Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 00425

 

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2020/00425

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт оршин суух, Харахас овогт Ш-ийн О--ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 153/2020/00524/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Ш.О- оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.О- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. Бага насаа эцэг, эхийн гар дээр хүмүүжиж өссөн. 1973 онд Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн сургуульд элсэн орж 1981 оны 6 сард 8 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баянбулаг бригадад эцэг, эхийн хамт малчнаар 1984 оны 6 сар хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан цэргээс 1987 оны 8 дугаар сард халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ малчнаар 1991 оны 3 дугаар сар хүртэл ажилласан. Тус нэгдэл тарж компани болоход мөн ажиллаж байсан ба миний би өнөө хүртэл малчнаар ажиллаж байна. 1984-1987 онуудад цэргийн алба хаасан боловч архиваас хаасан талаар лавлагаа гарч ирэхгүй байгаа юм. Иймд намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баянбулаг бригадад 1981 оны 6 сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү, мөн Хилийн ба ДЦУЕГ-ын 0119 дүгээр ангид 1984 оны 6 сарын 20-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.О- нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баянбулаг бригадад 1981 оны 6 сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Хилийн ба ДЦУЕГ-ын 0119 дүгээр ангид 1984 оны 6 сарын 20-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг дараах нотлох баримтуудад үндэслэн хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 03 дүгээр сарын 12-ны өдрийн 820 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 1 дүгээр бригадын 1981-1984, 1987-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд /хх-ийн 5-12/,

2.Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 08/940 тоот албан бичиг /хх-ийн 13/

3. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990-2000 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан баталгаажилтын хуудасны хуулбар / хх-ийн 17 /

4.Цэргийн алба хаах хугацаанд авсан мэргэжлийн №112/87 дугаартай үнэмлэхний хуулбар /хх-ийн 19/

5. Гэрч С.Мысырхан:... Би 1975-1978 онуудад Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад цэрэгт явсан. 1978-1981 онуудад цэргийн алба хаасан. 1981 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд 1990 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Намайг 1981 оны 8 сард цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажилд ороход тус нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Ш.О- нэгдэлд бог мал малладаг байсан.Ш.О- нь 1981 оны 6 дугаар сард Ховд аймгийн Ховд сумын 8-н жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд илгээлтээр малчин болсон. Ш.О- нь 10 дугаар анги төгсөөгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

5. Гэрч К.Аманбай:... Би 1981 оны хавар Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. 1981 оны 7 сараас Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар 1990 он буюу нэгдэл тартал ажилласан. Ш.О- бид хоёр 1981 оны 6 сард Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн сургуулийг хамт төгссөн. Сургуулиа төгсөөд бид хоёр илгээлтээр хөдөө гарч малчин болсон. О- нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар 1984 оны хавар хүртэл ажилласан. 1984 оны хавар О- бид хоёр хамт цэргийн албанд татагдсан. Би Зэвсэгт хүчний 132 дугаар ангид цэргийн алба хаасан. Ш.О- нь барилгын 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан юм. Цэргээс ирээд тус нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар 1990 он хүртэл ажилласан. Ш.О- нь одоо хүртэл хувийн малаа маллан амьдарч байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/ зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баянбулаг бригадад 1981 оны 6 сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал, Хилийн ба ДЦУЕГ-ын 0119 дүгээр ангид 1984 оны 6 сарын 20-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан болохыг тус тус тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.О- нь  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Х.ОТГОНЖАРГАЛ