Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 123/ШШ2019/0004

 
 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М ДХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн З сумын И Т Х

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн З сумын И Т Х 2015 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн 01 тоот тогтоолын нэхэмжлэгч М ДХХК-ийн МY-14506А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн 160 гектар талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М ДХХК-ийн захирал Л.Пүрэвдаваа, түүний өмгөөлөгч А.Мөнх-Өлзий, хариуцагч Төв аймгийн З сумын И Т Хдарга Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ДХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: "М Д" ХХК нь Төв аймгийн З суманд ашигт малтмал ашиглах МҮ-14506А дугаар бүхий тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан болно. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн "Хилийн зааг тогтоох тухай" 174 дүгээр тогтоол гарсантай холбогдуулж, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох хууль, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу гол мөрны хамгаалалтын бүсэд орсон гэх үндэслэлээр манай компанийн дээрх ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 295 дугаар шийдвэрээр цуцалсан байдаг. Үүний дараагаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 289 дүгээр тогтоолын 3 дахь заалтаар дээрх 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 174 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон билээ. Ийнхүү тооцсоны үр дагавар нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол гарахаас өмнө эзэмшиж байсан аж ахуй нэгж хүсэлт гарган тусгай зөвшөөрлөө сэргээлгэх эрх нээгдсэн. Үүний дагуу манай компани ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөө сэргээлгэхээр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган хянан хэлэлцэгдэх явцад Төв аймгийн З сумын И Т Х нь үндэслэлгүйгээр тогтоол гарган хууль болон Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу тусгай зөвшөөрлийн эрхээ сэргээлгэх боломжийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах, тусгай зөвшөөрлөө эзэмших эрхийг хөндсөн шийдвэрийг гаргасан болохыг мэдэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Өөрөөр хэлбэл өмнө нь ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн эрх сүүлд гарсан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр бүрэн сэргээгдэх бүрэн боломжтой болсон байхад түүнийг хууль бусаар хязгаарлаж, бэлчээрийн зориулалтаар ашиглах боломжгүй газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч байгаа нь уг тогтоол бодит нөхцөл байдалдаа нийцээгүй, Газрын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг буруугаар хэрэгжүүлж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн илт хууль бус захиргааны акт болсон үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоол гарсантай холбогдуулж өмнө нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуй нэгж байгууллага хүсэлтээ гарган эзэмших эрхээ сэргээлгэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бодит практик байгаа. Иймд Төв аймгийн З сумын И Т Х2015 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн 01 тоот тогтоолын нэхэмжлэгч М ДХХК-ийн МҮ-14506А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн 160 гектар талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ДХХК нь Төв аймгийн З сумын нутаг дэвсгэрт МҮ14-506А дугаар бүхий тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал газрын тосны газраас 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдөр авсан. 2008 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Улсын Их Хурлаас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан. Энэ хууль батлагдсантай холбогдуулж Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хилийн заагийг тогтоох тухай 174 дүгээр тогтоол гарсан байдаг. Гол мөрний урсцад бүрэлдэх энгийн хамгаалалтын болон онцгой хамгаалалтын бүсийг тогтоосон. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу гол мөрний бүсэд орсон гэх үндэслэлээр М ДХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Гол мөрний урсац бүрэлдсэн улсаас хууль гарган хамгаалалтад авсан учраас танай компани хууль зөрчиж байна гээд тусгай зөвшөөрлийг цуцалсан. Улсын Их Хурлаас 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Төрийн захиргааны ашигт малтмалын үйл ажиллагааг хариуцдаг байгууллагаас өмнө нь хил заагийн нутагт тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дотор өргөдлөө ирүүлнэ үү! гэж албан ёсны веб хуудас таа мэдээлсэн. Үүний дагуу М ДХХК-иас 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01/37 дугаар албан бичгээр өргөдлөө өгсөн. Маргаан бүхий акт нь энэ хууль батлагдсаны дараа буюу 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 01 дүгээр тогтоол гарсан. Газрын тухай хуулийн 20.1.3 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.4-т заасныг баримтлан 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 тоот тогтоолыг шинэчлэн, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноос бусад талбай болох 244672.4га газрыг 15 жилийн хугацаагаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Энэ нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуультай зөрчилдөж байгаа. Нэхэмжлэгч М ДХХК-ийн ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан тусгай зөвшөөрлийг Улсын Их Хурлаас хууль батлагдсантай холбогдуулан хүчингүй болгосон. Гол мөрний усны хамгаалалттай давхцаж байгаа гэдэг шалтгаанаар хүчингүй болгосон. 2015 онд хуульд өөрчлөлт оруулсан үр дагавар нь өмнө нь эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл нь хязгаарласан талбайгаас хуулийн дагуу гарч байгаа. М ДХХК-д Ашигт малтмалын тухай хуульд зааснаар өмнө нь ашиглалт эрхэлж байсан. Хуулиар эрхийг нь хязгаарлаад, эргэж хуулиар үйл ажиллагаагаа сэргээх эрх нээгдвэл өмнө үйл ажиллагаа эрхлэгч давуу эрхтэй гэж заасан байдаг. Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 289 дүгээр тогтоолоор цэг, координатыг тогтоосон байдаг. Үүнээс өмнө нэхэмжлэгч нь холбогдох байгууллагад хандсан байхад хуульд харшаар тусгай хэрэгцээнд авсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Хариуцагчаас тайлбар хэлэхдээ энэ талаар нэхэмжлэгч манай талд мэдэгдээгүй гэсэн байдаг. 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр И Т Х дээр хамтран ажиллах хүсэлтээ өгсөн. Үйл ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа гаргасан. Нэхэмжлэгч М ДХХК-ийн өмнөх ажиллаж байсан талбай дээрээ ажиллах давуу эрх үүсэж байгаа. Ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан 160гектар талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Төв аймгийн З сумын И Т Хдарга Ш.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ДХХК-ийн хувьд сэргээх эрх үүссэн гэж байна. Сэргээх эрх үүссэн гэдэг нь тусгай зөвшөөрөл сэргэсэн гэж ойлгохгүй байгаа. Манай сум тусгай зөвшөөрөлтэй газруудыг үлдээж, бусад газрыг тусгай хэрэгцээнд авсан. Суманд шийдвэр гаргаад, Ашигт малтмал газрын тосны газар луу хүсэлтээ явуулж байж тусгай хэрэгцээнд орох талбай цэгээрээ бүртгэлд орно. Эрх нээгдсэн нь тусгай зөвшөөрөлтэй адилхан гэж үзээд байна. Энэ үндэслэлээр суманд хэлэлцэж тусгай хэрэгцээнд авсан. Тусгай зөвшөөрөлтэйгээс бусад газрыг орон нутгийн хэрэгцээнд авсан. Уул уурхайгаар ашиглуулахгүй гэж бодож байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгчээс Төв аймгийн З сумын И Т Х2015 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн 01 тоот тогтоолын нэхэмжлэгч М ДХХК-ийн МY-14506А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн 160 гектар талбайд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан[1] эрхийн хүрээнд Төв аймгийн З сумын И Т Х2015 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн 01 тоот тогтоолын нэхэмжлэгч М ДХХК-ийн МY-14506А дугаар бүхий тусгай зөвшөөрөлийн 160 гектар талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодорхойлжээ.

Нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөнд холбогдуулан үзвэл, нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь тухайн хариуцагчид өөрт нь хандсан гомдлоо 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 109 дугаар албан бичгээр гаргасанд, Төв аймгийн З сумын И Т ХТэргүүлэгч нараас 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 30 дугаар албан бичиг өгөн хурлаар асуудлыг хэлэлцэнэ гэсэн хариу өгч, сумын И Т Х16-дугаар хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болж М ДХХК-ийн хүсэлтийг хэлэлцэж, хүсэлтийг нь хүлээж авахгүйгээр шийдвэрлэсэн нь тус хуралдааны тэмдэглэлээр тодорхойлогдсоноор, нэхэмжлэл хүлээн авах хөөн хэлэлцэх хугацааг тооцоход нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг зөрчөөгүй байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Төв аймгийн З сумын И Т Х2015 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн Газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай 01 тоот тогтоол-оор, З сумын нутаг дэвсгэрийн 36534,62 мянган га талбайг алтны хайгуул олборлолтод олгоод байгаа нь өнөө үеийнхэн байгалийн баялгийг илүү ихээр ашиглаж, хоцрогдсон технологи хэрэглэн хаягдал ихтэй олборлож нөхөн сэргээх болон байгаль орчныг хамгаалах ажлыг стандартад тохируулан хийхгүй байх зэрэг зохисгүй үйл ажиллагаа явуулж байгаагаас олон сөрөг үр дагавар гарч ирээдүй хойч үеийнхний ашиг сонирхлыг орхигдуулж байгаа, нөгөө талаар орон нутгийн даац хэтэрч экологийн тэнцвэр алдагдаж уугуул иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдаж, уламжлалт мал аж ахуй, газар тариалан эрхлэх нөхцөл боломжоор хомсдож эрх ашиг нь хөндөгдөж байгааг тэмдэглэж гээд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т ..., заасныг үндэслэн 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 тоот тогтоолыг шинэчлэн хүчин төгөлдөр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон газраас бусад нийт 244672.4 га газар нутгийг эргэн тойрон хилийн цэсээр 15 жилийн хугацаатайгаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ. [2]

Маргаан бүхий захиргааны актын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулж байх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны акт байх бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн доорх нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Монгол Улсын Их хурлаас 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хийх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс тус хуулийн 2.1-д ...Усны сан бүхий газрын эргээс 200 метрээр энгийн хамгаалалтын бүс тогтооно... гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоол батлагдан гарсан, энэ талаар хариуцагч байгууллагад мэдэгдсэн, хуулийн дагуу тусгай хэрэгцээнд авах үндэслэл нь тодорхойгүй атал үндэслэлгүйгээр маргаан бүхий тогтоолыг гаргасан нь хуулиар бий болсон эрхийн дагуу тусгай зөвшөөрлийнхөө эрхийг сэргээлгэх боломжийг хязгаарласан... гэж, хариуцагчийн зүгээс Газрын тухай хууль тогтоомжийг сумын И Т Х өөрийн эрх, хууль ёсны дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалах үүднээс 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоолоо гаргасан нь хуулийг зөрчөөгүй, нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийг сэргээж байгаа талаар албан болон албан бусаар мэдээлэл ирүүлээгүй, тухайн бүс нутагт багийн малчин иргэд жилийн дөрвөн улирлын турш мал маллан амьдардаг гэж тайлбарлан маргажээ.

Маргаан бүхий актыг гаргахдаа үндэслэл болгосон хуулийн заалтуудаас үзвэл Монгол удсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ...олонхийн саналаар ... батална гэж, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3. тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ зааг, ашиглах журмыг тогтоох гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах гэж тус тус заасан. Үүнээс Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2. Аймаг, нийслэл, сум, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно гэж заасны 16.1.1-д нь улсын тусгай хамгаалалтай газар, 16.1.6-д нь аймаг дундын отрын бэлчээр, 16.1.7-д нь улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай, 16.1.11-д нь бичил уурхайн зориулалтаар олгосон газар гэж тус тус заасны дагуу газрыг ямар зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч байгаа, ямар журмаар ашиглахыг захиргааны актдаа тодорхой заах шаардлагатайгаас гадна тухайн газрыг дээрх зориулалтаар тусгай хэрэгцээнд авах шалтгаан, холбогдох судалгаа, нотолгоог заавал бүрдүүлэн хэлэлцэх нь хариуцагч Хурлын хуулиар олгогдсон үүрэг байхаас гадна тухайн өдөр шийдвэр гаргасан асуудлын талаар холбогдох хууль, журамд нийцүүлэн хэлэлцээгүй шууд тогтоолын төсөл танилцуулан шийдвэрлэсэн тогтоол гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн гаргаж өгсөн тайлбар түүнд хавсарган ирүүлсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгч компанийн ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан гэх 160 гектар талбай бүхий газрыг дээрх хуульд заасан ямар зориулалт, ямар журмаар, ямар хуульд заасан ямар эрх хэмжээний хүрээнд тусгай хэрэгцээнд авсан нь тодорхойгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс тухайн газруудад дахин ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгуулахгүй гэж бэлчээрийн зориулалтаар авсан гэх боловч шүүхээс газрын бодит байдлыг харсан үзлэгийн баримтаар тухайн газар нь бэлчээрийн зориулалтаар ашиглагдах боломжгүй нилэнхүйдээ эвдрэлд орсон гуу жалга, газрын гадарга хэсэг нь хадархаг хайргаар бүрхэгдсэн байгаа байдлаас үзэхэд хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд тодорхойлсны дагуу сумын тусгай хэрэгцээнд газрыг авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагчийн зүгээс ирүүлсэн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Төв аймгийн З сумын И Т Хдааны тэмдэглэл гэж ирүүлсэн баримтаас үзэхэд тухайн маргаан бүхий акт гарах үед тус хуралд оролцож байгаагүй Ш.Г /одоо ажиллаж байгаа И Т Хдарга/ тухайн өдрийн хуралдааныг даргалан эхлүүлсэн гэж тэмдэглэгдсэн боловч тэмдэглэлийг хянасан нь И Т Хдарга Б.Нямдорж гэж гарын үсэг зурсан, мөн шийдвэр гаргасан асуудлын талаар Засаг дарга Д.Болормаа танилцуулж, Ц.Мөнхбаатараас Удаа дараа сумын тусгай хэрэгцээнд авах гэж ээлжит бус хуралдаан хийсэн. ... одоо буцаахгүй байх гэсэн саналтай байна гэж тайлбарласан, Б.Самбуу Бид өмнө нь тусгай хамгаалалтад байнга авч явсан. Энэ удаа бид 15 жилийн хугацаатай авах гэж уг тогтоолын төслийг явуулж байна гэж хэлснээр хэлэлцэх асуудлыг дуусгаж, тогтоолын төслийг баталсан гэж тэмдэглэсэн [3] байгаагаар хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий захиргааны актыг гаргах үедээ хурлын тэмдэглэлгүй тогтоол гаргасан, тус тогтоолыг гаргах цаг үедээ хүчин төгөлдөр хууль, Засгийн газрын хэрэгжүүлж буй шийдвэр, тогтоолын хэрэгжилтэд холбогдох судалгаа, мэдээлэлгүй шууд гаргасан гэж үзэх нөхцөл байдал хариуцагчаас ирүүлсэн энэ баримтаар тодорхойлогдож байна.

Шүүх хуралдаанд дээрх нөхцөл байдалд холбогдуулан нэхэмжлэгчийн үйл ажиллагаагаа явуулж байсан газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэсэн гэх хуралдааны тэмдэглэлийг үйлдсэн, ирүүлэн талаар тодруулахад, хариуцагчаас хурлын тэмдэглэл хөтлөх энэ нь ажлын албаны үүрэг учир миний нэрийг бичсэн талаар мэдэхгүй, би тухайн үед ирэдийн Хуралд байгаагүй гэх тайлбарыг өгч байгаагаар хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий актыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална, 23 дугаар зүйлийн 23.1-д Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна гэж заасныг баримталж ажлаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Мөн уг тогтоолын агуулгыг үзэхэд дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэх үүднээс өмнө нь авч хэрэгжүүлж байсан 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 тоот тогтоолыг сэргээж байгаа, ингэхдээ хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд оруулахгүй гэсэн агуулгаар 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гаргахдаа Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжид нийцүүлэн хэлэлцээгүй болох нь дээрх үйл баримтаар тогтоогдож байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн хувьд хэдийгээр уг тогтоол гарах үед Ашигт малтмал, газрын тосны газарт хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй гэж бүртгэл байгаагүй, хүчингүй болсон байсан боловч Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана гэж өөрчлөлт орсоноос хамаарч нэхэмжлэгчийн хувьд өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан ашиглалтын тусгай зөвшөөрлөө сэргээлгэх, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой болсон байна.

Нэхэмжлэгч компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор Ашигт малтмал, газрын тосны газарт өргөдлөө гаргах ёстой бөгөөд хэрэгт авагдсан 2015 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 01/37 дугаар Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэст хандсан хүсэлт, түүнийг хүлээн авч бүртгэсэн ирсэн бичгийн бүртгэлийн баримтаас хуулийн хугацаандаа өргөдлөө гаргасан, уг өргөдлийг гаргахаас өмнө хариуцагчид 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан хуулийн өөрчлөлтийн талаар 2015 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 01/37 дугаар албан бичгээр хандсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа, нөгөө талаар хариуцагч байгууллагад хуулийн өөрчлөлтийн талаар мэдэгдэх үүргийг нэхэмжлэгч компани хүлээхгүй бөгөөд хариуцагч нь хуулиар эрх нь нээгдэх боломжтой компанийн өмнө нь үйл ажиллагааг явуулж байсан тусгай зөвшөөрлийн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болсон байна.

Түүнчлэн уг компанийн тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, уг хуультай зэрэгцэн батлагдсан дагаж мөрдөх журмын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор тогтоосон усны хамгаалалтын бүсийн хилийн цэсэд бүхэлдээ бус хэсэгчилсэн байдлаар давхцаж байсан байхад бүхэлд нь тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон, нөхөх олговрыг олгоогүй байгаа зэргийг мөн судлан үзэх бүрэн боломжтой, улмаар нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь хариуцагч байгууллагад хандан 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01/37 дугаартай албан бичгээр ... Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу манай компани ашигт малтмалын МҮ-14506А дугаартай тусгай зөвшөөрлөөр эзэмших талбайдаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтээ гаргасан ...[4] гэж тухайн талбайдаа тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх гэсэн хүсэлтээ илэрхийлсэн, үүний дагуу 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 12 дугаартай Нийгмийн хариуцлагын гэрээ-г З сумаас нэхэмжлэгч аж ахуйн нэгжтэй байгуулж, И Т Хдарга Б.Нямдорж, сумын Засаг дарга Д.Болормаа нар баталгаажуулж, нэхэмжлэгч аж ахуйн нэгж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байжээ. [5]

Нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 0049 дугаар шийдвэрт ...ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дахин олгож эхлэх тохиолдолд ... тус компанид давуу эрхээр дээрх тусгай зөвшөөрлийг олгох боломжтой эсэхийг захиргааны байгууллага харгалзан үзвэл зохино гэж дурдсан давуу эрх хуулиар бий болсон байхад хариуцагч байгууллага ямар нэгэн судалгаа хийгээгүй, тус судалгаа дүгнэлтэд холбогдуулан хурлаар хэлэлцэлгүй, үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн тогтоол гаргасан болох нь дээрх үндэслэлүүд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, хариуцагч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.

Дээрхээс 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар болон хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсын Засгийн газрын 289 дүгээр тогтоол гарч нэхэмжлэгч аж ахуйн нэгж өмнө нь эзэмшиж байсан тусгай зөвшөөрлөө сэргээн эзэмших эрхтэй болсон байхад хариуцагч захиргааны байгууллага 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоолыг батлан гаргахдаа тухайн асуудлыг 2015 оны 03 дугаар сараас хэдэн удаа хэлэлцэж байсан гэх боловч тус тогтоолоор шийдвэрлэх асуудал, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдэд холбогдуулан судлан хэлэлцээгүйгээс нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн ашигт малтмалын МҮ-14506А дугаартай тусгай зөвшөөрлийн 160 гектар талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газарт оруулан шийдвэрлэсэн нь эдгээр хууль, тогтоолд нийцээгүй шийдвэр болж, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хязгаарласан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, маргаан бүхий актын нэгдүгээр хавсралтаар нийт 244673 га газрын хилийн заагийг тогтоож тусгай хэрэгцээнд авсан газраас нэхэмжлэгчийн ашигт малтмалын МҮ-14506А дугаартай тусгай зөвшөөрлийн 160 гектар талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-т заасныг тус тус удирдлага болгон баримтлан ТОГТООХ нь:

1.     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 20 дугаар зүйлийн 20.1.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 1 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Төв аймгийн З сумын И Т Х2015 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн Газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай 01 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нийт 244672,4 га газраас нэхэмжлэгч М ДХХК-ийн МY-14506А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн 160 гектар талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

 

 

 


[1] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;

[2] Хавтаст хэргийн 80-87 дахь тал

[3] Хавтаст хэргийн 50, 88 дахь тал

[4] Хавтаст хэргийн 74 дэх тал

[5] Хавтаст хэргийн 74-76 дахь тал