Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00364

 

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00364

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Манхан сум, Ботгон багт оршин суух,  дугаарын регистртэй, Доншуурынхан овогт Жын Пгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ж.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ж.П нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Манхан сумын хүн эмнэлэгт 1965 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн. Одоо 55 настай. Миний бие 1973 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн сургуульд 1 дүгээр ангид элсэн суралцаж 1981 оны 06 дугаар сард сургуулиас гарч Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад эцэг Ж, эх М.Насанбуян нартайгаа мал маллаж байгаад 1983 онд Ховд аймгийн Булган сумын хилийн цэргийн 130 дугаар ангид 3 жилийн хугацаатай цэргийн албыг хааж 1986 онд цэргийн албанаас халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд нутагтаа мал маплаж байгаад 1988 онд Рэндаваагийн Наранцэцэгтэй гэр бүл болж одоог хүртэл мал маллаж амьдардаг. 1981 оноос 1983 он болон 1986 оноос 1990 онуудад Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадад аав, ээж болон гэр бүлийн хамт мал маллаж байсан. Энэ жилүүдэд мал маллаж байсан тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч зарим бичилт тамга тэмдэггүй учраас шуүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Ж овогтой П намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад 1981 оны 06 дугаар сарын 25- ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ж.Пгийн 1981 оны 06 дугаар сарын 25- ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ж.П нь 1981 оны 06 дугаар сарын 25- ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 238 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадын 1981 оноос 1983 он, 1986 оноос 1990 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 05/4034 дугаартай албан бичгээр ирүүлсэн цэргийн алба хаасан тухай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Хүсэлт гаргагчийн 1981 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1608000362 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 00929 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 126/003034 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 206 дугаартай лавлагаа,

Иргэн Ж.Булгаагийн ...Намайг тус сумын Ботгон багт ажиллаж амьдарч байх хугацаанд Ж.П нь 1979 оноос аав ээжийн хамтаар мал маллаж байгаад 1983 оноос 1986 оны хооронд Ховд аймгийн Булган суманд хилийн цэргийн 0130 дугаар ангид 3 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. 1988 онд Р.Наранцэцэгтэй гэр бүл болж одоог хүртэл Ховд аймгийн Манхан сумын Ботгон багт мал маллаж амьдарч байна... гэх тодорхойлолт

Иргэн Я.Банзраагийн ...Намайг тус сумын Ботгон багт ажиллаж амьдарч байх хугацаанд Ж.П нь 1979 оноос аав ээжийн хамтаар мал маллаж байгаад 1983 оноос 1986 оны хооронд Ховд аймгийн Булган суманд хилийн цэргийн 0130 дугаар ангид 3 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. 1988 онд Р.Наранцэцэгтэй гэр бүл болж одоог хүртэл Ховд аймгийн Манхан сумын Ботгон багт мал маллаж амьдарч байна... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ж.Пгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Доншуурынхан овогт Жын Пг 1981 оны 06 дугаар сарын 25- ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ