| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00290/И |
| Дугаар | 00380 |
| Огноо | 2020-06-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 00380
| 2020 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 153/ШШ2020/00380 | Ховд аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би
нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Наран баг, 20-11 тоотод оршин суух, - дугаарын регистртэй, Бууралынхан овогт М-ийн Г-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, 05-09 тоотод оршин суух, - дугаарын регистртэй, Дэлгэрийнхэн овогт Б-ийн Б-д холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Г- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б- 2018 оны 09 дүгээр сарын 24-нд 1,500,000 / Нэг сая таван зуун мянга/ төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 15-нд өгөхөөр тохиролцон надаас зээлж авсан. Зээлж авсан хугацаандаа мөнгөө өгч чадаагүй ахиад хугацаа сунгаад 2019 оны 02 дугаар сарын 01-нд машинаа зараад өгнө гээд бичиг хийж өгөөд явсан боловч өнөөдрийг хүртэл миний мөнгийг өгөхгүй хохироож байна. Иймд иргэн Б.Б-гаас 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчоос тус шүүхэд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: ... Нэхэмжлэгч М.Г- нь 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 750,000 төгрөгийг хариуцагч Б.Б-гаас гаргуулахаас татгалзаж байна, хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 750,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрлөө, энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигч харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигчид энэ асуудлын талаар шүүхэд дахин маргаан гаргахгүй... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Г- нь хариуцагч Д.Б-д холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч Нэхэмжлэгч М.Г- нь 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 750,000 төгрөгийг хариуцагч Б.Б-гаас гаргуулахаас татгалзаж байна, хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 750,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрлөө, энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигч харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигчид энэ асуудлын талаар шүүхэд дахин маргаан гаргахгүй... гэж эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,475 төгрөгийг хариуцагч Д.Б-гаас гаргуулан нэхэмжлэгч С.Г-т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар С.Г-ийн нэхэмжлэлтэй, Д.Б-д холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ...нэхэмжлэгч М.Г- нь 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 750,000 төгрөгийг хариуцагч Б.Б-гаас гаргуулахаас татгалзаж байна, хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 750,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрлөө, энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигч харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигчид энэ асуудлын талаар шүүхэд дахин маргаан гаргахгүй... гэж зохигч нь эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,475 төгрөгийг хариуцагч Д.Б-гаас гаргуулан нэхэмжлэгч С.Г-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ