| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2023/0014/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/13 |
| Огноо | 2023-01-18 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/13
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номин,
Улсын яллагч А.Баясгалан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин,
Шүүгдэгч Ш.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Боржигон овогт Шижирболдын Энх-Амгаланд холбогдох эрүүгийн 2231003780239 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Түшиг сум, Жаргалмандах 1 дүгээр баг, 3 дугаар хэсгийн 115 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Шижирболдын Энх-Амгалан, /РД: МН85012173/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Энх-Амгалан нь “2022 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ногоон зоорь гэх газар иргэн П.Өлзийбаатарын адуунаас хүрэн зүсмийн 1 тооны адуу хулгайлсны улмаас 1,100,000 төгрөгийн хохирол,
2022 оны 06 дугаар сарын 16-наас 18-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Өргөн намаг гэх газар иргэн Ц.Нацагдоржийн адуунаас сартай хээр зүсмийн 1 тооны адуу хулгайлсны улмаас 1,200,000 төгрөгийн хохирол,
2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр багийн нутгаас хохирогч Ч.Батдуламын 1 тооны үхэр хулгайлсны улмаас 1,200,000 хохирол тус тус учруулан ,олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Энх-Амгалан мэдүүлэхдээ: “...Би бусдын мал хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Уг нь гадуур байсан бол хохирогч нарт морийг мориор нь өгч хохиролгүй болгохоор ярьсан байсан. Ер нь хохирлыг төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү би дахин ийм асуудал гаргахгүй байх болно гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Өлзийбаатар мэдүүлэхдээ: “...би 2022 оны 1 дүгээр сард өдрийг сайн санахгүй байна. Манай хүрэн зүсмийн загасан нүдэн тамгатай 1 тооны адуу алга болсон. Би алга болсноос хойш нь хайгаад олдохгүй байна. Манайх морио өвлийн цагт байнга тэжээдэг болохоор хол бэлчээрт явдаггүй, Түшиг сумын цагдаан даваа, ногоон зоорь гэх газарт бэлчээрт явдаг, орой болохоор гэртээ ирдэг байсан” .... Гомдолтой байна. Миний морийг хулгайлсан хүнээс морио буцааж авмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Нацагдорж мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 6 дугаар сарын 17-ноос 18-ны өдрийн хооронд бэлчээр дээрээсээ 1 тооны зүүн гуяндаа саран дэвсгэртэй загасан тамгатай сартай хээр зүсмийн адуу хулгайд алдсан. Манай адуу Түшиг сумын 1 дүгээр баг Гурван толгой болон ногоон зоорь гэх газруудаар бэлчээрлэдэг. ... би 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ногоон зоорь гэх газар манай адуу байхад нь адуугаа очиж үзэхэд манай адуу бүрэн байсан. Тэгээд 6-р сарын 18-ны өдрийн 19 цагийн үед адуугаа үзэхэд миний духан дээрээ сартай хээр зүсмийн 1 тооны адуу алга байсан” . Миний хувьд гомдолтой байна, морио буцааж авмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 73-74-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Батдулам мэдүүлэхдээ: “...2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цагийн үед манай үхэр бэлчээрээсээ гэртээ ирсэн. Тэгсэн улаан халзан эр шүдлэн үхэр байхгүй байсан ба манай хоёр хүү үхэр бэлчээрлэдэг газраар нь хайгаад олоогүй тэгээд сумын цагдаад мэдэгдэж үхэр алдсан талаараа хэлж өргөдөл гаргасан. Манай үхрүүд өглөө 09 цагийн үед бэлчээрт явдаг. Алга болсон үхэр өглөө үхэртэйгээ цуг бэлчээрт явсан. Манай үхэр баруун тийшээ Жаргалмандах уулын ар болон Гурван толгой гэх газруудаар бэлчээрт явдаг. Манай том хүү Энх-Амгалан нь манай гэр бүлийн тоонд ордоггүй тусдаа хаягт бүртгэлтэй. Манай хүү Энх-Амгаланд үхэр байхгүй, байгаа хэдэн үхэр нь дүү нарынх нь болон миний өөрийн үхэр байгаа...” гомдолтой байна, хохирлыг барагдуулж өгнө үү гэх мэдүүлэг хх-ийн 142-143-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Батсайханы: “...2022 оны 01 дүгээр сарын дундуур байх өдрийг санахгүй байна. Ямар ч байсан сар шинэ дөхсөн байсан. Ш.Энх-Амгалан нь Галаа ахынд ирээд хоноод унаж явсан хүрэн зүсмийн загасан тамгатай морио нядалсан. Энх-Амгалан ахаас унаж явсан хүрэн морио зарчих гэхэд Энх-Амгалан ах “миний морь уулын өөд газар явахдаа муу хэрэггүй” гэж хэлэхээр нь би больсон юм. Тэгээд Ш.Энх-Амгалан ах нядалсан адууныхаа гэдсийг зарна гэхээр нь манай эхнэр Э.Эрдэнэтуяа очиж, гэдсийг нь арилгаад 5 кг гэдэс аван. Намайг Цагааннуур сумын төв рүү махыг нь оруулаад өгөөч гэх гуйхаар нь би өөрийн машинаар сумын төв орсон. Хүмүүс ирээд махыг бага багаар худалдаж авсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-18- р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Нарантуяагийн: “...Ш.Энх-Амгалан нь 2022 оны 01 дүгээр сард хүрэн зүсмийн морь унаж ирсэн. Харин тамгыг мэдэхгүй байна. Тэгээд Галаа гэх айлын гадаа нөгөө унаж ирсэн хүрэн морио нядалж байхаар нь би Монгол хүн байж унаж яваа морио нядаллаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Атармаагийн “...Ш.Энх-Амгалан нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ирээд 7 хоноод явсан. Ирэхдээ сартай хээр зүсмийн том биетэй морь унаж ирсэн. Тэгээд тухайн морио 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ирээд аваад явсан. Тэрнээс хойш дахин манайд ирээгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 76-77-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Баттогтох мэдүүлэхдээ: “...2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 08 цагийн үед манай эхнэр Оюунтөгсийн төрсөн дүү Баттогтох нь гар утсаар залгаад манайд Түшиг сумаас ирсэн Энх-Амгалан гэх залуу идэшний үхэр зарна гэж байна гэхээр би үхрийн үнийг асуухад Энх-Амгалан нь гадуур идэшний шүдлэн үхэр 1.200.000 төгрөгийн үнэтэй байгаа танд бол 1.000.000 төгрөгт өгнө гэсэн. Тэгээд манай гэрт удалгүй ороод ирсэн. Тэгээд би Энх-Амгалан болон эхнэр Оюунтөгс нарын хамт өөрийн эзэмшлийн 39-79 СЭА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Түшиг суманд 13 цагийн үед орж ирсэн. Тэгээд Энх-Амгалан нь гар утсаар нэг хүнтэй ярьж байгаад Түшиг сумын дээд хорооноос айлын хашаанаас машины өндөрлөгөө аваад миний машинд тавьсан. Мөн тухайн айлын залууд Энх-Амгалан нь өртэй гээд надаас 150.000 төгрөг авч өгсөн. Тэгээд дэлгүүрээс 750 граммын хараа архи 2 шилийг аваад машины өндөрлөгөө авсан залуугийн аавын гэрт очоод 1 шил архиа уугаад гарч ирээд Түшиг сумын баруун тийшээ голын бургасан дотор Маадай гэх айлд очоод нөгөө үлдсэн архийг Маадай гэх хүнтэй хувааж уусан. Энх-Амгалан нь одоо манай үхэр эндээс гарч ирнэ гээд хүлээж байсан чинь үхрүүд нь удалгүй гарч ирсэн тэгээд айлын хашаа руу шахаж байгаад улаан халзан эр шүдлэн үхэр барьж аваад хашааны гадаа хонхорт машинаа оруулж байгаад нөгөө барьсан үхрээ машинд ачсан. Тэгээд шууд Цагааннуур сум руу гарч явсан чинь нарсан дунд цагдаа зогсоож бичиг баримт болон малын гарал үүслийн бичиг шалгахад тухайн ачиж явсан үхэрт гарал үүсэл аваагүй байсан. Тэгээд буцаад Түшиг сумын Цагдаагийн хэсэгт ирсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 148-149-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Оюунтөгс гэрч болон иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэхдээ: “...2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн өглөөний 08 цаг өнгөрч байхад манай дүү Баттогтох над руу залгаад “хүн идэшний үхэр зарна” гэж байна гэхээр нь “хаана зарах гэж байгаа юм” гэж асуухад Зэлтэр суманд зарна гэнээ гэж хэлсэн.Тэгэхээр нь би Баттогтоход хол газраас авахгүй ээ гэж хэлээд утсаа таслаад байж байтал удалгүй манай гэрт нэг үл таних хүн орж ирсэн. Тэгэхээр нь ямар зорилгоор орж ирсэн талаар асуухад "танайхыг үхэр худалдаж авна гэж хүн зааж өгсний дагуу орж ирлээ гэхээр нь би “чи үхрээ хэдээр зарах юм гэж асуусан чинь нөгөө үл таних хүн 1.200.000 төгрөгт зарна гэхээр нь хаа сайгүй 1.200.000 төгрөг гэж байгаа юм чинь хол Түшиг сумаас авч байхаар ойрхноосоо авъя гэж бодоод татгалзсан хариу өгсөн. Тэгсэн чинь тухайн залуу 1.000.000 төгрөгт өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд нөхөр Баттогтох бид хоёр түлшээ аваад Түшиг сум руу явсан. Түшиг суманд орж ирээд нөгөө үл таних залуу гар утсаар ярьж байснаа “манай гэрийнхэн хөдөө явсан байна. Би нэг найз руугаа залгаад өндөрлөгөө аваад малаа ачаад аваад явъя” гэж хэлээд нэг хүнтэй утсаар ярьж байснаа надад “эгчээ би найздаа 150.000 төгрөгийн өртэй юм, та надад 150.000 төгрөг өгчих, би мөнгийг нь өгөөд энэ хүнээс өндөрлөгөөг нь авъя” гэж хэлээд надаас 150.000 төгрөг авсан. Тэгээд өндөрлөгөө авах залуугийн аавынх нь гэрт очиж өндөрлөгөөг нь аваад мал руу явсан. Мал дээр нь очоод нэг тооны үхэр ачаад Цагааннуур сум руу хөдлөөд явж байтал цагдаа таараад бичиг баримт шалгаад малынхаа гарал уүслийг үзүүлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр “эзэн нь хамт явж байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр цагдаа “Энх-Амгалан юм уу” гэж асуусан. Тэгээд бид хэдийг цагдаа руу дагаад яваарай гэж хэлээд цагдаа дээр ирүүлсэн. Цагдаа дээр ирээд байж байсан чинь бид хоёрт мал зарах гэж байсан залуу алга болчихсон.. ” ...Би Ш.Энх-Амгалангаас түлш хийсэн 77,200 төгрөг, найздаа өгнө гэж авсан 150,000 төгрөг, архи авхуулсан 36,500 төгрөг нийт 263,700 төгрөг нэхэмжилж байна. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 138-139, 153-154-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ш.Энх-Амгалан яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 01 дүгээр сарын үед Орхон аймгийн Жаргалант сум руу явах ажил гарсан. Тухайн үед унаа тэрэг олдоогүй болохоор Түшиг сумын 1 дүгээр баг ногоон зоорь гэх газарт бэлчээрт байсан адуунаас хүрэн зүсмийн 1 тооны адууг эзэнгүй хашаа руу шахаж байгаад барьж унаад Цагааннуур сумын Оргих гэх газар Галаа гэх ахынд очсон. Тухайн үед надад мөнгөний хэрэг болоод унаж явсан хүрэн морио махалсан...” гэх мэдүүлэг, хх-ийн 57-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ш.Энх-Амгалан яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр би Орхон аймгийн Жаргалант сум руу явах ажил гараад унаа олдоогүй. Тэгээд Түшиг сумын өргөн намаг гэх газраас хээр зүсмийн сартай морь барьж унаад явсан. Би 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Жаргалант суманд очоод хамтран амьдрагч Мядагмаа дээр очиж байж байгаад 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Цагааннуур сумын Оргих гэх газар найз Энхбаатарын гэрт ирээд 7 хоног байж байгаад Түшиг суманд ирсэн. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Цагааннуур сумын Шүрэн гэх газар руу явахдаа замдаа морио намагт живүүлсэн. Тэгээд намгаас морио чирээд гаргасан чинь үхсэн байсан. Тухайн үед би Нацагдоржийн морийг хэлэлгүй унаад явсандаа уучлал гуйж байна. Тухайн адууны үнийг төлнө гэж бодож байгаа. ...миний унаж явсан адуу нь сартай хээр зүсмийн загасан нүдэн тамгатай байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 106-р хуудас/,
Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 09 сарын 28-ны өдрийн ТХҮ-922/4664 дугаартай “Хүрэн зүсмийн нас бие гүйцсэн Монгол адуу 1,100,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлсон” дүгнэлт, /хх-ийн 30-31-р хуудас/,
Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 09 сарын 29-ний өдрийн ТХҮ-922/4663 дугаартай “5 настай адуу 1,200,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлсон” дүгнэлт /хх-иийн 81-82-р хуудас/,
Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 12 сарын 13-ны өдрийн ТХҮ-922/5229 дугаартай “Шүдлэн насны эр үхэр 1,200,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлсон дүгнэлт, /хх-ийн 161-162-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 3, 69, 132 дугаар тал/,
Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого, /хх-ийн 7-10 дугаар тал/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 32-33, 39-40, 83-84, 162-163 дугаар тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн 57/22 дугаартай магадлагаа, /хх-ийн 36-38 дугаар тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 45-47, 89-92 дугаар тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 175-177 дугаар тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 109 дүгээр тал/,
Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хх-ийн 110 дугаар тал/,
Оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-ийн 111 дүгээр тал/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 114 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй,мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Ш.Энх-Амгаланг “2022 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ногоон зоорь гэх газар хохирогч П.Өлзийбаатарын адуунаас хүрэн зүсмийн 1 тооны адуу хулгайлсны улмаас 1100,000 төгрөгийн хохирол,
2022 оны 06 дугаар сарын 16-наас 18-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр өргөн намаг гэх гэх газар хохирогч Ц.Нацагдоржийн адуунаас сартай хээр зүсмийн 1 тооны адуу хулгайлсны улмаас 1200.000 төгрөгийн хохирол,
2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн Ч.Батдуламын 1 тооны үхэр хулгайлсны улмаас 1,200,000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдыг олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Ш.Энх-Амгалангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Өлзийбаатар мэдүүлэхдээ: “...би 2022 оны 1 дүгээр сард өдрийг сайн санахгүй байна. Манай хүрэн зүсмийн загасан нүдэн тамгатай 1 тооны адуу алга болсон. Би алга болсон. Би алга болсноосхойш нь хайгаад олдохгүй байна. Манайх морио өвлийн цагт байнга тэжээдэг болохоор хол бэлчээрт явдаггүй, Түшиг сумын цагдаан даваа, ногоон зоорь гэх газарт бэлчээрт явдаг, орой болохоор гэртээ ирдэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Нацагдорж мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 6 дугаар сарын 17-с 18-ны өдрийн хооронд бэлчээр дээрээсээ 1 тооны зүүн гуяндаа саран дэвсгэртэй загасан тамгатай сартай хээр зүсмийн адуу хулгайд алдсан. Манай адуу Түшиг сумын 1 дүгээр баг Гурван толгой болон ногоон зоорь гэх газруудаар бэлчээрлэдэг. ... би 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ногоон зоорь гэх газар манай адуу байхад нь адуугаа очиж үзэхэд манай адуу бүрэн байсан. Тэгээд 6-р сарын 18-ны өдрийн 19 цагийн үед адуугаа үзэхэд миний духан дээрээ сартай хээр зүсмийн 1 тооны адуу алга байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Батдулам мэдүүлэхдээ: “...2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цагийн үед манай үхэр бэлчээрээсээ гэртээ ирсэн. Тэгсэн улаан халзан эр шүдлэн үхэр байхгүй байсан ба манай хоёр хүү үхэр бэлчээрлэдэг газраар нь хайгаад олоогүй тэгээд сумын цагдаад мэдэгдэж үхэр алдсан талаараа хэлж өргөдөл гаргасан. Манай үхрүүд өглөө 09 цагийн үед бэлчээрт явдаг. Алга болсон үхэр өглөө үхэртэйгээ цуг бэлчээрт явсан. Манай үхэр баруун тийшээ Жаргалмандах уулын ар болон Гурван толгой гэх газруудаар бэлчээрт явдаг. Манай том хүү Энх-Амгалан нь манай гэр бүлийн тоонд ордоггүй тусдаа хаягт бүртгэлтэй. Манай хүү Энх-Амгаланд үхэр байхгүй, байгаа хэдэн үхэр нь дүү нарынх нь болон миний өөрийн үхэр байгаа...” гэх мэдүүлэг хх-ийн 142-143-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Батсайханы: “...2022 оны 01 дүгээр сарын дундуур байх өдрийг санахгүй байна. Ямар ч байсан сар шинэ дөхсөн байсан. Ш.Энх-Амгалан нь Галаа ахынд ирээд хоноод унаж явсан хүрэн зүсмийн загасан тамгатай морио нядалсан. Энх-Амгалан ахаас унаж явсан хүрэн морио зарчих гэхэд Энх-Амгалан ах “миний морь уулын өөд газар явахдаа муу хэрэггүй” гэж хэлэхээр нь би больсон юм. Тэгээд Ш.Энх-Амгалан ах нядалсан адууныхаа гэдсийг зарна гэхээр нь манай эхнэр Э.Эрдэнэтуяа очиж, гэдсийг нь арилгаад 5 кг гэдэс аван. Намайг Цагааннуур сумын төв рүү махыг нь оруулаад өгөөч гэх гуйхаар нь би өөрийн машинаар сумын төв орсон. Хүмүүс ирээд махыг бага багаар худалдаж авсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-18- р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Нарантуяагийн: “...Ш.Энх-Амгалан нь 2022 оны 01 дүгээр сард хүрэн зүсмийн морь унаж ирсэн. Харин тамгыг мэдэхгүй байна. Тэгээд Галаа гэх айлын гадаа нөгөө унаж ирсэн хүрэн морио нядалж байхаар нь би Монгол хүн байж унаж яваа морио нядаллаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Атармаагийн “...Ш.Энх-Амгалан нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ирээд 7 хоноод явсан. Ирэхдээ сартай хээр зүсмийн том биетэй морь унаж ирсэн. Тэгээд тухайн морио 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ирээд аваад явсан. Тэрнээс хойш дахин манайд ирээгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 76-77-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Баттогтох мэдүүлэхдээ: “...2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 08 цагийн үед манай эхнэр Оюунтөгсийн төрсөн дүү Баттогтох нь гар утсаар залгаад манайд Түшиг сумаас ирсэн Энх-Амгалан гэх залуу идэшний үхэр зарна гэж байна гэхээр би үхрийн үнийг асуухад Энх-Амгалан нь гадуур идэшний шүдлэн үхэр 1.200.000 төгрөгийн үнэтэй байгаа танд бол 1.000.000 төгрөгт өгнө гэсэн. Тэгээд манай гэрт удалгүй ороод ирсэн. Тэгээд би Энх-Амгалан болон эхнэр Оюунтөгс нарын хамт өөрийн эзэмшлийн 39-79 СЭА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Түшиг суманд 13 цагийн үед орж ирсэн. Тэгээд Энх-Амгалан нь гар утсаар нэг хүнтэй ярьж байгаад Түшиг сумын дээд хорооноос айлын хашаанаас машины өндөрлөгөө аваад миний машинд тавьсан. Мөн тухайн айлын залууд Энх-Амгалан нь өртэй гээд надаас 150.000 төгрөг авч өгсөн. Тэгээд дэлгүүрээс 750 граммын хараа архи 2 шилийг аваад машины өндөрлөгөө авсан залуугийн аавын гэрт очоод 1 шил архиа уугаад гарч ирээд Түшиг сумын баруун тийшээ голын бургасан дотор Маадай гэх айлд очоод нөгөө үлдсэн архийг Маадай гэх хүнтэй хувааж уусан. Энх-Амгалан нь одоо манай үхэр эндээс гарч ирнэ гээд хүлээж байсан чинь үхрүүд нь удалгүй гарч ирсэн тэгээд айлын хашаа руу шахаж байгаад улаан халзан эр шүдлэн үхэр барьж аваад хашааны гадаа хонхорт машинаа оруулж байгаад нөгөө барьсан үхрээ машинд ачсан. Тэгээд шууд Цагааннуур сум руу гарч явсан чинь нарсан дунд цагдаа зогсоож бичиг баримт болон малын гарал үүслийн бичиг шалгахад тухайн ачиж явсан үхэрт гарал үүсэл аваагүй байсан. Тэгээд буцаад Түшиг сумын Цагдаагийн хэсэгт ирсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 148-149-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Оюунтөгс гэрч болон иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэхдээ: “...2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн өглөөний 08 цаг өнгөрч байхад манай дүү Баттогтох над руу залгаад “хүн идэшний үхэр зарна” гэж байна гэхээр нь “хаана зарах гэж байгаа юм” гэж асуухад Зэлтэр суманд зарна гэнээ гэж хэлсэн.Тэгэхээр нь би Баттогтоход хол газраас авахгүй ээ гэж хэлээд утсаа таслаад байж байтал удалгүй манай гэрт нэг үл таних хүн орж ирсэн. Тэгэхээр нь ямар зорилгоор орж ирсэн талаар асуухад "танайхыг үхэр худалдаж авна гэж хүн зааж өгсний дагуу орж ирлээ гэхээр нь би “чи үхрээ хэдээр зарах юм гэж асуусан чинь нөгөө үл таних хүн 1.200.000 төгрөгт зарна гэхээр нь хаа сайгүй 1.200.000 төгрөг гэж байгаа юм чинь хол Түшиг сумаас авч байхаар ойрхноосоо авъя гэж бодоод татгалзсан хариу өгсөн. Тэгсэн чинь тухайн залуу 1.000.000 төгрөгт өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд нөхөр Баттогтох бид хоёр түлшээ аваад Түшиг сум руу явсан. Түшиг суманд орж ирээд нөгөө үл таних залуу гар утсаар ярьж байснаа “манай гэрийнхэн хөдөө явсан байна. Би нэг найз руугаа залгаад өндөрлөгөө аваад малаа ачаад аваад явъя” гэж хэлээд нэг хүнтэй утсаар ярьж байснаа надад “эгчээ би найздаа 150.000 төгрөгийн өртэй юм, та надад 150.000 төгрөг өгчих, би мөнгийг нь өгөөд энэ хүнээс өндөрлөгөөг нь авъя” гэж хэлээд надаас 150.000 төгрөг авсан. Тэгээд өндөрлөгөө авах залуугийн аавынх нь гэрт очиж өндөрлөгөөг нь аваад мал руу явсан. Мал дээр нь очоод нэг тооны үхэр ачаад Цагааннуур сум руу хөдлөөд явж байтал цагдаа таараад бичиг баримт шалгаад малынхаа гарал уүслийг үзүүлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр “эзэн нь хамт явж байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр цагдаа “Энх-Амгалан юм уу” гэж асуусан. Тэгээд бид хэдийг цагдаа руу дагаад яваарай гэж хэлээд цагдаа дээр ирүүлсэн. Цагдаа дээр ирээд байж байсан чинь бид хоёрт мал зарах гэж байсан залуу алга болчихсон.. ” ...Би Ш.Энх-Амгалангаас түлх хийсэн 77,200 төгрөг, найздаа өгнө гэж авсан 150,000 төгрөг, архи авхуулсан 36,500 төгрөг нийт 263,700 төгрөг нэхэмжилж байна. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 138-139, 153-154-р хуудас/,
Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 09 сарын 28-ны өдрийн ТХҮ-922/4664 дугаартай “Хүрэн зүсмийн нас бие гүйцсэн Монгол адуу 1,100,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлсон” дүгнэлт, /хх-ийн 30-31-р хуудас/,
Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 09 сарын 29-ний өдрийн ТХҮ-922/4663 дугаартай “5 настай адуу 1,200,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлсон” дүгнэлт /хх-иийн 81-82-р хуудас/,
Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 12 сарын 13-ны өдрийн ТХҮ-922/5229 дугаартай “Шүдлэн насны эр үхэр 1,200,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлсон дүгнэлт, /хх-ийн 161-162-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ш.Энх-Амгаланг хохирогч П.Өлзийбаатар хүрэн зүсмийн нэг тооны адуу, хохирогч Ц.Нацагдоржийн сартай хээр зүсмийн нэг тооны адуу, хохирогч Ч.Батдуламын нэг тооны үхэр буюу / 3 тооны бод / “Олон тооны мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас ... Шүүгдэгч Ш.Энх-Амгалангийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах, хохирогч хохирогч П.Өлзийбаатарт хүрэн зүсмийн нэг тооны адууны үнэ 1100.000 төгрөг,, хохирогч Ц.Нацагдоржийн сартай хээр зүсмийн нэг тооны адуу,ны үнэ 1200.000 төгрөг, хохирогч Ч.Батдулам үхрийн үнэ 1200.000 төгрөгийг,иргэний нэхэмжлэгч С. Оюунтөгсөд 263700 төгрөгийг тус тус гаргуулах саналтай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан ... энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэн байх тул хүндрүүлэх нөхцөлд тооцож,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ш.Энх-Амгаланд 3 жилийн хорих ял оногдуулж , нээлттэй хорих ангид эдлүүлэх, цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналыг гаргав.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин: “... Шүүгдэгч Ш.Энх-Амгалан нь хэргийн зүйчлэл , гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Харин хохирлын хувьд П.Өлзийбаатар, Ц.Нацагдорж нарт учирсан хохирлыг маргахгүй төлж барагдуулна. Хохирогч Ч.Батдулам нь шүүгдэгч Ш.Энх-Амгалангийн төрсөн ээж бөгөөд тухай үед уг үхрийг хүү Ш.Энх-Амгаланг авсан гэдгийг мэдээгүй учир хуулийн байгууллагад хандсан, хохирол төлбөрийн хувьд нэхэмжлэх, гомдол саналгүй гэдэг талаар өөрсдөө шүүхийн байгууллагад мэдэгдсэн болно. Харин иргэний нэхэмжлэгч С.Оюунтөгс нь 263700 төгрөгийг нэхэмжлэж байгаа боловч ямарч баримт ирүүлээгүй байх тул гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна.
Мөн шүүгдэгч Ш.Энх-Амгалан нь биеийн байдал муу сэтгэцийн өвчтэй буюу Оюуны хүндэвтэр хомсдол гэдэг өвчиний улмаас эмчийн хяналт группэд байдаг. Гэтэл энэ хүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж өмгөөлөгчгүй байцаалт авч хууль зөрчсөн байгааг шүүх бас анхаарах нь зүйтэй байна гэв.
Шүүх шүүгдэгч Ш.Энх-Амгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт ...Олон тооны мал хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар ял шийтгэнэ... гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Ш.Энх-Амгалангийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Энх-Амгаланд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан ... энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэн байх тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцлоо.
Иймд шүүгдэгч Ш.Энх-Амгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал, анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ял оногдуулж , эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Ш.Энх-Амгалангийн биеийн байдал муу сэтгэцийн өвчтэй буюу Оюуны хүндэвтэр хомсдол гэдэг өвчиний улмаас эмчийн хяналт группэд байдаг ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж өмгөөлөгчгүй байцаалт авч хууль зөрчсөн гэсэн саналыг гаргасан боловч / хх-н 36-р хуудасанд / Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 57/22 тоот магадлалгаагаар... шүүгдэгч Ш.Энх-Амгалан Оюуны хөнгөн хомсдол өвчтэй боловч эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно гэж дүгнэлт гаргасан болохыг дурьдах нь зүйтэй бөгөөд бичиг үсэг мэддэг бүрэн дунд боловсролтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд хамрагдахгүй байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг шүүгдэгч Ш.Энх-Амгалан хариуцан арилгах үүрэгтэй байна.
Шүүгдэгч Ш.Энх-Амгалангаас хохирогч П.Өлзийбаатарт хүрэн зүсмийн нэг тооны адууны үнэ 1100.000 төгрөг, хохирогч Ц.Нацагдоржийн сартай хээр зүсмийн нэг тооны адуу,ны үнэ 1200.000 төгрөгийг тус тус гаргуулж олгох нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч С. Оюунтөгсөд 263700 төгрөгийг нэхэмжлэж байгаа боловч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба шүүгдэгч Ш.Энх-Амгалангийн хүлээн зөвшөөрч байгаа 180000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин хохирогч Ч.Батдулам нь шүүгдэгчийн ээж бөгөөд хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул хохирогч Ч.Батдуламд шүүгдэгч Ш.Энх-Амгалангаас гаруулах хохиролгүй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.Энх-Амгалан нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 56 хоног цагдан хоригдсныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Шижирболдын Энх-Амгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын “Олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Шижирболдын Энх-Амгаланд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэхь хэсэгт заасныг баримтлан Ш.Энх-Амгалангийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Энх-Амгалангийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 56 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ш.Энх-Амгалангаас хохирогч П.Өлзийбаатарт 1100.000 төгрөг, хохирогч Ц.Нацагдоржийн 1200.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С. Оюунтөгсөд 180000 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.
6. Хохирогч Ч.Батдулам нь хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдэн ирүүлсэн эд хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8 .Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ