Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/81

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,

улсын яллагч А.Э*******,

шүүгдэгч Г.Г*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц******* овогт Г******* Г*******өд холбогдох эрүүгийн 2231000000100 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр С******* аймгийн С******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрөг угсралтын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү, нарын хамт С******* аймгийн С******* сум, Х******* 1 дүгээр баг, 3 дугаар хэсэг гудамж, 116 тоотод оршин суух хаягтай, урьд

-Баянгол дүүргийн шүүхийн **оны ** дугаар сарын **-ны өдрийн 2.45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар *жил, * сар хорих ял,

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,

-Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дүгээр сарын 13-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 360 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар, 8 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, хэрэг хариуцах чадвартай, Ц******* овогт Г******* Г******* /РД:/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдснаар/

Шүүгдэгч Г.Г******* нь 2022 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө С******* аймгийн С******* сумын 6 дугаар баг, 13 дугаар байрны зүүн урд талд байрлуулсан иргэн Г.С эзэмшлийн 81-38 улсын дугаартай “Тоёота ” маркийн авто машины жолоочийн хаалганы шилийг хагалж, авто машины бүхээгт нэвтэрч гар цүнхтэй гоо сайхны хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас 70,000 төгрөгийн шууд хохирол, 165,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

     Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Г******* нь 2022 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө С******* аймгийн С******* сумын * дугаар баг, * дугаар байрны зүүн урд талд байрлуулсан иргэн Г.С эзэмшлийн**** улсын дугаартай “Тоёота ” маркийн авто машины жолоочийн хаалганы шилийг хагалж, авто машины бүхээгт нэвтэрч гар цүнхтэй гоо сайхны хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас 70,000 төгрөгийн шууд хохирол, 165,000 төгрөгийн хор уршиг учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.Г******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г******* өгсөн: “Би найзындаа очоод тавилгыг нь угсарч өгчихөөд буцаад харих гэж явахад согтуу залуу намайг хэл амаар доромжлоод байсан. Ингээд би согтуу хүнтэй муудалцаад яах вэ гэж бодоод явж байхад дахиад доромжлоод байсан болохоор нь би айлгах зорилгоор чулуу шидэхэд машины цонхыг оносон. Би чулуугаа авъя гэж очиход дотор нь цүнх байхаар нь авчихсан. Анхнаасаа хулгайн сэдэлтээр зохион байгуулсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч Г.С 2022 оны 03 дугаар сарын 13-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тоёота ” маркийн **** улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг. Миний машин дотроос хар өнгийн сайжруулсан арьсан материалтай жижиг гар цүнх алга болсон. Цүнхэн дотор миний гоо сайхны эд зүйлс буюу уруулын будаг, нүүрний ком хэрэгсэл байсан. Мөн тээврийн хэрэгслийн цонх хагарсан байна. Ямар санаа сэдэлтэйгээр, хэн, миний тээврийн хэрэгсэл дотроос эд зүйл хулгайлах болов гэдэг асуудлыг л олж тогтоож өгнө үү. Цаашид цонхны шилийг шиллэх зардлыг гаргуулмаар байна” гэх мэдүүлэг[2],

3.С******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 62 дугаартай шинжээчийн Дүгнэлт хэсэгт: “1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлж авсан гэх 12,5x8,5 см хэмжээтэй гэрэл гутлын улны гүн мөрний гэрэл зураг болон сэжигтэн Г.Г*******өөс хурааж авсан гэх 1 хос гутал нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцсэн 12,5x8,5 см хэмжээтэй гэрэл зураг дээрх гутлын улны гүн мөр нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн саарал өнгийн хос гуталны баруун өмсгөлийн улны мөртэй ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирч байх тул шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн сэжигтэн Г.Г*******өөс хурааж авсан гэх богино түрүүтэй саарал өнгийн гуталны баруун өмсгөлийн гутлын гутлын улаар дарагдаж гарсан байнагэх дүгнэлт[3],

4.2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Ашид билгүүн” ХХК-ний 579 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт[4],

Эвдэрсэн эд анги,

зардлын нэр

Эвдрэлийн зэрэг

Үнэлгээ

Үнэлгээний тайлбар

1

Хаалганы шил /баруун урд/

Их

******

Солих

2

Будах зардал

Бага

0

Ажлын хөлс

3

Шууд зардлын дүн

 

*****

 

4

100гр будаг, тус-мат, лак

Өнгө гаргах

0

Материалын үнэ

5

Эд анги солих

 

*****

Ажлын хөлс

6

Тэнхлэг тохируулах

 

0

Ажлын хөлс

7

Шууд зардлыг дүн

 

*****

 

 

Нийт дүн

 

*****

 

5.2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Ашид билгүүн” ХХК-ний 579 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт: ”Сайжруулсан арьсан жижиг гар цүнх, уруулын будаг, нүүрний чийгшүүлэгчний нийт бодит үнэ цэнийг 70,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт[5],

6.Шүүгдэгч Г.Г*******ийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2231000000100 дугаартай прокурорын тогтоолтой танилцлаа уг тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл мөн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг[6], 7.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[7], 8.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[8], 9.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[9], 10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], 11. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[11] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Улсын Дээд шүүхээс тээврийн хэрэгслийг хүн болон ачаа тээвэрлэхэд үндсэн зориулалттай боловч тэрхүү тээврийн хэрэгслийг эд зүйл хадгалах агуулах савны зориулалтаар түр ашиглаж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...тусгайлан хамгаалсан ...агуулах” гэж ойлгох нь зүйтэй гэжээ.

Шүүгдэгч Г.Г*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.Ст энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт машины цонхны 165,000 төгрөгийг, хохиролд сайжруулсан арьсан жижиг гар цүнх, уруулын будаг, нүүрний чийгшүүлэгчний 70,000 төгрөгийг шүүгдэгч тус тус төлж барагдуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны зардал автомашин, техникийн хохирлын үнэлгээний тайлан, эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийн ажлын хөлс нийт 37,000 төгрөг “Ашид Билгүүн” ХХК-ний Хаан банк дахь 5688071697 тоот дансанд нөхөн төлсөн болохыг дурьдах нь зүйтэй. Иймд шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Г.Г*******өд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгч Г.Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна” гэсэн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын саналыг шүүхэд гаргажээ.[12]

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд оногдуулах хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү гэж хүсэж байна. Шүүгдэгч нь 100 хоног цагдан хоригдсон тул уг хугацааг эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийжээ.[13]

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Г*******өд 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Г*******ийн урьд цагдан хоригдсон 94 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч Г.Г******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүгдэгч Г.Г*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц******* овогт Г******* Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Тусгайлан хамгаалсан агуулахад /автомашины бүхээг/ нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Г*******өд 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г*******өд оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г*******ийн урьд цагдан хоригдсон 94 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Шүүгдэгч Г.Г******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.  

6.Шүүгдэгч Г.Г*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй байхыг дурьдаж, мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.АМАРГЭРЭЛ