Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/108

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Э*******,

улсын яллагч Т.Н*******,

өсвөр насны шүүгдэгч Ч.Э*******,

түүний хууль ёсны төлөөлөгч ээж С.Т*******,

өсвөр насны шүүгдэгч М.Ж*******,

түүний хууль ёсны төлөөлөгч эгч Э.Э*******,

өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Э******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б******* овогт Ч******* Э*******, Б******* овогт М Ж******* нарт 22304630030 дугаартай эрүүгийн хэргийн 23 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

. Монгол улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр С аймгийн Ш суманд төрсөн, настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, Ш сумын боловсролын сургуулийн дүгээр ангийн сурагч, ам бүл эх, эгч, дүү нарын хамт ....... аймгийн .......... сумын ..........г, ... дугаар хэсгийн ... тоотод оршин суух хаягтай, урьд С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 оны дугаар сарын 23-ны өдөр 03 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийтгүүлсэн, Б******* овогт Ч******* Э******* /РД:М032/;

2.Монгол улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр С аймгийн Мандал суманд төрсөн, настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, Ш сумын боловсролын сургуулийн дугаар ангийн сурагч, ам бүл , эх, эгч, дүү нарын хамт С аймгийн Ш сумын Д дүгээр баг, -н толгой гудамж ... тоотод оршин суух, урьд С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 оны дугаар сарын 23-ны өдөр 03 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийтгүүлсэн, Б******* овогт М Ж******* /РД М322/;

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Өсвөр насны яллагдагч М.Ж*******, Ч.Э******* нар нь 22 оны дугаар сарын -ны өдрийн 22 цагийн орчимд  С аймаг, Ш сумын дүгээр багт байрлах “ ” цайны газрын цонхоор нэвтрэн орж, монгол архи /нэрмэл/ 3 литр, Sangria нэртэй дарс 0. литр ширхэг, Calvit нэртэй дарс 0, литр ширхэг, чанасан өндөг ширхэг, зайдас ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 2.00 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч М.Ж*******, Ч.Э******* нар нь 22 оны дугаар сарын -ны өдрийн 22 цагийн орчимд  С аймаг, Ш сумын дүгээр багт байрлах “ ” цайны газрын цонхоор нэвтрэн орж, монгол архи /нэрмэл/ 3 литр, Sangria нэртэй дарс 0. литр ширхэг, Calvit нэртэй дарс 0, литр ширхэг, чанасан өндөг ширхэг, зайдас ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 2.00 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч М.Ж*******, Ч.Э******* нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ж******* өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[],

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э******* өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[2],

3.Хохирогч Ц.Д 22 оны дугаар сарын 2-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 22 оны дугаар сарын 2-ний өглөө ахмадын гийн цайны газар буюу миний ажиллуулдаг цайны газарт ороход цонхны бариул нь эргэсэн байсан өрөөнд байсан 2 шил жимсний архи, 3 литр монгол архи, өндөг, хиам зэрэг алдагдсан байсан ба цонхны тавцан дээр гутлын мөр байсан. Тухайн үед шууд цагдаагийн байгууллагад хандсан. 22 оны дугаар сард манай цайны газраас архи, ундаа, чихэр хүнсний төрлийн зүйл алдагдсан мөн 22 оны дугаар сарын -ны өдрөөс -ныг шилжих шөнө 0,000 төгрөгийн үнэ бүхий хөгжим хүлээн авалтанд зориулсан байсан хүнсний төрлийн 0,000 төгрөгний үнэтэй эд зүйл байсныг хулгайд алдаж байсан...” гэсэн мэдүүлэг[3],

4.Хохирогч Ц.Д 23 оны 0 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед МСҮТ-н төгсөлтийн нийллэг болох гэж байсан. Би хоол унд болон бусад зүйлийг бэлдэж байсан юм. Тэгээд орой хаалгаа түгжээд өглөө ирэхэд 0,000 гаран төгрөгийн эд зүйл байхгүй болсон байсан. Тухайн үед Ш сумын цагдаа байхгүй байсан ажлаасаа гарсан байсан бөгөөд би хотод эмнэлэг дээр цаг авсан байсан тул мэдэгдэж чадаагүй бөгөөд тухайн үед за яахав дээ гэж бодоод хаясан тэрэнд ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг[4],

.Насанд хүрээгүй гэрч О.Т 23 оны 0 дүгээр сарын 3-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 22 оны дугаар сарын -ны орой цагийн үед тоглоомын талбай дээр тоглож байгаад цагийн үед тоглож дуусаад Э*******, Ж******* нартай уулзахад намайг хамт “тамхи татах уу” гэхэд “тэгье” гэж хэлээд хамт Ш сумын -р багт байрлах эзэнгүй -н давхар байрны 4 давхарт гараад тамхи татаад байж байхад тэнд нь нэрмэл архи, 2 шил дарс байсан. Тэрийг нь хамт ууж байгаад шөнийн 00 цаг дөхүүлээд гэртээ харьсан...” гэх мэдүүлэг[],

6.Гэрч Э.Э*******ын 23 оны 0 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М.Ж******* нь надтай цуг амьдардаг байсан бөгөөд Корона вирус гараад С аймгийн Мандал суманд “Ширхэнцэгийн ар” гэдэг газар манай эмэгтэй дүүгийн гэрт жил гаран амьдарсан. Тэгээд буцаад Шт гэртээ ирэхдээ онд ирээд мэдэгдэхүйц зан байдал нь өөрчлөгдсөн байсан. Тэрнээс өмнө ямар нэгэн муу зуршил байхгүй байсан бөгөөд гэрээс гардаггүй томоотой хүүхэд байсан. Харин энд ирээд зан байдал нь өөрчлөгдөж хүнээс үг сонсдоггүй, ширүүн зан араншинтай болсон байсан бөгөөд гадуур их тэнэж хэрэгт орооцолдож эхэлсэн. Одоо бол зан байдлын хувьд томоотой гэрээс гарахгүй байгаа. М.Ж******* нь аавыг нь би сайн мэдэхгүй бид хоёр эх нэг, эцэг ондоо хүмүүс ямартай ч нилээн архи дарс уудаг хүн байсан. Харин ээж бол Ж*******д их сайн ханддаг хүссэн зүйлийг нь авч өгч юугаар ч дутаахгүй амьдруулдаг байсан. Ж******* нь доороо нэг эрэгтэй дүүтэй...” гэх мэдүүлэг[6],

.Гэрч С.Т*******ийн 23 оны 0 дүгээр сарын 3-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү нь - дугаар анги хүртэл надтай хамт байсан бөгөөд даруухан дотогшоогоо хүүхэд юм. Миний хүүхэд гэртээ томоотой төлөв даруухан дүү нартайгаа хамт тоглоод байж байдаг. Би хүүтэйгээ ярилцах гэхээр надтай барагтай ярихгүй, дүү нартайгаа тоглодог яагаад ийм хэрэгт орооцолдсон талаар би мэдэхгүй байна. Найз нөхөд бага бараг байхгүй Ж*******тай нийлдэг байсан гадуур тэнэдэггүй байсан бөгөөд шөнө оройн цагаар гардаггүй хүүхэд байсан. Ж******* манай хүү хоёр нь их холын хамаатан, төрөл садангийн хүүхдүүд болохоор хамт нийлэхээрээ шөнө оройн цагаар гадуур тэнэж байгаад ийм асуудалд орсон байх...” гэсэн мэдүүлэг[],

.Гэрч Б.Д 22 оны дүгээр сарын -ны өдөр мөрдөн байцаах шатанд өгсөн: “...Би 22 оны дугаар сарын 0-ны өдрөөс а ангийн анги удирдсан багшаар ажиллаж эхэлсэн. М.Ж******* манай ангид суралцдаг бөгөөд дуу цөөтэй, даруу, хаалттай хүүхэд байдаг. Хичээл сурлагад идэвхи муутай, бусадтай нээлттэй биш, хамт олонтойгоо эвсэг, сагс тоглодог хүүхэд байдаг. Гэр бүлийн байдал нь хүүхдэдээ анахаарал халамж муу байдаг ба М.Ж******* тамхи татдаг байсан. Хичээлийн бус цагаар найзуудтайгаа нийлж архи дарс хэрэглэж байсан...” гэсэн мэдүүлэг[],

9.Гэрч Б.Ө 22 оны дүгээр сарын 2-ны өдөр мөрдөн байцаах шатанд өгсөн: “...Би ЕБС-н дүгээр ангийн багш бөгөөд оны 09 дүгээр сарын 0-ний өдрөөс эхлэн Ч.Э*******гийн ангийн багшаар ажиллаж байгаа. Ч.Э******* даруухан, үг дуу цөөтэй дотогшоогоо хүүхэд бөгөөд сурлага хичээлийн хувьд одоо байгаа байдал нь идэвхи муу, хичээл их тасалдаг, анх 6-р ангид ороход хичээлдээ сайн, сэргэлэн хүүхэд байсан. Ангийнхантайгаа нийтэч биш анги дотроо найзалдаг хүүхэд цөөхөн байдаг. Өөр бусад ангийн хүүхдүүдтэй найзлаад байгаа харагддаг. Ар гэрийн байдлын хувьд аав нь онд нас барснаас хойш ээж нь архины хамааралтай болсон ба Ч.Э******* надад хэлэхдээ “ээжийг архи уугаад ороод ирэхэд би дургүй, гэрээс гараад явчихдаг” гэж надтай ярьж байсан. Мөн түүний эгч Энхжаргал нь хэлэхдээ манай дүү ээжийг архи уусан согтуу байхыг харах дургүй бөгөөд согтуу байхаар нь гараад явчихдаг, түүнээс эхлэн гадуур дэмий тэнүүчлэх нь ихэссэн байх гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг[9],

.22 оны дүгээр сарын -ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ний ТХҮ-922/492 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Монгол архи нэрмэл 3 ширхэг ,000 төгрөг, Sangria дарс ширхэг ,000 төгрөг, Calvit дарс ширхэг 43,000 төгрөг, өндөг ширхэг 400 төгрөг, нарийн хиам ширхэг 000 төгрөг, нийт 2,00 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[],

.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[], .Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[], 3.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[3], 4.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[4], .Хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны дагуу цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...өсвөр насны шүүгдэгч Ч.Э*******, М.Ж******* нарыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас шүүгдэгчид 2,00 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг өсвөр насны шүүгдэгчийн ар гэрийнхэний зүгээс шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан. Мөн хохирогчоос үндэслэлгүйгээр 00,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нарын зүгээс төлж барагдуулсан тул 4,00 төгрөгийг шүүгдэгч нарт буцаан гаргуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн хувьд хохирлын хэмжээ бага. Гэхдээ хуульд зааснаар энэ зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн нь хохирлын хэмжээ шаарддаггүй. Мөн гэмт хэрэг үйлдэгдэн гарах болсон шалтгаан нь шүүгдэгч нарын хулгайлсан зүйл архи согтууруулах ундааны зүйл байна. Мөн бусдыг уруу татаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байгаа нь хор уршигтай байна. Иймээс гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн саналыг гаргажээ.[]

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Э*******ээс: “...Өсвөр насны шүүгдэгч нар нь тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Энэ гэмт хэргийн улмаас Ц.Дашноровт 2,00 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс Ц.Д “Хаан банк”-ны дансанд 20,000 төгрөгийг тус тус шилжүүлж хохирлыг барагдуулсан. Иймээс гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргаангүй. Өсвөр насны шүүгдэгч нарыг хохирол төлбөргүйд тооцуулах саналыг гаргаж байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргажээ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг авч, захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхитэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

Өсвөр насны шүүгдэгч нар нь цайны газрын цонхоор нэвтрэн орж, монгол архи /нэрмэл/ 3 литр, Sangria нэртэй дарс 0. литр ширхэг, Calvit нэртэй дарс 0, литр ширхэг, чанасан өндөг ширхэг, зайдас ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 2,00 төгрөгийн хохирол учруулсан нь хуульд заасан бага хэмжээний хохирол бөгөөд хэрвээ хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй байсан бол гэмт хэрэгт тооцохгүй байх байсан. Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалтад заасан үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий дэлгүүрт нэвтэрч гэдгээр хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилсэн тул хуулийн тайлбарт хамаарахгүй байна.

Хамгаалсан байр, агуулах (үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий дэлгүүр) нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг үед нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хорин саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсхүл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд өсвөр насны шүүгдэгч нар энэхүү хоригийг мэдсээр байж цонхоор орж хулгай хийсэн нь хууль бус нэвтрэлтэд буруутгах үндэслэл болж байгаа юм.

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг болохыг дурьдах нь зүйтэй.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, өсвөр насны шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Өсвөр насны шүүгдэгч М.Ж*******, Ч.Э******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн . дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэхүү эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.Дашноровт 2,00 төгрөгийн хохирол учруулснаас өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нар тус бүр 20,000 төгрөг, нийт 00,000 төгрөгийг төлсөн байна.

Хохирогч Ц.Дашноров нь үндэслэлгүйгээр 00,000 төгрөг нэхэмжилснийг өсвөр насны шүүгдэгч нарын зүгээс төлж барагдуулсан тул илүү төлөгдсөн 4,00 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарт хохирогчоос буцаан гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзсэн.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх өсвөр насны шүүгдэгч М.Ж*******, Ч.Э******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн . дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” .2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн” болон тэдгээрийн хувийн байдал, ерөнхий боловсролын сургуулийн ахлах бүлгийн сурагчид, ар гэрийн нөхцөл байдал зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Тэдгээрт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдэх үедээ 4 насанд хүрсэн ба насанд хүрээгүй байсан хүнд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх наймдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр сонгож хэрэглэсэн.

Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тэдгээрийн нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна[]

Өсвөр насны шүүгдэгч Ч.Э*******, М.Ж******* нар С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 оны дугаар сарын 23-ны өдөр 03 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийтгүүлсэн хугацаандаа буюу 22 оны дугаар сарын -ны өдөр дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн учраас;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн , 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Э*******, М.Ж******* нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч нар ЕБС-ийн ахлах ангийн сурагчид тул тэдгээрийн хувийн байдлыг харгалзан жилийн эцсийн анги төгсөх дүн гаргах, улсын шалгалтын цаг хугацаа таарч байх тул тэдэнд оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар тогтов.

Мөн өсвөр насны шүүгдэгч нарт ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус тогтоох нь тэднийг хүмүүжүүлэхэд чиглэнэ гэж үзсэн.

Дээрх шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны шүүгдэгч нар шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг;

-мөн хугацаанд өсвөр насны шүүгдэгч нар санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тэдэнд тус тус хатуу анхааруулсан.

Мөн өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч ээж, эгч, сургуулийн нийгмийн ажилтан, ангийн багш нар анхаарвал зохино.

Өсвөр насны шүүгдэгч нар нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн , 2, 4, 36.6, 36., 36. дугаар зүйлийн , 4, 36., 36.3, 3. дүгээр зүйлийн , 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б******* овогт Ч******* Э*******, Б******* овогт Мягмарсүрэн Ж******* нарыг “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн , 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Э*******, М.Ж******* нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Э*******, М.Ж******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 2. дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн .3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус тогтоосугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны шүүгдэгч нар шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг тэдэнд анхааруулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч нар санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тэдэнд анхааруулсугай.

.Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49. дэх хэсэгт зааснаар хохирогчоор тогтоогдсон Ц.Дашноровт 2,00 төгрөгийн хохирол учруулснаас өсвөр насны шүүгдэгч нар тус бүр 20,000 төгрөг, нийт 00,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, хохирогчоос үндэслэлгүйгээр илүү авсан 4,00 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарт хохирогч Ц.Дашноровоос буцаан гаргуулсугай.

.Өсвөр насны шүүгдэгч нар нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРГЭРЭЛ