Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/112

 

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

улсын яллагч Т.Нансалмаа,

өсвөр насны шүүгдэгч Н.Оргилбаяр,

түүний хууль ёсны төлөөлөгч А.Уянга,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тогрууд овогт Нэргүйбаатарын Оргилбаярт холбогдох эрүүгийн 2231005140072 дугаартай хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2006 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын .... сурдаг, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт .... аймаг, .. сум, ... дугаар баг, ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тогрууд овогт Нэргүйбаатарын Оргилбаяр /РД:МХ06222111/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Өсвөр насны шүүгдэгч Н.Оргилбаяр нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвд 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Н.Шинэцэцэгийг өөртэйгөө уулзахыг шаардаж, улмаар түүний нэр хүндэд нь хохирол учруулж болохуйц “өмнө нь буюу 2022 оны 11 дүгээр сарын эхээр .... аймгийн ... сумын .. дугаар баг ....гол ... тоот хашаанд байрлах байшинд бэлгийн харьцаанд хамт орсон бичлэгийг тараахаар сүрдүүлсний улмаас насанд хүрээгүй хохирогч Н.Шинэцэцэг нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 06-07 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвд байрлах Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд өөрийн зүүн гарын шууг зүссэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд өсвөр насны шүүгдэгч Н.Оргилбаяр нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвд 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Н.Шинэцэцэгийг өөртэйгөө уулзахыг шаардаж, улмаар түүний нэр хүндэд нь хохирол учруулж болохуйц “өмнө нь буюу 2022 оны 11 дүгээр сарын эхээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг Буурын гол 07 тоот хашаанд байрлах байшинд бэлгийн харьцаанд хамт орсон бичлэгийг тараахаар сүрдүүлсний улмаас насанд хүрээгүй хохирогч Н.Шинэцэцэг нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 06-07 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвд байрлах Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд өөрийн зүүн гарын шууг зүссэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Н.Оргилбаяр нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Оргилбаяр өгсөн: “...Найз Шинэцэцэгийг гомдоосондоо маш их харамсаж байна. Ийм хэрэг хийж, сүрдүүлсэндээ харамсаж байна. 4-5 удаа бэлгийн харьцаанд орсон... Намайг тамхи татахаа боль гараа зүснэ шүү гээд айлгаад байдаг байсан. Бид салж нийлээд л байж байдаг байсан. Гараа зүснэ гэж айлгаад байдаг болохоор өөрөөсөө холдуулахын тулд бичлэг хийсэн” гэх мэдүүлэг[1],

2.Насанд хүрээгүй хохирогч Н.Шинэцэцэгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дотуур байранд анх ирээд 00 ороод буцаж явж байхад миний facebook хаягийг Оргилбаяр гэх хүүхэд асуусан. Тэгээд над руу найзын хүсэлт явуулсан. Би авахгүй гэж бодсон. Тэгтэл дотуур байранд таарахад “найзын хүсэлт аваач ээ” гэж хэлсэн. Тэгээд би нэг байрны хүүхэд байна даа гэж бодсон. Тэгээд над руу чат бичээд байхаар нь би хариу өгөөгүй. Тэгтэл “яагаад seendeed байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тэгээд л чаталж эхэлсэн. Надад чихэр, жимс зөөдөг байсан. Тэгээд харьцсаар байгаад 2022 оны 09 дүгээр сарын эхээр үерхэж эхэлсэн. Тэгээд Оргилбаяр өөрөө согтууруулах ундаа хэрэглээд байрнаасаа хөөгдсөн. Тухайн үед манай байрны багш болох Өлзийжаргал надад “наад хүүхэд чинь болохгүй хүүхэд сал" гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за багшаа” гэж хэлээд Оргилбаярт “багш чи бид хоёрыг боль гэж байна, хоёулаа салъя” гэж хэлтэл Оргилбаяр “хоёулаа ингээд хүний хэлсэн үгээр шууд салчих тийм харилцаатай хүмүүс биш” гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын сүүл хэсгээр муудалцсан. Тэгээд Оргилбаяр “надад жаахан боломж олгооч ээ” гэж хэлээд намайг гэртээ дуудсан, “эгч гэрт байхгүй байна хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би очихдоо нэг мөсөн салаад ямар ч харилцаагүй болох гээд очсон. Очоод би Оргилбаярын утсыг оролдоод чатыг нь уншаад тэгээд л бэлгийн харилцаанд орсон. Оргилбаяр анх бэлгийн харилцаанд орох саналыг гаргасан. Оргилбаяр тухайн үед надад юу ч хэлэлгүй өөрийнхөө өмдийг тайлаад хамгаалалтаа хийгээд бэлгийн харилцаанд орсон. Би тухайн үед дургүй байсан ч гэсэн дургүй байна гэж хэлж чадаагүй. Тэрнээс хойш багахан чат бичдэг байсан. Энэ бэлгийн харилцаанд орсноос хойш 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дахин бэлгийн харилцаанд орсон. Тухайн үед бид 2 шинэ захын Саран гэх нэртэй газар уулзаад Буйрын голын тоглоомын талбайн тэнд очиж уулзаад байж байтал найз нь ирнэ гээд хүлээд байсан. Тэгээд найз нь болох Ганаа нэг түлхүүр өгөөд нэг эзэнгүй байшинд орж бэлгийн харилцаанд орсон. Уг нь надад зүгээр л уулзана гэж очоод тэгээд бэлгийн харилцаанд орсон. Тухайн үед мөн л надад юу ч хэлэлгүйгээр бэлгийн харилцаанд орсон. Тэгээд би 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бид хоёрын сүүлд бэлгийн харилцаанд орсон бичлэг байгаа гэдгийг олж мэдсэн. Оргилбаяр надад өөрөө хэлсэн. Хэлэхдээ “чиний бичлэг гадуур тархах юм бол миний буруу биш шүү” гэж хэлсэн. Тэгээд би ямар бичлэг юм бэ? гэж асуутал “чи хүрээд ирээ, ирэхээр чинь чамд харуулъя” гэсэн. Тэгэхээр нь би “чамд бичлэг байхгүй юм биш үү байвал явуулчих, явуулах юм бол чам дээр очноо” гэж хэлтэл screen shot хийгээд зураг явуулсан. Тэгэхээр нь би зураг юм биш үү гэтэл ардаас нь бичлэг явуулсан. Тухайн бичлэг бид хоёрын бэлгийн харилцаанд орж байсан бичлэг байсан. Тэгээд Оргилбаяр “явуулсан юм чинь одоо хүрээд ир ээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь багшид гарах гэж байгаагаа хэлээд гарлаа гээд block хийсэн. Тэгтэл миний 99981802 утасны дугаар луу 89180185 дугаараас “чиний бичлэг надаас гадна нэг хүнд байгаа”, “хэн нь их дуртай байлаа” “арчаагүй я минь зайл” гэх мэтээр гэж мессеж бичсэн. Тэгээд би өчигдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 13-ны 20 цагийн орчимд Өнхрүүш гэх нэртэй дэлгүүр орж цэнхэр өнгийн сахлын притка 5 ширхгийг авсан. Тэгээд өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн өглөөний 06-07 цагийн хооронд өөрийн дотуур байрны 00-д ганцаараа орж зүүн гараа 1 удаа исгэсэн. Тэгээд цус гараад байхаар нь 00-ын цаасаар цусыг дараад яваад байж байгаад өдөр 11 цагийн орчимд найз болох Буянцэцэг гэх найздаа хэлсэн. Гараа зүссэн шалтгаан гэвэл Оргилбаярт уур хүрээд бас дээрээс нь сэтгэл санаа хэцүү байсан болохоор гараа зүссэн. Тэгээд өнөөдрийн 17 цагийн орчимд эмнэлэгт ирсэн” гэх мэдүүлэг[2],

3.Насанд хүрээгүй хохирогч Н.Шинэцэцэгийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 08 сарын 31-нд Алтанбулагаас Сэлэнгэд шилжиж ирж МСҮТ -ийн компьютерын ангид суралцдаг. Мөн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд байрладаг. Оргилбаяр нь манай МСҮТ-ийн авто машины ангид суралцдаг. Одоо 2 дугаар курс бид хоёр дотуур байранд танилцсан. Бид хоёр 9 дүгээр сарын эхээр танилцаад 9 сарын дундуур үерхэж эхэлсэн. Тэгээд 4-5 удаа бэлгийн харьцаанд орж, 10 сарын эхээр салсан. Оргилбаяр нь зан аашны хувьд үе үе уурладаг, гомдомхой, тамхи татдаг. Дотуур байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд дотуур байрнаас хөөгдсөн. Одоо ээжийнхээ дүүгийнд амьдарч байгаа гэж найз Буянцэцэгт хэлж байсан. Манай найз Буянцэцэг нь Оргилбаяртай харьцаад хэрэггүй. Дэмий л гэж хэлж байсан. Яагаад гэдгийг нь надад хэлээгүй. Мөн дотуур байранд хамт нэг өрөөнд байдаг эгч Алтанцэцэг эгчид хэлсэн. Харьцдаг банди нарыг чинь зодно шүү гэж үерхдэг байхдаа хэлж харддаг байсан. Харин намайг салья гэж хэлээд блоклоход “хоёулаа ингэж салах хүмүүс бишээ, хэн юу гээд байгаа юм ярилцья, уулзья” гэдэг байсан. Сүүлд бэлгийн харилцаанд орсноос хойш би Оргилбаяртай харилцаагаа таслах гээд блоклоход гэнэт чиний бичлэг надад байгаа, гадуур бичлэг чинь тарвал миний буруу биш шүү гэж миний 99981802 дугаар луу өөрийн 80840221 дугаараас мессеж бичсэн. Тэгэхээр нь би блокоо гаргаад чатласан. Тухайн үед юуны ямар бичлэг талаар мэдэхгүй байсан учир блокоо гаргасан. Тэгээд чатласан. Дахиж уулзаагүй. Сүүлд бэлгийн харьцаанд орохын өмнөх 10 сарын дундуур нөгөө бичлэг хийсэн байсан үед би бичлэг хийж байгааг огт мэдээгүй. Надад ч хэлээгүй. зөвшөөрөл аваагүй. Би бэлгийн харьцаанд орох дургүй байсан ч тэр тухайгаа хэлж чадаагүй. Одоо би тэр бичлэг бүрэн устгагдсан өөр хэн нэгэнд байгаа эсэхийг ч мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч М.Алтанцэцэгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 12 цаг 45 минутанд манай найз Шинэцэцэг нь МСҮТ-ийн гадна 00-н гадаа зүүн гарын бугуй хэсгээ 2 ширхэг шархны лэнтээр X хэлбэртэй болгоод наачихсан байсан. Хичээлээ дуусчихаад МСҮТ-ийн дотуур байр луу хамт явсан. Дотуур байрандаа очоод байрны багш Өлзийжаргалд “Шинэцэцэг нь гараа зүсчихсэн байна” гэж хэлээд Шинэцэцэг нь багштай ярилцаад үлдсэн. Удалгүй Шинэцэцэг нь манай өрөөнд орж ирсэн би юу болсон талаар асуухад “гараа хөнгөхөн зүсэх гэж байгаа претикээр гүн зүсчихсэн гэж хэлсэн. Тухайн үед би зүссэн хэсгийн ойр орчмын цэвэрлэх гэхэд цус их гараад байсан болохоор дотуур байрны багшид дахин очиж хэлсэн. Өлзийжаргал багш Шинэцэцэгийн гарын бентээр боож цусыг нь тогтоосон. Шаардлагатай мэдээллийг манай сургуулийн нийгмийн ажилтан, багш ярилцаж байгаад Гэр бүл хүүхэд залуучуудын газрын мэргэжилтэн Отгонтуяагаас зөвлөгөө авч эмнэлгийн байгууллагад үзүүлэх болсон” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Э.Тэнгисийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Оргилбаяр нь зан байдлын хувьд ер нь хэгжүүн өөрийн хэлэх гэсэн үгээ шууд хэлчихдэг, жаахан уур уцаар ихтэй, архи дарс болон тамхи хэрэглэдэг. Сүүлд 2022 оны 09 дүгээр сард МСҮТ-ийн дотуур байрандаа архи уучихаад орж баригдаад дотуур байрнаасаа хөөгдсөн. Одоогоор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 4-р сургуулийн ертөнцийн зүгээр зүүн урд зүгт байрлах 2 давхар ногоон өнгийн байшинд ээжийнх нь төрсөн дүүгийнд амьдардаг. Хэн гэдэг нэрийг нь санахгүй байна. Утасны дугаар 99022847 дугаарын утастай байдаг. Оргилбаярын ээж, аав хоёр нь салаад аав нь тусдаа байдаг, ээж нь саяхан нэг хүнтэй суусан, хэнтэй суусныг нь сайн мэдэхгүй байна. Аавынх нь нэр Нэргүйбаатар ээжийнх нь нэрийг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч А.Солонгоо 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цаг 40 минутанд МСҮТ-ийн сургалтын менежер Солонго нь над руу залгаж “Таньтай ярих чухал асуудал байна” гэж хэлсэн. Удалгүй сургуулийн 1 давхарт Солонго багштай таараад “МСҮТ-ийн дотуур байранд танай ангийн хүүхэд Шинэцэцэгтэй холбоотой асуудал гарсан байна хамт очиж үзье” гэж хэлээд МСҮТ-ийн дотуур байр луу хамт явсан. МСҮТ-ийн дотуур байранд очиход манай ангийн охин Шинэцэцэг нь зүүн гарын бугуй хэсгээ бентээр боочихсон байсан. Болсон үйл явдлын талаар Өлзийжаргал багш мэдээлэл өгсөн байсан болохоор тухайн үед бид нар мэргэжлийн байгууллага руу хандаж зөвлөгөө авч, эмнэлэг явж Шинэцэцэгийг үзүүлсэн. Тэгээд эмнэлгийн байгууллагаас Цагдаагийн байгууллага руу мэдээлэл өгсөн байна. Манай ангийн охин Шинэцэцэг нь сурлагын хувьд дундаж, бусадтай нийтэч биш, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, өөртөө итгэлгүй, манай сургуульд энэ оны 9 сард шинээр орж ирсэн болохоор ар гэрийн ахуй амьдрал хэр байдаг болон тухайн гэр орны нөхцөл байдлын талаар сайн мэдэхгүй. Одоогоор бусадтай үерхэж нөхөрлөөгүй харин урьд өмнө нь манай МСҮТ-ийн авто машин засварын 2а ангид сурч байгаа Оргилбаяр гэх хүүхэдтэй үерхэж байсан. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд шилжилтийн насан дээрээ явж байгаа охидыг эмэгтэйчүүдийн үзлэгт хамруулж байгаагүй. Манай ангийн охин Шинэцэцэгийн талаар тийм зүйл сонсож байгаагүй. Харин МСҮТ-ийн дотуур байрны багш Өлзийжаргалаас өнөөдөр Шинэцэцэгийн бусадтай бэлгийн харьцаанд орсон гэж сонссон” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч Г.Гантулгын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд нийгмийн ажилтнаар томилогдон ажиллаж байна. Шинэцэцэг даруу төлөв, чимээгүй хүүхэд. 2022 оны 09 дүгээр сард шинээр элсэн орсон. Оргилбаяр нь удирдан манлайлдаг. Ганц нэг удаа тамхи татаж байгаад баригдсан. Зан аашны хувь жаахан түргэн ууртай. Ангийнхантайгаа бөөнд л адилхан харьцдаг. Сүүлд элдэв яриа гаргалгүй нэлээд засарсан шинжтэй. Зан аашны хувьд нэлээн хүлцэнгүй, хүнийг сонсож харагдсан. Анх байрны багш Өлзийжаргал мэдсэн. Шинэцэцэгийг гараа зүссэнээр мэдээд шууд надад мэдэгдсэн. Эмнэлэгт үзүүлсэн” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч Г.Гантитэмийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 11 сарын эхээр Оргилбаяр Шинэцэцэг хоёр над дээр ирээд Оргилбаяр надад “Энэ охинтой нэг уулзаа, дотно яриа байна” гэсэн. Тэгэхээр нь би “Энд манайд ороод ярьчих” гэхэд “Үгүй ээ, хамт гарч тамхилья” гээд надад тамхи өгөөд тамхилж байхад “энэ байшингийнхаа түлхүүрийг өгчих” гэхээр нь би “ээжийн түрүүвчинд түлхүүр явж байгаа яах юм бэ” гэхэд “Надад өгчих гээд гуйгаад байхаар нь гэртээ ороод тольтой шкафны дээр байсан Зоригоо ахын гэрийн түлхүүрийг өгсөн. Тэгээд би ойрхон Зобо гэх ахындаа очоод буцаж хүрч ирэхэд тэр хоёр явчихсан байсан. Би нэг их удаагүй 5 минут орчим л болсон. Түлхүүрийг манай үүдний тавцан дээр тавьчихсан байсан. Дараагаар нь 4-5 хоногийн дараа Оргил над руу шууд бичлэг явуулсан. Тэгээд тэр бичлэгийг үзэхэд Зорилоо ахын гэрт эрэгтэй эмэгтэй хоёр хүн бэлгийн харьцаанд орж буй дүрс бичлэг байсан. Тэгээд би “энийг яах юм бэ” гэхэд “Шинээ бид хоёрын бичлэг” гэж хэлсэн. Тэгээд Оргил надад хэлэхдээ “Шинээг жаахан айлгаад тоглоодхьё, намайг өдөөд байна”, гэж чатаар над руу залгаад хэлсэн. Тэгээд утсан дээрээ хадгалчих гэсэн. Би татаж авчихаад “ээж утас үзнэ, хэрэггүй” гээд устгасан. Хоёр хоногийн дараа Оргилбаяр надаас нөгөө бичлэгээ нэхээд байхаар нь байхгүй устгасан гэж хэлчихээд хогийн саваа ухаад байж байхаар нь нөгөө бичлэгээ сэргээгээд Оргил руу буцаагаад явуулаад дахиад устгасан. Тэгээд мартчихсаны дараа хэд хоногоос багш Тэнгис дуудаад ахиад хогийн саванд байсныгаа устгасан. Би тухайн бичлэгийг би Оргилоос бусад хүн рүү явуулаагүй. Бичлэгийг би үзсэн. Тухайн бичлэгийг Зоригоо ахын гэрт хийсэн байсан. Ахын гэрт шар өнгийн буйдан дээр байсан болохоор би Оргилын бичлэг байна гэж итгэсэн. Ямар ч хүний дүрс байхгүй ч гэсэн миний өгсөн түлхүүрээр ороод буйдан дээр эр, эмийн ажлаа хийхдээ бичлэг хийсэн юм шиг байсан. 30 секунд хүрэхгүй бичлэг байсан. Бас Оргилын “байж бай” гээд хэлж байгаа нь, гар нь гээд Оргил мөн байсан. Шинэцэцэгийн хар юбка ч гэсэн мөн байсан. Оргилбаяр манай гэрт нэг удаа хонож байсан. Ээж тэр үед хамт байсан. Тэгэхэд л мэдсэн байх. Угаасаа манай хөрш Зоригоо ахын гэрт хүн амьдардаггүй” гэх мэдүүлэг[8],

9.Гэрч Ч.Буянцэцэгийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Шинэцэцэг нь манай найз. Бид хоёр найзлаад 5 гаруй жил болсон. Алтанбулаг сумын ЕБС-д хамт сурч байсан. Хамтдаа 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд компьютерын ангид элсэн суралцаж байгаа, бид дотуур байранд хамт байрладаг. 1 дүгээр курсынхныг хамтад нь нэг өрөөнд байлгадаг. Манай дотуур байрны  багшийн Өлзийжаргал, анги удирдсан багшийн А.Солонго гэдэг. Шинэцэцэг нь айлын бага дээрээ 3 ах, 3 эгчтэй. Гэр нь Алтанбулагт байдаг. Зан аашны хувьд цоглог нээлттэй. Он гарснаас хойш Шинэцэцэг зожиг, дуу багатай, ичимхий бүрэг болсон. Ихэвчлэн ганцаараа дуу сонсож, ном уншиж харагддаг. Одоогоор Шинэцэцэгтэй хамт найзалж нөхөрлөж байгаа хүүхэд байхгүй. Шинэцэцэг яг хэдний өдөр гэдгийг нь би сайн мэдэхгүй байна, өглөө 08-09 цагийн үед дотуур байрны 00 дотор гараа зүсчихээд ил /гэхдээ юмаар арчсан харагдсан/ нь гараа яг угааж байхыг би санаандгүй харчихсан. Тэгээд шууд яасан, яагаад гараа зүсчихсэн юм бэ? гээд асуусан. Тэгээд бид хоорондоо Оргилоос болсон гэж хэлээд дахиж үг дуугараагүй. Би тэгээд 3 дугаар курсын Алтанцэцэг эгчид чатаар “Шинэцэцэг гараа зүсчихсэн байна” гэж чат бичсэн. Тэгээд Шинэцэцэгтэй Алтанцэцэг эгчтэй уулзаад Алтанцэцэг эгч “дахиж ингэж болохгүй шүү” гэж Шинэцэцэгт хэлсэн. Гараа зүссэн өдрийн маргааш өдөр нь Солонгоо багшид дотуур байрны багш хэлээд тэгээд эмнэлэг явж үзүүлсэн. Оргилбаярыг мэднэ. Манай сургуулийн авто машин засварын 2 дугаар курсын оюутан. Хуучин Шинэцэцэгтэй үерхэж байсан. Оргилбаяр нь дотуур байранд байж байгаад байрлахаа больчихсон. Одоо Оргилбаяр нь эгчийндээ байдаг. Зан аашны хувьд эелдэг, дүрсгүй, тамхи татдаг” гэх мэдүүлэг[9],

10.Гэрч А.Уянга 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний хүү Оргилбаяр нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2006 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн. Цагааннуурт цэцэрлэгээр хүмүүжиж Цагааннуурын ЕБС-д 9 дүгээр анги дүүргэж одоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд МСҮТ-д авто засварын ангид сурч байгаа юм. Сэлэнгэд манай дүү Одончимэгийн гэрт амьдарч байгаад болиод одоо дотуур байранд нь оруулах гэж байгаа. Зан аашны хувьд хөөрхөн элдэв зан аашгүй байсан. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсанаас хойш ааш зан эвдрэх болсон. Болсон явдлын талаар Оргилбаяр болон ангийн багш Тэнгисээс сонссон” гэх мэдүүлэг[10],

11.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №446 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Н.Шинэцэцэгийн биед зүүн шуунд шарх, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Н.Шинэцэцэгийн биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Н.Шинэцэцэг анх бэлгийн харьцаанд 2022 оны 10 дугаар сарын сүүлээр орсон (өөрийн өгүүлэмжээр) Н.Шинэцэцэгийн охин хальс хуучин урагдалтай байна. Охин хальс хэзээ гэмтсэн эсэхийг тогтоох боломжгүй. Н.Шинэцэцэг нь бэлгийн замын ямар нэгэн халдварт өвчингүй байна” гэх дүгнэлт[11],

12.Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №63/22 дугаартай дүгнэлт хэсэгт: Нарангэрэл овогтой Шинэцэцэг нь сэтгэцийн хувьд одоогоор эрүүл ...тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ шаардлагагүй болно. Нарангэрэл овогтой Шинэцэцэг нь сэтгэцийн хувьд одоогоор эрүүл тул болж өнгөрсөн үйл явдлын талаар санах ба үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. Нарангэрэл овогтой Шинэцэцэг нь сэтгэцийн хувьд одоогоор эрүүл тул өөрийн өгч буй мэдүүлгийнхээ мөн чанарыг ухамсарлан ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно” гэх дүгнэлт[12],

13.Шүүгдэгч Н.Оргилбаярын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 2 дүү ээжтэйгээ хамт амьдардаг. Манай нэг дүү одоо 1 настай, нөгөө нь 12 настай. Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд авто машин засварын ангид 2 дугаар курст суралцдаг. Ээж А.Уянга нь Цагааннуурт үсчин гоо сайханд ажилладаг. Аав Нэргүйбаатар нь одоогоор эрхэлсэн ажилгүй. Аав маань Оросын холбооны улсад амьдарч ажиллаж байгаа юм. Би Сэлэнгэд ээжийн төрсөн дүү Одончимэг эгчийн гэрт амьдардаг байсан. Миний толгой маань байнга өвддөг. 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүнд зодуулснаас болж толгой байнга өвддөг болчихсон. Шинэцэцэг намайг эмэгтэй хүнтэй харьцахаа боль мөн тамхинаас гар, гарахгүй бол би хойд дэлгүүр орж притка аваад гараа зүснэ гэж айлгаад байсан. Тэгээд би Шинэцэцэгээс салахын тулд тухайн бичлэгийг хийсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэргийг хийсэндээ их гэмшиж байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Их юм ухаарч байна” гэх мэдүүлэг[13], 14.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[14], 15.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[15], 16.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[16], 17.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17], 18.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[18] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, өсвөр насны шүүгдэгч нь гэм буруу, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Өсвөр насны шүүгдэгч Н.Оргилбаярын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол саналгүй гэсэнд үндэслэн өсвөр насны шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож, насанд хүрээгүй хохирогч Н.Шинэцэцэг нь өөрийн сэтгэл санааны хохирлыг цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх өсвөр насны шүүгдэгч Н.Оргилбаярт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...өсвөр насны шүүгдэгч Н.Оргилбаярыг гэм буруутайд тооцож, 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял оногдуулах, ....өсвөр насны шүүгдэгчийн гэр Цагааннуур суманд байдаг, сургууль нь Сүхбаатар суманд байгаа” гэсэн эхний саналыг;

-“Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж байна. Хэргийн хувьд насанд хүрээгүй эмэгтэй хүүхэд сэтгэл санаа, бие махбодиороо хохирсон. Шүүгдэгчийн хувьд бэлгийн харилцаанд харилцан тохиролцож орлоо гэхэд бичлэг хийгээд байгаа нь зүй бус. Тиймээс хариуцлага оногдуулах нь зүйтэй. Боловсрол эзэмшүүлэхэд нь саад болохгүй байх гэсэн үүднээс Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй” гэсэн саналыг гаргасан.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Гэм буруу болон зүйлчлэлд маргаангүй. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа чин санаанаасаа хүлээн зөвшөөрч харамсаж байгаагаа илэрхийлж байна. ...Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлд нийгмийн хамгааллын байгууллага хүүхдийн талаар аливаа нэг үйл ажиллагаа явуулж хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалж, анхаарлаа хандуулна гэж заасан байдаг. Үүний дагуу өсвөр насны хүүхдийн эрх ашгийг насанд хүрсэн хүнийхээс туст нь авч үзэх хэрэгтэй. Өсвөр насны хүүхдэд оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйлд тусгасан. Өсвөр насны хүнд ял оногдуулахдаа нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад байлгана гэх мэт 3 төрлийн ял оногдуулахаар заасан байх юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хууль тогтоомжид тогтоож өгсөн байна. Зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд 2 дахин багасгана гэж байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, эрүүгийн  хариуцлагаас чөлөөлөх журмыг баримтлаасай гэж хүсэж байна. Өсвөр насны хүүхдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний нас бие, эрүүл мэнд, сэтгэлзүйн онцлогийг нь харгалзан үзээд нийгмийн дунд өөрийн байр сууриа олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах арга хэмжээг авна. Хүүхдийн эрхийн конвенцын 40 дүгээр зүйлд гэм буруутай нь тогтоогдсон хүүхдэд хариуцлага хүлээлгэхдээ үндсэн эрх чөлөөг нь хүндэтгэх, нийгмийн амьдралд буцаан оруулах, насны байдлыг нь харгалзан нийгэмд бүтээлч үүрэг гүйцэтгэхэд нь хүндэтгэн хангана гэж заасан байдаг. Энэ хүүхэд амьдралынхаа алтан босгыг алхах гэж байхад нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн өмгөөллийн эхний дүгнэлтийг;

-“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар зорчих эрх  хязгаарлах ялыг хөнгөрүүлж ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэж хуульчилсан байна. Хохирогч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн байна. Хуулийн дагуу арга хэмжээ нь заавал шийтгэж өгнө үү гэсэн зүйл биш гэж бодож байна. Цаашид хохирогчид хүүхдэд сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх хэрэгтэй” гэсэн өмгөөллийн хоёрдахь дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” болон өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх заалтыг шүүх хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул энэ тохиолдолд хэрэглэх боломжгүй байна.

Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна гэж заажээ.

Хүүхдийн эрхийн конвенцын 40 дүгээр зүйлд гэм буруутай нь тогтоогдсон хүүхдэд хариуцлага хүлээлгэхдээ үндсэн эрх чөлөөг нь хүндэтгэх, нийгмийн амьдралд буцаан оруулах, насны байдлыг нь харгалзан нийгэмд бүтээлч үүрэг гүйцэтгэхэд нь хүндэтгэн хангана гэж заасан байдаг.

Дээрх хуулийн болон конвенцийн зүйл, заалтыг өмгөөлөгч өмгөөллийн дүгнэлтдээ дурьдсан бөгөөд шүүх тал бүрээс нь харгалзан үзсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд өсвөр насны хүнд оногдуулах ялын төрлийг хуульчилсан. Үүнд:

-нийтэд тустай ажил хийлгэх;

-зорчих эрх хязгаарлах;

-сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Н.Оргилбаярт тухайн зүйл, заалтад заасан торгох ялыг оногдуулж болохгүй, учир ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлого олох боломжгүй. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгох боломжгүй, учир нь суралцдаг, хичээлийн жилийн эцсийн дүн гарах, шалгалт өгөх хугацаа давхцсан.

Мөн ялаас чөлөөлж өгөхийг хүссэн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм. Учир нь өсвөр насны шүүгдэгч Н.Оргилбаярын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, (насанд хүрээгүй хохирогчийг гарын шуугаа зүсэж амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, (сэтгэл санааны хямралд оруулсан) гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзаж, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад зорчих эрх хязгаарлах ял тохирно гэж шүүх үзсэн.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Оргилбаярт 3 /гурав/-н сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Цагааннуур сум хооронд гарах эрхийг хязгаарлахаар тогтоож шийдвэрлэлээ. (сургууль-гэр гэсэн маршрутаар)

Энэхүү гэмт хэргийн улмаас өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өсвөр насны шүүгдэгч Тогрууд овогт Нэргүйбаатарын Оргилбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж, заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Оргилбаярт 3 /гурав/-н сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.

3.Өсвөр насны шүүгдэгч Н.Оргилбаярт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Цагааннуур сум хооронд гарах эрхийг хязгаарлахаар тогтоосугай.

4.Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол саналгүй гэсэнд үндэслэн өсвөр насны шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож, насанд хүрээгүй хохирогч Н.Шинэцэцэг нь өөрийн сэтгэл санааны хохирлыг цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5.Энэхүү гэмт хэргийн улмаас өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.АМАРГЭРЭЛ