Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00358

 

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00358

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 53 дугаар байр, 18 тоотод оршин суух,  дугаарын регистртэй, Боржигон овогт Сын Оийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Д нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.О нь 1985 онд Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөж УАА-д илгээлтээр гарсан бөгөөд Ховд аймгийн Буянт сумын Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний туршлага станцад цэцэрлэгчээр 1985 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажилд орж 1990 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал ажилласан. Гэтэл С.О эцгийн нэрийг Х гэж буруу бичсэн байна. С.Оийн эцгийн нэрийг Х гэдэг бөгөөд аав түүнийг 2 настай байхад нас барсан учир тэрээр ерөнхий боловсролын сургуульд орохдоо ээжээрээ овоглосон юм. С.Оийн бүх бичиг баримт С овогтой бөгөөд 2004 онд бичиг баримт цэгцлэх үед овог нэрээ С гэж ээжээрээ овоглосон юм. Одоо С.О нь тэтгэвэрт гарах гэсэн 1985 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаар тушаал дээр С.Оийн овгийг Х гэж ташаа бичснээс болж ажиллаж байсан байдлаа тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд С.О 1985 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний туршлагын станцад цэцэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч С.Оийн 1985 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний туршлагын станцад цэцэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С.О нь 1985 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний туршлагын станцад цэцэрлэгчээр ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1203 дугаартай албан бичгээр ирүүлсэн

Ховд аймгийн Буянтын Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний туршлага станцын даргын 1985 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаартай ажилчин авах тухай тушаалын хуулбар,

Хөдөө аж ахуй, Хүнсний үйлдвэрийн яам, Алтайн бүсийн Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын 1990 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 60 дугаартай ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөдөө аж ахуй, Хүнсний үйлдвэрийн яам, Алтайн бүсийн Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын 1988 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөдөө аж ахуй, Хүнсний үйлдвэрийн яам, Алтайн бүсийн Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалын хуулбар,

1988 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 109708 дугаартай эмнэлэгийн хуудас, 640081 дугаартай эмнэлэгийн хуудсын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 126/003010 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 126/003093 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 126/003011 дугаартай ургын овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа

Иргэн Н.Сарантуяагийн ...Миний бие 1988 оноос 1990 оныг дуустал Буянт сум дахь Алтайн бүсийн хүрээлэнд цэцэрлэгчээр ажилладаг байсан бөгөөд С.Отай хамт ажиллаж байсан нь үнэн... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт

Иргэн Н.Сарантуяагийн ...Миний бие 1977 оноос 1985 онд С.Отай Буянт сумын дунд сургуулийг төгссөн. С.О нь 1985 оноос 1990 оныг дуустал Буянт сум дахь Алтайн бүсийн хүрээлэнд цэцэрлэгчээр ажилладаг байсан нь үнэн... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Оийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Сын О 1985 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний туршлагын станцад цэцэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ