Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/89

 

 

                                    Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.А******* даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Э*******,

улсын яллагч А.Б*******,

хохирогч Т.Б*******,

түүний өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил,

шүүгдэгч Б.Б*******,

түүний өмгөөлөгч Г.А*******,

гэрч Я.Я*******, Э.Б*******

шинжээч эмч Т.Н*******, Г.Ц /онлайнаар/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Б Б*******д холбогдох эрүүгийн 096058 дугаартай хэргийг 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 18 оны дугаар сарын -ны өдөр С аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын технологич мэргэжилтэй, ХХК-нд мастер ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт С аймгийн сум, дугаар баг, тосгоны дугаар байр, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б Б******* /РД:МТ/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Б******* нь 0 оны 09 дүгээр сарын 06-ноос 07-нд шилжих  шөнө 00 цагийн үед С аймаг, сум, дугаар баг, тосгоны нутаг дэвсгэрт “” нэртэй караокены гадаа иргэн Т.Б*******ийн нүүрэн тус газарт нь тохойгоороо цохиж, биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн -д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б******* нь 0 оны 09 дүгээр сарын 06-ноос 07-нд шилжих  шөнө 00 цагийн үед С аймаг, сум, дугаар баг, тосгоны нутаг дэвсгэрт “” нэртэй караокены гадаа иргэн Т.Б*******ийн нүүрэн тус газарт нь тохойгоороо цохиж, биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б******* өгсөн: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас өгөхгүй. Хохирогчийн эмчилгээний зардалд 8,500,000 төгрөг төлсөн” гэжээ[1],

.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Б******* өгсөн: “Өнөөдрийг хүртэл удаа хагалгаанд орсон. Хамраа тэгшлүүлсэн, суурь яс нь эдгэрэх боломжгүй гэсэн...” гэснээр асуултанд хариулав[],

.Хохирогч Т.Б*******ийн 0 оны 09 дүгээр сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 0 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн амьдардаг С аймаг, сумын дугаар баг, тосгоны “” нэртэй пабад өөрийн найз Я хамтаар 19 цагийн орчим ороод тэндээ 1 шил 0,75 литрийн архи хувааж уугаад суугаад сууж байхад тухайн пабад байсан тосгонд амьдардаг миний зүс таних Б*******, Б******* нар миний найзтайгаа сууж байсан өрөө рүү ороод ирсэн. Бид нар нийлээд Ядамдорж бид -ын ууж байсан архийг уусан. Би нилээн их согтсон болохоор юунаас болоод маргалдсан талаар тодорхой нарийн сайн санахгүй байна. Ямар ч байсан маргаад Б******* сууж байгаад босож ирээд миний нүүр лүү гараараа цохиход араас Б******* намайг боогоод би манараад байсан. Тэгээд яг юу болсон талаар тодорхой нарийн сайн санахгүй байна. Учир нь би нилээд их согтуу байсан. Зодоон паб болон тухайн пабын гадна болсон. Намайг Б*******, Б******* нар нийлж -лаа зодсон өөр хүн зодож цохиогүй. Б*******, Б******* нар -лаа 0 гаран кг жинтэй том биетэй хүмүүс харин Ядамдорж бид Б*******, Б******* нарын хажууд хамаагүй жижиг биетэй хүмүүс харин манай найз хажууд нь салгаад болиулах гээд байж байсан. Би Дархан-Уул аймагт ирээд үзүүлэхэд тархины суурь гэмтсэн яаралтай Улаанбаатар хотод үзүүл гэсэн. Одоогоор ил харагдах нь миний зүүн нүд, хацар хөхөрсөн, хамар хугарсан үүдэн 5 шүд суурь ястайгаа хөдөлсөн...” гэх мэдүүлэг[],

4.Хохирогч Т.Б*******ийн 0 оны дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Эхлээд бол Б******* бид хоёр маргалдсан. Б******* над руу дайрч давшилаад /томроод/ байсан. Тэгээд би ширээний цаанаас босоход Б******* босоод бид хоёр өрөлт аваад зогсож байхад /зодолдох гээд/ Б******* миний араас хоолой боосон. Тэгэхэд Б******* миний нүүр хэсэг рүү гараараа - удаа цохисон. Ядамдорж салгаж байсан. Тухайн үед би хэсэг ухаан алдаж болсон үйлдлийг санахгүй байгаа, ухаан сэргэхэд Б******* намайг дахин боож байсан, хэсэг хугацааны дараа сэргээд баарны гадаа зогсоолд байсан Б*******ы машины жолооч талын цонхыг нь чулуугаар цохиж хагалчихаад гэр лүүгээ явсан. Гэртээ очоод машинаа аваад таньдаг эмэгтэйгийн гэрт нь очиж хоносон. Б******* боож байхад Б******* нүүр лүү цохисоныг санаж байгаа. Тэрнээс хойш ухаан санаа ер нь балартаад яваад байсан. Б******* цохисоныг мэдэхгүй байгаа дараа нь камерын бичлэг харахад дотор үүд хэсэгт Б******* намайг цохиж байсан. Шөнө 01 цагийн ойролцоо очсон болов уу, тэр эмэгтэй одоо тосгонд байгаа. Айлд очиход миний нүүр хэсэг тэр чигтэй хавдсан цус нөж болсон, нүүрний зүүн тал тэр чигтэй хавдсан, толгой шанаа хэсэг их хөндүүрлэж байсан. Тэр эмэгтэй бүгдийг нь мэдэж байгаа цэвэрлэж өгсөн юм. Тэр шөнө Б******* над руу залгаад байсан, уулзаагүй, маргааш нь гэртээ ирсэн байхад Б******* гэрт ирсэн. Тэгээд би хамт гараад эмийн сан орж эм тариа авсан, тэгээд гэртээ хариад байж байхад Б*******ы эхнэр гэрт ирээд машины цонх хагалсан байна 1 сая төгрөг өг гэсэн, тэгээд миний бие ийм болсон байна одоо өгч, гарч чадахгүй гэсэн чинь яваад удалгүй Б******* хамт ирээд над руу дайрч давшлаад ална гээд чулуу аваад миний машины цонхыг хагална гээд давшлаад байсан. Тэгэхээр нь одоогоор надад мөнгө байхгүй байна гэж хэлээд би ийш тийш ярьж байгаад өөрт байсан 00 гаран мянган төгрөг байсан. Тэгээд Б******* нэг гар утас авч ирээд ломбарданд тавиад нийлүүлээд 500.000 төгрөг Б*******д шилний мөнгө гэж өгсөн юм. Миний нүүрний толгойн суурь яс цуурсан, эрүү хугарсан, хоншоор яс хугарч цуураад, хоншоор ясандаа хагалгаа хийлгэсэн” гэх мэдүүлэг[4],

5.Хохирогч Т.Б*******ийн 0 оны 1 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “0 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би С аймгийн сумын дугаар баг тосгоны “” нэртэй ресторанд найз Я хамт 0.75 литрийн архи ууж байсан. Бид хоёрыг сууж байхад нутгийн хүмүүс болох Б*******, Б******* нар ирээд хамт ууцгаасан. Бид нар ууж байгаад би тасарчихсан байсан ба ухаан ороход Б******* урдаас боксын өрөлт аваад босоод ирчихсэн байсан. Тэгэхээр нь би урдаас нь босоод мөн боксын өрөлт авсан. Тэгсэн араас Б******* миний хоолойг боогоод Б******* миний нүүр лүү - удаа цохьсон. Би ухаан алдсан юм уу яасан юм гэнэт ухаан ороход Б******* араас гараараа боосон байдалтай байсан. Түүний дараа яасан талаар санахгүй байна. Гэнэт “” рестораны гадаа гарчихсан Б*******, Б*******, Ядамдорж нартай байж байсан ба Б*******тай өөд өөдөөсөө өрөлт аваад зогсчихсон байсан. Тэгээд би дахиад юм санахгүй байна. Нэг мэдсэн би газраас чулуу аваад Б*******ы эзэмшлийн машины жолооч талын цонхыг чулуу шидэж хагалж байхдаа өөрийн ухаантай болсон. Үүний дараа би найз эмэгтэй Бүжингийн /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ гэрт очоод байж байхад Б******* гар утсаар залгаад “хаана байна чамайг очиж байгаад алнаа” гэж хэлэхэд би “ферм дээр байна” гэж хэлсэн. Энэ үед Бүжин намайг Б*******тай уулзуулаагүй. Би зодуулсандаа машины цонхыг нь хагалсан. Цонхыг нь хагалсан тул би Б*******д өөрийн эзэзмшлийн 56770541 тоот данснаас 500.000 мянгөн төгрөг шилжүүлсэн. Зүүн нүд рүү минь - удаа цохьсон. дотор байхад Б******* намайг боосноос өөр цохиж зодсон зүйл байхгүй. Дараа нь би бичлэг үзэхэд Б******* намайг өрөөнөөс гарч байхад өөдөөс түлхээд цээжний гол хэсэг рүү нэг удаа цохьсон. Тэгээд намайг өрөө рүү оруулаад хаалга хааж байгаа нь камерын бичлэг дээр бичигдсэн байсан. Уг үйл явдлыг би өөрөө санахгүй байна. Хавтаст хэрэг тусгуулах хохирлын баримт байгаа. Нийтдээ 8.569.596 төгрөгийг эмчилгээ болон бусад зардлуудын баримтыг авчирсан байгаа танд гаргаж өгнө. Би гэмтэл согог судлалын тархи толгойн тасагт хэвтэн эмчлүүлж хагалгаанд орсон. Одоо 4 сард дахиад хагалгаанд орно. Би хохирлоо бүрэн барагдуулмаар байна. Б*******, Б******* нарт гомдолтой байна” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч Э.Б******* 0 оны 09 дүгээр сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Одоогоос - хоногийн өмнө 0 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шиг санаж байна. тосгоны “” караокед таарч хамт архи уусан, тэрнээс хойш маргааш нь би гэрт нь очиж уулзсан юм, тэр шөнө бидний хооронд жаахан маргаан болсон, тэгээд дахиж уулзаагүй. Б******* Ядамдоржтой хамт караокед байсан. Над руу Ядамдорж 1 цагийн орчимд залгаад “караокед байна, хүрээд ирээч” гэхээр нь караоке руу очиж гэж яваад замд Б*******тай таараад бид хоёр хамт очсон юм. Маргах шалтгаан байгаагүй, бид хамт сууж байхад Б******* жаахан согтуураад ширээ цохиж босож ирээд “босоод ир, үзье” гэх мэт зүйл яриад архи цохиж унагаад байсан. Тэгээд “чи боль л доо” гэсэн чинь болихгүй байсан. Тэгээд караокены өрөөн дотор надтай маргаж зууралдсан, салаад караокены өрөөнөөс гараад Б******* Б*******ийн шанаа хэсэг рүү тохойдсон. Б******* газарт унахаар нь би очиж босгож авсан. Би буцаад караоке руу орчихоод гараад ирсэн чинь миний машины жолооч талын урд цонхыг хагалсан байсан. Тэгээд камерын бичлэгийг шүүгээд үзсэн чинь миний машины цонхыг чулуугаар хагалчихаад цааш явж байсан, тийм л зүйл болсон юм. Караокед очихоос өмнө би хүнтэй 1 шил 075 граммын Коли нэртэй архи уусан, Б******* мөн адил өөр хүмүүстэй архи уусан байсан. караокед очиход Ядамдорж, Б******* нар 1 шил архи ууж байсан тэр архи талаас арай жаахан дээгүүр байсан, тэрийг нь хувааж уусан дахин архи авч уугаагүй, тэр архийг ууж байгаад Б******* агсраад маргаан болоод бид нар тарцгаасан юм” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч Я.Я 0 оны 09 дүгээр сарын 1-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...0 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр манай хүргэн Наранбаатар гэдэг айлд Б******* бид хоёр цахилгааны монтаж хийж байгаад орой дуусаад Сэргэлэн дэлгүүрээс 1 шил 075 граммын архи аваад голын ойролцоо очиж ууж байгаад 0 цагийн орчимд гэж санаж байна “” караокед очиж тусгай өрөө лүү нь орж дахин 1 шил архи захиалж баарнаас аваад уугаад сууж байтал Б*******, Б******* нар өрөөнд орж ирээд хамт бидний архинаас уугаад суусан. Тэгээд сууж байтал Б*******, Б******* нар хоорондоо маргалдаад цохилцсон. Б******* бид хоёр салгасан, бид нар гарсан байх гадаа гараад юу болсон талаар санахгүй байна архи уусан болохоор согтсон байсан. Жижигхэн өрөө байсан, нэг урт суудалтай зэргэлдээ суудаг байсан, дотор болох үйлдлийг харах боломжтой, би жаахан согтсон байсан болохоор ер нь сайн анзаараагүй. Би зодоон маргаанд оролцоогүй. Өдөр нь Б******* руу залгасан юм, “орой ганц юм уух юм уу? ойрд уусан юм уу, зүйл анги гайгүй” юу гэх мэтээр тоглоод ярьсан. Тэгээд орой 18 цагийн орчимд 6 удаа залгасан, “” караокед орчихсон байхдаа 1 цагт Б*******тай залгаж ярьсан, тэгээд Б******* ирэхдээ Б*******гийн хамт ирж бид хамт суусан. Өөр ямар нэгэн санаа зорилго агуулж дуудаагүй. Баарны гадаа болсон зүйлийг би огт санахгүй байна. Маргааш нь буюу 0 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэрт нь очиж уулзсан, Б*******ийн зүүн хацар хонхойсон, нүд нь хөхөрсөн, нүүр нь хавдсан зэрэг байдалтай байсан, Б******* Б******* нар сая чиний өмнө ирээд явлаа, өчигдөр Магнай намайг боосон, тохойдсон гэж өөрөө ярьж байна гэсэн яриа өгүүлэлтэй байсан, маргааш Дархан явж үзүүлдэг юм бил үү гэж ярьж байсан. Б*******, Б******* нар миний биед хүрч цохиж зодоогүй, бид хоорондоо гэмгүй байдаг найзууд л байгаа юм” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч Е.М 0 оны 09 дүгээр сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “0 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тосгонд байсан, караокед 17-00 цаг хүртэл ажилтай байсан. Нэрийг нь мэдэхгүй байна эхлээд том жижиг биетэй ах орсон, дараа нь караокены цаг хийх гээд ороход нөгөө ах дээр нэмэгдээд 4 ах сууж байсан. Анх хэдэн цагт орсныг нь сайн санахгүй байна. Тухайн орсон ах нар хоорондоо маргаж зодолдсон, С надад хүрч ирээд “4 номерын ах нар зодолдоод байх шиг байна дотор дуу чимээ гараад байна, очоод үзээдхээч би айгаад байна” гэхээр нь би очоод хаалгыг нь гаднаас тогшоод “энд хэрүүл зодоон хийж болохгүй гараарай” гэж хэлсэн. Би дотор нь ороогүй, хаалгыг хүчтэй хаахаар өөрөө дотроосоо цоожлогдчихдог юм. Намайг хаалгыг тогшиж байхад ноцолдон зодолдож байгаа бололтой их дуу чимээ гарч байсан, нэгийгээ унагаад байгаа бололтой, тэгээд чимээгүй болоод удаагүй бүгд өрөөнөөс гарсан юм” гэх мэдүүлэг[8],

9.Гэрч Г.С 0 оны дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тэр өдөр буюу 0 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тухайн 4 номерын өрөөнд хоорондоо маргалдаж зодолдсон ах нар л орсон өөр хүн ороогүй, маргаж зодолдсоныг бол хараагүй, үйлчилгээ хийгээд явж байхад тухайн өрөөнд түс тас гээл дуу чимээ гараад байсан. Тэгэхээр нь нөгөө зөөгч Мөөжигийн хамт очоод хаалгыг нь тогшоод орох гэтэл хаалгаа дотроосоо чойжилчихсон бололтой онгойлгохгүй байсан. Тэгээд Мөөжиг бид хоёр хаалгыг нь цохиж байгаад явсан. Тэгээд 0-0 минутын дараа нэг өндөр ахын хамраас нь цус гарчихсан байсан, текэнд хүрч ирээд салфетка аваад гарсан, ар араасаа өрөөнөөсөө гараад гадаа гарсан. Тэр өрөөнд Мөөжиг цэвэрлэгээ үйлчилгээ хийсэн. Эхлээд хэн нь ирсэн талаар санахгүй байна, ямар ч байсан дөрвүүлээ байсан. Анх орж ирэхдээ архи уусан эсэх талаар мэдэхгүй, манайхаас Болор архи авсан санаж байна, өөр юу авсан талаар санахгүй байна. цаг өнгөрөөд хаах болж байсан юм, ил зааланд үйлчлүүлж байсан хүн байгаагүй ээ, манай найз залуу А дотор байж байгаад тэр ах нарыг гарахад араас нь гарсан байсан. Гадаа зодолдсон талаар би огт мэдээгүй хараагүй. А орж ирэхдээ ярьсан Магнай гэдэг өндөр нь жижигхэн ахыг нэрийг нь мэдэхгүй, боогоод тохойгоороо цохиж унагаасан гэж ярьж байсан. Баарны гадаа гарахад хажуугийн халуун усны ойролцоо явган хүний цеметэн зам дээр цус гоожсон байсан, тэгээд Мөөжигт хэлээд ус цацаж арилгасан юм” гэх мэдүүлэг[9],

.Гэрч Э.А 0 оны дугаар сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “0 оны 09 дүгээр сарын 05,06-ны үеэр байх тосгоны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй ресторан, караокед байсан. Тухайн үед би караокед ресепшин ажилтай найз охиныгоо хүлээгээд байж байсан. Тэгэхэд Б*******, Б*******, Б*******, Ядамдорж ах нар 4 номерын өрөөнд шуугилдаад байсан. Тухайн үед би найз охиноо хүлээгээд үүдний том зааланд сууж байхад Б******* ахын хамраас цус гарчихсан гарч ирсэн. Тэгэхээр нь би “яачихсан юм бэ? ах” гээд асуусан “Б******* цохичихлоо” гэж байсан. Тэгсэн чинь Б******* нь согтчихсон “Б*******, Б******* ахыг ална, шулна” гээд орилоод байсан, тэгж байгаад гадагшаа гараад явсан. Тухайн үед Б*******, Б******* нийтийн караокед үлдсэн. Тэгсэн чинь 0 орчим минутын дараа Б******* буцаж караоке руу орж ирээд Б*******, Б******* хоёртой хэрүүл өдөөд маргаад байсан, мөн гадаа гарч хэрүүл маргаан өдөөд байсан. Тухайн үед Б*******, Б******* тэвчээд зогсоод байсан. Б******* хэрүүл өддөгөөрөө өдөөд, бие рүү нь ганц нэг цохих гээд ч байгаа юм шиг зангаж, өрөлт аваад байсан. Тухайн үед хэсэг анзаарч хараагүй байж байгаад харсан чинь Б******* газар уначихсан байсан. Б*******г тохойгоороо цохиж унагаасан гэж байсан. Тэгээд Б******* 1, минут хэвтэж байгаад босоод доошоо төв рүү уруудаад явсан. Араас нь Ядамдорж дагаад явсан. Тэр хоёрыг явсны дараа Б*******, Б******* буцаад караоке руу орж ирээд сууж байсан чинь Б******* дахиад 0, 40 орчим минутын дараа буцаж орж ирээд Б******* руу орилж, дайрч байгаад гараад явсан. Тэгээд Б*******, Б******* хоёр бараг 1 цаг орчмын дараа явлаа гээд гарчихаад буцаад машины цонх хагалчихсан байна гээд ороод ирсэн. Тэгэхээр нь хяналтын камер шүүсэн чинь Б******* Б******* руу дайрч дайрч гарчихаад машиных нь жолооч талын хаалганы шилийг удаа чулуу шидэж хагалсан дүрс, бичлэг үлдсэн байсан. Тэгээд тэр хоёр камер үзчихээд явсан” гэх мэдүүлэг[],

11. Гэрч О.О 0 оны дугаар сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “0 оны 09 дүгээр сарын 05, 06-ний үеэр байх. Орой би 00-01 цагийн хооронд би гэртээ амарч байхад гадаа нохой хуцаад, машины хаалга дуугарахаар нь гарсан чинь манай найз Б*******ийн машин миний машины хажууд зогсож байсан. Тэгэхээр нь очоод гар чийдэн тусгаад цонхоор нь харсан чинь Б*******ийн нүүр нь нилэнхүүдээ цус болчихсон, нүд нь хавдчихсан байсан. Бас гар нь шуунаас урагшаа цус болчихсон байсан. Мөн машиных нь хүрд нь доошоогоо урссан цус болчихсон. Б*******ийн өөрийнх нь өмссөн байсан өмд, цамц нь бас цус болчихсон байсан. Тэгээд би хаалгыг нь онгойлгоод “чиний нүүр, нүд ам чинь яачихсан юм бэ?” гэсэн чинь “хүнд зодуулсан” л гэж байсан. Хэнд зодуулснаа надад хэлээгүй. Би ч шалгааж асуугаагүй. Тэгээд би гэрээсээ нойтон сальфетка, ус гаргаж ирээд нүүр гарыг нь угааж, цэвэрлэж өгөөд гэрээсээ хөнжил гаргаж ирж өгөөд машинд нь унтуулсан. Тэгээд өглөө 06 цагт үхрээ саах гээд гарч ирсэн чинь явчихсан байсан. Бид зүгээр найзуудын харилцаа, холбоотой. Тухайн үед Б*******аас архи үнэртэж байсан. Гэхдээ тэгэж их согтуу биш байсан. Б******* над дээр ганцаараа ирж байсан. Б******* архи уугаагүй үедээ байгаагаарай байдаг, хүүхэд шиг л зантай байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар зан гаргадаг сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг[11],

1.Гэрч Д.Л 0 оны 1 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай найз Б.Б******* их нийтэч, нээлттэй, төлөв даруу, хүнтэй төдийлөн маргаад байдаггүй бөгөөд спортод сайн, тосгоны хэмжээнд болон аймаг, бүсийн тэмцээнд үргэлж л тосгоноо төлөөлж оролцдог байсан. Манай найз тосгонд ээж, аавын хамт амьдардаг. Харин эхнэр, хүүхэд нь Улаанбаатар хотод байдаг бөгөөд Б******* ирж очин л хамт байдаг. Би Б.Б*******г дээрх асуудалд холбогдсон гэдгийг сонсоод гайхаж байлаа. Манай найз төдийлөн хүнтэй маргаад байдаггүй хүн. Харин хохирогч Б******* нь өөрөө их хөөрүү, сагсуу, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ их агсан хүн. Тэгээд л манай найз руу агсарч байгаад л дээрх асуудал болсон байх. Түүнээс манай найз хүнтэй маргаж муудалцаад байдаггүй л хүн” гэх мэдүүлэг[1],

1.Гэрч М.Т 0 оны 1 дугаар сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Б.Б******* нь 19 оны дугаар сарын -ны өдөр тосгонд миний ууган хүү болон мэндэлсэн. Цэцэрлэгт хүмүүжсэн. 1997-007 онд тосгоны ЕБС-ийг төгсөж, улмаар ШУТИС-ийн Уул уурхайн сургуульд 4 жил суралцаж 011 онд бакалаврын боловсрол эзэмшсэн. Манай хүү ерөнхийдөө уг дуу цөөтэй, даруу төлөв, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, тусч, нийгмийн идэвхи санаачилгатай, сагсан бөмбөг, гар бөмбөгийн спортоор улсын зэрэгтэй тамирчин хүү байгаа юм. Хаа нэг баяр ёслолоор бага зэрэг хэрэглэсэн харагдаж байсан. Түүнээс бол эцэг эх, гэр бүлийнхээ гишүүдийн хажууд ууж идээд байсан зүйл огт байдаггүй. Гэмт хэрэг, зөрчлийн хувьд урьд нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан асуудал байхгүй. Миний хүү буруу зүйл хийсэн нь үнэн. Одоо миний хүү маш их харамсаж явж байгаа. Мөн эрүүл мэндийн хувьд нь мөнгө төгрөгөөр боломжоороо тусалж байгаа” гэх мэдүүлэг[1],

14.С аймгийн шүүхийн шинжилгээний албаны 0 оны дугаар  сарын 0-ны өдрийн 97 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Т.Б*******ийн биед суурь ясны хугарал, духны зүүн хэсэг, зүүн нүдний ухархайн дээд доод ханын шугаман хугарал, зүүн хоншоор бяцарсан хугарал, зүүн хацар ясны хугарал, зүүн талын чамархайн өмнөд дэлбэнгийн суурийн цусан бүлэн, зүүн нүдний дээд доод зовхи, хамар, хацар, завьж, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. .Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. .Т.Б*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .1. зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[14],

.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын  0 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 81 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Т.Б*******ийн биед дух ясны зүүн хэсэг, суурь ясны зүүн их далавч, зүүн хоншоор ясны хөндийн дотор, урд, гадна хана, зүүн нүдний ухархайн дээд, доод, гадна хана, зүүн хацрын нум, эрүүний зүүн салааны титэм сэртэн, хамар ясны хугарал, тархины зүүн чамархайн суурийн өмнөд хэсгийн цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн чамархай, зүүн зовхи, хацарт цус хуралт, зүүн хацар, шанааны арьсан доор хий хуралт гэмтлүүд тогтоогдлоо. .Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр буюу тохойгоор эргэлдэж цохих үед үүсэх боломжтой. З.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .1.1-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй” гэх дүгнэлт[],

16.Шүүгдэгч Б.Б******* 0 оны 1 дугаар сарын 1-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Б******* Б*******ийг цохиж зодсон зүйл байхгүй. Би тухайн үед согтолттой байсан тул бүрэн дүүрэн санахгүй байна. Караокены өрөөнд байхад Б******* ширээн дээр байсан эд зүйлсийг унагаагаад ширээ цохиод байсан. Энэ үед Б******* боль гэж хэлсэн. Б******* үгэнд орохгүй Б*******ыг “босоод ир, үзье” гэж хэлсэн. Тэгээд Б******* Б******* нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Маргалдаж байхад нь би хажуу талаар нь орж салгах гэсэн боловч Б******* хамар луу нэг удаа цохисон. Миний хамарнаас цус гарсан. Би Б*******т гомдол санал байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би гадаа юу болсон талаар санахгүй байна. Нилээд согтсон байсангэх мэдүүлэг[16], 17.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[17], 18.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[18], 19.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[19], 0.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[0], 1.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[1], .Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б*******н гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр гэрч Я.Я*******, Э.Б*******, шинжээч эмч Т.Н*******, Г.Ц /онлайнаар/ шүүх хуралдаанд оролцож, талуудын асуултанд хариулах замаар хэргийн бодит байдлыг сэргээн дүрслэх замаар нэмэлтээр тодрууллаа.

Хохирогчийн өмгөөлөгчийн шинжээч эмч Г.Цгаас: Би шүүхийн шинжилгээний эмч Н*******ын дүгнэлтэд дахин шинжилгээ хийлгэсэн. Н******* гэх хүн мэдүүлэг өгөхдөө Б*******ийн биед учирсан гэмтэл нь нэг буюу олон удаагийн үйлдлээр үйлдэгдэх боломжтой гэсэн байна. Та дүгнэлтдээ нэг удаагийн үйлдлээр үйлдэгдэнэ гэсэн байна. Хоншоор хэсэгт цохиход нүдэнд хөхрөлт үүсэх үү? хүний тохойны тойрог хэд байдаг вэ? ямар шинжлэн ухааны дүгнэлт гаргасан бэ? гэсэн асуултанд;

Шинжээч эмч Г.Ц: Тохой бол жижиг эрхтэн биш. Эрэгтэй хүнийх бол см байдаг. Нэг удаагийн үйлчлэлээр ч үйлчилж болно. Олон удаагийн үйлчлэлээр ч үйлдэгдэж болно. ...Б*******гийн тохойны тойрог хамаагүй шүү дээ. Хоорондоо холбогдсон ойрхон яснууд учраас нэг цохиход болон олон удаа цохиход ч үүсч болдог гэсэн хариултыг;

Хохирогчийн өмгөөлөгчийн шинжээч эмч Т.Н*******аас: Таниас гаргасан дүгнэлттэй чинь холбогдуулан мэдүүлэг авсан. Та нэг удаагийн болон олон удаагийн үйлчлэлээр үйлдэгдэж болно гэсэн байдаг. Яагаад ингэж хариулсан бэ? гэсэн асуултанд;

Шинжээч эмч Т.Н*******аас: Нэг удаагийн болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэсэн хариултыг тус тус өгчээ.

Шинжээчийн дүгнэлтэд дүгнэлт хийвэл хохирогч Т.Б*******ийн биед суурь ясны хугарал, духны зүүн хэсэг, зүүн нүдний ухархайн дээд доод ханын шугаман хугарал, зүүн хоншоор бяцарсан хугарал, зүүн хацар ясны хугарал, зүүн талын чамархайн өмнөд дэлбэнгийн суурийн цусан бүлэн, зүүн нүдний дээд доод зовхи, хамар, хацар, завьж, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь нүүр хэсгийн ойрхон яснууд учраас тохойны нэг удаагийн болон олон удаагийн үйлчлэлээр ч үүсэх боломжтой байна.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б******* нь хохирогч Т.Б*******ийн эмчилгээний зардалд 8,500,000 төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.Б*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид 0 сая төгрөгөөр тх ял оногдуулж, жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг[] шүүхэд гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: “Би хуульч өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчийг яллахгүй. Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай гэмт хэрэг. Иймээс нэгэнт гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байх тул ,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тх саналтай байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийжээ[4].

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Шүүгдэгчийн хувьд хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаагүй, ар гэрийн байдлыг тодруулсан. Энэ хүн хэдий том биетэй ч зодсон асуудал байдаггүй. Б*******гийн хувьд хохирогчтой байнгын холбоотой байдаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд торгуулын ялын хамгийн бага хэмжээгээр тогтоож өгнө үү[5] гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хуульд заасан дарааллийн дагуу гаргасан.

Шүүгдэгчийн зүгээс эцсийн үгэндээ: “Миний бие энэ аймшигтай хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байна. Т.Б******* болон түүний ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. Цаашид нийгэмд тустай зүйл их хийж, зан характердаа анхаарна” гэжээ[6].

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1. дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлын нөхөн төлсөн”, 1.4 дэх хэсэгт заасан “хохирогчийн ...зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” болон түүний хувийн байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзсэн учраас шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй, торгуулийн ял шийтгэл тохирно гэж үзсэн.

Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******г ,000,000 /арван сая/ төгрөгөөр тх ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, тх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй тх ялын нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б*******д анхааруулсан болно.

Шүүгдэгч Б.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ширхэг Сидиг хавтаст хэргийн хугацаа дуустал хадгалах нь хуульд нийцнэ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлийн 1, , 4, 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлийн 1, 4, 6., 6.1, 7.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Б Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******г ,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,000,000 /арван сая/ төгрөгөөр тх ял оногдуулсугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******н хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй тх ялын нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б*******д анхааруулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б******* нь хохирогч Т.Б*******ийн эмчилгээний зардалд 8,500,000 төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Шүүгдэгч Б.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ширхэг Сидиг хавтаст хэргийн хугацаа дуустал хадгалсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлийн 4, 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

   

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.АМАРГЭРЭЛ