| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00492/И |
| Дугаар | 00411 |
| Огноо | 2020-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 00411
| 2020 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2020/00411 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багт оршин суух, Барга овогт Хүрэлхүүгийн Б- /ПВ6502101/-ийн хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 153/2020/00492/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Х.Б- оролцлоо. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Мянгад суманд 1981 онд 8 дугаар анги төгсөж Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд томилогдон гарсан. Ингээд 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад хугацаат цэргийн албанд татагдаж, 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан. Миний бие 1985 оны 9 дүгээр сарын 28-нд цэргийн албанаас халагдсан. 1985 оны 10 дугаар сараас 1992 оны 01 дүгээр сарын 17-ныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, 1992 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст малчнаар ажиллаж байсан. Иймд намайг 1981 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1-р бригадад малчнаар, 1985 оны 10 дугаар сараас 1991 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1-р бригадад малчнаар, 1996 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт /хэлтэст/ тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг хуулийн дагуу тогтоолгох шаардлага гаргасан. Би 1992-1995 онд Цагдаагийн байгууллагат малчнаар ажиллаж байснаа тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б-г 1981 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарыг дуустал, 1985 оны 10 сарын 1-ны өдрөөс 1991 оны 12 сар хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар, 1995 оноос 2000 он хүртэл Ховд аймгийн Цагдаагийн газарт малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 415 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын 1 дүгээр бригадын 1986-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,
2.Цагдаагийн Ерөнхий Газрын төв архивын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 25/99 дугаартай албан бичгээр ирүүлсэн Х.Б-гийн 1992-1998 он хүртэлх цагдаагийн байгууллагад ажилласан жилийн архивын лавлагаа,
3. Цагдаагийн Ерөнхий Газрын төв архивын 2020 оны 02 дугаар сарын 03-ны ны өдрийн 25/05/277 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
4.Цагдаагийн хэлтсийн бод малын малчин Х.Б-гийн 2002 оны гэрээг дүгнэх тооцоо бодсон тухай баримтыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
5.Цагдаагийн хэлтсийн бод малын малчин Х.Б-гийн 2003 оны гэрээг 9 дүгээр сарын байдлаар дүгнэж тооцоо бодсон тухай баримтыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
6. Цэргийн алба хаасан лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
7.1981 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр,
8.Гэрч Я.Баатархүүгийн Би 1980 оны хавар Ховд аймгийн 2 дугаар 10 жилийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар 1990 он буюу нэгдэл тартал ажилласан. Нэгдэл тараад Ховд аймгийн Буянт сумын компани болоход тнэд түрээсийн малчнаар 1992 оныг дуустал ажилласан. Х.Б- нь Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн сургуулийг 1981 онд төгсөөд илгээлтээр хөдөө гарч байсан юм. Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэрэгт яваад их удаагүй аав нь нас бараад хүрээд ирсэн юм. Түүнээс хойш тус нэгдлийн 1 дүгээр бригадад нэгдэл тартал ажилласан...гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Х.Б- нь 1992-1995 онд Цагдаагийн байгууллагын малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагаасаа татгалсан тухай дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Барга овогт Хүрэлхүүгийн Б- /ПВ6502101/-г 1981 оны 06 дугаар сараас 1983 оны 06 дугаар сарыг дуустал, 1985 оны 10 сараас өдрөөс 1991 оны 12 сар хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар, 1995 оноос 2002 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Цагдаагийн газарт малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Б- нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ