Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттуулайн Болормаа |
Хэргийн индекс | 119/2020/0025/з |
Дугаар | 21 |
Огноо | 2021-10-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2021 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 21
Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа би ОААН, ОАИТХ дахь АНБ-ийн дарга Д.Ө, ОАИТХТ-гч Д.Г нарын ОАИТХ-д холбогдуулан гаргасан “АИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “АИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 тоот тогтоолыг хууль бус тул хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2020/0025/з дугаарын индекстэй захиргааны хэргийн оролцогч нарын эвлэрлийн гэрээг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г, Д.Ө, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч Д.М, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, гуравдагч этгээд Ц.А нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Т, АИТХ-ын дарга Д.М, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Б, Д.Ө, Д.Г, гуравдагч этгээд нар хоорондоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1, 21.1.1, 22.4-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд нар эвлэрэх эрхийн хүрээнд АИТХ-ын Тэргүүлэгчдийн Хуралд АНБ-ээс 3 төлөөлөгч оруулахаар тохиролцож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68.1-д зааснаар эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
ОААН, ОАИТХ дахь АНБ-ийн дарга Д.Ө, ОАИТХТ-гч Д.Г нарын нэхэмжлэлтэй ОАИТХ-д холбогдох “АИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “АИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 тоот тогтоолыг хууль бус тул хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар харилцан буулт хийн тохиролцож, сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж ирүүлсэн байна.
Ийнхүү нэхэмжлэгч Д.Г, Д.Ө, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч Д.М, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, гуравдагч этгээд Ц.А-ын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр “Орхон АИТХ-ын Тэргүүлэгчдийн Хуралд АНБ-ээс 3 төлөөлөгч оруулахаар” харилцан тохиролцож эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г, Д.Ө, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч Д.М, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, гуравдагч этгээд Ц.А-ын нарын эвлэрлийг баталж, 119/2020/0025/з/ дугаар индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА