Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/90

 

 

 Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Э*******,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

шүүгдэгч Ч.Д******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ч******* Д*******д холбогдох эрүүгийн 21002110040 дугаартай хэргийг 20 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1*******9 оны ******* дугаар сарын *******-ны өдөр Д******* аймгийн Д******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ ”  ХХК-нд өрмийн туслах ажилтай, ам бүл 3, найз охин, хүүхдийн хамт ......... аймгийн ...... сум, ......... баг, ........ хороолол, ......... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Ч******* Д******* /РД:МБ*********************12/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдснаар/

Шүүгдэгч Ч.Д******* нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 09 цагийн орчимд иргэн Н. “Монпэй” аппликэйшний нэр, нууц үг зэргийг ашиглан нэвтэрсэн; улмаар Н. “Монпэй” аппликэйшн буюу цахим зээлийн дансанд зөвшөөрөлгүйгээр халдаж, мэдээллийн системд нэвтрэн түүний эзэмшлийн *******101476214 тоот цахим данснаас эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийж, А.Д “Хаан банк”-ны 574*******331******* тоот дансаар 400,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.Д******* нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 09 цагийн орчимд иргэн Н. “Монпэй” аппликейшний нэр, нууц үг зэргийг ашиглан нэвтэрсэн; улмаар Н. “Монпэй” аппликейшн буюу цахим зээлийн дансанд зөвшөөрөлгүйгээр халдаж, мэдээллийн системд нэвтрэн түүний эзэмшлийн *******101476214 тоот цахим данснаас эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийж, А.Д “Хаан банк”-ны 574*******331******* тоот дансаар 400,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Д******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Д******* өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[1],

            2.Гэрч Н. 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 14-ний өглөө ажилдаа 09 цагийн орчим ирсэн. ...Ингээд би ажил дээрээ байж байгаад өөрийн Хаан банкны интернэт банкаа ашиглах гэтэл болохгүй байсан. Тэгээд Сарангуагийн найз залуу болох Дархаад хандаж “миний интернэт банк болохгүй байна, янзлаад өг” гэж хэлээд нэвтрэх нэр, нууц үгээ өгсөн. Түүнээс “Монпэй” аппликейшний нэвтрэх нэр, нууц үгээ өгөөгүй. 2022 оны 05 дугаар сарын 15-ны өглөө гар утсаа нээтэл миний утсанд “Монпэй” аппликейшнд өөр төхөөрөмжөөс нэвтрэх код ирээд удалгүй таны “Монпэй” дансанд 400,000 төгрөгийн зээл авсан ба тухайн зээл 574*******331******* тоот данс руу шилжүүлсэн байсан. Тиймээс би Цагдаагийн байгууллагад хандах болсон. Дээрх хохирлоо барагдуулмаар байна” гэх мэдүүлэг[2],

            3.Гэрч А.Д 20 оны 02 дугаар сарын *******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 20 оны 05 дугаар сард Д******* руу чат бичээд “мөнгө зээлэх үү, ээжийн эмчилгээний төлбөр дутчихлаа” гэж хэлэхэд “манай найз надад өртэй, 400,000 төгрөг өгөх ёстой” гэж хэлсэн. 3 хоногийн дараа миний Хаан банкны дансыг асуусан. Би өөрийн эзэмшлийн 574*******331******* тоот дансыг өгсөн. Тэгээд “манай найз чам руу 400,000 төгрөг хийнэ, 200,000 төгрөгийг нь чи ав” гэж хэлсэн. 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 09 цаг 46 минутанд 400,000 төгрөг миний Хаан банкны дансанд орсон. Тухайн өдөр би 200,000 Д*******тулгын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь 20 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Д*******ас зээлсэн 200,000 төгрөгөө Д*******тулгын хаан банкны данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг[3],

            4.Шүүгдэгч Ч.Д*******тулгын 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[4], 5.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[5], 6.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[6], 7.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[7], 8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8], 9.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[9] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Д*******тулгын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.Мөнх-Эрдэнэд нь мөрдөн байцаалтын шатанд энэ гэмт хэргийн улмаас учирсан 400,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ч.Д*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгч нь хохирол төлбөр төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх саналтай байна...” гэсэн саналыг гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсний дараа хохирлыг төлсөн” болон түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д*******д 6 сарын хугацаагаар Д******* аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

(Шүүгдэгч Ч.Д******* нь Өмнөговь аймагт ажилладаг гэж мэдүүлдэг боловч ажлын газрын тодорхойлолт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул зорчих эрхийг хязгаарлах ялыг хэд хэдэн сумын нутаг дэвсгэрээр тогтоох боломжгүй юм.

Мөн шүүгдэгч Ч.Д******* нь Сэлэнгэ аймаг дахь оршин суух хаягийн өөрчлөлт хийгээгүй, Д******* аймаг дахь хаягт найз охиныхоо гэрт байнга оршин суудаг тул Д******* аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно)

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д*******д 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялаас түүнийг чөлөөлж шийдвэрлэсэн.

Энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С овогт Ч******* Д*******тулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Цахим төхөөрөмж, цахим зээлийн аппликэйшнд халдаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д*******д 6 сарын хугацаагаар Д******* аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д*******д 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д*******д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н. хохирол 400,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Д******* нөхөн төлснийг дурьдсугай.

6.Энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.АМАРГЭРЭЛ