| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2023/0055/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/159 |
| Огноо | 2023-08-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/159
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
Шүүгдэгч Т.С нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ******* суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт амьдрах, албан ёсны хаяг *******,*******,*******, Дархан уул аймаг,*******,*******,,, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Т С РД: //
Шүүгдэгч Т.С нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк цахим хуудасны “Бөөний бараа зөвхөн бөөндөж зарна” гэх бүлгэмд “Ni No” гэх фейсбүүк цахим хаяг ашиглан нэвтэрч “өвлийн эмэгтэй бойтог бөөндөж зарна” гэсэн зар байршуулан иргэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 352.000 төгрөгийг өөрийн нөхөр Хаан банкин дахь шилжүүлэн авч залилсан,
-“” гэх нэртэй аккаунт хаягаас фейсбүүкт куртик шуудайгаар бөөндөнө гэх зар оруулан, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, тухайн зарын дагуу холбогдон куртик худалдан авахаар тохиролцсон хохирогч хуурч, түүнээс 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөгийг нөхөр Хаан банкны дугаар дансаар шилжүүлэн авч залилсан,
-2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэсэн фейсбүүк хаягаар “Сс комиссын бараа боодлоор нь хямд зарна” гэх зар оруулан, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, тухайн зарын дагуу холбогдон куртик худалдан авахаар тохиролцсон хохирогч хуурч, түүнээс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1,300,000 төгрөгийг өөрийн найз Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нарын хохирлыг ойрын хугацаанд төлнө, мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ..би өөрийн Г.А гэх хаягаас фейсбүүк орж байтал Бөөний бараа зөвхөн бөөндөж зарах групп гэсэн хаяг дээр “Ni nо” гэх фейсбүүк хаягтай хүн өвлийн эмэгтэй бойтог нь гутал 1 хосын 32000 төгрөгөөр зарна гэсэн байсны дагуу холбогдож 11 ширхэг гутал худалдан авахаар тохироод 11 ширхэг гутлын мөнгө гэж 352.000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дугаарын Б гэх хүний данс руу шилжүүлсэн тэгээд тухайн мөнгө авсан хүн ямар нэг байдлаар холбогдохгүй болохоор зурвас бичихээр хариу бичих өгөхгүй алга болсон. Мөнгө хийснээс хойш тухайн хүн надтай дахиж холбогдоогүй. Мөн тухайн хүнтэй зурвасаар харилцсан намайг фейсбүүк рүү видео хэлбэрээр залгахаар огт утсаа авахгүй байсан. дугаарын утсаар ярихад эхлээд эмэгтэй 20-25 насны орчим эмэгтэй байсан бараа явуулахгүй болохоор нь дахиад ярихад нь бас 20-25 орчим насны эрэгтэй хүн авахаар нь би өчигдөр энэ утас руу залгаж гутал захиалсан юм аа гэж хэлэхэд тухайн хүн гудманд хүн миний утсаар ярьсан гэх мэт зүйл яриад уурлаад байсан" гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 11 дүгээр хуудас/
Хохирогч 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие “Өлгийн сайхан гэрэл” нэртэй нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага ажиллуулдаг ба хүйтний улирал болж байгаатай холбоотой өвлийн куртик их хэмжээгээр худалдан авахаар зэхэж байтал Комиссын барааны бөөний худалдаа гэсэн Фэйсбүүкийн бүлгэмд “” гэх хаягтай үл таних хүний нийтэлсэн зарын дагуу 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зурвасаар холбогдож 2. шуудай /хэмжээ тодорхойгүй гэх/ аль улсын тодорхойгүй комиссын куртик худалдан авахаар тохиролцоод зурвасаар илгээсэн Хаан банкны тоот данс руу барааны үнэ болох 500.000 /таван зуун мянга/- төгрөгийг тэр даруй шилжүүлсэн боловч надаас авсан мөнгөндөө тохирсон бараа үйлчилгээг үзүүлэхээс зайлсхийж, сүүлдээ өвчтэй хүүхэдтэй, цахим орчинд ийм байдлаар олж авахаас өөр аргагүй байдалд хүрлээ, танаас авсан мөнгийг хүүхдийн өвчинд хэрэглэх эм авсан тул буцааж өгөх болно, түр хүлээж байгаарай гэх зэрэг зурвас илгээж намайг залилсан тул Цагдаагийн байгууллагад хандах болсон. Харилцсан зурвас, мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл холбогдох баримтыг гаргаж хэргийн материалд хавсаргах болно. “” гэх хаягаа 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр устгасан байсан. Одоо уг хаяг үйл ажиллагаа явуулахгүй байна. Харин нийтэлсэн зарын хамт холбоо барих , дугаарын утсаар холбогдож мэдээлэл аваарай гэж байсан. Тухайн үед бараа захиалахдаа энэ утсаа холбогдож байгаагүй. Залилуулсан гэдгээ мэдээд залгахад , гэх дугаар луу залгахад “” гэх фэйсбүүк хаяг ашиглахгүй, тийм хүн таньж мэдэхгүй гэж хэлээд утсаа тасалчихсан. Дээрх нотлох баримтуудаас өөр ямар нэгэн өөрийгөө болон үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн бичиг баримт явуулж байгаагүй. Миний өдөр тутмын хэрэгцээний мөнгө болох өөрийн дансанд байсан мөнгөнөөс шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-108 дугаар хуудас/,
Хохирогчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн 13 минутын үед гэртээ байхдаа өөрийн фэйсбүүк хаягаараа гэх нэртэй фэйсбүүк хаягтай харьцаж Сс комиссын бараа авахаар 3 прес бараа авахаар болоод 1.300.000 төгрөг шилжүүлж залилуулсан тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би гэртэй байхдаа өөрийн Хаан банкны дугаартай дансаараа Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн. дугаартай холбоо барьсан. 27-24 улсын дугаартай Батаа гэдэг хүн хүргэж өгнө гэж хэлсэн дугаар руу залгаарай гэсэн. Би мөнгөөр өлж авмаар байна. ...Би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хаягт гэртээ байхдаа “Shine” гэсэн нэртэй фэйсбүүк хаягаар Сс комиссын бараа боодлоор нь зарна гэсэн зарын дагуу хандаж ХААН банкны дугаарын данс руу 1.300.000 төгрөг шилжүүлж залилуулсан асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан. Би хаягт гэртээ байхдаа гар утсаараа интернет банкаар мөнгө шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга хэсэгт Сараа эгч нь гэж нэрээ утасны дугаартайгаа бичээд ард нь Номин-д гээд шилжүүлсэн. Би “Shine” гэсэн нэртэй фэйсбүүк хаягаас бараа захиалж авч байгаагүй. Би тухайн өдөр насаар бага бололтой эмэгтэй хүнтэй дугаарын утсаар холбогдож ярьж байгаад мөнгөө шилжүүлсэн. Би гомдолтой байна худлаа зар оруулж залилсан асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208 дугаар хуудас/
Гэрч 2023 оны 02 дугаар сарын 01, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус тус мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...миний хувьд Хаан банкны нэг л данс эзэмшдэг. дугаарын дансыг насанд хүрээд л Алтанбулаг сумын Хаан банкны салбарт нээлгэж байсан. Тус дансыг би өөрийн хэрэглээндээ тогтмол ашиглаж хэрэглэдэг байгаа. Миний хувьд Ni no гэсэн цахим хаягийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан мөнгө орсон нь үнэн. Би тухайн үед эхнэртэйгээ хамт сумын төвийн Хаан банкны АТМ-с авч байсан. Ямар учиртай мөнгө гэдгийг сайн мэдэхгүй байна. Манай эхнэр л мэдэх байх. Манай эхнэр Оросын холбооны улсаас ямар нэг бараа материал Монгол улс руу оруулж ирж байгаагүй. Манай эхнэрийг Т С гэдэг. ...Би Т С нь манай эхнэр байгаа юм бид 2 нь 2022 оны 03 дугаар сард гэрлэлтэй батлуулан нэг гэрт орсон. 2022 оны 10 дугаар сард миний утсанд хаан банкны тоот дансны мэдээлэл ирдэггүй байсан. Тухайн үед эхнэр Т.Сд картаа үлдээгээд явчихдаг байсан. Тэгээд сүүлд манай эхнэр хүмүүсээс мөнгө авсан талаар сонссон. Би “1)игее Оо1дооп" гэх хаягийг мэдэхгүй байсан харин сүүлд манай эхнэр Т.С ийм хаяг байгаа гэдгээ хэлсэн. Мөн манай эхнэр “1!игее Оо1доогГ гэх хаяг ашиглаж “Комиссын бараа бөөний худалдаа гэсэн бүлэгт куртикний байршуулж шуудайгаар бөөндөнө"- зар нийтэлсан байсан. Би гэсэн дугаарыг манай эхнэр Т.С нь ашиглаж ^ байгаад 2021 оны 11 дүгээр сараас хойш ашиглаж байгаад 2022 оны 10 дугаар сарын сүүлээс хойш ашиглахаа больсон. Харин гэсэн дугаарыг би сайн мэдэхгүй байна. Би өөрийн хаан банкны картаа эхнэртээ өгсөн байсан мөн мессэж мэдээлэл ирдэггүй болохоор мэдээгүй байсан харин сүүлд манай эхнэр надад зар байршуулж хэдэн хүнээс мөнгө авсан талаар хэлсэн.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 20, 29, 112-113 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Солонгын 2023 оны 02 дугаар сарын 17, 2023 оны 03 дугаар сарын 01, -ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд тус тус яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 13-14-ний орчимд “Комиссын бараа бөөндөнө” гэсэн фейсбүүк грүппт өөрөө шинээр нээсэн байсан “” нэртэй цахим хаяг ашиглан “Куртик бөөндөнө” гэсэн зар байршуулсан. Үүний дагуу М.Кулшат нэртэй цахим хаягаас “Куртик бөөндөж авъя” гэсэн. Би тухайн хүн рүү фейсбүүкт байсан шуудайтай куртикний зургийг татаж аваад явуулсан. Тухайн Кулшат гэх хүн бүх куртикийг худалдан авахаар болоод үнэ асуусан. Би 500.000 /таван зуун мянга/ төгрөг болно гэж хэлсэн бөгөөд тухайн хүнд өөрийн нөхөр Бгийн “Хаан” банкны дугаарын дансыг өгсөн. Үүний дагуу Кулшат гэх хүн 500.000 /таван зуун мянга/ төгрөг шилжүүлсэн. Үүний дараагаар би дахиж тухайн “” нэртэй цахим хаяг ашиглаагүй. Би хохирогч М.Кулшат гэх хүнтэй фейсбүүк чатаар удаа дараа холбогдож байгаа. Хамгийн сүүлд 2023 оны 02 дугаар сарын 15-ны орчим холбогдож учруулсан хохирлоо барагдуулахаар ярилцсан. Би одоогоор мөнгө байхгүй улмаас барагдуулж чадахгүй байна. Гэхдээ би хохирлоо барагдуулахад бэлэн байна. Би 2022 оны 08 дугаар сараас эхлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд амьдарч эхэлсэн. Тухайн үед би мөнгөгүй болчхоод буцаад Улаанбаатар хот явах мөнгөгүй байсан. Би “Куртик зарна” гэсэн зар байршуулаад мөнгө авч болох болов уу гэж бодоод “Комиссын бараа бөөндөнө” гэсэн фейсбүүк грүппт өөрөө шинээр нээсэн байсан “” нэртэй цахим хаяг ашиглан “Куртик бөөндөнө” гэсэн зар байршуулсан. Гэтэл Кульшат гэх хүн надтай холбоо барьсан бөгөөд би хялбар аргаар хурдан хугацаанд мөнгө олж болох юм байна гэж бодоод дээрх гэмт хэргийг үйлдсэн. Би Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор 2023 оны 04 дүгээр сарын сарын 11-ний өдрийн дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би 2022 оны 10 дугаар сарын 13-14-ний орчимд “” гэсэн фейсбүүк хаяг өөрөө шинээр нээсэн байсан. Ингээд тухайн “” нэртэй цахим хаяг ашиглан “Комиссын бараа бөөндөнө" гэсэн фейсбүүк зарын грүппд “Сс комиссын бараа боодлоор зарна" гэсэн зар байршуулсан. Үүний дагуу “Az jargal husie” нэртэй цахим хаягаас “Сс бөөндөж авъя” гэсэн. Би тухайн хүн рүү фэйсбүүкт байсан комиссын барааны зургийг татаж аваад явуулсан. Тухайн “Az jargal husie” нэртэй цахим хаягтай хүн гэх хүн Сс бараа бөөнөөр худалдан авахаар болоод үнэ асуусан Би 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг болно гэж хэлсэн бөгөөд тухайн хүнд өөрийн найз Номингийн дугаарын дансыг өгсөн. Үүний дагуу “Az jargal husie” нэртэй цахим хаягтай хүн 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/төгрөг шилжүүлсэн. Үүний дараагаар би дахиж тухайн “” нэртэй цахим хаяг ашиглаагүй. Би хохирогч гэх хүнтэй фейсбүүк чатаар удаа дараа холбогдож байгаа Хамгийн сүүлд 2023 оны 04 дугаар сарын 15-ны орчим холбогдож учруулсан хохирлоо барагдуулахаар ярилцсан. Би одоогоор мөнгө байхгүй улмаас барагдуулж чадахгүй байна. Гэхдээ би хохирлоо барагдуулахад бэлэн байна. Тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан юмаа. Би тухайн үед Улаанбаатар хотоос Алтанбулаг суманд ирсэн байсан бөгөөд ирэхдээ Улаанбаатар хотод ажлын газрын хүнээсээ 800.000 /найман зуун мянга/ төгрөг зээлсэн байсан юмаа. Тэгээд тухайн хүн надаас мөнгө нэхээд байсан учир би тухайн хүний мөнгийг өгөх гээд мөн өөр ажилд бас мөнгөний хэрэг гараад байсан учир амар аргаар мөнгө олох гээд л дээрх гэмт хэргийг үйлдсэн. Би нөхөр болон бага насны хүүхдийн хамт амьдардаг бөгөөд манай нөхөр эрхэлсэн тодорхой ажилгүй. Тиймээс надад бага ял оногдуулж өгнө үү....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56 дугаар хуудас, 2-р хх-ийн 01-03 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 1 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 3, 91 дугаар хуудас/,
Хохирогч ийн Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /1-р хх-ийн 5-7 дугаар хуудас/,
ийн Хаан банкны 5750477095 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 12, 43-46 дугаар хуудас/,
Хаан банкны 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5180/644, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5770/338/22 тоот камерын бичлэг ирүүлсэн албан бичиг /1-р хх-ийн 13, 125 дугаар хуудас/,
Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 26, 123 дугаар хуудас/,
Эрэн сурвалжлалт зарлах тухай АСАП сангийн лавлагаа, мэдээлэл /1-р хх-ийн 33-40 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /1-р хх-ийн 48-50, 158-160, дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 он 05 дугаар сарын 01-ний өдрийн 09, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай тогтоолууд /1-р хх-ийн 87-88, 193-194 дүгээр хуудас/,
Хохирогч “Хаан” банкны 5180960647 дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 103 дугаар хуудас/,
Хохирогчийн “Хаан” банкны дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 209 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Т.Солонгын “Хаан” банкны 5119071392 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 218-219 дүгээр хуудас/,
“Unitel” ХХК дугаарын утасны дуудлагын дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-ийн 129-130 дугаар хуудас/,
“Мобиком” ХХК-ийн дугаарын утасны дуудлагын дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-ийн 132 дугаар хуудас/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт /2-р хх-ийн 18-21 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар :
Шүүгдэгч Т.С нь шунахайн сэдэлтээр цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулах байдлаар хохирогч Г.А, М.К, нартай чат харилцаа үүсгэн улмаар Хаан банкны дансаар хохирогч аас 352,000 төгрөг, хохирогч 500,000 төгрөг ????, дансаар хохирогчээс 1,300,000 төгрөг нийт 2,152,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.А, М.Күлшат, нарын мэдүүлсэн мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн банкны хуулга, гэрч мэдүүлэг болон банкны хуулга шүүсэн баримт зэрэг хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Т.Сологын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогчийн болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Т. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж , зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “ Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх / адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр / буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө гэж заасны дагуу хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч Т.С хариуцан арилгах үүрэгтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ад 352,000 төгрөг, М.Кулшкатад 500,000 төгрөг,т 1,300,000 төгрөг нийт 2,152,000 төгөргийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Т.С нь хохирогч Г.Ад 60.000 төрөг төлсөн болох нь хохирогчийг мэдүүлэг, банкны дансны хуулгаар нотлогдож байх тул хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Сос хохирогч Г.Ад 292,000 төгрөг, хохирогч М.Кулшкатад 500,000 төгрөг, хохирогчт 1,300,000 төгрөгийг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Т.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй , харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсийн 1.2-т заасан ... энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш үйлдсэн байгааг хүндрүүлэх нөхцөлд тооцов.
Шүүгдэгч Т.С нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, бага насны хүүхдийн хамт амьдардаг, нөхөр нь тусдаа амьдрах болсон зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял болон хорих ял оногдуулах , мөн хохирол төлбөр төлөөгүй тул торгох ял оногдуулах боломжгй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Т. хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн баримтыг нотариатиар баталгаажуулан ирүүлсэн ба түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Т.С нь оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг шүүгдэгчийн харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, Т.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргасан 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар эрүүгийн хэргийн хамт архивт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд ирүүлсэн иргэний бичиг баримт байхгүй, шүүгдэгч Т.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, шүүгдэгч Т.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Т Цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдыг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ш овогт Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 500.000 / таван зуун / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Сд оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг түүний харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Т.Сос хохирогч Г.Ад 292,000 төгрөг, хохирогч М.Кулшкатад 500,000 төгрөг, хохирогчт 1300,000 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргасан 2 ширхэг сидиг хэргийн хугацаа дуусах хүртэлх хугацаагаар Эрүүгийн ******* дугаартай хэргийн хамт архивт шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ