Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/113

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Т*******,

улсын яллагч Т.Н*******,

өсвөр насны шүүгдэгч Г.Ч*******,

түүний хууль ёсны төлөөлөгч А.Б*******,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э*******,

хохирогч Б.Х*******,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б*******,

хохирогчийн өмгөөлөгч Д.Э******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х******* овогт Г Ч*******ад холбогдох эрүүгийн 22100000026 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 20 оны дугаар сарын -ны өдөр О аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Спортын бүрэн дунд сургуулийн 12а ангийн сурагч, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт ... аймгийн ... сумын ... дүгээр баг .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х******* овогт Г Ч*******, /РД:МК287/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Өсвөр насны шүүгдэгч Г.Ч******* нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр С аймгийн С сумын дугаар багт байрлах .... сургуулийн дотуур байрны тоотод Б.Х*******ыг “н.А мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа 5-6 удаа цохин, 2 удаа өшиглөж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн -д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд өсвөр насны шүүгдэгч Г.Ч******* нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 19 цагийн үед С аймгийн С сумын дугаар багт байрлах Ерөнхий боловсролын Спорт сургуулийн дотуур байрны тоотод Б.Х*******ыг “н.А мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа 5-6 удаа цохин, 2 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.Ч******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Ч******* өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Х******* өгсөн: “...Баруун чихний сонсгол хэвийн болсон зүүн чихний хэнгэрэгийг Дархан-Уул аймагт эмчлэх боломжгүй гэсэн. Амралтын өдрөөр өөрийгөө хөгжүүлмээр байвч эрүүл мэнддээ анхаарч байгаа. Хичээл амархаар хот явж зүүн чихний хагалгаанд орно гэж бодож байгаа. Уг нь санал гомдолгүй, бид хоёр бие биенийгээ санаатайгаар гэмтээсэн биш гэж бодсон. Гэтэл Г.Ч******* ахын мэдүүлгийг сонсоход надад өс санасан байсан мэт санагдлаа” гэх мэдүүлэг[2],

.Насанд хүрээгүй хохирогч Б.Х******* 2022 оны 11 дүгээр сарын 1-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр У.А зээлсэн мөнгөө өгөөч гэж хэлчихээд өөрийн өрөөндөө ороод сууж байсан чинь У.Амин-Эрдэнэ намайг өрөөндөө дуудаад орсон чинь У.Амин-Эрдэнэ уйлсан байдалтайгаар “Ээж намайг сургуулиас шилжүүлэх гээд байна. Би чиний мөнгийг аваад явчихгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би У.Амин-Эрдэнэд “чиний асуудал надад хамаагүй шүү дээ. Би мөнгөө авмаар байна. Чи өнөөдөр мөнгө эргүүлээд өгөөрэй” гэж хэлчихээд өрөөнөөс нь гараад буцаад өрөөндөө орж ирээд байж байтал манай дотуур байрны дарга Г.Ч******* ах манай өрөөнд орж ирээд “Чи ямар арчаагүй юм бэ” гэж хэлээд миний нүүр хэсэг рүү баруун зүүн гараараа хавсраад алгадсан. Тэгсэн чинь У.Амин-Эрдэнэ манай өрөөнд орж ирээд Г.Ч******* ахыг өрөөнөөс аваад гарсан. Тэгээд хэсэг байж байгаад Г.Ч******* ах манай өрөөнд орж ирээд над руу 20.000 төгрөг шидээд намайг орон дээр сууж байхад “ямар арчаагүй гөлөг вэ, чамайг хамгийн гайгүй нь гэж бодож байсан юм” гэж хэлээд нүүр хэсэг рүү хэд хэдэн өшиглөн зодож байхад манай найз Б ирээд салгасан. Тэгэхээр нь би цусаа цэвэрлэх гээд өрөөнөөсөө гараад ариун цэврийн өрөө орох гэхэд З гээд Г.Ч*******ын найз нь намайг энд цусаа цэвэрлэчихээд гар гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн өрөөндөө цусаа цэвэрлэсэн. Намайг цусаа цэвэрлэж байхад Г.Ч******* гараад явсан” гэх мэдүүлэг[],

4.Гэрч Б.А 2022 оны 12 дугаар сарын -ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр10а ангид эхний хоёр цагийн физикийн хичээл орсон. Тэгсэн чинь 09 цагийн үед 10а ангийн анги удирдсан багш Б ангидаа орж ирээд Х*******ыг хараад “нүүр чинь яагаад хавдчихсан юм, юу болсон юм” гээд асуусан чинь Х******* өөдөөс нь ямар нэгэн зүйл дуугараагүй. Тэгсэн чинь Б багш Х*******т “чи дотуур байранд байхдаа хүнд цохиулсан байна шүү дээ, аав руугаа залга” гэж хэлээд тухайн үедээ өнгөрсөн. Тэгээд би хичээл орж дуусаад байж байтал хэсэг хугацааны дараа захирлын өрөөнд намайг дуудсан. Өрөө рүү нь ороход дотуур байрны багш Батдулам, нийгмийн ажилтан Номинцэцэг, багш Б, чөлөөт бөхийн багш Отгонцэцэг нар байсан. Тэгээд намайг ортол танай ангийн Ч******* хүүхэд зодсон байна гэж хэлээд болсон үйл явдлын талаар ярьсан. Тэр үед л би болсон явдлыг мэдэж авсан” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Г.Б 2022 оны 12 дугаар сарын -ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр өөрийн анги руугаа 09 цаг 20 минутын орчим хичээлийн дундуур яваад орсон чинь манай ангийн сурагч Х*******ын нүүр хэсэг нь хавдсан байдалтай байсан. Тэгэхээр нь Х*******аас “нүүр чинь яагаад хавдсан юм бэ” гээд асуусан чинь “яагаа ч үгүй багшаа” гээд байхаар нь би дахин дахин асуугаад л байсан тэгсэн чинь Х******* надад “дээд ангийн Ч******* ах зодсон” гэж хэлсэн. Тэгээд би зодуулсан талаар нь өөрөөс нь мэдэж авсан. Тэгээд л миний хувьд Х*******ын ар гэр рүү нь холбогдсон” гэх мэдүүлэг[5],

6.Насанд хүрээгүй гэрч Ө.Б 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би өөрийн ангийн Х*******, Т, Б, Мөнхжаргал, Хүдэр, М, Чингүүн нарын хамт нэг өрөөнд байрлаж Ерөнхий боловсролын Спорт сургуулийн дотуур байранд амьдардаг юм. 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Х*******, Т, М бид нар байж байсан чинь гаднаас Ч******* ах манай тасагт ууртай орж ирээд Х*******ын нүүр хэсэг рүү нь хэд хэдэн удаа алгадаж, өшиглөөд байх шиг байсан. Тэгээд Ч******* ах Х*******ыг зодохоо больсоны дараа Х*******ыг харахад хамарнаас нь цус гарсан байдалтай царай хэсэг нь хавдсан байсан.” гэх мэдүүлэг[6],

7.Насанд хүрээгүй гэрч Ш.Х 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай гэр С аймгийн Мандал суманд байдаг, би С сумын Ерөнхий боловсролын спортын сургуульд суралцдаг учир би сургуулийнхаа дотуур байранд амьдардаг. 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр би өөрийн тасагтаа байж байгаад тасгаасаа гараад хүүхдүүд хайгаад коридороор явж байгаад хамгийн түрүүнд 1 дүгээр тасаг руу орсон чинь Х*******ын хамарнаас цус гарчихсан, цусаа арчаад газар сууж байсан. Дэргэд нь тасгийнх нь бүх хүүхдүүд байсан” гэх мэдүүлэг[7],

8.Насанд хүрээгүй гэрч Ц.Т 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр би дотуур байрныхаа өрөөнд Х*******, М, Б, Б бид нар өрөөндөө 17 цаг өнгөрч байхад тоглооод байж байтал гаднаас Ч*******, З нар орж ирээд Ч******* нь Х*******ыг үгийн зөрүүгүй шууд л 2- удаа нүүр хэсэг рүү нь алгадсан. Тэгсэн чинь Х******* “яагаад намайг алгадаад байгаа юм” гэж асуусан чинь Ч******* “А мөнгөө аятайхан хэлээд авчихаж б*******оггүй юм уу, би мөнгийг нь өгчихье” гэж хэлээд манай өрөөний Б, М нарын аль нэгэнд нь “миний өрөө рүү яваад миний куртикийг аваад ир” гэж хэлээд гаргасан. Яг хэнийг нь явуулсан гэдгийг санахгүй байна. Тэгээд манай өрөөнд хэсэг байж байгаад өрөөнөөс гараад явсан. Гарсныхаа дараа ойролцоогоор 10-15 минутын дараа Ч******* буцаад манай өрөөнд орж ирээд Х*******ын өөдөөс 20.000 төгрөг шидээд дахиад учир зүггүй дээрээс нь нилээн хэдэн удаа алгадаж байгаад хөлөөрөө нүүр хэсэг рүү нь удаа өшиглөөд дээрээс нь зодож байхад З ах салгах гэсэн чинь З ахыг цааш түлхэж байгаад дахиад үргэлжлүүлээд нүүр хэсэг рүү нь өшиглөөд зодохоо больсоны дараа үүдэн дээр хүүхдүүд цугларах үед З, Ч******* хоч манай өрөөнөөс гарсан” гэх мэдүүлэг[8],

9.Насанд хүрээгүй гэрч Б.М 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өрөөндөө орон дээрээ гар утсаа ор*******оод хэвтэж байгаад хэсэг унтчихсан байсан. Унтаж байхад гэв гэнэт гаднаас Ч*******, З хоёр орж ирсэн, Ч******* ах учир зүггүй Х******* дээр очоод нүүр рүү нь хэд хэдэн удаа алгадсан. Тэгсэн чинь Х******* “намайг яагаад алгадаад байгаа юм” гэж асуусан чинь Ч******* ах “А ямар учраас мөнгө төгрөг нэхээд байгаа юм” гэж хэлэхэд Х******* “зээлдүүлсэн мөнгөө л авах гэсэн шүү дээ” гэж хэлсэн чинь Ч******* ах “хэдэн төгрөг юм, би тэр мөнгийг чинь өгье” гэж хэлээд өрөөнөөс гараад явсан. Тэгээд удаа ч үгүй буцаж орж ирээд Х*******ын нүүр лүү 20.000 төгрөг шидээд дахиад л учир зүггүй нүүр рүү нь хэд хэдэн удаа алгадаж байснаа ор нь дээрээс татаж унагаагаад цээж хэсэг рүү нь өшиглөх үед Х******* нүүрээ дарсан чинь Ч******* ах гараараа гарыг нь нүүрнээс нь х*******уулж байгаад нүүр хэсэг рүү нь 2 удаа хөлөөрөө жийсэн. Тэгээд үргэлжлүүлээд дахиад алгадсан чинь З Ч*******ыг салгах гэхэд Ч******* Зыг хойш түлхээд буцаж Х******* дээр очоод нүүр рүү нь нэг удаа алгадаад өрөөнөөс гараад явсан” гэх мэдүүлэг[9],

10.Насанд хүрээгүй гэрч З.Б 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад манай тасагт Амин-Эрдэнэ уйлсан байдалтай орж ирээд Х*******т “би тэр мөнгийг чинь өгчихнө” гэж хэлээд тасгаас гараад явсан. Үүний дараа ойролцоогоор 5-10 минутын дараа Ч*******, З нар манай өрөөнд орж ирээд Ч******* нь учир зүггүй шууд л Х*******ыг 2- удаа алгадаад авсан. Тэгсэн чинь Х******* гарыг нь барьж аваад тэр хоёр хоорондоо юм яриад байж байтал гаднаас Амин-Эрдэнэ орж ирээд Ч*******ыг аваад гарсан. Ч******* ах өрөөнөөс гарсныхаа дараа 5-10 орчим минутын дараа буцаад манай өрөөнд Зын хамт орж ирээд Ч******* ах Х*******ын нүүр рүү нь гараа атгаж байгаад удаа цохисон. Тэгсэн чинь Х******* нүүрээ хамгаалах гээд нүүрээ дарсан чинь Ч******* ах Х*******ын хоёр хацар руу 2 талаас нь хавсраад 5 удаа алгадсан. Тэгэхээр нь би Ч******* ахыг тэврээд авсан чинь Ч******* ах намайг “намайг тавь пизда минь зайл” гэж хэлсэн тэгэхээр нь би Ч******* ахыг тавьсан. Тэгсэн чинь Ч******* Х*******ыг орноос татаж унагаагаад хэвлий хэсэг рүү нь 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Х******* арай гэж босоод ор нь дээр гараад суухад Ч******* дахин Х*******ын хацар хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгсэн чинь З боль гэж хэлээд тэр үйл явдал намжаад Ч*******, З нар манай тасгаас гарсан” гэх мэдүүлэг[10],

11.Насанд хүрээгүй гэрч Б.З 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ойролцоогоор 20 цагийн орчим би өрөөндөө байж байсан чинь Ч******* гаднаас өрөөнд орж ирээд өөрийн цүнхээсээ мөнгө аваад гадагшаа гарсан. Тэгэхээр нь би араас нь дагаад харсан чинь Ч******* 1 дүгээр тасаг руу яваад орсон. Араас нь яваад ортол Ч*******, Х*******т мөнгө өгчихөөд шууд нүүр лүү нь 2- удаа алгадсан. Тэгээд л Ч******* бид хоёр тус өрөөнөөс гарсан” гэх мэдүүлэг[11],

12.Насанд хүрээгүй гэрч М.Амарб******* 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Ерөнхий боловсролын спорт сургуулийн дотуур байранд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Х*******, Б, Б, Мөнхжаргал, М, Т бид нар гэрлээ унтраагаад тоглож байсан чинь гэнэт гэрэл асаагаад Ч******* гаднаас орж ирсэн. Орж ирээд л шууд Х*******ыг алгадаад авсан. Тэгсэн чинь Б боль гэж хэлээд Ч*******ыг тэврээд авсан чинь Ч******* ах ууртайгаар намайг тавь гэж хэлээд Бийг өөрөөсөө х*******уулсан. Ч******* ах дахин Х*******ыг алгадаад байсан чинь Х*******ын хамарнаас цус гарсан. Тэгээд л ер нь зодохоо больсон” гэх мэдүүлэг[12],

1.С аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын -ны өдрийн 456 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Б.Х*******ын биед баруун чихний хэнгэргэн хальс цооролт, хамрын таславчийн муруйлт, баруун хацар шанаа, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Б.Х*******ын биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[1],

14.Өсвөр насны шүүгдэгч Г.Ч******* 2022 оны 12 дугаар сарын 1-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би С аймгийн Спортын ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч бөгөөд манай гэр С аймаг, Отуул суманд байдаг учир миний хувьд сургуулийнхаа дотуур байранд байрлаж амьдардаг юм. 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр би өөрийн найз У.Амин-Эрдэнэтэй хамт байж байсан чинь У.Амин-Эрдэнэ надад “Б.Х******* над руу чатаар Цагдаа дээр уулзъя гэж бичээд байна. Учир нь би Б.Х*******аас 20.000 төгрөг зээлчихсэн юм. Чи Б.Х*******ыг янз бүр битгий болгоорой” гэж хэлсэн. Тухайн үед би У.Амин-Эрдэнэд мэдэгдэлгүйгээр Б.Х******* дээр очоод “чи одоо юу гээд байгаа юм бэ?” гэж хэлээд нүүр хэсэг рүү нь гараараа 1 удаа алгадаад нүүр хэсэг рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөөд Б.Х*******ын өрөөнөөс гараад явсан.” гэх мэдүүлэг[14], 15.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[15], 16.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[16], 17.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[17], .Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[], 19.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[19], 20.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[20], 21.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[21] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, өсвөр насны шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Өсвөр насны шүүгдэгч Г.Ч*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч Б.Х******* нь эмчилгээний зардлын 204,000 төгрөгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс 1,800,000 төгрөгийг өсвөр насны хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлснийг дурьдаж, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх өсвөр насны шүүгдэгч Г.Ч*******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшин, харамсаж байгааг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Ч*******ад /гурван/ сарын хугацаагаар С аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Ч*******ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Г.Ч******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин т болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлийн 1, 4, 6.10, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өсвөр насны шүүгдэгч Х******* овогт Г Ч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Ч*******ад /гурван/ сарын хугацаагаар С аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Ч*******ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Ч******* нь өсвөр насны хохирогч Б.Х*******ын эмчилгээний зардалд 1,800,000 /нэг сая найман зуун мянга/-н төгрөг нөхөн төлснийг дурьдсугай.

5.Өсвөр насны шүүгдэгч Г.Ч******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин т болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4, 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

      

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.АМАРГЭРЭЛ