| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00218/И |
| Дугаар | /00270 |
| Огноо | 2020-04-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар /00270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багт оршин суух, Яргай овогт П.Ц/ /-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 153/2020/00218/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч П.Цнар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Цнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1964 онд Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн. Би айлын отгон хүүхэд юм. 1971 онд Ховд аймгийн Дөргөн сумын сургуульд 1 дүгээр ангид орж, 1979 онд 8 дугаар анги төгссөн. Цэргийн албанд ар гэрийн гачигдлаас болоод явж чадаагүй. 1979 онд 8 дугаар анги төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл мал маллаж байна. Манай эхнэрийг Цагаанцоож гэдэг Ховд аймгийн Мянгад сумын хүн байгаа. Одоо тэтгэвэртээ гарах гээд шүүхэд хандсан. Иймд намайг Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....1991 оны 7 дугаар сараас эхлэн нийт 9 жил 6 сар хамрагдсан....Би 1979 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 8 дугаар ангиа төгссөн....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Цнь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Цнь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Нэхэмжлэгч П.Цнь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1979 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 30 дугаартай “Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн иргэн Яргай овогт П.Ц/РД ПЕ64081515/ нь цэргийн албыг хуульд заасан ал нэг хэлбэрээр хаагаагүй болохыг тодорхойлов” гэх бичилттэй албан бичиг, Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/353 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн малчин Баярлахын Пүрэвийн 1986, 1987 онуудын цалин хөлсний түүврийн хуулбарууд, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 367 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын 1979-1984, 1988 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Дөргөн сумын малчин залуучуудын чуулга уулзалтаар 1988 онд авахуулсан гэх гэрэл зургаг, гэрч Ш.Түвшинсайханы “....П.Цнь 1971 онд 7 настайдаа надтай хамт Ховд аймгийн Дөргөн сумын бага сургуульд элсэн орж, манай нөгөө ангид суралцаж байсан. П.Цнь айлын бага хүүхэд бөгөөд дээрээ 2 ахтай. Яагаад 7 настай сургуульд орсныг мэдэхгүй байна. П.Цнь Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийг 1979 оны 6 дугаар сард төгссөн. П.Цнь хичээлээ их тасалдаг хүүхэд байсан. П.Цнь 1979 оны 6 дугаар сард натай хамт илгээлтээр гарч, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчнаар томилогдож, эцэг эх, ах нарын хамт мал малласан. П.Цнь цэргийн алба хаагаагүй, ТМС-д сураагүй....П.Цнь 1991 онд Ховд аймгийн Мянгад сумын иргэн Дэмбэрэлийн Цагаанцоожтой гэр бүл болсон. Гэр бүл болсноосоо хойш нэгдэл тарах хүртэл буюу 1992 оны 10 дугаар сар хүртэл нэгдлийн мал малласан... Энэ зураг дээр манай аав Шагдарсүрэн нь баруун гар талын хамгийн захад дээлтэй зогсож байна. Би бол зураг дээр байхгүй. Манай сумын хүмүүс уг зураг дээр байна. П.Цнь арын эгнээний баруун гар талаас 6-д бүрх малгайтай, куртиктай зогсож байна....” гэх мэдүүлэг, гэрч С.Батсуурийн “....П.Цогт-Эрдэнийн аавыг Баярлахын Пүрвээ гэдэг хөл муутай хүн байсан. Ээжийг нь Уртнасан буюу Ууяа гэдэг байсан. П.Цнь дээрээ 2 ахтай, өөрөө айлын бага хүүхэд юм. П.Цнь 1979 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Ингээд 1979 оноос хойш П.Цнь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад эцэг эх, ах нарын хамт мал малласан. П.Цнь 1991 онд Мянгад сумын иргэн Цагаанцоожтой гэр бүл болсон. Гэр бүлсноосоо хойш эхнэрийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн малыг 1992 онд нэгдэл тартал малласан. П.Цнь цэргийн алба хаагаагүй. Яагаад цэргийн алба хаагаагүй талаар мэдэхгүй байна. П.Цнь насаараа мал маллаж байгаа хүн юм....” гэх мэдүүлэг гэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 14, 15-40, 41-50, 51, 59-61, 62-64 дүгээр тал/
Нэхэмжлэгч П.Цнь шүүх хуралдаанд “....Би 1979 оны 6 дугаар сарын 15-нд 8 дугаар анги төгссөн” гэх тайлбар, гэрч Ш.Түвшинсайханы “....П.Цнь 1979 оны 6 дугаар сард натай хамт илгээлтээр гарч, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчнаар томилогдож, эцэг эх, ах нарын хамт мал малласан....” гэх мэдүүлэг, гэрч С.Батсуурийн “....П.Цнь 1979 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн....” гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч нь 1979 оны 6 дугаар сард 8 дугаар анги төгссөн болох нь тогтоогдож байна.
Иймээс нэхэмжлэгч П.Цогт-Эрдэнийн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн хамаарахаар тус тус хуульчилжээ.
Нэхэмжлэгч П.Цнь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан гэх үндэслэлээр 1991 оны 7 сараас 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь нэхэмжлэгчийн 1605000814 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-ийн 10 дугаар тал/ тогтоогдож байна.
П.Цнь 1991 оны 7 дугаар сараас 2000 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан гэх Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг ханган 1991 оны 7 дугаар сараас 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан байх тул нэхэмжлэгч П.Цогт-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудсанд авагдсан иргэн С.Батсуурь, Ш.Түвшинсайхан нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч П.Цогт-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Яргай овогт П.Ц/ /-ийн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1979 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Цогт-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ