Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/173

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга                            Б.Номин

Улсын яллагч                                          А.Эрдэнэдэлгэр

Хохирогчийн хууль ёсны

төлөөлөгчийн өмгөөлөгч                      Р.Атарцэцэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч    Б.Батцэнгэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Г.Амартүвшин, Л.Цуурай

Гэрч П.А*******, Н.Г*******,*******, Д.Б*******,  Ц. А*******, Т.Б*******, Э.Б*******,*******,

Шүүгдэгч   ******* ыг оролцуулан тус хуралдааны " А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэхь хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  У овогт Дондогсүрэнгийн т холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, “Болд төмөр, Ерөө гол” ХХК-д машинист ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ,, ** дугаар баг, Майхантын ** дугаар гудамж, ** тоотод оршин суух хаягтай, урьд

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн , У овогт Дондогсүрэнгийн РД: /ё/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн улсын дугаартай “Хонда Фит” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт олон улсын А0402 дугаар авто замын Аргантын давааны баруун талд зам ангийн тойрог гэх хэсэгт замаас гарч онхолдсон зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Ц.С амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******  мэдүүлэхдээ: "... Би 2022 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймагт ирсэн. Ерөө суманд  байхад манай  хоёр найз ирээд , найзуудтайгаа 2 лааз пиво уучихсан байсан болохоор өөрөө машинаа бариагүй жолооч хайж байгаад Хонгорзулыг гуйж машинаа бариулсан. Хонгорзул мөн Сэлэнгэ явах ажилтай гэж байсан. Сэлэнгэд ирээд нөгөө хүнтэйгээ ярихад  байхгүй болохоор нь    А******* руу залгахад эхнэр нь утсыг нь авч А******* гэртээ байгаа гэхээр нь гэрт нь очиход гэр нь  цоожтой байсан дахин утас руу нь залгахад  эхнэр нь А******* гэрт цоожтой байгаа би гэрлүүгээ очиж явна гээд эхнэр нь гаднаас ирсэн.Би  тэднийд нэг шил 0.75 гр архи, 2 литрийн пиво авч очсон. Тухайн  үед найз гээд Г******* гэх эмэгтэй бидэнтэй цуг явсан. Тэгээд бид жаахан сууцгааж байгаад  Хонгор морьтийн амралт явсан, тэнд очоод хонохоор болоход  байр байхгүй гэж хэлсэн, би тооцоо хийе гэтэл  утсаа орхисон байсан тул талийгаач, Хонгорзул хоёр миний утсанд яваад ирэхдээ ахын бие муу байна  буцаж  явах шаардлага гарлаа гэхээр тэндээс   унаа хайсан боловч олдохгүй  байсан тэгэхээр нь бид бүгдээрээ, 4 зам хүргэж өгөөд тэнд амралтанд амаръя гэж яриад буцаж явсан, ингэж явж байхад А******* нэг шил  архи авсан. Биднийг  4-н зам дээр очиход эгч нь ирчихсэн байсан  ба бид голын эрэг дээр үлдээд Хонгорзул  эгчтэйгээ явсан. Бид тэнд архи, пиво уугаад би машинд ороод унтсан,  энэ үед Г******* мөн машинд орж ирээд унтсан.  Унтаж байхад Алтнхундага явъя машин хэн барих юм вэ , би барина гэж орилж байсан санагддаг. Хонгорзул явахдаа  машины түлхүүрийг талийгаачид өгсөн байсан. Намайг тэгэж унтаж байх үед  Хонгорзул залгахад А******* утас аваад намайг унтаж байна  гээд хүүхдээ морь унуулсан чинь уйлаад гээд ярьсан байсан. Би унтсанаас хойш маргааш өглөө  эмнэлэг дээр сэрэхэд А******* цагаан подволктой байсан ба подволк нь цус болсон байсан би яасан гэж асуухад  А******* осол болоод эхнэр маань нас барсан гэж хэлэхээр нь би шоконд орсон. Миний хувьд жолоо бариагүй, Г*******, талийгаач хоёр бариагүй учир А машин барьсан байх гэж бодож байна гэв. Би тэр  үед хар  подволктой явсан, А******* цагаан подволктой явсан. Би тэр өдөр яах гэж очивоо гэж өөрийгөө буруутгаж байна.  Тэгэхээс өөрийгөө машин барьсан гэж буруутгаж байгаа юм биш шүү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ... 2023 оны 07-р сарын 09-ний шөнө гэртээ унтаж байхад  манай  талийгаач охины найз ирээд , А******* осолд орсон байна, эмнэлэг явъя гэж хэлсэн. Эмнэлэг дээр ирэхэд  зээ хүү маань байсан, А******* бас цаана нь хэвтэж байсан. Би охиноо хайгаад асуугаад байсан чинь байхгүй байсан ба нас барсан байна гэж мэдсэн.Охин маань  өнөө, маргаашгүй төрөх гээд том гэдэстэй ,амралтаа аваад удаагүй байсан. Би сайхан охиноо алдаж  4 настай, 7 настай, 12 настай  гурван өнчин хүүхэд өөрийн хүүхэдтэй буюу 4 өнчин хүүхдийн хамт ам бүл 5-лаа амьдарч байна.Би өөрөө тэтгэвэрт байдаг. Охиноо алдсандаа маш их гомдолтой байна.Оршуулгын зардал 10.979.000 төгрөгийг төлж барагдуулсан, Одоо тэжээгчээ алдсаны 3 хүүхдийн тэтгэмж 24.599.880 төгрөгийг, талийгаач охин Солонгийн зээлийг банкнаас надаас нэхээд би 3 сарын мөнгө төлсөн тул  банкны зээл 10.064.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 150.000.000 төгрөг, бүгд 185.537.185 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Одоо би хэдэн нялх , өнчин хүүхэдтэй хэцүү байна.Энэ хүн  оршуулгын зардлын хохирол өгөхөөр  2023-04-05-нд  ирэхдээ  надаас уучлал гуйгаад , та гомдолгүй гэж хэлж өгөөч гэж  гуйсан. Ингэж хэлээд  мөнгө төгрөг өгөхөд нь энэ хэргийг   үйлдсэн юм байна гэж би бодсон гэв.

Шүүх хуралдаанд гэрч*******аас мэдүүлэхдээ ... Тухайн өдөр Аргатын даваанд хулгайн хэрэг гараад  үзлэг хийгээд явж байтал  давааны замд нэг жижиг цагаан тэрэг  ирээд тэнд осол гарсан байна очоорой гэж хэлэхээр нь шинжээч Б******* бид хоёр очиход  осол гарсан газар  нэг эрэгтэй хүн эхнэр гэж эмэгтэйгээ тэвэрээд газар сууж байсан, мөн жаахан хүү байсан, нэг эрэгтэй хүн доошоо хараад хэвтэж байсан. Тухайн үед  шар үстэй эмэгтэй овоо ярих чадвартай  байхаар нь жолоо хэн барьж явсан бэ гэхэд энэ гээд эрүүгээр заасан ба хэвтэж байгаа залууг  заасан. Тэр хүн нь  одоо энэ шүүгдэгч    мөн байнаа. Хэрэг учралын газар  очиход нилээн харанхуй болсон бид машины гэрэл тусгаж харж байсан. Гэрэлд бол тодорхой харагдаж байсан, жилийн өмнө болсон болохоор би  өмсөж явсан хувцасыг нь сайн санахгүй байна,дригар үлээлгэхэд буюу согтуурлыг шалгахад ямар хувцастай явсан  , тэр хувцастай л явсан байхаа  санахгүй байна  гэв.

Шүүх хуралдаанд гэрч  Д.Б******* мэдүүлэхдээ.... Цагийг нь санахгүй байна бид  өөр хулгай хэргийн газрын үзлэг дээр явж байхад  осол гаргасан байна гэж машинтай хүн  хэлээд бид хоёр очсон. Биднийг очиход нэг эмэгтэй бидэн рүү алхаад ирсэн  жолоо хэн барьж явсан вэ гэж асуухад тэр байна гэж хэвтэж байсан хүнийг заасан. Тэр хүн нь одоо энэ танхимд байгаа гэж энэ хүн мөн. Тухайн үед  талийгаачийн нөхөр бололтой хүн эхнэрээ тэврээд орилоод байсан. Тэнд өөр  хүн байгаагүй. Тухайн үед энэ хүмүүсийг ямар хувцастай явсныг одоо санахгүй байна. А******* гэж  энэ хүн би жолоо бариагүй гэж хэлээчээ гэж  тэр эмэгтэй рүү хандаж хэлж байсныг санаж байна гэв.

Шүүх хуралдаанд гэрч   Э.Б*******  мэдүүлэхдээ... 2022 оны 07 дугаар сарын 09-ноос 10-нд шилжих шөнө би  замын цагдаагийн эрүүлээр  ажиллаж байсан ба тэр шөнө ажилтай байсан. Гэтэл  надад үүрэг өгч эмнэлэг дээр очиж  осол болсон хүмүүсийн согтууралыг даригр багаж үлээлгэж шалга гэсний дагуу очиж шалгасан. Шалгасан тэмдэглэлийг зургаар балгаажуулж тухай үед нь өгсөн . Багаж бол  стандарт хэмжил зүйн газраас баталгаажиж ирсэн багаж байгаа. Бид энэ багажаар  одоо ажил үргээ гүйцэтгэж байгаа гэх мэдүүлэг,

 Шүүх хуралдаанд гэрч   Т.Б******* мэдүүлэхдээ... 2022 оны 07 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 01-02 цагт  би хэргийн газрын үзлэгт очсон. Түргэн тусламж ирээд хүмүүсийг авч машинд суусны дараагаас зургийг авч эхэлсэн. Тухайн үед хүмүүсийг ямар хувцастай явсныг сайн санахгүй байна. Би ямар нэг бичлэг үзэж тайчир үстэй хүн байна гэж болон түүний эхнэрт янз бүрийн юм яриагүй. Хэргийг хуулийн дагуу  шалгаж байгаад шилжүүлсэн гэв.

Шүүх хуралдаанд гэрч    мэдүүлэхдээ... Миний бие шинжээчээр ажилладаг ба гарын мөр судлал,  бичиг судлал зэрэгт голдуу шинжээчээр орж ажилладаг. Гэрлийн талаар асууж байна. Гэрэл нь ойлт болон хугарал, мөн тухайн тусаж буй материалаас шалтгаалж өөр өөр өнгөд хувирч болно. Мөн дээрх байдлаас шалтгаалж  хар нь цагаан болж,цагаан нь хар болж харагдах магадлалтай.Өөр өөрийн өнгөөрөө ч харагдах боломжтой. Би зарим зүйлд ийн хариулт өгөх боломжгүй, мэдэхгүй байна гэв.

Шүүх хуралдаанд гэрч   Н.Г*******  мэдүүлэхдээ... Би 2022 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Сэлэнгэ явах ажилтай Хонгороог явна гэхээр хамт явсан. Нэг  мэдэхэд 4-н зам дээр хөдөө байсан ба  би машинд орж унтсан. Үүнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна. Өглөө эмнэлэг дээр л сэрж осол болсон талаар мэдсэн.Тухайн өдөр А******* цагаан подволктой, хар подволктой явсан. нь А жолоо барих гэхэд чамд бариулахгүй гэж хэлж байсныг санаж байна. Машинд жолоочийн ард талийгаач сууж , дунд нь хүү суугаад нөгөө захад  би суусан шиг санаж байна, би ерөөсөө болсон зүйлийг сайн санахгүй байгаа ,Хонгорзул явахдаа намайг аваад явахгүйдээ л гэж би боддоггэв.

Шүүх хуралдаанд гэрч  Ц. А*******  мэдүүлэхдээ...  Анх мөрдөгч Б******* нь нөхөр бид хоёрт бичлэг байгаа гэж хэлсэн. Тэгээд бичлэг бүдэг гарсан байна, тачир үстэй хүн байна, чи ямар үстэй билээ гэж асуугаад  бичлэг үзүүлэхгүй байсан.Би өөрөө гүйж байж төмөр замд ажилладаг дүүгээрээ  гуйлгаж байгаад  сүүлд нь энэ гарамын бичлэгийг олж өгсөн. 4-н замын бичлэгийг цагдааг авсан байх гэж бодож байсан, гэтэл байхгүй гэж хэлсэн. Манай нөхөр архи уухаараа жолоо барьдаггүй, унтахаараа нам унтдаг,  хүүхдүүд шуугиад байхад ч сэрдэггүй унтдаг хүн . Би нөхрийнхөө төлөө хөөцөлдөж бичлэг байна уу гэж явсан, энэ хэрэгт нөлөөлөх  тийм зүйл   байгаагүй гэв.

Шүүх хуралдаанд гэрч  П.А*******  мэдүүлэхдээ.. .  Би талийгаачтай  хамтран амьдараад 4 жил гаран болсон. Тэр өдөр намайг гэрт байхад ирсэн. Манайд байж байгаад  амралт явсан, дараа нь   Хонгорзулыг хүргэж  өгөхөөр  4 зам руу явсан. Бид нилээн архи уусан. Орой болоод голын эрэг дээрээс  наашаа хөдлөхөд  22-23 цаг болж байсан,  өөрөө машинаа барина гээд жолоо бариад нааш явж байгаад Аргатын даваа уруудаад осол болсон, жолоочийн ард  талийгаач эхнэр сууж явсан, миний ард Г******* сууж явсан.Голын эрэг дээрээс   жолоон дээрээ суугаад хөдлөхдөө   бие засаад явсан шүү дээ. Тухайн үед биеэ авч явах чадвартай гайгүй байсан . Манай талийгаач эхнэрээс   машины түлхүүрээ аваад машинаа барьсан. Осол болсноос хойш эмнэлэгт ирээд зарим зүйлийг мэдсэн , согтуурал хэзээ шалгасныг би мэдэхгүй байна. Подволкоо хэзээ сольсоныг сайн санахгүй байна. Тухайн үед өмсөж явсан хувцасыг лам шатаа гээд би шатаасан. Би олон хар подволктой, ээж подволк байгаа гэж хэлсэн нь андуурсан байх. Энэ ослын улмаас  эхнэр маань нас барсан, надад худал хэлэх шалгаан байхгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Г******* мэдүүлэхдээ: “...Миний санаж байгаа нь машин дотор цохигдоод байсан. Эмнэлэгт ирээд сая л ухаан орлоо...” гэх мэдүүлэг /1хх-ийн 65 дугаар тал/,

“...би 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үдээс хойш Шаамарт гэртээ байхад манайд Баянгол уурхайд хамт ажилладаг Хонгорзул гэх эмэгтэй, гэх залуу ын тээврийн хэрэгсэлтэй зочилж ирсэн. Тэгээд би тэр хоёртой хамт Сэлэнгэ аймгийн төвд очсон. Бид 3 Сэлэнгэд айлд очоод /танихгүй/ хоол идэж, жаахан архи, пиво уугаад амралтын газар очих үед би нэлээн согтож тасарсан бөгөөд нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. Тээврийн хэрэгсэл хэн жолоодож байсан талаар сайн мэдэхгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 66-67 дугаар тал/,

“...талийгаачийн нөхөр А******* нь цагаан өнгийн фодволктой байсан. Осол болсны дараа эмнэлэгт сэрэхэд А******* “аваар болсон миний эхнэр нас барчихлаа, хэн машин барьсан юм бэ одоо чамаас мэдүүлэг авна машины жолооч өөрөө барьсан биздээ” гэж надад хэлээд байсан. Тэгэхээр А******* нэлээд согтолттой байсан. А*******ас өөр цагаан өнгийн хувцас өмссөн хүн байхгүй байсан. Харин гэдэг залуу хар бараан өнгийн фодволктой өдөр нь ууж байхдаа фодволкоо тайлаад нүцгэн яваад байсан. Мөн намайг эмнэлэг дээр сэрэхэд А******* цагаан өнгийн фодволктойгоо байсан. Би жолоочийн эсрэг талын арын суудал дээр унтсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 68 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х. өгсөн "... Би 2022 он 07 дугаар сарын 09-ний өдөр Ерөө суманд гэртээ амарч байсан. Тэгээд 11 цагийн үед эмнэлэг дээр эгч дагуулж очиж тариа хийлгэж байсан. Тэгэхэд над руу манай компанид уулын хэсэгт ажилладаг ******* гэх залуу над руу дугаарын утсаар залгаж “Би Ерөөд дугуй засвар дээр машины дугуйг засуулж явна, Сэлэнгэ явах ажил гараад байна. Би өөрөө бол одоо жаахан пиво уусан учраас машин жолоодож болохгүй болоод байна, намайг Сэлэнгэ рүү хүргээд өгөөч гэж гуйсан. Тэгээд ******* эмнэлэг дээр ирээд намайг Сэлэнгэ рүү машин жопоодоод хүргээд өгөөч гээд гуйсан учир би зөвшөөрсөн. Тэгээд б\л оос машины түпхуүрийг аваад машиныг нь жопоодоод Сэлэнгэ аймаг руу 12 цагийн үед явах болсон. Би манай ажилд тогоочоор ажилладаг Н.Г******* гэх эгчтэй ажил ярилцахаар явсан. Тэгэхэд ******* урд суудалд хэвтээд унтаад явж байсан. Тэгээд би улсын дугаартай Хонда фит маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Шаамарын төвд Н.Г******* эгчтэй уулзаад Сэлэнгэ явахаар болсон. Тэгээд би Н.Г*******, ******* ын хамт П.А******* гэх хүний гэрт очсон. Тэгээд П.Аптанхундагын гэрт *******, Н.Г******* 1 шил архи, 2,5 литрийн пиво хувааж ууцгаасан. Би бол архи, пивоноос огт уугаагүй. *******, П.А******* нь агаар салхинд гарцгаая Хонгороо эрүүлээрээ бид ыг хүргээд өгөөч гэхээр би хүргэж өгөхөөр болсон. Тэгээд би тээврийн хэрэгслийг жолоодоод Хонгор морьт гэх амралтанд хүргэж өгсөн. Тэгээд би Хонгор морьт гэх газар хэсэг байж байгаад төв рүү хоол, *******ын гар утсыг авахаар аймгийн төв орсон. Тэгтэл над руу манай ээж залгаад “ахын чинь бие муу байна хурдан хүрээд ир” гэсэн. Би яанаа //-т хандаж “би одоо харьлаа манай ахын бие муудаад байна гэж хэлсэн. Тэгэхэд *******, Н.Г*******, Ц. нь бид чамайг хүргээд өгье. *******ын машиныг бариад 4 зам хүртэл яв гэсэн. Би Хонгорморьт амралтаас гараад 5194 СЭА улсын дугаартай Хонда фит маркийн машиныг жолоодоод урд талын суудалд П.А*******, арын суудалд талийгаач Ц., Н.Г*******, П. хүү байсан. Тэгээд би 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 19°°-20 цагийн үед машинаа унаад Дулаанхан 4 замын пост өнгөрсөн. Тэгэхэд манай эгч намайг Ерөө голын эрэг дээр перезир /төмөр замын гарам/ дээр зогсоод хүлээж байсан. Тэгээд би 20 цагийн үед Ерөө голын эрэг орчимд зогсоход , Аптанхундага, талийгаач Ц., Н.Г******* үлдсэн. Тэд тэндээ хононоо унтлаа гэсэн. Тэгэхээр нь машины түлхүүрийг нь талийгаач Ц.д өгөөд эгчийн машинд суугаад явсан. Мөн тэр үед машиндаа орж амарлаа гээд машины хаалгаар орсон. Тэгээд би Ерөө рүү харих замдаа ын утас руу залгахад “энд манай ажлын газрын хүн морь уначихсан явж байна, сая хүүхэддээ морийг нь унууллаа гэж инээж ярьж байсан бөгөөд бид т санаа зоволтгүй, ******* унтаад өгсөн” гэж ярьж байсан. Би Ерөө суманд гэртээ очсоны дараа 23 цаг 44 минутанд Ганаа эгч /Г*******/ утсаар залгаж “бид хаана осолдсоноо мэдэхгүй байна, буцах замдаа юм шиг байна, машин газарт уначихсан гэхээр хааш явж байсан юм бэ? хэн жолоо барьж явсан бэ? гэхэд би юу ч мэдэхгүй байна гэж хариу өгсөн. Тэгэхэд цаана нь бол П.А******* “миний эхнэр үхлээшдээ цус алдаад байна” гэж хэлж байхаар нь утсаа тасалсан. Тэгэхээр нь би эгч рүүгээ утсаар залгаж нөгөө хүмүүс рүү очьё осолд орсон юм шиг байна гээд эгч хамт аваараа татаад Сэлэнгэ зүг рүү очиход Арангатын даваа урууддаг тойрог зам урд тал руу машин онхолдчихсон цагдаа ирээд үзлэг хийж байсан. Хүмүүсийг эмнэлэг рүү түргэн тусламж үзүүлэхээр аваад явсан байсан. Тэгэхээр би аймгийн Нэгдсэн эмнэлэгт очоод *******ын утас руу залгахад нэг цагдаа аваад энэ утасны эзэн дусал хийлгэж байна гэхээр хүмүүсийн бие ямар байна гэж асуухад 1 хүн нас барсан талаар ярьсан. Тэгээд би эмнэлэг дээр ирэхэд П.А******* эмнэлгийн гадна тэрэг дээр суугаад тамхи татаад би эхнэр хүүхдээ алдчихпаа гэж ярьж байсан. Би өглөө үүрээр Ерөө рүү буцсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 76-77 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ш өгсөн "...2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны шилжих шөнө хүүхэд Аптанхундага маань надруу гар утсаар залгаад ээжээ дугараач нэг үг хэлчих л дээ гээд уйлаад байсан. Тухайн үед би согтуу байна гэж ойлгоод утсаар юм яриагүй. Дараа нь 12 цаг өнгөрч байхад А******* аваарт орсон гэж цагдаагаас залгасан. Тэгээд аваарт орсон газарруу нь би явж байтал цагдаагаас дахиж залгаад эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр яваад очиход А******* цусандаа будагдчихсан авгай, хүүхдээ алчихлаа, үхчихпээ гээд орилоод байсан. Тухайн үед миний ач хүү явж байсан тул би ачаа хараад байж байсан. Хэн машин барьж байсан талаар юу ч хэлээгүй. Чи машин тэрэг барьж байсан бол үнэнээ хэлээрээ гэхэд ээжээ тийм юм болоогүй гэж хэлсэн. Хар өнгийн фодболк, хар шорттой байсан. бараан өнгийн хувцастай байсан. Сайн анзаараагүй. Эмнэлэгт хэвтэж байхдаа хувцсаа сольсон. Би өглөө нь д цагаан өнгийн фодболк аваачиж өгсөн. Тухайн үед өмссөн хувцас нь нил шороо цус болчихсон байсан... гэх мэдүүлэг /1хх-ийн 81 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.ын өгсөн "...2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би Шаамар сумын 1 дүгээр баг Арангатын даваа нэртэй газарт хулгайн дуудлага мэдээллээр үүрэг гүйцэтгэж байсан. Намайг мобигийн антены хажууд байж байхад хажуу талаас саарал өнгийн машинтай эмэгтэй хун хүрч ирээд доор машин онхолдчихлоо та очоорой гэж хэлсэн. Тэгээд би цагдаа жолооч О, шинжээч Д.Б******* ын хамт очсон. Миний байсан газраас ойролцоогоор 400 метрийн зайтай осолдсон байсан. Очиход машины байдал зүүн талаарза унасан машины ертөнцийн зүгээр зүүн талд 3 хүн, баруун талд нэг эмэгтэй; нэг хүүхэд байсан. 3 хүний нэг нь жирэмсэн эмэгтэй байсан ба нөхөр нь тэвэрчихсэн орилоод байсан. Харин хажуу талд нь гэх эрэгтэй шокын байдалгай доошоо хараад хзвтэж байсан. Тэгээд би 22 цагийн үед эмч дуудсан гэж санаж байна. Тэгээд удалгүй эмч ирээд үзэхэд жирэмсэн эмэгтэй нас барсан, шокын байдалтай доош харсан эрэгтэй нь зүгээр байсан гэж хэлсэн. Би тухайн үед машины баруун галд байсан хүүхэдтэй хамт сууж байсан эмэгтэйгээс жолооч хэн бэ гэхэд доошоо хараад хэвтэж байсан шокын байдалтай залууг хэлсэн. дээд талаараа цагаан өнгийн фодволктой, доогуураа цайвар өнгийн шорттой байсан. хүүхдийн хажууд сууж байсан эмэгтэй цагаан фодволктой байсан. өөр цагаан өнгийн хувцастай хүн байгаагүй... гэх мэдүүлэг /1хх-ийн 83 дугаар тал/,

“...би өмнөх мэдүүлэг дээр ыг цагаан цайвар өнгийн фодволк өмд өмссөн байх гэж андуураад хэлсэн байна лээ. дээд талаараа хар өнгийн фодволк өмссөн байсан. Доод талаараа ямар өнгийн өмдтэй явж байсныг одоо санахгүй байна. ямартай ч өмдөө дээш нь шуугаад өмссөн байсан. Харин А******* нь мөн хар бараан өнгийн фодволк өмссөн байсан...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 84 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Б*******ийн өгсөн "... 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэж санаж байна. Арангатын даваан хулгайн дуудлага мэдээлэл гарсаэ гээд би ажлын хэсгийн хамт орой 19 цагийн үед ажиллаж байхад замаар явж байсан нэг машин зогсоод дотроос нь нэг хүн бууж ирээд “сая замын хажууд нэг машин уначихлаа” гэж хэлсэн. Шаамар сумын хэсгийн телөөлөгч , жолооч О ын хамт осол болсон гэх газарт очсон. Би машинаас буухад урдаас нэг эгч алхаад ирж байсан ба энэ үед жолооч нь хэн юм гзхэд уг эгч тэр хэвтэж байна гэж нэг хүнийг заасан. Уг хэвтэж байсан хүний хажууд талийгаач эмэгтэй нөхөр нь тэврээд манай эхнэр үхлээшдээ тус гэж хэлсэн. Очоод жирэмсэн эмэгтэйн биеийн байдлыг үзэхэд зүрх цохилж байсан. Мөн осолд орсон машины ард дугуйг нь налаад нэг хуүхэд сууж байсан. уг хүүхэд дээр очоод юу болж байгаа талаар асуухад уг хүүхэд юм ярихгүй байсан. уг хүүхдэд хувцсаа өмсүүлээд хажууд нь суусан. Би жирэмсэн эгч дээр буцаад очиход зүрх нь зогссон байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд жирэмсэн эмэгтэйг үзээд нас барсан байна гээд нөхөртэй нь хамт мөн анх газар хэвтэж байсан эрэгтэйтэй хамт аваад явсан. Анх бид ыг очиж байхад урдаас алхаж байсан эгчийг Оггонбаатар жолооч машиндаа суулгасан. Удалгүй төвөөс ажлын хэсгийнхэн ирээд үзлэг хийсэн. Асуухад Арангатын даваа уруудаад явж байхад осолд орчихлоо гэж хэлсэн. Тэгээд би дахиад жолоо хэн барьж байсан талаар асуухад уг эмэгтэй хэсэг чимээгүй зогссон. Тэгсэн цаанаас нь А******* би жолоо бариагүй гэж хэлээч чи яагаад чимээгүй байгаад байгаа юм гэж хэлсэн Тэгсэн уг эмэгтэй анх заасан эрэгтэйг жолоо барьж явсан гэж хэлсэн. Жолоо бариад явж байсан гэх гэх хүн нь хар өнгийн хувцастай харин талийгаач болон нөхрийг нь ямар хувцастай явж байсныг санахгүй байна. Тод өнгийн хувцастай гэж санаж байна... гэх мэдүүлэг / 1хх-ийн 197 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч өгсөн "... шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг нь дүрс бичлэгний төхөөрөмжийн дэлгэцнээс дэлгэц хуулбарлах программ ашиглаж  хуулбарлаж бичсэн байсан. Иймд шинжилгээний обьектийн дагуу хуулбар хувь шинжилгээнд тэнцэхгүй. Шөнийн тусгалтай камерт хувцасны өнгө материалаасаа хамаарч хувирч харагдах боломжтой тул цайрч харагдах боломжтой...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 199 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.С өгсөн "...Намайг гэрт байхад найз надруу гар утсаар залгаад “арангатын даваан дээр осол болсон байна эмнэлэг дээр яваад оч” гэж хэлсэн Эмнэлэг дээр яваад очтол мэс заслын тасагруу А*******, хамт явж байсан хүмүүсийг оруулсан. Тухайн үед хамт явж байсан хүмүүсээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Өглөө нь тасагт нь хэвтэж байхад юу болсон талаар асуухад Аптанхундага “эхнэр газар дээрээ нас барсан” гэж хэлсэн. А*******, , Аптанхундагын хүүхэд гурав нэг өрөөнд хэвтэж байсан. А*******ас асуутал би бариагүй барьсан гэж хэлсэн. Би дахиад лавлаад асуутал би бариагүй амлая гээд ээждээ хэлээд байсан. Тухайн үед А******* дээд талаараа хар өнгийн фодболктой, доод талаараа хар өмдтэй байсан. Шорт өмд өмссөн талаар санахгүй байна. Би гэрээс нь очиж хувцас аваад ирсэн ба цагаан өнгийн фодболк цагаан оймс авчирсан. хар өнгөтэй тал ханцуйтай майк өмссөн байсан. хүүхэд болох А одоо 3 настай. Тухайн үедээ ээжээ ёооёоо гээд үхчихсэн гэж хэлсэн. Машин унаад ээжээ ёооёоо гээд үхчихсэн гэж хэлсэн .Өөр юм хэлж яриагүй. А******* орилж чарлаад нөгөө хоёр нь чимээгүй хэвтээд байсан. Яг хэр зэрэг согтолттой байсан талаар мэдэхгүй байна. эмнэлэгт хэвтэж байхад надтай бол юм яриагүй. А*******тай юм ярихдаа одоо яах уу Хундагаа гээд л байсан. /1хх-ийн 214 дүгээр тал/,

 

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 289 дугаартай “...Н.Г*******гийн биед баруун, зүүн бугалга, тохой, шуу, гуя өвдөг шилбэнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 102-103 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 287 дугаартай “...П.Алтанхундагийн биед хацар, шуу, нуруу, гуя, өвдгөнд улаан хүрэн зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 109-110 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 286 дугаартай “... биед нурууны ар хэсэгт цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 116-117 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 288 дугаартай “...*******ын биед зүүн шилбэ, чигчий хуруунд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 123-124 дүгээр тал/,

 Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаартай “...талийгаач Ц.С биед суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, тархи дарагдал, өвчүү яс, олон хавирганы хугарал, уушгины эдийн язрал, элэгний эдийн задрал, дотуур цус алдалт, баруун бугалга дунд 1/3-н далд хугарал, баруун нүдний дээд доод зовхи, цээж, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, баруун зүүн гуя, баруун шилбэ, баруун шагай, цээж, хэвлийн баруун доод хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Ц.С биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчтэй цохилтын олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Ц. нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаач Ц. нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан байна. Талийгаач Ц. нь гавал тархины битүү гэмтэл, суурь ясны хугарал тархины эдийн няцралын улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 129-133 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 102 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн Ц.С цогцосны гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардаснууд, эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 155-158 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2722 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн CD дискэнд хадгалагдаж байх “Art al deerees 2022-07-09 23-06-15.mp4”, “Ar tal dooroos 2022-07-09 23-05-12.mp4”, “Urd tal deerees 2022-07-09 23-06-08.mp4”, “Urd tal dooroos 2022-07-09 23-06-21.mp4”, “Urd tal tomruulsan 2022-07-09 23-06-15.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд нь төхөөрөмжийн дэлгэцнээс дэлгэц хуулбарлах “Bandicam” программ ашиглан үүсгэсэн дүрс бичлэгүүд байх бөгөөд дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэхгүй...” гэх дүгнэлт /174-177 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн “Цахир гүн” ХХК-ий Мөнгөн хүлэг авто сургуулийн ЗХД, жолоодлгын багш 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай “... улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.Жолоочийн үүрэг. 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 183 дугаар тал/,

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Сэтгэцийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн 68/22 дугаартай “...Насантогтох овогтой Г******* нь сэтгэцийн хувьд одоогоор эрүүл болно. Насантогтох овогтой Г******* нь сэтгэцийн хувьд эрүүл тул эмнэлэгийн чатай албадан эмчилгээ шаардлагагүй. Насантогтох овогтой Г******* нь сэтгэцийн хувьд одоогоор эрүүл бөгөөд мэдүүлгийнхээ мөн чаыг ухамсарлан ойлгож үнэн зөв мэдүүлэх чадвартай ба болж өнгөрсөн үйл явдлыг санаж байгаа эсэхийг тогтоох боломжгүй...” гэх магадлагаа /хх-ийн 224 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0090 дугаартай “...шинжилгээн ирүүлсэн “ХГҮ-р бэхжүүлж авсан Сэлэнгэ аймаг” гэж хаягласан дугтуйд байх “banana CD-R” гэсэн бичигтэй CD дотор ирүүлсэн “Art al deerees 2022-07-09 23-06-15.mp4”, “Ar tal dooroos 2022-07-09 23-05-12.mp4”, “Urd tal deerees 2022-07-09 23-06-08.mp4”, “Urd tal dooroos 2022-07-09 23-06-21.mp4”, “Urd tal tomruulsan 2022-07-09 23-06-15.mp4” нэртэй 5 ширхэг дүрс бичлэгийг Windows үйлдлийн системтэй төхөөрөмж дээр тоглуулах явцдаа төхөөрөмжийн дэлгэцийг хуулбарлаж /screen record/ бичсэн байх тул дүрс бичлэгийн адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй байна. шинжилгээнд ирүүлсэн “Туршилт хийсэн бичлэг Сэлэнгэ аймаг” гэж хаягласан дугтуйд байх “POSO CD-R” гэсэн бичигтэй CD дотор ирүүлсэн “1min 25sec-3min 50 sec Caraag.asf, 2min 40sec-4min Har.asf” нэртэй 2 ширхэг дүрс бичлэг дүрс бичлэгийн адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх 5 ширхэг дүрс бичлэг нь дүрс бичлэгийн адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй байх тул харьцуулах загварт ирүүлсэн 2 ширхэг дүрс бичлэгтэй адилтгах боломжгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 232-238 дугаар тал/,

Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14 дүгээр тал/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-33 дугаар тал/

Хохирогч Ц.С эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-37 дугаар тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-44 дүгээр тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-46 дугаар тал/,

Согтуурал хэмжсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-50 дугаар тал/,

Эд зүйл хүлээн авсан, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-54 дүгээр тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 134-149 дүгээр тал/

Тээврийн хэрэгслийн техникийн байдалд шинжилгээ хийсэн тухай 2022 оны №18-07-022/09 дугаартай шинжилгээ хийсэн дүгнэлт /хх-ийн 163-166 дугаар тал/,

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 189-194 дүгээр тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 241-242 дугаар тал/,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 84 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 245-249 дүгээр тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 105-106, 112-113, 119-120, 126, 150-151, 167-168, 178-179, 184-185, 225-226, 239-240 дүгээр тал/

Яаралтай түргэн тусламжийн хуудас /хх-ийн 104, 111, 118, 125 дугаар тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримтууд /2хх-ийн 07- 58, 60-67 дугаар тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /2хх-ийн 69-71 дүгээр тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2хх-ийн 02 дугаар тал/

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /2хх-ийн 03 дугаар тал/

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /2хх-ийн 04 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа / 2хх-н 05 дугаар тал /,

Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2хх-ийн 89 дүгээр тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас / 2хх-ийн 90 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч ын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний орой 22-23 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ улсын дугаартай “Хонда Фит” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт олон улсын А0402 дугаар авто замын Аргантын давааны баруун талд зам ангийн тойрог гэх хэсэгт  зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч П.А*******, Н.Г******* ын биед хөнгөн гэмтэл,  зорчигч  Ц.С амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ... 2023 оны 07-р сарын 09-ний шөнө гэртээ унтаж байхад  манай  талийгаач охины найз ирээд , А******* осолд орсон байна, эмнэлэг явъя гэж хэлсэн. Эмнэлэг дээр ирэхэд  зээ хүү маань байсан, А******* бас цаана нь хэвтэж байсан. Би охиноо хайгаад асуугаад байсан чинь байхгүй байсан ба нас барсан байна гэж мэдсэн.Охин маань  өнөө, маргаашгүй төрөх гээд том гэдэстэй ,амралтаа аваад удаагүй байсан. Би сайхан охиноо алдаж  4 настай, 7 настай, 12 настай  гурван өнчин хүүхэд өөрийн хүүхэдтэй буюу 4 өнчин хүүхдийн хамт ам бүл 5-лаа амьдарч байна. Одоо би хэдэн нялх , өнчин хүүхэдтэй хэцүү байна.Энэ хүн  оршуулгын зардлын хохирол өгөхөөр  2023-04-05-нд  ирэхдээ  надаас уучлал гуйгаад , та ггомдолгүй гэж хэлж өгөөч гэж  гуйсан. Ингэж хэлээд  мөнгө төгрөг өгөхөд нь энэ хэргийг   үйлдсэн юм байна гэж би бодсон гэж мэдүүлсэн,

Шүүх хуралдаанд гэрч*******аас ... Тухайн үед  шар үстэй эмэгтэй овоо ярих чадвартай  байхаар нь жолоо хэн барьж явсан бэ гэхэд энэ гээд эрүүгээр заасан ба хэвтэж байгаа залууг  заасан. Тэр хүн нь  одоо энэ шүүгдэгч    мөн байнаа. Хэрэг учралын газар  очиход нилээн харанхуй болсон бид машины гэрэл тусгаж харж байсан. Гэрэлд бол тодорхой харагдаж байсан, жилийн өмнө болсон болохоор би  өмсөж явсан хувцасыг нь сайн санахгүй байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,  

Шүүх хуралдаанд гэрч  Д.Б*******ээс .... Биднийг очиход нэг эмэгтэй бидэн рүү алхаад ирсэн  жолоо хэн барьж явсан вэ гэж асуухад тэр байна гэж хэвтэж байсан хүнийг заасан. Тэр хүн нь одоо энэ танхимд байгаа гэж энэ хүн мөн. Тухайн үед  талийгаачийн нөхөр бололтой хүн эхнэрээ тэврээд орилоод байсан. Тэнд өөр  хүн байгаагүй. Тухайн үед энэ хүмүүсийг ямар хувцастай явсныг санахгүй байна. А******* гэж  энэ хүн би жолоо бариагүй гэж хэлээчээ гэж  тэр эмэгтэй рүү хандаж хэлж байсныг санаж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүх хуралдаанд гэрч  П.А*******  мэдүүлэхдээ.. .  Бид нилээн архи уусан. Орой болоод голын эрэг дээрээс  наашаа хөдлөхөд  22-23 цаг болж байсан,  өөрөө машинаа барина гээд жолоо бариад нааш явж байгаад Аргатын дааваа уруудаад осол болсон, жолоочийн ард  талийгаач эхнэр сууж явсан, миний ард Г******* сууж явсан.Голын эрэг дээрээс   жолоон дээрээ суугаад хөдлөхдөө   бие засаад явсан шүү дээ. Тухайн үед биеэ авч явах чадвартай гайгүй байсан . Манай талийгаач эхнэрээс   машины түлхүүрээ аваад машинаа барьсан шүү дээ гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 289 дугаартай “...Н.Г*******гийн биед баруун, зүүн бугалга, тохой, шуу, гуя өвдөг шилбэнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 102-103 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 287 дугаартай “...П.Алтанхундагийн биед хацар, шуу, нуруу, гуя, өвдгөнд улаан хүрэн зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 109-110 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 286 дугаартай “... биед нурууны ар хэсэгт цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 116-117 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 288 дугаартай “...*******ын биед зүүн шилбэ, чигчий хуруунд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 123-124 дүгээр тал/,

 Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаартай “...талийгаач Ц.С биед суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, тархи дарагдал, өвчүү яс, олон хавирганы хугарал, уушгины эдийн язрал, элэгний эдийн задрал, дотуур цус алдалт, баруун бугалга дунд 1/3-н далд хугарал, баруун нүдний дээд доод зовхи, цээж, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, баруун зүүн гуя, баруун шилбэ, баруун шагай, цээж, хэвлийн баруун доод хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Ц.С биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчтэй цохилтын олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Ц. нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаач Ц. нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан байна. Талийгаач Ц. нь гавал тархины битүү гэмтэл, суурь ясны хугарал тархины эдийн няцралын улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 129-133 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 102 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн Ц.С цогцосны гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардаснууд, эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 155-158 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2722 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн CD дискэнд хадгалагдаж байх “Art al deerees 2022-07-09 23-06-15.mp4”, “Ar tal dooroos 2022-07-09 23-05-12.mp4”, “Urd tal deerees 2022-07-09 23-06-08.mp4”, “Urd tal dooroos 2022-07-09 23-06-21.mp4”, “Urd tal tomruulsan 2022-07-09 23-06-15.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд нь төхөөрөмжийн дэлгэцнээс дэлгэц хуулбарлах “Bandicam” программ ашиглан үүсгэсэн дүрс бичлэгүүд байх бөгөөд дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэхгүй...” гэх дүгнэлт /174-177 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн “Цахир гүн” ХХК-ий Мөнгөн хүлэг авто сургуулийн ЗХД, жолоодлгын багш 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай “... улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.Жолоочийн үүрэг. 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 183 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0090 дугаартай “...шинжилгээн ирүүлсэн “ХГҮ-р бэхжүүлж авсан Сэлэнгэ аймаг” гэж хаягласан дугтуйд байх “banana CD-R” гэсэн бичигтэй CD дотор ирүүлсэн “Art al deerees 2022-07-09 23-06-15.mp4”, “Ar tal dooroos 2022-07-09 23-05-12.mp4”, “Urd tal deerees 2022-07-09 23-06-08.mp4”, “Urd tal dooroos 2022-07-09 23-06-21.mp4”, “Urd tal tomruulsan 2022-07-09 23-06-15.mp4” нэртэй 5 ширхэг дүрс бичлэгийг Windows үйлдлийн системтэй төхөөрөмж дээр тоглуулах явцдаа төхөөрөмжийн дэлгэцийг хуулбарлаж /screen record/ бичсэн байх тул дүрс бичлэгийн адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй байна. шинжилгээнд ирүүлсэн “Туршилт хийсэн бичлэг Сэлэнгэ аймаг” гэж хаягласан дугтуйд байх “POSO CD-R” гэсэн бичигтэй CD дотор ирүүлсэн “1min 25sec-3min 50 sec Caraag.asf, 2min 40sec-4min Har.asf” нэртэй 2 ширхэг дүрс бичлэг дүрс бичлэгийн адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх 5 ширхэг дүрс бичлэг нь дүрс бичлэгийн адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй байх тул харьцуулах загварт ирүүлсэн 2 ширхэг дүрс бичлэгтэй адилтгах боломжгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 232-238 дугаар тал/,

Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14 дүгээр тал/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-33 дугаар тал/

Хохирогч Ц.С эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-37 дугаар тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-44 дүгээр тал/,

Согтуурал хэмжсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-50 дугаар тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 134-149 дүгээр тал/

Тээврийн хэрэгслийн техникийн байдалд шинжилгээ хийсэн тухай 2022 оны №18-07-022/09 дугаартай шинжилгээ хийсэн дүгнэлт /хх-ийн 163-166 дугаар тал/,

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 189-194 дүгээр тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 241-242 дугаар тал/,

Яаралтай түргэн тусламжийн хуудас /хх-ийн 104, 111, 118, 125 дугаар тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримтууд /2хх-ийн 07- 58, 60-67 дугаар тал/,

Хохирол нэхэмжилсэн баримтууд болон бусад  хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч *******ын  үйлдсэн гэмт хэрэг нь  нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч аас...Шүүгдэгч *******т холбогдох  хэргийг бүрэн гүйцэд шалгаагүй нотолбол зохих хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, хэргийн газрын үзлэг шаардлага хангахгүй, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдээгүй атлаа сэжигтэнээр мэдүүлэг авч хууль  зөрчсөн, хэт нэг талыг барьж хэргийг шалгасан,мэдүүлгийн  зөрүүг гаргаагүй, өнөөдрийн шүүх хуралдаанд орж байгаа болон хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байгаа бөгөөд шүүгдэгч Д.Ишиноровыг энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн  нотлогдон тогтоогдоогүй байна гэж үзэж байна .

Тэр өдөр буюу 07 дугаар сарын 09-нд  шүүгдэгч ******* хар подволктой,  гэрч П.А******* цагаан подволктой явж байсан гэсэн гэрчүүдийн мэдүүлэг байдаг, сиди бичлэгт төмөр замын гарцаар машиныг цайвар хувцастай хүн барьж явж байгаа харагддаг, үүнийг дахин шалгах туршилт хийхээр шүүхээс буцаасан боловч туршилт хийхдээ  зун гарсан хэргийг намар туршилт хийж байгаа нь үнэхээр учир дутагдалтай байна. Адилхан архи ууж согтуурсан хүмүүсийг  согтуурлын зэргийг шалгахад /даригар үлээлгэхэд  / нөгөө хоёр нь цуг уусан хүн нь 00 буюу эрүүл  гарч , ынх болохоор 1.24 согтолтой гардаг , үүнд бас эргэлзээ төрж байна. Өнөөдөр зөвхөн П. мэдүүлгээр шүүгдэгчийг  яллах үндэслэлгүй, хэлмэгдүүлнэ. Нэг хүнийг гэм буруутайд тооцсоноос 10 хүнийг  цагаатга гэж үг байдаг үүнийг анхаарах хэрэгтэй.Мөн прокурор *******ын машиныг хаз,тормоз муутай байсан гэж ярьж байгаа боловч шинжээчийн дүгнэлтэнд огт тусгагдаагүй шүү дээ мөрдөгч Б******* тачирхан үстэй гэж яагаад ярих болсон юм, үүнийг шалгаагүй, хар ,цагаан өнгө тодорхой харагдаж байна. Хэрэгт  шүүгдэгч *******ыг машин барьж явсныг нотлох ямар ч  баримт байхгүй тул гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү гэв.

Шүүхээс шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн улсын дугаартай “Хонда Фит” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт олон улсын А0402 дугаар авто замын Аргантын давааны баруун талд зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Ц.С амь нас хохирсон гэмт хэрэгт үйлдсэн болох нь: Шүүх хуралдаанд гэрчээр   П. мэдүүлсэн. .  Бид нилээн архи уусан. Орой болоод голын эрэг дээрээс  наашаа хөдлөхөд  22-23 цаг болж байсан,  өөрөө машинаа барина гээд жолоо бариад нааш явж байгаад Аргатын дааваа уруудаад осол болсон, жолоочийн ард  талийгаач эхнэр сууж явсан, миний ард Г******* сууж явсан.Голын эрэг дээрээс   жолоон дээрээ суугаад хөдлөхдөө   бие засаад явсан шүү дээ. Тухайн үед биеэ авч явах чадвартай гайгүй байсан . Манай талийгаач эхнэрээс   машины түлхүүрээ аваад машинаа барьсан шүү дээ гэх мэдүүлэг, Шүүх хуралдаанд гэрч Б.ын мэдүүлсэн ... шинжээч Б******* бид хоёр  осол гарсан очиход  нэг эрэгтэй хүн эхнэр гэж эмэгтэйгээ тэвэрээд газар сууж байсан, мөн жаахан хүү байсан, нэг эрэгтэй хүн доошоо хараад хэвтэж байсан. Тухайн үед  шар үстэй эмэгтэй овоо ярих чадвартай  байхаар нь жолоо хэн барьж явсан бэ гэхэд энэ гээд эрүүгээр заасан ба хэвтэж байгаа залууг  заасан. Тэр хүн нь  одоо энэ шүүгдэгч    мөн байнаа. гэх мэдүүлэг,  Шүүх хуралдаанд гэрч  Д.Б*******ийн мэдүүлсэн  .... Цагийг нь санахгүй байна бид  өөр хулгай хэргийн газрын үзлэг дээр явж байхад  осол гаргасан байна гэж  хэлээд бид хоёр очсон. Биднийг очиход нэг эмэгтэй бидэн рүү алхаад ирсэн  жолоо хэн барьж явсан вэ гэж асуухад тэр байна гэж хэвтэж байсан хүнийг заасан. Тэр хүн нь одоо энэ танхимд байгаа гэж энэ хүн мөн. Тухайн үед  талийгаачийн нөхөр бололтой хүн эхнэрээ тэврээд орилоод байсан. Тэнд өөр  хүн байгаагүй гэх мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батцэнгэлийн  мэдүүлсэн .... Охин маань  өнөө, маргаашгүй төрөх гээд том гэдэстэй ,амралтаа аваад удаагүй байсан. Би сайхан охиноо алдаж  4 настай, 7 настай, 12 настай  гурван өнчин хүүхэд өөрийн хүүхэдтэй буюу 4 өнчин хүүхдийн хамт ам бүл 5-лаа амьдарч байна.Би өөрөө тэтгэвэрт байдаг. Охиноо алдсандаа маш их гомдолтой байна. Одоо би хэдэн нялх , өнчин хүүхэдтэй хэцүү байна.Энэ хүн  оршуулгын зардлын хохирол өгөхөөр  2023-04-05-нд  ирэхдээ  надаас уучлал гуйгаад , та ггомдолгүй гэж хэлж өгөөч гэж  гуйсан. Ингэж хэлээд  мөнгө төгрөг өгөхөд нь энэ хэргийг   үйлдсэн юм байна гэж би бодсон гэх мэдүүлэг  болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар  шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж,

Мөн өмгөөлөгч аас  согтууралын зэрэг шалгасан эргэлзээтэй гэж байгаа боловч шүүх хуралдаанд  гэрч   Э.Б*******ий .. 2022 оны 07 дугаар сарын 09-ноос 10-нд шилжих шөнө би  замын цагдаагаар ажилаж байсан ба тэр шөнө ажилтай байсан. Надад үүрэг өгч эмнэлэг дээр очиж  осол болсон хүмүүсийн согтууралыг даригр багаж үлээлгэж  шалгасан. Шалгасан тэмдэглэлийг зургаар балгаажуулж тухай үед нь өгсөн . Багаж бол  стандарт хэмжил зүйн газраас баталгаажиж ирсэн багаж байгаа. Бид энэ багажаародоо  ажил үүргээ гүйцэтгэж байгаа гэх мэдүүлгээр согтуурлын зэргийг шалгахдаа хууль зөрчөөгүй,эргэлзээгүй  байна гэж тус тус дүгнэсэн болно.

Харин Сиди бичлэгүүд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2722 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн CD дискэнд хадгалагдаж байх дүрс бичлэгүүд нь төхөөрөмжийн дэлгэцнээс дэлгэц хуулбарлах “Bandicam” программ ашиглан үүсгэсэн дүрс бичлэгүүд байх бөгөөд /174-177 дугаар тал/, дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэхгүй...” гэх дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0090 дугаартай “...шинжилгээн ирүүлсэн “ХГҮ-р бэхжүүлж авсан Сэлэнгэ аймаг” гэж хаягласан дугтуйд байх “banana CD-R” гэсэн бичигтэй CD дотор ирүүлсэн “Art al deerees 2022-07-09 23-06-15.mp4”, “Ar tal dooroos 2022-07-09 23-05-12.mp4”, “Urd tal deerees 2022-07-09 23-06-08.mp4”, “Urd tal dooroos 2022-07-09 23-06-21.mp4”, “Urd tal tomruulsan 2022-07-09 23-06-15.mp4” нэртэй 5 ширхэг дүрс бичлэгийг Windows үйлдлийн системтэй төхөөрөмж дээр тоглуулах явцдаа төхөөрөмжийн дэлгэцийг хуулбарлаж /screen record/ бичсэн байх тул дүрс бичлэгийн адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй байна. шинжилгээнд ирүүлсэн “Туршилт хийсэн бичлэг Сэлэнгэ аймаг” гэж хаягласан дугтуйд байх “POSO CD-R” гэсэн бичигтэй CD дотор ирүүлсэн “1min 25sec-3min 50 sec Caraag.asf, 2min 40sec-4min Har.asf” нэртэй 2 ширхэг дүрс бичлэг дүрс бичлэгийн адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх 5 ширхэг дүрс бичлэг нь дүрс бичлэгийн адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй байх тул харьцуулах загварт ирүүлсэн 2 ширхэг дүрс бичлэгтэй адилтгах боломжгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 232-238 дугаар тал/ гарсан учир   дээрх бичлэгийг  үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай өмгөөлөгчийн саналыг тус тус хүлээж авах үндэслэлгүй байна гэж үзэв.

Шүүх хуралдаанд мөн шүүгдэгч *******ыг хар подволктой ,гэрч П.А хар  болон цагаан подволктой явсан гэж маргаж байгаа  боловч Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч өгсөн "... шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг нь дүрс бичлэгний төхөөрөмжийн дэлгэцнээс дэлгэц хуулбарлах программ ашиглаж  хуулбарлаж бичсэн байсан. Иймд шинжилгээний обьектийн дагуу хуулбар хувь шинжилгээнд тэнцэхгүй. Шөнийн тусгалтай камерт хувцасны өнгө материалаасаа хамаарч хувирч харагдах боломжтой тул цайрч харагдах боломжтой...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 199 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2722 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн CD дискэнд хадгалагдаж байх дүрс бичлэгүүд нь төхөөрөмжийн дэлгэцнээс дэлгэц хуулбарлах “Bandicam” программ ашиглан үүсгэсэн дүрс бичлэгүүд байх бөгөөд /174-177 дугаар тал/, дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэхгүй...” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0090 дугаартай дүгнэлтээр Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх 5 ширхэг дүрс бичлэг нь дүрс бичлэгийн адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй байх тул харьцуулах загварт ирүүлсэн 2 ширхэг дүрс бичлэгтэй адилтгах боломжгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 232-238 дугаар тал/ гарсан байх тул дахин шалгаж дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

 Шүүгдэгч *******ыг  2022 оны 07 дугаар сарын 10-нд сэжигтэнээр  мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг ноцтой зөрчсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн  34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  5-д  заасны дагуу хуралдааныг хойшлуулсан хугацаанд дээрх алдааг засаж ирүүлээгүй тул шүүгдэгч *******ыг  2022 оны 07 дугаар сарын 10-нд сэжигтэнээр  авсан мэдүүлгийг шүүх үнэлгээгүй болно.

Иймд шүүх шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж согтуурсан үедээ  тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд  оролцсон нь гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь нас хохироосон  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.1 дэхь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч  *******ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл  жолоодон замын хөдөлгөөнд оролцож  хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчлан заасны дагуу шүүгдэгч ******* нь  хариуцан арилгах үүрэгтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч  Ц.С амь нас хохирсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  оршуулгын зардалд 10,089.405 төгрөг, тэжээгчээ алдсаны 3 хүүхдийн тэтгэмж  бүгд 24.599.880 төгрөгийг, талийгаач охин Солонгийн зээлийг банкнаас надаас нэхээд  байгаа  тул  банкны зээл 10.064.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 150.000.000 төгрөг, бүгд 194.753.285 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар  нэхэмжлэсэн байна.

Шүүгдэгч *******оос оршуулгын зардал  10.089.405 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Харин тэжээгчээ алдсаны тэтгэмж буюу  гэм хор учруулсны нөхөн төлбөрийг хүүхдүүдийг 16 нас хүртэл  авахаар тооцож бүрэн авахаар  24.599.880 төгрөг нэхэмжилсэн байна.

Гэм хор учруулсны нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар ... бага насны буюу насанд хүрээгүй иргэнд  арван зургаан нас суралцаж байгаа бол  18 нас хүртэл олгохоор хуульчилсан ба  талийгаач Ц.С  авч байсан цалингин дундаж цалингаас  нотлох баримтыг үндэслэн  хуульд заасны дагуу тэтгэмжийн зөрүүг бодож    насанд хүрээгүй Ч. А, Ч.А,  С.А ыг 16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 нас хүртэл  хүүхэд тус бүрд 89.130 төгрөг,  бүгд сар бүр 267.390 төгрөгийг  шүүгдэгч *******оос гаргуулж,   хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. Батцэнгэлд  олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  сэтгэл санааны хохирол 150.000.000 төгрөгийн   нэхэмжлэлийг   ямар баримтыг үндэслэн, яаж тооцоолон  нэхэмжлэж байгаа нь тодорхойгүй байх тул хэлэлцэхгүйгээр орхиж,сэтгэцэд учирсан хохирол тооцуулах нэхэмжлэл, хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг  нээлттэй үлдээж  шийдвэрлэв.

Банкны зээл 10.064.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд  хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд талийгаач Ц., П.А******* ын ХААН банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгыг ирүүлсэн байх ба   хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батцэнгэл нь ХААН  банктай байгуулсан үндсэн болон хамтран зээлдэгчийн үүрэг хүлээсэн ямар нэг гэрээ, хэлцэл нотлох баримт байхгүй тул   банк дээрх  зээлийг хохирогчийн   хууль ёсны төлөөлөгч шаардах эрхгүй бөгөөд  өөрөөр хэлбэл дээрх  талийгаач Ц., П.А******* ын ХААН банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга нь  хууль ёсны төлөөлөгч Б.Батцэнгэлд огт хамааралгүй байх тул  10.064.000 төгрөг нэхэмжлэсэн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирогч  Н.Г*******, П.А*******    энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч аас нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөхөөр  завсарлах ажлын  2 хоногийн  хугацааг авсан боловч дээрх хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид  ямар нэг хохирол төлж барагдуулаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас... Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж , 6 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: ... Шүүгдэгч *******ыг шүүхээс гэм буруутайд тооцуулах саналтай байна.Өнөөдөр нэг хүний амь нас хохирсон талаар асуудал яригдаж байгаа боловч өнөө маргаашгүй хорвоод мэндэлж хүн болох байсан ургийн асуудал хохирсон байгаа. Мэдээж хор уршиг арилаагүй. Нас барсан хүнийг орлох ямар ч зүйл байхгүй. Эхийгээ алдсан 3 хүүхдийн нүд өглөө болгон нулимс цийлгэнэсэн, мэдээж анги танхимынх нь хүүхдүүд хажууд нь ээж аав гэж ярихад хүүхдийн сэтгэл ямар байх вэ? Энэ болгоныг  шүүх харгалзаж үзэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин: Шүүхийн гэм буруугийн талаар гарсан  шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. ******* хохирол төлбөр төлөөд байгаа нь энэ хүний зан ааш, ёс суртахууны хувьд ямар хүн бэ гэдэг нь харагдаж байна Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд хор уршиг мэдээж арилахгүй. Учруулсан хохирлоо төлсөн нь тодорхой хэмжээгээр хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээ 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол  тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээний 2-ны 1-с хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний 2/1-с багагүй ял оногдуулан гэснийг хэрэглэж өгнө үү.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай: Санал байхгүй. Г.Амартүвшин өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна ... гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : ... *******т маш их гомдолтой байна. Энэ хүн шүүхээс гэм буруутай гэж тогтоогдсон. Надад миний охины хувь заяаг тасалдуулж сэтгэл санааны гүн хямралд орсон. Нүүрэнд нь гуниг хурсан хүүхдүүдээ хараад зүрхийг минь зүсэж байна. Миний хувьд зээ аа хараад маш их өрөвдөж байна. Гэм буруутай этгээдэд хатуу ял оноогоосой гэж хүсэж байна. Хохирол төлбөрөөс минь төлөлцөөд өгсөн бол энэ хүн тийм сэтгэгдэл төрүүлсэнгүй. Шүүх сэтгэл санааны хохирлыг энэ хүний үйлдлээс болж хохирсон биднийг бодож хамтад нь шийдсэн бол зүгээр байна. Үхэн үхтлээ зээ ынхаа гомдлыг нэхэмжлэх болно ... гэв.

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэхь хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж ча, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэхь хэсгийн 4.1 дэх хэсэгт...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчилсан ба  *******ын үйлдсэн гэмт хэрэг нь  хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хохирол, хор уршгийн шинж ча, хохирол хор уршгийг төлж барагдуулсан эсэх, шүүгдэгчийн хувийн байдал  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж ча зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд  заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар ... шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ , гэмт хэргийн шинж ча,хохирол, хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал,   гэмт хэргийн нийгмийн аюулын шинж ча зэргийг  харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээ 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн  улмаас учруулсан хохирлоо улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол  тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээний  хоёрны нэгээс хэтрэхгүйгээр , ялын доод хэмжээний хоёрны нэгээс  багагүй ял оногдуулан гэж  хэрэглэж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн саналыг  хүлээн авах хууль зүйн  үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СИДИ, 1 ширхэг флаш дискийг тус тус хэрэгт хавсарган хадгалахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Дондогсүрэнгийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэхь хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан  “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж согтуугаар  тээврийн хэрэгсэл жолоодож  хүний  амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дондогсүрэнгийн ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын  эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар   насанд хүрээгүй  Ч.А, Ч.А,  С.А ыг 16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр хүүхэд тус бүгд 89.130 төгрөг,  бүгд 267.388 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж,   хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. Батцэнгэлд  олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  сэтгэл санааны хохирол 150.000.000 төгрөг нэхэмжилсэнийг хэлэлцэхгүй  орхиж,  банкны зээл 10.064.000 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, сэтгэцэд учирсан хохирол тооцуулах нэхэмжлэл, хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг  нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэсүгэй.

8. .Хохирогч  Н.Г*******, П.А*******    энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шүүгдэгч *******  нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болохыг дурьдсугай.

10.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди, 1 ширхэг флаш дискийг тус тус хэрэгт хавсарган  хадгалсугай.

11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ч.МӨНГӨНЦЭЦЭГ