Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 00271

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, Бор толбо овогт Ж.Д/ /-ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 153/2020/00219/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Ж.Д нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн төрөх тасагт Жадамбаагийн ууган охин болон төрсөн.

1973 онд Буянт сумын төвд 1 дүгээр ангид элсэн орж, 1981 онд 8 дугаар ангиа төгсөж, Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн Техникумын агротехникийн ангид элсэн орж, 1984 оны 7 дугаар сарын 1-нд агротехникч мэргэжлээр төгссөн.

Миний бие нь Буянт сумын Хөдөө аж ахуйн Эрдэм шинжилгээний станцад 1984 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн №1 тоот тушаалаар цэцэрлэгчээр анх ажилд орсон. 1987 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №26 тоот тушаалаар эрдэм шинжилгээний туслах ажилтнаар дэвшин ажилласан. Хөдөө аж ахуйн Эрдэм Шинжилгээний станц нь 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Хөдөө аж ахуйн яамны 135/335 тоот тушаалаар Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн болсон. Би эрдэм шинжилнээний ажилтан Дарьгерханы туслах ажилтнаар ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан. Тэгээд л үргэлжлүүлэн ажилдаа очоогүй.

Иймд намайг Ховд аймгийн Буянтын Хөдөө аж ахуйн Эрдэм шинжилгээний туршлага станцад 1984 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цэцэрлэгчнээр, 1987 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл туслах ажилтнаар, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харъяа Алтайн бүсийн Хөдөө аж ахуйн Эрдэм шинжилгээний хүрээлэнд 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Д нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Буянтын Хөдөө аж ахуйн Эрдэм шинжилгээний туршлага станцад 1984 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цэцэрлэгчнээр, 1987 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл туслах ажилтнаар, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харъяа Алтайн бүсийн Хөдөө аж ахуйн Эрдэм шинжилгээний хүрээлэнд 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Д нь Ховд аймгийн Буянтын Хөдөө аж ахуйн Эрдэм шинжилгээний туршлага станцад 1984 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цэцэрлэгчнээр, 1987 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл туслах ажилтнаар, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харъяа Алтайн бүсийн Хөдөө аж ахуйн Эрдэм шинжилгээний хүрээлэнд 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан болох нь 1983 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нээсэн 065979 дугаартай Жадамбаагийн Дын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 676 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харъяа Алтайн бусийн Хөдөө аж ахуйн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай “Хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөө олгож, ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харъяа Алтайн бусийн Хөдөө аж ахуйн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын 1991 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харъяа Алтайн бусийн Хөдөө аж ахуйн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай “Хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтыг батлах тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Буянтын Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний туршлага станцын даргын 1987 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай “Ажил өөрчлөн ажиллуулах тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Буянтын Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний туршлага станцын даргын 1984 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 41 дугаартай “Ажлаас халж ажилд авах тухай” тушаалын хуулбар, 089471 дугаартай Жадамбаагийн Дын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч И.Хуаны “....Ж.Д нь 1984 оны 6 дугаар сард Ховд аймгийн Буянт сумын Эрдэм шинжилгээний төвийн турших станцад цэцэрлэгчнээр анх ажилд орсон. Ж.Д нь агротехникч мэргэжилтэй хүн юм. Ж.Д нь ажилд ороод хэдэн сарын дараа агротехникчээр ажилласан. Тухайн үед манай байгууллага нь цөөхөн хүнтэй байсан. Бид зөвхөн томилогдсон ажлаа хийдэггүй, бүх л ажлыг хйидэг байсан. Заримдаа ногооч хүртэл тарьдаг байсан. Агротехникч нь агрономчоо дагаад туслах ажилтан хийгээд явдаг байсан. 1994 онд манай байгууллага нь ажилчдаа цомхтголд оруулсан бөгөөд Ж.Долгорсүрэн нь тухайн үед амаржсны амралттай байсан. Ингээд Ж.Долгорсүрэн нь жирэмсний амралтаа дуусгаад ажилдаа буцаж ороод цомхотголд орж ажлаасаа гарсан. Хэзээ жирэмсний амралтаа аваад, хэзээ орсныг нь санахгүй байна....” гэх мэдүүлэг, гэрч Б.Энхцэцэгийн “....Ж.Д нь 1984 оны намар Ховд аймгийн Буянт сумын Эрдэм шинжилгээний төвийн туршлагын станцид цэцэрлэгчнээр ажилд орж байсан. Ж.Д нь 1992 онд надтай хамт жирэмсний амралт болон хүүхэд асрах чөлөө авч байсан бөгөөд бид хамтдаа цомхтголд орж байсан. Цэцэрлэгчнээр 3 сарын хугацаанд ажиллах ёстой бөгөөд энэ хугацаа нь дуусахаар мэргэжлийнхээ ажлыг хийдэг. Ж.Д нь 1985 оны хавраас эхлээд 1992 он хүртэл агротехникч гэдэг мэргэжлээрээ ажилласан байх гэж бодож байна...”. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 7-8, 10-14, 17, 25-27, 29-31 дүгээр тал/

Нэхэмжлэгч Ж.Д нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1603000068 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /хх-ийн 9 дүгээр тал/

Хавтаст хэргийн 5-6 дугаар хуудсанд авагдсан иргэн Б.Энхцэцэг, И.Хуан нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Ж.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бор толбо овогт Ж.Д/ /-ын Ховд аймгийн Буянтын Хөдөө аж ахуйн Эрдэм шинжилгээний туршлага станцад 1984 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цэцэрлэгчнээр, 1987 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл туслах ажилтнаар, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харъяа Алтайн бүсийн Хөдөө аж ахуйн Эрдэм шинжилгээний хүрээлэнд 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЖАРГАЛ