Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/83

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Э*******,

улсын яллагч Т.Н*******,

хохирогч О.Д*******,

түүний өмгөөлөгч Г.А*******,

шүүгдэгч М.Б,

түүний өмгөөлөгч О.Б*******, Т.Х******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш******* овогт М******* Б******* холбогдох эрүүгийн 223011184 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны дугаар сарын -ны өдөр, Г аймгийн Б суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт С аймаг, Х  сум, 2 дугаар баг,............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ш******* овогт М******* Б, /РД:ДВ38/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Яллагдагч М.Б нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр С аймаг Х сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Д*******ын эрх чөлөөнд халдан, нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.Б нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр С аймаг Х сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Д*******ын эрх чөлөөнд халдан, нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч М.Б гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б өгсөн: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[1],

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Д******* өгсөн: “2023 оны 01 дүгээр сараас 1 жилийн чөлөө авсан байгаа. Эмчдээ үзүүлэхэд тархи толгой чинь байнга өвдөх эрсдэлтэй гэсэн учраас эрүүл мэндээ бодоод ажлаасаа чөлөө авсан. 2022 оны 09 дүгээр сард чөлөө аваад буцаад ажилдаа ороход өдөр болгон толгой өвддөг байсан. Ажлаасаа чөлөө авсны дараагаар толгой өвдөх нь багассан. Иймээс удирдлагуудтайгаа ярилцаад 1 жилийн чөлөө авсан...” гэх мэдүүлэг[2],

3. Хохирогч О.Д******* нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн үед Ганзориг, Б, Ө, Оюунбаатар, Хчулуун нарын хамт Жаргалантын “Рашааны ам” гэдэг газарт өвөлжөөтэй байдаг Бадраа гэдэг айлд очиж хоол унд хийлгэж идээд архи ууцгаасан юм. Тэгээд тэр айлаас 23 цаг өнгөрөөгөөд бид нар гарцгаасан. Тухайн үед Ө, Хчулуун хоёр нэг машинд суугаад явсан. Тэгээд замдаа явж байтал Б замдаа Ганзориг руу агсараад “ална тална, зодно” гээд Ганзоригийг 2-3 удаа гараараа цохисон юм. Тэгээд би Ганзориг, Б хоёрын дундуур ороод салгасан. Намайг салгаж байхад Б “наадхыг чинь алчихъя” гээд дайраад байсан. Би хориглоод салгаад байж байсан чинь гэнэт миний зүүн шанаа орчим руу гартаа барьсан зүйлээрээ цохичихоод зугтаасан. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ” гээд араас нь хөөгөөд гүйтэл Б машинаа тойрч гүйж байхдаа газраас үхрийн хөлдүү баас аваад над руу шидэж тэр нь миний зүүн нүдний дээд талын хөмсөг дээр онож миний зүүн хөмсөгнөөс их хэмжээний цус гарч эхэлсэн юм. Би цохиулсан дариудаа хэсэг манараад бараг ухаан алдах шахаад доошоо суусан. Тэгээд дахиад бостол Буянаа дахиад над руу баас шидээд тэр нь миний баруун талын шанаа орчим руу оносон юм. Тэгээд Хчулуун ирээд Бадраа гэдэг айлд намайг аваачаад миний цусыг боож тогтоогоод Х сумын эмнэлэг дээр авчирсан юм. Х сумын эмнэлэг дээр ирээд зүүн шанаа орчимд 6-н оёдол т*******сан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Б бид хоёр бие биенээ сайн таньдаг танилууд байгаа юм. Миний зүгээс Б******* ямар нэгэн өс хонзон байхгүй. Өр авлага ч байхгүй. Б бид хоёр хэрүүл маргаан хийгээгүй. Б бид нар хөдөө Жаргалантын рашааны амны наад талд хөдөө хээр эзэнгүй тал дээр байж байхад Б намайг цохисон. Одоо тэр газраа баримжаалж олж чадахгүй. Учир нь харанхуй байсан. Бээс өөр хүн намайг цохиогүй. Ер нь бол Б бид хоёрын дунд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй зодоон ч болоогүй зөвхөн Б л согтуурхсан. Миний хувьд гомдолтой байна. Зүгээр байж байгаад эрүүл мэндээрээ хохирчихлоо. Цаашид эмчилгээний зардлыг буруутай хүнээс нэхэмжилнэ” гэх мэдүүлэг,3

4. Гэрч М.Б 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Ганзориг, Д*******, Ө, Оюунбаатар, Хчулуун нарын хамт Жаргалантын рашааны ам гэдэг газарт өвөлжөөтэй байдаг Бадраа гэдэг айлд очиж хоол унд хийлгэж идээд архи ууцгаасан юм. Тэгээд тэр айлаас 23 цаг өнгөрөөгөөд бид нар гарцгаасан. Тухайн үед Ө, Хчулуун хоёр нэг машинд суугаад явсан, харин Ганзориг, Оюунбаатар, Д******* бид 4 нэг машинд суугаад явсан. Замдаа явж байтал Ганзориг над руу янз бүрийн юм яриад байхаар нь би Ганзоригтой маргалдаад машинаас буусан. Тэгээд би машинаас буусныхаа дараа Ганзоригтой зууралдаад автал араас нэг хүн тэврээд авахаар нь биеэ зайлаад тэр хүнээс мултарч гараад машинаа тойроод цаад талд нь гартал араас харанхуйд нэг хүн миний араас хөөгөөд гүйхээр нь би зугтааж байгаад эргэж хараад газраас гарт таарсан үхрийн баас аваад шидчихсэн. Тэгээд дахиад цаашаа зугтаатал ахиад нэг хүн араас гүйгээд ирэхээр нь би дахин газраас үхрийн баас аваад өөдөөс нь шидчихсэн юм. Тэгтэл удалгүй Д******* цохиулчихлаа гээд орилсон юм. Харин цаана Д******* яагаад намайг цохисон юм бэ гэхээр нь би дуугаар нь таниад би машин руугаа ороод суучихсан юм. Би бол Д*******тай хэрэлдэж маргалдаагүй. Зөвхөн араас хүн хөөгөөд намайг зодох гээд байна гэж бодоод айлгах санаатай үхрийн баас аваад шидчихсэн. Тухайн үед би  Ганзоригийг л миний араас зодох гээд хөөгөөд байна л гэж бодож байсан юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг,4

5. Гэрч Б.Ганзориг 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”Би 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн үед Д*******, Б, Ө, Оюунбаатар, Хчулуун нарын хамт Жаргалантын рашааны ам гэдэг газарт өвөлжөөтэй байдаг Бадраа гэдэг айлд очиж хоол унд хийлгэж идээд архи ууцгаасан юм. Тэгээд тэр айлаас 23 цаг өнгөрөөгөөд бид нар гарцгаасан. Тухайн үед Ө, Хчулуун хоёр нэг машинд суугаад явсан, харин Б, Оюунбаатар, Д******* бид 4 нэг машинд суугаад явсан. Тэгээд замдаа явж байтал Б машинаа эвгүй бариад байхаар нь би Бтэй маргалдаад машинаас буутал Б Сөөсөгийн банди яахаараа миний машиныг барьдаг юм бэ гэж хэлээд миний баруун шанаа руу гараараа нэг хальт цохичихоод зугтаагаад явсан. Тэгтэл Д******* Бийн араас нэг бариад авч явсан юм. Тэгээд би сүлжээтэй газар хайгаад машинаас холдоод утсаар ярьчихаад эргээд машин дээр иртэл Д*******ын духнаас нь цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар асуутал Д******* надад Б миний толгой руу хөлдүү баасаар цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд манай найз Хээгийн машинтай Д*******ыг аваад Хийн эмнэлэгт ирсэн. Д*******ын толгойд нь оёдол тавиулсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүйгэх мэдүүлэг5,

6. Гэрч Б.Ө 2022 оны 09 дүгээр сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”2022 оны 02 дугаар 26-ны өдөр 19 цагийн үед Д*******, Б, Ганзориг, Оюунбаатар, Хчулуун нарын хамт Жаргалантын рашааны ам гэдэг газарт өвөлжөөтэй байдаг Бадраа гэдэг айлд очиж хоол унд хийлгэж идээд архи ууцгаасан юм. Тэгээд тэр айлаас 23 цаг өнгөрөөгөөд бид нар гарцгаасан. Нилээн согтолттой байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг6,

7. Д аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 279 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “О.Д*******ын биед  тархи доргилт, зүүн духанд шарх, нүүрэнд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. О.Д*******ын 2022.03.25-ны өдөр ирүүлсэн MED TRAUMA эмнэлгийн толгойн соронзон резонанст томографид зүүн дотор гүрээний артерийн C4 сегментийн доод гадаргууд 1,5мм хэмжээтэй цүлхийлт илэрсэн бөгөөд 2022.02.27-ны өдрийн гэмтэлтэй холбоотой эсэхийг тогтоох боломжгүй. О.Д*******ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт7,

8. Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албаны 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 665 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “О.Д*******ын биед  тархи доргилт, духны зүүн хэсэг, зүүн хөмсгөнд шарх, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Д аймгийн ШША-ны шинжээч Д.Т 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 279 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт8,

 9. Яллагдагч М.Б нь 2022 оны 08 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг би төлсөн. Бүх хохирлоо барагдуулна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг9, .Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 11.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл11, 12.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл12, 13.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол1[3], 14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас1[4], 15.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт1[5], 16.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл1[6] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Бийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. ...Хохирогч өмнөх шүүх хуралдааны шатанд хохирлын баримтыг гаргаж өгсөн. Нийт 6,815,519 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн. Баримтуудыг шүүж үзэхэд зарим баримт нотлох баримтын шаардлага хангаагүй, юу авсан нь мэдэгдэхгүй байх тул хасаад үзэхэд 5,193,500 төгрөг нь нотлох баримтын шаардлага хангаж байна. Хохирлын баримтны 3,352,319 төгрөг нь зөвхөн бензин авсан мөнгө, 2,039,870 төгрөг нь эм авсан мөнгө байна. Хохирогч түүний өмгөөлөгч нарын зүгээс ажилгүй байсан хугацааны мөнгийг гаргуулъя гэсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад О.Д******* нь өвчний улмаас чөлөө авсан нь нотлогдохгүй байх тул 2,839,4 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Бензиний баримтыг эмнэлэгт үзүүлсэн өдрүүдтэй тулгаж үзэхэд таарахгүй байсан тул эмний мөнгийг гаргуулах саналтай байна” гэсэн саналыг гаргажээ[7];

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Б.Б*******ийн зүгээс: “...Гэм буруугийн хувьд улсын яллагчтай санал нэг байна. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой мөнгийг нэхэмжилсэн хэвээр. Хохирогчийн ямар ажил хийдэг, хэдэн төгрөгийн цалин авдаг талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан. Ажлаасаа чөлөө авсан нь энэ гэмт хэрэгтэй шалтгаант холбоотой гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэлийг дэмжиж байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг;

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Т.Х*******ын зүгээс: “Гэм буруугийн хувьд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч хохирол төлбөрийн талаар хохирогчтой ярилцаж үзэж болох байсан. Өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэж болох эсэхэд эргэлзээтэй байна. Манай үйлчлүүлэгч эмнэлэгт очиж үзүүлээгүй талаар асуудал гарлаа. Өмгөөлөгч нарын зүгээс энэ талаар хохирогчид хэлж ярьсан. Юу болоод байгаа вэ? гэхээр манай үйлчлүүлэгч эхнэртэйгээ энэ асуудлаас болоод маргаантай байгаа. Шаардлагатай бол миний гар утсанд хохирогчийн эхнэртэйгээ бичсэн мессеж байна. Энэ асуудлаас болоод очиж чадаагүй. Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Үүнийг шүүх эрх хэмжээнийхээ шийдвэрлэж өгнө үү. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд ажилгүй байгаа хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргажээ[8];

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Гэм буруугийн асуудлаар маргаан байхгүй. Хохирол төлбөрийн талаар улсын яллагчийн саналтай санал нэг байна. “Х жим” компаниас төлсөн баримтуудыг шүүхэд гаргаж өгөхгүй. Зөвхөн өөрийнхөө мөнгөөр төлсөн баримтуудыг л гаргаж өгнө. Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулна гэж яриад байна. Энэ бол боломжгүй. Шүүгдэгчийн хувьд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. 14 хоногоос илүү хугацаанд өвдсөн бол өөр хэрэг болно шүү дээ. Өнөөдрийн байдлаар хохирогч үүнийг нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Хавтаст хэргийн 37-38 дугаар талд авагдсан эмчийн тэмдэглэлээр дух эдгэрсэн гэсэн байна. Тархины ямар нэгэн гэмтэл илрээгүй. Шинжээчийн дүгнэлтээр цүлхийсэн ажиглагдсан гэсэн байна. Иймээс ажилгүй байсан хугацааны мөнгийг гаргахгүй. Ажлаас чөлөөлсөн тушаалыг харахад өвчний улмаас ажлаас чөлөөлсөн гэсэн байна. Дээрээс нь эмчийн бичиггүй. Энэ хүнийг 1 жилийн хугацаагаар ажиллаж болохгүй гэсэн дүгнэлт гараагүй байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргажээ.[9]

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Бээс хохирогчийн эмчилгээний зардалд 2,039,870 төгрөгийг гаргуулан, хохирогч О.Д*******т олгохоор шийдвэрлэснээс шүүгдэгч 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийг төлж, 0,130 төгрөг илүү төлснийг дурьдах нь зүйтэй.

Харин хохирогчийн зүгээс нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 19,392,534 төгрөг, шатахууны 3,352,319 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь:

1-рт: Гэмт хэргийн улмаас хохирогч О.Д*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаны улмаас хохирол, хор уршиг учирсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад хохирогч О.Д******* нь өвчний улмаас ажлаас урт хугацааны чөлөө авсан нь нотлогдоогүй, цаашид үргэлжилсэн, удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай болохыг нотлосон эмнэлгийн магадлагаа, эмчийн үзлэгийн маягт, өвчний карт гэх зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэг авагдаагүй байна. Хөнгөн гэмтэл учирсан тохиолдолд бүтэн жилийн хугацаанд эмчилгээ хийлгэхээр ажлаас чөлөө авсан нь бодит байдалд нийцэхгүй гэж үзсэн.

2-рт: Хохирлын баримтны 3,352,319 төгрөгийн баримт нь зөвхөн шатахуун авсан баримт байх бөгөөд шатахуун авсан баримтыг эмнэлэгт үзүүлсэн өдрүүдтэй тулгаж үзэхэд таарахгүй байна.

Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч М.Б******* эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг;

Харин хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс торгох ялын санкц багадаж байна, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг хүссэн өмгөөллийн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн торгуулийн ял оногдуулах саналыг дэмжиж байна гэсэн санал, өмгөөллийн дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” /хохирол төлөх хуульд заасан 5 хоногийн завсарлага авч 2,400,000 төгрөгийг нөхөн төлсөн/ болон түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч М.Б******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч М.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн 1, 2, 4, .6, .7, .8 дугаар зүйлийн 1, 4, ., .13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш******* овогт М******* Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б******* 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Бээс хохирогчийн эмчилгээний зардалд 2,039,870 төгрөгийг гаргуулан хохирогч О.Д*******т олгохоор шийдвэрлэснээс шүүгдэгч 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийг төлж, 0,130 төгрөг илүү төлснийг дурьдан, хохирогчийн зүгээс нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 19,392,534 төгрөг, шатахууны 3,352,319 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

6. Шүүгдэгч М.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй байхыг дурьдаж, мөн хуулийн .13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

         

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ