Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00371

 

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00371

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Зэрэг сум, Хөндлөн багт оршин суух,-дугаарын регистртэй, Мэндбаярынхан овогт Р-ийн О-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Р.О-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Р.О- нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 оны 9 дүгээр 23-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн. 1978 онд Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн дунд сургуульд 8-р ангиа төгссөн. 1978 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуульд орж, 1982 онд эх баригч бага эмчээр төгссөн. 1985 онд иргэн Д.Дэмбэрэлтэй гэр бүл болж 4 хүүхэдтэй болсон. Ховд аймгийн Дуут сумын Хүний их эмчийн салбарт 1982 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл бага эмч, эх баригч бага эмчээр, Ховд аймгийн Чандмань сумын Хүний их эмчийн салбарт 1984 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал бага эмч, эх баригч бага эмчээр, Зэрэг сумын 10 жилийн дунд сургуульд 1990 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 1996 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг дуустал сургуулийн эмчээр ажилласан. 1996 оноос одоог хүртэл Зэрэг сумын хүн эмнэлэгт сувилагч, бага эмч, дүн бүртгэгчээр ажиллаж байна. Гэтэл Ховд аймгийн Дуут сумын Хүний их эмчийн салбарт 1982 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл бага эмч, эх баригч бага эмчээр, Ховд аймгийн Чандмань сумын Хүний их эмчийн салбарт 1984 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал бага эмч, эх баригч бага эмчээр, Зэрэг сумын 10 жилийн дунд сургуульд 1990 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 1996 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг дуустал сургуулийн эмчээр ажиллаж байсан тушаал, хөдөлмөрийн дэвтэр зөрүүтэй байгаа тул шүүхэд хүсэлт гаргаж байгаа болно. Иймд Ховд аймгийн Дуут сумын Хүний их эмчийн салбарт 1982 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл бага эмч, эх баригч бага эмчээр, Ховд аймгийн Чандмань сумын Хүний их эмчийн салбарт 1984 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал бага эмч, эх баригч бага эмчээр, Зэрэг сумын 10 жилийн дунд сургуульд 1990 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 1996 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг дуустал сургуулийн эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Р.О-ийн 1982 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Хүний их эмчийн салбарт бага эмч, эх баригч бага эмчээр, 1984 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Хүний их эмчийн салбарт бага эмч, эх баригч бага эмчээр, 1990 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 1996 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Зэрэг сумын 10 жилийн дунд сургуульд сургуулийн эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Р.О- нь 1982 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Хүний их эмчийн салбарт бага эмч, эх баригч бага эмчээр, 1984 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Хүний их эмчийн салбарт бага эмч, эх баригч бага эмчээр, 1990 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 1996 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Зэрэг сумын 10 жилийн дунд сургуульд сургуулийн эмчээр тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1290 дугаартай албан бичгээр ирүүлсэн

Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1982 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 61 дугаартай 1982 онд анагаах ухааны дээд, дунд сургуулийг төгсөж ирсэн хүний их, бага эмч дунд мэргэжилтэн, сувилагч нарыг ажилд томилох ба зарим эмч нарыг шилжүүлэх тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1983 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 101 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1984 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 41 дугаартай ажлаас чөлөөлж ажилд авах тухай тушаалын хуулбар,

Хүсэлт гаргагчийн 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 416254 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн 292948 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн 735750 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн 000056633 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Эрүүлийг хамгаалах яамны Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулийн эх баригч- бага эмчийн мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 126/003368 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 126/003366 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Иргэн Т.Батбилэгийн ...Миний бие Р.О-тай Ховд аймгийн Чандмань сумын Хүн эмнэлэгт 1984 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамт ажиллаж байсан бөгөөд Р.О- нь эх баригч, бага эмчээр ажилладаг байсан... гэх тодорхойлолт

Иргэн У.Бямбаахүүгийн ... Миний бие Р.О-тай Ховд аймгийн Дуут сумын Хүн Эмнэлэгт 1982 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамт ажиллаж байсан бөгөөд Р.О- нь эх баригч бага эмчээр ажиллаж байсан... гэх тодорхойлолт

Иргэн Б.Түвшингийн ... Миний бие Р.О-тай Ховд аймгийн Дуут сумын Хүн Эмнэлэгт 1982 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамт ажиллаж байсан бөгөөд Р.О- нь эх баригч бага эмчээр ажиллаж байсан... гэх тодорхойлолт

Иргэн Б.Цэрмаагийн ... Миний бие Р.О-тай Ховд аймгийн Зэрэг сумын 10 жилийн дунд сургуульд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,

Иргэн С.Оролмаажавын ... Миний бие Р.О-тай Ховд аймгийн Зэрэг сумын 10 жилийн дунд сургуульд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Р.О-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мэндбаярынхан овогт Р-ийн О- 1982 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Хүний их эмчийн салбарт бага эмч, эх баригч бага эмчээр, 1984 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Хүний их эмчийн салбарт бага эмч, эх баригч бага эмчээр, 1990 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 1996 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Зэрэг сумын 10 жилийн дунд сургуульд сургуулийн эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ