Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/837

 

 

  

   2023          10          25                                     2023/ШЦТ/837

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Есөн-Эрдэнэ,

Улсын яллагч: Н.Улсболд /томилолтоор,

Орчуулагч: О.Мөнгөндолгион,

Шүүгдэгч: ***/***/, түүний өмгөөлөгч Б.Нарантуяа,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос *** /***/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар, ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902000480032 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: ***,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, **** тоот регистртэй,

1. Шүүгдэгч ***нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Тайландын Вант улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм бодисыг Хятад ханз бүхий бичиглэлтэй улаан өнгийн даавууны бариул хэсгийн хөндийд нуун далдлах аргаар өөрийн танил иргэн ***ийн хаягийг бусдад илгээн Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг,

Мөн ганцаараа ***нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,8 грамм жинтэй бодисыг худалдаалах зорилгоор биедээ хадгалсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***од байрлах Англи хэлний сургалтын төвд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм цэвэр жинтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Мөн ганцаараа 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” /***/ нэртэй оффисын байрны орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисыг тухай” концевцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай цэвэр жин нь 19.0044 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар ***д өгсөн,

Мөн ганцаараа 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 45А байр 15 тоотод өөрийн түр оршин суух орон сууцанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй “метамфетамин”-ий агууламж бүхий гялгар уутны хамтаар нийт 182.5 грамм жинтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2. Шүүгдэгч *** нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” /***/ нэртэй оффисын байрны орчим *** /***/-с Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисыг тухай” концевцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай цэвэр жин нь 19.0044 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***/***/ шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...***гэсэн хаалган дээрээ *** Англи хэлний сургалтын төв гэсэн хаягтай албан тасалгаа ...буйдан дээр “THAILAND POST” гэсэн бичлэгтэй амсар хэсгүүдийг шаргал өнгийн наалдамхай туузаар наасан хайрцаг байна. ...Уг хайрцгийг Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** нь миний эд зүйл гэж хэлсэн тул өөрийг нь оролцуулан задалж, доторх эд зүйлд үзлэг хийхээр тогтов. Задлахад Хятад үсэглэл бүхий бичигтэй загасны дүрслэлтэй улаан өнгийн нарийн хайрцаг 3 ширхэг гарч ирснийг №24, №16, №17 гэж дугаарлан эхнээс нь задлав. №24 гэж дугаарласан хайрцгийг задлахад 2 талдаа хатуу хөндий хувцанцар труба мэт зүйлд ороосон загас, хятад үсэг бүхий дүрслэлтэй улаан өнгийн бичээс мэт зүйл байх бөгөөд 2 талд нь байх шар өнгийн тагтай хөндий хуванцар зүйлийн 1 талын тагийг онгойлгоход амсар хэсэгт 00 цаас чихсэн байдалтай, 00 цаасыг авч үзэхэд дотор нь цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс хэт зүйл байх ба цагаан өнгийн цаасан дээр асган үзэхэд мөс мэт зүйл байна. Уг мөс мэт зүйлийг багажаар шалгахад сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж илэрсэн бөгөөд жинлэхэд 40.7 грамм зааж байсныг хураан авав. ...41.6 грамм ...32.3 грамм ...36.6 грамм, ...38.6 грамм, 44.7 грамм байсныг дугаарлан хураан авав. ..Илгээмжийн хайрцагт дээрх хайрцагнаас гадна жижиг хэмжээтэй 4 ширхэг улаан өнгийн ...хайрцаг ...20 гэж дугаарласан хайрцгийг задлахад дотор нь цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл байх бөгөөд багажаар шалгахад метамфетамины агууламж илэрч байна. Жинлэхэд 23.8 грамм зааж байсныг уутанд хийж бэхжүүлж авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 45-60/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Үзлэг хийж буй газар нь *** ертөнцийн зүгээр хойд зүгт харсан 2 ширхэг цонхтой 6 давхар байрны зүүн талын орцоор орж 6 давхарт шатаар гарахад байх гаднаа 15 номертой бор өнгийн бүргэд хаалгатай байр байх ба хаалга нь онгорхой дотор нь Холбооны Бүгд Найрамдах *** Улсын иргэн ***-г Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид баривчилсан байлаа. ...цонхны доод хэсгийн бор өнгийн дээврийн төмөр сардийсан доод хэсэгт нь цэнхэр өнгийн гялгар ууттай эд зүйл байх ба гялгар уутыг авч нээж үзэхэд дотор хэсэгт нь бор өнгийн гялгар уутанд хийсэн ямар нэгэн хаяггүй бор цаасан ууттай зүйл байсныг нээж цаасан дээр асгахад цагаан өнгийн цэнхэр туяатай мөс мэт бодис гарч ирснийг “Trunarc” багажаар шалгахад метафетамины агууламжтай гэж 1024 дугаарт заасныг гэрэл зургаар бэхжүүлэв. ...гал тогооны өрөөний угаалтууртай хэсгийн байрыг хөдөлгөж үзлэг хийхэд “SWST” гэсэн бичиглэлтэй бор өнгийн уутанд хийсэн бэлэн мөнгө гарч ирснийг хөндлөнгийн гэрчээр тоолуулахад 20.000 төгрөгийн дэвсгэрт 113 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 13 ширхэг, 5.000 төгрөгийн дэвсгэрт 18 ширхэг, нийт 2.480.000 төгрөг байсныг хураан авлаа...” гэжээ. /хх 9-н 23-35/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...***ээс “Танд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл, түүүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл болон хууль бус ямар нэгэн эд зүйл байна уу, гэж асуухад миний биед “Мөс” гэх нэршилтэй хар тамхи мансууруулах бодис байгаа” гэж хэлээд өөрийн өмсөж явсан хар өнгийн хантаазын баруун талын халааснаас MEVIUS гэх нэршилтэй цэнхэр өнгийн тамхины хайрцагтай зүйлийг гаргаж ирээд дотор талаас нь “Номин toys” гэсэн бичиглэлтэй том гялгар уутны булан хэсэгт хийсэн мөс мэт тунгалаг өнгийн бодис гаргаж ирснийг юу болох талаар асуухад “Мөс гэх нэршилтэй мансууруулах бодис 409 дүгээр дамжин өнгөрүүлэх хорих байрны С-1-1 тоот өрөөнд 3 сар хамт хоригдож байх үедээ танилцсан хар арьст *** гэж дууддаг залуугаас өчигдөр уулзсан үүнийг түр хадгалж байгаач гээд өгөхөөр нь аваад буудлаас гарч ирээд цагдаад баригдсан” гэж хариулав. Сайн дураараа гаргаж өгсөн “Номин toys” гэсэн бичиглэлтэй том гялгар уутны булан хэсэгт хийсэн мөс мэт тунгалаг өнгийн бодисыг нарийвчлалтай жин дээр жинлэхэд уутны хамтаар 36.3194 грамм жинтэй байв...” гэжээ. /хх 9-н 55-57/,

Яллагдагчаар ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...*** гэх We chat хаягтай залуу анх Mint бааранд орсон байх үед нь зүс харж байсан түүний дараа Хятад хоол идэх газар зааж өгөөч хамт хоолонд оръё гээд найз ***гийн хамтаар очиж орж байсан ба түүний дараа “Морь унаж үзье” гэхээр нь очиж авахад өөр нэг хар арьстай залуугийн хамтаар ирж дөрвүүлээ явж морь уначихаад орой нь Сансарт байх Hennesey нэртэй ресторанд орж байсан. ...2018 оны 12 дугаар сарын сүүлээр Max mall дэлгүүрийн гадаа ***гэх цагаан өнгийн Сай маркийн машинд байгаа талаараа хэлээд тасалсан. ...удалгүй миний машины арын хаалгыг татаад хүн орж ирэхээр нь хартал Тэрэлж рүү хамт явсан хар арьстай залуу мөн байсан. Ингээд машинд суугаад хойш сууж байсан. ***д нэг зүйлийг өгөөд надтай мэндэлчихээд буугаад явчихсан. Надад сонин санагдсан учир нь ***тэй уулзахаас өмнө *** нь надтай утсаар холбогдоод “чи надад хэдэн зүйлийг орчуулаад өгөөчээ” гэж хэлээд “зээлээр өгчих, дараа 7 хоногт өгчихнө, надад итгэ, гуйж байна” гэх мэт утгатай өгүүлбэрүүдийг орчуулаад явуулаад өгөөч гэж утсаараа яриад гуйхаар нь би тэгье гээд хэлсэн. Түүнээс хойш 14 гаран хоногийн дараа над руу *** гэх залуу нь өөрийнхөө хаягаас найзтайгаа холбогдож, найзаасаа миний мөнгийг авч өг гэсэн утгатай мессеж явуулахаар нь “*** гэх залуу миний найз биш, *** гэх залуутай холбогдож, ***тэй холбогд гэсэн утгатай мессеж” явуулсан. Миний Sunny гэх хаягийг надаас өөр хүн ашигладаггүй нууц үгийг надаас өөр хүн мэдэхгүй, давхар ашигладаг хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 4-н 18-19/,

***/***/-н мөрдөн байцаалтны шатанд ......өгсөн: “...Бараг жилийн өмнө надаас “чи хар тамхины талаар мэдэх үү Монголд сонирхдог хүмүүсийг мэдэх үү” гэж байсан. Би тэгэхэд нь багшлахаас өөр зүйл мэдэхгүй гэж байсан. ...танилцсан өдрийнхөө маргааш нь ***ы зочид буудалд хүрээд ир гэхээр нь очтол “Монголд хар тамхины бизнес хийвэл ямар вэ” гэж асууж байсан, би тэр талаар мэдэхгүй гэж хэлсэн. *** надтай дотносоод ирснийхээ дараа хар тамхины бизнестээ намайг ашиглах сонирхолтой болж эхэлсэн гэж сүүлд бодохдоо ойлгож эхэлсэн. Анх ***той танилцаж байхад хамт ирсэн нэг эмэгтэй нь одоо бодохоор *** /***/ гэх эмэгтэй байсан. Тэгээд танилцсанаас хойш сарын дараа ***, *** гэх эмэгтэйтэй өөрөө холбоо бариад надад хаана уулзахыг нь хэлж өгөөд явуулдаг байсан. Би урьд нь Кокайн гэдэг хар тамхины талаар сонсож байсан. Түүнээс биш ямар нэгэн өөр хар тамхины талаар мэддэггүй байсан. Тэгтэл *** нэг өдөр ***д аваачиж өг гээд гаднаасаа харагдах боломжгүй жижигхэн асаагуур хайрцаг шиг зүйл өгч явуулж байсан. Би *** гэх эмэгтэйтэй ***той анх уулзсан өдрөө танилцсан. Дараа *** бас өөр хоёр эмэгтэйтэй хөдөө явсан. 2018 оны 8, 9 дүгээр сарын үед байсан. *** 3-4 удаа ***д маш жижигхэн зүйл өгч явуулдаг байсан. ...Миний биеэс гарсан бодисыг *** хороололд байдаг гэрээсээ олсон. Тэр үед *** манай гэрт амьдардаг байсан. 2019 оны эхээр олсон. ...Анх бол *** өөрийгөө бизнесмэн импорт, экспорт хийдэг гэж байсан. Юуны импорт, экспорт хийдэг вэ гэхэд бүх төрлийн зүйлийг гэж хэлж байсан. Дараа нь хэдэн сарын дараа *** эмэгтэйд юм хүргээд өгөөч гэж байсан. Би тухайн үед ямар учиртай зүйл болохыг мэдээгүй. Тэгээд 1-2 удаа хүргэж өгснийхөө дараа надаар хар тамхи зөөлгүүлээд байгаа юм биш үү гэж өөрөө бодсон. Хүнд юм бол биш жижигхэн л зүйл байдаг байсан. *** яагаад надаар хүргүүлдэг байсан гэдгийг мэдэхгүй байна. Намайг хүргээд өгчих гэхээр нь зөвшөөрдөг байсан. Би ***д ***ын тэр зүйлийг өгөхөд хариуд нь ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. ***тай бол энд тэнд машинд уулзаж л өгдөг байсан...Мөн хаанаас яаж оруулж ирсэн талаараа ярьдаггүй. ...Би ***тай 2-3 удаа уулзахдаа хар тамхины талаар ярилцаж байгаагүй. ...*** *** хоёр л хоорондоо харилцдаг байсан. *** Орос явчихаад Монголд буцаж ирэхдээ буудалд баймааргүй байна, танайд хэсэг хугацаанд байж болох уу гээд миний сургуулиас түрээслэж өгсөн *** хорооллын байранд түр сууж байсан. ...Би он, сар, өдөр тогтоохдоо муу. Би өмнө нь Монголд явж байхдаа танилцаж байсан хар залууг *** гэдэг. Тэр *** над руу яриад илгээмж явуулах талаар яриад байсан. Харин *** хоёр холбоотойг мэдэхгүй байсан. Тэр өдөр *** бас өнөөдөр заавал буцах ёстой гээд байсан би тэр хоёрыг холбоотой байж магадгүй гэж бодсон. Би бусдад мөс худалдаалаагүй ***ыг ***д аваачаад өг гэхээр нь өгдөг байсан. ...Би таньж олуулах үед *** гэх эмэгтэйгийн ерөнхий төрөхөөр шууд таньсан. Тийм ч өндөр биш намхан биш, нүүр царайгаар нь шууд таньсан. ...Миний биеэс гарсан бодисыг *** хороололд байдаг гэрээсээ олсон. Тэр үед *** манай гэрт амьдардаг байсан. 2019 оны эхээр олсон. Надад бол өгч байгаагүй. ***д өг гэсэн юм нь цагаан зүйл байсан. *** 3-4 удаа ***д маш жижиг зүйл өгч явуулдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 195-198/,       

Гэрч ***-ны мөрдөн байцаалтад өгсөн: “...Би БНХАУ-ын Ханбан нэртэй сайн дурын байгууллагын багш нарын хамт 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр *** сургуульд Хятад хэлний сайн дурын багшаар ажиллахаар 1 жилийн гэрээтэй Монгол Улсад ирсэн. Энд ирсэн цагаасаа хойш бид 3 нэг өрөөнд нь амьдардаг, нөгөө өрөөнд нь *** гэх нэртэй хар арьстай англи хэлний багш 2018 оны 10 дугаар сарын дунд үеэс эхлэн амьдрахаар ирсэн. Гэхдээ *** гэх залуу 3 удаа л ирсэн бөгөөд, нэг ч удаа тэр өрөөндөө хонож байгаагүй, өглөө нь ирээд хэсэг байж байгаад, хувцсаа солиод, юм хум аваад явж байгаа харагддаг. Харин ***ы өрөөнд сүүлийн 14 хоног халзан толгойтой, үл таних нэг хар арьстай залуу амьдраад байхаар нь бид нарт эвгүй санагдаад сургуулийн захиргаанд мэдэгдэх гэж байснаа эхлээд ***ыг ирэхээр нь хэлтэл тэр залуу бид нарыг хэлсэн өдөр буюу өнгөрсөн нэг дэх өдрөөс хойш дахиж ирээгүй. *** гэх нэртэй *** Улсын иргэн нь 2018 оны 10 дугаар сараас эхлэн *** сургуулийн сурагчдад ярианы хичээл хааяа ордог болсон. Сургуультай ямар нөхцөлөөр гэрээ байгуулсан талаар нарийн ширийн асуудлыг мэдэхгүй байна. Бидний байрлаж байгаа байрны нэг өрөөнд нь амьдрахаар ирсэн боловч нэг ч удаа тэндээ хонож байгаагүй, 3, 4 удаа л ирж юм аваад явж байсан. Тэр өрөө байнга цоожтой байдаг байтал гэнэт 15 орчим хоногийн өмнөөс нэг үл таних халзан толгойтой халзан хар арьстай залуу ирчихсэн нэлээн хэд хонохоор нь эвгүй санагдаад ***д хэлээд явуулсан. *** цөөхөн удаа ирээд удахгүй явчихдаг байсан болохоор юу хийдэг талаар нь мэдэхгүй. Харин түүний найз халзан, хар арьстай залуу болохоор өдрийн цагаар өрөөнөөсөө бараг гарахгүй, харин орой бид нарыг унтсаны дараа хоол унд идчихээд гарч яваад үүрээр, юм уу шөнөөр буцаж орж ирээд унтаад өгдөг байсан. Өдрийн цагаар бараг л тааралдаж байгаагүй. Нэг удаа өдөр *** ирээд тэр 2 хамт гарч яваад, найз нь үүрээр буцаж орж ирж байсан. Бас нэг удаа үсээ сүлжсэн хар арьстай эмэгтэй ирснийг мэдэж байна. Анх 2018 оны 10 дугаар сард *** ирээд өрөөгөө тохижуулах гэж байхад нь харж байсан, тэр өрөөнд хөргөгч, ор, хувцасны шкаф, ширээ болон өөрийнх нь хувцас хунар эд зүйл байгаа харагдсан. Бусад үед өрөө нь байнга түгжээтэй байсан болохоор дахиж орж хараагүй. Юу хадгалж байсан талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 192-193/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр анх Монгол Улсад Хятад хэлний сайн дурын багш хийхээр Ханбай байгууллагаар дамжуулан гэрээ байгуулж ирсэн. Одоо 3 дахь жилдээ гэрээгээ сунган ажиллаж байна. 2018 оны 9  дүгээр сараас эхлэн ***, ***нарын хамт *** хороололд сургуулиас олгосон 2 өрөө байрны 1 өрөөнд нь амьдарч байна. Нөгөө өрөөнд нь манай сургуулийн Англи хэлний ярианы багшаар хааяа хичээл ордог *** гэх нэртэй хар арьстай залуу амьдрахаар 2018 оны 10 дугаар сараас ирсэн боловч тэр өрөөндөө ирж хонодоггүй байсан. Нүүж ирсэн цагаасаа хойш нэг ч удаа байрандаа ирж хоноогүй, хаа нэг сургууль дээр тааралдаж байсан. Гэтэл хэзээнээс гэдгийг нарийн санахгүй байна 1 дүгээр сарын дундуур ***ы найз бололтой адилхан хар арьстай залуу ирчихсэн амьдраад байхаар нь бид 3-т эвгүй санагдаад ***д хэлээд явуулсан. Тэр залуу ойролцоогоор 14 хоног амьдраад явсан. Амьдарч байх хугацаандаа бид нартай огт юм ярьж байгаагүй, өдөр нь өрөөнөөсөө бараг гардаггүй, шөнө орой болохоор хоол унд идчихээд, гараад явдаг, шөнө ч юм уу үүрээр орж буцаж орж ирээд унтчихдаг...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 194-195/,

Гэрч ***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Монгол улсад 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсад сайн дурын багшаар ажиллахаар ирсэн. Ингээд *** дунд сургуульд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөд сургуулиас Сонгинохайрхан дүүрэг *** хороолол 131-2 дугаар байрны 1 дүгээр орцны 4 тоот орон сууцын 1 өрөөнд амьдруулахаар болсон юм. *** манай хажуу өрөөнд 2018 оны 10 дугаар сарын дундуур амьдарч эхэлсэн. Яг тодорхой өдрийг санахгүй байна. *** “***” сургуульд сайн дураараа хааяа ирж сурагч нарт Англи хэлний яриа ордог юм. Би ***-тэй хөршийн харилцаа холбоотой. *** гэртээ бараг байдаггүй тул бид нар тэр болгон тааралдаад байдаггүй. Миний мэдэж байгаагаар 2018 оны 10 дугаар сараас хойш нэг ч удаа уг байранд хоноогүй. Тийм учир түүнийг ямар нэгэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байсан эсэхийг анзаарч харж байгаагүй. 1-2 сарын өмнө ***-ны өрөөнд нэг Монгол эрэгтэй хүн ирсэн байхыг харж байсан. Бүгд өрөө, өрөөндөө ороод л хаалгаа хаачихдаг тул яг ямар хүн ирсэн гэдгийг сайн хараагүй. Тэр хүнийг 00-н өрөө орохоор явж байх үед нь хальт харсан учир тэр хүнийг дахин харвал танихгүй. Өөр ямар нэгэн хүмүүс ирээд, өрөөгөөр нь холхиод байхыг харж байгаагүй. Харин сүүлийн 2 долоо хоногт ***-ны найз гэж танилцуулсан *** гэх гадаад хүн ***-ны байранд амьдарсан. *** гэх хүн өнөөдөр цагдаагийн газар бас баригдсан байна. Тэр хүнийг түүний өрөөнд юу хийдэг байсныг мэдэхгүй. ***-тэй ойр дотно харилцаж үзээгүй, зүгээр л мэндийн зөрүүтэй өнгөрдөг учир түүнийг ямар ааш авиртай хүн болохыг хэлж мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 197-198 дугаар хуудас/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний ажлын байранд Англи хэлний мэдлэг шаардаад байдаг юм. Манай тээвэр зуучлалын компани өөрөө гадаад компани байгаа юм. Ийм хэрэгцээ шаардлагаар 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулан “***” англи хэлний сургалтын төвд явж эхэлсэн юм. Манай хичээл 7 хоногт 3 өдөр ордог байсан. Ярианы англи хэлний анги байсан юм. Ярианы англи хэлийг *** гэдэг нэртэй багш ордог байсан. Би түүний нэрийг *** *** гэж мэддэггүй байсан. Тэрээр өөрийгөө бааранд “дижи” хийдэг гэж хэлж байсан. Би 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сар хүртэл тасралтгүй 6 сар уг сургалтын төвд явсан юм. Ажил ихтэй очих боломжгүй үед дунд нь хааяа нэг чөлөө авдаг байсан. Намайг уг сургалтын төвд явж байх үед өөр нэг эгч, охинтойгоо хамт явдаг байсан юм. Бид нар хааяа сургалтын төвийн нэг ангийнхнаараа биллиард тоглож, гадуур орж гардаг байсан. 2018 оны 7 дугаар сард наадмын үед Тэрэлж рүү өдрөөр салхинд гарч байсан, *** хамт явж байсан. Эхэндээ *** бид 2 багш шавийн харилцаатай байсан гэтэл *** “надад сайн гээд үнэнээсээ нь ч мэдэгдэхгүй, тоглоод байгаа нь ч мэдэгдэхгүй авир гаргаад байдаг байсан. Над руу мессеж бичиж, утсаар хааяа ярьдаг байсан. Ингээд 2018 оны 7 дугаар сарын сүүлээр ***той илүү ойр дотно харилцаж, гадуур хоёулаа уулзаж эхэлсэн бөгөөд хэд хэдэн удаа бэлгийн харилцаанд орж байсан. ***той харилцахад миний тухай бүгдийг мэддэг болсон мөртлөө өөрийнхөө тухай болохоор огт ярьдаггүй байсан. Мөн *** бааранд дижи хийдэг байсан. *** өөрийнхөө тухай огт ярихгүй, тэгээд баар саванд ажилладаг гэхээр нэг л сонин санагдаад ер нь больё гэж бодоод харьцахгүй байхаар өөрөө болихгүй над руу бичээд л байдаг байсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сард сургалтын төвдөө явахаа болиод харилцаа хөндийрч, би ч харилцахыг хүсэхгүй байсан болохоор харилцаа ер нь тасарсан, над руу залгаад байдаг байсан учир би утсыг нь блоклочихсон юм. Одоо бол би ***той ямар нэгэн харилцаа холбоо байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 222-225/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдоод цагдан хорих 461 дүгээр ангид  яллагдагчаар цагдан хоригдож байгаа юм. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр уулзалт, байцаалтад дуудагдан гарах үед аркан дотор БНХАУ-н Бээжин хотын Санлингтон баарны гудамжинд хар тамхи зарж борлуулдаг хар арьстай хүмүүстэй таарсан. Урьд нь 2-3 удаа хар тамхи борлуулж байсан хар арьстай хүмүүс 461-р ангид хоригдсон гэдгийг мэдээгүй байж байгаад тухайн өдөр таарчихсан. Тэгээд би Бээжин хотод хар тамхи зарж борлуулдаг хүмүүс баригдсан юм байна гэж мэдсэн. Би анх эрэгтэй, эмэгтэй хар арьстай хар тамхи зарж борлуулдаг хүмүүсийг хараад шууд таньж байна. би эдгээр хар арьстай хүмүүсийн нэрийг мэдэхгүй харин хараад шууд таньж байна. Зурган дээр №4 дугаартай ***гэх нэртэй хар арьстай хүн, №1 дугаартай *** гэх нэртэй хүн, №7 ****** эрэгтэй, №5 дугаартай ***гэх эмэгтэй хүн нар мөн байсан. Би эдгээр хүмүүстэй ямар нэгэн харьцаа холбоо гэх зүйл байхгүй. Намайг 2018 оны 9 дүгээр сарын дундуур байх Бээжингийн Санлингтон гудамжинд очиход бааранд *** ***, ***, ******, ***нартай таарсан. Тухайн үед энэ хүмүүс мөс байна гээд зараад хүнд зарж байхыг нь ч харсан. Би Бээжин хотын Санлингтон гудамжинд 2 жил орчим амьдарсан. Тэр үед бол эдгээр хүмүүс мөс зараад өдөр болгон таардаг байсан. Хамгийн сүүлд 2018 оны 9  дүгээр сарын дундуур би Санлингтон ороод 2018 оны 10 дугаар сарын эхэн үеэр ******, ***гэх хоёртой таарсан. Тэгээд Хятад хүмүүст мөс өгч байхыг нь харсан. Дараа нь 2018 оны 11 дүгээр сарын дундуур байсан байх тэндхийн бааранд ороход ******, ***, ***пиво уугаад сууж байсан. ***гэх эмэгтэй нь бааранд суугаад нөгөө хоёр нь гадуур явж зарж байсан. Ер нь эмэгтэй нь бааранд мөсөө биедээ авч суугаад ******, ***, ****** нар нь гадуур явж хүмүүс олж эмэгтэйгээсээ авч зарж худалдаалдаг би тэгж зарж байхыг нь 2-3 удаа харсан. Ер нь тэнд байдаг Хятад хүмүүс эдгээр харуудыг хар тамхи зарж худалдаалдаг гэдгийг мэддэг юм билээ. Нэг, нэг граммаар нь зип лок түгжээ бүхий гялгар уутанд хийгээд жижиглэнгээр өгч байсан. Хятад хүмүүс авч байсан болохоор би танихгүй хүмүүс байсан. Тэнд угаасаа тойроод битүү баар байдаг. Харуудын өөрсдийнх нь ордог баар байдаг тэр баарандаа эмэгтэйгээ суулгаад өөрсдөө гадуур нь дугуйтай болон явган явж мөс зардаг. Би хэн гэдэг ямар хүнд өгснийг нь сайн мэдэхгүй, ямар ч байсан өгч байхыг нь бол харсан. Надад гэрчийн эрх, үүрэг болон эрүүгийн хуульд заасан хариуцлагыг тайлбарлан сануулсан байгаа. Би худал яриагүй. Эдгээр хүмүүсийг Бээжинд хар тамхи зарж байхыг би харсан учраас үнэн зөв мэдүүлж байна. Би эдгээр хүмүүсээс урьд өмнө нь хар тамхи мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис авч байгаагүй. Би Бээжингийн Санлингтон гэх баарны гудамжинд амьдарч байсан эмэгтэй хүний цүнх түрийвч зардаг байсан. Би эдгээр харуудаас хар тамхи авч байгаагүй. Тэндхийн хүмүүс ярихдаа 1 граммыг нь 1,000 юаниар зардаг гэж байсан. Монголд ирснийг нь би мэдээгүй. Өчигдөр байцаалтанд дуудагдаад аркан дээр таараад таньсан. Монголд мөс гэх бодис худалдаалсан талаар мэдэхгүй байна. Ямар зорилгоор орж ирсэн гэдгийг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 14-15/,

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Монгол шуудан ХХК-ны шуудангийн 53-р салбарт менежерийн ажил эрхэлдэг. 2019 оны 12 дугар сарын 08-ны өдөр манай төв салбараас ***од хаягаар *** гэх хүний нэр хаягаар Африк улсын Угаандаагаас 2,365 грамм жинтэй хайрцагтай илгээмж ирсэн. Тэгээд илгээмжийг хүлээн аваад дээрх хаягаар хүргэлт хийсэн боловч хаяган дээр хүн байгаагүй эзэнгүй байсан учраас мэдэгдэх хуудас үлдээсэн. Тэгээд тухайн илгээмжин дээр *** гэх утасны дугаар байсан учраас уг дугаар луу утасдаж үзэхэд холбогдохгүй байсан. Тэгээд манай салбар дээр 3 хоног хүлээгдээд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай салбар луу Samson гэх гадаад хүн Англиар яриад миний Трак дугаар буюу илгээмжийн дугаарыг /RR035271128UG/ гэх сер дугаарыг хэлээд илгээмж ирсэн үү гэж тодруулж асуугаад миний илгээмж гэхээр нь илгээмжийг шүүгээд үзэхэд *** гэх хүний дугаартай байсан учраас дахин нөгөө дугаар луу залгаж асуухад “гадаад хүн асуугаад байна энэ хүнд өгч болох юм уу” гэхэд болно гэсэн. Тэгээд салбарын хаяг байршлыг Samson гэх хүнд зааж өгч өөрөө 16:35 цагт ирж авсан. Уг хар арьстай Samson гэх гадаад хүн нь AG48144128 NO гэх дугаартай гадаад паспорттой ирж бичиг баримтаа үзүүлж гарын үсэг зурж хүлээн авсан. Тэгээд тэр өдрөө 2-3 цагийн дараа нэг эмэгтэй манай салбар луу утсаар яриад илгээмжийг гэрт хүргэж өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь Samson гэх хүн авсан гэтэл “за за” гээд эргэж холбогдоогүй. Манай байгууллага нь илгээмжийн дотор юу байгаа гэдгийг мэдэхгүй тухайн илгээмжин дээрх нэр хаяг утасны дугаараар илгээмжийг хүргэлт хийж хүлээлгэн өгдөг...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 45-47, 6-н 63-64/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Цагдан хорих 461 дүгээр ангид хар тамхи мансууруулах бодис хууль бусаар хадгалсан хэрэгт буруутгагдаж цагдан хориг*** шалгагдаж байгаа. 2019 оны 01 дүгээр сард намайг байцаалт мэдүүлгийн хэсэгт мэдүүлэг өгөхөөр гарч ирэх үед өнгөт арьстай 2018 оны 01 дүгээр сарын дунд үеэр хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна БНХАУ-ын Бээжин хотын “Салигтун” нэртэй газар очиж “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис авах үед над дээр ирж 1 грамм мөсийг зарж байсан залуу байцаалтын хэсэгт сууж байхаар нь би зүс таньж байсан учраас толгой дохиж мэндэлсэн. Тэр үед нөгөө хар арьстай залуу хүртэл намайг таньж байгаа бололтой өөдөөс толгой дохиж мэндэлсэн. Ингээд түүнийг Монгол Улсад хар тамхины хэргээр баригдсан болох талаар нь мэдсэн. Би 3 эрэгтэй, 1 эмэгтэй гэх 4 хүнээс зөвхөн нэг хүнийг л зүс танина бусдыг нь харж байгаагүй танихгүй хүмүүс байна лээ. Уулзалтаар гарч ирэх үедээ бүгдийг нь харсан. Бээжин хотод надад мөс гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис худалдах үедээ ганцаараа ирээд мөсөө өгчихөөд мөнгөө аваад явж байсан харин би авсан мөсөө Бээжин хотод өөрөө хэрэглээд дуусгачихсан. Ер нь надад мөс худалдсан хар арьстай залуу нь тэндээ хар тамхи мансууруулах бодис худалдаж байдаг өнгөт арьстнуудын нэг нь байгаа юм. Би тухайн залуугийн царайг нь ерөнхий байдлаар хараад танина. Учир нь тухайн үед Бээжин хотод хүйтэн өвлийн улирал байсан учраас бүгд зузаан хувцастай биеийн хэсэг далдлагдсан байсан учраас ямар нэгэн шивээс со*** шинж тэмдгийг нь харж байгаагүй зөвхөн нүүрний хэсгийг нь харсан дугуй царайтай хар арьстай залуу байсан. Тийм болохоор зургийг нь хараад танина. Өмнө нэг удаа мөс гэх зүйлийг авч хэрэглэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 21-22/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ****** гэдгийг нь зургаар хараад таньж байна. Бусад хүмүүсийг нь харж байгаагүй. Би *** гэгчийг яаж таньдаг вэ гэхээр 2016 оны 02 дугаар сард метамфетамин гэх хар тамхи мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис тээвэрлэж явж байгаад Баянзүрх дүүргийн товчоон дээрээс баривчлагдсан. Тухайн үед мэдүүлэг өгөхдөө дурьдаж байсан хар тамхи худалдаж авсан хар арьстай хүн нь сая зурган дээр байсан *** гэх хар арьстай хүн мөн байна. Би анх 2015 онд БНХАУ-ын Бээжин хотод Санлитун гудамжинд 5 хонохдоо танилцаж бага багаар хэрэглэх гэж мөс гэх сэтгэцэд нөлөөт бодис худалдаж авч байсан. Түүнээс хойш *** бид хоёр Ви чатаар найзууд болсон. Энэ хэрэгт холбог*** шалгагдаад түүнээс хойш холбоогүй байж байгаад 2018 оны 8 дугаар сарын үед *** гэх Ви чатаар найзын хүсэлт ирсэн. Харсан чинь нэг Орос эмэгтэй байсан. Тэгээд хүсэлтийг хүлээж авсны дараа над руу видео дуудлага хийсэн би аваад харсан чинь хар арьстай *** гэх залуу байсан. Намайг ийм гэмт хэрэгт холбогдсонд харамсаж байгаагаа хэлээд эхнэртэй болсон удахгүй Монголд очно одоо Оросод байна найзын оёсоор уулзана биздээ гэсэн. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын үед Монголд ирчихлээ уулзъя гээд нөгөө хаягаараа Ви чатаар залгаж холбогдсон. 2018 оны 11 дүгээр сарын дундуур *** миний дугаар луу залгаад хаяг хэрэгтэй байна гэхээр нь би өөрийнхөө хаягийг өгсөн. Тэгтэл 2018 оны 12 дугаар сарын эхээр Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр даваад байдаг Монгол Шуудан илгээмжийн газрын салбараас над руу яриад “***” гэж хүний нэр дээр Африкийн Угаандаагаас илгээмж ирлээ аваарай гэсэн. Би тухайн үед ямар учиртай илгээмж гэдгийг мэдээгүй учраас айгаад аваагүй. Дараа нь түүнээс хойш 1-2 хоногийн дараа Шуудангаас дахиж залгаад энэ илгээмжийг авна гээд гадаад хүн утсаар яриад байна гэхээр нь би тэгвэл тэр хүнд нь өгчихөө гэсэн. Түүнээс хойш миний хэргийн шүүх хурал болоод би уулзаагүй цагдан хоригдсон. *** нь Монголд ирээд надтай уулзахдаа Монголд бизнес хийвэл болох уу гэхээр нь би ямар бизнес гэтэл хар тамхины бизнес гэж хэлсэн. Тэгэхээр нь би боломжгүй гэсэн. Би ***д *** гэдэг нэр огт өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 26-27/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод хар арьстай хүн хар тамхи зараад явж байна гэж сураг дуулсан. Гэтэл миний нэр хуучны танил залуу *** гэх залуу хар арьстай залуугаас юм авсан. Тэр авсан юмаа хүнд алдчихлаа гэж надад ярьсан. Тэгэхээр нь би яахаараа манай Монголыг хар арьстай хүмүүс ирж бузарлаж хар тамхи зардаг юм гэж бодоод тэр *** гэх залуугаас уг хар залуугийн дугаарыг авсан. 8020-той дугаар надад өгсөн. Би уг дугаар луу залгатал огт утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би уг хар арьст залуу үнэхээр мөс гэх хар тамхи зараад байгаа юм болов уу мэдье гэж бодоод мессеж бичсэн. Эхлээд итгэлийг нь олж авах гээд “сайн байна уу юу байна найз мөс авъя” гэх мэтээр харьцсан боловч надтай огт харьцаагүй. Sunny гэх эмэгтэйтэй харьц гэж над руу мессеж бичсэн. Тэгээд уг эмэгтэйгийнхээ дугаарыг өгөөч гэтэл надад 9905-тай дугаар өгсөн. Тэгэхээр нь би уг Sunny гэх эмэгтэй рүү залгаад би ***гийн найз байна, чамтай *** ярьчих гэсэн юм чамайг хар арьст залуугаас юм авдаг гэж ...би авъя гэж хэлтэл өөдөөс юу яриад байгаа юм бэ гээд утсаа салгасан. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын дундуур 22 цагийн үед дахин нөгөө хар арьст залуу руу залгатал “утсаа аваад чи мөнгөө аваад Гандангийн Beer house дээр хүрээд ир” гэж хэлсэн. Би тэр өдөр нь Маарий хочит Баттулгатай явж очтол Модны 2 талаас 1 хар арьстай залуу гарч ирээд машинд суусан. Тухайн үед Маарий бид 2 нэг хүнээс машин гуйж аваад явж байсан. Уг хар арьстай залуу “мөнгө чинь хаана байна” гэхээр нь мөнгө байхгүй “хар тамхийг чинь харъя” гэтэл 2-3 грамм мөс гэх бодис харуулсан. Та нар мөнгөгүй бол дансанд мөнгө хийчих гээд *** “***” Khan bank гэсэн данс мессежээр надад өгчихөөд буугаад явсан. Буцаад ертөнцийн зүгээр хойд зүгт Монголын Үндэсний их сургууль зүг рүү алхаад явсан. Тэгэхээр нь Маарий бид 2 юу зараад байгааг нь сонирхъё гэж бодоод уг данс руу нь 1.500.000 төгрөг хийгээд хар арьст залуу руу мөнгө хийсэн гэж хэлсэн. Гэтэл 10 орчим минутын дараа Ертөнцийн зүгээр Гандангийн хойд талаас алхаж ирээд ууттай 10 орчим грамм мөснөөс таслаад өгөх гэхээр нь би түүнд хандаж чи ингэж болохгүй гэж чанга хэлтэл зугтаагаад явсан. Зутааж явахдаа Гандангаас хойшоо зам гараад гүйгээд явсан. Би уг хар залуугийн талаар юу ч мэдэхгүй. Маарий бид хоёр хэрэглье гэж огт мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 33-34/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Олон Улсын Шуудангаар Тайланд улсаас *** гэх хүний нэр дээр 1,85 кг жинтэй улаан өнгөтэй дөрвөлжин хайрцагтай илгээмж ирж, Улс хоорондын Шуудан илгээмжийн Гаалийн газрын хяналт шалгалтаар орсон. Улс хоорондын Шуудан илгээмжийн Гаалийн газрын “Монгол Шуудан” дахь гаалийн хяналтын бүсэд гаалийн хяналт, бүрдүүлэлт хийх технологийн ажиллагааны заавар дагуу Гаалийн хяналт шалгалтыг явуулсан. Гаалийн тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон бараа, татвар төлөх барааг Гаалийн хяналтын бүсийн агуулахад үлдээдэг. Харин илгээмж хүлээн авагчид очих бараа нь тухайн хаягийн дагуу Монгол шуудангийн салбар луу явдаг. Тухайн илгээмж нь бол хаягийн дагуу Монгол Шуудангийн 46-р салбар луу хүргэгдсэн. Хүлээн авсан илгээмжийг салбар нь хүлээлгэн өгөх ажиллагааг хийж гүйцэтгэдэг юм. “Монгол Шуудан” ХК-ны дотоод журамд заасны дагуу шуудангийн олгогч нь тухайн илгээмж ирсэн иргэний бичиг баримтыг үндэслэн олгоно гэж заасны дагуу хүлээлгэн өгдөг. Хүний нэр дээр ирсэн илгээмжийг хүлээн авах тохиолдолд тухайн хүнээс нотариатаар батлуулсан иргэний итгэмжлэлийг үндэслэн олгоно. Тухайн илгээмжийн эдийн тодорхойлолтод байгаа илгээгчийн нэр, хаягийг илгээгч гэж ойлгоно...” гэсэн мэдүүлэг /хх 6-н 65-66/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн химийн шинжээчийн 973 дугаартай дүгэнлтэд: “...1Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэнэ. “24-1, дээш 1,5 гр”, “24-2, дээш 1,5 гр”, “20, дээш 1,5 гр”, “17-1 дээш 1,5 гр”, “17,2 дээж 1,5 гр”, “16-1 дээж 1,5 гр”, “16-2 дээж 1,5 гр” гэж хаягласан /7ш/ талстлаг, цагаан өнгийн мөс мэт зүйл тус бүрээс Метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна...” гэжээ /хх 293-98/,

                        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 15-ний өдрийн химийн шинжээчийн 972 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн нунтаг зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “30” гэж хаягласан цагаан өнгийн нунтаг зүйлээс Метамфетамин /methamphetamine/ илэрч байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэжээ /хх 2101-102/,  

            Шинжээчийн 5175 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд №1 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл, №2 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-н 109-112/,

            Шинжээчийн 5178 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд “Номин Toys” гэсэн бичглэлтэй гялгар ууттай мөс мэт зүйлээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. №1 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн уутны хамтаар 26.3074 гр, цэвэр жин нь 19.0044 гр байсан ба мөс мэт зүйлээс 0.02 гр шинжилгээнд зарцуулав...” гэжээ /хх 9-н 121-123/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 439 тоот дүгнэлтэд: “...***нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ...одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /***той/ гэх шинж тэмдэг үгүй байна. ...мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис-ын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна...” гэжээ /хх 2189-190/,

             

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 12/, Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл /хх 134-41/, Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 134-42/, Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 177-78/, ***/***/-н биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 179-80/, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 181-97/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 1-н 43-44/, Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх 216-18, 23-25, 28-30, 35-38, 3199-201, 4-н 20-21/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 923-35/, Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 947-51/, шүүгдэгч ***ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 955-57/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх 982-83/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 989/, Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 11-н 123-133/, Шүүгдэгч ***/***/-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 3195-201/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *** ***-н өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нотлогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч ***нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Тайландын Вант улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм бодисыг Хятад ханз бүхий бичиглэлтэй улаан өнгийн даавууны бариул хэсгийн хөндийд нуун далдлах аргаар өөрийн танил иргэн ***ийн хаягийг бусдад илгээн Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь нотлог*** тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ***нь гэрч ***тэй харилцаа хамааралтай байсан ба улмаар Тайландын Вант улсаас ***ийн нэр дээр тухайн илгээмж ирсэн, шүүгдэгч ***нь ***ийн хаягийг Анози Дарлингтон ***-д өгсөн, тухайн илгээмжийг ***нь хүлээн авсан зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг” үйлдсэн нь нотлог*** тогтоогдсон.

*** ***-н “*** над руу илгээмж явуулах талаар яриад байсан” гэсэн мэдүүлэг нь түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх үндэслэл болохгүй, дээрх мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. 

Иймд *** ***-н өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч ***нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Тайландын Вант улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм бодисыг Хятад ханз бүхий бичиглэлтэй улаан өнгийн даавууны бариул хэсгийн хөндийд нуун далдлах аргаар өөрийн танил иргэн ***ийн хаягийг бусдад илгээн Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, гэрч ***, ***, Ц.Уянга нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

Шүүгдэгч ***нь ганцаараа 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,8 грамм жинтэй бодисыг худалдаалах зорилгоор биедээ хадгалсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***од байрлах Англи хэлний сургалтын төвд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм цэвэр жинтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Мөн ганцаараа 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” /***/ нэртэй оффисын байрны орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисыг тухай” концевцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай цэвэр жин нь 19.0044 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар ***д өгсөн,

Мөн ганцаараа 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 45А байр 15 тоотод өөрийн түр оршин суух орон сууцанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй “метамфетамин”-ий агууламж бүхий гялгар уутны хамтаар нийт 182.5 грамм жинтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч *** ***-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

Шүүгдэгч *** нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” /***/ нэртэй оффисын байрны орчим *** /***/-с Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисыг тухай” концевцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай цэвэр жин нь 19.0044 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1.  Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***нь Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг” үйлдсэн,  “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, олж авсан,

Шүүгдэгч *** нь “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан” нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлог*** тогтоогдлоо.

Шүүгдэгч ***/***/-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэргийн,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, олж авсан” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч  ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж  авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч ***болон түүний өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдав.

 

    1. Хохирол, хор уршиг

Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч *** ***-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 9 жил хорих, шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 6 сар хорих ял” оногдуулах, шүүгдэгч *** ***-н өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ял оногдуулж, цагдан хоригдсон хоногт дүүцүүлж өгнө үү” гэсэн, шүүгдэгч ***ийн өмгөөлөгч “2021 оны 7 сарын Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйл заалтыг хэрэглэж өгнө үү. Энэ хүний хувийн байдлын хувьд эхээс хоёулаа ах нь Белги Улсад нас барсан, ээжтэйгээ хоёулаа үлдсэн. Цаашдаа засарч хүмүүжих боломжийг олгож өгч хорих ялыг зорчих эрхээр сольж өгөөч” гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч *** ***, *** нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлог*** тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** ***, *** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч *** ***-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил, 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгч ***ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 01 жил 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах” ял тус тус оногдуулав.

Шүүгдэгч ***нь урьд 994 хоног буюу 2 жил, 8 сар, 20 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 6 сар хорих ялыг эдэлсэнд тооцов.

  Шүүгдэгч *** ***-н урьд цагдан хоригдсон 2 жил, 8 сар, 20 хоногийн хорих ялаас 2 жил, 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг эдэлсэнд тооцсон тул үлдэгдэл 2 сар, 20 хоногийн хорих ялын нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож, нийт 1.200 нэгж буюу 1.200.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаас хасаж, нийт биечлэн эдлэх ялыг 18.800 нэгж буюу 18.800.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.

Шүүгдэгч *** нь 249 хоног буюу 8 сар 6 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг, зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил, 6 сар хорих ялаас хасаж, нийт эдлэх ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 9 сар, 24 хоногийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар тогтоов.

 Шүүгдэгч *** нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2019/ШЦТ/997 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Төв аймаг дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 58 дугаартай захирамжаар 4 сар 1 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан ба уг хугацаа дуусаагүй байхад дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналттогтоосон хугацаа,7.3, 7.6, 8.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах болон 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч ***ийн урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 58 дугаартай захирамжаар 4 сар 1 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацааг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар “зорчих эрх хязгаарлах ялаар” сольж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч ***ийн дээрх холбогдсон гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа боловч тэрээр тухайн гэмт хэрэгт холбогдохын өмнө шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.” гэж хуульчилжээ.

Шүүх шүүгдэгч ***ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс түүний урьд тэнссэн хугацааг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу энэ холбогдсон гэмт хэрэгт оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар сольсон тохиолдолд, шүүгдэгчийн урьд тэнссэн хугацаа нь хорих ялаар солигдох хуулийн зохицуулалттай ба урьд шүүгчийн захирамжаар тэнссэн хугацаа болон энэ гэмт хэрэгт оногдуулсан ялыг хоёуланг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлгүй юм.

Шүүгдэгч ***нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхээс оногдуулсан ял эдлүүлэхэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

2.3. Бусад асуудал

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***од байрлах Англи хэлний сургалтын төвд үзлэг хийж хураан авсан мансууруулах ам, сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм сэтгэцэд нөлөөт бодис, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ***/***/-н биед үзлэг хийж хураан авсан метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 0,8 грам “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, Хэргийн газарт үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан “***гэх дугаар илгээмжийн хаягтай, “EE 1672 4542 2 TH, THAILAND гэх Тайланд бичигтэй 20190128 гэх Гаалийн ерөнхий газрын бичигтэй улаан өнгийн цаасан хайрцаг, уг цаасан хайрцаг дотор байсан улаан өнгийн Хятад ханз үсэг бүхий бариултай даавуун зүйл 7 ширхэг, Эрүүгийн 2002004560288 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Номин Toys гэсэн бичигтэй гялгар уутны хамт 26.3 грамм жинтэй цагаан өнгийн мөс мэт зүйл, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5175 дугаартай дүгнэлтийн хамт буцаж ирсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо 45а байр 15 тоотод хийсэн хэргийн газрын үзлэг хийх явцад хураан авсан №1 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар ууттай “мөс” мэт цагаан өнгийн нунтаг, талстлаг зүйл уутны хамт 54.3 грамм, шинжилгээнд зориулж 1.5 граммыг дээжлэн авч 0.3 грамм жинтэй зиплок түгжээ бүхий уутанд хийж хүргүүлсэн шинжилгээгээр метамфетамин илэрч шинжилгээнд дараах жин уутны хамт 1.8 грамм байсныг дээжлэн авсан №1 гэж хаягласан ууттай бодист шинжлэхэд 54.5 грамм /0.3 грамм зиплок түгжээ бүхий уутыг хасахад 54.2 грамм/, №2 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар ууттай “мөс” мэт цагаан өнгийн нунтаг, талстлаг зүйл /уутны хамт 128.2 грамм/ бодисоос шинжилгээнд 2.5 грамм бодис авч 0.3 грамм зиплок түгжээ бүхий уутанд хийж хүргүүлэхэд метамфетамин илэрсэн шинжилгээнээс ирсний дараа дээжлэн авсан бодисыг эх №2 гэж хаягласан ууттай бодистой шинжлэхэд 128.4 грамм зэрэг нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгаж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын тамхитай тэмцэх газарт даалгав.

 

Хэрэгт 2019 оны 01 дүгээр сарын 28-ын өдөр ***/***/-н биед үзлэг хийж хураан авсан биет нийт 3,165 ам.доллар, Монгол Улсын мөнгөн дэвсгэрт биет 2,180,000 төгрөг, SWST гэсэн бичиглэлтэй бор өнгийн ууттай 20,000 төгрөг 113 ширхэг, 10,000 төгрөг 13 ширхэг, 5,000 төгрөг 18 ширхэг нийт 2,480,000 төгрөг хураагдсан ба дээрх мөнгө нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.

Иймд ***/***/-с хураагдсан 3.165 ам.доллар, 2.180.000 төгрөг, 2.480.000 төгрөгийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялд тооцохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

***/***/-с хураагдсан дээрх мөнгө нь Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэсд хадаглагдаж байгаа ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Хар тамхитай тэмцэх хэлтэсд даалгав.

 

Хэрэгт гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***/***/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд,

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч ***/***/-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил, 6 сар хорих ялаар,

- Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 01 жил, 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***/***/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил, 6 сар хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ***ийн урьд шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан 4 сар 01 хоногийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

          5. ***/***/, *** нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***/***/-н урьд цагдан хоригдсон 994 хоног буюу 02 жил, 8 сар, 20 хоногийн хорих ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил, 6 сар хорих ялыг хасаж, тус ялыг эдэлсэнд тооцсугай.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн урьд цагдан хоригдсон 249 хоног буюу 8 сар 6 хоногийн 1 хоногийг, зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх 01 жил, 6 сар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, нийт эдлэх ялыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 9 сар, 24 хоногийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

     8. Шүүгдэгч *** ***-н урьд цагдан хоригдсон 2 жил, 8 сар, 20 хоногийн хорих ялаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил, 6 сар хорих ялыг эдэлсэнд тооцсон тул үлдэгдэл 2 сар, 20 хоногийн хорих ялын нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож, нийт 1.200 нэгж буюу 1.200.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаас хасаж, нийт биечлэн эдлэх ялыг 18.800 нэгж буюу 18.800.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

9. Шүүгдэгч ***/***/-с хураагдсан 3.165 ам.доллар, 2.180.000 төгрөг, 2.480.000 төгрөгийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялд тооцохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дээрх хураагдсан валют болон мөнгийг шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст тус тус даалгасугай.

10. Шүүгдэгч ***нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхээс оногдуулсан ял эдлүүлэхэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

12. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

13. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***од байрлах Англи хэлний сургалтын төвд үзлэг хийж хураан авсан мансууруулах ам, сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм сэтгэцэд нөлөөт бодис, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ***/***/-н биед үзлэг хийж хураан авсан метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 0,8 грам “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, Хэргийн газарт үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан “***гэх дугаар илгээмжийн хаягтай, “EE 1672 4542 2 TH, THAILAND гэх Тайланд бичигтэй 20190128 гэх Гаалийн ерөнхий газрын бичгтэй улаан өнгийн цаасан хайрцаг, уг цаасан хайрцаг дотор байсан улаан өнгийн Хятад ханз үсэх бүхий бариултай даавуун зүйл 7 ширхэг, Эрүүгийн 2002004560288 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Номин Toys гэсэн бичигтэй гялгар уутны хамт 26.3 грамм жинтэй цагаан өнгийн мөс мэт зүйл, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5175 дугаартай дүгнэлтийн хамт буцаж ирсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо 45а байр 15 тоотод хийсэн хэргийн газрын үзлэг хийх явцад хураан авсан №1 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар ууттай “мөс” мэт цагаан өнгийн нунтаг, талстлаг зүйл уутны хамт 54.3 грамм, шинжилгээнд зориулж 1.5 граммыг дээжлэн авч 0.3 грамм жинтэй зиплок түгжээ бүхий уутанд хийж хүргүүлсэн шинжилгээгээр метамфетамин илэрч шинжилгээнд дараах жин уутны хамт 1.8 грамм байсныг дээжлэн авсан №1 гэж хаягласан ууттай бодист шинжлэхэд 54.5 грамм /0.3 грамм зиплок түгжээ бүхий уутыг хасахад 54.2 грамм/, №2 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар ууттай “мөс” мэт цагаан өнгийн нунтаг, талстлаг зүйл /уутны хамт 128.2 грамм/ бодисоос шинжилгээнд 2.5 грамм бодис авч 0.3 грамм зиплок түгжээ бүхий уутанд хийж хүргүүлэхэд метамфетамин илэрсэн шинжилгээнээс ирсний дараа дээжлэн авсан бодисыг эх №2 гэж хаягласан ууттай бодистой шинжлэхэд 128.4 грамм зэрэг нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгаж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

16. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***/***/, *** нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОТГОНБАЯР