| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00506/И |
| Дугаар | 00412 |
| Огноо | 2020-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 00412
| 2020 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2020/00412 | Жөараглант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багт оршин суух, Хөх морьт овогт Халтайгийн Д- /ИЭ65112928/-ийн хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 153/2020/00506/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Д- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1965 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд төрсөн... 1985 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймаг дахь техник туслалцааны барилгын 5 дугаар трестэд арматурчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багт оршин суух Хөх морьт овогтой Халтайгийн Д- 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан. Х.Д- нь 1965 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд төрсөн. 1973 онд Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын 8-н жилийн дунд сургуульд элсэн орж суралцаад 1981 онд наймдугаар анги төгссөн. Наймдугаар анги төгсөөд Завхан аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуульд элсэн суралцаж төгсөөд Завхан аймаг дахь техник туслалцааны бригадын 5 дугаар триестэд хуваарилагдан очиж 1985 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл тасралтгүй арматурчинаар ажиллаж байсан. 1991 оны дундуур Монгол орон даяар нийгэм задарч байгууллагууд хувьд шилжих үйл явцад Х.Д- нь ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажлаасаа чөлөөлөгдсөний дараа Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд суурьшин мал маллаж байгаад Ховд аймгийн Дарви сумын малчин Санждоржийн Баяржаргал гэдэг хүнтэй гэр бүл болж Ховд аймгийн Дарви суманд шилжин ирж одоог хүртэл Дарви суманд мал маллан амьдарч байна. Нөхөр болох С.Баянжаргал нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өвчний -с таалал төгссөн. Х.Д-гийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага яагаад гарсан бэ? гэвэл Хөдөлмөрийн дэвтэр нь нийгэм задралын үед хадгалагдаж байгаад алга болсон. Завхан аймгийн улсын архиваас тухайн үеийн Завхан аймаг дахь техник туслалцааны бригадын 5 дугаар трестийн баримтуудыг шүүж үзэхэд Х.Д-д хамааралтай баримтууд гарч ирж байгаа учир уг баримтуудыг үндэслэн шүүхэд хүсэлт гаргасан. Х.Д- нь 1991 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл буюу тухайн байгууллага хувьчлагдах хүртэл ажиллаж байсан боловч ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990-2000 он хүртэлх хугацаагаа нийгмийн даатгалын сангаас нөхөн тооцуулсан учир 1985 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал Завхан аймаг дахь техник туслалцааны бригадын 5 дугаар триестэд армутарчинаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Х.Д-гийн баримтуудыг Завхан аймгийн улсын архиваас авсан. Сүүлийн тушаал нь 1990 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тасралтгүй ажилласны нэмэгдэл олгох тухай гэсэн тушаал байдаг. Х.Д-тай холбоотой тушаалууд байдаг учир уг тушаалуудыг үндэслэн Х.Д-г 1985 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн техник туслалцааны 5 дугаар трестэд армутарчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Х.Д-г 1985 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймаг дахь техник туслалцааны билгын тавдугаар трестэд арматурчинаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Завхан аймаг дахь техник туслалцааны барилгын тавдугаар трестийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 201 дугаартай тушаалын хуулбар,
2.Завхан аймаг дахь техник туслалцааны барилгын тавдугаар трестийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дугаартай Хөдөлмөр зохион байгуулалт, урамшуулалын бригадуудад томсгосон зохион байгуулалт хийх тухай тушаалын хуулбар,
3.Улсын барилгын хорооны харъяа Завхан аймгийн техник туслалцааны барилгын тавдугаар трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 290 дугаартай Тасралтгүй ажиллагааны нэмэгдэл олгох тухай тушаалын хуулбар,
4. Улсын барилгын хорооны харъяа Завхан аймгийн техник туслалцааны барилгын тавдугаар трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 319 дугаартай Тасралтгүй ажиллагааны нэмэгдэл олгох тухай тушаалын хуулбар,
5.Улсын барилгын хорооны харъяа Завхан аймгийн техник туслалцааны барилгын тавдугаар трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаартай Тасралтгүй ажиллагааны нэмэгдэл олгох тухай тушаалын хуулбар,
6.Улсын барилгын хорооны харъяа Завхан аймгийн техник туслалцааны барилгын тавдугаар трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаартай Ажилчин, албан хаагчдыг салбар, цувааны мэдэлд шилжүүлэх тухай тушаалын хуулбар
7.Гэрч Ц.Мөнхцэцэгийн Х.Д- нь1985-1987 онуудад Завхан аймгийн худалдааны техникумыг төгссөн. Сургуулиа төгсөөд 1987-1989 он хүртэл Завхан аймгийн бөөний бараа баазад ажиллаж байгаад нөхөр Батсүхтэйгээ гэр бүл холоод Ховд аймаг руу шилжин ирсэн.Х.Д- нь 1985-1989 онуудад Завхан аймгийн техник туслалцааны барилгын 5 дугаар трестэд ажиллаж байсан. Яг ямар ажил хийж байсныг нь мэдэхгүй, Завхан аймгийн барилгын ТМС төгссөн юм билээ. Завхан аймагт ажиллаж байхдаа манай хүргэн Ариабазарынд амьдардаг байсан. Х.Д- нь манай хүргэн ахынд амьдарч тэндээсээ ажилдаа явдаг байсан гэх мэдүүлэг / х/х-ийн 20-21/ зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хөх морьт овогт Халтайгийн Д- /ИЭ65112928/-г 1985 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймаг дахь техник туслалцааны барилгын 5 дугаар трестэд арматурчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Д- улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ