| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00484/И |
| Дугаар | 00374 |
| Огноо | 2020-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 00374
| 2020 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 153/ШШ2020/00374 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Хайрхан баг, 03-21 тоотод оршин суух, - дугаарын регистртэй, Бошго овогт Д-ын Ч-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Ч- нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1964 оны 10 дугаар сарын 29 -ний өдөр Ховд аймгийн Чандмань сумын хүн эмнэлэгт төрсөн. 56 настай. Ам бүл 6. Нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг, Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1972 онд Ховд аймгийн Чандмань сумын бага сургуульд орж суралцаж байгаад ар гэрийн гачигдлаар сургуулиас гарч аав ээжийн хажууд мал маллаж байгаад 1981 онд аймагт шилжин ирсэн. 1981 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Арьс өнгөний тасагт дежурын асрагчаар ажилд орж ажиллаж байгаад 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс Нэгдсэн эмнэлгийн гал тогоонд хоол зөөгчөөр шилжин ажиллаж өнөөдрийг хуртэл туслах тогооч, тогооч зэрэг ажлуудыг 39 дахь жилдээ тасралтгуй хийж байна. Би 1988 оны 01 дүгээр сарын 10-нд Д.Лхагвадоржтой гэр бүл болсон. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход тухайн уед ажиллаж байсан үеийн цалин хөлсийг хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичээгүй, холбогдох тушаал болон баримт бичгүүд олдохгуй зэргээс болж өндөр насны тэтгэмжээ тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд намайг Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Арьс өнгөний тасагт дежурын асрагчаар 1981 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоонд зөөгч, тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Д.Ч- нь 1981 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Арьс өнгөний тасагт дежурын асрагчаар, 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоонд зөөгч, тогоочоор тус тус ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.Ч-ын 1981 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Арьс өнгөний тасагт дежурын асрагчаар, 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоонд зөөгч, тогоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Ч- нь 1981 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Арьс өнгөний тасагт дежурын асрагчаар, 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоонд зөөгч, тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймаг дахь Бүсийн Оношлогоо, Эмчилгээний төвийн захирлын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 106 дугаартай тушаал сэргээн баталгаажуулах тухай тушаал,
Ховд аймгийн Нэгдсэн больницын Ерөнхий эмчийн 1981 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаартай ажилд авах тухай тушаалын хуулбар,
Н.Баасанжавын нэрэмжит Бүсийн Оношлогоо Эмчилгээний төвийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/211 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, Д.Ч-ын 1981 оноос 1994 оны цалингийн тодорхойлолт, Д.Ч-ын тогооч мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Иргэн С.Сүрэнхүүгийн ...Миний бие Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1981 оноос одоог хүртэл хоол зүйч эмчээр ажиллаж байгаа ба тогооч Д.Ч-той 1981 оноос 1994 оныг дуустал хамтдаа ажиллаж байсан нь үнэн.. гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт
Иргэн Л.Дагийсүрэнгийн ...Миний бие Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт арьс өнгөний тасагт их эмчээр ажиллаж байх хугацаанд тогооч Д.Ч- нь 1981 оноос 1994 оныг дуустал гал тогоонд тогоочоор ажиллаж байсан нь үнэн.. гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Ч-ын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бошго овогт Д-ын Ч-ыг 1981 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Арьс өнгөний тасагт дежурын асрагчаар, 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоонд зөөгч, тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ