Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/850

 

 

 

 

 

 

 

 

    2023          11          01                                   2023/ШЦТ/850

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч Г.Баясгалан,

шүүгдэгч Н.Н-, түүний өмгөөлөгч Д.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос ММонгол овогт Н-н Н-ид холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зочид буудал, зоогийн газрын менежер мэргэжилтэй, дуучин ажилтай гэх, ам бүл 4, эх, 2 эгчийн хамт, Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 7 дугаар байрны 8 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, М овогт Н-н Н- /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүдэгч Н.Н- нь 2023 оны 3 дугаар сарын 30-ны өрөөс 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн // дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтад багтсан “Lysergide” /LSD/8 хоёрдугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 6.1105 грамм метамфетамины агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

мөн цаг хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан цэвэр жин нь 13.9040 грамм “өвс” гэх нэршилтэй “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” сургуулийн зүүн талд байрлах амины орон сууцны *** тоотод хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3**3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” сургуулийн зүүн талд байрлах амины орон сууцны ** тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай цэвэр жин нь 5.8208 грамм сэтгэцэд нөлөөт бодис, мөн конвенцийн жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай цэвэр жин нь 2.4325 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 96 дугаар сургуулийн орчим  Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай цэвэр жин нь 3.4573 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Ийм буруу үйлдэл ахиж хийхгүй гэдгээ тангарлая. Нэг удаа хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Маш их гэмшиж байна...” гэв.

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 5, 118 дахь тал/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хавтаст хэргийн 9-14 дэх тал/,

 

            Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хавтаст хэргийн 15, 21 дэх тал/,

 

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 16-18, 22 дахь тал/,

            Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 19-20, 120 дахь тал/,

 

            Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 141-146 дахь тал/,

 

            Нэгжлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 128-134 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ** дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн С.Э ** 2023.03.31 гэсэн хаягтай шээс, Н.Н- ФБ98011311 2023.03.31 гэсэн хаягтай шээс, А.Б *** 2023.03.31 гэсэн хаягтай шээс тус бүрээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/, метафетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 58-60 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасаг гомдол мэдээллийн *** дугаарт бүртгэгдсэн материалд жижиг хагархай шил, цагаан ууттай 7.3 грамм хэмжээтэй талст хэлбэртэй хатуу зүйл, ягаан өнгийн цаасан дэвсгэр дээр ногоон өнгийн дүрстэй цаас мэт зүйл” гэж хаягласан гялгар уутанд хийж ирүүлсэн цаас мэт зүйлээс Lysergide /LSD/, хагарсан байдалтай тарианы шил, “1” гэж дугаарласан цагаан өнгийн талст хэлбэртэй нунтаг дээж, “2” гэж дугаарласан талст хэлбэртэй цагаан өнгийн нунтаг дээж тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис тус бүр нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 63-66 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн **** дугаартай шинжээчийн “...ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасаг гомдол мэдээллийн 3643 дугаарт бүртгэгдсэн материалд жижиг хагархай шил, хатаасан ургамал мэт хар өнгийн зүйл гэж хаягласан хагарсан шилний хэсгээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Бор ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта- тетрагидроканнабинол /delta-9 Tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис тус бүр нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар  жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт  зүйлийн цэвэр жин нь 13.9040 грамм, уутны хамт жин нь 15.9205 грамм байна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 69-72 дахь тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Н.Н- өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Н.Н- нь одоо Олон төрлийн сэтгэцэд идэвхит эм бодисыг хослуулан хэрэглэсний улмаас үүсэх сэтгэц болон зан төрхийн эмгэг, Даслын хам шинж эмгэгтэй байна. Н.Н- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Н- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Н.Н- нь мансууруулах, олон төрлийн сэтгэцэд идэвхит эм бодисын хамааралтай /донтой/ байна. Н.Н- нь олон төрлийн сэтгэцэд идэвхит эм бодисыг хослуулан хэрэглэсний улмаас  үүсэх сэтгэц болон зан төрхийн эмгэг, Даслын хам шинж буюу хамааралтай /донтой/ байна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Н.Н- /***, 2023.04.28 гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол /THC/, метамфетамин /МЕТ/ тус тус илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар  жагсаалтад тус тус багтдаг болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 173-175 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Н.Н- /****, 2023.04.28 гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол /THC/, метамфетамин /МЕТ/ тус тус илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар  жагсаалтад тус тус багтдаг болно...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 173-175 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн зүйлс, мөнгөн дэвсгэртүүд, тугалган цаас зэрэг зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2 дугаараар тэмдэглэн хураан авсан ногоон өнгийн гялгар ууттай 5.8208 грамм ургамал мэт зүйл, 4 дугаараар тэмдэглэн хураан авсан *** серийн дугаар бүхий дотор хэсэг нь бор зүйлээр бохирлогдсон 100 төгрөгийн мөнгөн тэмдэгт хуйлж 500 граммын усны савны хажууд цоолж хийсэн хэрэглүүр болон хуванцар сав, хар зүйлээр бохирлогдсон тугалган цаас, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, *** серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэрэг зүйлсд тетрагидроканнабинол /delta-9 Tethrahydrocannabinol/ илрэв. 1 дугаараар тэмдэглэн хураан авсан тунгалаг өнгийн зиплок түгжээтэй гялгар ууттай 2.4325 грамм мөс мэт зүйл, шар өнгийн Витамин С гэсэн бичигтэй жижиг шилний таганд гуурс хийсэн цагаан соруултай хэрэглүүр, Тамедин гэсэн бичигтэй жижиг шилний таганд гуурс хийсэн хэрэглүүр, дотроо бохирлогдсон толгой хэсгийг тайрч авсан 2 ширхэг тарианы шил метамфетамин /methamphetamine/ *** серийн дугаартай 500 төгрөг, *** серийн дугаартай 50 төгрөг **** серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэрэгт декстрометорфан /dextromethorphan/ тус тус илрэв. 5 дугаараар тэмдэглэн хураан авсан гэх хар өнгийн жижиг гар жинд метамфетамин /methamphetamine/, декстрометорфан /dextromethorphan/ тус тус илрэв. Шинжилгээнд ирүүлсэн 3 дугаараар тэмдэглэн хураан авсан дотроо шингэн

зүйлтэй 100 милограммын тариур зүүний хамт, АН3799605, AI2718512 A13421690 BZ0004409, AI5933663, AL2449207, AI3051653, AG3556046, AK7054123, AH5023294, AG1174100, AG9022343, AC917769 /3ypar№26, 27/, AI7902112,  AK0945764, AG8235199, AF6475375, AG9194588, AG7794988, AY412598, АК3991649, AG2064260, AJ0772988, AG4059390, AG7453601, /Зураг№28, 29/,  AF7920673, АI4675177, AL2648105, BZ1188124, АК4398941 /Зураг №30/ серийн дугаартай 30 ширхэг 20 мянгатын мөнгөн тэмдэгтээс тус тус мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/, метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад тус тус багтдаг болно. Декстрометорфан /dextromethorphan/ нь Олон улсын конвенцийн жагсаалтад хамаарахгүй. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс, мөнгөн дэвсгэртүүд, тугалган цаас зэргийг дүгнэлтийн хамт буцаав...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 185-195 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн Н.Н- гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Н.Н- гэж хаягласан шээснээс метамфетамин /methamphetamine/  илрэв. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ид багтдаг болно...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 1-2 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлээс Метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтдаг болно. Тариуртай шингэн хуйлсан АТ9074682 гэсэн сери дугаартай 1000-тын мөнгөн дэвсгэртээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Тариуртай шингэн нь 0.9 милограмм орчим хэмжээтэй, гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 3.6728 грамм, цэвэр жин 3.4573 грамм байна...” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 6-8 дахь тал/,

 

Шүүгдэгч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө өөрийн найз Батсанаагийн гэрт буюу Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон * * тоотод 6.1 грамм мөс, LSD, 13.9 граммм өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалсан хэрэг үйлдсэн. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Гэм буруу дээр маргахгүй...

2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн найз Батбаасангийн түрээслэж байсан байр болох Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны ** тоотод мөс гэх нэршилтэй мансууруулах бодис биедээ хадгалж байгаад цаагдаад баригдсан...

2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр би өөрийн гэрээс мөс гэх нэршилтэй мансууруулах бодисыг хэрэглээд гадагш гарсан. Тухайн өдөр цэрэг  татлагын үзлэг болж байсан тул би Баянгол дүүрэгт байрлах *** дугаар сургууль дээр очоод цэргийн үзлэгтээ орчихоод гарч явахад цагдаагийн алба хаагч нар намайг саатуулсан. Би телеграммаар нэг хүнтэй холбогдож авч байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 92-93, 213-214, 2-р хавтаст хэргийн 24-25, 35 дахь тал/,  

 

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 98, 102 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 95 дахь тал/, гэрч С.М-н мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 105 дахь тал/, гэрч Д.О.З-н мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 108 дахь тал/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүдэгч Н.Н- нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 5, 118 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хавтаст хэргийн 9-14 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хавтаст хэргийн 15, 21 дэх тал/, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 16-18, 22 дахь тал/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 19-20, 120 дахь тал/, хүний биед үзлэг хийж, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 141-146 дахь тал/,  нэгжлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 128-134 дэх тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 58-60 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ** дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 63-66 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ** дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 69-72 дахь тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт/1-р хавтаст хэргийн 76-77 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 173-175 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 173-175 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 185-195 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 1-2 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ** дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хавтаст хэргийн 6-8 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

 

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.Н-ийг  “үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн шүүгдэгч нь “үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.

 

Шүүгдэгч Н.Н-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна, иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч шүүгдэгч Н.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Н.Н- нь мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг. Шинээр гаргаж өгсөн баримт дээр гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж хүн ам, хүүхэд залуучуудын төлөө хорт зуршил хар тамхи, архи согтууруулах ундааны зүйлээс хэрхэн ангижирч татгалзах талаар яриа хийж, пост оруулж Цагдаагийн ерөнхий газраас явуулсан үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагын хүрээнд идэвхи санаачилгатай ажилласан. Н.Н-ийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис бөгөөд хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог зэрэг нийгмийн хор уршиг ихтэй үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор,

мөн шүүгдэгч Н.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Н-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Гурав. Бусад асуудлын талаар:         

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Н- цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,  

          шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар AG5677443 серийн дугаар бүхий дотор хэсэг нь бор зүйлээр бохирлогдсон 100 төгрөгийн мөнгөн тэмдэгт, хуульсан АТ1236712 серийн дугаартай 500 төгрөг,  АХ8977584 серийн дугаартай 50 төгрөгийг хэрэгцээний дагуу Монгол банканд шилжүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар AN2017109, AQ3955148 тус тус серийн дугаартай 10 төгрөгийн 2 ширхэг мөнгөн дэвсгэрт, АН3799605, AI2718512, AI3421690, BZ0004409, А15933663, AL2449207 А/3051653, AG3556046, АК7054123, АН5023294, AG1174100,  AG9022343,  АС917769,    17902112,     АК0945764, AG8235199, AF6475375,  AG9194588,  AG7794988,  АҮ412598,     АК3991649, AG2064260, AJ0772988, AG4059390, AG7453601, AF7920673, А4675177, А2648105, BZ1188124, АК4398941 серийн дугаартай 30 ширхэг 20 мянган төгрөгийн мөнгөн тэмдэгтийг   шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Н-ид буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 0,9 мл орчим шингэнтэй тариур, хар өнгийн жижиг гар жин, хуульж 500 граммын савны хажууд цоолжхийсэн хэрэглүүр, шар өнгийн Витамин С гэсэн бичигтэй жижиг шилний таганд гуурс хийсэн цагаан соруул хэрэглүүр, Тамедин гэсэн бичигтэй жижиг усны шилний таганд гуурс хийсэн хэрэглүүр, хар зүйлээр бохирлогдсон тугалган цаас, тогоо хэлбэрт оруулсан бохирлогдсон тугалган цаас, дотроо бохирлогдсон толгой хэсгийг нь тайрч авсан 2 ширхэг хуруу шил, ягаан өнгийн жижиг зурагтай цаас буюу Lysergide /LSD/, цэвэр жин нь 6,1105 грамм “мөс”, цэвэр жин нь 13,9040 грамм “өвс”, цэвэр жин нь 5,8208 грамм “өвс”, цэвэр жин нь 2,4325 грамм “мөс”, цэвэр жин нь 3,4573 грамм “мөс”, 1.00 мл-н тариур зүү зэргийг зэргийг зохих журмын дагуу устгахыг ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Н-н Н-ид “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Н-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Н.Н-ид өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Н.Н-ид “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, 

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Н- нь хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулсугай. 

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван найм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч Н.Н-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч Н.Н- цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар AG5677443 серийн дугаар бүхий дотор хэсэг нь бор зүйлээр бохирлогдсон 100 төгрөгийн мөнгөн тэмдэгт, хуульсан АТ1236712 серийн дугаартай 500 төгрөг,  АХ8977584 серийн дугаартай 50 төгрөгийг хэрэгцээний дагуу Монгол банканд шилжүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар AN2017109, AQ3955148 тус тус серийн дугаартай 10 төгрөгийн 2 ширхэг мөнгөн дэвсгэрт, АН3799605, AI2718512, AI3421690, BZ0004409, А15933663, AL2449207 А/3051653, AG3556046, АК7054123, АН5023294, AG1174100,  AG9022343,  АС917769,    17902112,     АК0945764, AG8235199, AF6475375,  AG9194588,  AG7794988,  АҮ412598,     АК3991649, AG2064260, AJ0772988, AG4059390, AG7453601, AF7920673, А4675177, А2648105, BZ1188124, АК4398941 серийн дугаартай 30 ширхэг 20 мянган төгрөгийн мөнгөн тэмдэгтийг   шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Н-ид буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 0,9 мл орчим шингэнтэй тариур, хар өнгийн жижиг гар жин, хуйлж 500 граммын савны хажууд цоолж хийсэн хэрэглүүр, шар өнгийн Витамин С гэсэн бичигтэй жижиг шилний таганд гуурс хийсэн цагаан соруул хэрэглүүр, Тамедин гэсэн бичигтэй жижиг усны шилний таганд гуурс хийсэн хэрэглүүр, хар зүйлээр бохирлогдсон тугалган цаас, тогоо хэлбэрт оруулсан бохирлогдсон тугалган цаас, дотроо бохирлогдсон толгой хэсгийг нь тайрч авсан 2 ширхэг хуруу шил, ягаан өнгийн жижиг зурагтай цаас буюу Lysergide /LSD/, цэвэр жин нь 6,1105 грамм “мөс”, цэвэр жин нь 13,9040 грамм “өвс”, цэвэр жин нь 5,8208 грамм “өвс”, цэвэр жин нь 2,4325 грамм “мөс”, цэвэр жин нь 3,4573 грамм “мөс”, 1.00 мл-н тариур зүү зэргийг зэргийг зохих журмын дагуу устгахыг ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ