| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00486/И |
| Дугаар | 00362 |
| Огноо | 2020-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 00362
| 2020 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 153/ШШ2020/00362 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Буянт баг, 09-16 тоотод оршин суух, дугаарын регистртэй, Шаргай овогт Бгийн Нгийн хүсэлттэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгож, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Н нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Н нь 1964 онд Ховд аймагт төрсөн. 1972 онд Ховд аймгийн Жаргалант сумын Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1980 онд 8 дугаар ангиа төгссөн. 1980 онд Дархан хотын Шарын гол Усны аж ахуйн техникумын цаг уурын ангид элсэн орж 1984 онд төгссөн. 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр сургуулиа төгсөж ирээд Ховд аймгийн Дөргөн сумын Хөдөө аж ахуйн цаг уурын харуулын ажиглагчаар томилогдсон. Тэр цагаас хойш Ус цаг уур орчны шинжилгээний газарт тасралтгүй 36 жил ажиллаж байна. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний ажилд орсон гарсан тушаал архиваас гарч ирэхгүй, Миний хөдөлмөрийн дэвтэр дээр төрсөн сар өдөр болон миний боловсролын байдлыг бичсэн хэсэг нь засвартай байх тул тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1984 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 045242 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Хөдөө аж ахуйн цаг уурын харуулд ажиглагчаар, 1984 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Урьдчилан мэдээлэх товчоонд спионтикийн техникчээр, 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт урьдчилан мэдээлэх товчооны спионтикийн техникчээр, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Байгаль хамгаалах хяналтын газарт нислэгийн цаг уурын станцад техникчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Б.Нгийн 1984 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 045242 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Хөдөө аж ахуйн цаг уурын харуулд ажиглагчаар, 1984 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Урьдчилан мэдээлэх товчоонд спионтикийн техникчээр, 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт урьдчилан мэдээлэх товчооны спионтикийн техникчээр, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Байгаль хамгаалах хяналтын газарт нислэгийн цаг уурын станцад техникчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Н нь 1984 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 045242 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн бөгөөд, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Хөдөө аж ахуйн цаг уурын харуулд ажиглагчаар, 1984 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Урьдчилан мэдээлэх товчоонд спионтикийн техникчээр, 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт урьдчилан мэдээлэх товчооны спионтикийн техникчээр, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Байгаль хамгаалах хяналтын газарт нислэгийн цаг уурын станцад техникчээр тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1330 дугаартай албан бичиг,
Хүсэлт гаргагчийн 1984 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 045242 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, 1983 оноос 1985 онуудад Ус цаг уурын товчоонд ажиллаж байхдаа хамт олонтойгоо авахуулсан гэх тайлбар бүхий гэрэл зургууд, Б.Нгийн мэргэжлийн үнэмлэхийн диплом эх хувиараа
Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 208 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Нгийн 1984 оноос 1985 он, 1992 оноос 1994 онуудын цалингийн цэс
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 126/003582 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 126/003583 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаартай лавлагаа,
Иргэн Д.Наранхишигийн ...Миний бие Б.Нтэй 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал УЦУОШТ-д хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт
Иргэн Б.Нансалмаагийн ... Миний бие Б.Нтэй 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал УЦУОШТ-д хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Нгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг баримтлан Шаргай овогт Бгийн Н нь 1984 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 045242 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн бөгөөд Б.Нг 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Хөдөө аж ахуйн цаг уурын харуулд ажиглагчаар, 1984 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Урьдчилан мэдээлэх товчоонд спионтикийн техникчээр, 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт урьдчилан мэдээлэх товчооны спионтикийн техникчээр, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Байгаль хамгаалах хяналтын газарт нислэгийн цаг уурын станцад техникчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ