Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2019/0716/З |
Дугаар | 128/ШШ2019/0889 2019-12-10 |
Огноо | 2019-12-10 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2019/0889 2019-12-10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Х.Д нэхэмжлэлтэй, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Х.Д /РД:***********/
Хариуцагч: Г.
Нэхэмжлэлийн шаардлага: Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Европын газрын зөвлөхийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Дд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, хариуцагчГадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчР.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Батболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Дд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Иргэн Х.Дд миний бие 1984 онд Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд сургуульд элсэн суралцаж, 1990 онд тус сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн. Сургууль төгссөн цагаасаа эхлэн Монгол Улсын ГХЯ, түүний системийн байгууллагуудад мэргэжилтнээс эхлэн Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд хүртэлх дипломат албаны нэр хүндтэй албан тушаалыг шат алгасалгүй дамжин хашиж ирсэн бөгөөд хамгийн сүүлд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар ГХЯ-ны Европын газарт зөвлөхөөр томилогдон ажиллаж байв.
Монгол Улсаас Турк Улсын Стамбул хотноо суугаа ЕКГ-ын зарим ажилтан 2019 оны 5 дугаар сарын эхээр их хэмжээний хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д баривчлагдсантай холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар 1992 оны Үндсэн хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын ДТГ, тэдгээрийн ажилтнуудын нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар мэдээлэл хийсэн.
Уг мэдээллийн дагуу УИХ-ын АБГББХ-ноос гаргасан Чиглэл өгөх тухай 3 тоот тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 27 дугаар тэмдэглэлийг үндэслэн ...Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайдын яаманд 1 дүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа зөрчилд нэр холбогдсоноо хүлээн зөвшөөрч гаргасан Таны хүсэлтийг үндэслэн Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2008 оны 274 дүгээр тушаалаар Таныг 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон дипломат албанаас халсан байх тул дахин шалган тогтоох шаардлагагүйгээр төрийн албанаас нэн даруй чөлөөлөх үндэслэлтэй болохыг үүгээр мэдэгдэж байна... гээд өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн дотор бичгээр гаргаж, Төрийн захиргаа, удирдлагын газарт ирүүлэхийг мэдэгдсэн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 08/3949 тоот Мэдэгдэх хуудас-ын 7 дугаар сарын 4-ний өдөр надад танилцуулсан.
Үүнд миний бие уг мэдэгдэх хуудсанд дурдагдсан ажлаас халах гол үндэслэл болсон гэх 2008 оны буюу 11 жилийн өмнөх хэргийг би өөрөө хийгээгүй бөгөөд миний хамаарал бүхий хүн нэр холбогдсон гэдэг утгаар нь би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөн хариуцлагаа хүлээж Гадаад харилцааны яамнаас гарч байсан.
Өнгөрсөн хугацаанд миний бие болон гэр бүл дипломат албаны нэр хүндийг гутаасан ямар нэгэн хэрэг зөрчил гаргасан, холбогдсон зүйл байхгүй, харин ч Монгол Улсын гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлэх үйлст хоёргүй сэтгэлээр үнэнч шударгаар зүтгэж байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өөрийн болон байгууллагын нэр хүндийг хамгаалах үүднээс ажлаа хийнгээ холбогдох хууль хяналтын байгууллагаар Польшийн талаас өгсөн гэх 70 хүний нэр бүхий жагсаалтыг шалгуулж асуудлыг үнэн зөвөөр нь шийдвэрлэхийг яамны удирдлагад санал болгож байсан, дээрх үйл явдлыг үндэслэл болгон дахин шалган тогтоох шаардлагагүйгээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Засгийн газарт үүрэг болгосны дагуу халах болсон гэдэг нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжуудыг ноцтой зөрчиж буйг анхаарч хуулийн тодорхой үндэслэл бүрдээгүй байхад хууль зөрчин ажлаас халж төрийн албаны хууль дээдлэх, мэргэшсэн тогтвортой байх зарчмыг алдагдуулсан тушаал шийдвэрийг гаргахгүй байх, 11 жилийн өмнөх үйл явдлыг одоо цаг дээр тогтоогдсон мэтээр дүгнэн хэт туйлбаргүй хандаж болохгүй тул хэрэв ийнхүү хууль бус тушаал шийдвэр гарвал миний бие хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хуулийн дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, гэм буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шүүхэд хандахаа мэдэгдсэн тайлбарыг 7 дугаар сарын 5-ны өдөр Төрийн нарийн бичгийн даргад бичгээр хүргүүлсэн болно.
Гэвч ГХЯ-ны Төрийн албаны салбар зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэж, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар намайг дипломат албанаас халсан.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/89 дүгээр тушаал нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 9 дүгээр зүйлийн 9.6.2, 9.6.9, 9.8, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, Чиглэл өгөх тухай Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар
Гадаад харилцааны яаманд өгсөн үүрэг даалгавар, Гадаад харилцааны яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн гарсан.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/89 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэл нь намайг Төрийн албаны тухай хууль, Дипломат албаны тухай хуулийн ямар хэм хэмжээг зөрчиж, тэр зөрчил нь ажлаас халагдах хэмжээнд хүргэсэн нь тодорхой бус байна.
Миний бие төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж сахилгын шийтгэл хүлээж байсан удаагүй. Харин ч сая гарсан хар тамхины хэрэгтэй холбогдуулан олон жилийн өмнө хууль хяналтын байгууллагаар холбогдолгүй гэдэг нь тогтоогдсон асуудлаар дахин ажлаас халж байгаа нь миний нэр хүндэд халдсан хэрэг болж байна. Тухайн үед өөрөө зөрчил гаргаагүй боловч нэр холбогдсон тул төрийн албан хаагч, дипломат ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахиж холбогдох хариуцлага хүлээсэн байхад 11 жилийн өмнөх асуудлаар дахин намайг буруутгаж үүрэгт ажлаас минь халсанд миний хувьд гомдолтой байна.
Иймд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Европын газрын зөвлөхийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Анхбаяр,Р.Б нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Иргэн Хишигдэлгэрийн Ддоос 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3, 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу дараахь тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэргийн зөрчлийн талаарх Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсоод Чиглэл өгөх тухай 03 дугаар тогтоол баталж, Дипломат төлөөлөгчийн газар ажиллах хугацаандаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тамхи тээвэрлэх болон бусад хууль бус үйлдэл, хэрэг зөрчилд холбогдож байсан боловч төрийн албанд үргэлжлүүлэн ажиллаж буй албан тушаалтнуудыг шалган тогтоож, төрийн албанаас нэн даруй чөлөөлөх-ийг Засгийн газарт даалгасан.
Түүнчлэн Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас Чиглэл өгөх тухай Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбогдуулан холбогдох ажилтнуудад хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны яаманд даалгасан.
Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу Гадаад харилцааны яам нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.2-т заасны дагуу Төрийн нарийн бичгийн дарга нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, сайдын тушаал, Засгийн газрын хуралдаан, Ерөнхий сайд, сайдаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй болохыг хуульчилсан.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасны дагуу Төрийн захиргааны удирдлагын газрын дэд захирал Б.Баттүвшин, Хуулийн хэлтсийн дарга Г.Анхбаяр нар 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Х.Ддтой биечлэн уулзаж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгынхорооны тогтоол болон Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж, хариу тайлбар гаргах хугацаа заасан Мэдэгдэх хуудсыг танилцуулсан бөгөөд ёс зүйн хариуцлага хүлээж төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргахыг санал болгосон. Х.Дд мэдэгдэх хуудас хүлээн авахаас татгалзсан бөгөөд төрийн албанаас өрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргахаас татгалзсан хариу тайлбарыг 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр бичгээр гаргасан болно.
Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.1-д заасан хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах яамны чиг үүргийн хүрээнд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 3 аар тогтоол болон Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн алдааны шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Х.Ддийг дипломат албанаас халах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн Гадаад харилцааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2 дугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн.
Дээрх хуралдаанаас Х.Ддийг дипломат албанаас халахаар шийдвэрлэсэн тул Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.2, 9.6.9 дэх заалт, 9.8 дэх хэсэгт заасан Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрх, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 дахь заалт, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар Х.Ддийг дипломат албанаас халж, энэхүү тушаалын хувийг Х.Ддид 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр гардуулан өгсөн болно.
Х.Дд хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа дипломат эрх ямбаа урвуулан ашиглаж, Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм зөрчиж, дипломат ажилтны өргөсөн тангаргаасаа няцаж, Чиглэл өгөх тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1.1.6-д дурдсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тамхи тээвэрлэх болон бусад хууль бус үйлдэл, хэрэг зөрчилд эхнэр Батын Болорын хамт холбогдож, Монгол Улсын болон дипломат албаны нэр хүндэд харш үйлдэл гаргасныг дараахь баримт бичгүүд нотолно. Үүнд
1. Дипломат албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тухай Хишигдэлгэрийн Ддийн 2008 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн өргөдөл;
2. Төрийн албаны зөвлөлийн Гадаад харилцааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2008 оны 12 дугаар хуралдааны шийдвэр;
3. Х.Ддийг дипломат албанаас халах тухай Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 274 дүгээр тушаал;
4. Лавлагаа хүсэх тухай ЦЕГ-ын 2009 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10/5-4731 тоот албан бичиг;
5. Дугарын Пүрэвсүрэн нарын 13 иргэний талаарх хүсэлт ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчооны 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 13/353 тоот албан бичиг;
6. Мэдээлэл гаргуулах тухай Улсын Ерөнхий Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 9/2254 тоот албан бичиг;
7. Бүгд Найрамдах Польш Ард Улсын хууль хяналтын байгууллагаас Монгол Улсын иргэн Хишигдэлгэрийн Ддийг тамхи хууль бусаар тээвэрлэсэн, үндэстэн дамнасан гэмт бүлэглэлийн үйл ажиллагаанд оролцсон хэрэгт холбогдуулан шалгах шаардлагатай тул баривчлан саатуулах шийдвэрийг 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан тухай Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яамны 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн РО. 130.19.2016/17 дугаар ноот бичиг
8. Бүгд Найрамдах Польш Ард Улсын хууль хяналтын байгууллагаас эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийн нэрсийн жагсаалтад Х.Дд болон түүний эхнэр Б.Болор нарын нэр одоог хүртэл байгаа болохыг http://poszukiwani.policja.pl/pos/form/5.dok.html хаягаар харах боломжтой.
Түүнчлэн Х.Ддийг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 274 дүгээр тушаалаар дипломат албанаас халсан атал түүнийг дипломат албанд эргүүлэн авч Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр томилсон Гадаад харилцааны сайдын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаал нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан дараахь хууль тогтоомжийг зөрчсөн, эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй. Үүнд:
1. 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан
2. Дипломат албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан Гадаад харилцааны сайдын 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/37 дугаар тушаалаар баталсан Дипломат албанд орох иргэнийг сонгон авах болзол-ын 1.3.2-т Төрийн болон дипломат албаны нэр хүндийг унагаах харш үйлдэл хийж, дипломат албанаас халагдсан бол дипломат албан тушаалд томилохгүй гэж заасан;
3. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 293 дугаар тогтоолоор баталсан, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийн 5.14-т Дипломат ажилтанд дипломат албанаас халах шийтгэл ногдуулсан тохиолдолд энэ нь түүний дипломат албанд эгүүлэн авахаас татгалзах үндэслэл болно гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Иймд иргэн Х.Д нэхэмжлэлд дурдсан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Европын газрын зөвлөхийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Дд нь Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Европын газрын зөвлөхийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Х.Ддийг дипломат албанаас халах тухай Б/89 дүгээр тушаалаар дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж, дипломат харилцааны Венийн конвенци, суугаа улсын хууль тогтоомжийг зөрчин, хууль бусаар тамхи тээвэрлэсэн үйлдэл хэрэгт холбогдож Монгол улсын болон дипломат албаны нэр хүндэд харш үйлдэл гаргасан үндэслэлээр Европын газрын зөвлөх Х.Ддийг дипломат албанаас халсан байна.
Дээрх Х.Ддийг дипломат албанаас халах тухай Б/89 дүгээр тушаалыг гаргахдаа Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Чиглэл өгөх тухай 03 дугаар тогтоолыг болон Монгол улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19 ний өдрийн хуралдаанаар Гадаад харилцааны яаманд өгсөн үүрэг, даалгавар зэргийг үндэслэсэн байна.
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Чиглэл өгөх тухай 03 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн б-д Дипломот төлөөлөгчийн газар ажиллах хугацаандаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тамхи тээвэрлэх болон бусад хуульд бус үйлдэл хэрэг зөрчилд холбогдож байсан боловч төрийн албанд үргэлжлүүлэн ажиллаж буй албан тушаалтнуудыг шалган тогтоож, төрийн албанаас нэн даруй чөлөөлөх гэсэн байна.
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 27 дугаар тэмдэглэлийн 2-т хуралдаан дээр Засгийн газрын гишүүдийн гаргасан саналын дагуу мансуурах бодис, сэтгэцэд нөлөөт бодис, тамхи тээвэрлэх болон бусад хууль бус үйлдэлд холбогдсон төрийн болон дипомат албан хаагчдыг шалгах ажиллагааг эрчимжүүлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар... зэрэг албан тушаалтнуудад даалгасан байна.
Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2009 оны №10/5-4731 тоот албан бичгийн 2-т Бат овогтой Болор, 36-д Хишигдэлгэрийн Дд гэж бичигдсэн байна.
ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчооны 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 13/353 тоот албан бичгийн хавсралтын 13-т Хишигдэлгэрийн Дд гэж бичигдсэн байна.
Бүгд Найрамдах Польш улсын Гадаад хэргийн яамны 2016 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн PD.130.19.2016/17 дугаар ноот бичигт Бүгд Найрамдах Польш Улсын хууль хяналтын байгууллагаас Монгол Улсын иргэн Хишигдэлгэрийн Ддийг өөрийн дипломат тээшинд ихээхэн хэмжээний утаат тамхи хууль бусаар тээвэрлэсэн, олон улсын зохион байгуулалттай гэмт бүлэглэлд хамааралтай хэрэгт холбогдуулан шалгах шаардлагатай тул баривчлан саатуулах шийдвэрийг тус улсын Люблин дүүргийн шүүхээс 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан талаар дурдсан байна.
Мөн Х.Дд нь 2008 оны 08 дугаар сарын 05-ний өдөр миний гэр бүлийн хүн тус яамны нэр хүндэд нөлөөлхүйц гаргаж болохгүй явдалд оролцсон тул Х.Дд намайг төрийн албанаас чөлөөлж өгөхийг хүссэн утга бүхий өргөдлийг гаргаж байсан байх ба тус өргөдлийг хариуцагчаас шүүхэд ирүүлсэн байна.
Улмаар Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2008 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн 274 дүгээр тушаалаар эхнэр Б.Болор нь дипломат паспортоо хууль бусаар ашиглаж, тамхи зөөвөрлөн олон улсын хил гаалийн дүрэм зөрчсөн, Монгол улсын болон дипломат албаны нэр хүндэд хохирол учруулсантай холбогдуулан гэсэн үндэслэлээр Х.Ддийг дипломат албанаас халж байсан байна.
Гадаад харилцааны яамны 2019 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн №08/3949 тоот Х.Ддид хандсан мэдэгдэх хуудсаас үзэхэд та ... ЭСЯ-нд 1 дүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа зөрчилд нэр холбогдсоноо хүлээн зөвшөөрч гаргасан таны хүсэлтийг үндэслэн 2008 оны 274 дүгээр тушаалаар таныг дипломат албанаас халсан байх тул дахин шалган тогтоох шаардлагагүйгээр төрийн албанаас нэн даруй чөлөөлөх үндэслэлтэй болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн байна.
Мөн Төрийн албаны зөвлөлийн Гадаад харилцааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №2019/02 тоот тэмдэглэлээс үзэхэд Х.Д эхнэр нь тамхины хэрэгт холбогдсон учир 2008 онд Х.Ддийг дипломат албанаас халж байсан талаар хэлэлцэж, үүнийг давхардуулан шийтгэл оногдуулсан гэж үзэх эсэх талаар хэлэлцсэн байна.
Дээрх Гадаад харилцааны яамны 2019 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн №08/3949 тоот мэдэгдэх хуудас, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2008 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн 274 дүгээр тушаал болон хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзэхэд Х.Д гаргасан нэг зөрчилд хоёр удаа сахилгын шийтгэл хүлээлгэсэн гэж үзэхээр байна.
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг баримтлах талаар заасан байна.
Шударга ёсны зарчим нь нэг зөрчилд нэг л удаа хариуцлага хүлээх ёстой гэсэн агуулгыг илэрхийлэх ба дээр дурдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан нэг зөрчилд хоёр удаа сахилгын шийтгэл хүлээлгэсэн байх тул хариуцагчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрх чөлөөний зарчимд нийцэхгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь хэзээ /хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр/, хэрэг, зөрчилд хэрхэн холбогдсон нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт байхгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан байна.
Эрх зүйн зөрчлийн хамгийн хүнд төрөл болох эрүүгийн гэмт хэрэгт ч эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэдэг ба сахилгын зөрчилд хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх талаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д тодорхой заасан байна.
Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид төрийн албанаас халахсахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д заасан хугацааны дотор ногдуулсан болох нь нотлогдохгүй байх тул уг хуульд заасан хугацааны дотор сахилгын шийтгэлногдуулаагүй байна гэж шүүх үзлээ.
Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах эрхийг төрийн жинхэнэ албан хаагч эдлэхээр, 49 дүгээр зүйлийн 49.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно, 62 дугаар зүйлийн 62.1.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх баталгаагаар хангагдахаар тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудын агуулгаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг зөвхөн төрийн албанаас халах хуульд заасан үндэслэл бий болсон нь нотлогдсон нь тохиолдолд төрийн албанаас халах учиртай ба хуульд зааснаас бусад үндэслэлээр халахыг хориглосон байна.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Х.Ддийг төрийн албанаас халах үндэслэл үүссэн нь нотлогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээс үзэхэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Х.Ддийг дипломат албанаас халах тухай Б/89 дүгээр тушаал ньнэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Шүүх Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Х.Ддийг дипломат албанаас халах тухай Б/89 дүгээр тушаалаар хүчингүй болгож,нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг болон нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2019 оны 07 дугаар сарын 05-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаагаар тооцож 7,659,253 /Долоон сая зургаан зуун тавин есөн мянга хоёр зуун тавин гурав/ төгрөгийг олгож, мөн тухайн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 38 дугаар зүйлийн 38.1.5, 48 дугаар зүйлийн 48.4,49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1,Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Днэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Х.Ддийг дипломат албанаас халах тухай Б/89 дүгээр тушаалыгхүчингүй болгож, Х.Ддийг урьд эрхэлж байсан Гадаад харилцааны яамны Европын газрын зөвлөхалбан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 07 дугаар сарын 05-ний өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7,659,253 /Долоон сая зургаан зуун тавин есөн мянга хоёр зуун тавин гурав/ төгрөгийг Х.Ддид олгож, нэхэмжлэгчийннийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, тус дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Х.Д улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ