| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00416/И |
| Дугаар | 00363 |
| Огноо | 2020-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 00363
| 2020 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 153/ШШ2020/00363 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Тахилт баг, 08-02 тоотод оршин суух, дугаарын регистртэй, Мужиг овогт Ч Жгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ч.Ж нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1969 оны 03 сарын 16-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн. Бага насаа аав ээжийн гар дээр өнгөрөөж 1977 онд Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орсон. 4 дүгээр ангиа төгсөөд Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр 8 жилийн дунд сургуульд /одоогийн Цаст-Алтай цогцолбор сургууль/-д шилжин ирж суралцаж байгаад 1985 онд 8 дугаар анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. 1985 оноос 1987 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар 10 жилийн сургууль /одоогийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль/-ийн 10 дугаар ангийг төгсч бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Миний бие нь 1988 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1988 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар тушаалаар нормчноор ажиллаж эхэлсэн. Монгол улс даяар өмч хувьчлал эхэлснээр Ховд аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын анги нь хувьчлагдаж Буянт ББХК болж үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 07 сараас Бамбар ББХ хоршоо болж үйл ажиллагаа явуулсан. Миний бие нь 1994 оны 08 дугаар сарыг дуусталх хугацаанд Бамбар ББХ хоршоонд засал чимэглэлийн нормчиноор ажилласан. Ч.Ж миний бие нь Ж.Цагаанцоожгой гэр бүл болж 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу улсаас надад 1994 оны 8 дугаар сараас 2000 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн. Иймд Мужиг овогт Чурайгийн Ж /РД: ПЭ 69031681/ намайг 1988 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид шавар будагчин нормчноор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Буянт ББХК-д нормчноор, 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Бамбар ББХ хоршоонд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Ч.Жгийн 1988 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид шавар будагчин нормчноор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Буянт ББХК-д нормчноор, 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Бамбар ББХ хоршоонд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ч.Ж нь 1988 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид шавар будагчин нормчноор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Буянт ББХК-д нормчноор, 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Бамбар ББХ хоршоонд нормчноор тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1213 дугаартай албан бичгээр ирүүлсэн
Ховд аймгийн Барилга, Цахилгаан-сантехникийн засварын ангийн даргын 1988 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаартай ажилд авах тухай тушаалын хуулбар,
Ховд аймгийн Барилга, Цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 49 дугаартай уралдаан дүгнэх тухай тушаалын хуулбар,
Хүсэлт гаргагчийн 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 260732 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт, Ховд аймгийн Барилга, Цахилгаан сантехникийн засварын ангийн ажилчдаас мэргэжил дээшлүүлэх курсд суралцаж байх үедээ авахуулав гэх тайлбар бүхий гэрэл зураг, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1994 оны 09 дүгээр сараас 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600000812 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Ерөнхий боловсролын Цаст-Алтай цогцолбор сургуулийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 22 дугаартай албан бичиг, хавсралтын хамт, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 307 дугаартай архивын лавлагаа,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 126/003171 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 209 дугаартай лавлагаа,
Иргэн О.Долгормаагийн ...Миний бие 1984 онд БЦАТЗ ангид 1991 онд нягтлан бодогчоор ажиллаж байсан ба тэр үед Ч.Ж 1988 оны 02 дугаар сарын 26-нд БЦСТЗ ангид нормчноор орж 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажилласан. Буянт ББХК-д 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс нормчноор, 1989 он, 1990 он, 1991 он, 1992 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байсан нь үнэн... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт
Иргэн Б.Бадамцоогийн ...Миний бие 1988 онд БЦАТЗ ангид нормчноор орж 1992 оноос 1994 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Бамбар хоршоонд Ч.Жтэй хамт ажиллаж байсан.. гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч.Жгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мужиг овогт Ч Жг 1988 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид шавар будагчин нормчноор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Буянт ББХК-д нормчноор, 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Бамбар ББХ хоршоонд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ