Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/196

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М-,

Шүүгдэгч К.Ө-ийн өмгөөлөгч Х.Д- /цахимаар/, С.Н-, А.С-,

Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Г-,

Шүүгдэгч К.Ө-, Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт К-ын Ө-, Т овогт Д-ийн Б- нарт холбогдох эрүүгийн 2213000130104 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, Б-Х ХХК-д жолоочоор ажилладаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ......... дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш.у овогт К-ын Ө-, регистрийн дугаар БИ84.............

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс захчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............д жолоочоор ажилладаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Д-ийн Б-, регистрийн дугаар ПИ............

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.Ө- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутагт 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 5.-.3 ХОА улсын дугаартай Хово загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна 80 км, ...ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчиж, замын хажууд зогсож байсан 4.-.6 БӨА улсын дугаартай Т-П-20, 7.-.7 БӨҮ улсын дугаартай “Тоёота Аллион” загварын тээврийн хэрэгслүүдийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас дээрх хоёр тээврийн хэрэгслийн дунд зогсож байсан хохирогч Ц.М-ийн амь насыг хохироосон,

Шүүгдэгч Д.Б- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутагт 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 4.-.6 БӨА улсын дугаартай Т-П-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад тухайн тээврийн хэрэгсэл нь унтарч зам дагуу зогсоохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний 2 дүрмийн 3.7.а/ “...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9.5 “...Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс ...суурин газрын гаднах замд 30 м-ээс, ...багагүй зайд байрлуулна” гэх заалтыг зөрчиж, ослын зогсолтын тэмдгийг байрлуулаагүйн улмаас яллагдагч К.Ө-ийн жолоодож явсан 5.-.3 ХОА улсын дугаартай Хово загварын автомашин араас нь мөргөж, авто осол гаргаж улмаар 4.-.6 БӨА улсын дугаартай Т-П-20, 7.-.7 БӨҮ улсын дугаартай Тоёота Аллион загварын тээврийн хэрэгслүүдийн дунд нь зогсож байсан хохирогч Ц.М-ийн амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч Х.Ө-ээс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “...шүүгдэгч К.Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д засаан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг тус тус шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг бүхий хохирол барагдуулах арга хэмжээг өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хэлж мэдүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүгдэгч К.Ө-ийн зүгээс 54,000,000 төгрөгийг төлж өгөхөө илэрхийлж харилцан тохиролцож үүнээс 29,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч нарын зүгээс мэдүүлсэн. Үлдсэн нөхөн төлбөр болох хохирол 24,000,000 төгрөгийг дараа нь буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсны дараа буюу 4 сарын хугацаанд харилцан төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон тул энэхүү 24,000,000 төгрөгийг шүүгдэгч К.Ө-ээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгон шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Д.Б-ийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон холбогдох хэрэг шүүхэд шилжсэнээс хойш хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид ямар нэгэн хохирол төлөөгүй болох нь өнөөдрийн шүүх хуралдаанд авагдсан мэдүүлэг, хэлэлцүүлгийн явцад нотлогдон тогтоогдлоо. Цаашид хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 10,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлж харилцан гэрээ байгуулж гарын үсгээ зурж, баримтжуулсан үйл баримт тогтоогдсон тул шүүгдэгч Д.Б-ээс энэхүү 10,000,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулан шийдвэрлэх нь зүйтэй. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Иргэний нэхэмжлэгч өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид 1,993,000 төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилж мэдүүлэг өгсөн. Иймд шүүхээс шүүгдэгч К.Ө-, Д.Б- нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоноор иргэний нэхэмжлэгч С.Б-д учирсан хохирол болох 1,993,000 төгрөгийг шударга ёсны зарчимд нийцүүлэн тэнцүү хувааж хохирол гаргуулахаар тогтоон шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлттэй байна” гэв.

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Уг хэрэг нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болсон. Бид гэр бүлийн түшиг тулгуурыг алдаж, 2 жилтэй дөхөж байна. Шүүгдэгч К.Ө-ээс гэмт хэргийн хохирол, хор уршигт 53,000,000 төгрөгийг төлж өгөхөөр болсон. Өчигдөр 29,000,000 төгрөг төлж өгсөн. Үлдэгдэл 24,000,000 төгрөгийг шийтгэх тогтоол гарсны дараа 4 сарын дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Харин шүүгдэгч Д.Б- гэмт хэргийн хохирол, хор уршигт 10,000,000 төгрөг төлөхөө илэрхийлсэн. Өөр надад нэхэмжлэх, хэлэх байхгүй” гэв.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “...Тухайн осол 2021 оны 12 дугаар сарын 5-ны өдөр болсон. Шүүгдэгч К.Ө-ийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруутай гэдэг нь тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхэлж өнөөдрийн шүүх хуралдааны явцад гэм буруу дээр маргаахгүй байгаа гэдгээ илэрхийлж байна. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр 0,96 хувийн согтолттой, гэрч Б-ы мэдүүлэг, шүүгдэгч К.Ө-ийн өөрийнх нь мэдүүлгээр гэм буруутай гэдэг нь тус тус тогтоогдож байна. Улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна. Шүүгдэгч Д.Б-ийн хувьд тухайн осол гарах үед ослын гурвалжныг байрлуулаагүй гэдэг асуудалд гэм буруутай гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад мэдүүлж байна. Хохирол төлбөртэй холбоотой хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд шүүгдэгч К.Ө-, Д.Б- нартай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С- хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгч надаас зөвлөгөө авсны үндсэн дээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнд зааснаар хохирол, хор уршгийг төлж барагдуулахаар болсон. Шүүгдэгч Д.Б-ийн хувьд хохирол, хор уршигт мөнгөн төлбөр төлөөгүй ч гэсэн 10,000,000 төгрөг төлөхөө илэрхийлсэн байгаа. Шүүгдэгч Д.Б- нь өмнө нь яагаад хохирол төлөөгүй вэ гэхээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С- өөрийнхөө үзэл бодлоо шүүх хуралдаанд хэлсэн. Шүүгдэгч Д.Б-ийн ар гэрт шаардлагатай тохиолдол гарсан тул сэтгэл санааны болон бусад байдлаар дэмжиж явсан үүднээс 10,000,000 төгрөг төлөхөөр болж харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүгдэгч К.Ө- 54,000,000 төгрөг, шүүгдэгч Д.Б- 10,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулах нь зүйтэй байна” гэв.

 

4. Шүүгдэгч К.Ө- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Гэмт хэргийн хохирол, хор уршигт 53,000,000 төгрөгийг төлж өгөхөөр болсон. Өчигдөр 29,000,000 төгрөг төлж өгсөн. Үлдэгдэл 24,000,000 төгрөгийг шийтгэх тогтоол гарсны дараа 4 сарын дотор төлж барагдуулахаар тохиролцсон” гэв.

 

5. Шүүгдэгч Д.Б- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Ослын гурвалжин тэмдэг тавиагүйгээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч талтай байнга уулзаж, сэтгэл санааны хувьд дэмжиж явж байгаа. 10,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон байгаа” гэв.

 

6. Шүүгдэгч К.Ө-ийн өмгөөлөгч Х.Д- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “...Гэм буруугийн асуудлаар тодорхой хэлсэн. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа эхнээс нь эхэлж хүлээн зөвшөөрч байгаа учраас гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчидтэй эвлэрлийн гэрээ байгуулсан тул хохирлын мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

7. Шүүгдэгч К.Ө-ийн өмгөөлөгч А.С- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “...Өмнөх шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтээ дэмжиж байгаа. Шүүгдэгч К.Ө-ийн зүгээс анхнаасаа гэмшиж, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Хохирол, хор уршиг болон сэтгэл санааны хохиролд 53,000,000 төгрөгийг нэхэмжлэхээр болсон. Үүнийг миний үйлчлүүлэгч төлж, үлдсэн төлбөрийг төлөхөө илэрхийлж явж байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 227 дугаар талд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Шүүгдэгч К.Ө- нь 4 сарын дотор хохирол төлөх ёстой байгаа. Уг битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг зарж, борлуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн төлбөрийг барагдуулахад тустай болох гэж байгаа. Шүүгдэгч К.Ө- нь зээлтэй байдаг юм байна. 3 дугаар хавтаст хэргийн 38 дугаар талд авагдсан зээлийн гэрээ байгаа. Тиймээс прокурорын уг тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна” гэв.

 

8. Шүүгдэгч К.Ө-ийн өмгөөлөгч С.Н- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын саналыг эсэргүүцэхгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд хохирогчийн эрхийг заасан байдаг. Хохирогчийн хувьд тогтоогдсон хүний хувьд тодорхой хэмжээний хохирол авч, тодорхой хэмжээний хохирлыг дараа нь төлүүлж авахаар зарим зүйлсийг багасгасан нь прокурорын хувьд багасгасан хохирлыг төлүүлэхээр санал гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэгэнт талууд хохирлыг хувьд эвлэрч, тохиролцсон. Тиймээс хохирлын хувьд 10,000,000 төгрөгийг шүүгдэгч Д.Б-ээс, шүүгдэгч К.Ө-ээс 29,000,000 төгрөгийг төлж өгснийг баталж, сэтгэл санааны хохиролд нь төлж өгөхөөр болсон. Харин 24,000,000 төгрөгийг дараа төлөхөөр баталгаажуулсан болохыг  хэмжээгээр шаардаж байгаа нь үндэслэлгүй. 24,000,000 төгрөгийг дараа нь төлөхөөр баталгаажуулж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

 

9. Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Г- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “...Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэгт маргаж байгаа. Харин ослын гурвалжин тэмдэг тавиагүй гэдэгт маргахгүй байгаа. Согтуурсан гэх үндэслэл нь шийдвэрлэгдсэн тохиолдолд хөнгөн зүйлчлэлээр зүйлэгдэх улмаар тухайн хохирлоо нөхөн төлсөн бусад байдлуудыг нь үзэж тэнсэн болон хорихоос өөр төрлийн ял оногдуулах бүрэн боломжтой гэх байдлаар маргасан.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэж зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэх зүйлчлэлийн хүрээнд зөвшөөрөгдөхгүй маргаж байгаа. Дээрх үндэслэлээр буюу 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/160 дугаартай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 11-т “Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х.Е-ын дүгнэлтээр 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаар дүгнэлтээр Д.Б-ийн цусанд 0.2% этилийн спирт илэрсэн /1 дэх хавтаст хэргийн 211-212 дахь тал/ гэж гарсан. Мөн шинжээч Х.Е- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: “Д.Б-ийн цусанд этилийн спиртийг тодорхойлох зорилгоор биохромат калийн исэлдэх урвал дээр үндэслэж UNICO-7200 спектрофотометрийн аппаратад хэмжилт хийхэд цусанд 0,2 % буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч эрүүл байсан” /2 дахь хавтаст хэргийн 54 дэх тал/ гэж мэдүүлжээ. Иймд эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байх тул тухайн үед шүүгдэгч Д.Б- нь согтуу байсан эсэхийг бодитой тогтоох” гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Гэтэл өнгөрсөн хугацаанд шүүгдэгч Д.Б-тэй 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн орой 21-22 цагийн хооронд нэг шил 0,5 граммын “Соёрхол” нэртэй архи хувааж уусан гэрч нараас гэрчийн мэдүүлэг авсан. Мөн энэ талаар шүүгдэгчээс дахин мэдүүлэг авсан. Согтууруулах шалгах багажаар шүүгдэгчийг үлээлгэж шалгасан эрх бүхий этгээдийг гэрчээр байцааснаас өөр ажиллагаа хийгдээгүй. Шүүгдэгч Д.Б- өмнөх өдрөө архи, согтууруулах ундааны зүйл бага хэмжээгээр хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Шүүгчийн захирамжийн агуулга нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг мөчид согтуу, эсхүл эрүүл алин ч байсан хууль зүйн үндэслэлтэй бодиттой тогтоох даалгасан болохоос бус өмнө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг шалгах явдал биш юм. Гэрч С-ийн мэдүүлгээр шүүгдэгч Д.Б-ийн согтолтын зэргийг шалгасан драйгер багажаар хоёр хөндлөнгийн гэрч байлцуулан шалгасан. Уг багажийг Улаанбаатар хот руу хугацаа дуусахаас өмнө хүргэж 6 сараар баталгаажуулалт хийгддэг тул тухайн үед баталгаажуулалт хийгдсэн байсан гэж мэдүүлсэн. Хөндлөнгийн гэрч болох хүмүүсээс давхар мэдүүлэг аваагүй. Стандартчил хэмжил зүйн газрын тоот дугаартай гэрчилгээг хавтаст хэрэгт хавсаргаагүй. Эрүүл мэнд спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны тоот дугаартай хамтарсан тушаалаар согтууруулах ундаа Сэтгэцэд нөлөөлөх бодис шалгаж тогтоох, журам баталсан байдаг. Уг журмын 1.4-т тээврийн хэрэгсэл жолооч согтууруулах ундааны зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэснийг шалгахдаа Стандартчиллын төв байгууллагаас баталгаажуулсан зориулалтын багаж ашиглахаар заасан байдаг. Энэ нь баталгаажуулалтын эрхийг батлах гол баримт болох тохирлын гэрчилгээ нь авагдаагүй. Уг журмын 1.6-т “гэмт хэргийн зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар зааж өгсөн. Уг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэлд зориулалтын багажаар, харин гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгахдаа зөвхөн цусан дахь агууламжаар тогтоохоор зохицуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд нотлох баримтыг хуульчилсан. Үүнд шинжээчийн дүгнэлтийг нотлох баримт байх талаар заасан. Харин мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болж чадахгүй байх талаараа заасан. Мөн хөндлөнгийн гэрч нараас гэрчийн мэдүүлэг аваагүй, тохирлын гэрчилгээг хавсаргаагүй зэрэг нь уг мэдүүлгийг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ” гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шинжээч Х.Е-ын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Д.Б- нь эрүүл байсан нь тогтоогдсон. Мөн тэр талаар гэрч нар давхар гэрчилдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Манай үйлчлүүлэгчийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг үлээлгэсэн тэмдэглэл, шинжээч эмч Х.Е-ын алийг нь дүгнэлтийг нотлох баримтаар тооцож хэрэглэсэн. Мөн Эрүүл мэнд болон Хууль зүйн сайд нарын Согтуурал тогтоох журмын аль заалтыг хэрэглэсэн нь эргэлзээтэй байгаа. Тиймээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзэхийг хүсэж байна. Хэдийгээр ослын гурвалжин байрлуулаагүй нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн боловч гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзэх боломжгүй юм. Шүүгдэгч К.Ө-ийн хувьд маргахгүй гэж үзэж байгаа. Улсын яллагчийн хувьд шүүгдэгч нарт 50, 50 хувиар гэсэнд санал нийлэхгүй байгаа. Шүүгдэгч Д.Б-ийн хувьд шүүгдэгч К.Ө-ээс бага гэм буруутай гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт “согтуурсан буюу мансуурсан” үед гэж байгаа. Хууль зүйн сайдын тушаалаар 0,2 хувийг согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн боловч эрүүл байсан гэж баталгаажуулсан байдаг. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын баталсан 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн баталсан Стандарт ажлын зааварт 0,3 хувь хүртэлхийг эрүүл, 0,3-0,4 хувийг согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн боловч эрүүл, 0,5-1,5 хувийг хөнгөн, 1,5-2,5 хувийг дунд, 2,5 хувиас дээш хүнд зэргээр баталсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16,1 дүгээр зүйлд нотлох баримтуудыг тодорхой заасан байдаг. Манай тохиолдолд драйгерээр үлээлгэсэн тэмдэглэл байхгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт “гадны нөлөөгөөр, эсхүл сэжигтэй байдлаар хүн нас барсан бол түүний шалтгааныг тогтоох”, “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох” гэж заасан нь хохирогчид учирсан сэтгэн бодох, харах, мэдрэх чадварыг тогтоох заалт гэж үзэж байгаа. Үүгээрээ шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтад авч тооцохоор тооцсон байдаг. Эрх зүйн ач холбогдлын хувьд драйгер багажаар үлээлгэсэн тэмдэглэл, шинжээч эмчийн дүгнэлт нь хамаардаг” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213000130104 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

10. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 04-13 дахь тал/,

11. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 21-24, 25-28, 32-36 дахь тал/,

12. Жолоочийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 39, 42 дахь тал/,

13. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 95, 98 дахь тал/,

14. Иргэний нэхэмжлэгч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 113, 122-124 дэх тал/,

15. Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 119-120 дахь тал/,

16. Гэрч К.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 130-131 дэх тал/,

17. Гэрч М.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 133-134 дэх тал/,

18. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 151-152 дахь тал/,

19. Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 153-161 дэх тал/,

20. Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 226-227 дахь тал/,

21. Ашид Билгүүн ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн БӨА-21-262 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 20-25 дахь тал/,

22. Ашид Билгүүн ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн БӨА-21-263 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 32-37 дахь тал/,

23. Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн БӨА-21-139 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 233-238 дахь тал/,

24. Шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 04/04 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 83-85 дахь тал/,

25. Шинжээч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 167-168 дахь тал/,

26. Шинжээч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 170-171 дэх тал/,

27. Шинжээч Ж.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 173-174 дэх тал/,

28. Яллагдагч К.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 206 дахь тал/,

29. Яллагдагч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 145 дахь тал/,

30. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-гаас гаргаж өгсөн хохирол, хор уршгийн жагсаалт бүхий баримт /1 дэх хавтаст хэргийн 88-91 дэх тал/,

31. Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 79-81, 2 дахь хавтаст хэргийн 227-228, 230 дахь тал/ зэргийг,

32. Шүүгдэгч К.Ө-ийн өмгөөлөгч Х.Д-гээс: 2 дугаар хавтаст хэргийн 83 дугаар талд авагдсан 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 04/4 тоот шинжээчийн дүгнэлт, 2 дугаар хавтаст хэргийн 225 дугаар талд авагдсан ял шалгах хуудас зэргийг,

33. Шүүгдэгч К.Ө-ийн өмгөөлөгч А.С-аас: 2 дугаар хавтаст хэргийн 202 дугаар талд авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тухай тэмдэглэл, 2 дугаар хавтаст хэргийн 206 дугаар талд авагдсан яллагдагч К.Ө-ийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 217 дугаар тал 3 дугаар хавтас хэргийн 33 дугаар талд авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон гэрлэсний гэрчилгээний хуулбар, 2 дугаар хавтаст хэргийн 219 дүгээр талд авагдсан эд хөрөнгө бүртгэлтэй эсэх тухай лавлагаа, 2 дугаар хавтаст хэргийн 223 дугаар талд авагдсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багын Засаг даргын тодорхойлолт, 2 дугаар хавтаст хэргийн 225 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 235 дугаар талд авагдсан “Ачит Билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт, 2 дугаар хавтаст хэргийн 214 дүгээр талд авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа, 2 дугаар хавтаст хэргийн 227 дугаар талд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, 2 дугаар хавтаст хэргийн 30 дугаар талд авагдсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багын Засаг даргын тодорхойлолт, 2 дугаар хавтаст хэргийн 34 дүгээр талд авагдсан төрсний гэрчилгээ, 3 дугаар хавтаст хэргийн 80 дугаар талд авагдсан тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 160 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 16 дугаар талд авагдсан өмгөөлөгчийн санал, дүгнэлт, өмнөх шүүх хуралдаан болж хойшлогдсоны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөөгч бөгөөд иргэний нэхэмжлэгч Сарантуяа, шүүгдэгч К.Ө- нарын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан харилцан тохиролцож байгуулсан гэрээ зэргийг,

34. Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Г-оос: Хавтаст хэргийн 167 дугаар талд авагдсан шүүгдэгч Д.Б-ийн ажил байдлын тодорхойлолт, хавтаст хэргийн 169 дүгээр талд авагдсан үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, жолоодох эрхийн талаарх баримт, хавтаст хэргийн 171 дүгээр талд авагдсан нийгмийн даатгалын баримтууд, хавтаст хэргийн 172 дугаар талд авагдсан оршин суугаа хаягийн лавлагаа, хавтаст хэргийн 173 дугаар талд авагдсан эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хавтаст хэргийн 175 дугаар талд авагдсан өмнө нь ял шийтгэл эдэлж байсан талаарх баримтууд, шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн 83-87 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн 39 дүгээр талд авагдсан шүүгдэгчийн Д.Б-ийн согтолтын зэргийг драйгер багажаар шалгасан үр дүн, хавтаст хэргийн 54 дүгээр талд авагдсан шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 211 дүгээр талд авагдсан шүүгдэгч Д.Б-ийн цусанд хийсэн шинжилгээ, хавтаст хэргийн 138-139 дүгээр талд авагдсан гэрч К.Ө-ийн мэдүүлэг, хавтаст хэргийн 134 дүгээр талд авагдсан гэрч М.Б-ы мэдүүлэг, хавтаст хэргийн 130-131 дүгээр талд авагдсан гэрч К.Е-ы мэдүүлэг, хавтаст хэргийн 143-146 дугаар талд авагдсан гэрч С.К-ын мэдүүлэг, хавтаст хэргийн 147-148 дугаар талд авагдсан гэрч Жансейтийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

35. Шүүгдэгч К.Ө-, Д.Б-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М-, шүүгдэгч К.Ө-ийн өмгөөлөгч Х.Д- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

36.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

37. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч К.Ө-, Д.Б- нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

 Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Хэргийн үйл баримт:

38. Шүүгдэгч К.Ө- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутагт 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 5.-.3 ХОА улсын дугаартай Хово загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна 80 км, ...ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчиж, замын хажууд зогсож байсан 4.-.6 БӨА улсын дугаартай Т-П-20, 7.-.7 БӨҮ улсын дугаартай “Тоёота Аллион” загварын тээврийн хэрэгслүүдийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас дээрх хоёр тээврийн хэрэгслийн дунд зогсож байсан хохирогч Ц.М-ийн амь насыг хохироосон,

Шүүгдэгч Д.Б- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутагт 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 4.-.6 БӨА улсын дугаартай Т-П-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад тухайн тээврийн хэрэгсэл нь унтарч зам дагуу зогсоохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний 2 дүрмийн 3.7.а/ “...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9.5 “...Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс ...суурин газрын гаднах замд 30 м-ээс, ...багагүй зайд байрлуулна” гэх заалтыг зөрчиж, ослын зогсолтын тэмдгийг байрлуулаагүйн улмаас яллагдагч К.Ө-ийн жолоодож явсан 5.-.3 ХОА улсын дугаартай Хово загварын автомашин араас нь мөргөж, авто осол гаргаж улмаар 4.-.6 БӨА улсын дугаартай Т-П-20, 7.-.7 БӨҮ улсын дугаартай Тоёота Аллион загварын тээврийн хэрэгслүүдийн дунд нь зогсож байсан хохирогч Ц.М-ийн амь насыг хохироосон гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

39. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 04-13 дахь тал/,

40. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 21-24, 25-28, 32-36 дахь тал/,

41. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнаас шүүгдэгч Д.Б-ийн согтуурлын хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шалгахад согтуурал шалгах багажны заалт 0.92 хувь болохыг заасан тухай согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 39 дэх тал/,

42. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнаас шүүгдэгч К.Ө-ийн согтуурлын хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шалгахад согтуурал шалгах багажны заалт 0.96 хувь болохыг заасан тухай согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 42 дахь тал/,

43. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр амралтын өдөр байсан учраас нөхөр болох Ц.М- нь ангиас хөнгөлөлттэй нүүрс тарааж өгөх гэж байна, би урьд нь нүүрсний захиалга өгчихсөн байсан, өнөөдөр нүүрс ирсэн байна, тэрийг авч ирнэ гэж үдээс хойш 15 цагийн үед хүргэн ах О-ийн цэнхэр өнгийн портер загварын тээврийн хэрэгслээр анги руугаа явсан. Тэгээд ойролцоогоор 1 цагийн дараа хамт ажилладаг Ц.Б-ын хамтаар ирээд хашаанд нүүрс буулгачихаад хүргэн ах О-ийн машиныг хүргэж өгчихөөд буцаж ирээд надад Д.Б- Ховд аймгаас ирж яваад Толбо сумын ойролцоо бензин нь дуусчихлаа гэж хэлсэн. Б- бид хоёр С.Б-гийн машинаар бензин хүргэж өгчихөөд ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд орой 21 цагийн үед Б-ийн эхнэр Д- над руу утсаар залгаад Ц.М- машинд дайруулчихсан гэнэ гэж утсаар хэлсэн. ...эмнэлгийн үүдэн дээр очоод хүлээгээд байж байхад С.Б-гийн машинаар Ц.Б-, Д.Б- нар манай нөхрийг машинаас гаргаад эмнэлгийн дамнуурга дээр тавьж байхад нь би нөхрийнхөө царайг л харсан биеийн бусад хэсгийг нь харж чадаагүй. Тэгээд эмнэлэг рүү авч ороод хүлээн авахын өрөөнд оруулаад нүдний шилтэй 1 эрэгтэй, үсээ боосон эмэгтэй эмч хоёр ирж үзээд ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй байна гэж хэлсэн, тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. ...Би уг болсон явдалтай холбоотой гарсан бүх зардлыг дурдаж хохирлын тооцоог гаргасан, уг хохиролтой холбоотой баримтуудыг шүүхийн шатанд гаргаж өгнө, одоогоор нийт гарсан зардлыг нь тооцож утгыг нь дурдсан. 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр миний ХААН банкны 5181082424 дугаартай данс руу К.Ө- хохирол гэсэн утгатай 1,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн, тэрнээс хойш ямар нэгэн мөнгө төгрөг төлөөгүй өдий хүрсэн. ...хохирлыг барагдуулж өгөхийг шаардаж байна. Би маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 95, 98 дахь тал/,

44. Иргэний нэхэмжлэгч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 11 дүгээр сард Баян- Өлгий аймгийн төвөөс хувь хүнээс 7,800,000 төгрөг бэлнээр өгч авсан. Ямар нэгэн худалдах худалдан авах гэрээ хийгээгүй. Миний бие өөрийн машинд учирсан эвдрэлийн үнэлгээ болох 1,993,000 төгрөгийг нэхэмжилж байна.

“...Наашаа явж байгаад Буянт сум руу эргэх 32-ын гарамаас өнгөрөөд явж байтал миний урдуур явж байсан Б-ийн машин нь засмал замын баруун талын шороон хөвөөнд гараад зогсчихсон байхаар нь би урд нь гарч зогсоод Б-ээс юу болсон талаар асуухад тэр надад миний машин ямар ч тоггүй болчихлоо, тэжээлийн блок нь нурчихсан юм шиг байна гэхээр нь холбож асаахаар болоод би машинаа хөдөлгөөд буцаж эргээд Б-ийн машины урдуур ирээд машиныхаа хамрыг ойртуулж зогссон. Тухайн үед миний машинд байсан талийгаач М-, Л-О- нар буугаад Б-ийн машины хажууд зогсож байсан бөгөөд машинаасаа буугаад хойд багажаа нээгээд холбогчоо авч машины урдуур ирэх үед тэд нарын нэг нь миний машины копудыг онгойлгочихсон байсан. Тэгээд би холбогчоо өөрийнхөө машины аккумлятор холбож аваад Б-ийн машиныг холбох гэж байсан талийгаач М-т өгсөн. Тэр үед Б-, Л-О-, Б- нар хоёр машины хажуу талд зогсож байсан ба Б- гэнэт хойноос хоёр машин эвгүй ирж байна, замаас гараарай гэж хэлэхээр нь би хойшоогоо буюу Ховд аймгаас ирэх тал руу харахад хоёр машины хурц гэрэл харагдсан бөгөөд бүгдээрээ машинаас холдохоор хөвөө рүү гарч амжилгүй байтал түс тас болоод явчихсан. Би аль болох шороон хөвөө рүү гарах гэж машинаас холдож байтал ачааны том машин ирээд Б-ийн машины хойноос орчих шиг болсон. Түүний дараа тэнд байсан залуус ихэд сандарч нэг нэгнээ дуудаж эхлэхэд талийгаач М- байхгүй байсан ба талийгаачийг замын далангийн хажууд шланз машины урдуур байсан Б-ийн машины хажуунаас газарт хэвтэж байхад нь олж авсан. ...аймаг руу явж байгаа машин байгаа эсэхийг харахад ямар ч машин байхгүй байхаар нь би өөрийнхөө машинд очиход миний машины хамар нь Өлгийн чиглэлд харсан байдалтай, замын шороон хөвөө хэсэгт зогсож байхаар нь очиж асаахад асаж байхаар нь талийгаачийн цогцсыг миний машин руу өргөөд ирж байтал нөгөө хоёр шланзны нэгнийх нь жолооч гэх, нэрийг нь мэдэхгүй, ямар ч байсан нүдний шилтэй махлагдуу нэг ах ирээд талийгаачийг өргөлцөөд машинд оруулж өгсөн. ...Талийгаачийг эмнэлэгт авч ирэхэд нас барчихсан байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 113, 122-124 дэх тал/,

45. Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид гурав /Ц.М-, С.Б-/ явсаар байгаад Толбо амралтын газар руу орох сум заасан дугуйтай хэсэгт ирэхэд Д.Б-ийн машин замын зүүн талд засмал замаас гараад шороон дээр аваараа асаачихсан Д.Б-, Л-О- хоёр машин дотор сууж байсан. Бид гурав буцаж эргээд машинаа тэрний машины ард зогсоогоод бензинээ гаргаж өгөөд банк руу нь хийгээд Д.Б- машинаа асаагаад урд ороод явсан. Тэгээд 10-15 км орчим явж байгаад Д.Б-ийн машин гэнэт унтраад замаас гараад зогссон. Тэгээд ард нь С.Б- машиныхаа аваарыг асаагаад машинаа зогсоочихоод тэр хоёр дээр бид гурвуулаа машинаас бууж очоод юу болсон талаар асуухад Д.Б- машин гэнэт тоггүй болоод зогсчихлоо гэсэн тэгээд бид нар ярилцаж байгаад тэгвэл холбож асаах хэрэгтэй гээд С.Б-гийн 74- 77 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.Б-ийн 4.-.6 БӨА улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн өөдөөс нь харуулж зогсоогоод Д.Б-ийн машины ард 2 алхмын зайнд 2-3 том чулуу тавиад Ц.М- С.Б-гийн 7.-.7 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд копудыг нээх гээд машины баруун урд талд, Б.Лувсан- Очир 7.-.7 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын хаалганы харалдаа Д.Б-, С.Б- бид гурав уг хоёр тээврийн хэрэгслийн зүүн талын голын хэсэгт харалдаа зогсож байхад ардаас 2 том ачааны машин зэрэгцээд маш хурдтай ирж байхаар нь би Д.Б-, С.Б- хоёрыг хойшоо гэж татаад тэр хоёр машиныг манай хоёр машиныг зөрөөд өнгөрчих байх гэж бодсон ч Д.Б-ийн машины араас мөргөөд тэр чигээрээ С.Б-гийн машиныг мөн адил мөргөөд замаас гарсан. Тэгээд тухайн үед Л-, М- гэж орилоход Л- замын далангийн хажууд шидэгдэж доош харсан байдалтай биеэ хумсан байдалтай байхаар нь би очоод чи зүгээр үү гэхэд би зүгээр зүгээр М- хаана байна гэхээр нь М-г хайгаад мөргөлдсөн хоёр машины хажууд очиход Д.Б-ийн приус загварын тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйны голын хэсэгт газарт дээшээ харсан, толгой хэсгээс нь цус гарчихсан байхаар нь туслаарай хүн байна уу гэхэд нэг нүдний шилтэй ах гүйгээд ирсэн. Тэр үед Д.Б- тухайн хүнд та нар хүн алчихлаа тусламж дуудаач гэхэд танай нэг машин явах боломжтой байна гэхээр нь С.Б-гийн 7.-.7 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Ц.М-ийг Д.Б- толгойн хэсгийг өвдөг дээрээ тавиад би хөл хэсгийг нь бариад С.Б- машинаа бариад аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр очоод эмнэлгээс дамнуургыг нь аваад түүн дээр Ц.М-ийг хэвтүүлээд эмнэлэгт нэг давхарт хүлээн авах хэсэгт эмч нарт хүлээлгэж өгсөн. Тэгээд гадна хүлээж байхад эмч нар нас барсан байна гэж хэлсэн. ...Тухайн үед харанхуй болчихсон байсан учраас өнгө улсын дугаарыг нь сайн ялгаж харч чадаагүй гэхдээ хоёр машин хоёулаа бензин, түлш зөөвөрлөдөг машин байсан, би тэрийг анзаарч хараагүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 119-120 дахь тал/,

46. Гэрч К.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би мах хэрчиж цуйван хийж байхад К.Ө-ээс Толбо сумаас түлш авахаар цэнхэр өнгийн улсын дугаарыг нь санахгүй байна 25-30 орчим насны 2 эрэгтэй хүн ирж К.Ө-ийн банкнаас 50 литр түлш, М.Б-аас 90 литр түлш тус тус аваад түлш авсан залуугийн том нь 0,75 литрийн нэг шил архи, 1,25 литрийн кока кола ундааны хамтаар К.Ө-ийн машинд сууж уугаад, тэндээ цуйвангаа хувааж идчихээд би нөгөө нэг залуутай нь хамт түлш хийсэн саваа портер машинд ачсан. Харин М.Б-, К.Ө- хоёр нөгөө залуутай уг нэг шил архийг хувааж ууж дуусгасан. Тэгээд намайг М.Б-ы машинаас саванд түлш хийж байхад нөгөө портер машинд сууж байсан залууд К.Ө- өөрийн банкны виза картыг гаргаж ирээд түүнийг сумын төв рүү явуулаад ахиад нэг шил архи авхуулж тэр гурав хувааж уусан. Намайг чи наагуураа ажлаа хий гээд хөөгөөд байсан. Тэгээд К.Ө- нь согтчихоод би одоо эндээс явна гээд байхаар нь би түүний машины түлхүүрийг аваад өөрийнхөө гадуур куртикныхээ энгэрийн халаасанд хийсэн. Тэгээд одоо согтуу архи уучихсан явж болохгүй эндээ амарч байгаад өглөө явсан нь дээр байх гэхэд М.Б-, К.Ө- нөгөө залуу гурвуулаа архиа уугаад ярилцаад үлдсэн, би М.Б-ы машинд очоод сууж байхад К.Ө- намайг дуудаад машины түлхүүр өгчих бид нар даарлаа бас одоо асаахгүй бол машины мотор хөрлөө гэхээр нь К.Ө-т машины түлхүүрийг нь өгсөн. Тэд нарт одоо явж болохгүй шүү, амарч байгаад өглөө явъя гэж хэлээд би буцаад М.Б-ы машинд суугаад байж байтал Толбо сумаас ирсэн бага залуу над руу ирээд М.Б- машинаа асаа гэж байна асаахгүй бол машин хөрчихнө гэхээр нь би машиныг нь асаагаад нормалдчихаад бие засах гээд машинаас буухад К.Ө-ийн машинаас М.Б-, К.Ө- нөгөө Толбын залуу гурвуулаа нэлээд согтчихсон бууж ирээд бид нар явахаар боллоо гэхээр нь би тэд нарт явж болохгүй, эндээ 4-5 цаг унтаж байгаад явъя, би ч бас урьд нь ингээд согтуугаар машин барьж байгаад осолд орж байсан, тийм учраас наадхын чинь зовлонг сайн мэднэ залуусаа хэрэггүй гэхэд К.Ө-, М.Б- нар нь хүч өгөхгүй явна гээд байхаар нь за за тэгвэл та хоёр өөрсдөө мэд гээд М.Б-ы машинд суусан. ...К.Ө- түрүүлээд бид хоёрын урд ороод явсан, ардаас нь М.Б- машинаа асаагаад түүний ардаас 5 минутын дараа дагаад явсан. Тэгээд би М.Б-ыг аяархан яваарай гэж хэлээд К.Ө-ийн ардаас дагаад явж байхад Хар сайрын гүүр гараад ардаас нь дагаад явж байхад К.Ө- нь нэлээд хурдтай явж байсан. Гэхдээ арын гэрэл нь манай машины гэрэлд харагдаад явж байсан ба Хар сайрын гүүр өнгөрөөд явж байхад зам дээр К.Ө- нь саарал өнгийн Приус-20 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж машин нь замаас гарч хажуулдсан байдалтай зогсож байсан. Тэгээд М.Б- бид хоёр машинаа замын зүүн тал руу шахах зогсоогоод машинаас буухад К.Ө-ийн машин нэг саарал өнгийн Приус-23 загварын тээврийн хэрэгслийг мөргөөд урд талаараа нийлсэн байдалтай байсан ба тэнд байсан залуучууд туслаарай гэхээр нь би гүйж очиход приус машины зүүн хойд талын дугуйны харалдаа дээшээ харсан байдалтай эрэгтэй хүний толгойноос цус гарсан байдалтай байсан ба би тэнд байсан залуучуудтай хамт тэнд байсан нэг жижиг машинд суулгаад тэндээс 3 залуу нөгөө хэвтэж байсан залууг аваад аймаг руу явсан. Тэгээд би К.Ө-ийг машиндаа байна уу, үгүй юу гээд хайгаад явж байхад К.Ө-ийн машины баруун хойд талын харалдаа нэг залуу ахаа надад туслаарай миний нуруу өвдөөд байна гэхээр нь би тэр залууг тайвшир гээд М.Б- бид хоёр бас тэр хавьд явж байсан үл таних 3 залуу ирээд өргөж өгсөн тэгээд М.Б- бид хоёр тэр залууг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэх замдаа бидний найз болох Н.Т-ийг жижиг машинтайгаа хүрээд ир хүн эмнэлэгт хүргэх хэрэгтэй байна гэж хэлээд дуудсан ба аймаг руу орж ирээд Авто тээврийн төв рүү явах гурван замын уулзварын харалдаа байх зогсоол дээр машинаа зогсоогоод Н.Т- бид хоёр нөгөө залууг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. М.Б- цагт 50 км цагийн хурдтай явж байсан. Харин К.Ө- нь бид хоёроос нэлээд хурдтай явж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 130-131 дэх тал/,

47. Гэрч М.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....К.Е-, К.Ө-ийн машины кабинд цуйван хийж байсан ба К.Ө-ийн машины кабинд /бүхээгт/ К-, К.Ө- бид гурав 1 шил 0,75 литрийн Соёрхол архи, 1,25 литрийн кока коланы хамт хоол болох хооронд бид гурав уугаад дуусгасан тэгээд архиа ууж дуусчихад К-т К.Ө-ийн банкнаас 40 литр, миний машины банкнаас 70 литр түлшийг саванд хийж портер машин дээр ачиж өгсөн. Тэгээд К-ын дүүг К.Ө- нэг шил архинд картаа өгөөд явуулсан. Тэгээд К-ын дүү нэг шил 0,75 литрийн Соёрхол архи, 1,25 литрийн кока коланы хамтаар авч ирсэн. Уг архийг бид гурав хувааж уугаад талд нь орохоор нь тэр шилтэй архийг К-ын дүүд нь өгөөд одоо энэ хоёрт архи өгч болохгүй шүү гэж хэлээд тэндээсээ би өөрөө машинаа бариад миний ардаас К.Ө- машинаа бариад ардаас дагасан. Тэр үед К-, К.Ө-ийн хажууд суугаад К-ын дүү араас нь дагаж яваад Толбо нуурын харалдаа байдаг машины зогсоол дээр ирж зогсоод нөгөө үлдсэн архинаас ахиад нэг нэг хундагыг татаад К- дүүгээ дагуулаад Толбо сум руу явсан байсан. Харин К.Ө- тухайн зогсоолоос түрүүлээд явсан, ардаас нь нэг их удалгүй 3-4 минутын дараа арын гэрэл нь харагдаж байхад би түүний араас нь дагаад явсан. Тэгээд Хар сайрын гүүр даваад уруудаж байхад К.Ө-ийн машины арын гэрэл өгсөж байхад харагдсан. Тэгээд миний машин хааз авахгүй сайн явж чадахгүй, түүний ардаас 200-300 метрийн зайтай дагаж явсан тэгээд өгсүүр хэсгээр гарч ирээд 500-600 метр явахад урд зам дээр К.Ө-ийн машин мөнгөлөг приус-20 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөд зам хөндлөн зогсож байсан. Тэгээд би К.Ө-ийн машиныг өнгөрөөгөөд машиныхаа аваарын гэрлийг асаагаад туслах К.Е- бид хоёр буухад К.Ө-ийн машин мөнгөлөг приус 20 загварын тээврийн хэрэгслийн арын дугуйны хоорондын зайнд нэг хүн хэвтэж байсан ба нэг залуу түүний толгойг гараараа өргөөд хүн үхлээ туслаарай гээд орилоод байсан. Тэгээд тэнд байсан 3 залуутай хамт уг газарт хэвтэж байсан залууг машинд суулгаад аймаг руу эмнэлэг рүү явуулсан. К.Ө-ийг машиндаа байгаа юм болов уу гээд К.Е- бид хоёр орилоход түүний машины баруун хойд талын дугуйны хэсэгт шороон замын далангийн доод хэсэгт ахаа туслаарай миний нуруу хөдөлгөж болохгүй байна гэхээр уг залууг К.Е- бид хоёр машин руугаа өргөж очоод дээш нь суулгах гэж байхад зам дагуу явж байсан нэг машин зогсоод үл таних 3 залуу хүрч ирээд яасан бэ, хүн зүгээр үү гээд уг залууг машинд суулгахад өргөж тусалсан. Тэгээд нөгөө залууг К.Е- бид хоёр аймаг руу авч яваад замдаа найз Н.Т-ийг машинтайгаа хүрээд ирээч нэг хүн эмнэлэгт хүргэж өгөх хэрэгтэй байна гэж яриад Авто тээврийн төвийн 3 замын уулзвараас уруудахад байдаг зогсоол дээр зогсоод К.Е-, Н.Т- хоёр эмнэлэг рүү аваад явсан, би машинаас буулгахад нь туслаад тэгээд машинаа бариад хашаандаа оруулчхаад эхнэртээ учир байдлаа хэлээд К.Ө-ийг хайхаар гарч яваад хайгаад олоогүй болсон асуудал энэ юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 133-134 дэх тал/,

48. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 151-152 дахь тал/,

49. Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “...Талийгаач Ц.М-ийн биед гавал тархины битүү гэмтэл хүнд зэргийн няцралт, гавлын суурь ясны эрвээхэй хугаралттай, тархины эдийн няцралт, тархинд цус хуралттай, цусан хураатай, хажуугийн ховдлууд цус хуралттай. Тархины дарагдал, няцрал, хаван. Зүүн дунд чөмөгний битүү хугаралттай. Зүүн талын шилбэний нарийн бүдүүн ясны битүү хугаралттай, баруун талын шилбэний нарийн бүдүүн ясны битүү хугаралттай. Хамрын нурууны мурийлттай. Духны зүүн талд зулгаралттай, зулгаралтын зүүн талд язарч урагдсан шархтай, хамрын нурууны мурийлттай, Духны зүүн талд зулгаралттай, зулгаралтын зүүн талд язарч урагдсан шархтай, хамрын нурууны мурийлттай, 2 хөмсөгнөөс хамрын нуруу хүртэл шархтай, хамрын нурууны зүүн талд ташуу хэлбэртэй шархтай, зүүн нүүр хацрыг хамаарсан зулгаралттай, зүүн талын хацар шанааг хамаарсан зурагдсан шархтай, дээд уруулын зүүн талд 1 хэлбэрийн шархтай, дээд уруулын зүүн талд ташуу хэлбэртэй уруул сэтэрч урагдсан шархтай, доод эрүүний дунд хэсэгт ташуу байрлалтай шугаман урагдсан шархтай, хүзүү хоолойн зүүн хажуу талд зулгаралттай, баруун шанаа хацарт зулгарсан, хэвлий хэсэгт, хэвлийн баруун хажуу талд, баруун гарын сарвуу бугуй хэсэгт бүхэлдээ, зүүн гарын бугуй алган хэсэгт, ар нурууны хэсэгт бүхэлдээ,тус тус зулгаралттай, зүүн шилбэний хэсэгт зулгарсан шархтай, баруун өвдөгөнд урагдсан шархтай, баруун шилбэний урд хэсэгт олон тооны зурагдсан шархтай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ. Талийгаач Ц.М-ийн биед үүссэн дээрх задлан шинжилгээний оношинд тусгагдсан тархины битүү хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач Ц.М-ийн биед архаг хууч өвчингүй. Талийгаач Ц.М-ийн цусанд шүүх химийн шинжилгээгээр этилийн спирт илрээгүй” гэх 02 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 153-161 дэх тал/,

50. Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “...К.Ө-ийн биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. К.Ө-ийн цусанд 0.8% этилийн спирт илэрсэн. К.Ө- тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байсан байна” гэх 11 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 226-227 дахь тал/,

51. Ашид Билгүүн ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн БӨА-21-262 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 20-25 дахь тал/,

52. Ашид Билгүүн ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн БӨА-21-263 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 32-37 дахь тал/,

53. Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн БӨА-21-139 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 233-238 дахь тал/,

54. Шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “...5.-.3 ХОА улсын дугаартай Хово загварын автомашин нь осол болох үеийн өмнө 82.7 км/цагаас дээш хурдтай явж байсан байна. 5.-.3 ХОА улсын дугаартай Хово загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан К.Ө- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна 80 км, ...ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. ...40-96БӨА улсын дугаартай Т-П-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", 9.5 “...Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс ...суурин газрын гаднах замд 30 м-ээс, ...багап/й зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөн байна. ...7.-.7 БӨҮ улсын дугаартай Тоёотоа Аллион загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан С.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. ...5.-.3 ХОА улсын дугаартай Хово загварын тээврийн хэрэгслийн жолооч К.Ө- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ болон 12.4 заалтыг зөрчсөн нь уг осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэж байна. 4.-.6 БӨА улсын дугаартай Т-П-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.5 заалтыг зөрчиж эхний ээлжинд ослын зогсолтын тэмдгийг зохих журмын дагуу байрлуулаагүй нь уг осол гарахад зохих хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байна. Харин 7.-.7 БӨҮ улсын дугаартай Тоёота Аллион загварын тээврийн хэрэгслийн жолооч С.Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалтыг зөрчсөн байгаа боловч осол гарах агшинд тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцоогүй тул осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэж байна” гэх 04/04 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 83-85 дахь тал/,

55. Шинжээч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...4.-.6 БӨА улсын дугаартай авто машины жолооч Б.Б- нь эхний ээлжинд ослын зогсолтын тэмдгийг байрлуулаагүй тул Монгол Улсын Замын 9.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн. Уг заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Жолооч Д.Б- нь зайлшгүй зогсолт хийхдээ ослын дохионы гэрлийг асаах ёстой. Хэрэв ослын дохионы гэрэл ажиллахгүй бол ослын зогсолтын тэмдгийг ойртон ирж буй жолооч нарт анхааруулах зорилгоор суурийн газрын гаднах замд 30 м багагүй зайд байрлуулах ёстой, түүний дараагаар авто машины хөдөлгүүрийг асаах арга хамжээ авах ёстой. Гэвч жолооч Б- нь ослын зогсолтын тэмдгийг байрлуулахгүйгээр авто машины хөдөлгүүрийг асаах оролдлого хийсэн тул Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-г зөрчсөн гэж үзсэн” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 167-168 дахь тал/,

56. Шинжээч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...4.-.6 БӨА улсын дугаартай авто машины жолооч Д.Б- нь эхний ээлжинд ослын зогсолтын тэмдгийг байрлуулаагүй болохоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн. ... Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэмжээнд байрлуулаагүй, ирж буй жолооч нарт анхааруулах зорилгоор суурин газрын гаднах замд 30 м зайд байрлуулах ёстой, гэвч тэгээгүй учраас нөлөөлсөн гэж үзсэн. ...ослын зогсолтын тэмдгийг зохих ёсоор байрлуулж ойртон ирж буй тээврийн хэрэгслүүдэд сануулаагүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 170-171 дэх тал/,

57. Шинжээч Ж.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б- нь зохих хэмжээгээр холбоотой түүний автомашин техникийн эвдрэлээс шалтгаалан ослын зогсолт хийсэн хориглосон газар зайлшгүй зогссон жолооч заавал ослын гэрэл асаах ёстой. ... уг автомашины аккумлятор нь суусан учир гэрэл асах боломжгүй болсон байсан, тэрээр ослын тэмдэг тавилгүй авто машиныг асаах гэж оролдож байсан учир хамааралтай. ...ослын зогсолтын тэмдгийг байрлуулахгүйгээр авто машины хөдөлгүүрийг асаах оролдлого хийсэн тул Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-ыг зөрчсөн гэж үзсэн” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 173-174 дэх тал/,

58. Яллагдагч К.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 206 дахь тал/,

59. Яллагдагч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 145 дахь тал/,

60. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-гаас гаргаж өгсөн хохирол, хор уршгийн жагсаалт бүхий баримт /1 дэх хавтаст хэргийн 88-91 дэх тал/,

61. Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 79-81, 2 дахь хавтаст хэргийн 227-228, 230 дахь тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч К.Ө- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийг, шүүгдэгч Д.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь бүрэн нотлогдож тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт:

62. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ

63. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заажээ.

64. Шүүгдэгч К.Ө- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутагт 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 5.-.3 ХОА улсын дугаартай Хово загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна 80 км, ...ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчиж, замын хажууд зогсож байсан 4.-.6 БӨА улсын дугаартай Т-П-20, 7.-.7 БӨҮ улсын дугаартай “Тоёота Аллион” загварын тээврийн хэрэгслүүдийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас дээрх хоёр тээврийн хэрэгслийн дунд зогсож байсан хохирогч Ц.М-ийн амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан болох нь тогтоогджээ.

65. Харин, зам тээврийн осол болсны дараа 23 цаг 25 минутад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн жижүүрийн цагдаа А.С- нь хөндлөнгийн гэрч М.М, Ж.Т нарыг оролцуулан жолооч Д.Б-ийг драйгер багажаар үлээлгэхэд согтуурлын зэрэг 0,92%-тай гарсан. /1 дэх хавтаст хэргийн 39 дэх тал/ гэх тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х.Е-ын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаар “Д.Б-ийн цусанд 0.2% этилийн спирт илэрсэн” /1 дэх хавтаст хэргийн 211-212 дахь тал/ гэх дүгнэлт, мөн шинжээч Х.Е- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: “Д.Б-ийн цусанд этилийн спиртийг тодорхойлох зорилгоор биохромат калийн исэлдэх урвал дээр үндэслэж UNICO-7200 спектрофотометрийн аппаратад хэмжилт хийхэд цусанд 0,2 % буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч эрүүл байсан” /2 дахь хавтаст хэргийн 54 дэх тал/ гэх мэдүүлэг тус тус хэрэгт авагджээ.

66. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн жижүүрийн цагдаа А.С- драйгер багажаар жолооч Д.Б-ийн согтуурлын зэргийг шалгахад согтуурлын зэрэг тодорхойлогдсон байх боловч энэ нь цусны харьцуулах шинжилгээгээр тодорхойлогдсон дүгнэлтийн үр дүнг үгүйсгэх үйл баримт болохгүй. Учир нь драйгер багажаар тодорхойлогдсон үр дүнг хөдөлбөргүй тогтоогдсон нөхцөл байдал гэж үзэхгүй ба шинжээчийн тайлбарлаж байгаачлан “Д.Б-ийн цусанд этилийн спиртийг тодорхойлох зорилгоор биохромат калийн исэлдэх урвал дээр үндэслэж UNICO-7200 спектрофотометрийн аппаратад хэмжилт хийхэд цусанд 0,2 % буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч эрүүл байсан” гэсэн зэрэгт үндэслэн хүнээс авсан биологийн дээжийг ашиглан тодорхой шинжлэх ухааны арга зүйд үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх, эсхүл амьсгалаар хэмжсэн драйгер багажийн үр дүнг дангаар үнэн зөвд тооцох нөхцөл байдал тогтоогдоогүй.

Тодруулбал: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Д.Б- нь согтуурсан үедээ тэврийн хэрэгсэл жолоодож байсан гэдгийг хөтөлбөргүй тогтоосон нотлох баримт хангалттай бүрэн авагдаагүй, эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “..Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг үндэслэл болгож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, хөнгөрүүлж шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

 

67. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

68. Иймд шүүгдэгч К.Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон”, шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

69. Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтуудыг зөрсөн байдал, хайхрамжгүй бөгөөд хариуцлагагүй байдал, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал шууд нөлөөлсөн гэж үзэв. 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

70. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилжээ. 

71. Шүүгдэгч К.Ө-ийн зүгээс гэмт хэргийн хохирол, хор уршиг, эдийн бус гэмт хор буюу сэтгэл санааны хохиролд нийт 53.000.000 төгрөгийг төлж өгөхөөр болж, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, уг эвлэрлийн гэрээгээр эхний ээлжинд 29,000,000 төгрөгийг төлж өгсөн болох нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ХААН банкны 3 удаагийн шилжүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-гийн мэдүүлгээр тогтоогдож байна.

72. Түүнчлэн шүүгдэгч Д.Б- нь “сэтгэл санааны хохирол болон оршуулгын зардалд нийт 10.000.000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төлж барагдуулахаар” баримт үйлджээ.

73. Ашид Билгүүн ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн БӨА-21-262 дугаартай “Тогтоолд дурдагдсан Тоёота аллион маркийн 2004 онд үйлдвэрлэгдсэн 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр МУ-д импортлогдсон мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас эдвэрсэн солих шаардлагатай болон засварлах боломжтой эд ангиуд, ажлын хөлсний хамт хүснэгтэд тайлбартай оруулав. Нийтдээ 1,993,000 (нэг сая есөн зуун ерэн гурван мянган) төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх  дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 20-25 дахь тал/-ээр иргэний нэхэмжлэгч С.Б-д 1,993,000 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзлээ.

74. Иргэний нэхэмжлэгч С.Б-д учирсан хохирол болох 1,993,000 төгрөгийг шүүгдэгч нарын гэмт хэргийн оролцооны байдлыг харгалзан шүүгдэгч К.Ө-ээс 60 хувиар, шүүгдэгч Д.Б-ээс 40 хувиар хувааж хохирол гаргуулахаар тогтоох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл,  шүүгдэгч К.Ө-ээс 1.328.600 төгрөг, шүүгдэгч Д.Б-ээс 664.400 төгрөг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Б-д олгохоор шийдвэрлэв.

75. Ийнхүү гэм буруугийн шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч К.Ө-ээс гэмт хэргийн хохирол, хор уршиг, эдийн бус гэмт хор буюу сэтгэл санааны хохиролд 29.000.000 төгрөг төлж барагдуулсан бөгөөд шүүгдэгч К.Ө-ээс 24.000.000 төгрөг, шүүгдэгч Д.Б-ээс 10.000.000 төгрөг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-д, шүүгдэгч К.Ө-ээс 1.328.600 төгрөг, шүүгдэгч Д.Б-ээс 664.400 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Б-д тус тус олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч К.Ө- нь шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирол, хор уршгийг төлж барагдуулах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг хуульд заасан ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулж шийдвэрлэсэн.

76. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч К.Ө- нь шүүхээс гаргуулсан хохирлоос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-д 24.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Б-д 1.328.600 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох нь гаргаж өгсөн ХААН банкны мөнгөн шилжүүлгээр нотлогдож байна.

77. Иймд шүүгдэгч К.Ө-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй. 

 

Хоёр.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

78. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Шүүгдэгч К.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,

79. Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Г-оос: “Шүүгдэгч Д.Б-ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээрээ анхнаасаа маргаагүй ба энэхүү зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөг. Мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явуулахад дэмжлэг үзүүлж ирсэн. Амь хохирогчийн ар гэртэй байнгын холбоотой байж, сэтгэл санаа, эд материалын тусламж үзүүлж ирсэн. Цаашид ч харилцаа холбоотой байна гэдгээ илэрхийлсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 10,000,000 төгрөгийг үл маргах журмаар төлж барагдуулахаа харилцан тохиролцсон. Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А заалтыг зөрчсөн. Ингэхдээ шууд санаатай байдлаар зөрчөөгүй. Тухайн тээврийн хэрэгсэл тоггүй болж, мөн ослын гурвалжин тэмдэг тавих боломжгүй байсан зэрэг нөхцөл байдал тухайн үед үүссэн байсныг шүүхээс харгалзаж үзэхийг хүсэж байна. Шүүгдэгч нь урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Тогтсон гэр бүл, тодорхой эрхэлсэн ажилтай, ............-д 2011 оноос жолооч, ахлах жолооч, ахлах замчин зэрэг албыг нэр төртэй хашиж байсан. Анги хамт олондоо нэр хүндтэй, ямар нэгэн алдаа дутагдалгүй ажиллаж байсан. Гэр бүлийн хувьд 2-5 насны хоёр хүүхэдтэй. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн  1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй, анх удаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн  1.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэний дараа шууд болон эмнэлгийн бусад тусламж үзүүлсэн. Хохирлыг нөхөн төлсөн” гэх нөхцөл нь тогтоогдож байгаа. Тиймээс манай үйлчлүүлэгч дээрх хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзаж үзэж, шүүгдэгчийг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,

80. Шүүгдэгч К.Ө-ийн өмгөөлөгч Х.Д-гээс: “К.Ө-ийн хувьд гэмт хэрэг үйлдэгдсэн үеэс эхэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад 1,000,000 төгрөг нөхөн төлсөн. Хохирлын хувьд тохиролцсон тул тэр талаар хэлээд байх зүйлгүй. Түүний хувьд анх удаа, тохиолдлын шинжтэй, болгоомжгүйгээр уг гэмт хэргийг үйлдсэн. Тухайн зам тээврийн осол гарахад нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Б- хэрэв замын зорчих хэсгийг чөлөөлсөн бол гэмт хэрэг гарахгүй байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёр хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

81. Шүүгдэгч К.Ө-ийн өмгөөлөгч А.С-аас: “Шүүгдэгч К.Ө- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй. Хохирол төлж өгөхөө илэрхийлж, хохирлоо барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруудаа чинь санаасаа гэмшсэн. Дараа нь шүүгдэгч К.Ө-ийн хувьд 2022 оны 01 дүгээр сард 1,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид баримтгүй өгсөн. Талууд 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр тохиролцсон 53,000,000 төгрөгийг барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаас харвал хэд хэдэн урьдач нөхцөл тогтоогдсон нөхцөлд уг зүйлийг хэрэглэх боломжтой. Шүүгдэгч К.Ө- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, сэтгэл санааны хохирлыг төлж арилгуулсан. Миний үйлчлүүлэгч хувийн байдлын хувьд бага насны 4 хүүхдүүдтэй, гэр бүлтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй болно. Мөн багийн Засаг даргын тодорхойлолтоор шүүгдэгч К.Ө-ийн зан байдлыг тодорхойлсон байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр заасан. Хөнгөрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа. Иймд улсын яллагчийн санал болгож байгаа 3 жил 6 сарын хорих ялын хэмжээг багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах боломжтой” гэх дүгнэлтийг,

82. Шүүгдэгч К.Ө-ийн өмгөөлөгч С.Н-аас: “Улсын яллагчийн санал болгож байгаа 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт хуульд нийцээгүй гэж үзэж байна. Энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хамаарч байгаа гэвэл Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, хүний амь нас хохирсон гэмт хэрэг гарсан. Хэрэв согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бол энэхүү зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан 1-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах гэмт хэрэгт хамаарах байсан. Согтуурсан, мансуурсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалд нь шууд орж байгаа. Шүүгдэгч К.Ө-ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхдээ мансуурсан, согтуурсан гэдгээрээ 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял болгож хүндрүүлж байгаад хүндрүүлэх шинж орохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж заасан. Гэмт хэрэг гарах болсон үндэслэл нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, хурд хэтрүүлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч К.Ө- нь хурд хэтрүүлэхдээ болгоомжгүй үйлдлийг хөнгөмсгөөр найдсан. Хайхрамжгүй хандахаас илүү хөнгөмсгөөр хандах нь түүнд оногдуулах ялын хувьд харьцангуй бага байх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар доод хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой гэх саналыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бусад хоёр өмгөөлөгч тайлбарласан. Харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч К.Ө-ийн хувьд байхгүй. Шүүгдэгч К.Ө-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “согтуурсан” гэх нөхцөл байдалтай холбогдуулан хүндрүүлэн үзэх боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь үзэж ял оногдуулна гэж заасан. Учруулсан хохирлыг тогтоогдсон хэмжээгээр арилгасан байгаа. Шүүгдэгч нь эхнэр, 4 хүүхэдтэй, хэрэг гарахаас өмнө жолоочоор ажилладаг байсан. Хэрэг гарснаас хойш нэг ч удаа тээвэрт яваагүй, ажил хийгээгүй. Эхнэр, хүүхдүүд нь түүний орлогоороо амь залгуулдаг байсан. Хохирлыг бусдаас зээл авах зэргээр барагдуулсан. Иймд шүүгдэгч К.Ө- нь анхнаасаа гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол барагдуулсан нөхцөл байдал байхад түүнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж байгаа нь амьдралд нийцэхгүй байна. Шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдээгүй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн доод хэмжээгээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн үзэж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, үүнийг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлэх санал гаргаж байна” гэх дүгнэлтийг,

83. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М-гаас: “Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэрэг байгаа. Шүүгдэгч Д.Б-ийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй хохирол, хор уршгийг төлж барагдуулах талаарх өмнөх шүүх хуралдаанд төлж өгөхөө илэрхийлж, харилцан тохиролцож, гэрээ байгуулсан. Шүүгдэгч К.Ө-ийн хувьд энэхүү гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч нарын аль аль нь энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан хууль зүйн үндэслэлийн дагуу шийдвэрлэх боломжтой” гэх дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцсэн болно.    

84. Шүүхээс шүүгдэгч К.Ө-, Д.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

85. Шүүгдэгч К.Ө-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

86. Шүүгдэгч Д.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

87. Шүүгдэгч К.Ө-, Д.Б- нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. 

88. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж заасан ба эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Ө-ийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан, урьд нь ял шийтгүүлж байгаагүй болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч К.Ө-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

89. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан ба эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-ийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-ийн ............д жолоочоор ажилладаг, тодорхой эрхэлсэн ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суудаг болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.

90. Шүүгдэгч Д.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 1 жилийн хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.

91. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй.

92. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ө-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

93. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ө-т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс, шүүгдэгч Д.Б-т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолох нь зүйтэй байна.

94. Шүүгдэгч К.Ө-, Д.Б- нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.

95. 2213000130104 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.

96. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч К.Ө-ийн эзэмшлийн 45.000.000 төгрөгийн үнэтэй, 62-06 БӨҮ улсын дугаартай, Норд бенз загварын тээврийн хэрэгсэл, шүүгдэгч К.Ө-ийн эзэмшлийн 5.-.3 ХОА улсын дугаартай “Хово” загварын тээврийн хэрэгсэл, 1.-.0ГЧ улсын дугаартай чиргүүл, шүүгдэгч Д.Б-ийн өмчлөлийн 4.-.6 БӨА улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгсэл, иргэний нэхэмжлэгч С.Б-гийн эзэмшлийн 7.-.7 БӨҮ улсын дугаартай тоёота аллион загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

97. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, дугаар зүйлийн 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч У овогт К-ын Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон”, шүүгдэгч Т овогт Д-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч К.Ө-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж,  1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж,  1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ө-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ө-т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс, шүүгдэгч Д.Б-т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.

 

8. Шүүгдэгч К.Ө-, Д.Б- нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдсугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэг, 508.4.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч К.Ө- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-д гэмт хэргийн хохирол, хор уршигт 53.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.Б-д 1.328.600 төгрөгийг тус тус төлж өгснийг дурдаж, шүүгдэгч Д.Б-ээс 664.400 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Б-д, 10.000.000 төгрөг гаргуулан Б.С-д тус тус олгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч К.Ө-ийн эзэмшлийн 45.000.000 төгрөгийн үнэтэй, 62-06 БӨҮ улсын дугаартай, Норд бенз загварын тээврийн хэрэгсэл, шүүгдэгч К.Ө-ийн эзэмшлийн 5.-.3 ХОА улсын дугаартай “Хово” загварын тээврийн хэрэгсэл, 1.-.0ГЧ улсын дугаартай чиргүүл, шүүгдэгч Д.Б-ийн өмчлөлийн 4.-.6 БӨА улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгсэл, иргэний нэхэмжлэгч С.Б-гийн эзэмшлийн 7.-.7 БӨҮ улсын дугаартай тоёота аллион загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй тус тус болгосугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй тус тус болгож, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

13. 2213000130104 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          А.ДАУРЕНБЕК