Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/112

 

 

 

                                   Мон Улсын нэрийн өмнөөс

 

С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

улсын яллагч Т.Н*******,

өсвөр насны шүүгдэгч Н.О*******,

түүний хууль ёсны төлөөлөгч А.У*******,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т******* овогт Н******* О*******т холбогдох эрүүгийн 22310051402 дугаартай хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2*******3 оны 04 дүгээр сарын -ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мон Улсын иргэн, 2006 оны ******* дугаар сарын -ний өдөр С аймгийн Ц суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, С аймаг, С сумын .... сурдаг, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт .... аймаг, .. сум, ... дугаар баг, ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т******* овогт Н******* О******* /РД:МХ062211/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Өсвөр насны шүүгдэгч Н.О******* нь С аймгийн С сумын төвд 2*******2 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Н.Ш өөртэйгөө уулзахыг шаардаж, улмаар түүний нэр хүндэд нь хохирол учруулж болохуйц “өмнө нь буюу 2*******2 оны 11 дүгээр сарын эхээр .... аймгийн ... сумын .. дугаар баг .... ... тоот хашаанд байрлах байшинд бэлгийн харьцаанд хамт орсон бичлэгийг тараахаар сүрдүүлсний улмаас насанд хүрээгүй хохирогч Н.Ш нь 2*******2 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 06- цагийн орчимд С аймгийн С сумын төвд байрлах Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд өөрийн зүүн гарын шууг зүссэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд өсвөр насны шүүгдэгч Н.О******* нь С аймгийн С сумын төвд 2*******2 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Н.Ш өөртэйгөө уулзахыг шаардаж, улмаар түүний нэр хүндэд нь хохирол учруулж болохуйц “өмнө нь буюу 2*******2 оны 11 дүгээр сарын эхээр С аймгийн С сумын дугаар баг тоот хашаанд байрлах байшинд бэлгийн харьцаанд хамт орсон бичлэгийг тараахаар сүрдүүлсний улмаас насанд хүрээгүй хохирогч Н.Ш нь 2*******2 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 06- цагийн орчимд С аймгийн С сумын төвд байрлах Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд өөрийн зүүн гарын шууг зүссэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Н.О******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О******* өгсөн: “...Найз Ш гомдоосондоо маш их харамсаж байна. Ийм хэрэг хийж, сүрдүүлсэндээ харамсаж байна. 4-5 удаа бэлгийн харьцаанд орсон... Намайг тамхи татахаа боль гараа зүснэ шүү гээд айлгаад байдаг байсан. Бид салж нийлээд л байж байдаг байсан. Гараа зүснэ гэж айлгаад байдаг болохоор өөрөөсөө холдуулахын тулд бичлэг хийсэн” гэх мэдүүлэг[1],

2.Насанд хүрээгүй хохирогч Н.Шийн 2*******2 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2*******2 оны 0 дугаар сарын 31-ний өдөр дотуур байранд анх ирээд 00 ороод буцаж явж байхад миний facebook хаягийг О******* гэх хүүхэд асуусан. Тэгээд над руу найзын хүсэлт явуулсан. Би авахгүй гэж бодсон. Тэгтэл дотуур байранд таарахад “найзын хүсэлт аваач ээ” гэж хэлсэн. Тэгээд би нэг байрны хүүхэд байна даа гэж бодсон. Тэгээд над руу чат бичээд байхаар нь би хариу өгөөгүй. Тэгтэл “яагаад seendeed байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тэгээд л чаталж эхэлсэн. Надад чихэр, жимс зөөдөг байсан. Тэгээд харьцсаар байгаад 2*******2 оны 09 дүгээр сарын эхээр үерхэж эхэлсэн. Тэгээд О******* өөрөө согтууруулах ундаа хэрэглээд байрнаасаа хөөгдсөн. Тухайн үед манай байрны багш болох Өлзийжаргал надад “наад хүүхэд чинь болохгүй хүүхэд сал" гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за багшаа” гэж хэлээд О*******т “багш чи бид хоёрыг боль гэж байна, хоёулаа салъя” гэж хэлтэл О******* “хоёулаа ингээд хүний хэлсэн үгээр шууд салчих тийм харилцаатай хүмүүс биш” гэж хэлсэн. Тэгээд 2*******2 оны 09 дүгээр сарын сүүл хэсгээр муудалцсан. Тэгээд О******* “надад жаахан боломж олгооч ээ” гэж хэлээд намайг гэртээ дуудсан, “эгч гэрт байхгүй байна хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би очихдоо нэг мөсөн салаад ямар ч харилцаагүй болох гээд очсон. Очоод би О*******ын утсыг оролдоод чатыг нь уншаад тэгээд л бэлгийн харилцаанд орсон. О******* анх бэлгийн харилцаанд орох саналыг гаргасан. О******* тухайн үед надад юу ч хэлэлгүй өөрийнхөө өмдийг тайлаад хамгаалалтаа хийгээд бэлгийн харилцаанд орсон. Би тухайн үед дургүй байсан ч гэсэн дургүй байна гэж хэлж чадаагүй. Тэрнээс хойш багахан чат бичдэг байсан. Энэ бэлгийн харилцаанд орсноос хойш 2*******2 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дахин бэлгийн харилцаанд орсон. Тухайн үед бид 2 шинэ захын Саран гэх нэртэй газар уулзаад Буйрын ын тоглоомын талбайн тэнд очиж уулзаад байж байтал найз нь ирнэ гээд хүлээд байсан. Тэгээд найз нь болох Ганаа нэг түлхүүр өгөөд нэг эзэнгүй байшинд орж бэлгийн харилцаанд орсон. Уг нь надад зүгээр л уулзана гэж очоод тэгээд бэлгийн харилцаанд орсон. Тухайн үед мөн л надад юу ч хэлэлгүйгээр бэлгийн харилцаанд орсон. Тэгээд би 2*******2 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бид хоёрын сүүлд бэлгийн харилцаанд орсон бичлэг байгаа гэдгийг олж мэдсэн. О******* надад өөрөө хэлсэн. Хэлэхдээ “чиний бичлэг гадуур тархах юм бол миний буруу биш шүү” гэж хэлсэн. Тэгээд би ямар бичлэг юм бэ? гэж асуутал “чи хүрээд ирээ, ирэхээр чинь чамд харуулъя” гэсэн. Тэгэхээр нь би “чамд бичлэг байхгүй юм биш үү байвал явуулчих, явуулах юм бол чам дээр очноо” гэж хэлтэл screen shot хийгээд зураг явуулсан. Тэгэхээр нь би зураг юм биш үү гэтэл ардаас нь бичлэг явуулсан. Тухайн бичлэг бид хоёрын бэлгийн харилцаанд орж байсан бичлэг байсан. Тэгээд О******* “явуулсан юм чинь одоо хүрээд ир ээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь багшид гарах гэж байгаагаа хэлээд гарлаа гээд block хийсэн. Тэгтэл миний 9991******* утасны дугаар луу 91015 дугаараас “чиний бичлэг надаас гадна нэг хүнд байгаа”, “хэн нь их дуртай байлаа” “арчаагүй я минь зайл” гэх мэтээр гэж мессеж бичсэн. Тэгээд би өчигдөр буюу 2*******2 оны 11 дүгээр сарын 13-ны 20 цагийн орчимд Өнхрүүш гэх нэртэй дэлгүүр орж цэнхэр өнгийн сахлын притка 5 ширхгийг авсан. Тэгээд өнөөдөр буюу 2*******2 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн өглөөний 06- цагийн хооронд өөрийн дотуур байрны 00-д ганцаараа орж зүүн гараа 1 удаа исгэсэн. Тэгээд цус гараад байхаар нь 00-ын цаасаар цусыг дараад яваад байж байгаад өдөр 11 цагийн орчимд найз болох Буянцэцэг гэх найздаа хэлсэн. Гараа зүссэн шалтгаан гэвэл О*******т уур хүрээд бас дээрээс нь сэтгэл санаа хэцүү байсан болохоор гараа зүссэн. Тэгээд өнөөдрийн цагийн орчимд эмнэлэгт ирсэн” гэх мэдүүлэг[2],

3.Насанд хүрээгүй хохирогч Н.Шийн 2*******3 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2*******2 оны 0 сарын 31-нд Алтанбулагаас Сд шилжиж ирж МСҮТ -ийн компьютерын ангид суралцдаг. Мөн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд байрладаг. О******* нь манай МСҮТ-ийн авто машины ангид суралцдаг. Одоо 2 дугаар курс бид хоёр дотуур байранд танилцсан. Бид хоёр 9 дүгээр сарын эхээр танилцаад 9 сарын дундуур үерхэж эхэлсэн. Тэгээд 4-5 удаа бэлгийн харьцаанд орж, 10 сарын эхээр салсан. О******* нь зан аашны хувьд үе үе уурладаг, гомдомхой, тамхи татдаг. Дотуур байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд дотуур байрнаас хөөгдсөн. Одоо ээжийнхээ дүүгийнд амьдарч байгаа гэж найз Буянцэцэгт хэлж байсан. Манай найз Буянцэцэг нь О*******тай харьцаад хэрэггүй. Дэмий л гэж хэлж байсан. Яагаад гэдгийг нь надад хэлээгүй. Мөн дотуур байранд хамт нэг өрөөнд байдаг эгч Алтанцэцэг эгчид хэлсэн. Харьцдаг банди нарыг чинь зодно шүү гэж үерхдэг байхдаа хэлж харддаг байсан. Харин намайг салья гэж хэлээд блоклоход “хоёулаа ингэж салах хүмүүс бишээ, хэн юу гээд байгаа юм ярилцья, уулзья” гэдэг байсан. Сүүлд бэлгийн харилцаанд орсноос хойш би О*******тай харилцаагаа таслах гээд блоклоход гэнэт чиний бичлэг надад байгаа, гадуур бичлэг чинь тарвал миний буруу биш шүү гэж миний 9991******* дугаар луу өөрийн 04******* дугаараас мессеж бичсэн. Тэгэхээр нь би блокоо гаргаад чатласан. Тухайн үед юуны ямар бичлэг талаар мэдэхгүй байсан учир блокоо гаргасан. Тэгээд чатласан. Дахиж уулзаагүй. Сүүлд бэлгийн харьцаанд орохын өмнөх 10 сарын дундуур нөгөө бичлэг хийсэн байсан үед би бичлэг хийж байгааг огт мэдээгүй. Надад ч хэлээгүй. зөвшөөрөл аваагүй. Би бэлгийн харьцаанд орох дургүй байсан ч тэр тухайгаа хэлж чадаагүй. Одоо би тэр бичлэг бүрэн устгагдсан өөр хэн нэгэнд байгаа эсэхийг ч мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч М.А 2*******2 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2*******2 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 12 цаг 45 минутанд манай найз Ш нь МСҮТ-ийн гадна 00-н гадаа зүүн гарын бугуй хэсгээ 2 ширхэг шархны лэнтээр X хэлбэртэй болгоод наачихсан байсан. Хичээлээ дуусчихаад МСҮТ-ийн дотуур байр луу хамт явсан. Дотуур байрандаа очоод байрны багш Өлзийжаргалд “Ш нь гараа зүсчихсэн байна” гэж хэлээд Ш нь багштай ярилцаад үлдсэн. Удалгүй Ш нь манай өрөөнд орж ирсэн би юу болсон талаар асуухад “гараа хөнгөхөн зүсэх гэж байгаа претикээр гүн зүсчихсэн гэж хэлсэн. Тухайн үед би зүссэн хэсгийн ойр орчмын цэвэрлэх гэхэд цус их гараад байсан болохоор дотуур байрны багшид дахин очиж хэлсэн. Өлзийжаргал багш Шийн гарын бентээр боож цусыг нь тогтоосон. Шаардлагатай мэдээллийг манай сургуулийн нийгмийн ажилтан, багш ярилцаж байгаад Гэр бүл хүүхэд залуучуудын газрын мэргэжилтэн Отгонтуяагаас зөвлөгөө авч эмнэлгийн байгууллагад үзүүлэх болсон” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Э.Т 2*******2 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “О******* нь зан байдлын хувьд ер нь хэгжүүн өөрийн хэлэх гэсэн үгээ шууд хэлчихдэг, жаахан уур уцаар ихтэй, архи дарс болон тамхи хэрэглэдэг. Сүүлд 2*******2 оны 09 дүгээр сард МСҮТ-ийн дотуур байрандаа архи уучихаад орж баригдаад дотуур байрнаасаа хөөгдсөн. Одоогоор С аймгийн С сумын 4 дүгээр баг, 4-р сургуулийн ертөнцийн зүгээр зүүн урд зүгт байрлах 2 давхар ногоон өнгийн байшинд ээжийнх нь төрсөн дүүгийнд амьдардаг. Хэн гэдэг нэрийг нь санахгүй байна. Утасны дугаар 99*******247 дугаарын утастай байдаг. О*******ын ээж, аав хоёр нь салаад аав нь тусдаа байдаг, ээж нь саяхан нэг хүнтэй суусан, хэнтэй суусныг нь сайн мэдэхгүй байна. Аавынх нь нэр Нэргүйбаатар ээжийнх нь нэрийг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч А.С 2*******2 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2*******2 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цаг 40 минутанд МСҮТ-ийн сургалтын менежер Солонго нь над руу залгаж “Таньтай ярих чухал асуудал байна” гэж хэлсэн. Удалгүй сургуулийн 1 давхарт Солонго багштай таараад “МСҮТ-ийн дотуур байранд танай ангийн хүүхэд Штэй холбоотой асуудал гарсан байна хамт очиж үзье” гэж хэлээд МСҮТ-ийн дотуур байр луу хамт явсан. МСҮТ-ийн дотуур байранд очиход манай ангийн охин Ш нь зүүн гарын бугуй хэсгээ бентээр боочихсон байсан. Болсон үйл явдлын талаар Өлзийжаргал багш мэдээлэл өгсөн байсан болохоор тухайн үед бид нар мэргэжлийн байгууллага руу хандаж зөвлөгөө авч, эмнэлэг явж Ш үзүүлсэн. Тэгээд эмнэлгийн байгууллагаас Цагдаагийн байгууллага руу мэдээлэл өгсөн байна. Манай ангийн охин Ш нь сурлагын хувьд дундаж, бусадтай нийтэч биш, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, өөртөө итгэлгүй, манай сургуульд энэ оны 9 сард шинээр орж ирсэн болохоор ар гэрийн ахуй амьдрал хэр байдаг болон тухайн гэр орны нөхцөл байдлын талаар сайн мэдэхгүй. Одоогоор бусадтай үерхэж нөхөрлөөгүй харин урьд өмнө нь манай МСҮТ-ийн авто машин засварын 2а ангид сурч байгаа О******* гэх хүүхэдтэй үерхэж байсан. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд шилжилтийн насан дээрээ явж байгаа охидыг эмэгтэйчүүдийн үзлэгт хамруулж байгаагүй. Манай ангийн охин Шийн талаар тийм зүйл сонсож байгаагүй. Харин МСҮТ-ийн дотуур байрны багш Өлзийжаргалаас өнөөдөр Шийн бусадтай бэлгийн харьцаанд орсон гэж сонссон” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч Г.Г 2*******3 оны 01 дүгээр сарын 1-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2*******2 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн С аймгийн С сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд нийгмийн ажилтнаар томилогдон ажиллаж байна. Ш даруу төлөв, чимээгүй хүүхэд. 2*******2 оны 09 дүгээр сард шинээр элсэн орсон. О******* нь удирдан манлайлдаг. Ганц нэг удаа тамхи татаж байгаад баригдсан. Зан аашны хувь жаахан түргэн ууртай. Ангийнхантайгаа бөөнд л адилхан харьцдаг. Сүүлд элдэв яриа гаргалгүй нэлээд засарсан шинжтэй. Зан аашны хувьд нэлээн хүлцэнгүй, хүнийг сонсож харагдсан. Анх байрны багш Өлзийжаргал мэдсэн. Ш гараа зүссэнээр мэдээд шууд надад мэдэгдсэн. Эмнэлэгт үзүүлсэн” гэх мэдүүлэг[7],

.Гэрч Г.Г 2*******3 оны 01 дүгээр сарын 1-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2*******2 оны 11 сарын эхээр О******* Ш хоёр над дээр ирээд О******* надад “Энэ охинтой нэг уулзаа, дотно яриа байна” гэсэн. Тэгэхээр нь би “Энд манайд ороод ярьчих” гэхэд “Үгүй ээ, хамт гарч тамхилья” гээд надад тамхи өгөөд тамхилж байхад “энэ байшингийнхаа түлхүүрийг өгчих” гэхээр нь би “ээжийн түрүүвчинд түлхүүр явж байгаа яах юм бэ” гэхэд “Надад өгчих гээд гуйгаад байхаар нь гэртээ ороод тольтой шкафны дээр байсан Зоригоо ахын гэрийн түлхүүрийг өгсөн. Тэгээд би ойрхон Зобо гэх ахындаа очоод буцаж хүрч ирэхэд тэр хоёр явчихсан байсан. Би нэг их удаагүй 5 минут орчим л болсон. Түлхүүрийг манай үүдний тавцан дээр тавьчихсан байсан. Дараагаар нь 4-5 хоногийн дараа Оргил над руу шууд бичлэг явуулсан. Тэгээд тэр бичлэгийг үзэхэд Зорилоо ахын гэрт эрэгтэй эмэгтэй хоёр хүн бэлгийн харьцаанд орж буй дүрс бичлэг байсан. Тэгээд би “энийг яах юм бэ” гэхэд “Шинээ бид хоёрын бичлэг” гэж хэлсэн. Тэгээд Оргил надад хэлэхдээ “Шинээг жаахан айлгаад тоглоодхьё, намайг өдөөд байна”, гэж чатаар над руу залгаад хэлсэн. Тэгээд утсан дээрээ хадгалчих гэсэн. Би татаж авчихаад “ээж утас үзнэ, хэрэггүй” гээд устгасан. Хоёр хоногийн дараа О******* надаас нөгөө бичлэгээ нэхээд байхаар нь байхгүй устгасан гэж хэлчихээд хогийн саваа ухаад байж байхаар нь нөгөө бичлэгээ сэргээгээд Оргил руу буцаагаад явуулаад дахиад устгасан. Тэгээд мартчихсаны дараа хэд хоногоос багш Тэнгис дуудаад ахиад хогийн саванд байсныгаа устгасан. Би тухайн бичлэгийг би Оргилоос бусад хүн рүү явуулаагүй. Бичлэгийг би үзсэн. Тухайн бичлэгийг Зоригоо ахын гэрт хийсэн байсан. Ахын гэрт шар өнгийн буйдан дээр байсан болохоор би Оргилын бичлэг байна гэж итгэсэн. Ямар ч хүний дүрс байхгүй ч гэсэн миний өгсөн түлхүүрээр ороод буйдан дээр эр, эмийн ажлаа хийхдээ бичлэг хийсэн юм шиг байсан. 30 секунд хүрэхгүй бичлэг байсан. Бас Оргилын “байж бай” гээд хэлж байгаа нь, гар нь гээд Оргил мөн байсан. Шийн хар юбка ч гэсэн мөн байсан. О******* манай гэрт нэг удаа хонож байсан. Ээж тэр үед хамт байсан. Тэгэхэд л мэдсэн байх. Угаасаа манай хөрш Зоригоо ахын гэрт хүн амьдардаггүй” гэх мэдүүлэг[],

9.Гэрч Ч.Б 2*******3 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Ш нь манай найз. Бид хоёр найзлаад 5 гаруй жил болсон. Алтанбулаг сумын ЕБС-д хамт сурч байсан. Хамтдаа 2*******2 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр С аймаг, С сумын мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд компьютерын ангид элсэн суралцаж байгаа, бид дотуур байранд хамт байрладаг. 1 дүгээр курсынхныг хамтад нь нэг өрөөнд байлгадаг. Манай дотуур байрны  багшийн Өлзийжаргал, анги удирдсан багшийн А.Солонго гэдэг. Ш нь айлын бага дээрээ 3 ах, 3 эгчтэй. Гэр нь Алтанбулагт байдаг. Зан аашны хувьд цоглог нээлттэй. Он гарснаас хойш Ш зожиг, дуу багатай, ичимхий бүрэг болсон. Ихэвчлэн ганцаараа дуу сонсож, ном уншиж харагддаг. Одоогоор Штэй хамт найзалж нөхөрлөж байгаа хүүхэд байхгүй. Ш яг хэдний өдөр гэдгийг нь би сайн мэдэхгүй байна, өглөө 0-09 цагийн үед дотуур байрны 00 дотор гараа зүсчихээд ил /гэхдээ юмаар арчсан харагдсан/ нь гараа яг угааж байхыг би санаандгүй харчихсан. Тэгээд шууд яасан, яагаад гараа зүсчихсэн юм бэ? гээд асуусан. Тэгээд бид хоорондоо Оргилоос болсон гэж хэлээд дахиж үг дуугараагүй. Би тэгээд 3 дугаар курсын Алтанцэцэг эгчид чатаар “Ш гараа зүсчихсэн байна” гэж чат бичсэн. Тэгээд Штэй Алтанцэцэг эгчтэй уулзаад Алтанцэцэг эгч “дахиж ингэж болохгүй шүү” гэж Шт хэлсэн. Гараа зүссэн өдрийн маргааш өдөр нь С багшид дотуур байрны багш хэлээд тэгээд эмнэлэг явж үзүүлсэн. О*******ыг мэднэ. Манай сургуулийн авто машин засварын 2 дугаар курсын оюутан. Хуучин Штэй үерхэж байсан. О******* нь дотуур байранд байж байгаад байрлахаа больчихсон. Одоо О******* нь эгчийндээ байдаг. Зан аашны хувьд эелдэг, дүрсгүй, тамхи татдаг” гэх мэдүүлэг[9],

10.Гэрч А.У******* 2*******3 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний хүү О******* нь С аймгийн С суманд 2006 оны ******* дугаар сарын -ний өдөр төрсөн. Цт цэцэрлэгээр хүмүүжиж Цын ЕБС-д 9 дүгээр анги дүүргэж одоо С аймгийн С суманд МСҮТ-д авто засварын ангид сурч байгаа юм. Сд манай дүү Одончимэгийн гэрт амьдарч байгаад болиод одоо дотуур байранд нь оруулах гэж байгаа. Зан аашны хувьд хөөрхөн элдэв зан аашгүй байсан. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсанаас хойш ааш зан эвдрэх болсон. Болсон явдлын талаар О******* болон ангийн багш Тэнгисээс сонссон” гэх мэдүүлэг[10],

11.С аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2*******2 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №446 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Н.Шийн биед зүүн шуунд шарх, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Н.Шийн биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Н.Ш анх бэлгийн харьцаанд 2*******2 оны 10 дугаар сарын сүүлээр орсон (өөрийн өгүүлэмжээр) Н.Шийн охин хальс хуучин урагдалтай байна. Охин хальс хэзээ гэмтсэн эсэхийг тогтоох боломжгүй. Н.Ш нь бэлгийн замын ямар нэгэн халдварт өвчингүй байна” гэх дүгнэлт[11],

12.Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №63/22 дугаартай дүгнэлт хэсэгт: Нарангэрэл овогтой Ш нь сэтгэцийн хувьд одоогоор эрүүл ...тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ шаардлагагүй болно. Нарангэрэл овогтой Ш нь сэтгэцийн хувьд одоогоор эрүүл тул болж өнгөрсөн үйл явдлын талаар санах ба үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. Нарангэрэл овогтой Ш нь сэтгэцийн хувьд одоогоор эрүүл тул өөрийн өгч буй мэдүүлгийнхээ мөн чанарыг ухамсарлан ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно” гэх дүгнэлт[12],

13.Шүүгдэгч Н.О*******ын 2*******3 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би С аймгийн Ц суманд 2 дүү ээжтэйгээ хамт амьдардаг. Манай нэг дүү одоо 1 настай, нөгөө нь 12 настай. Би С аймгийн С сумын Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд авто машин засварын ангид 2 дугаар курст суралцдаг. Ээж А.У******* нь Цт үсчин гоо сайханд ажилладаг. Аав Нэргүйбаатар нь одоогоор эрхэлсэн ажилгүй. Аав маань Оросын холбооны улсад амьдарч ажиллаж байгаа юм. Би Сд ээжийн төрсөн дүү Одончимэг эгчийн гэрт амьдардаг байсан. Миний толгой маань байнга өвддөг. 2*******2 оны 0 дугаар сарын -ны өдөр хүнд зодуулснаас болж толгой байнга өвддөг болчихсон. Ш намайг эмэгтэй хүнтэй харьцахаа боль мөн тамхинаас гар, гарахгүй бол би хойд дэлгүүр орж притка аваад гараа зүснэ гэж айлгаад байсан. Тэгээд би Шээс салахын тулд тухайн бичлэгийг хийсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэргийг хийсэндээ их гэмшиж байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Их юм ухаарч байна” гэх мэдүүлэг[13], 14.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[14], 15.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[15], 16.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[16], .Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[], 1.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[1] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, өсвөр насны шүүгдэгч нь гэм буруу, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Өсвөр насны шүүгдэгч Н.О*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол саналгүй гэсэнд үндэслэн өсвөр насны шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож, насанд хүрээгүй хохирогч Н.Ш нь өөрийн сэтгэл санааны хохирлыг цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх өсвөр насны шүүгдэгч Н.О*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...өсвөр насны шүүгдэгч Н.О*******ыг гэм буруутайд тооцож, 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж, С аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял оногдуулах, ....өсвөр насны шүүгдэгчийн гэр Ц суманд байдаг, сургууль нь С суманд байгаа” гэсэн эхний саналыг;

-“Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж байна. Хэргийн хувьд насанд хүрээгүй эмэгтэй хүүхэд сэтгэл санаа, бие махбодиороо хохирсон. Шүүгдэгчийн хувьд бэлгийн харилцаанд харилцан тохиролцож орлоо гэхэд бичлэг хийгээд байгаа нь зүй бус. Тиймээс хариуцлага оногдуулах нь зүйтэй. Боловсрол эзэмшүүлэхэд нь саад болохгүй байх гэсэн үүднээс С аймгийн нутаг дэвсгэрт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй” гэсэн саналыг гаргасан.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Гэм буруу болон зүйлчлэлд маргаангүй. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа чин санаанаасаа хүлээн зөвшөөрч харамсаж байгаагаа илэрхийлж байна. ...Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлд нийгмийн хамгааллын байгууллага хүүхдийн талаар аливаа нэг үйл ажиллагаа явуулж хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалж, анхаарлаа хандуулна гэж заасан байдаг. Үүний дагуу өсвөр насны хүүхдийн эрх ашгийг насанд хүрсэн хүнийхээс туст нь авч үзэх хэрэгтэй. Өсвөр насны хүүхдэд оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн .2 дугаар зүйлд тусгасан. Өсвөр насны хүнд ял оногдуулахдаа нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад байлгана гэх мэт 3 төрлийн ял оногдуулахаар заасан байх юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хууль тогтоомжид тогтоож өгсөн байна. Зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд 2 дахин багасгана гэж байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, эрүүгийн  хариуцлагаас чөлөөлөх журмыг баримтлаасай гэж хүсэж байна. Өсвөр насны хүүхдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний нас бие, эрүүл мэнд, сэтгэлзүйн онцлогийг нь харгалзан үзээд нийгмийн дунд өөрийн байр сууриа олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах арга хэмжээг авна. Хүүхдийн эрхийн конвенцын 40 дүгээр зүйлд гэм буруутай нь тогтоогдсон хүүхдэд хариуцлага хүлээлгэхдээ үндсэн эрх чөлөөг нь хүндэтгэх, нийгмийн амьдралд буцаан оруулах, насны байдлыг нь харгалзан нийгэмд бүтээлч үүрэг гүйцэтгэхэд нь хүндэтгэн хангана гэж заасан байдаг. Энэ хүүхэд амьдралынхаа алтан босгыг алхах гэж байхад нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн өмгөөллийн эхний дүгнэлтийг;

-“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар зорчих эрх  хязгаарлах ялыг хөнгөрүүлж ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэж хуульчилсан байна. Хохирогч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн байна. Хуулийн дагуу арга хэмжээ нь заавал шийтгэж өгнө үү гэсэн зүйл биш гэж бодож байна. Цаашид хохирогчид хүүхдэд сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх хэрэгтэй” гэсэн өмгөөллийн хоёрдахь дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” болон өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх заалтыг шүүх хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул энэ тохиолдолд хэрэглэх боломжгүй байна.

Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна гэж заажээ.

Хүүхдийн эрхийн конвенцын 40 дүгээр зүйлд гэм буруутай нь тогтоогдсон хүүхдэд хариуцлага хүлээлгэхдээ үндсэн эрх чөлөөг нь хүндэтгэх, нийгмийн амьдралд буцаан оруулах, насны байдлыг нь харгалзан нийгэмд бүтээлч үүрэг гүйцэтгэхэд нь хүндэтгэн хангана гэж заасан байдаг.

Дээрх хуулийн болон конвенцийн зүйл, заалтыг өмгөөлөгч өмгөөллийн дүгнэлтдээ дурьдсан бөгөөд шүүх тал бүрээс нь харгалзан үзсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .2 дугаар зүйлд өсвөр насны хүнд оногдуулах ялын төрлийг хуульчилсан. Үүнд:

-нийтэд тустай ажил хийлгэх;

-зорчих эрх хязгаарлах;

-сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Н.О*******т тухайн зүйл, заалтад заасан торгох ялыг оногдуулж болохгүй, учир ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлого олох боломжгүй. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгох боломжгүй, учир нь суралцдаг, хичээлийн жилийн эцсийн дүн гарах, шалгалт өгөх хугацаа давхцсан.

Мөн ялаас чөлөөлж өгөхийг хүссэн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм. Учир нь өсвөр насны шүүгдэгч Н.О*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, (насанд хүрээгүй хохирогчийг гарын шуугаа зүсэж амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, (сэтгэл санааны хямралд оруулсан) гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзаж, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад зорчих эрх хязгаарлах ял тохирно гэж шүүх үзсэн.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.О*******т 3 /гурав/-н сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг С аймгийн С сумаас Ц сум хооронд гарах эрхийг хязгаарлахаар тогтоож шийдвэрлэлээ. (сургууль-гэр гэсэн маршрутаар)

Энэхүү гэмт хэргийн улмаас өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36. дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өсвөр насны шүүгдэгч Т******* овогт Н******* О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж, заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.О*******т 3 /гурав/-н сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.

3.Өсвөр насны шүүгдэгч Н.О*******т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг С аймгийн С сумаас Ц сум хооронд гарах эрхийг хязгаарлахаар тогтоосугай.

4.Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол саналгүй гэсэнд үндэслэн өсвөр насны шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож, насанд хүрээгүй хохирогч Н.Ш нь өөрийн сэтгэл санааны хохирлыг цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5.Энэхүү гэмт хэргийн улмаас өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.АМАРГЭРЭЛ