| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2023/0036/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/38 |
| Огноо | 2023-03-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/38
С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
өсвөр насны шүүгдэгч Ө.Б*******, Т.У*******, Х.Ч*******,
өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч эх Х.Д*******, эх Ж.О*******, эх З.Б*******, өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Д******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ө.Б*******, Т.У*******, Х.Ч нарт холбогдох 2210000001 дугаартай эрүүгийн хэргийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 20******* оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, нас, 2 сар, 2 хоног, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Ц сумын Ерөнхий боловсролын сургуулийн в ангийн сурагч, ам бүл 6, эх, дүү нарын хамт С аймгийн Ц сум, 2 дугаар баг, З 4-4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Т У******* /РД:ТЕ*******2610/;
2. Монгол улсын иргэн, 20******* оны ******* дугаар сарын -ний өдөр С аймаг, Ц суманд төрсөн, нас, сар, хоног, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ С сумын Ерөнхий боловсролын сургуулийн в ангийн сурагч, одоо С аймгийн С сумын 2 дугаар сургуулийн б ангид суралцдаг сурагч, ам бүл , эцэг, эх, дүү нарын хамт С аймаг, С сум, дугаар баг, 5 дугаар хэсэг, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Х Ч /РД:МХ*******25/,
. Монгол Улсын иргэн, 20******* оны 0 дугаар сарын *******-ны өдөр С аймгийн Ц суманд төрсөн, нас, 5 сар, хоног, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Ц сумын Ерөнхий боловсролын сургуулийн в ангийн сурагч, ам бүл 2, эхийн хамт С аймгийн Ц сум, 2 дугаар баг, З -12 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Ө Б******* /РД:МХ*******2*******12/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
1. Өсвөр насны яллагдагч Ө.Б*******, Т.У*******, Х.Ч нар нь бүлэглэн 2022 оны 0 дүгээр сарын *******-наас 06-нд шилжих шөнө үргэлжилсэн үйлдлээр С аймгийн Ц сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Э.М “Усан болор” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч, бэлнээр 00,000 төгрөг, иргэн Н.З “Баян нуур” нэртэй барааны дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 2,500 төгрөгийн үнэ бүхий хичээлийн хэрэглэл, үүргэвч, хувцас зэрэг бараа, иргэн С.Х барааны дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 5,000 төгрөгийн үнэ бүхий үүргэвч, хувцас зэрэг бараа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад нийт 60,500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар;
-өсвөр насны шүүгдэгч Ө.Б*******, Т.У*******, Х.Ч нар нь бүлэглэн 2022 оны 0 дүгээр сарын *******-наас 06-нд шилжих шөнө үргэлжилсэн үйлдлээр С аймгийн Ц сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Э.М “Усан болор” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч, бэлнээр 00,000 төгрөг,
-иргэн Н.З Баян нуур нэртэй барааны дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 2,500 төгрөгийн үнэ бүхий хичээлийн хэрэглэл, үүргэвч, хувцас зэрэг бараа,
-иргэн С.Х барааны дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 5,000 төгрөгийн үнэ бүхий үүргэвч, хувцас зэрэг бараа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад нийт 60,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Ө.Б*******, Т.У*******, Х.Ч нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.У******* өгсөн: “...Би 0 дүгээр сарын *******-ны өдөр Ө.Б*******ийг аваад Х.Чгийнх руу ороод тэднийхээс гараад Наранбатыг дуудаад гарч ирэхгүй байсан. Доошоо буцаад явж байхдаа Ч онгойлгохоор цонх байна уу гэсэн. Онгойлгох юм хайсан чинь аптерк дэлгүүрийн хашаанд байсан тэрүүгээр би онгойлгосон араас Б******* Чинзориг орсон. Ороод 00,000 төгрөг аваад гарч ирээд хойшоо дэлгүүр лүү очиж аптеркаар хөшөөд онгойлгож орсон. Ч татаж онгойлгоод дотроос нь оймс, дэвтэр, бал, цамц авсан. Хажуу дэлгүүр рүү ороод цүнх, футболк авсан. Би “Усанболор” дэлгүүрээс 00,000 төгрөг аваад 100,000 100,000 төгрөгөөр хувааж авсан. Б******* дэвтэр, бал авсан. Ч футболк, цамц авсан...” гэх мэдүүлэг[1],
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ч өгсөн: “...Т.У*******ын мэдүүлэгтэй санал нэг байна” гэх мэдүүлэг[2],
. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б******* өгсөн: “...хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[],
4.Хохирогч Э.Мөнхнайрамдлын 2022 оны 0 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 0 дүгээр сарын *******-ны орой 22 цаг 0 минутанд дэлгүүрээ хаагаад гараад явсан. Тэгээд орой нь 01 цаг 0 минутанд дэлгүүр дээрээ ирээд хажуу өрөөнд нь орж унтсан. Тэгээд өглөө ******* цагт сэрээд цонх руу харсан чинь цонх онгойсон, барааны лангууны төмөр өлгүүр цонхонд хөшигдөж далийсан байдалтай байсан. Тэгээд би урьд өдрийн орлогоо цүнхэнд хийгээд тавьсан байснаа санаад очоод үзтэл 00,000 төгрөг байхгүй байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай дэлгүүрээс бэлэн мөнгөнөөс өөр зүйл алга болсон эсэхийг мэдэхгүй байна. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг[4],
5. Гэрч Г.Тодгэрэлийн 2022 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг 2022 оны 0 дүгээр сарын *******-наас 06-ны шилжих шөнө 2 цагаас 00 цагийн хооронд Спорт цогцолбор дээр барилгын ажил хийж байгаа хүмүүст барилгын материал гаргаж өгчихөөд явах гэж байхад 00-с эрэгтэй хүүхэд гарч ирсэн ба би яах гэж явааг нь асуусан чинь “заал өгч байгаа юм уу?, эгчээ” гэ нь манайх ажиллахгүй байгаа “харанхуй шөнө юу хийж яваа юм, харьцгаа” гэж хэлээд явуулсан. Би тухайн үед байсан хүүхдийг танихгүй, хараагүй бас тэр хүүхэд хар маск зүүсэн байсан. Тухайн өдөр намайг Спорт цогцолбор дээр байж байхад эрэгтэй хүүхэд байсан нэг нь ө хүүхэд байсан бас нэг нь хар юүдэнтэй цамц өмссөн байсан өөр зүйл анзаараагүй. Харанхуй байсан болохоор би тэр хүүхдийг сургуулийн хүүхэд байна гэж бодоод эртхэн харь гээд явуулсан. Тухайн хүүхэд нь Спорт цогцолбороос гараад хойшоо зүгтээ явж байсан. Өөр зүйл хараагүй...” гэсэн мэдүүлэг[5],
6. Гэрч У.Оюунбатын 2022 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ц сумын Ерөнхий боловсролын сургуульд анги удирдсан багш ажилтай ба 12 дахь жилдээ ажиллаж байна. Би тус сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг гэх Ч, Б*******, У******* гэх хүүхдүүдийг танина, учир нь миний хариуцан ажиллаж байгаа -в ангид суралцаж байгаа ба би энэ ангийг 6 дугаар ангиас нь эхлэн хариуцан авч ажиллаж байна. Намайг анх 201 онд энэ ангийг хүлээж авахад Ч болон Ө.Б******* 2 энэ ангид байсан харин У******* нь 2021 оны дугаар улиралд Улаанбаатар хотоос манай ангид шилжин ирж суралцаж байгаа хүүхэд юм. Ө.Б*******ий хувьд хичээлдээ тийм сайн биш ч өөрөө хичээлдээ дуртай анх 6 дугаар ангид байхдаа хичээл тасалдаггүй хүүхэд байсан харин сүүлийн 2 жил хааяа хичээл тасалдаг болсон, зан байдлын хувьд гэвэл уг нь их даруухан хүүхэд байсан чинь мөн адил сүүлийн жилд хүүхэдтэй маргах нь их болж хичээл тасалж, огцом ууртай болж эхэлсэн. Энэ зан байдалд аав нь их нөлөөлсөн байх гэж бодож байна учир нь аав нь их архи дарс хэрэглэдэг байсан юм. Одоогоор ээж болон эмээгийн хамт амьдарч байгаа. Ээж нь тус сумын “Наран” хүнсний дэлгүүрт ажилладаг. Чгийн хувьд гэвэл хичээл сурлага сайтай юм ойлгохдоо сайн томоотой хүүхэд байж байгаад 2020 онд С аймгийн төв рүү шилжин суралцаж байгаад 2021 онд буцаж ангидаа шилжин ирж суралцаж байгаа зан байдлын хувьд гэвэл дотогшоогоо хүүхэд ар гэрийн хараа хяналт сул одоо өвөө, эмээ болон дүүгийнхээ хамт тус суманд амьдарч байгаа. Сүүлийн жилүүдэд Б*******, У******* нартай нийлээд хичээлийн дундуур цагаар таслах асуудал гардаг болсон. У*******ын хувьд гэвэл 2021 онд Улаанбаатар хотоос шилжин ирж суралцаж байгаа ба нийтэч хамт олонтойгоо хурдан уусаж байсан ба хичээл сурлага сайн, их хөдөлгөөнтэй хүүхэд байгаа юм. Миний ажиглаж байгаагаар ар гэрийн асуудалтай хүүхэд байсан юм шиг байна лээ одоо тус суманд ээж болон дүү нарын хамт амьдардаг. Манай ангийн Ч, Б*******, У******* нарын ар гэрийн зүгээс ямар нэг анхаарал халамж сул байдаг ер нь бол хүүхдүүдийнхээ араас анхаардаггүй багш нийгмийн ажилтан 2 их хөөцөлддөг хааяа гэрт нь очихоор ар гэрийнх нь хүмүүс согтуурсан байдалтай байдаг байсан...” гэх мэдүүлэг[6],
. Гэрч Б.Отгонбаярын 2022 оны 0 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Э.Мөнхнайрамдал гэх хүнийг танина учир нь бид нар найз нөхдийн холбоотой юм. Манай найз болох Э.Мөнхнайрамдлын ажиллуулж байгаа “Усан болор” хүнсний дэлгүүрт хулгай орсон талаар маргааш нь буюу 2022 оны 0 дүгээр сарын 06-ны өдөр өөрөөс нь мэдсэн. Миний ойлгож байгаагаар бэлэн мөнгө алга болсон юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг[],
. Гэрч Ж.О*******ийн 2022 оны 0 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би одоо тус сумын төвд айлын хашаанд түр амьдарч байгаа ба 2022 оны 02 дугаар сард Улаанбаатар хотоос ирээд байж байна. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байна. Манай том нь У******* тус сумын ЕБС-н в ангид сурдаг, ...2022 оны 0 дүгээр сарын *******-наас 06-ны шилжих шөнө Ц суманд гэртээ байсан ба би тухайн өдөр “Шүрэн” гэх газар луу хонинд явчихаад 21 цагийн орчим гэртээ ирсэн. Харин манай хүү У******* гэртээ байхгүй байсан ба дүү нараас нь асуусан чинь У*******ыг “тоглоомын талбай явсан” гэж байсан. Тэгээд хүүгийнхээ 502 гэсэн дугаар луу залгатал миний дугаарыг блок хийсэн байсан. Тэгээд өглөө ******* цагт гэртээ орж ирэ нь чимээгүй унтуулчихаад өглөө нь 06 цагт сэрээгээд “хаагуур яваад байгаа юм бэ?” гээд жаахан загнаж байгаад хичээлд нь явуулсан. Би тухайн өдөр буюу 2022 оны 0 дүгээр сарын 06-ны өдөр намайг гэртээ байж байтал манай охин миний утас руу залгаж “У******* ахыг дэлгүүр ухсан гээд цагдаа аваад явсан байна” гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед нь ажилтай байсан болохоор очиж чадаагүй. Харин орой нь гэртээ ирээд асуугаад “чи хаанаас, хэний дэлгүүрээс юу авсан юм бэ?, авсан юмаа гаргаж өг” гэтэл "Усан болор" хүнсний дэлгүүрээс 00,000 төгрөг, бусад 2 дэлгүүрээс нь хичээлийн дэвтэр, цүнх, бал, цамц, өмд, зэрэг зүйл авсан гэж байсан өөр зүйл яриагүй. Манай хүү У******* нь урд өмнө нь ямар нэг байдлаар гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг[],
. Гэрч З.Б*******гийн 2022 оны 0 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б******* бид хоёр 2022 оны 0 дүгээр сарын *******-наас 06-ны шилжих шөнө Ц суманд гэртээ байсан, би орой 22 цагт ажлаа тараад гэртээ ирсэн. Харин манай хүү Б******* гэртээ байж байтал 22 цаг өнгөрч байсан санаж байна, гадаа хүн шүгэлдээд байх шиг байсан. Тэгтэл манай хүүхэд “би гарчихаад ирье удахгүй” гээд гараад явсан. Харин хэнтэй хаашаа явж байгаа гэдгийг нь мэдээгүй. Би 2022 оны 0 дүгээр сарын 06-ны өдөр “Наран” хүнсний дэлгүүрт ажилтай байж байтал тус сумын Нэргүй гэх эгч орж ирээд манай зээ хүү Чингүүн, танай хүү Б******* нар хүүхдүүдтэй нийлж дэлгүүр ухсан байна гэ нь би цагдаа нартай уулзаж юу болсон талаар асууж тодруулахад манай хүү Б******* ангийнхаа хүүхдүүдтэй нийлж дэлгүүр ухаж бэлэн мөнгө, бараа материал авсан байсныг нь хүүхдүүдээсээ авч буцаагаад тухайн эзэнд нь хүлээлгэн өгсөн. Манай хүү Б******* нь урд өмнө нь ямар нэг байдлаар гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, Б******* нь ангийнхаа Ч, У******* гэх хүүхдүүдтэй нийлж нөхөрлөдөг өөр хэн хэн гэж хүүхэд байдгийг мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар тус сумын “Усан болор” дэлгүүрээс 00,000 төгрөг, мөн Занданхүү эгчийн дэлгүүрээс хичээлийн дэвтэр, бал, оймс, цамц, цүнх, зэрэг зүйл авсан байна лээ, харин Хишгээ эгчийн дэлгүүрээс жижиг цүнх, подволк, өмд зэрэг зүйлсийг авсан байсныг буцааж өгсөн....” гэсэн мэдүүлэг[],
10. Гэрч Ч.Энхзаяагийн 2022 оны 0 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаах шатанд өгсөн: “...саяхан буюу 2022 оны 0 дүгээр сарын *******-наас 06-ны шилжих шөнө манай ээжийн ажиллуулж байгаа барааны дэлгүүрт хулгай орж, бараанаас хичээлийн дэвтэр, цүнх, цамц зэрэг зүйл нь алга болсон байна лээ. Тэгээд сумын цагдаад дуудлага өгсөн. Манай ээжийн ажиллуулж байгаа барааны дэлгүүр нь “Баяннуур” нэртэй дэлгүүр байдаг ба тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн урд байрладаг ба гадна, дотноо хяналтын камер байхгүй....” гэсэн мэдүүлэг[10],
11. 2022 оны 0 дүгээр сарын 15-ны өдрийн “Ашид б*******” ХХК-ний ТХҮ-22/4564 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Улаан өнгийн малгайтай цамц 1 ширхэг 5,000 төгрөг, ягаан өнгийн малгайтай цамц 1 ширхэг 5,000 төгрөг, биеийн тамирын хар өнгийн өмд 25,000 төгрөг, хар өнгийн сурагч цүнх 1 ширхэг 0,000 төгрөг, 60 хуудастай дэвтэр 15 ширхэг 0,000 төгрөг, 6 хуудастай дэвтэр ширхэг 10,500 төгрөг, оймс 10 ширхэг 5,000 төгрөг, үзгэн бал ширхэг ,000 төгрөг зах зээлийн үнэ цэнийг үнийн судалгааг 2022 оны 0 дүгээр сарын байдлаар нийт 2,500 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[11],
12. Хохирогч С.Х 2022 оны 0 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 0 дүгээр сарын өдрийн 10 цагийн үед дэлгүүр дээрээ ирээд онгойлгох гэтэл дэлгүүрийн хаалганы цоож онгойсон, дэлгүүрт хүн орсон байдалтай байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би гомдолтой байна. Хаалганы цоож эвдэлж, дэлгүүрт орж бараа хулгайлсан байна. Хулгайд алдсан бараагаа нөхөн төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг[12],
1. 2022 оны 0 дүгээр сарын 15-ны өдрийн “Ашид б*******” ХХК-ний ТХҮ-22/4565 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Улаан өнгийн футволк 2 ширхэг 40,000 төгрөг, цайвар бичиглэлтэй футволк 1 ширхэг 15,000 төгрөг, улаан цагаан судалтай фудволк 1 ширхэг 20,000 төгрөг, сурагч цүнх 1 ширхэг 10,000 төгрөг зах зээлийн үнэ цэнийг үнийн судалгааг 2022 оны 0 дүгээр сарын байдлаар нийт 5,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[1],
.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[], 15.Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[15], 16.Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл[16], 1.Гэрэл зургийн үзүүлэлт[1], 1.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[1], 1.Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол[1], 20.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[20] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны дагуу цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...Ө.Б*******, Т.У*******, Х.Ч нар нь бусдад нийт 60,500 төгрөгийн хохирол учруулсан, хохирлыг төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс гомдол саналгүй байна. ...Шүүгдэгч Ө.Б*******, Т.У*******, Х.Ч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзээд энэ зүйл ангийн хамгийн доод ял буюу 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .2 дугаар зүйлийн 1.-т зааснаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлэх саналтай байна” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Д*******гээс: “...Шүүгдэгч нарын хувьд шинэ эрин үеийн хүүхэд залуучууддаа бид ялыг хөнгөрүүлж оногдуулах байр суурьтай оролцоно. Улсын яллагч нэлээд хатуу ял шийтгэл оногдуулах саналыг гаргаж байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ялын доод хэмжээгээр оногдуулах хууль зүйн үндэслэл байвч ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулах гэсэн заалт байгаа юм. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өсвөр насны хүнд гэж заасан байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргажээ.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг авч, захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.
Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхитэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.
Хамгаалсан байр, агуулах (үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий дэлгүүр) нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг үед нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хорин саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэ байршуулсан, эсхүл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд өсвөр насны шүүгдэгч нар энэхүү хоригийг мэдсээр байж арай жижиг биетэй нэгнээ цонхоор оруулж байгаа үйлдэл нь тэдгээр хүүхдүүдийг хууль бус нэвтрэлтэд буруутгах үндэслэл болж байгаа юм.
Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг болохыг дурьдах нь зүйтэй.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, өсвөр насны шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч Ө.Б*******, Т.У*******, Х.Ч нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэхүү эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.Мөнхнайрамдал, Н.Занданхүү, С.Хишигжаргал нарт хохирол төлбөрийг бэлнээр болон биет байдлаар нөхөн төлсөн, гомдол саналгүй байх тул өсвөр насны шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх өсвөр насны шүүгдэгч Ө.Б*******, Т.У*******, Х.Ч нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн” болон тэдгээрийн хувийн байдал, ерөнхий боловсролын сургуулийн ахлах бүлгийн сурагчид, ар гэрийн нөхцөл байдал зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Тэдгээрт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрсэн ба 1 насанд хүрээгүй байсан хүнд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх наймдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэ сонгож хэрэглэсэн.
Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тэдгээрийн нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна[21]
Эрүүгийн хуулийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэ шийдвэрлэж болно” гэж хуульчилсан.
Иймд өсвөр насны шүүгдэгч Ө.Б*******, Т.У*******, Х.Ч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн , . дугаар зүйлийн 1, . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэ шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн . дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн . дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ” гэж заасныг удирдлага болгон өсвөр насны шүүгдэгч Ө.Б*******, Т.У*******, Х.Ч нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хугацаагаар тус бүрт хүлээлгэх нь зүйтэй.
жич: Өсвөр насны хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч болох ээж Х.Д*******, ээж Ж.О*******, ээж З.Б******* нар мэдэгдэх үүргийг давхар хариуцуулж байна.
Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг С аймгийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон тухайн хүүхдүүдийн оршин суугаа газрын буюу Ц сумын Засаг даргын тамгын газар хэрэгжүүлэхийг даалгаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 6.6, 6., 6. дугаар зүйлийн 1, 4, 6.10, 6.1, .1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Өсвөр насны шүүгдэгч Ө.Б*******, Т.У*******, Х.Ч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн , . дугаар зүйлийн 1, . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Б*******, Т.У*******, Х.Ч нарт оногдуулсан ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээг С аймгийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Ц сумын Засаг даргын тамгын газар хэрэгжүүлэхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Б*******, Т.У*******, Х.Ч, (тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч ээж Х.Д*******, Ж.О*******, З.Б******* нар мэдэгдэх үүрэгтэй) нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хугацаагаар тус бүрт хүлээлгэсүгэй.
5.Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4, 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн э, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11. дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ