Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 00431

 

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 153/ШШ2020/00431

Жаргалант сум

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны нэхэмжлэлтэй, Ховд аймгийн жаргалант сумын Наран багийн 23-09 тоотод оршин суух Г.Н- -т холбогдох 954,314 /есэн зуун тавин дөрвөн мянга гурван зуун арван дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 153/2020/00517/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Балт шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба нь Г.Н-аас 954,314 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Г.Н- нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Санхүүгийн хяналт аудитын төрийн сангийн 100160051411 тоот дансанд актын төлбөрөө төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба нь Г.Н-т холбогдуулан актын төлбөр 954,314 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагч Г.Н- нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэсэн үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Балт нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Өөдэй  нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/11 дугаартай албан бичгээр Н.Балтад итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Балтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 4 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны нэхэмжлэлтэй Г.Н-т холбогдох актын төлбөр 954,314 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Н-т нь биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                      Х.ОТГОНЖАРГАЛ