Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар /00299

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвойн 2 дугаар гудамжны 29 тоотод оршин суух, Сартуул овогт С.Б/ /-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 153/2020/00257/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Наранцэцэг нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  С.Б нь 1963 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нэгдсэн эмнэлэгт төрсөн. 57 настай. Ам бүл 5. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1972 онд 1 дүгээр 10 жилийн сургуульд элсэн орж суралцан 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 8 дугаар ангиа төгсөөд Хөвсгөл аймгийн Ойн ТМСургуулийн засварын ангид элсэн орж хүнд механизмын засварчин мэргэжлээр 1982 онд төгсөөд Эрдэнэт хотын Хялгант тосгонд мод бэлтгэлийн аж ахуйд ангид хүнд механизмын засварчнаар томилогдон 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад цэрэгт татагдан Ардын армийн 123 дугаар ангид цэргийн алба хааж 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдөр халагдсан. Цэргээс халагдаж ирээд 1986 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Дулааны станцад үнс зайлуулах төхөөрөмжийн машинистаар ажилд орсон….Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэхэд тухайн уед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр гэр шатахад шатаж алга болсон тул ажилласан байдлаа тогтоолгож чадахгүй хохирч байна.

....Манай нөхөр Улаанбаатар хот руу онош тодруулахаар явсан учраас би итгэмжлэлээр оролцож байна. 1986 оноос 1997 он хүртэл дулааны станцад машинист хийдэг байсан. С.Бийг Ховд аймгийн Төвлөрсөн дулааны станцын ашиглалтын өмнөх захиргаанд 1986 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үнс зайлуулах төхөөрөмжийн машинчийн дагалдангаар, Ховд аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн дулааны станцад 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үнс зайлуулах төхөөрөмжийн машинчаар, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

           

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Наранцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг С.Бийн Ховд аймгийн Төвлөрсөн дулааны станцын ашиглалтын өмнөх захиргаанд 1986 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үнс зайлуулах төхөөрөмжийн машинчийн дагалдангаар, Ховд аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн дулааны станцад 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үнс зайлуулах төхөөрөмжийн машинчаар, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодрууллаа.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Б нь Ховд аймгийн Төвлөрсөн дулааны станцын ашиглалтын өмнөх захиргаанд 1986 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үнс зайлуулах төхөөрөмжийн машинчийн дагалдангаар, Ховд аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн дулааны станцад 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үнс зайлуулах төхөөрөмжийн машинчаар, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Төвлөрсөн дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны даргын 1986 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай “С.Бямбадорж, Ч.Буянжаргал, С.Б, Д.Баатарсүрэн нарын тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102 дугаартай “Дулааны станцын ажиллагчдыг ажиллуулах цалин тогтоох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 140 дугаартай “Ээлжийн бүрэлдэхүүнийг батлах тухай” тушаалын хуулбар, С.Бийн Төвлөрсөн дулааны станцад 1987-1994 оны хооронд ажиллаж байсан цалингийн тодорхойлолт, Ховд аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 147 дугаартай “Шинэ тарифт цалин нэвтрүүлэх тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 139 дугаартай “Ажиллагааны үр дүнгийн шагнал олгох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 149 дугаартай “Ажилчдад мэргэжлийн зэрэг олгох тухай” тушаалын хуулбар, гэрч Ш.Мөнхцэцэгийн “....Намайг 1986 оны 10 дугаар сард Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн дулааны станцад инженерээр ажилд орох үед С.Б нь тус станцад ажиллаж байсан. Тухайн үед С.Б нь дулааны станцын ашиглалтын өмнөх захиргаанд угсралтын ажил хийж байгаад дараа нь скреперчинээр ажилласан. Скреперчин гэдэг нь шатаасан үнс нурмыг автомат машинаар татаж гаргаад ачдаг хүнийг хэлдэг юм. Дараа нь уурын зуухны туслах машинистаар ажиллаж байгаад ахлах машинист болсон. Сүүлд С.Б нь хими ус бэлтгэлийн лаборантаар ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас гарсан. Манай байгууллагын ажилчид нь ганцхан ажлаа хийдэггүй, бүх цех хэсэг дээрээ дамжуулан ажиллуулж, хүмүүсээ дадлагажуулдаг. Ийм учраас би С.Бийн ажиллаж байсан онуудыг нь нарийн сайн санахгүй байна....” гэх мэдүүлэг, гэрч Ж.Ган-Очирын “....Намайг 1987 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн дулааны станцад машинистаар томилогдож ирэхэд С.Б нь Миталхан гэдэг ээлжийн ахлагчтай ээлжинд скреперчинээр ажиллаж байсан. Намайг цэргийн албанд татагдах үед С.Б нь скреперчинээр ажиллаж байсан. Харин намайг цэргээс 1990 онд халагдаж ирэхэд С.Б нь Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн дулааны станцад туслах тоноглолын машинистаар ажиллаж байсан. С.Б нь хамгийн сүүлд Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн дулааны станцад ус бэлтгэлийн лаборантаар ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас 2003 оны үед ажлаасаа гарсан. Лаборантаар хэдэн оноос эхэлж ажилласныг мэдэхгүй байна. С.Бийг ажпаасаа гарах үед манай даргаар Ч.Пүрэвдорж ажиллаж байсан юм...”. гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-9, 39-40, 18, 28-30, 31-33 дугаар тал/

Нэхэмжлэгч С.Б нь Батлан хамгаалах яамны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2733 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 20 дугаар тал/

Хавтаст хэргийн 14-17 дугаар хуудсанд авагдсан иргэн Ж.Ган-Очир, Ш.Мөнхцэцэг нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан Ховд аймгийн Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний Бадамлах дөл УҮГ-ын захирлын 87 дугаар Ажилд томилох тухай тушаалын хуулбар нь хэдэн оны тушаал болох нь тодорхойгүй буюу нотлох баримтын шаардлага хангаагүй, хавтаст хэргийн 10, 43 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Дулааны станц Бадамлах дөл ХХК-ийн захирлын 1997 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаар “Ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар, хавтаст хэргийн 12 хуудсанд авагдсан Ховд аймгийн Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний Бадамлах дөл УҮГ-ын захирлын 2003 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 28 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын эх хувь, Дулааны Бадамлах дөл УҮГ-ын ажилтан Сумъяагийн Бийн 1998-2002 онуудын цалингийн тодорхойлолт, хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд авагдсан Ховд аймгийн Дулааны станцын Бадамлах дөл ХХК-ийн захирлын 1998 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаар -Төвлөрсөн уурын зуухыг галлах тухай- тушаалын хуулбар нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч С.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Сартуул овогт С.Б/ /-ийн Ховд аймгийн Төвлөрсөн дулааны станцын ашиглалтын өмнөх захиргаанд 1986 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үнс зайлуулах төхөөрөмжийн машинчийн дагалдангаар, Ховд аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн дулааны станцад 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үнс зайлуулах төхөөрөмжийн машинчаар, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.ОЮУНЖАРГАЛ