| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00310/И |
| Дугаар | 00295 |
| Огноо | 2020-04-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 00295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багт оршин суух, Тоос овогт М.Б/ /-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 153/2020/00310/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч М.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралаанд гаргасан тайлбартаа:...Миний бие 1978 онд Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр 10-н жилийг төгссөн. 1978 оноос 1980 оныг Улаанбаатар хотын Барилгын техник мэргэжлийн сургуулийг угсармал барилгын техникч мэргэжлээр төгссөн. Тухайн үед Улаанбаатар хотод барилгыг Оросын угсармал орон сууцны загвараар барьж байсан учир бид нарыг 2 жил гаруй сургаад төгсгөсөн.
1980 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилга триестэд нормчинаар хуваарилагдан ажилласан ба 6, 7 сарын дараа бригадын дарга болсон. Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилга триестэд 1981 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж байсан ба хөгшин аавын бие муудсан гэх дуудлагаар нутагтаа буюу Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд дуудагдан очсон.
...1982 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8-н жилийн дунд сургуульд математикийн багшаар 1985 он хүртэл ажилласан. 1985 онд Улаанбаатар хотын Улсын багшийн дээд сургуульд элсэн орж, 2 жил суралцаад тухайн үед эхнэр хүүхэдтэй байсан учир Ховд аймгийн Багшийн дээд сургууль руу шилжин ирж суралцаад 1989 онд төгссөн. Сургуулиа төгсөөд 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8-н жилийн дунд сургуульд ээлжийн эрхлэгчээр томилогдон ажилласан. Уг албыг хашиж байгаад 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дунд ангийн хичээлийн эрхлэгчээр томилогдон ажилласан.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сургууль 1990 онд 10 жилийн сургууль болсон бөгөөд 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сургуулийнхаа захирлаар томилогдон ажиллаж байгаад 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн захирлын албан тушаалаас чөлөөлөгдөж, математикийн багш болсон. Шугам зураг, геометрийн багшаар ажиллаж байгаад 1996 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн буцаад Ховд аймгийн Эрдэнэбүрэн сургуулийн захирлаар ажиллаж эхэлсэн. 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө дандаа хөдөлмөрийн дэвтрийн бичилтээр байсан ба түүнээс хойш нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийдэг болсон. Миний хөдөлмөрийн дэвтэр байхгүй, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 10-н жилийн сургуулийн захирлын албанаас чөлөөлөгдөж, математикийн багш болсон хугацааны цалингийн карт болон бичиг баримт олдохгүй байгаа тул шүүхэд хандан ажилласан жилээ тогтоолгох хүсэлт гаргасан. Мөн Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилга триестэд нормчнаар ажилд орсон тушаал нь байгаа хирнээ ажлаас халагдсан тушаал нь олдохгүй байгаа.
....Одоо шүүхээс намайг Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Техник туслалцааны угсармал орон сууцны барилгын трестэд 1980 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажилчин, бригадын даргаар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл математикийн багшаар, 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бага ангийн сургалт хүмүүжил хариуцсан эрхлэгчээр, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 10 жилийн дунд сургуульд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хичээлийн эрхлэгчээр, 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл захирлаар, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал математикийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Техник туслалцааны угсармал орон сууцны барилгын трестэд 1980 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажилчин, бригадын даргаар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл математикийн багшаар, 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бага ангийн сургалт хүмүүжил хариуцсан эрхлэгчээр, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 10 жилийн дунд сургуульд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хичээлийн эрхлэгчээр, 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл захирлаар, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал математикийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.Б нь Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Техник туслалцааны угсармал орон сууцны барилгын трестэд 1980 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажилчин, бригадын даргаар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл математикийн багшаар, 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бага ангийн сургалт хүмүүжил хариуцсан эрхлэгчээр, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 10 жилийн дунд сургуульд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хичээлийн эрхлэгчээр, 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл захирлаар, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал математикийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 955 дугаартай албан бичгээр ирүүлсэн Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Техник туслалцааны угсармал орон сууцны барилгын трестийн даргын 1981 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаартай “Хөдөлмөрийн үзлэгийн дүнгийн тухай” тушаалын хуулбар, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Техник туслалцааны угсармал орон сууцны барилгын трестийн даргын 1980 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 140 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1982 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаартай “Ажилд авах, ажил түр хавсруулах тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 91 дугаартай “Багш нарыг томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1990 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 113 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 52 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 90 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуулийн захирлын 1985 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай “Анги дэвших сургууль төгсөх шалгалтын комиссын гишүүд, салбар комиссыг томилох, шалгалтын хуваарь батлах тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 39 дугаартай албан бичгээр ирүүлсэн М.Бын 1992-1993 оны цалингийн картны хуулбарууд, 1992-1993 оны хичээлийн жилд 7а ангид шугам зураг зааж байсан багшийн журналын хуулбар, 1993-1994 оны жичээлийн жилд 4а, 4б, 7б ангиудад математик, алгебр, геометрийн хичээл зааж байсан багшийн журналын хуулбар, 1993-1994 оны багш нарын хурлын бүртгэлийн дэвтрийн хуулбар, Мягмардоржийн Бын 119314 дугаартай Ховд, Улсын Багшийн дээд сургуулийн математик-физикийн багш мэргэжлийн дипломны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Ч.Батноровын “....Намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байх үед М.Б нь 1982 оны намар тус сургуульд математикийн багшаар ажилд орж байсан. М.Б нь хэдэн жил математикийн багшаар ажилласныг мэдэхгүй байна. Математикийн багшаар ажиллаж байгаад хичээлийн эрхлэгч хийж байсан. Мөн М.Б нь манай сургуулийн захирлаар 2 удаа сонгогдож байсан. Манай Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургууль нь 1990 онд 10 жилийн Ерөнхий боловсролын сургууль болж өөрчлөгдсөн. Би яг хэдэн жил багшаар ажиллаад, хэдэн жил эрхлэгчээр ажилласан, хэдэн жил захиралаар ажилласныг санахгүй байна....” гэх мэдүүлэг, гэрч Г.Наранцэцэгийн “....М.Б нь 1980 онд аавынх нь бие өвдөөд Улаанбаатар хотоос дуудагдаж ирж байсан. Би яагаад үүнийг мэдэж байна вэ гэвэл манай найз охин Цэнд-Аюушийн Отгондалайтай үерхдэг байсан. Манай Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд математикийн багшаар ажиллаж байсан Д.Баасанжав нь 1982 онд Ховд аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургууль руу шилжсэн. 1982 оны өвөл Д.Баасанжав багшийн оронд М.Б математикийн багшаар томилогдож ирсэн. М.Б нь 1985-1989 оны хооронд Ховд аймгийн Багшийн дээд сургуульд математикийн багш мэргэжлээр суралцаж төгссөн. Ингээд 1989 оны намар 9 дүгээр сард манай сургуулийн бага ангийн хичээлийн эрхлэгчээр томилогдон 1990 оны 9 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад 1990 оны 9 дүгээр сард дунд ангийн хичээлийн эрхлэгчээр томилогдон ажилласан. М.Б нь 1991 оны 9 дүгээр сард манай сургуулийн захирал болж 1992 оны хавар хүртэл ажиллаж байгаад буцаад 1992 оны 9 дүгээр сард математикийн багш болсон. Ингээд М.Б нь 1994 оны хавар хүртэл математикийн багшаар ажиллаж байгаад 1995 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга болсон. М.Б нь одоог хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаа юм. М.Б нь миний хамгийн сайн найз Ц.Отгондалайтай гэр бүл болсон учраас сайн мэдэж байгаа юм....” гэх мэдүүлэг гэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-15, 16-27, 28, 43-45, 46-48 дугаар тал/
Нэхэмжлэгч М.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1997 оны 10 дугаар сараас 2000 оны 9 дүгээр сарыг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1616000680 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар-Ус багийн иргэн Тоос овогт М.Б/ПЮ59081592/ нь цэргийн албыг хуульд заасан аль нэг хэлбэрээр хаагаагүй гэх тодорхойлолт тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 29, 32 дугаар тал/
Хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудсанд авагдсан иргэн Ч.Батноров, Г.Наранцэцэг нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч М.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тоос овогт М.Б/-ын Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Техник туслалцааны угсармал орон сууцны барилгын трестэд 1980 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажилчин, бригадын даргаар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл математикийн багшаар, 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бага ангийн сургалт хүмүүжил хариуцсан эрхлэгчээр, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 10 жилийн дунд сургуульд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хичээлийн эрхлэгчээр, 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл захирлаар, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал математикийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ