол Улсын 20 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар уут 4 ширхэг, 2 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар уут 2 ширхэг, 3 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар уут 1 ширхэг, АU1651686, АU11651683, АU11651684, АU651685 серийн Монгол Улсын 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 4 ширхэг, АV3482492, АК8540577, А\/2178507 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, АМ1632333, АG5143190, АL3224396, АМ2306984 серийн дугаартай Монгол Улсын 20 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэгт мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодис илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн Турк улсын мөнгөн дэвсгэрт 1 ширхэгт делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...” 1601 дугаартай дүгнэлт /3хх-6-8/, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-9-10/,

шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “...Т.Н нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй. Сэргээгч метамфетамин эм бодисын хэтрүүлэн хэрэглээ эмгэгтэй байна.  Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. ...” 525 дугаартай /3хх-25-27/ дүгнэлт,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-79/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-80/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-52-54/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-107-109/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх-161/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-162/,

8. Г.Б нь Т.Нтэй бүлэглэн гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 3 дугаар сарын 2-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт нийт 0.1 грамм жинтэй мөс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар яллагдагч Т.Нээс олж авч, биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Г.Бум-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн оройн 23 цагийн үед Т.Нтэй холбоо барьж байгаад маш бага хэмжээтэй мөс зүгээр авсан. Мөнгө төгрөгөөр худалдаж аваагүй, зүгээр л нэг удаа хэрэглээний маш бага хэмжээтэйг авсан. Тэгээд уг мөснөөсөө тарианы усны шилэнд бага зэргийг хийгээд дөнгөж сороод байж байтал цагдаа нарт баригдсан. Би урд нь Т.Нээс мөс авч байгаагүй. Тэр удаа анхны тохиолдол байсан. ...” /4хх-88-91, 92-93/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Г.Б 2019.03.03” гэж хаягласан хуванцар савтай 30 мл орчим шээс битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г.Б 2019.03.03” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд метамфетамин /МАМР/ илэрсэн. Метамфетамин /МАМР/ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...”  1603 дугаартай дүгнэлт /3хх-96-98/, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх-99-100/,

шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “...Г.Б нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. ...” 490 дугаартай /3хх-30-31/ гэх дүгнэлт,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-74/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-75-76/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-77/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-78/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-94-96/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-97-98/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-234/ зэрэг нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Эыг Л.Өтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Өыг Г.Этай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бусдад худалдсан гэмт хэрэгт, шүүгдэгч Т.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бусдад худалдсан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт, шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт, шүүгдэгч Г.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэгт, шүүгдэгч Г.Бум-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.  

Шүүгдэгч Л.Ө, түүний өмгөөлөгч Ц.Цэгмид, шүүгдэгч Г.Т, Т.Н болон шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Манлайжав нар “...Оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

 Хэдийгээр шүүгдэгч Л.Ө, Г.Т, Т.Н, Г.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа боловч анхан шатны шүүхээс тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тус тус тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул шүүгдэгч нарын гаргасан “оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах” талаарх давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Мөн “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцжээ.

Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, К.Манлай нараас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад буюу Н.Сарантогтоход өгсөн гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, шүүгдэгч Л.Өын “..Энхбаяр ах надад мөнгө олох арга байна гэхээр би “Цагаан хадад мөс зардаг нэг Өвөр Монгол байдаг, тэрнээс мөс аваад Монголд зарвал ашиг олж магадгүй, гэвч надад мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл нэг өдөр Энхбаяр ах намайг дуудаад “би чамд мөнгө өгье, Өвөр Монголоос мөс аваад өг” гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Энхбаяр ахтай Цагаан хадан дээр уулзахаар тохирсон. Тохирсон өдрөө уулзаад Энхбаяр ах надад 15.000 юань өгөөд би таньдаг Өвөр Монгол хүнтэй уулзаж 20-оод грамм, 2 ууттай мөс авч Энхбаяр ахад өгсөн. ... ” /4хх-71-72/,

шүүгдэгч Б.Сын “...Би 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр нэг л удаа Энхбаяр ахаас мөс авсан. Би мөнгөөр аваагүй, надад зүгээр өгсөн. Би уулзаж байгаагүй, утсаар яриад л байдаг байсан. Энхбаяраас авсан мөс тарианы усны шилэнд байсан. ...” /4хх-117/ гэх мэдүүлгүүдээр нотлогдсон байхаас гадна, анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэв.   

Шүүгдэгч Т.Нийн өмгөөлөгч Ж.Уранчимэг, П.Гансүх нар “...Шүүгдэгч Т.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь заасан оногдуулсан хорих ялыг хувийн байдлыг нь харгалзан эсвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэн хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, хэрэгт авагдсан гэрч Х.Одбаатарын “...Бид хоёр мөс сорж байх үед Ирээдүй “сая 19-ийн үйлчилгээний төв дээр зогсоод Нааска гэх охиноос энэ жоохон мөсийг авсан юм, та таних уу” гэж надаас асуусан. 2019 оны 2 дугаар сарын 26-ны өглөө 11 цагийн үед Ирээдүй надтай хамт явж Нааска гэх хүнээс мөс авсан. ...” /2хх-218/,

шүүгдэгч Д.Бат-Ирээдүйн “...Би өөрийн 400.000 төгрөгөөр Нааска буюу Назаргүл гэх эмэгтэйгээс бага зэрэг хэмжээтэй мөс гэх нэршилтэй бодис авсан. Би Одбаатарын машинд Нааскаагаас авсан мөснөөсөө хэрэглэх үед Одбаатар хэд сорсон. ...” /4хх-99/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд Т.Н нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт “мөс” гэх бодисыг бусдад худалдаалах зорилгоор олж авсан болох нь нотлогдсон гэж үзэв.

Иймд шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, К.Манлай, шүүгдэгч Л.Ө, түүний өмгөөлөгч Ц.Цэгмид, шүүгдэгч Г.Т, мөн шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг, П.Гансүх, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Манлайжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, К.Манлай, шүүгдэгч Л.Ө, түүний өмгөөлөгч Ц.Цэгмид, шүүгдэгч Г.Т, шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг, П.Гансүх, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Манлайжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

              ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

     ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ