Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00360

 

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00360

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Бугат баг, 04-36 тоотод оршин суух,  дугаарын регистртэй, Харынхан овогт Дын Бгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1960 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, 1968 онд Ховд аймгийн Мөст сумын дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж суралцаад, 1976 онд наймдугаар ангиа төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Хужирт бригадад малчнаар гарч мал маллан амьдарч байгаад 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдөр цэргийн албанд татагдаад, цэргийн албаа Дорнод аймгийн хилийн цэргийн 0132 дугаар ангид хаагаад, 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд 1982 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт грушикээр ажиллаж байгаад1984 онд 45 хоногийн тоног төхөөрөмжийн засварчин, хутга хөрөө ирлэгчийн курст суралцаж ирээд 1986 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тус үйлдвэртээ тоног төхөөрөмжийн засварчин, хутга хөрөө ирлэгч, тохируулагчаар ажилласан. 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэр, Ховд аймгийн Ой агнуурын аж ахуй хоёр нэгдэж Ховд аймгийн Ой агнуурын аж ахуй нэртэй болж тус газарт мөн тоног төхөөрөмжийн засварчин, хутга хөрөө ирлэгч, тохируулагчаар ажиллаж байтал 1987 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ой агнуурын аж ахуй татан буугдаж, Мод боловсруулах үйлдвэр нэртэй болсон ба тус үйлдвэрт 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн мужаанаар ажиллаж эхэлсэн. 1992 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Мод боловсруулах үйлдвэр Буян ББХК болж өөрчлөгдсөн ба тус газарт 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мужаанаар ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэрийн нээсэн он нь 1985 он гэсэн боловч 1982 оны тушаалуудыг нөхөж бичсэн учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд Д.Б намайг 1982 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт грушикээр, 1986 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт тоног төхөөрөмжийн завсарчин, хутга хөрөө ирлэгч, тохируулагчаар, 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Ой агнуурын аж ахуйд тоног төхөөрөмжийн засварчин, хутга хөрөө ирлэгч, тохируулагчаар, 1987 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Д.Бгийн 1982 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт грушикээр, 1986 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт тоног төхөөрөмжийн завсарчин, хутга хөрөө ирлэгч, тохируулагчаар, 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Ой агнуурын аж ахуйд тоног төхөөрөмжийн засварчин, хутга хөрөө ирлэгч, тохируулагчаар, 1987 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Б нь 1982 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт грушикээр, 1986 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт тоног төхөөрөмжийн завсарчин, хутга хөрөө ирлэгч, тохируулагчаар, 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Ой агнуурын аж ахуйд тоног төхөөрөмжийн засварчин, хутга хөрөө ирлэгч, тохируулагчаар, 1987 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1123 дугаартай албан бичгээр ирүүлсэн

Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1982 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалыг хуулбар,

Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 119 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1 дугаартай ажилд авах тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 121 дугаартай ажилчид чөлөөлж шилжүүлэх тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 126 дугаартай ажилд авах тухай тушаалын хуулбар,

Хүсэлт гаргагчийн 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн 116656 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,

Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05/2230 дугаартай цэргийн алба хаасан тухай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1992 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600001294 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 277 дугаартай архивын лавлагаа,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 126/002970 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 126/003025 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 139 дугаартай лавлагаа

ИргэнД.Цогзолмаагийн ...Миний бие Д.Бтэй Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэр буюу Буян ХХК-д 1983 оны 07 дугаар сараас 1994 оныг дуустал хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт

Иргэн Ж.Бадамгаравын ... Миний бие Д.Бтэй Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэр буюу Буян ХХК-д 1983 оны 07 дугаар сараас 1994 оныг дуустал хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Бгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Харынхан овогт Дын Бг 1982 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт грушикээр, 1986 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт тоног төхөөрөмжийн завсарчин, хутга хөрөө ирлэгч, тохируулагчаар, 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Ой агнуурын аж ахуйд тоног төхөөрөмжийн засварчин, хутга хөрөө ирлэгч, тохируулагчаар, 1987 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ