| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2020/00280/И |
| Дугаар | 280 |
| Огноо | 2020-06-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, ******* дүгээр хороо, Их ам *******3-************** тоотод оршин суух, ******* Х.С /РД: /
Хариуцагч: *******,******* сум, ******* дүгээр баг, *******т оршин суух, ******* Т.Н /РД: /-т холбогдуулан
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.С, хариуцагч Т.Н, нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Т.Нтай 20************** онд анх танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний дундаас 20*******5 оны 02 дугаар сарын *******3-ны өдөр охин Н.А, 20*******6 оны 7 дугаар сарын **************-ний өдөр хүү Н.А нар төрсөн. Бидэнд хааяа нэг маргах асуудал гардаг байсан. 20*******9 оны *******0 сард Т.Н надтай маргаад гэрээсээ явсан. Тэрнээс хойш гэртээ ирээгүй. Би түүнийг уучлалт гуйгаад ирэх байх гэж бодсон. Гэтэл өнөөдрийг хүртэл ирээгүй. Т.Н тусдаа байх хугацаанд хүүхдүүдээ харж хандалгүй алга болсон. Би ганцаараа хүүхдүүдээ өсгөхөд эдийн засгийн хувьд хүндрэлтэй байна. Одоо Т.Н хамт амьдрах эсэхийг мэдэхгүй. Иймд охин Н.А, хүү Н.А нарыг эцэг Т.Наар тэжээн тэтгүүлэх хүсэлт гаргасан гэв.
Хариуцагч Т.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 20************** онд танилцан, хамтран амьдрах болсон. Бидний дундаас 20*******5 оны 02 дугаар сарын *******3-ны өдөр охин Н.А, 20*******6 оны 7 дугаар сарын **************-ний өдөр хүү Н.А нар төрсөн. Бидний зан харилцаа, үзэл бодол нийлэхгүй байнга маргах болсон. Бид 20*******9 оны *******0 сараас эхлэн тус тусдаа амьдарч байна. Гэхдээ би Х.Сд хайр сэтгэлтэй хэвээр байгаа ба үр хүүхдээ бодоод цаашид эвлэрч амьдрах болно. Мөн хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.С хариуцагч Т.Нт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжилсэн.
Хариуцагч Т.Н нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн ба хүүхдүүдийн асрамжийн талаар шаардлага гаргаж маргаагүй.
Зохигчид хүүхдүүдийн тэтгэлгийн хэмжээ, хугацааны талаар эвлэрэн тохиролцоогүй тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлт хийлээ.
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн **************-д заасны дагуу гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаалдаг. Иймд тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш тэжээн тэтгүүлэх шаардлагыг хугацаа харгалзахгүйгээр шүүхэд гаргах эрхийг Гэр бүлийн тухай хуулийн 3******* дүгээр зүйлийн 3*******.*******.-д хуульчлан заасан.
Харин охин Н.А, хүү Н.А нар бага насны хүүхдүүд байгаа тул хууль ёсны төлөөлөгч Х.С нь тэжээн тэтгэх үүрэг бүхий этгээд болох хариуцагч Т.Наас хүүхдийн тэтгэлэг шаардах эрхтэй.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгч Х.С, хариуцагч Т.Н нар 20************** онд танилцсан, хамтран амьдрах хугацаанд буюу 20*******5 оны 02 дугаар сарын *******3-ны өдөр охин Н.А, 20*******6 оны 7 дугаар сарын **************-ний өдөр хүү Н.А нар төрж эцэг Т.Нын овог, нэрийг авсан, зохигчид 20*******9 оны *******0 сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тус тусдаа амьдарч байгаа, одоо охин Н.А, хүү Н.А нар эх Х.Сийн асрамжид эрүүл өсч бойжиж байгаа болох нь охин Н.А, хүү Н.А нарын №**************25000663, **************25670082 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Суврага Налайх ӨЭМТөвийн тодорхойлолт, зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-6-9/
Иймд Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.*******.*******.-т зааснаар 20*******5 оны 02 дугаар сарын *******3-ны өдөр төрсөн охин Н.А, 20*******6 оны 7 дугаар сарын **************-ний өдөр төрсөн хүү Н.А нарыг ************** нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.*******.2.-т зааснаар охин Н.А, хүү Н.А нарыг **************-*******6 нас /суралцаж байгаа бол *******8 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Наас сар бүр тэтгэлэг гаргуулж, тус бүрийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан тул хариуцагч Т.Н охин Н.А, хүү Н.А нарыг тэжээн тэтгэхээс гадна эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь оролцон туслах үүрэгтэй болно.
Харин хариуцагч Т.Н цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд гаргуулах хүүхдүүдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
Нэхэмжлэгч Х.С нь охин Н.А, хүү Н.А нарт зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Т.Н зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Хариуцагч Т.Н бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдүүдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Х.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7*******.060 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.Наас 7*******.060 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Сд болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******., **************6., **************8., **************9. дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.*******.*******.-т заасныг баримтлан 20*******5 оны 02 дугаар сарын *******3-ны өдөр төрсөн охин Н.А, 20*******6 оны 7 дугаар сарын **************-ний өдөр төрсөн хүү Н.А нарыг ************** нас хүртэл тус бүрийг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.*******.2.-т заасныг баримтлан 20*******5 оны 02 дугаар сарын *******3-ны өдөр төрсөн охин Н.А, 20*******6 оны 7 дугаар сарын **************-ний өдөр төрсөн хүү Н.А нарыг **************-*******6 нас /суралцаж байгаа бол *******8 нас/ хүртэл тус бүрийг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ******* Т.Наар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Т.Наас гаргуулах хүүхдүүдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******.-д зааснаар нэхэмжлэгч Х.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7*******.060 /далан дөрвөн мянга жар/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.Наас 7*******.060 /далан дөрвөн мянга жар/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Сд олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2., **************9.*******.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш ************** хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ************** хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС