Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 26

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал, 

Улсын яллагч Ц.Батзориг,

Хохирогч Г.Даваасүрэн,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн,

Шүүгдэгч Б.Батцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн                         98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Бямбаагийн Батцэрэнд холбогдох эрүүгийн 201615000347 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээж нарын хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар баг “Могой” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1/40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигин овгийн  Бямбаагийн Батцэрэн. /РД:ЙП80082013/

Шүүгдэгч Б.Батцэрэн нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 23 цагаас 00 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн найз болох хохирогч Г.Даваасүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож хөлийг нь хугалж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Батцэрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн хэрэг гардаг  өдөр Г.Даваасүрэн бид хоёр таараад 2 шил архи уугаад хоорондоо маргалдаад найзынхаа хөл рүү өшиглөсөн. Бид хоёр хэн хэн нь согтуу байсан. Миний найз газар унасан. Өмнө нь бид хоёр маргалдаж үзээгүй. Би зодоон хийж үзээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Г.Даваасүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б.Батцэрэнтэй таараад бид хоёр шил архи хувааж уусан. Тэгээд айлаас гарч яваад Б.Батцэрэн миний хөл рүү өшиглөсөн. Тийм л зүйл болсон. Эмнэлэгт хэвтэж байхад эмчилгээний зарда, нэмж 1.700.000 төгрөг, нийт 2.880.000 төгрөг  өгсөн. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй болсон” гэв.

Хохирогч Г.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн орчим Хайрхандулаан сумын төвд Б.Батцэрэнтэй таараад дэлгүүрээс 2 шил 0.5 литрийн “Нутгийн буян” нэртэй архи аваад Д.Гэндэнсономынд очиж эхнэрээс нь гуйгаад гэрт нь уучихаад гарсан. Хашаан дотор Б.Батцэрэн намайг хөл рүү өшиглөөд 2-3 удаа дэвссэн чинь хөл хугарчихсан. Тэгээд хөл шажигнаад газар хэсэг хэвтэж байгаад тэдний арын гудамжны айл руу мөлхсөн. Их удаан мөлхөж байж Бороо гэдэг хүүхнийд очоод Пагам руу хэл хүргүүлсэн. Д.Гэндэнсономынд эхнэр Д.Цэрэнтогтох 2 хүүхэд нь байсан. Өөр хүн байгаагүй. Би сумын эмнэлэгт 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэл хэвтсэн. Миний баруун хөлийн шилбэний 2 яс нь хугарсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч М.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 03 цагийн үед хөлөө гэмтээчихлээ гэсэн дуудлага урд гуанзангаас нэг хүн утсаар ярьж хэлсэн. Очоод үзэхэд Г.Даваасүрэн баруун хөл хөдөлж болохгүй өвдөлт ихтэй хэвтэж байсан. Үзлэг хийхэд баруун хөлийн шилбэний яс хугарсан, хөлийн тавхай нь гадагш эргэж хугарсан, ясны хавирах чимээ сонсогдож байсан. Тэр үед өвчин намдаах тариа хийж рентгэн зураг авахуулж онош тодруулахыг зөвлөсөн. 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагт хөлийн өвдөлт их учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлье гэсэн хүсэлт тавьсаны дагуу эмнэлэгт хэвтүүлсэн. Хэвтэхээс өмнө бариачаар бариулаад боолт хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27 дугаар хуудас/,

Гэрч Д.Цэрэнтогтохын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сарын 25-ны орой 20 цагийн үед манайд Г.Даваасүрэн, Б.Батцэрэн нар орж ирээд ганц юм уугаадхая гэхээр нь тэг дээ гэж хэлсэн. Манайд тэр хоёр шил 0.5 литрийн “Нутгийн буян” нэртэй архи хувааж уучихаад удаагүй гарцгаасан. Гараад явсаных нь дараа хаалгаа түгжээд унтсан. ... Манайд тэр хоёр маргалдаагүй, зодоон хийгээгүй. ... Манайд манай хүүхдүүд байсан, өөр хүн байгаагүй. Манай нөхөр Д.Гэндэнсоном гэртээ байгаагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28 дугаар хуудас/,

Гэрч М.Наранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө 00 цагийн үед манайд Г.Даваасүрэн мөлхсөөр ирлээ гээд ирсэн. Хөл хугарчихлаа Пагма эгчийг дуудаадах гээд орилоод байсан. Тэгээд би Шийлэгпагма эгчийг утсаар дуудаад Г.Даваасүрэн ороод ирлээ дуудаадах гээд байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй ирээд аваад явсан. Хөлөө хугалуулсан гээд байсан. Хэнд хугалуулсан, яасан талаараа надад хэлээгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Гэрч Шийлэгпагмын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 00 цаг 50 минутанд Хайрхандулаан сумын төвд байдаг Бороо /М.Наранчимэг/ гэдэг хүүхэн утсаар над руу Даваасүрэнгийн хөл хугарчихлаа Пагма эгчид хэлээдэх гэж байна гэхээр нь би яваад очсон. Очиход Г.Даваасүрэн гэрийнх нь босго даваад газар хэвтчихсэн дуу алдаад орилоод байхаар нь тэндхийн хүмүүстэй нийлж өргөөд машиндаа суулгаад гэртээ ирсэн. Ирсэн хойноо хоргоож асууж байгаад Б.Батцэрэнд хөлөө хугалуулсан гэдгийг нь сонсоод хаана байгаа вэ гэхэд Д.Гэндэнсономынд байгаа гэж хэлсэн. Тэгээд очиход гэрт нь ухаангүй хэвтэж байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 367 дугаартай: “...Г.Даваасүрэнгийн биед баруун шилбэний шаант тахилзуур ясны дал зөрөөртэй хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №12/54 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Батцэрэнгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 32, 33, 45, 48-51, 55, 59-61 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Батцэрэнгийн ял шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Батцэрэнг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 41-44 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Батцэрэн нь согтуурлах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 23 цагаас 00 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Даваасүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож хөлийг нь хугалж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Даваасүрэнгийн “...2016 оны 11 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн орчим Хайрхандулаан сумын төвд Б.Батцэрэнтэй таараад дэлгүүрээс 2 шил 0.5 литрийн “Нутгийн буян” нэртэй архи аваад Д.Гэндэнсономынд очиж эхнэрээс нь гуйгаад гэрт нь уучихаад гарсан. Хашаан дотор Б.Батцэрэн намайг хөл рүү өшиглөөд 2-3 удаа дэвссэн чинь хөл хугарчихсан. Тэгээд хөл шажигнаад газар хэсэг хэвтэж байгаад тэдний арын гудамжны айл руу мөлхсөн. Их удаан мөлхөж байж Бороо гэдэг хүүхнийд очоод Пагам руу хэл хүргүүлсэн. ...Миний баруун хөлний шилбэний 2 яс нь хугарсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 25-26/, гэрч М.Батжаргалын “...2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шөнө 03 цагийн үед хөлөө гэмтээчихлээ гэсэн дуудлага урд гуанзангаас нэг хүн утсаар ярьж хэлсэн. Тэгээд очоод үзэхэд Г.Даваасүрэн баруун хөл хөдөлж болохгүй өвдөлт ихтэй хэвтэж байсан. Үзлэг хийхэд баруун хөлний шилбэний яс хугарсан, хөлний тавхай нь гадагш эргэж хугарсан, ясны хавирах чимээ сонсогдож байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27/, гэрч Д.Цэрэнтогтохын “... 2016 оны 11 дүгээр сарын 25-ны орой 20 цагийн үед манайд Г.Даваасүрэн, Б.Батцэрэн нар орж ирээд ганц юм уугаадхая гэхээр нь тэг дээ гэж хэлсэн. Манайд тэр хоёр 1 шил 0.5 литрийн “Нутгийн буян” нэртэй архи хувааж уучихаад удаагүй гарцгаасан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28/, гэрч М.Наранчимэгийн “... Манайд Г.Даваасүрэн 00 цагийн үед ганцаараа мөлхөж орж ирсэн. Г.Даваасүрэн хөл хугарчихлаа Пагма эгчийг дуудаадах гээд байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31/, гэрч Шийлэгпагмын “... 2016 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 00 цаг 50 минутанд Хайрхандулаан сумын төвд байдаг Бороо /М.Наранчимэг/ гэдэг хүүхэн утсаар над руу Г.Даваасүрэн хөл хугарчихлаа Пагма эгчид хэлээдэх гэж байна гэхээр нь би яваад очсон. .. Ирсэн хойноо хоргоож асууж байгаад Б.Батцэрэнд хөлөө хугалуулсан гэдгийг нь сонсоод хаана байгаа вэ гэхэд Д.Гэндэнсономынд байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 34/, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 367 дугаартай дүгнэлт /хх-ийн 36/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-11/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №12/54 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 13-14/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 19-20/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 21-22/, Шүүгдэгч Б.Батцэрэнг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 41-44/ шүүгдэгч Б.Батцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Б.Батцэрэнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Батцэрэн нь урьд Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/40 дугаартай Шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар урьдын шийтгэх тогтоолдоо ялгүй болсон бөгөөд уг хэргийг анх удаа үйлдсэн гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Батцэрэн нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдууллаа.

Шүүгдэгч Б.Батцэрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2.880.000 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн шүүгдэгч Б.Батцэрэнгийн эзэмшлийн 5 толгой мал битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохыг тус тус дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Г.Даваасүрэнгийн баруун шилбэний хугарсан хэсгийг харуулсан 4058 DAVAASUREN М (36Ү) 2016.11.29 гэсэн бичигтэй рентгэн зураг 1 ширхэг, мөн Г.Даваасүрэнгийн баруун хөлний хугарсан хэсгийг хадуулсан 4349 DAVAASUREN М (36Ү) 2016.12.05 гэсэн бичигтэй рентгэн зураг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Даваасүрэнд буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн Байцаан  Шийтгэх  Хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овгийн Бямбаагийн Батцэрэнг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Боржигин овгийн Бямбаагийн Батцэрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.1-д  зааснаар 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч Б.Батцэрэн нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.Батцэрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2.880.000  төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Б.Батцэрэнгийн эзэмшлийн 5 толгой мал битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Г.Даваасүрэнгийн баруун шилбэний хугарсан хэсгийг харуулсан 4058 DAVAASUREN М (36Ү) 2016.11.29 гэсэн бичигтэй рентгэн зураг 1 ширхэг, мөн Г.Даваасүрэнгийн баруун хөлний хугарсан хэсгийг хадуулсан 4349 DAVAASUREN М (36Ү) 2016.12.05 гэсэн бичигтэй рентгэн зураг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Даваасүрэнд буцаан олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дугаар зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын  биелэлтийг түдгэлзүүлж,  тогтоол  биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Батцэрэнд авсан оршин суугаа газра

асаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.МАНДАХБАЯР