Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/136

 
                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

улсын яллагч А.Э*******,

шүүгдэгч Р.С*******,

хохирогч Х.А*******,

түүний өмгөөлөгч М.А******* /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 082/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Р.С*******д холбогдох эрүүгийн 233003022 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 9******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр С******* аймгийн Т суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, .... мэргэжилтэй, ... аймгийн ... сум “..............”-ны дархан цаазат г.......... ажилтай, ам бүл , эхнэр, 2 хүүхдийн хамт С******* аймгийн Т сум, дүгээр баг, дүгээр хэсэг, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай И..... овогт Р С*******, РД: МН*********************7,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Р.С******* нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчим Х.А*******г “машинаа гэрэлгүй жолоодлоо” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж түүний хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Р.С******* нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчим Х.А*******г “машинаа гэрэлгүй жолоодлоо” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, түүний хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Р.С******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.С******* өгсөн: “би 0 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ байж байтал Цагааннуур руу хүн яваад ирье гэхээр нь өөрөөсөө гадна 3 хүний хамт -лээ гарсан. Явж байгаад “Арван нарс” гэх газар машины шороонд юм харагдахгүй бид хэд машинтай мөргөлдөх шахсан. Урд Х.А******* машины хойд гэрэл нь асахгүй, хажуугаар машин зөрж яваад тэр машины шороонд зам харагдахгүй замын хажуу руу ороод овоолсон шороо мөргөж зогсоод доогуур, дээгүүрхээ шалгаад Х.А*******гийн араас нь очоод машины чинь арын гэрэл асахгүй байна гэж хэлсэн. Буулгаж ирээд машины араар нь тойрч үзүүлээд асаж байсан гэх мэт зүйл яриад байхаар нь асаагүй байгаа биз дээ гээд уурандаа ганц 2 цохисон. Тэгээд л цаашаа явсан. ...Миний унаж явсан машин овоолсон шороо мөргөснөөс болж мотор нь цохиод Цагааннуурт очоод эвдэрсэн. Тэрнээс хойш надад машинаа ачуулах ,500,000 төгрөгийн зардал гарсан, машины мотор 30,000,000 төгрөгөөр авсан. Мотор солиулсан ажлын хөлс 3,000,000 төгрөг болсон. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг[],

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.А******* өгсөн: “Би 2020 оноос хойш С******* аймгийн Т сумын Улаан овоо нүүрсний уурхайгаас хувийн машинаар нүүрс ачин зөөж байсан. 2023 оны ******* дугаар сарын 3-ний орой 2 цагийн үед Улаан овоо нүүрсний уурхайгаас нүүрс ачиж явж байхад Нам давааны доор Т сум талд явж байхад “Тоёота Фор раннер” маркийн машин замын урдуур орж ирээд намайг зогсоосон, машин дотроос 5 хүн бууж ирээд намайг буугаад ир гэж хэлэхээр нь би буугаад очиход намайг машинаа гэрэлгүй жолоодлоо гэж 30 орчим насны хар хувцастай залуу намайг гараа атгаж байгаад толгой руу -5 удаа, хамар руу удаа цохисон ба танихгүй залуу байсан” гэх мэдүүлэг[2],

-Тухайн өдөр уурхайгаас нүүрс ачаад оройны 8, 9 цагийн алдад явж байсан. Нам даваа руу явж байтал өөдөөс нэг машин ирж байсан. Араас бас олон гэрэлтэй машин явж байсан. Тэгээд машин хажуугаар зөрөөд араас явж байсан машин мөргөнгөө алдаад замын хажуу руу дараад орсон. Тэгээд араас хүрч ирээд урдуур хааж намайг зогсоогоод ардаа ямар ч гэрэлгүй явж байна гээд би асаж байгаа биз дээ гэтэл чи бууж ирээд хар гээд өөрийнхөө машиныг харуулаад миний машины хойд талыг харуулсан. Нэг талын гэрэл асаад, нэг талынх нь гэрэл асахгүй байсан. Тэгээд гэнэт цохиод авсан, дахиж нэг цохиод хамраас цус гараад тогтохгүй байсан. Тэгээд ална аа чамайг гэх мэт яриад байсан. 3, -лээ байсан. Зарим нь согтуу тогтохгүй, нөгөөдүүлийгээ цааш нь суулга гэж яриад байсан. Тэгэж байгаад яваад өгсөн. Машиных нь доороос юм гоожоод Цагааннуур дээр иртэл машинаа ухаад зогсож байсан. Юм гоожоод явснаа өөрөө мэдэхгүй байсан байх...”,

3.Хохирогч Х.А******* 2023 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би тухайн өдөр буюу 2023 оны ******* дугаар сарын 3-ний өдөр гэртээ байж байтал манай найз Хүннэмэх манай гэрт 6 цагийн орчим ирсэн. Түүний өмнө 2023 оны ******* дугаар сарын 30-ны өдөр манай гэрт манай найз Энхбаатар мөн ирсэн байсан юм аа. Ингээд бид гэрт жаахан ярилцаад байж байтал манай найз болох Амарбаатар над руу өөрийн гар утсаар залгаад “Би Эрхэмээгийн гэрт байна. Би Цагааннуур орж хүнд тээврийн хэрэгслийн дугаар өгөх мөн айлд гар утас өгөх ажилтай байна. Та яваад өгөөч” гэж гуйсан. Үүний дагуу би зөвшөөрч 9 цаг өнгөрч байхад найз Энхбаатарын 77-0 УЕН улсын дугаартай саарал өнгийн “Риппег” маркийн тээврийн хэрэгслээр найз Нэмхээтэй хамт гэрээс гараад хуурай дүү Эрхэмээгийн гэрт очсон. Тэднийд очиход Эрхэмбаатар, Амарбаатар нар байсан ба бид дөрөв буюу Хүннэмэх, Эрхэмбаатар, Амарбаатар нартай нийлээд манай найзын 77-0 УЕН улсын дугаартай саарал өнгийн Риппег маркийн машиныг би жолоодоод С******* аймгийн Цагааннуур сум руу хувийн ажлаар гарсан. Бид нарыг Т сумаас гарахад ойролцоогоор 20 цаг өнгөрч байсан байх, тэгээд бид Т сумын “Арван нарс” нэртэй газар явж байтал манай машины өөдөөс нүүрс зөөж байсан ачааны том машин ирсэн. Тэгээд зөрөөд өнгөртөл манай машины урд нүүрс ачсан ачааны Хово маркийн машин явж байсан юм байна лээ. Тухайн машин ардаа ямар ч гэрэл байхгүй болохоор машин явж байгаа нь мэдэгдэхгүй. Би тухайн машины ард тулаад ирсэн болохоор арга буюу замын зүүн тал руу шахаад замаас гарсан. Тэгээд буцаж замдаа ороод тухайн хово маркийн машиныг урдуур нь орж, гараа өргөж байгаад зогсоогоод “арын гэрэл нь асахгүй байгаа болон түүнээс болж, осол гарах шахсаныг хэлтэл өөрөө бууж “асаж байна” гээд тоохгүй байсан. Хүний амь нас хохирох асуудал гарж байхад тоохгүй урдаас уурлаад байхаар нь миний уур хүрээд нүүрэн тус газарт нь алгадсан, өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг[3],

.С******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 0 дүгээр сарын 07-ны өдрийн 592 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Х.А*******гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[],

5.Шүүгдэгч Р.С*******гийн 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би тухайн өдөр буюу 2023 оны ******* дугаар сарын 3-ний өдөр гэртээ байж байтал манай найз Хүннэмэх манай гэрт 6 цагийн орчим ирсэн. Түүний өмнө 2023 оны ******* дугаар сарын 30-ны өдөр манай гэрт манай найз Энхбаатар мөн ирсэн байсан юм. Ингээд бид гэрт жаахан ярилцаад байж байтал манай найз болох Амарбаатар над руу өөрийн гар утсаар залгаад “Би Эрхэмээгийн гэрт байна. Би Цагааннуур орж хүнд тээврийн хэрэгслийн дугаар өгөх мөн айлд гар утас өгөх ажилтай байна. Та яваад өгөөч” гэж гуйсан. Үүний дагуу би зөвшөөрч 9 цаг өнгөрч байхад найз Энхбаатарын 77-0 УЕН улсын дугаартай саарал өнгийн “Риппер” маркийн  тээврийн хэрэгслээр найз Нэмэхээтэй хамт гэрээс гараад хуурай дүү Эрхэмээгийн гэрт очсон. Тэднийд очиход Эрхэмбаатар, Амарбаатар нар байсан ба бид дөрөв буюу Хүннэмэх, Эрхэмбаатар, Амарбаатар нартай нийлээд манай найзын 77-0 УЕН улсын дугаартай саарал өнгийн Риппер маркийн машиныг би жолоодоод С******* аймгийн Цагааннуур сум руу хувийн ажлаар гарсан. Бид нарийг Т сумаас гарахад ойролцоогоор 20 цаг өнгөрч байсан байх. Тэгээд бид Т сумын “Арван нарс” нэртэй газар явж байтал манай машины өөдөөс нүүрс зөөж байсан ачааны том машин ирсэн. Тэгээд зөрөөд өнгөртөл манай машины урд нүүрс ачсан ачааны Хово маркийн маркийн машин явж байсан юм байна лээ. Тухайн машин ардаа ямар ч гэрэл байхгүй болохоор машин явж байгаа нь мэдэгдэхгүй. Би тухайн машины ард тулаад ирсэн болохоор арга буюу замын зүүн тал руу шахаад замаас гарсан. Тэгээд буцаж замдаа ороод тухайн Хово маркийн машиныг урдуур нь орж, гараа өргөж байгаад зогсоогоод “арын гэрэл нь асахгүй байгаа болон түүнээс болж, осол гарах шахсаныг хэлтэл өөрөө бууж “асаж байна” гээд тоохгүй байсан. Хүний амь нас хохирох асуудал гарч байхад тоохгүй урдаас уурлаад байхаар нь миний уур хүрээд нүүрэн тус газарт нь алгадсан, өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг[5], 6.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[6], 7.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[7], 8.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[8], 9.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[9], 0.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[0], .Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Р.С*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97., 505 дугаар зүйлийн 505. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.С*******гаас ,065,577 төгрөгийн эмчилгээний зардал, олох байсан орлого (0хоног х 800,000)=8,000,000 төгрөг, нийт 9,065,577 төгрөгийг гаргуулан хохирогч Х.А*******д олгож, хохирогч нь цаашид гарах хагалгааны болон эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн, шүүгч Р.С*******гаас Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.

Хохирогчийн зүгээс ,000,000 төгрөгийг хагалгаанд зарцуулна гэсэн боловч тухайн үедээ ямар эмнэлэгт үзүүлж хагалгаа хийлгэхээс шалтгаалж үнийн дүн өөрчлөгдөх, хэлбэлзэх боломжтой учраас үнийн дүнг заахгүйгээр иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Олох ёстой байсан орлого бол зайлшгүй гарна. Эрүүл мэндэд хохирол учраагүй бол ийм зардал гарахгүй, цаашид хагалгаа хийгээд удаан хугацаанд эмчлэгдэх шаардлагатай нөхцөл байдал үүссэн учраас хөдөлмөрийн чадвар тодорхой хугацаанд алдагдана гэж үзэж, өмнө ажилгүй байсан 0 хоногийн цалингийн зардлыг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.

Мөн шүүгдэгч Р.С******* нь хохирогчийн эмчилгээний зардлыг төлөх талаар санал санаачлага гаргаагүй, төлөх боломжтой байсан, хохирогчийг буруутгаж байсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэрнээс хойш надад машинаа ачуулах ,500,000 төгрөгийн зардал гарсан, машины мотор 30,000,000 төгрөгөөр авсан. Мотор солиулсан ажлын хөлс 3,000,000 төгрөг болсон...” гэсэн мэдүүлгээс харагддаг.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Р.С*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн . дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” болон түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хариуцлагын шатанд улсын яллагчийн зүгээс: “...Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хуулийн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирол төлөөгүй байдал зэргийг харгалзаж үзээд сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. ...Булган аймгийн С******* сумаас С******* аймгийн Т сумын хооронд зорчих эрхийг сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Нийтэд тустай ажил хийх боломжгүй, хохирол төлбөр төлөөгүй учраас торгуулийн ял оногдуулах боломжгүй” гэсэн саналыг гаргасан.

Эрүүгийн хариуцлагын шатанд хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Шүүгдэгчийн өөрийнх нь хувийн байдлыг харгалзан үзээд ажил хөдөлмөр эрхэлж орлого олох, хохирлоо хурдан барагдуулах нөхцөл боломжийг бий болгоод ял оногдуулах нь зүйтэй. Нэгэнт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ял шийтгэлийг хөнгөн оногдуулж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргажээ.

Иймд шүүхээс улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.С*******д 2 сарын хугацаанд С******* аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хасах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн.

Хэдийгээр энэ хуулийн тусгай ангид заасан ял шийтгэл олон төрөл боловч шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял тохирно гэж шүүх үзсэн. Шүүгдэгч нь Булган аймгийн С******* сум “Зэд хантай бүтээлтийн нуруу”-ны дархан цаазат газрын байгаль хамгаалагч ажилтай боловч шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг эдлэх нь гарцаагүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Р.С******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн , 2, , 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн , , 36.0, 36.3, 37. дүгээр зүйлийн , 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

.Шүүгдэгч Их Монгол овогт Р С*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.С*******д 2 сарын хугацаанд С******* аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хасах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

.Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97., 505 дугаар зүйлийн 505. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.С*******гаас ,065,577 төгрөгийн эмчилгээний зардал, олох байсан орлого (0 хоног х 800,000)=8,000,000 төгрөг, нийт 9,065,577 төгрөгийг гаргуулан хохирогч Х.А*******д олгож, хохирогч нь цаашид гарах хагалгааны болон эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн, шүүгдэгч Р.С*******гаас Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5.Шүүгдэгч Р.С******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0 дугаар зүйлийн , 36.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 5 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.