| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 102/2023/01278/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1296 |
| Огноо | 2023-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1296
2023 10 19 2023/ШЦТ/1296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.МөнхТ,
шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Сэнжидмаа,
шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигин ургийн овогт Г-ийн М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Минж ургийн овогт Б-ын Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306 00536 1542 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ***** ХХК-д худалдааны зөвлөхийн ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт ************************ тоотод оршин суух хаягтай, урьд
Хэнтий аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
Минж ургийн овогт Б-ын Т /РД:************/,
Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нууц мэргэжилтэй, UB cab-д дуудлагын жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт ********************* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй
Боржигин ургийн овогт Ганзоригийн М /РД:*************/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 14 дүгээр байрны автомашины зогсоолд хохирогч Г.Мтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний толгойн тус газарт гараараа цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас биед нь дух болон зүүн нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, духны суурь хэсгийн тархины эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун гарын 5-р хуруунд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.М нь 2023 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 14 дүгээр байрны автомашины зогсоолд хохирогч Б.Ттай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас биед нь баруун завжны салстад шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Мгийн өгсөн: "...2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн орчим би гар утас дээр байдаг UB cab-н аппликейшнээ асаасан. Эхний дуудлага Баянгол дүүрэг төв Гандан тэгчлэн хийдийн урд зам дээр морин жолооч гэсэн дуудлага ирсний дагуу тухайн дуудлага өгсөн иргэний утас руу залгаад байршлыг нь тодруулаад очсон. Гадаа харанхуй бүрэнхий болсон байсан намайг очиход саарал өнгийн Приус 41 загварын автомашин байсан, автомашин хойд талын суудал дээр хоёр эрэгтэй, урд талын жолоочийн хажуу талын суудал дээр нэг эрэгтэй халамцуу сууцгааж байсан. Би дуудлага өгсөн эрэгтэй хүнтэй харилцаанд тээврийн хэрэгслийг нь бариад гандангаас 3, 4 дүгээр хороолол Оргил худалдааны төвийн зүүн талд анх дуудлага өгсөн эрэгтэй хүнийг буулгасан. Хойд талд хоёр халамцуу эрэгтэй үлдээд 13 дугаар хороолол орно гэхээр нь Оргил худалдааны төвөөс хөдлөөд Натурын замаар явж байгаад 14 дүгээр байрны гадаа орцны үүдэнд зогсоол дээр ирсэн. Хойд талд сууж байсан хоёр эрэгтэй хүний урт нэхий бор куртиктэй залуу нь утсаар ярьж байгаад буусан. Нөгөө залуу нь хойд сандал дээр унтчихсан...Утсаар ярьж дууссан чинь нэг эрэгтэй нь миний араас түлхсэн би хэн нь түлхсэнийг нь харж амжаагүй хоёр машины голоор газар уначихсан. Би дээшээ эргэж харах гэсэн чинь дээрээс нөгөө хоёр эрэгтэй толгой хэсэг рүү хөлөөрөө зэрэг өшиглөөд байсан. Тэндээ маргалдаад зогсож байсан чинь нэг цагдаа хүрч ирээд бид нарыг дагуулаад машиндаа суулгаад явсан. Цагдаагийн машин дотор сууж явж байх үед миний бие давчдаад толгой эргээд манараад нэг л эвгүй оргиод байсан. Хэлтэс дээр ирээд бас толгой эргээд эвгүй оргиод байхаар нь 103-т дуудлага өгсөн. Бие эвгүй болоод байхаар нь С-г дуудаад шууд гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр явсан. Эмнэлэг дээр миний ухаан орж гараад байсан. Эмч хэлэхдээ дух нь цөмөрсөн юм шиг байна гээд байсан. Тэрнээс хойш 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэмтлийн эмнэлгийн тархи гавлын цөмөрхий нөхөх хагалгаанд орсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дэх тал/,
Гэрч М.Ч-ийн өгсөн: “ ....Би машинаас буугаад жолооны урд ард суугаад урагшаа тээврийн хэрэгслээ хөдөлгөөд урд гарах гэж байсан машин руу машины бага зэрэг ойртуулж байх үед нөгөө танихгүй залуу машины баруун талд Тулгыг толгойгоороо мөргөх шиг болсон. Би Тулгыг харсан чинь мөргүүлсэн газар дээрээ эргэх шиг болоод нөгөө залуу руу дөхөөд очсон. Би тэр хоёрыг яг зодолдох нь гэж бодоод машинаа зогсоогоод машинаас буугаад тэр хоёр дээр очсон чинь Т нөгөө залууг гараараа толгой хэсэгт нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед дуудлагын жолооч гэх залуутай хамт явсан эрэгтэй хүн хүрээд ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дахь тал/,
Гэрч Э.Г-ийн өгсөн: "...Заяа над руу залгаад “болохоо болилоо шүү, хурдан ирээрэй” гэсэн, би шууд буцаад нөгөө 14 дүгээр байрны 1-р орцны тэнд очсон. Тэгсэн зогсоолд тавьсан хоёр машины голд нөгөө Мг 35-40 орчим насны өндөр нөхөр гараараа толгойн тус газар нь цохиод унагаж байсан, 45 орчим насны намхан махлаг нь Мгийн хөлийн хэсэгт зогсож байсан ба толгойн хэсэгт 35-40 орчим насны өндөр нөхөр З-ийн толгойн хэсэгт хөлөөрөө өшиглөж байсан. Хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна, энэ хооронд би тэр гурав дээр гүйж очсон. Шууд хоёр тийшээ салсан...Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээрээс би Мг Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хүргэж өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1098 дугаартай “...Г.Мгийн биед дух болон зүүн нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, духны суурь хэсгийн тархины эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун гарын 5-р хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 62-64 дэх тал/,
Хохирогч Б.Т-ын өгсөн “...Тухайн үед Ч менежер тэр жолоочтой нэлээн маргалдаж хэрэлдсэн байдалтай байсан. UB cab-н жолооч залууг чи яагаад үйлчлүүлэгч нартайгаа ингэж харилцаад байгаа юм бэ, төлбөрийг чинь өглөө болсон бүрэн төлнө шдээ гээд бага зэрэг маргалдсан. Жолооч залуу уурлаад машинаасаа буугаад гараад ир гээд машины хойд хаалга онгойлгосон, би гарахгүй гээд сууж байсан чинь намайг хувцаснаас татахаар нь би машинаас буусан. Би машинаас буусан чинь тэр жолооч залуу миний баруун шанаа хэсэгт уруул хавсраад нэг удаа гараараа цохиод куртикээ тайлаад байсан. Дуудлага өгчхөөд жолооч залуутай маргалдаад чи ер нь яахаараа ингээд үйлчлүүлэгч нартайгаа маргалдаад байдаг юм бэ гээд дөхөөд очсон чинь нөгөө жолооч залуу миний дух хэсэгт духаараа нэг мөргөсөн би бага зэрэг манарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1094 дугаартай “...Б.Т-ын биед баруун завжны салстад шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 69-70 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Г.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч О.Мгийн өмгөөлөгч Б.Сэмжидмаа: “Тулгыг машиндаа суухад хэрүүл маргаан үргэлжилж байсан. Миний үйлчлүүлэгч халдлагад өртсөн. Т, Чимэдцэеэ 2 машинд ёс бус үг хэллэг хэлээд байсан учраас М машинаасаа буусан. Аргаггүй хамгаалалт гэдэг талаас нь шүүх анхаарч үзнэ үү. Иргэний журмаар эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх,
Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Н.Нарантуяа: “Миний үйлчлүүлэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байгаа. Хохирогч Мтай уулзаж, уучлалт гуйж, эмчилгээ үйлчилгээ авахад нь тусалсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортойгоор мэдүүлэг өгдөг. Өмгөөлөгчийн хувьд миний үйлчлүүлэгч хүн чанар гаргаж гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын, эмчилгээний зардлыг шүүхийн шатнаас өмнө төлж барагдуулсан. Одоо нэхэмжилж байгаа 896.950 төгрөгийг одоо төлөөд эрүүгийн хариуцлагын хуралдаан дээр эрх зүйн байдлаа дээрдүүлэх хүсэлтэй байна.” гэх саналуудыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 14 дүгээр байрны автомашины зогсоолд хохирогч Г.Мтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний толгойн тус газарт гараараа цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас биед нь дух болон зүүн нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, духны суурь хэсгийн тархины эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун гарын 5-р хуруунд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.М нь 2023 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 14 дүгээр байрны автомашины зогсоолд хохирогч Б.Ттай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас биед нь баруун завжны салстад шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт холбогдуулан, шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 14 дүгээр байрны автомашины зогсоолд хохирогч Г.Мтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний толгойн тус газарт гараараа цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас биед нь дух болон зүүн нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, духны суурь хэсгийн тархины эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун гарын 5-р хуруунд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.М нь 2023 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 14 дүгээр байрны автомашины зогсоолд хохирогч Б.Ттай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас биед нь баруун завжны салстад шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-6 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-30 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Мгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-35 дахь тал/, хохирогч Б.Тын өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-44 дэх тал/, гэрч Ц.Л-ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49 дэх тал/, гэрч М.Ч-ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-52 дахь тал/, гэрч Ц.Хийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-57 дахь тал/, гэрч Э.Гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-60 дахь тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 098 дугаартай гэх дүгнэлт /хх-ийн 61-64 дэх тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1094 дугаартай гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-70 дахь тал/, яллагдагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Т, Г.М нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дахь зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Г.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Т нь хохирогч Г.Мгийн хохирол төлбөрт нийт 21,300,000 төгрөгийг төлсөн бөгөөд шүүх хуралдаанд хохирогч Г.М нь 896,950 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн.
Шүүгдэгч Б.Т нь шүүх хуралдааны явцад хохирогч Г.Мд 900,000 төгрөгийг түүний дансаар төлж барагдуулсан бөгөөд 896,950 төгрөгийн зөрүү мөнгө болох 3350 төгрөгийг буцаан авахгүй болохоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд учирсан хохирол, хор уршиг, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх саналыг гаргаж,
Шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгож, торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Мд цаашид учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй” гэх дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч О.Мгийн өмгөөлөгч Б.Сэмжидмаа: “Торгуулийн доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан.
Шүүгдэгч Б.Т-н өмгөөлөгч Н.Нарантуяа: “Миний үйлчлүүлэгч эрүүгийн хариуцлагыг шударгаар биелүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Хохирогчид гэмтэл учруулсандаа гэмшиж байгаа. Гарсан зардлыг төлөхөө илэрхийлж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэж өгнө үү. 10.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Ганцаараа ажил хийж хөдөлмөр эрхэлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Жич нэхэмжлэх эрхийг харж үзнэ үү” гэх хүсэлтийг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Г.Мд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол, хор уршиг, эрүүл мэндийн байдал, өмгөөлөгчийн хүсэлт, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Г.Мг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2015 онд батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуульд ялтай байдал гэх ойлголт байхгүй болсон тул Б.Тулгыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч Б.Тд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Минж ургийн овогт Б-ын Т-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Боржигин ургийн овогт Г-ийн Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Г.Мг чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Г.М нь энэ хэргийн улмаас цаашид өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч,тэдний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж Г.М, Б.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН