Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/93

 

 

Улсын нэрийн өмнөөс

 

С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, улсын яллагч Т.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш*******, шүүгдэгч Г.Б*******, түүний өмгөөлөгч О.Б******* /онлайнаар/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж******* өмгөөлөгч Р.А******* нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 233*******0054008 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

улсын иргэн, 19******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр С аймгийн Т суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын мэргэжилтэй, “” ХХК-ны ..... .... ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт ..........хот, ........ дүүрэг, .. дүгээр хороо, .......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Г Б******* /РД:МР****************************/,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг /Яллах дүгнэлтэд дурьдснаар/

Шүүгдэгч Г.Б******* нь С аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ний охин компани болох “ ногоо” ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ гэж заасныг мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэсэн заалтыг тус тус зөрчиж, компаний ажилчдыг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчлагчаар хангаж ажиллаагүйн улмаас 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1 цагийн орчимд “” ХХК-ний газар тариалан, мал аж ахуйн төв “Сайхан толгой” салбарын байранд “ ногоо” ХХК-ний техникчээр ажиллаж байсан Ж.Гантулга нь будаа няцлагч техникийн эргэлтийн кардан голд орооцолдож, баруун гар хэсэг нь тасарч хавсарсан гэмтлийн улмаас нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б******* нь С аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ний охин компани болох “ ногоо” ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ гэж заасныг мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэсэн заалтыг тус тус зөрчиж, компаний ажилчдыг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчлагчаар хангаж ажиллаагүйн улмаас 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1 цагийн орчимд “” ХХК-ний газар тариалан, мал аж ахуйн төв “Сайхан толгой” салбарын байранд “ ногоо” ХХК-ний техникчээр ажиллаж байсан Ж.Гантулга нь будаа няцлагч техникийн эргэлтийн кардан голд орооцолдож, баруун гар хэсэг нь тасарч хавсарсан гэмтлийн улмаас нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2, 3 дугаар хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-13 дугаар хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж******* мэдүүлэг (хавтаст хэргийн 200 хуудас), гэрч П.Лхагвабаясгалангийн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас), гэрч Л.Энхтуулын мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас), гэрч Ш.Бямбаагийн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас), гэрч Л.Чинбатын мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас), гэрч А.Саранцэцэгийн мэдүүлэг(хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас), яаралтай тусламж үзүүлсэн хуудас (хавтаст хэргийн 3 дугаар хуудас), “С аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 49-52 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад  нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Б******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд амь хохирогчийн оршуулгын зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж шүүгдэгч Г.Б*******ийн зүгээс 3,000,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ял тохирч, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ял, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Б*******өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил, 0 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхасан.

Шүүгдэгч Г.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг флашийг хэргийг архивт хадгалах хугацаа дуустал хадгалах нь зөв.

Шүүгдэгч Г.Б*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 3.2, 3.3, 3., 3.7, 3.8, 3.******* дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Г Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлэлцээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******ийг 2 /хоёр/, жил 0 /зургаа/-н сарын хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн .8, .9 дугаар зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Б*******өд анхасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Б*******өд тэнссэн 2 /хоёр/, жил 0 /зургаа/-н сарын хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхасугай.

.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь амь хохирогчийн оршуулгын зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3,000,000 /жаран гурван сая/ төгрөг нөхөн төлснийг дурьдсугай.

7.Шүүгдэгч Г.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг флашийг хэргийг архивт хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

9.Шүүгдэгч Г.Б*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.******* дугаар зүйлийн 4, 3.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

12.Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.АМАРГЭРЭЛ