| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2020/00285/И |
| Дугаар | 285 |
| Огноо | 2020-06-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, Эрдэнэ толгой ******* тоотод оршин суух, ******* М.А /РД: /
Хариуцагч: Налайх дүүргийн ******* дүгээр хороо, Уурхайчдын *******3-******* тоотод оршин суух, ******* Б.Э /РД: /-д холбогдуулан
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын *******2-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын *******9-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.А, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.Этай 2006 онд танилцаж, 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 20*******0 оны 3 дугаар сарын 04-ний өдөр охин Э.Нарангэрэл, 20*******3 оны ******* дугаар сарын *******2-ны өдөр хүү Э.Эрхэс нар төрсөн. Бид 20************** оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарсан. Би гэр бүлээ тэжээх зорилгоор хувийн компанид ажилд орж, 24 цаг ажиллаад 4******* цаг амардаг байсан. Харин Б.Э хардаж, хоол унд хийхгүй байна гэж уурлах болсон. Гэтэл өөрөө гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй байсан. Б.Э 20************** оны 7 дугаар сард намайг хүүхдүүдтэй минь хамт гэрээс хөөсөн. Би тэр өдрөөс хойш Б.Этай уулзаагүй. Б.Э бидний араас ирээгүй, хэл чимээгүй алга болсон.
Одоо Б.Э өөр эмэгтэйтээ хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон. Би өөр хүнтэй хамт амьдраагүй ч түүнийг гэх хайр сэтгэлгүй болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би М.Атай 2006 онд танилцаж, 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 20*******0 оны 3 дугаар сарын 04-ний өдөр охин Э.Нарангэрэл, 20*******3 оны ******* дугаар сарын *******2-ны өдөр хүү Э.Эрхэс нар төрсөн. Бид бусдын адил амьдарч байсан. Харин М.А ажилд орсон цагаас хойш гэр бүлдээ анхаарал халамж тавих нь багасаж гадуур явах болсон. Үүнээс болж бид маргалддаг байсан. Би М.Атай 20************** оны 7 дугаар сард муудахдаа яв гээд хөөсөн нь үнэн. Гэхдээ буруугаа ойлгож уучлалт гуйж, уулзах гэж араас нь хэд хэдэн удаа очсон. Гэтэл ажилтай байна гээд М.А уулздаггүй байсан. Тэгээд хамтран амьдарч байгаа бусгүйтэй танилцаж, улмаар хамт амьдарч хүүхэдтэй болсон. Одоо би өөр хүнд сэтгэлтэй болсон. Иймд бид гэр бүлийн харилцаагаа үргэжлүүлэх боломжгүй гэж үзэж байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Мөн хүүхдийн асрамжийн талаар маргахгүй ба хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу төлөх болно. Би гэрээ эхнэр, хүүхдүүддээ өгсөн. Одоо эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.А хариуцагч Б.Эаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.
Шүүх нэхэмжлэгч М.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн **************-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн *******3 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэдэг болно.
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй ч бага насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч М.А гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******26 дугаар зүйлийн *******26.*******.-д зааснаар хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь хэргийн харьяалал зөрчөөгүй байна.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч М.А, хариуцагч Б.Э нар 2006 онд танилцаж, 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 20*******0 оны 3 дугаар сарын 04-ний өдөр охин Э.Нарангэрэл, 20*******3 оны ******* дугаар сарын *******2-ны өдөр хүү Э.Эрхэс нар төрсөн байх ба одоо эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа нь гэрлэгчдийн №0*******04377 дугаар гэрлэлтийн баталгааны хуулбар, охин Э.Нарангэрэл, хүү Э.Эрхэс нарын №03974*******6Г-**************22, 643 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Өрхийн эмчийн “...охин Э.Нарангэрэл, хүү Э.Эрхэс нар эрүүл бойжиж байгаа...” гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-*******0-*******3/
Нэхэмжлэгч М.А гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа “...бид 20************** оны 7 дугаар сараас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд тус тусдаа амьдарч байгаа ба бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон. Б.Э одоо эхнэр, хүүхэдтэй болсон” гэж тайлбарласан, хариуцагч Б.Э “...Би өөр хүнтэй хамт амьдарч үр хүүхэдтэй болсон. Бидний дунд хайр сэтгэл байхгүй тул эвлэрч амьдрах боломжгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа зэргээс үзвэл, гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.
Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл гэж үзэхгүй ч тус тусдаа амьдрах хугацаанд бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эр, эмийн харьцаагүй, хариуцагч Б.Э өөр бусадтай хамтран амьдарч, үр хүүхэдтэй болсон, хэн хэн нь эвлэрч амьдрах хүсэлгүй байгаа зэрэг байдал хэрэг хянан хэлэлцэх шатанд тогтоогдсон.
Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч М.А, хариуцагч Б.Э нарыг гэр бүлийн харилцаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг дахин авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх М.А үр хүүхдүүддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг Б.Эаас илүү байгаа, хүүхдийн өссөн газар, эхдээ энэгшин дассан болон охин Э.Нарангэрэлийн “...ээж надад илүү анхаарал халамж тавьдаг, ээжтэйгээ хамт амьдрахыг хүсч байна” гэсэн санал, насны байдал зэргийг харгалзан 20*******0 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Э.Нарангэрэл, 20*******3 оны ******* дугаар сарын *******2-ны өдөр төрсөн хүү Э.Эрхэс нарыг эх М.Агийн асрамжид байлгах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Б.Э бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдүүдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах хэрэгтэй.
Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн *******2 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн ******* дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.
Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.*******, 40.*******.2.-т зааснаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Эаас сар бүр тэтгэлэг гаргуулж охин Э.Нарангэрэл, хүү Э.Эрхэс нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Харин хариуцагч Б.Э цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдүүдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
Нэхэмжлэгч М.А нь охин Э.Нарангэрэл, хүү Э.Эрхэс нарт зориулсан тэтгэлэгийг хүүхдүүдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Б.Э зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Зохигчид хуваах эд хөрөнгө байхгүй гэсэн үндэслэлээр дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч М.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******4.460 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Эаас 2*******4.460 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ад олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******., **************6., *********************., *******32 дугаар зүйлийн *******32.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******.-т заасныг баримтлан 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч ******* М.А /РД:ДИ*******609**************03/, хариуцагч ******* Б.Э /РД:НФ*******50**************5*******0/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5.-д заасныг баримтлан 20*******0 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Э.Нарангэрэл, 20*******3 оны ******* дугаар сарын *******2-ны өдөр төрсөн хүү Э.Эрхэс нарыг эх М.Агийн асрамжид байлгасугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.*******.-т зааснаар 20*******0 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Э.Нарангэрэл, 20*******3 оны ******* дугаар сарын *******2-ны өдөр төрсөн хүү Э.Эрхэс нарыг ************** нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар сар бүр, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.2.-т зааснаар 20*******0 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Э.Нарангэрэл, 20*******3 оны ******* дугаар сарын *******2-ны өдөр төрсөн хүү Э.Эрхэс нарыг **************-*******6 нас /суралцаж байгаа бол ************** нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Эаас тэтгэлэг гаргуулж, тус бүрийг тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч Б.Эын цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдүүдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
5.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******.-т зааснаар нэхэмжлэгч М.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******4.460 /хоёр зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Эаас 2*******4.460 /хоёр зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ад олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2., **************9.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
*******0.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС