Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1310

 

           

 

 

  2023          10          23                                     2023/ШЦТ/1310

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч: Д.Батмөнх,

Шүүгдэгч:  Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж ирүүлсэн Билгүүн ургийн овогт Б-ийн Дд холбогдох эрүүгийн 2306 03144 2559 дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Булган аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ***** плаза худалдааны төвд гутлын худалдаа эрхэлдэг, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт ************* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 08-ны 176 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг журамлан 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Билгүүн ургийн овогт Б-йн Д РД:************,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 06 дугаар сарын 01-ний өглөөний 08 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 156-25 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн нөхөр Д.Дотай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргаж, улмаар гурилын элдүүр модоор нүүрэн тус газар цохиж, хутгаар гарынх нь хэсэгт зүсэж, бие махбодид нь халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:          

Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Д нь 2023 оны 06 дугаар сарын 01-ний өглөөний 08 цаг 50 минутын үед **************** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн нөхөр Д.Дотай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргаж, улмаар гурилын элдүүр модоор нүүрэн тус газар цохиж, хутгаар гарынх нь хэсэгт зүсэж, бие махбодид нь халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-5 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Доын өгсөн “... 2023 оны 06 дугаар сарын 01-ний өглөө намайг гэртээ байж байтал 08 цаг 30 минутын орчимд гаднаас манай эхнэр Д /***************/ нь согтуу ганцаараа орж ирсэн. Бид хоёр 17 жил хамт амьдарч байгаа бөгөөд сүүлийн үед манай эхнэрийн шоу цэнгээний асуудлаас болоод гэр бүлийн маргаантай байгаа. Гэрт орж ирэнгүүтээ ямар ч үгийн зөрүүгүй намайг ална гээд гал тогооны шүүгээнээс том хулдаасны хутга аваад над руу далайгаад дайрсан. Тэр хулдаасны хутгаараа миний зүүн гарын чигчий хурууны үе дээр 1 см орчим газарт зүссэн. Дараа нь гал тогооны хэсгээс дахиж очиж гурилын элдүүр мод аваад гадна гарч байрны гадна байсан манай төрсөн ах Баатарцогт /***********/-ын эзэмшлийн *************** улсын дугаартай, хар өнгийн prius 30 маркийн автомашины хоёр толь болон урд талын салхины шилийг цохиж хагалсан. Тэгээд буцаж орж ирээд ганжин модоор сэт цохьсон. Түүнээс өөр биед учирсан гэмтэл шарх байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дэх тал/,

Гэрч Г.Б-ийн өгсөн “...Ах бичиг баримтаа цэгцлээд буйдан дээр хайрцгаа тавьчихсан зогсож байтал эхнэр нь гурилын мод аваад гарчихаад орж ирээд ахыг цохих гээд дайрахад нь ах эхлээд 2-3 удаа бултаад цохиулаагүй. Ах эхнэр рүүгээ чи яагаад миний юманд хүрч байгаа юм гээд уурласан. Тэгтэл Д эгч чи манайхаас зайл гээд нөхрөө хөөгөөд байсан. Ах эргээд урсан бичиг баримтыг нь аваад янзлаад байж байтал дахиж очоод гурилын ганжингаар баруун мөр рүү нь 2-3 удаа цохиход ах урдаа дэр бариад хаасан. Тэгтэл дээрээс нь доошоо далайж байгаад цохиход ахын зүүн хөмсөг орчимд сэт цохьчихсон. Түүнээс хойш дахиж зодож цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7176 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Д.Доын биед зүүн хөмсөгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зүсэгдсэн шарх, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн хөмсөгт шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр зүүн сарвуунд шарх нь ир үзүүргүй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зүүн шуунд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Зүүн хөмсөг, зүүн сарвуунд шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох хөнгөн зэрэгт хамаарна журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шуунд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтинг алдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дахь тал/ зэрэг болоод шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Даас гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хэргийн үйл баримтаас үзвэл хэрэг болсон гэх өдөр шүүгдэгч Б.Д нь хохирогч Д.Доыг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх үйл баримтууд тогтоогдож байна.

Бусдыг үл хүндэтгэх, нэр хүнд, эрх чөлөө, нийгмийн болон хувийн өмчийн эрхэнд нь зөвшөөрөлгүйгээр халдах, бусдын болон нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулах, байгууллагын болон хувь хүний эрх чөлөөнд халдах зэрэг нь танхайрах зөрчлийн шинжийг илэрхийлэхийн зэрэгцээ бусдыг үл хүндэтгэсэн аливаа доромж үг хэллэг хэрэглэхгүй байх нь ёс суртахууны болон зан заншлын хэмжигдэхүүнийг тогтоох учиртай.

Шүүгдэгч Б.Дын тухайд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэртэйгээ хэрүүл маргаан үүсгэж, бусдыг хэл амаар доромжилж, биед нь халдаж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаа хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Дээр дурдсан шүүгдэгч Б.Дын хууль бус шууд чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Доыг эрүүл мэндэд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгч Б.Дын хохирогчийг хэл амаар доромжилж, биед нь халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.   

Өөрөөр хэлбэл хэдий хэрүүл маргаан нэгэнт үүссэн ч бусдын бие махбодид халдаж зодохгүйгээр асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад маргаан үүсгэж, улмаар Д.Доын биед халдаж зодсон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

“...Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох ба хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх...” зэрэг хэлбэртэй байж болох бөгөөд шүүгдэгч Б.Д нь хохирогч Д.Доын эрүүл мэндэд халдсан үйлдэл гаргасан болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Б.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах...” саналыг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус заажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болдог.

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 500.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт  хэрэг үйлдэснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Д нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1 Шүүгдэгч Билгүүн ургийн овогт Б-ийн Дыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 05 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхийн оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Д нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БЭЭЖИН