Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/184

 

                                       Монгол Улсын нэрийн өмнөөс

******* дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга А.Энхзул

Улсын яллагч Т.Нансалмаа

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч  Г.Амартүвшин, Э.Алтан-Уяа

Шүүгдэгч “Алтанбилэг” ХХК-ий өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил,

Шүүгдэгч*******гийн өмгөөлөгч Р.Атарцэцэг,

Шүүгдэгч *******,*******,  “Алтанбилэг” ХХК-ий хууль ёсны төлөөлөгч П.Б нарыг  оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн  22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт  үйлдэн ирүүлсэн “Алтан билэг” ХХК, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн*******анд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн*******ын Засаг дарга ажилтай, ам бүл 5, ээж, 3 хүүхдийн хамт, *******,*******,, тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ,

2. Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа автомашины худалдаа эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ,,,, тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ,

3. 2005 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 01 дугаартай шийдвэрээр үүсгэн байгуулагдсан регистерийн дугаартай, үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь зочид буудал, зоогийн газар, баарны үйлчилгээ, дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх эрхлэх туслах, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум 1 дүгээр баг Булгийн 2 дугаар гудамж 20 тоотод байрлан үйл ажиллагаа явуулах, “Алтанбилэг” ХХК

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Төрийн улс төрийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн*******ын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж,

 Сэлэнгэ аймгийн*******ын уурын зуухны халаалтын үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг “Алтанбилэг” ХХК-ийн захирал 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 20 тонн нүүрсийг худалдан борлуулж, нүүрсний үнэ болох бэлэн 1,400,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах “Сүхбаатар” нэртэй самбарын хажууд П.Б бэлнээр хүлээн авч, мөнгийг Орон нутгийн төсөвт буцаан төвлөрүүлэхгүйгээр хувьдаа авч, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг,

“Алтанбилэг” ХХК-ийн захирал 2021 оны 02 дугаар сард өөрийн албан өрөөндөө дуудан уулзаж, "Алтанбилэг” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Сэлэнгэ аймгийн*******ын төсөвт байгууллагын дулааныг эрчим хүчээр хангах гэрээ”-ний хугацаа дууссан тул гэрээний хугацааг сунгаж шинээр гэрээ байгуулах шаардлагатай, гэрээ байгуулахын тулд өөртөө хувийн байшин барих торх мод өг гэж шаардаж, улмаар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ******* нь дахин албан өрөөндөө дуудан уулзаж, байшингийн торх мод авахгүй, торх модныхоо оронд бэлэн 10.000.000 төгрөг өг гэж шаардсан, 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн найз*******гийн эзэмшлийн Хаан банк дахь дугаарын дансаар дамжуулан П.Б 5.000.000 төгрөгийн хахууль авсан” гэмт хэрэгт,

Шүүгдэгч “Алтанбилэг” ХХК-ийн захирал П.Б /хууль ёсны төлөөлөгч/ нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эхнэр Хаан банк дахь дугаарын дансаар дамжуулан, *******ын найз*******гийн эзэмшлийн дугаарын дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлж,*******ын Засаг дарга *******-д хахууль өгсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн”,

Шүүгдэгч******* нь “******* нь Төрийн улс төрийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн*******ын Засаг даргаар ажиллаж байхдаа 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн найз*******ий эзэмшлийн Хаан банк дахь дугаарын дансаар дамжуулан П.Б 5.000.000 төгрөгийн хахууль авсан” гэх хэрэгт гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын албан байрны “Мэдүүлэг авах Б-105” тоот өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа  зориуд худал мэдүүлэг өгсөн” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  *******  мэдүүлэхдээ... П.Б нь манай сумыг дулаанаар  хангадаг байсан үнэн.  Миний хувьд Бтай яллах дүгнэлтэнд дурьдсан шиг үйл явдал болоогүй. Манайд чанаргүй нүүрс ирсэн нь үнэн. Бд нүүрсийг сайжруулаад өгөөч гэж гуйж өгсөн, хэрэг шалгаад эхэлсэн учир нүүрсээ буцааж  авч чадаагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ... Би ямар мэдүүлэг худлаа өгч  яагаад энд зогсож байгаагаа мэдэхгүй байна. Надад мөрдөгч  ы мэдүүлгийг уншиж өгөөд чи мэдүүлгээсээ буцахгүй юу гэж асуугаад байсан. Би мэдүүлгээсээ буцаагүй учир өнөөдөр ингэж зогсож байна гэж ойлгож байгаа. С надаас машин авсан нь үнэн ,мөнгийг яаж  өгснийг одоо би санахгүй байна. 5000.000 төгрөгийг миний дансанд орсныг би мэдээгүй учир нүүрсний мөнгө байхаа л гэж хэлсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  П.Б мэдүүлэхдээ... Сумын дарга  сумаа бүрэн удирддаг, бүх ажлаа  л мэддэг шүү дээ.  С нь засаг дарга болоод  хүмүүстэй уулзсан, надтай уулзаж миний бизнесийг болиулах гээд янз бүрийн юм яриад гуйгаад байхаар нь би  5000.000 төгрөг өгсөн шүү дээ. Дараа нь дахин муу нүүрс шахсан, анх надаас  байшин торх гэсэн, тэгсэнээ болиод 10.000.000 төгрөг өгчих гэсэн, надад  мөнгө байхгүй учир 5000.000 төгрөг өгсөн, аргаа бараад Г хэлсэн, би өөрөө бичихээр  миний ажлыг зогсоочих байх гэж бодоод бичиж чадаагүй . Энэ хүн сумын ажлыг сайн мэддэг учир намайг шахаж шаардаж  миний бизнесийг булааж авсан. Гомдолтой байна, бүх зүйлийг үнэн зөвөөр нь хэлснийхээ төлөө өнөөдөр өөрөө буруутаж ингэж зогсож байна. Нүүрсийг сайжруулаад өг гэсэн, гэтэл удалгүй С надаас мөнгө нэхээд байсан учир 1400.000 төгрөгийг би өгсөн нь үнэн гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ: “...Би ямар хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаагаа ойлгож байна. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч томилуулах тухай албан бичгийн дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн намайг хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон юм. Би ямар хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож байгаагаа ойлгож байна. Сумын Засаг даргын нөөц хөрөнгө нь дараах байдлаар бүрддэг. Үүнд:

Тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсөвт орлого болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгаас үзүүлэх тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэгээс бүрддэг юм. Сумын Засаг даргын нөөц хөрөнгийг тухайн сумын иргэдэд амьжиргаанд буюу сумын иргэдэд чиглэсэн үйл ажиллагаанд, нийтийн эрх ашгийн төлөөх үйл ажиллагаанд зарцуулдаг юм.

Сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс хөрөнгө, мөнгө гаргаж, захиран зарцуулах эрх нь тухайн сумын Засаг даргад байгаа. Засаг дарга нь өөрийн бүрэн эрх хэмжээний хүрээнд хууль ёсны дагуу мөнгийг захиран зарцуулах эрхтэй, Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан мөнгийг хууль ёсны дагуу буюу зориулалтын дагуу зарцуулаагүй, хууль, журам зөрчиж хохирол учруулсан бол гаргасан мөнгийг буцаан төвлөрүүлж, тухайн сумынхаа ерөнхий орлогод төвлөрүүлэх ёстой юм.

Тэгэхээр*******ын Засаг дарга ******* нь сумын амьжиргааны түвшин доогуур иргэд буюу зорилтод бүлгийн иргэдийг дэмжих нэрийдлээр Засаг даргын нөөц хөрөнгөөс 3,000,000 төгрөг гаргаж, тэр мөнгөөрөө нүүрс худалдан авсан боловч нүүрсийг иргэдэд худалдан борлуулаагүй, шаардлага хангаагүй нүүрсийг “Алтанбилэг” ХХК-д худалдан борлуулж, нүүрсний мөнгө болох 1,400,000 төгрөгийг өөртөө авч, хохирол учруулсан байна. Засаг даргын нөөц хөрөнгөөс гарсан 3.000,000 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй байгаа учир 3,000,000 төгрөгийг бүхэлд нь төлүүлж,*******ын Засаг даргын Тамгын газарт төвлөрүүлэх нь зүйтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Ганболд мэдүүлэхдээ: “...Миний хувьд 1992-1996 оны хооронд Сэлэнгэ аймгийн :.мын Дулаанхаан тосгоны Засаг даргаар ажилласан ба дунд нь 10 гаруй жил од амьдарч байгаад 2009 оноос хойш одоог хүртэл тус тосгоны захирагчаар ажиллаж байна.

Нэг: Үндсэндээ бол Дулаанхаан тосгоны захирагчаар ажиллах хугацаандаа*******ын 4 Засаг даргын нүүр үзэж, хамтарч ажилласан юм. Гэтэл 2020 оны 12  дугаар сард*******ын Засаг даргаар ******* гэх залуу сонгогдсон ба *******ын хийж байгаа ажил нь хуульд нийцэхгүй байгаа харагдаад байдаг юм.

Хоёр: П.Б захиралтай “Алтанбилэг” ХХК нь******* болон Дулаанхаан тосгоны төр, төсвийн байгууллагуудын халаалтыг хариуцаж ажилладаг ба 2 ширхэг уурын зуухыг гэрээгээр ажиллуулдаг юм.

Гэтэл сая 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ажилтай явж байгаад “Алтанбилэг” ХХК-ий захирал тааралдаж уулзсан юм. Гэтэл П.Б нь надад хандаж “Ахаа сумын Засаг дарга ******* нь хувьдаа байшин барих гэж байгаа гээд надаас байшингийн торх, модыг өг гэж нэхсэн, *******ын барих байшинд 200 орчим торх орно, 1 торх багадаа 100,000 орчим төгрөгийн үнэтэй учир 20,000,000 төгрөг болж байна тэгэхээр нь Сд торхыг нь өгч чадахгүй гэдгээ хэлсэн чинь ядаж 10,000,000 төгрөг өг гэж нэхсэн, мөн манай компани Дулаанхаан тосгонд 1,*******анд 1 нийт 2 ширхэг уурын зуух ажиллуулж байгаа, тэр 2 уурын зуухаа сайн ажиллуулах гээд засвар үйлчилгээ хийгээд нэлээд ажил хийчихсэн байсан юм, гэтэл*******ын Засаг дарга П.С нь манай компанийн уурын зуухыг иргэдийн хурлаар оруулж хэлэлцүүлээд манай компаниас авна гэж” нэхээд, дарамтлаад болохгүй байхаар нь 5,000,000 төгрөг өгчихлөө” гэж хэлсэн юм.

Мөн П.Б надад ярихдаа “******* нь 2021 оны 12 дугаар сарын эхээр*******ын иргэдэд хямд үнээр зарна гээд 20 тонн нүүрс авч ирсэн, гэтэл тэр нүүрс нь шаардлага хангахгүй, устай хөлдүү нүүрс учир сумын иргэд нүүрсийг нь авахгүй байсан юм. Гэтэл ******* нь дээрх нүүрсийг намайг авч, уурын зуухандаа түл гээд хүчээр өгөөд надаас нүүрсний төлбөрт 1,500,000 төгрөг бэлнээр авсан” гэж хэлсэн ба *******ын хууль бус үйлдлийн талаар болон түүний дарамт шахалтаас болж 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн асуудлаа хуулийн байгууллагад мэдээлмээр байна, хэнд яаж мэдээллэх бэ гэж ярьсан юм.

Ингээд би Бтай ярьж байгаад *******ын хууль бус үйлдлийг шалгуулахаар болж танай байгууллагад бичгээр мэдээлсэн юм. П.Б өөрөө Алтанбулаг суманд байгаа, танай байгууллагаа дуудвал өөрөө ирж мэдүүлэг өгнө тэр үедээ *******д мөнгө өгсөн талаарх баримтаа авч ирнэ гэж хэлсэн. П.Б нь 5,000,000 төгрөг өгөхдөө өөрийн “Алтанбилэг” ХХК-ий данснаас *******ын өгсөн өөр нэг эмэгтэй хүний данс руу мөнгө шилжүүлсэн гэсэн.

Гурав: Миний хувьд *******ыг одоогоос 10 гаруй жилийн өмнөөс мэднэ, ******* нь сумын орлогч дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга зэрэг албан тушаалыг богинохон хугацаанд хашиж ирсэн ба 2020 оны 12 дугаар сард Засаг даргаар томилогдсон юм. ******* нь Засаг дарга болохоосоо өмнө өөрийн гэсэн орон гэргүй, унах унаа тэрэггүй л хүн байсан юм. Гэтэл сая Засаг дарга болоод*******ын төв 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хувьдаа газар худалдаж авсан байсан. Тэгээд за яахав залуу хүн өөртөө газар авах нь байх л асуудал гэж бодож байтал тэр газар дээрээ өндөр үнэтэй цементэн хашаа барьж, сүүлийн үеийн цементэн шонгийн мод тавиулж, сив кавель нэртэй сайн чанарын цахилгааны утас татаж хашаандаа тог цахилгаан оруулсан байгаа юм. Төв цахилгааны шугамаас *******ын хашаа руу тог татахад 2-3 шонгийн мод татсан байгаа, тэр цахилгааны шонгийн модоо Дархан Сэлэнгийн цахилгааны түгээх төрийн өмчит компаниас авч үнэгүй тавиулсан юм шиг байна лээ. Тэгэхээр би хардах эрхтэй учир *******ыг Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх төрийн өмчит компанид хууль бусаар газар олгож, түүнийхээ хариуд өөрийн эдлэн газар дээрээ тог татуулсан байх гэж хардаж байна.

Дөрөв. Мөн ******* нь сумын иргэдийн Хурлын дарга Б.Энхболдтой хамтарч 2021 оны 09 дүгээр сард манай Дулаанхаан тосгоноос зөвшөөрөлгүйгээр 53 машин хайрга олборлож түүнийгээ Сэлэнгэ аймгийн Бетон зуурмагийн үйлдвэрт нийлүүлсэн байгаа, манай тосгоноос 53 машин хайрга олборлосон талаарх баримт нь тосгоны Байгаль хамгаалагч С.Ганбаатарт байгаа, энэ хайргатай холбоотой асуудлын өмнө нь танай байгууллагад өргөдөл өгсөн тул мөрдөгч, комиссар Эрдэнэбаатар гэх хүн шалгаж байгаа тусдаа асуудал юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч******* мэдүүлэхдээ: “...Одоо бол ******* бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага, өглөгийн асуудал байхгүй. С нь 2017-2018 оны хооронд Солонгос Улсад ажиллаж амьдарч байгаад Монголд ирсэн ба ирээд удаагүй байхдаа 2018 оны Хавар 4-5 сарын үед надаас 2010 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгийн тоёото приус 30 маркийн авто машиныг 16,000,000 төгрөгөөр худалдан авсан юм. Тухайн үед ******* нь надад 8,000,000 төгрөгийг дансаар өгөөд, үлдэгдэл мөнгийг нь цувуулаад бага багаар өгсөөд байгаад 2019 оны сүүлээр надад 2,000,000 төгрөг өгснөөр бид хоёрын машины наймаатай холбоотой өглөг авлагын асуудал дууссан. Сая 2021 оны 09 дүгээр сард ******* нь надаас 2010 онд үйлдвэрлэж, 2021 онд Монголд орж ирсэн цагаан өнгийн тоёото приус 30 маркийн авто машиныг 25 сая төгрөгөөр худалдаж авсан ба машин авахаасаа өмнө 6,000,000 төгрөгийг 2 хувааж миний данс руу хийж байсан юм. Тэгээд 09 дүгээр сард машинаа хүлээж аваад үлдэгдэл мөнгө төгрөгөө манай дүү ст өгсөн санагдаж байна. Алтанбилэг гэх компанийн талаар ерөөсөө сонсож байгаагүй, тус компанийн захирал П.Б гэх хүнийг огттанихгүй юм байна. П.Б гэх хүнийг танихгүй учир энэ хүн бид хоёрын хооронд ямар нэгэн мөнгө эд зүйлийг өглөг авлага байхгүй. Би өөрөө машин зардаг учир фейсбүүк дээр авто машин зарах тухай зар мэдээллийг байнга оруулдаг юм. Миний санаж байгаагаар 2021 оны 03 дугаар сарын үед Сын эхнэр Алтка гэх эмэгтэй над руу утсаар яриад “приус 20 машин байгаа юу ямар үнээр зарж байгаа бэ, манай Баян-Өлгий аймгаас миний таньдаг нэг хүн ирж машин авна” гэж ярьсан юм. Ямар ч байсан Баян-Өлгий аймгийн иргэн надаас приус 20 маркийн машин худалдаж авна гээд машины урьдчилгаа мөнгийг /мөнгөн дүн санахгүй/ *******ын эхнэр Алтка нь миний данс руу шилжүүлсэн юм. Тэгээд би урьдчилгаа аваад байж байтал хөл хорио тавьсантай холбоотойгоор Баян-Өлгий аймгаас ирэх хүн нь над дээр ирж машинаа авахгүй байсан юм. Тэгэхээр нь би Алткагаас машины урьдчилгаанд авсан мөнгөө буцаагаад 2 хуваагаад Алткагийн өөрийнхөн данс руу шилжүүлж байсан юм.

Алтка нь дээрх машины урьдчилгаа 4,800,000 төгрөгийг надаас буцааж авснаас хойш 14 хоногийн дараа Баян-Өлгий аймгаас 1 эрэгтэй хүн хүрч ирээд надаас номер дугааргүй, 2005 онд үйлдвэрлэж, 2021 онд Монгол орж ирсэн хөх өнгийн приус 20 маркийн машин худалдаж аваад машины төлбөрт надад 12,500,000 төгрөг өгөөд явж байсан юм. Ер нь бол манай төрсөн дүү Нарантуяагийн Энхтөгс нь өөрөө Япон улсаас приус-20, 30 маркийн машиныг Монголд оруулж ирдэг ба оруулж ирсэн машиныг нь би зардаг юм. Өөрөөр хэлбэр манай дүү с бид хоёр хамтарч авто машин худалдааны наймаа хийдэг юм.

Сүүлд 2021 оны 09 дүгээр сарын үед ******* нь манай дүү бид хоёроос 2010 онд үйлдвэрлэж, 2021 онд Монгол орж ирсэн, цагаан өнгийн G загварын приус 20 маркийн авто машиныг 25,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм. ******* нь дээрх машиныг худалдаж авахаасаа өмнө 2020 оны сүүл 2021 оны эхээр надтай утсаар яриад “Найз нь өмнө нь 2018 онд чамаас худалдаж авсан приус 30 машинаа зараад оныг нь сайжруулаад дахиад приус 30 машин авъя, өмнөх машин хөдөө гадаа явсаар байгаад жаахан муудаад байна” гэж ярьж байсан юм. Улмаар 2021 оны 05 дугаар сард надаас машин авна гээд ярьж байгаад машины урьдчилгаа бслгож дээрх 5,000,000 төгрөгийг миний данс руу хийсэн юм байна. П.Б, Ц.Саранцэцэг гэх хүмүүсийг бол би танихгүй, ямар ч байсан ******* нь машин захиалж, урьдчилгаа мөнгө надад өгсөн ба 2021 оны 09 дүгээр сарын дунд үед надаас машинаа хүлээж авсан юм. ******* нь машиныхаа үлдэгдэл 20,000,000 төгрөгийг өгөхдөө надад биш манай дүү Энхтөгс-д өгсөн байх.

Би Сд машин зарахдаа дандаа гаалийн бичигтэй, улсын дугаар аваагүй машин зарж байсан юм. 2018 онд зарсан приус 30 болон 2021 оны 09 сард зарсан приус 30 маркийн машиныг зарах үед би өөрийн биеэр *******той хамт Авто тээврийн үндэсний төвийн 22-н товчоо дахь салбар дээр очиж нэр шилжүүлж өгч байсан юм. Тэгэхээр ямар нэгэн гэрээ байгуулах шаардлага байхгүй, гаалийн бичигтэй машиныг шууд *******д шилжүүлж өгсөн гэсэн юм. Сүүлд 2021 оны 05 дугаар сарын сүүлээр приус 20 маркийн хөх өнгийн машиныг зарах үед Баян-Өлгий аймгаас 25 орчим настай, танихгүй Казак эрэгтэй хүн ирж надтай уулзаад надад 12,500,000 төгрөгийг өгөөд машинаа аваад явсан юм. Тэр үед мөн л би өөрийн биеэр автотээвэр дээр очиж нэр шилжүүлж өгсөн тул гэрээ хэлцэл гэх зүйл байхгүй. Надад машин зарсан гэх гэрээ хэлцэл байхгүй, ******* нь сүүлд 2021 оны 09 дүгээр сард надаас авсан приус 30 маркийн машинаа одоо өөрөө унаж байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч мэдүүлэхдээ: “...Сумын Засаг дарга *******ын 2021 оны 11 сарын 17 өдрийн А/146 тоот захирамжаар “Сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс олгоход зарцуулах 3,000,000 төгрөгийг сумын орон нутгийн нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэж, хөрөнгө мөнгө гаргаж шилжүүлэхийг нягтлан бодогч надад даалгасан юм.

Ямар ч байсан сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь иргэн 44 тонн нүүрс худалдан авахаар шууд гэрээ байгуулсан байсан /гэрээний огноо дугаар санахгүй/ юм. Үүний дагуу иргэн нь мөнгө хүсэх тухай өргөдлийг манай сумын Тамгын газарт ирүүлсэн ба үүний дагуу би 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр сумын Засаг даргын тамгын газрын орон нутгийн нөөц хөрөнгийн дугаартай төрийн сангийн данснаас иргэн М.Орхонсэлэнгийн эзэмшлийн дугаартай Хаан банкны данс руу 2,700,000 төгрөг шилжүүлж, 300,000 төгрөгийг нь татварт бодож суутгаж авсан юм. Ямар ч байсан мөнгө шилжүүлсний дараагаар иргэн нь шар өнгийн том хова маркийн машинаар манай сумын Засаг даргын тамгын газрын хашаанд нүүрс авч ирж буулгасан, би нүүрсийг хүлээж аваагүй болохоор яг хэзээ буулгасан, хэн хүлээж авсан талаар нарийн мэдэхгүй байна. Ямар ч байсан дээрх нүүрсийг зориулалтын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зараагүй, манай сумын дансанд нүүрний мөнгө гэж нэг ч төгрөг орж ирээгүй. Сүүлд Алтанбилэг компанид нүүрсээ зарсан байсан, яг яагаад Алтанбилэг компанид нүүрсээ зарсан талаар би мэдэхгүй байна. Энэ асуудлыг Тамгын газрын дарга л мэдэж байгаа. Засаг дарга ******* нь Алтанбилэг компаниас ямар нэгэн мөнгө авсан эсэх талаар надад мэдэх зүйл алга. Манай сумын Тамгын газрын дансанд бэлнээр нүүрстэй холбоотой ямар нэгэн орлого ороогүй. Уг нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нүүрс зарсан бол холбогдох тайлан  мэдээ нь над дээр орж ирэх ёстой. Өнөөдрийг хүртэл ямар нэг тайлан мэдээ орж ирээгүй, нүүрс зарсан гэх ямар нэгэн баримт ирээгүй...”

“...Манай сумын тамгын газрын санхүүгийн анхан шатны баримтыг Сэлэнгэ аймгийн Төрийн аудитын газраас авсан байсан учраас өмнө мэдүүлэг өгөхдөө учир дутагдалтай мэдүүлэг өгсөн байгаа. Холбогдох баримт материалаа үзэж судлахад 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сумын Засаг даргын зөвлөл хуралдаж уг хурлаар “Хөгжпийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс олгох, ингэхдээ Орон нутгийн нөөц хөрөнгөөс 3,000,000 төгрөг гаргах тухай” шийдвэр гаргасан байна. Үүний дагуу сумын Засаг дарга ******* нь 2021 оны 11 сарын 17-ны өдрийн А/146 тоот “Хөрөнгө гаргах тухай” захирамж гаргаж, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нүүрс олгоход зарцуулагдах 3,000,000 төгрөгийг Орон нутгийн нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэж, хөрөнгө зарцуулах эрхийг надад даалгасан байна.

Үүний дараагаар тамгын газрын дарга нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд нүүрс худалдан авах талаарх гэрээг иргэн тэй байгуулсан байна. нь орон нутгийн тээвэр хийдэг иргэн учир тэр утгаараа л түүнтэй шууд гэрээ байгуулсан байна.

Ямар ч байсан нь 2021 оны 11 сарын 19-ний шөнө 44 тонн 1 даацтай машинаар 1 удаа ачилт хийж, нүүрсийг Засаг даргын тамгын газрын хашаанд буулгасан байна. Нүүрс буулгах үед ямар нэгэн актаар хүлээж аваагүй ба сумын Тамгын газрын жижүүр хүлээн авч, жижүүрийн дэвтэртээ бүртгэсэн байсан.

Иргэн нь 2021 оны 11 сарын 18-ны өдөр бэлэн мөнгө хүсэх өргөдөл гаргаж, Тамгын газрын дарга гаар цохолт хийлгэж над дээр ирсэн ба үүний дагуу би 2021 оны 11 сарын 18-ны өдөр сумын тамгын газрын Орон нутгийн нөөц хөрөнгийн бараа үйлчилгээний бусад зардлын дугаартай данснаас М.Орхонсэлэнгийн эзэмшлийн тоот данс руу 2,700,000 төгрөгийг шилжүүлж, 300,000 төгрөгийг нь татварт суулгаж, орон нутгийн орлогын тоот дансанд төвлөрүүлсэн байна.

Үүний дараагаар 2021 оны 11 сарын 23-ны шөнө Алтанбилэг ХХК-ийн эзэмшлийн цагаан өнгийн Хова маркийн /улсын дугаар мэдэхгүй/ машин иржтамгын газрын хашаанд байсан нүүрснээс 20-23 тонн нүүрсийг ачиж авсан байна. Алтанбилэг ХХК-нд нүүрс ачуулахад бас ямар нэгэн баримт үйлдээгүй, тамгын газрын жижүүр л харж байгаад ачаад явуулсан юм байна лээ.

Алтанбилэг ХХК-нд яагаад нүүрс ачуулах болсон талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй ба Алтанбилэг ХХК-иас нүүрсний мөнгө гэж ямар нэгэн мөнгийг манай сумын тамгын газарт дансаар болон бэлнээр тушаагаагүй юм.

Иргэн худалдаж авсан нүүрсийг өндөр настай иргэн, жирэмсэн эх, хөгжпийн бэрхшээлтэй иргэн зэрэг эмзэг бүлгийн айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр худалдаж борлуулж, орон нутгийн нөөц хөрөнгөөс гаргасан 2,700,000 төгрөгийг буцаан төвлөрүүлэх ёстой ба чанаргүй нүүрс худалдан авснаас болж нүүрсийг иргэдэд худалдан борлуулж чадаагүй, үүнээс болж Орон нутгийн нөөц хөрөнгөөс гаргасан 2,700,000 төгрөгийг буцаан төвлөрүүлээгүй байна. Иргэн худалдан авсан нүүрсний үлдэгдэл 20 гаруй тонн нүүрс одоо манай сумын тамгын газрын хашаанд байгаа, уг уг нүүрсийг түлж хэрэглэх арга байхгүй, нунтаг, улаан шороо ихтэй байгаа учир иргэн тэй байгуулсан гэрээг цуцалж, түүнд нүүрсийг нь буцаан өгөөд мөнгөө авах байх гэж бодож байна. Уг нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нүүрс зарсан бол холбогдох тайлан мэдээ болон нүүрс худалдан борлуулсан мөнгө нь надаар дамжин сумын Тамгын газрын Орон нутгийн нөөц хөрөнгийн дансанд төвлөрөх ёстой. Багийн Засаг дарга нар зохион байгуулаад 1 айлд нүүрс зарсан боловч уг айл нь нүүрсний чанар муу байна гээд худалдаж авахгүйгээр нүүрсээ буцаасан юм байна лээ. Ямар ч байсан дээрх нүүрсний борлуулалттай холбоотой ямар нэгэн мөнгө орж ирээгүй. Алтанбилэг ХХК-нд ямар учиртай нүүрс өгсөн асуудлыг дарга нар л мэдэх байх, надад мэдэх зүйл алга. Надад тэр талаар хэлээгүй. Хэрэв Алтанбилэг ХХК-нд муу нүүрс өгөөд оронд нь сайн нүүрс авахаар байсан юм бол Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдсэн байх ёстой шүү дээ. Энэ асуудлыг дарга нар л мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47, 49-50 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч мэдүүлэхдээ: “...2021 оны Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос сумдын онцгой комисст “Хөгжлийн бэрхшээлтэй буюу зорилтод бүлгийн өрхүүдэд дэмжлэг үзүүлэх ажпыг зохион байгуулах тухай чиглэл ирүүлсэн юм. Энэ өвөлжилтийн бэлтгэл ажпыг хангах ажпын хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын дунд үед сумын Засаг даргын зөвлөл хуралдаж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажпын талаар ярьж, Зэлтэрийн нүүрсний уурхайгаас хямд үнээр нүүрс худалдан авах тухай асуудал яригдсан юм. Ямар ч байсан зах зээлээс хямд үнээр нүүрс авч, сумын иргэдэд худалдан борлуулах боломж яригдаж байсан учир Засаг даргын зөвлөлийн хуралд оролцсон бүх гишүүд дэмжиж орон нутгийн нөөц хөрөнгөөс 3 сая төгрөг гаргахаар болсон юм. Үүний дагуу Засаг даргын захирамж гарч, орон нутгийн нөөц хөрөнгөөс 3 сая  төгрөг гаргасан юм. Дээрх хурлын дараа 1 өдрийн дараа Засаг дарга ******* нь намайг өрөөндөө дуудсан ба намайг Засаг дарга Сын өрөөнд явж ороход Т. гэх залуу сууж байсан. Тэгээд Засаг дарга С надад хандаж “Энэ гэх залуугаас нүүрс худалдан авах гэрээ байгуулаарай, энэ хүнээс нүүрс авна” гэж хэлсэн юм. Ингээд гэх иргэнтэй гэрээ байгуулахаар болоод түүнийг бичиг баримтаа аваад ирээрэй гээд явуулсан юм. Гэтэл нөгөө гэх хүн нь бичиг баримтаа авч ирээгүй, сумын тамгын газар дээр ирж надтай уулзаад “Миний машин эвдэрсэн, нүүрс авч ирэх боломжгүй боллоо” гэж хэлсэн юм. Энэ үед би ыг яагаад нүүрс нийлүүлэх боломжгүй болчхов одоо сумын иргэд нүүрс авна гээд хүлээж байгаа, яаралтай нүүрс авах хэрэгтэй байна гэж хэлэхэд нь надад өөр нэг хүн олж өгнө гэж хэлээд явсан ба гэх хүний бичиг баримт авч ирээд гэрээ байгуулсан, миний хувьд Орхонсэлэнгэ гэх хүнтэй биечлэн уулзаагүй, ямар ч байсан манай сумынТөрийн сангийн мэргэжилтэн Раднаа гэх хүн Орхонсэлэнгийн бичиг баримт бүрдүүлсэн гэхээр нь би гэрээнд гарын үсэг зурж байсан юм. Ингээд нь 2021 оны 11 сарын 19 билүү 20-ны өдөр 1 том машинтай нүүрс авч ирж манай тамгын газрын хашаанд буулгасан, гэхдээ яг хэдэн тонн нүүрс буулгасан талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан нүүрсээ аваад иргэдэд хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах гэтэл нүүрсний чанар муу байна гээд иргэд аваагүй, гэхдээ зарим нэг айл өрхүүд нүүрс авчхаад асахгүй байна гээд буцаагаад Тамгын газарт авчирч өгчихсөн юм байна лээ. Гэтэл ганц хоёр хоногийн дараа Засаг дарга С надтай уулзаад “Тамгын газрын хашаанд байгаа нүүрсний талыг нь Алтанбилэг компанид өгөөд оронд нь айл өрхүүд түлж болох сайн чанарын нүүрс авахаар боллоо, Алтанбилэг ХХК-ийн захирал Бтай яриад тохирсон байгаа” гэж хэлсэн юм. Ингээд удаагүй байтал 2021 оны 11 сарын 25 билүү 26-ны өдрийн үед /өдөр нарийн санахгүй/ Алтанбилэг ХХК-ий цагаан өнгийн Хова машин ирээд манай Тамгын газрын хашаанд байсан нүүрсийг ачаад явсан байсан, нүүрс ачих үед би өөрөө байгаагүй учир нүдээр хараагүй. Хэрэв ажлын өдрөөр нүүрс ачсан бол би өөрөө гараад л харна, бодвол амралтын өдөр л нүүрс ачсан байх. Түүнээс хойш Алтанбилэг ХХК нь авсан нүүрснийхээ оронд сайн чанарын нүүрс авч ирээгүй ба нүүрсний орлого гэх мөнгө тамгын газарт төвлөрөөгүй байгаа. Алтанбилэг ХХК-нд 1 машин нүүрс ачуулаад түүнээс үлдсэн нүүрс нь одоо хүртэл манай сумын тамгын газрын хашаанд байгаа. Харин Засаг дарга С нь Алтанбилэг ХХК-иас 1400,000 төгрөг авсан гэх асуудлын талаар надад мэдэх зүйл алга. Нүүрс хүлээн авсан акт үйлдээгүй. Иргэн нь уурхайгаас нүүрс ачихдаа тонн жингээ бичүүлсэн /фүүлсэн/ баримтаа авч ирж өгөх ёстой боловч одоо хүртэл өгөөгүй юм байна лээ. Тамгын газраас бол 3,000,000 төгрөг л гаргасан, миний тооцоогоор 40 тонн орчим нүүрс ирсэн байх ёстой, анх нүүрс авах асуудал яригдаж байхад 1 тонн нүүрсийг иргэдэд өгөхдөө 70,000-80,000 төгрөгөөр өгөх асуудал яригдаж байсан санагдаж байна. Би нүүрс мэдэхгүй учир нүүрсний чанар хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан иргэд бол тэр нүүрсийг асахгүй байна, муу байна гээд худалдаж аваагүй, ганц нэг айлууд авчхаад буцаагаад байсан юм. Би ойлгохдоо тэр нүүрсийг том уурын зууханд л тохирсон нүүрс юм байх гэж бодож байсан...”

“...Уг нь бол тухайн үед сумын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сумын иргэдэд хөнгөлөлттэй, зах зээлийн үнээс хямд нүүрс зарж борлуулах зорилгоор л 40 билүү 44 тонн нүүрс худалдаж авч сумын тамгын газрын хашаанд буулгаж авсан байсан юм. Тэгээд тэр нүүрсийг авч ирээд иргэдэд зарах гэтэл иргэд нүүрсний чанар муу байна гээд авахгүй, авсан ганц нэг иргэд нь буцааж тамгын газарт өгөөд байсан юм. Гэтэл сумын Засаг дарга ******* нь тэр нүүрсийг уурын зууханд түлж болох юм байна, Алтанбилэг ХХК нь нүүрсийг авахаар боллоо гэж ярьж байсан юм. Гэтэл намайг байхгүй үед Аптанбилэг ХХК-ийн машин ирж манай сумын тамгын газрын хашаанд байсан нүүрсээс 1 машин нүүрс ачиж авсан байсан, гэхдээ Аптанбилэг ХХК-иас манай сумын тамгын газарт ямар нэгэн мөнгө орж ирээгүй, үлдэгдэл нүүрс нь одоо хүртэл манай сумын тамгын газрын хашаанд хаяж ч болохгүй, авч ч болохгүй байдалтай байж байгаа. Алтанбилэг ХХК нь сумын тамгын газар, Соёлын төв, Цэцэрлэг, Сургууль, Эмнэлэг зэрэг 5 байгууллагын халаалтыг хариуцаж ажилладаг юм. Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу бол хангагч тал болон хэрэлэгч тал нь заавал гэрээ байгуулах ёстой, сумын Тамгын газар, Сургууль, Цэцэрлэг, Эмнэлэг зэрэг төсвийн байгууллагууд чинь бүгд тус тусдаа төсөвтэй байдаг учир бүгд тус тусдаа дулаан хангагч компанитайгаа гэрээ байгуулах ёстой юм.

Миний хувьд*******ын Тамгын газрын дарга учир хэрэглэгч тал буюу сумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлж Алтанбилэг ХХК-тай гэрээ байгуулж байсан, 2020 оноос өмнө нь гэрээ байгуулсан эсэхийг би мэдэхгүй байна,*******ын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Өсөхжаргалаас өмнөх гэрээг нь авах гэтэл 2015 онд Баярбаатар дарга өмнө нь нэгдсэн журмаар бүх төсөвт байгууллагыг төлөөлж гэрээ байгуулсан байсан учраас хуучин гэрээ байхгүй гэж ярьж байсан. Тэгэхээр Баярбаатар дарга 2015 онд Аптанбилэг ХХК-тай 5 жилийн хугацаатай гэрээ байгуулахдаа бүх төсөвт байгууллагыг төлөөлж гэрээгээ байгуулсан юм байна. Манай сумын Тамгын газрын дарга М.Ганболд гэх хүн 2020 оны 09 дүгээр сарын 25- ны өдөр Алтанбилэг ХХК-тай 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байсан, миний бие сүүлд 2021 оны 09 сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хамтарч ажиллахаар гэрээний сунгалт хийсэн юм. Миний хувьд сумын Тамгын газрын дарга учраас хэрэглэгч талыг төлөөлж Аптанбилэг ХХК-тай гэрээ байгуулсан юм, харин сумын Засаг дарга хэрэглэгч тал буюу манай сумын тамгын газрыг төлөөлж гэрээ байгуулах эрхгүй, тамгын газрыг би л төлөөлөх эрхтэй шүү дээ. 2015 оноос хойш ямар нэгэн гэрээ байгуулж байсан асуудлыг би мэдэхгүй байна, харин 2020 оны 09 сарын 25-ны өдөр хэрэглэгч талаас манай сумын Тамгын газрын даргаар ажиллаж байсан М.Ганболд гэх хүн Алтанбилэг ХХК-тай гэрээ байгуулсан байсан, би сүүлд 2021 оны 09 сарын 25-ны өдөр гэрээний хугацааг сунгалт хийсэн байгаа. Хэрэглэгч талыг төр төсвийн байгууллагын удирдлагууд л төлөөлөх эрхтэй шүү дээ. Магадгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв гээд байгууллагууд тус тусдаа дулааны эрчим хүчээр хангагч Алтанбилэг ХХК-тай гэрээ байгуулаагүй бол сумын Засаг дарга бүх байгууллагыг төлөөлж гэрээ байгуулж болох л байх, гэхдээ энэ нь хуулиар зохицуулдсан эсэхийг би мэдэхгүй байна. Манай сумын хэрэглэгч талаас Алтанбилэг ХХК-ийг солих санал гаргасан учраас Алтанбилэг ХХК-ий гэрээг цуцалж, Эл Си Би ХХК-тай шинээр гэрээ байгуулж ажиллаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53, 3-р хх-ийн 224-225 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Саранцэцэг мэдүүлэхдээ: “...Би Хаан банканд дугаарын данс эзэмшдэг. Би Нарантуяагийн Энхтүвшин гэж хүнийг танихгүй. Тухайн үед манай нөхөр П.Бы Алтан билэг ХХК-ийн дансанд бэлэн мөнгө байхгүй байсан учир нөхөр П.Б надад дээрх хүний данс руу 5.000.000 нүүрс гэсэн утгатайгаар шилжүүлчих гэж хэлэхээр нь би уг данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн юм. Нөхөр П.Б надаас авсан 5,000,000 төгрөгөө 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр буцааж компанийн данснаасаа шилжүүлж өгсөн. Ямар учиртай мөнгө шилжүүлүүлсэн талаар би мэдэхгүй байна. Манай нөхөр П.Б компанийн дансанд мөнгө байхгүй байна шилжүүл гэж хэлэхээр нь шилжүүлсэн. Ямар учиртай хэний данс руу мөнгө шилжүүлүүлж байгааг би асуугаагүй нөхрийнхөө хэлснээр шилжүүлсэн. Миний Хаан банкны дансыг надаас өөр ашигладаг хүн байхгүй. Манай нөхрийн Аптан билэг ХХК нь Сэлэнгэ аймгийн******* болон Дулаанхаан тосгоны халаалтыг хариуцан уурын зуух ажиллуулдаг компани юм. Би компанийн үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Би охин Бы Саруулын Голомт банк дахь хадгаламж барьцаалсан зээл 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг зээлсэн. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р баг булгийн 64 айлын орон сууцанд 2 орон сууцны түрээсийн төлбөр болох 3,800,000 төгрөг орж ирсэн байсан юм. ингээд би өөрийн дансанд байсан 9,000,000 төгрөгөөс нөхөр П.Бы хэлсэн данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Би нөхрийнхөө ажилд оролцдоггүй болохоор мэдэхгүй байна. Нөхөр П.Б*******ын Засаг дарга *******ыг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн байранд амьдардаг юм байна байшин барих гээд байгаа торх хэрэгтэй байна гэж яриад байна гэж нэг хэлж байсан. Би анзаарч тодруулж асуугаагүй. Би энэ талаар мэдэхгүй, нөхөр П.Б ямар мөнгө хэзээ хэнд өгсөн талаар мэдэхгүй байна. Энэ талаар одоо л сонсож байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.Цолмон мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 25-ны 09 цагаас 2021 оны 11 дүгээр сарын 26-ны 09 цаг хүртэл жижүүрийн үүрэг гүйцэтгэсаэн. Энэ хугацаанд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны 14 цагийн үед цагаан өнгийн хово машин ирээд тамгын газрын хашаанд байсан нүүрснээс ачиж авсан. Би харж байгаад хово машины тэвшийг дүүртэл ачуулаад явуулсан. Хаашаа ачиж байгаа гэж асуухад Уурын зуух руу ачиж байна гэж хэлж байсан. Намайг ажил дээр байж байхад /хэн хэлснийг нь санахгүй байна/ хашаагаа онгойлго нүүрс ачих машин ирчихсэн байна гэж хэлээд намайг гаргасан. Би гарч очоод харж байгаад нүүрсийг нь ачуулж явуулаад байгууллагын хашааг хаасан. Тамгын газрын ковшийг Хишигээ гэж залуугаар бариулаад тэр цагаан өнгийн хово машинд нүүрс ачуулсан. 20 тн байх гэж бодож байна. Хово машины тэвш дүүрэн нүүрс авч явсан. Би энэ талаар мэдэх зүйл байхгүй. Дарга нар мэдэж байгаа байх. Уг нь иргэдэд өгөх нүүрс гээд иргэд аваад шатахгүй байна гээд буцааж авч ирж өгөөд байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч мэдүүлэхдээ: “... сумын Засаг даргын тамгын газар нь орлого авдаг төрийн сангийн , гэсэн 2 данстай. Би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс Санхүү албаны даргаар ажиллаж байна. , дугаартай төрийн сангийн дансны хуулгыг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хуулгыг гаргаж үзлээ. Энэ хугацаанд нүүрс худалдаасны орлого гэж дээрх дансанд мөнгө шилжүүлээгүй байна. Нүүрс худалдаалсны орлого гэж дээрх дансанд шилжүүлээгүй, бэлнээр зарлага гаргасан удаа байхгүй байх өө. Би сайн мэдэхгүй байна. Энэ нүүрсийг худалдсан тохиолдолд төлбөрийг дээрх , дугаартай дансанд төвлөрүүлэх ёстой. Гэхдээ энэ нүүрсийг анх ямар шалтгаанаар авсан зарах үгүй нь тодорхойгүй, би энэ талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

Гэрч ээс Мэдүүлгийн тэмдэглэлд , дугаартай төрийн сангийн дансны 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны хуулга материал /1-р хх-ийн 70-74 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч мэдүүлэхдээ: “...Он сарыг нь санахгүй байна 2021 оны 11 дүгээр сарын эхээр*******ын Засаг даргын нөөц хөрөнгөөс Зэлтэрийн нүүрсний уурхайгаас нүүрс авч*******ын Засаг даргын тамгын газрын журмын хашаанд 1 машин нүүрс, сумын газрын даамал Жаргалбадрахын хашаанд 1 машин нүүрс буулгасан. Энэ нүүрсийг зорилтод бүлгийн өрхүүдэд дэмжлэг болгон өгөхөөр мөн хямдралтай үнээр иргэдэд худалдаалах зорилготойгоор авсан нүүрс юм. Гэтэл уг нүүрс нь шороо ихтэй, нунтаг болохоор иргэд голсон юм. Худалдаж авсан иргэд буцаагаад авч ирж өгсөн. Уг нь ' тн нүүрсийг 80,000 төгрөгөөр зарж байсан юм. Тэгээд нүүрсээ буцааж тамгын -азрын хашаанд буулгасны дараа би өөрийн дансанд иргэдээс шилжүүлсэн -үүрсний мөнгийг нь буцаагаад иргэдэд нь шилжүүлсэн. Би өөрийн Хаан банкны дугаартай дансаар иргэдэд нүүрс зарсан мөнгө авч байсан. Мөн бэлнээр авч байсан. Нүүрс худалдаж авсан бүх хүмүүс буцаагаад нүүрсээ өгсөн ~эгээд би нүүрсний мөнгийг нь буцаагаад өгсөн байгаа.

2021 оны 11 дүгээр сарын сүүлээр он сарыг нь санахгүй байна Засаг дарга ******* над руу утсаар залгаж Аптанбилэг ХХК нүүрс авах гэж байгаа -зрийг харж байгаад ковшоороо ачуулаад өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгээд ^-танбилэг ХХК нь өөрсдөө машинтайгаа ирээд нүүрс ачаад аваад явсан. Нүүрсийг тамгын газрын ковшоор ачиж өгсөн байх. “Алтанбилэг” ХХК-д дээрх нүүрсийг зарсан эсэхийг дарга нар мэдэж байгаа байх. Надад Засаг дарга ******* Алтанбилэг ХХК нүүрс авна өгөөрэй гэж хэлсэн. Өөр зүйл би мэдэхгүй. Алтанбилэг ХХК том машинаар нүүрс авсан. Яг хэдэн тн нүүрс авсныг мэдэхгүй байна. Нүүрс ачиж авах үед нь жижүүр хяналт тавьсан байх. Хэн гэж жижүүр ажиллаж байсныг санахгүй байна. Жижүүрийн бүртгэлийн дэвтэр дээр бүртгэсэн байж магадгүй. Би “Алтанбилэг” ХХК-ийн захирал утсаар залгаж ярьсан. Ярихдаа “Засаг дарга ******* танай компанийг нүүрс авна гэж хэлсэн нүүрсээ ирж аваарай” гэж хэлэхэд П.Б “Аан тийм тийм манай машин Сэлэнгэд байгаа Сэлэнгээс машинаа явуулья” гэж хэлээд машин нь ирээд нүүрс ачиж авсан. Манай ковш хүйтэнд асахгүй нилээн хүлээлгэж байгаад ассан. Тэгээд нүүрсийг нь ачиж өгөөд явуулсан.

Намайг “Алтанбилэг” ХХК-ийн захирал утсаар ярьж нүүрсээ аваарай гэхэд мэдэж байсан юм шиг “аан тийм тийм за за” гээд машинаа явуулсан. “Алтанбилэг” ХХК-д нүүрс зарсан юм уу нүүрсээ солихоор өгч явуулсан юм уу би мэдэхгүй Засаг дарга мэдэж байгаа байх.

“...2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Зэлтэрийн нүүрсний .урхайгаас хово машинаар 2 удаа нүүрс ачиж буулгасан. Яг хэдэн тн нүүрс гэдгийг нь би мэдэхгүй байна. 1 хово машин нүүрс хэдэн тн байдгийг би мэдэхгүй байна. 1 ‘ово машин нүүрс нь газрын даамал Жаргалбадрахын хашаанд буулгасан, нөгөө хово машин нүүрсийг сумын тамгын газрын журмын хашаанд буулгасан юм. Нүүрс : эдэн төгрөгөөр худалдаж авсан гэдгийг би мэдэхгүй байна. Би зөвлөлийн гишүүн юм. Зөвлөлийн хурлаар Засаг дарга *******, хууль эрх зүйн мэргэжилтэн Х.Нарантуяа, халамжийн байцаагч С.Энхчимэг, 2 дугаар сагийн Засаг дарга Г.Отгонпүрэв, Засаг даргын тамгын газрын дарга , миний бие уг хуралд оролцсон юм. Уг хурлаар “Засаг даргын нөөц хөрөнгөөс 3 сая 'өгрөгөөр нүүрс худалдаж аваад зорилтод бүлгийн иргэдэд хямдралтай үнээр, =эгжлийн бэрхшээлтэй хүмүүст үнэ төлбөргүй нүүрс олгоё гэж шийдвэрлэсэн юм. Би яг хэдэн төгрөгөөр хаанаас хэдэн тн нүүрс худалдаж авсныг мэдээгүй. Зэлтэрийн -үүрсний уурхайгаас ирсэн гэж сонссон. Зорилтод бүлгийн иргэд болон хөгжлийн ээрхшээлтэй иргэдэд нүүрс өгөхдөө шуудайтай нүүрс өгөхөөр шуудайлах ажлыг хийхийн тулд газрын даамал Жаргалбадрахын хашаанд буулгасан юм. Нүүрс ирэхээс өмнө иргэдэд мэдээлэл тараасан байсан учир 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс миний Хаан банкны дугаартай дансанд иргэдээс нүүрс худалдаж авах мөнгө шилжиж орж ирсэн байна. Би дансны хуулга болон тэмдэглэл тайлангаасаа харж байгаад мэдүүлэг өгье. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн аас 2 тн нүүрсний 160.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өөрийн Хаан банкны данснаас ын 5686070083 дугаартай дансанд 60,000 төгрөгийг шилжүүлсэн. 100,000 төгрөгийг бэлнээр буцаан хүлээлгэж өгсөн. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн -аас 1,5 тн нүүрсний 120,000 төгрөг шилжүүлсэн. Үүнийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн Хаан банкны данснаас ын 5686031758 дугаартай дансанд 120.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нүүрс гэсэн утгатай иргэнөөс 2 тн нүүрсний төлбөр миний Хаан банкны дансаар 40,000 төгрөг, бэлнээр 120,000 төгрөг өгсөн юм. Үүнийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөрийн Хаан банкны 5068168584 дугаартай дансанд нүүрс буцаалт гэсэн утгатайгаар 160,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн /99844595/ гэж хүнээс 2 тн нүүрсний 160,000 төгрөгийг 5686023351 дугаартай данснаас миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн гэж хүнээс 2 тн нүүрсний 160,000 төгрөгийг 5686126288 дугаартай данснаас миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. 2021            оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Х.Нарантуяа гэж хүнээс 5 шуудай нүүрсний 25,000 төгрөгийг дугаартай данснаас миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. 2021            оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Нарантуяа гэжхүнээс 5 шуудай нүүрсний 25,000 төгрөгийг дугаартай данснаас миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би дээрх 4 иргэнээс нүүрсний мөнгө гэж шилжүүлсэн төлбөрийг өөрийн Төрийн банкны 151600168739 дугаартай данснаас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг бэлнээр гаргаж аваад хүн тус бүрд нь буцаан бэлнээр олгосон. Х.Нарантуяа, Б.Нарантуяа нарын 10 шуудай нүүрсийг газрын даамал Жаргалбадрахын хашаанаас өгч явуулсан боловч шаардпага хангахгүй, асахгүй түлж болохгүй байна гээд буцаагаад Жаргалбадрахын хашаанд нь 10 шуудай нүүрсээ буулгаж өгсөн. , ,,, нарын тн- оор нь авсан нүүрсийг сумын Засаг даргын тамгын газрын журмын хашаанд байх нүүрснээс өгч явуулсан боловч шаардлага хангахгүй, асахгүй нүүрс байна гээд буцаагаад сумын тамгын газрын журмын хашаанд тн ёсоор нь буулгасан. Засаг даргын зөвлөлийн хурлаар 1 тн нүүрсийг 80,000 төгрөгөөр, нэг шуудай нүүрсийг 5000 төгрөгөөр бодож иргэдэд зарж борлуулъя хямдралтай үнэ гэж тохирсон. Тухайн үед зах зээлийн үнэ 1 тн нүүрс 130,000-150,000 төгрөгийн үнэтэй байсан. 1 шуудай нүүрс нь 7000-8000 төгрөгийн ханштай байсан. Нүүрсээ уурхайгаасаа хэдэн төгрөгөөр авсныг нь би мэдэхгүй байна. Хурал дээр яригдаагүй. “Алтанбилэг” ХХК өөрийн хово машинаараа нүүрс ачиж авсан. Хэдэн тн нүүрс авсныг мэдэхгүй байна. би ямар хэмжээтэй нүүрс авсныг мэдэхгүй байна. Алтанбилэг ХХК-д нүүрс зарсан эсэхийг мэдэхгүй байна. Алтанбилэг ХХК-аас нүүрс худалдаж авсан мөнгө гэж надад мөнгө өгөөгүй, миний дансанд мөнгө ороогүй. Зэлтэрийн уурхайгаар хэдэн тн нүүрс ирснийг би мэдэхгүй байна. 40 тн, 44 тн байсныг би мэдэхгүй байна. Пүүлсэн баримт надад ирээгүй. Одоо хэдэн тн нүүрс үлдсэн гэдгийг би мэдэхгүй байна. одоо Тамгын газрын журмын хашаанд болон газрын даамал Жаргалбадрахын хашаанд нүүрс байгаа. яг хэдэн тн нүүрс үлдсэн гэдгийг би мэдэхгүй байна. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төрийн захиргааны байгууллагууд Алтанбилэг ХХК-тэй хэлэлцүүлэг хийсэн юм. Энэ хурлаар “Алтанбилэг” ХХК-ийн халаалтын талаар хэлэлцүүлэг болоход “Алтанбилэг” ХХК-ийн халаалт муу байна гэж яригдсан. “Алтанбилэг” ХХК-ийн хашаанд нь очиж үзсэн. Манай тамгын газрын хашаанаас авсан нүүрсээ Алтанбилэг ХХК түлээп/й, хашаанд нь байна лээ. Тэгэхээр манай тамгын газраас авсан нүүрснээс болж халаалтад нөлөөлөөгүй байх гэж би бодож байна. Ноцтой юм гэж бодсонгүй. Өөрийн дансаар нүүрс борлуулсан мөнгийг цуглуулж аваад байгууллагын төрийн сангийн дансанд хийх байсан боловч иргэд худалдаж авсан нүүрсээ буцааж өгөөд мөнгөө буцааж авсан. Алтанбилэг ХХК-аас надад нүүрс худалдаж авсны төлбөр гэж мөнгө өгөөгүй. Би аваагүй. Байгууллагын дансанд тушаасан эсэхийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77, 79-82 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч мэдүүлэхдээ: “...*******ийг танина. Энхтүвшин нь Сэкү /С/-ын багын найз нь байгаа юм. Ер нь бол Энхтүвшин, С хоёр 10 жилийн нэг ангийн найзууд ба хааяа уулзаж, утсаар ярьцгаадаг юм. Би 2021 оны 02 сараас 04 сарын хооронд Баян-Өлгий аймгийн иргэдийн дун! фэйсбүүкээр лайв хийж, авто машины азтан шалгаруулах сугалаа явуулсан юм Үндсэндээ бол Баян-Өлгий аймгийн иргэдийн дунд приус-20 маркийн машины азта- шалгаруулсан ба 1 сугалааг 50,000 төгрөгөөр борлуулсан, тэгээд 13 сая төгрөг цуглуулж, нийт сугалаа авсан иргэдийн нэрсээс 1 иргэний нэрийг санаанд байдлаар сонгож шалгаруулаад уг иргэнд приус-20 маркийн машин өгсөн юм. *******ын найз Энхтүвшин нь авто машины наймаа хийдэг учир би тухайн үед өөрөө*******тэй холбоо барьж,*******анд ирсэн байх үед нь уулзаж байгаа^ түүнээс цэнхэр өнгийн приус-20 маркийн / үйлдвэрлэдсэн, импортлогдсон он мэдэхглй машиныг 12,500,000 билүү 12,800,000 тегрөгөер худалдан авч, сугалааныхаа азтанд өгч байсан юм.

Намайг дээрх авто машины сугалаа явуулж байх үед иргэдээс сугалаанд оролцож миний 5028552954 дугаартай данс руу мөнгөө шилжүүлдэг байсан юм. Би*******гээс машин авахаар ярьсан байсан учир иргэдээс миний данс руу мөн орж ирсэн үед нь бага багаар цуглуулж байгаад машиныхаа төлбөрт бодо Энхтүвшингийн данс руу мөнгөө шилжүүлдэг байсан юм. Тухайн үед Ковид-19 өвчний улмаас хөл хорио тогтоож, Баян-Өлгий аймгаас сугалааны азтанаар шалгарсан Мурат гэх залуу од ирж машинаа авч чадахгүй байсан юм. Үүнээс болж Энхтүвшин нь надаас авч байсан мөнгөө над руу буцаан шилжүүлж байсан юм. Ямар ч байсан сүүлд Баян-Өлгий аймгаас машины азтан болсон Мурат гэх залуу од ирээд Энхтүвшинтэй уулзаж машинаа хүлээж авсан ба тэр үед Энхтүвшингийн данс руу буцаагаад мөнгийг шилжүүлж байсан юм. Энхтүвшин бид хоёрын хооронд дээрх авто машины л асуудал байгаа. Тухайн үед би Энхтүвшингээс 500,000 төгрөг зээлж аваад буцаагаад өгсөн, мөн дээрх машины төлбөр болох 12,500,000 билүү 12,800,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байгаа. Энэ машины мөнгө л Энхтүвшин бид хоёрын данс хооронд шилжсэн байгаа. Харин С нь ямар учиртай мөнгийг Энхтүвшингийн дансаар дамжуулж авсан гэдгийг нь мэдэхгүй байна. Би 2021 оны 04 сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн*******аас гарч явахдаа Сын эзэмшлийн 11-61 СББ Улсын дугаартай, дагаан өнгийн приус 30 маркийн авто машиныг нь унаж яваад Баян-Өлгий аймагт очоод тэр машиныг 15,000,000 төгрөгөөр зараад мөнгийг нь сүлжээний бизнест оруулчихсан юм. Тэгээд би 2021 оны 06 дугаар сард би Турк Улс руу явж, Казакстан Улс руу бараа -зтсан ба энэ үед дээрх сүлжээнд оруулсан мөнгөө аваад бараа худалдан авахад зарцуулах бодолтой байсан юм. Гэтэл С нь намайг машин зарчихлаа энэ тэр "ээд хэрүүл хийгээд байхаар нь би машины төлбөр болох 15,000,000 төгрөгийг 2021 :ны 06 дугаар сард *******д бэлнээр өгсөн юм. Түүнээс хойш ******* нь дахиад нэг цагаан өнгийн приус-30 маркийн машин худалдаж авсан байсан, энэ машины төлбөр тооцооны талаар би мэдэхгүй байна.

Ямар ч байсан иргэн Ц.Саранцэцэг нь*******гийн данс руу шилжүүлсэн гэх 5.000.000 төгрөг надад огт хамаагүй, энэ мөнгө миний дээрх авто машины сугалаанд ч гэсэн огт хамаагүй юм байна. Энэ 5 сая төгрөгийн талаар надад мэдэх зүйл алга.  Дээрх 11-61 СБА дугаартай приус 30 маркийн машиныг С зараагүй ээ, би 2021 оны 04 сарын 19-ний өдөр унаж яваад Баян-Өлгий аймагт очоод 2021 оны 06 сарын эхээр өөрийн найз Назем гэх эмэгтэйд 15,000,000 төгрөгөөр зарсан юм. Назем нь надтай хамт Олон Улсын Эрүүл мэндийн сүлжээний бизнес хийдэг учир 2,800,000 төгрөгийг надад дансаар өгч, үлдсэн мөнгийг нь бэлнээр өгч байсан юм. Тэр мөнгийг нь би Олон Улсын эрүү мэндийн сүлжээний бизнест оруулчихсан юм. Машины нэр шилжүүлэх үед ******* нь өөрийн гараар итгэмжлэл бичиж, нотариатаар батлуулаад над руу явуулсан. Тэгээд би тэр итгэмжлэлийнхэн дагуу машины нэр шилжүүлсэн ба би өөрөө Сэлэнгэ аймгийн*******анд оршин суух хаягтай байсан учир машиныг Баян-Өлгий аймагт оршин суух өөрийн ээж Гавкар гэх хүний нэр дээр шилжүүлж байгаад өөрийн найз Назем рүү дамжуулан шилжүүлж өгсөн юм. Надтай амьдарч байх үед буюу 2016-2019 оны хооронд С бид хоёр хамт Солонгос Улс руу явж ажил хийж байсан юм.*******ын Засаг дарга болсноосоо хойш өөр ажил хийгээгүй, зуны улиралд ногоо тарьдаг, мөн Зөгийн аж ахуйтай учир тэрнийхэн мөнгө төгрөг орлого хэлбэрээр ордог. Гэхдээ би тэр талаар нь сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т. мэдүүлэхдээ: “...Фазылын С бид хоёр багын найзууд байгаа юм. Ухаан орсон цагаасаа буюу 5-6 настайгаасаа хамт хурдан морь унадаг байсан нэг газар өссөн найзууд байгаа юм. Нарантуяагийн Энхтүвшин, Фазылын С хоёр Сэлэнгэ аймгийн*******ын Ерөнхий боловсролын сургуульд нэг ангийн хүүхдүүд, би доод ангийн сурагч нь байсан юм. бид бага байхаасаа өнөөдрийг хүртэл найзлаж нөхөрлөж байгаа юм. Пүрэвдоржийн Б нь миний аав Тогоогийн ээж буюу миний эмээ Рэгзэний төрсөн дүү Пүрэвдоржийн хүүхэд байгаа юм. П.Б ах, манай аав Тогоо нар нь үеэлүүд байгаа юм. Байлгүй яахав. Мөнгө зээлнэ, буцааж өгнө. Тийм зүйл байгаа. Одоо хэзээ мөнгө зээлээд буцааж өгснөө санахгүй байна. Хамгийн сүүлд буюу 2021 оны 10 дугаар сард би цагдаагийн байгууллагад торгууль төлөх шаардлага гараад Энхтүвшинөөс өөрийн хаан банкны дугаартай дансаар 250,000 төгрөг зээлээд буцааж өгөөгүй байгаа. Өөр өр авлага байхгүй. Бүүр олон жилийн өмнө 2015 онд Солонгос улсад Энхтүвшин бид хоёр хамт ажиллаж амьдарч байсан юм. Тэр үед Энхтүвшингөөс би Монгол мөнгөөр 5,0 сая төгрөг зээлж байсан юм. Энэ мөнгөө 2021 оны 05 дугаар сарын эхээр Энхтүвшингөөс зээлсэн 5,0 сая төгрөгөө төлсөн. Би авга ах П.Бд 2021 оны 04 дүгээр сарын дундуур Сэлэнгэ аймгийн Түшиг сумын уурхайгаас Сэлэнгэ аймгийн******* Охинди-2-р баг 1-07 тоотод байрлах хашаанд буулгасан байсан нүүрснээс өөрийн 4843 СЭҮ улсын дугаартай ногоон өнгийн Хово маркийн машинаар өөрөө жолоодож П.Б ахын хариуцан ажиллуулдаг*******ын Уурын зуухны хашаанд 2 удаа буулгаж өгч байсан юм. 1 хово машин 20 тн буюу 2,500,000 төгрөгөөр 2 удаа нийт 5,000,000 төгрөгийн нүүрс өгсөн юм. Энэ нүүрсний мөнгөний төлбөрийг П.Бд *******оор Энхтүвшингийн дансыг өгүүлж миний 2015 онд Солонгос улсад ажиллаж амьдарч байхдаа зээлсэн 5,0 сая төгрөгийг шилжүүлүүлсэн юм. Би сүүлийн 3 жил тасралтгүй Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас болон Дархан-Уул аймгийн Шарын гол сумаас нүүрс худалдаж аваад Сэлэнгэ аймгийн*******ын Охинди-2-р баг 1-07 тоотод нүүрсээ буулгаж худалдан борлуулах ажлыг хийж байна. П.Б ахад 2021 оны 04 дүгээр сарын дундуур буюу Энхтүвшинд өрөө дарахаар уурын зуухын хашаанд нь 2 машин нүүрс буулгаснаас өөр нүүрс нийлүүлж байгаагүй. Нэг удаа П.Б ахад нүүрс зарж байсан тэр нь дээрх 2 машин нүүрс байгаа юм. П.Б ахад нүүрс зарсан гэсэн баримт байхгүй. Би Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Зэлтэрийн нүүрсний уурхайгаас 1 тонн нүүрсийг 44,000 төгрөгөөр худалдаж аваад 125,000 төгрөгөөр буюу нийт 40 тонн нүүрсийг 5,000,000 төгрөгөөр тооцож П.Б ахад худалдаж борлуулсан. Би 2021 оны 04 дүгээр сарын дундуур *******оос надад үлдсэн байгаа нүүрсийг П.Бы уурын зууханд нийлүүлээд өгөөч гэж гуйсан юм. Тэгэхэд ******* 7 орчим хоногийн дараа ярьчихсан шүү гэж хэлж байсан. Тэгээд би П.Б ахын уурын зуухны хашаанд нь нүүрсээ буулгаж байсан юм. Би П.Б ахын дугарын утас руу өөрийн дугаарын утаснаас залгаж С хашаанд чинь 2 машин нүүрс буулгачих гэж хэлэхэд П.Б тэг гэж хэлэхээр нь би буулгасан. Би уулзаагүй. ******* ярьсан. Тэр хоёрыг утсаар ярьсан, уулзсан эсэхийг би мэдэхгүй байна. ******* намайг П.Бы уурын зуухны хашаанд 2 машин нүүрсээ буулгачих гэж хэлэхээр нь би буулгасан. Үнэ ханшаа би яриагүй. Сумын Засаг дарга албан тушаалтай найз *******оор дамжуулаад ярьчихгүй юу. Засаг даргаар нь яриулбал арай дээр юм болов уу гэж бодсон юм. Миний 2021 оны хавар Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Зэлтэрийн уурхайгаас татаж авсан байсан нүүрснээс 40-50 тонн нүүрс үлдчихсэн хавар болоод дулааны улирал эхэлж байсан болохоор нийлүүлэх байгууллага олдохгүй байхаар нь Сумын Засаг дарга *******оос “Аптан билэг” ХХК-ийн захирал П.Бд 40 тонн 2 машин нүүрс нийлүүлээд өгөөч гэж гуйсан юм. ******* яриад намайг нүүрсээ хашаанд нь аваачаад буулгачих гэж хэлэхээр нь би нүурсээ хашаанд нь буулгасан. Би Сд*******гийн дансны дагуурыг өгөөд нүүрсний төлбөрийг шилжүүлүүлчхээрэй гэж хэлээд өгсөн. С нүүрсний төлбөрийг авах Энхтүвшингийн дансыг П.Бд өгөөд 5,0 сая төгрөг шилжүүлүүлж авсан байсан. Миний мөнгө. Миний Энхтүвшингөөс 2015 онд зээлсэн мөнгөө буцааж өгсөн мөнгө байгаа юм...”

“...Би тэгж нүүрс мүүрс зараагүй, *******ын П.Б гэх хүнээс авсан гэх 5,000,000 төгрөг надад огт хамаагүй. 2022 оны 05 сарын 10-ны өдөр би анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэх болсон шалтгаан нь “....Тухайн үед манай найз С над руу фейсбүүкээр залгаж яриад манай суманд нэг нүүрс авсан асуудал гараад байна, чамайг дуудаж мэдүүлэг авбал нүүрс буулгасан гээд хэлчих гэж хэлсэн юм. Тэгэхээр нь С бид хоёр ярьж байгаад би найз*******д 5,000,000 төгрөгийн өглөгтэй, тэгээд Бд би нүүрс зарсан, нүүрс зарж олсон мөнгөө Энхтүвшинд өгсөн...” гэх байдлаар мэдүүлэг өгсөн юм. Энэ мөнгө төгрөг, нзүүрсний асуудал надад огт хамаагүй, би тухайн үед худал мэдүүлэг өгснийхөө дараа эргэж орж ирээд үнэн асуудлаа хэлсэн, тэгэхээр миний 2 дахь удаа өгсөн мэдүүлэг болон өнөөдөр өгч байгаа мэдүүлэг үнэн зөв зүйл юм.  Энэ асуудал үнэн. Би тухайн үед хувьдаа улсын дугаартай ногоон өнгийн Хово маркийн машинтай байбан юм, угаасаа би жил болгон нүүрс авч ирж сумын иргэдэд зардаг байсан юм. Тухайн үед би хувьдаа машинтай учир Зэлтэр болон Шарын голын нүүрсний уурхай руу нүүрс тээвэрт явдаг байсан юм. Гэтэл манай найз сумын Засаг дарга С надтай уулзаад “...сумаас нүүрсний мөнгө гаргаж өгнө, чи Зэлтэрийн нүүрсний уурхайгаас 40 тонн нүүрс авч ирээд өг, сумын иргэд, хөгшин настай иргэдэд нүүрс тараана..гэж хэлсэн юм. Ингээд би нүүрс тээвэрт явахыг зөвшөөрөөд байж байтал сумын Засаг даргын тамгын газрын дарга намайг дуудаж уулзаад гэрээ байгуулж, нүүрс тээвэрт явуулах асуудал ярьсан, ингэхдээ түлшний мөнгөнөөс 10 хувийн суутгал хийгдэнэ гэх асуудал ярьж байсан. Тэгэхээр нь би тэр нүүрс тээвэрт явж чадахгүй гэдгээ хэлээд тэр ажлыг хийгээгүй юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-90, 3-р хх-ийн 218-219 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Ганцэцэг мэдүүлэхдээ: “...Алтанбилэг ХХК нь манай*******ын цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Холбооны байр болон 2 ширхэг хүнсний дэлгүүрийн халаалтыг хариуцан ажиллаж байгаа компани байгаа юм. Миний мэдэж байгаагаар сүүлийн 10 гаруй жил манай сумын дээрх 5 байгууллагын халаалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа санагдаж байна. Манай ерөнхий боловсролын сургуулийн байр нь 2 давхар хичээлийн байр 2 давхар сурагчийн дотуур байртай юм. Дотуур байр нь 810 м2 талбайтай, хичээлийн байр нь 1861,8 м2 талбайтай, сургуулийн байр нь 1989 онд баригдаж ашиглалтад орсон, харин дотуур байр нь 2009 онд баригдаж ашиглалтад орсон. Миний хувьд 1991 онд энэ сургуульд ажилд орж байсан ба тэр үед л сургуулийн халаалт муу, хүйтэн байдаг байсан юм. Тэгээд 2007 онд сургуулийн зарим ангиуд болон спорт заалнь халаалтыг шинэчлэн сольж байсан боловч халаалт бага зэрэг л саарч байсан юм. Өвлийн улиралд бол сургуулийн ангиудын халаалт нь байрлалаасаа шалтгаалаад 8-20 градусын халуунтай л байдаг.

Халаалт муу байдаг учир ер нь бол жил болгон л халаалтын асуудал яригддаг юм. Энэ жил буюу 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр 2 дугаар сарын эхээр манай сургуулийн халаалт ямар байгаа талаар сургуулийн багш ажилчдаас судалгаа авч, ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийсэн юм. Үүний дараа 2022 оны 02 дугаар сард сумын төр төсвийн байгууллагын удирдлага болон Алтанбилэг ХХК-ийн удирдлагууд оролцож, халаалттай холбоотой асуудлаар хэлэлцүүлэг хийсэн байсан, миний хувьд уг хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцоогүй, сургалтын менежер Б.Өсөхжаргал оролцсон байгаа. Алтанбилэг ХХК нь олон жил манай сумын халаалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Мэдээж хэрэг нүүрсний чанар сайн байх юм бол төр төсвийн байгууллагын халаалт сайн байж таарна, хэрэв нүүрсний чанар муу юм бол түүнийгээ дагаад халаалт муудаж таарна. 2021-2022 онд сумын Засаг даргын Тамгын газраас Алтанбилэг ХХК руу нэгэн нүүрс худалдан борлуулсан талаарх асуудлыг би мэдэхгүй байна. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хичээл амраад 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хичээл орж эхэлсэн, энэ үед сургуулийн халаалт муу, хүйтэн байна гэдэг асуудал яригдаж байсан юм...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Болормаа мэдүүлэхдээ: “...Цэцэрлэгийн халаалт чинь 18-25 градус байх ёстой. Манай цэцэрлэгийн тухайд 1 давхар 591.2 м2 талбай бүхий байртай ба уг байр нь 1987 онд ашиглалтад орсон юм. Ер нь бол манай цэцэрлэгийн халаалт аягүй муу байдаг, гэхдээ нүүрсний чанар болон галлагаанаас шалтгаалдаг байх, заримдаа овоо гайгүй дулаахан байдаг заримдаа аягүй хүйтэн байдаг юм. Ер нь бол намайг 2015 онд цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах эхлэх үед л цэцэрлэгийн халаалт жаахан сэрүүхэн талдаа байсан юм Өвөлдөө дотор градус нь 18-25 хэм байх ёстой боловч өвөлдөө 9-12 градусын халуунтай л байдаг. Энэ 2022 оны 01 билүү 02 дугаар сард Сумын Засаг даргын тамгын газраас халаалттай холбоотой асуудлаар нэг хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Тэр хэлэлцүүлэг болох үед л халаалт муу байгаа санал хүсэлтээ гаргаж байсан юм. Тэр хэлэлцүүлэг болох үед Алтанбилэг ХХК-ийн захирал Б дарга өөрөө оролцож байсан. Алтанбилэг ХХК-д дээрх нүүрсийг худалдан борлуулсан асуудлыг би мэдэхгүй байна. Мэдээж чанар муутай нүүрсийг Алтанбилэг ХХК-нд өгч, тэр чанар муутай нүүрсээрээ галлагаа хийж байгаа бол халаалтын үйл ажиллагаанд муугэх нөлөөлж л таарна. Би буруу санаагүй бол 2022 оны өвөл халаалт маш муу байсан учраас цэцэрлэгийн жижүүр, арга зүйч, эмч нарыг Алтанбилэг ХХК-иин уурын зуух руу явуулж халаалтын ажлыг нь асуухад тогоо эвдэрчихсэн гэж ярьж байсан санагдаж байна. 06 сарын 13-ны өдөр Авлигатай тэмцэх газраас над руу утсаар ярьж намайг дуудсаны дараа яагаад намайг дуудаж байгааг тодруулах зорилгоор би өөрөө Сэкү /С/ даргатай утсаар ярьсан юм. Гэтэл С дарга надад хандаж “Аан нэг их сүртэй юм болохгүй байх, халаалтын талаар л асуух байх, очоод уулзчих” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Батсүх мэдүүлэхдээ: “...Муу, маш муу. Миний хувьд сүулийн 3 жил*******анд ажиллаж амьдарч байна. Тэрнээс өмнө нь*******анд тогтмол амьдраагүй учир өмнөх асуудлыг мэдэхгүй байна, ямар ч байсан намайг*******анд амьдарч байгаа сүүлийн 3 жилийн хугацаанд халаалт маш муу байсан. Энэ жил буюу 2022 оны 02 дугаар сарын үед сургууль, цэцэрлэг амраад эргэж хичээллэх үед халаалт маш муу байсан юм. Миний хувьд цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлийн дарга гэдэг утгаараа Засаг дарга Стой биечлэн уулзаж, халаалт муу байгаа тул анхаарал тавьж ажилла гэх хүсэлтийг амаар гаргаж байсан юм. Энэ асуудлаас болж л намайг дуудаж мэдүүлэг авч байгаа байх гэж бодож байна. Мэдэхгүй, Засаг дарга С нь муу нүүрс авч түүнийгээ уурын зууханд өгсөн байсныг би мэдээгүй. Манай*******ын Фэйсбүүк групп дээр Засаг дарга С нь Алтанбилэг ХХК-нд муу нүүрс шахсан, нүүрсний чанар муу учир Алтанбилэг ХХК нь Засаг даргаас авсан чанарын шаардлага хангахгүй нүүрсээ сайн нүүрстэй хольж түлдэг гэх утгатай мэдээлэл бичигдсэн байсныг л харсан. Мэдээж нүүрсний чанар муу байвал халаалтад шууд нөлөөлнө. Алтанбилэг ХХК нь халаалт муудсан асуудлын талаар тайлбар хэлэхдээ Засаг даргаас муу нүүрс авсан, нүүрс муу байгаа учир халаалт муу байгаа гэж тайлбар хэлж л байна лээ. Тэгвэл Алтанбилэг ХХК нь өөрсдөө тийм муу, чанарын шаардлага хангахгүй нүүрсийг авахгүй л байх ёстой шуү дээ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 9 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч мэдүүлэхдээ: “...Алтанбилэг ХХК-ийг нэг сайн мэдэхгүй, манай эмнэлэгийн халаалтын асуудлыг хариуцдаг компани гэдгийг нь мэднэ, тэрнээс өөр мэдэх зүйл байхгүй. Эмнэлгийн халаалт жаахан хүйтэн л байдаг. Миний хувьд эмнэлгийн даргаар томилогдсон цагаас хойш 1 өвлийг л үзээд байна. Өнгөрсөн 2021-2022 онд шилжих өвөл бол манай эмнэлэг жаахан хүйтэн л байсан, орой шөнө болохоор, сувилагч нар тень тавьж ажиллуулдаг байсан шдээ. Би өөрөө Алтанбилэг ХХК-ийн захирал Б гэх хүнтэй уулзаад эмнэлэг хүйтэн байгаа талаар хэлэхэд манай эмнэлгийн халаалтын шугам, сан муутай байна гэж хэлж байсан. Манай сумын эмнэлэг угаасаа 1989 онд ашиглалтад орсон хуучин байр байгаа. Манай эмнэлгийн зүгээс халаалттай холбоотой асуудлаар албан ёсоор ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Харин энэ 2022 оны өвөл /сар өдөр санахгүй/ Алтанбилэг ХХК-иас манай эмнэлэгт хандаж “Танай эмнэлгийн халаалтын шугам муу байгаа учир шугамаа сольж сайжруул" гэсэн утгатай албан бичиг ирүүлж байсан юм байна. Чанарын шаардлага хангахгүй, муу, нунтаг нүүрс чинь өөрөө асалт муутай байж таарна. Тэгэхээр Алтанбилэг ХХК нь муу нүүрс авч түлж байгаа бол тэр нь байгууллагын халаалт муудахад нөлөөлж л таарах байх. Энэ талаар би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 11 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч с мэдүүлэхдээ: “...Серкээ ахыг бол өмнө харж байсан, би өөрөө*******анд 8 жилийн сургуулиа төгссөн учир Серкээ ахыг харж байсан, гэхдээ уулзаж байгаагүй, ер нь бол манай ах Энхтүвшингийн найз гэдгээр мэднэ. С ах анх 2017 билүү 2018 онд намайг 1000 машины зах дээр машин зардаг байх үед надаас приус-20 билүү приус-30 машиныг худалдан авч байсан юм. Мөн сүүлд 2021 онд ******* ах өөрөө 22-н товчоо дээр ирж надтай уулзаад 2010 онд үйлдвэрлэсэн цагаан өнгийн Prius 30 маркийн машиныг 25,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Гэхдээ сүүлийн приус 30 машиныг авахыг тулд ******* ах надтай холбоо бариагүй, уулзаач үгүй байж шууд хүрээд ирсэн. Миний хувьд эхээсээ 8-уулаа төрсөн, Энхтүвшин нь миний төрсөн ах байгаа юм. Энхтүвшин ах бид хоёр 2017 билүү 2018 оноос хойш хамтарч авто машины худалдаа наймаа хийж байна. Ер нь бол бид хоёр зарж байгаа машинаа адилхан угааж цэвэрлээд л иргэдэд зарж борлуулдаг. ******* ах 2021 онд надаас машин авахын тулд надтай нэг ч удаа утсаар яриагүй, надтай уулзаж ч байгаагүй. ******* нь надтай өмнө нь уулзаж байгаагүй учир манай машин зардаг зогсоолыг яаж олж ирсэн талаар би мэдэхгүй байна, тухайн үед манай ах******* нь зогсоол дээрээ байгаагүй. Тэгэхээр ******* нь надаас машин авахынхаа өмнө манай ах*******тэй уулзаж манай зогсоолыг заалгаж ирсэн байх. ******* нь 2021 оны намар 08-09 сарын үед надаас приус-30 машин авахдаа надад бэлэн 10,000,000 төгрөг өгсөн, тухайн үед манай******* ах өөрөө над руу утсаар яриад 10,000,000 төгрөгөө аваад машиныхаа нэр шилжүүлээд өгчих гэж хэлсэн юм. ******* чинь манай ах*******тэй найзууд учир надад 10,000,000 төгрөг өгөөд л машинаа аваад явсан. Түүнээс хойш би *******оос ямар нэгэн байдлаар бэлнээр болон дансаар мөнгө аваагүй. Тэр машиныг 25,000,000 төгрөгөөр бодож зарсан, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг нь манай ах Энхтүвшин өөрөө *******оос авсан байх ёстой,******* ах бид хоёр хэдийгээр төрсөн ах дүү боловч тэр хүн чинь өөрөө найз нөхдөө авч ирээд зарж байгаа машинаасаа өгөөд явуулж байхад надад үгүй гээд зогсох эрх байхгүй шүү дээ. *******д машин зарах үед манай ах******* хөдөө *******т байсан, ах өөрөө байгаагүй ш дээ. Тэр машиныг *******ын нэр дээр шилжүүлж өгөх үед би өөрөө *******той хамт явж байгаад 22-н товчооны авто худалдааны газар дээр очиж машины нэр шилжүүлж өгсөн юм. Тийм зүйл байхгүй шүү дээ,******* ах бид хоёр лав л нүүрс зарж борлуулах тухай огт ярьж байгаагүй юм байна. Уг нь бол ажлынхаа талаар бол хоорондоо байнга л ярьдаг шүү дээ. ******* надаас машиныг хүлээж авах үедээ 22-н авто худалдаан дээр ирээд надад бэлэн 10,000,000 төгрөг өгөөд машин аваад явсан. Машин үлдэгдэл мөнгөний тооцоог Энхтүвшин ахтай хийсэн байгаа, Энхтүвшин ах найздаа машин зарж байгаа учир төлбөр тооцооны асуудалд нь би оролцоод байх боломжгүй шүү дээ. С нь хэрэв урьдчилгаа мөнгө өгсөн бол манай ах Энхтүвшинд л өгсөн байх ёстой, надад урьдчилгаа мөнгө өгөөгүй. Гэрээ хийсэн эсэхээ санахгүй байна, арлын дугаараар нь шүүж өөрийнхөө материалыг харахгүй бол санахгүй байна. ******* надад тэгж цувуулж 6,000,000 болон 7,000,000 төгрөг өгөөгүй. Би зөвхөн машиныг *******д хүлээлгэж өгөх үед л бэлэн 10,000,000 төгрөг авсан, дахиж мөнгө аваагүй, үлдэгдэл мөнгөний тооцоог нь манай ах******* өөрөө авсан байх ёстой шүү дээ. Яагаад гэвэл Энхтүвшин ах бид хоёрын зарж борлуулж байгаа машинуудаас олсон орлого ашгийг мөнгөн хөрөнгө нь ах бид хоёрын дундын хөрөнгө, миний, чиний гэх зүйл байхгүй учир Энхтүвшин ах найздаа зарсан машиныхаа мөнгийг цаагуураа өөрөө авсан байх ёстой. Ах бид хоёр ерөөсөө тэмдэглэл бичиж, баримт үлддэггүй байсан юм. 2022 оноос эхлэн хар дэвтэр хөтөлдөг болсон байгаа. Уут саванд хийгээгүй 10,000 болон 20,000 төгрөгийн дэвсгэртээс бүрдсэн мөнгө л байсан санагдаж байна. Нарийн санахгүй байна. ******* нь 2018 онд надаас приус маркийн машин худалдаж авсан цагаасаа хойш надтай нэг ч удаа тааралдаагүй санагдаж байна. Утсаар ч ярьж байгаагүй, ер нь бол С ахтай утсаар ярих ч шаардлага байхгүй шүү дээ. ******* нь 2018 онд надаас приус машин худалдаж авчхаад миний таньдаг хүн дээр очиж машиныхаа цонхны дээд талын борооны хаалт хийлгэсэн юм. Тэгээд тэр борооны хаалт хийлгэсэн 40,000 төгрөгөө хүртэл өгөхгүй явчихсан байсан, үүнээс харахад ******* нь мөнгөн дээр нэлээн чанга л хүн юм байна лээ.

“...Тэгвэл би******* ахыг зогсоол дээрээ байгаагүй гэж буруу санаад байгаа юм. Тэр өдөр ******* манай ах*******тэй уулзаж гэрээ байгуулсан юм бол манай ах******* хөдөө яваагүй автотээврийн газраар л явж байсан юм байна. 2 жилийн өмнөх асуудал учир нарийн санахгүй байна. Ямар ч байсан ******* өөрийн биеэр манай зогсоол дээр ирж надтай уулзаад машин хүлээж авахдаа надад бэлэн 10.000.000 төгрөг өгсөн нь үнэн. Үлдсэн мөнгөний асуудалд би оролцоогүй, манай ах******* л *******тойноо тооцоо хийсэн байх ёстой. Манай ах*******д итгэмжлэл хийэ өгсөн Лувсансамбуу гэх хүн нь машины ченж, гаалиар машин оруулж ирдэг юм. Манай ах бид хоёр заримдаа Лувсансамбуугаас машин аваад л үнэ дээрээ бага зэрэг үнэ нэмээд л зардаг юм. Ер нь бол нотариатын мөнгийг л бага төлөхийн тулд гэрээний үнийн пүнг багасгаж бичдэг байсан. гэрээний үнэ бол нэг их хамаагүй дээ, бодит байдал дээр бол машиныг 25.000.000 төгрөгөөр зарсан нь үнэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 212-214, 216 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт  гэрч Т.  мэдүүлэхдээ...   С нь намайг гуйгаад байхаар нь  эхэлж мэдүүлэг өгөхдөө  Сын хэлснээр мэдүүлгээ өгсөн. Мэдүүлэг өгснийхөө дараа би  худал мэдүүлэг өгөөд өөрөө буруутах юм байна гэж бодоод буцаж ороод үнэн зөв мэдүүлгээ өгсөн. С болон Энхтүвшин бидний хороонд  ямар ч мөнгө төгрөгний тооцоо байхгүй,  би Сд Энхтүвшиний дансыг би  өгөөгүй. Би нүүрсний бизнес хийдэг байсан нь үнэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт  гэрч Ж.Ганболд мэдүүлэхдээ: “...Миний бие  Сэлэнгэ аймгийн   сумын Дулаанхаан тосгоны захирагчаар буюу Засаг даргаар 16 жил ажиллаж байна. С нь 2020 оны 12 дугаар сард*******ын Засаг даргаар  сонгогдон ажилласан. “Алтанбилэг” ХХК нь******* болон Дулаанхаан тосгоны төр, төсвийн байгууллагуудын халаалтыг хариуцаж ажилладаг ба 2 ширхэг уурын зуухыг гэрээгээр ажиллуулдаг  байсан. 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр П.Б нь надад хандаж “Ахаа сумын Засаг дарга ******* нь хувьдаа байшин барих гэж байгаа гээд надаас байшингийн торх, модыг өг гэж нэхсэн, *******ын барих байшинд 200 орчим торх орно, 1 торх багадаа 100,000 орчим төгрөгийн үнэтэй учир 20,000,000 төгрөг болж байна манай компаниас авна гэж” нэхээд, дарамтлаад болохгүй байхаар нь 5,000,000 төгрөг өгчихлөө” гэж хэлсэн юм. Мөн 2021 оны 12 дугаар сарын эхээр*******ын иргэдэд хямд үнээр зарна гээд 20 тонн нүүрс авч ирсэн, гэтэл тэр нүүрс нь шаардлага хангахгүй, устай хөлдүү нүүрс учир сумын иргэд нүүрсийг нь авахгүй байсан юм. Гэтэл уг намайг авч, уурын зуухандаа түл гээд хүчээр өгөөд надаас нүүрсний төлбөрт 1,500,000 төгрөг бэлнээр авсан” гэж хэлсэн ба *******ын хууль бус үйлдлийн  талаар ярихаар нь  хуулийн байгууллагад мэдэгдэх ёстой гэж хэлээд л хандсан  . Төрийн албан хаагчийнхаа үүргийг л биелүүлсэн, би хүнд мөнгө төгрөг зээлж байгаагүй  гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт  гэрч Ц.Саранцэцэг мэдүүлэхдээ...   Одоо он сарын нь сайн санахгүүй байна. Манай нөхөр  нэг данс  явуулаад  энэ данс руу 5000.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Би тэр данс руу нь 5000.000 төгрөг нүүрс гэж бичээд шилжүүлсэн, өөр надад мэдэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч “Алтанбилэг” ХХК-ий хууль ёсны төлөөлөгч П.Бы иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 92 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 96, 102 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 103 дугаар хуудас/,

Шүүгдэгч хуулийн этгээд “Алтанбилэг” ХХК-ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 105 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын 2016, 2017, 2018, 2019, 2020, 2021 онуудын Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хуулбар /1-р хх-ийн 108-125 дугаар хуудас/,

Шүүгдэгч “Алтанбилэг” ХХК-ий хууль ёсны төлөөлөгч П.Бы өмчлөлд бүртгэлтэй байгаа эд хөрөнгийн мэдээлэл /1-р хх-ийн 132 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийн лавлагаа, гаалийн мэдүүлэг, худалдах-худалдан авах гэрээний хуулбарууд /1-р хх-ийн 135, 138-142 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******оос хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл, материалуудын хуулбар /1-р хх-ийн 147-162 дугаар хуудас/,

Гэрч аас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн нүүрс худалдан борлуулсантай холбогдох баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл, материалуудын хуулбар /1-р хх-ийн 161-169 дүгээр хуудас/,

Гэрч гаас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн дансны хуулга, нүүрсний мөнгөний тайлан материалыг хүлээн авсан тэмдэглэл, материалуудын хуулбар /1-р хх-ийн 170-178 дугаар хуудас/,

Гэрч П.Б хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн материалыг хүлээн авсан тэмдэглэл, материалуудын хуулбар /1-р хх-ийн 179-197 дугаар хуудас/,

“Алтанбилэг” ХХК-ий хувийн хэргийн хуулбар /1-р хх-ийн 200-250, 2-р хх-ийн 1-54 дүгээр хуудас/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 55-181 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /2-р хх-ийн 195-205, 213-216, 223- дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын байнга оршин суугаа хаягийн лавлагаа /2-р хх-ийн 237 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 238 дугаар хуудас/,

сумын Дэлгэрхаан 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Дулаан түгээх үйл ажиллагаа явуулдаг “Алтанбилэг” ХХК-тай төр төсвийн байгууллагатай хийсэн уулзалтын хурлын протокол /3-р хх-ийн 18-52 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 52 дугаар албан бичгийн хуулбар /3-р хх-ийн 61-65 дугаар хуудас/,

Шүүгдэгч*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /4-р хх-ийн 2 дугаар хуудас/, 

Шүүгдэгч*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 6 дугаар хуудас/, 

Шүүгдэгч*******гийн тээврийн хэрэгслийн лавлагаа /4-р хх-ийн 15 дугаар хуудас/ зэрэг  хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт шалгаж тогтоосон  байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх  үзэв.

Шүүгдэгч нарын  гэм буруугийн талаар

Шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

1.Шүүгдэгч ******* нь Төрийн улс төрийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн*******ын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж,

 Сэлэнгэ аймгийн*******ын уурын зуухны халаалтын үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг “Алтанбилэг” ХХК-ийн захирал 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 20 тонн нүүрсийг худалдан борлуулж, нүүрсний үнэ болох бэлэн 1,400,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах “Сүхбаатар” нэртэй самбарын хажууд П.Б бэлнээр хүлээн авч, мөнгийг Орон нутгийн төсөвт буцаан төвлөрүүлэхгүйгээр хувьдаа авч, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэж  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  боловч шүүгдэгч *******д холбогдох   дээрх  үйлдэл нь  бүрэн нотлогдон тогтоогдоогүй бөгөөд  хэрэгт авагдсан  нотлох баримт болох  “  боодолтой “ мөнгө гэсэн фото зургыг үндэслэн  1400.000 төгрөгийг  шүүгдэгч *******ыг  өөртөө давуу байдал бий болгон  дээрх мөнгийг авсан гэж дүгнэж гэм буруутайд тооцох  үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Үүнд:  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мэдүүлэгт ....Тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсөвт орлого болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгаас үзүүлэх тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэгээс бүрддэг юм. Сумын Засаг даргын нөөц хөрөнгийг тухайн сумын иргэдэд амьжиргаанд буюу сумын иргэдэд чиглэсэн үйл ажиллагаанд, нийтийн эрх ашгийн төлөөх үйл ажиллагаанд зарцуулдаг юм.Сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс хөрөнгө, мөнгө гаргаж, захиран зарцуулах эрх нь тухайн сумын Засаг даргад байгаа. Засаг дарга нь өөрийн бүрэн эрх хэмжээний хүрээнд хууль ёсны дагуу мөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж мэдүүлжээ.

Шүүгдэгч   сумын Засаг дарга ******* нь  эрх хэмжээнийхээ хүрээнд сумын амьжиргааны түвшин доогуур иргэд буюу зорилтод бүлгийн иргэдийг дэмжих нэрийдлээр Засаг даргын нөөц хөрөнгөөс 3,000,000 төгрөг гаргаж, тэр мөнгөөрөө нүүрс худалдан авсан боловч нүүрсийг иргэдэд худалдан борлуулсан боловч  шаардлага хангаагүй нүүрс байна гэж  иргэд нүүрсийг  буцааж ирүүлсэн  тул  сайжруулсан нүүрсээр солихоор  “Алтанбилэг” ХХК-д  20 тонн нүүрсийг ачуулсан болох нь  шүүгдэгч  ******* болон  шүүгдэгч  “Алтан билэг “  ХХК-н хууль ёсны төлөөлөгч П.Б нарын мэдүүлэг , гэрч , , П.Цолмон нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Харин эргүүлээд мөнгө  өг гэж хэлээд 1400.000 төгрөгийг шүүгдэгч  “Алтан билэг “  ХХК-н хууль ёсны төлөөлөгч П.Б шаардаж авсан  гэж  П.Б мэдүүлж байгаа боловч  ... зөвхөн 1 дүгээр хх-н 15-17 дугаар хуудасанд авагдсан фото зураг, тэмдэглэлийг үндэслэн  дээрх гэмт хэргийг нотлогдож байна гэж дүгнэж,  шүүгдэгч *******ыг  өөртөө давуу байдал бий болсон гэж  гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл бүрэн нотлогдон тогтоогдохгүй байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар   яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.   Шүүгдэгч *******  нь  Сэлэнгэ аймгийн  засаг даргын 2020 оны  12 дугаар сарын 11-ний өдрийн  Б/33 тоот захирамжаар *******ын засаг даргаар томилогдон   ажиллаж  байхдаа :

 “Алтанбилэг” ХХК-ийн захирал 2021 оны 02 дугаар сард өөрийн албан өрөөндөө дуудан уулзаж, "Алтанбилэг” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Сэлэнгэ аймгийн*******ын төсөвт байгууллагын дулааныг эрчим хүчээр хангах гэрээ”-ний хугацаа дууссан тул гэрээний хугацааг сунгаж шинээр гэрээ байгуулах шаардлагатай, гэрээ байгуулахын тулд өөртөө хувийн байшин барих торх мод өг гэж шаардаж, шахалт үзүүлж  улмаар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ******* нь дахин албан өрөөндөө дуудан уулзаж, байшингийн торх мод авахгүй, торх модныхоо оронд бэлэн 10.000.000 төгрөг өг гэж шаардсаны улмаас,  П.Б нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр  *******ын  ангийн хүүхэд найз*******гийн эзэмшлийн Хаан банк дахь дугаарын дансаар дамжуулан П.Б 5.000.000 төгрөгийн хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь :

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар  “ Алтан билэг “ ХХК-н  хууль ёсны төлөөлөгч П.Бы өгсөн  мэдүүлгүүд,

Мөн өнөөдрийн шүүхийн хуралдаанд  “ Алтан билэг “ ХХК-н  хууль ёсны төлөөлөгч П.Б мэдүүлэхдээ ...  Сумын дарга  сумаа бүрэн удирддаг, бүх ажлаа  л мэддэг шүү дээ.  С нь засаг дарга болоод  хүмүүстэй уулзсан, надтай уулзаж миний бизнесийг болиулах гээд янз бүрийн юм яриад гуйгаад байхаар нь би  5000.000 төгрөг өгсөн шүү дээ. Дараа нь дахин муу нүүрс шахсан, анх надаас  байшингийн  торх гэсэн, тэгсэнээ болиод 10.000.000 төгрөг өгчих гэсэн, надад  мөнгө байхгүй учир 5000.000 төгрөг өгсөн, аргаа бараад Г хэлсэн, би өөрөө бичихээр  миний ажлыг зогсоочих байх гэж бодоод бичиж чадаагүй . Энэ хүн сумын ажлыг сайн мэддэг учир намайг шахаж шаардаж  миний бизнесийг булааж авсан. Гомдолтой байна, бүх зүйлийг үнэн зөвөөр нь хэлснийхээ төлөө өнөөдөр өөрөө буруутаж ингэж зогсож байна гэсэн мэдүүлэг,

            2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч   Ж.Ганболд мэдүүлэхдээ “...Миний бие  Сэлэнгэ аймгийн   сумын Дулаанхаан тосгоны захирагчаар буюу Засаг даргаар 16 жил ажиллаж байна. С нь 2020 оны 12 дугаар сард*******ын Засаг даргаар  сонгогдон ажилласан. “Алтанбилэг” ХХК нь******* болон Дулаанхаан тосгоны төр, төсвийн байгууллагуудын халаалтыг хариуцаж ажилладаг ба 2 ширхэг уурын зуухыг гэрээгээр ажиллуулдаг  байсан. 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр П.Б нь надад хандаж “Ахаа сумын Засаг дарга ******* нь хувьдаа байшин барих гэж байгаа гээд надаас байшингийн торх, модыг өг гэж нэхсэн, *******ын барих байшинд 200 орчим торх орно, 1 торх багадаа 100,000 орчим төгрөгийн үнэтэй учир 20,000,000 төгрөг болж байна манай компаниас авна гэж” нэхээд, дарамтлаад болохгүй байхаар нь 5,000,000 төгрөг өгчихлөө” гэж хэлсэн юм. Мөн 2021 оны 12 дугаар сарын эхээр*******ын иргэдэд хямд үнээр зарна гээд 20 тонн нүүрс авч ирсэн, гэтэл тэр нүүрс нь шаардлага хангахгүй, устай хөлдүү нүүрс учир сумын иргэд нүүрсийг нь авахгүй байсан юм. Гэтэл уг намайг авч, уурын зуухандаа түл гээд хүчээр өгөөд надаас нүүрсний төлбөрт 1,500,000 төгрөг бэлнээр авсан” гэж хэлсэн ба *******ын хууль бус үйлдлийн  талаар ярихаар нь  хуулийн байгууллагад мэдэгдэх ёстой гэж хэлээд л хандсан  . Төрийн албан хаагчийнхаа үүргийг л биелүүлсэн, би хүнд мөнгө төгрөг зээлж байгаагүй  гэсэн мэдүүлэг,

2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд  гэрч Т.  мэдүүлэхдээ...   С нь намайг гуйгаад байхаар нь  эхэлж мэдүүлэг өгөхдөө  Сын хэлснээр худал мэдүүлгээ өгсөн. Мэдүүлэг өгснийхөө дараа би  худал мэдүүлэг өгөөд өөрөө буруутах юм байна гэж бодоод буцаж ороод үнэн зөв мэдүүлгээ өгсөн. С болон Энхтүвшин бидний хороонд  ямар ч мөнгө төгрөгний тооцоо байхгүй,  би Сд Энхтүвшиний дансыг би  өгөөгүй. Би нүүрсний бизнес хийдэг байсан нь үнэн гэсэн мэдүүлэг,

2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд  гэрч Ц.Саранцэцэг мэдүүлэхдээ...   Одоо он сарын нь сайн санахгүүй байна. Манай нөхөр  нэг данс  явуулаад  энэ данс руу 5000.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Би тэр данс руу нь 5000.000 төгрөг нүүрс гэж бичээд шилжүүлсэн, өөр надад мэдэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Саранцэцэг, шүүгдэгч *******, ******* нарын дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 55-181 дүгээр хуудас/, 

Мөн шүүхэд шинээр гаргаж өгсөн баримт болох*******гээс  Ц.Саранцэцэг рүү 5000.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга,

 Гэрч  с мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар  шүүгдэгч *******ын  үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна .

3.Шүүгдэгч “ Алтан билэг “ ХХК-н  хууль ёсны төлөөлөгч П.Б  нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эхнэр Хаан банк дахь дугаарын дансаар дамжуулан, *******ын найз*******гийн эзэмшлийн дугаарын дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлж,*******ын Засаг дарга *******-д хахууль өгсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар  “ Алтан билэг “ ХХК-н  хууль ёсны төлөөлөгч П.Бы өгсөн  мэдүүлгүүд,

2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд  гэрч Ц.Саранцэцэг мэдүүлэхдээ...  

Гэрч Ц.Саранцэцэг, шүүгдэгч *******, ******* нарын дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 55-181 дүгээр хуудас/, 

Мөн шүүхэд шинээр гаргаж өгсөн баримт болох*******гээс  Ц.Саранцэцэг рүү 5000.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга,

Шүүгдэгч “ Алтан билэг “ ХХК-н  хууль ёсны төлөөлөгч П.Бы хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

4.Шүүгдэгч******* нь “******* нь Төрийн улс төрийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн*******ын Засаг даргаар ажиллаж байхдаа 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн найз*******ий эзэмшлийн Хаан банк дахь дугаарын дансаар дамжуулан П.Б 5.000.000 төгрөгийн хахууль авсан” гэх хэрэгт гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын албан байрны “Мэдүүлэг авах Б-105” тоот өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа  зориуд худал мэдүүлэг өгсөн” гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь :

2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өмгөөлөгч Ц.Туяаг байлцуулан өгсөн  мэдүүлэгтээ ...  “ Алтан билэг “ ХХК  -ний талаар ерөөсөө сонсож байгаагүй, захирал Б болон Сарнцэцэг нарыг  огт танихгүй, бидний хооронд мөнгө төгрөг, эд зүйлийн ямар нэг өглөг авлага байхгүй, .... ******* нь  2021 оны 5-р сард надаас машин авна гэж ярьж байгаад дээрх 5000.000 төгрөгийг миний данс руу хийсэн юм байна гэх  ,/ 1 дүгээр хх-н 43-45 дугаар хуудас /

2002 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өмгөөлөгч Л.Батцэцэгийг байлцуулан өгсөн мэдүүлэгтээ... Тухайн үед Б миний данс руу 5000.000 төгрөг хийснийг би огт мэдээгүй, танай байгууллага дээр ирж мэдлээ.  ... Б надаас нүүрс авах гэж  урьдчилж миний данс руу мөнгөө хийсэн юм байна, би танай байгууллага дээр ирж мэдлээ ,энэ 5000.000 төгрөгийг нь Б буцаагаад өгч   болно гэх, /3 дугаар хх-н 209-201 дугаар хуудас /

Гэрч Ц.Саранцэцэг, шүүгдэгч *******, ******* нарын дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 55-181 дүгээр хуудас/, 

Мөн шүүхэд шинээр гаргаж өгсөн баримт болох*******гээс  Ц.Саранцэцэг рүү 5000.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга,

Шүүгдэгч “ Алтан билэг “ ХХК-н  хууль ёсны төлөөлөгч П.Бы хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч*******гийн  үйлдсэн гэмт хэрэг нь тус тус нотлогдон тогтоогдож байна  гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь  ...Сэлэнгэ аймгийн  Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/33 дугаар захирамжаар*******ын  Засаг даргаар томилсон байх бөгөөд /1-р хх-ийн 151 тал/  шүүгдэгч  *******  нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь     мөн хуулийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх хэсэгт заасан “ төрийн улс төрийн.....” гэж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх хэсэгт “бүх шатны Засаг дарга...” /төрийн улс төрийн албан тушаал/ гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “"нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг”, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,   зааснаар “...улс төрийн албан тушаалтан” хамаарна гэж тус тус зааснаар шүүгдэгч ******* нь  нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн гэж дүгнэлээ.

 Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгохоор хуульчилсан байна. 

Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  22.4 дүгээр зүйл “Хахууль авах”, мөн хуулийн  22.5 дугаар зүйл “Хахууль өгөх” гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан буюу төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч субъект болон төрөөс ажил, үйлчилгээ авах иргэний хооронд ашиг сонирхлын харилцаа үүссэн үед эдийн болон эдийн бус зүйл өгч, авахыг хахууль авах, өгөх гэмт хэрэгт тооцохоор зүйлчилсэн байна. 

Иймд шүүгдэгч *******дыг  албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 5000.000 төгрөгийг  найз*******гийн нь дансаар  данснаас  шилжүүлсэн авсан, “Алтан билэг “ ХХК нь  *******ын дулаан  халаалтын  гэрээг цуцлуулахгүйн тулд  шүүгдэгч *******ын шаардсан  10.000.000 төгрөгийн тал хувь болох 5000.000 төгрөгийн *******ын өгсөн данс буюу найз*******гийн нь данс руу нь  эхнэр данснаас  шилжүүлсэн  , хахууль өгөгч  “Алтан билэг “ХХК   нь өөртөө давуу байдал олж авах зорилгоор нийтийн албан тушаалтанд  албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн, нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч  *******   нь албаны чиг үүргээ  хэрэгжүүлэхийн тулд  хувийн ашиг хонжоо олох зохилгоор  хахууль авсан үйлдлүүд нь хахууль өгөх, авах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзсэн болно.

Шүүгдэгч “ Алтанбилэг “ ХХК нь *******ын засаг дарга *******д өөртөө давуу байдал олж авах зорилгоор буюу *******ын дулаан  халаалтын  гэрээг цуцлуулахгүйн тулд  шаардсан  10.000.000 төгрөгийн тал хувь болох 5000.000 төгрөгийн *******ын өгсөн данс буюу найз*******гийн нь данс руу нь  эхнэр данснаас  шилжүүлсэн үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл  Монгол улсын  Их хурлын хянан шалгах түр хороонд ... үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол...” гэж заасан ба хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч нь болсон үйл явдлыг үнэн бодитойгоор сэргээн тогтоож, гэмт этгээдийг олж тогтооход чухал үүрэг бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч бөгөөд хэргийн талаар гагцхүү үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байдаг.

            Худал мэдүүлэг өгөх нь идэвхтэй үйлдэл байх ба энэ үйлдлийн улмаас заавал материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг, гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлсэн байхыг ойлгоно.

Шүүгдэгч******* нь  2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр  ...“ Алтан билэг “ ХХК  -ний талаар ерөөсөө сонсож байгаагүй, захирал Б болон Сарнцэцэг нарыг  огт танихгүй, бидний хооронд мөнгө төгрөг, эд зүйлийн ямар нэг өглөг авлага байхгүй, .... ******* нь  2021 оны 5-р сард надаас машин авна гэж ярьж байгаад дээрх 5000.000 төгрөгийг миний данс руу хийсэн юм байна гэж  мэдүүлэг өгсний дараа  2002 оны 12 дугаар сарын 15-ны өдөр  ... Тухайн үед Б миний данс руу 5000.000 төгрөг хийснийг би огт мэдээгүй, танай байгууллага дээр ирж мэдлээ.  ... Б надаас нүүрс авах гэж  урьдчилж миний данс руу мөнгөө хийсэн юм байна, би танай байгууллага дээр ирж мэдлээ ,энэ 5000.000 төгрөгийг нь Б буцаагаад өгч   болно гэж  өмгөөлөгч Ц.Туяа, Л.Батцэцэг нарыг байлцуулан  мэдүүлэг өгөхдөө  үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа  зориуд худал мэдүүлэг өгсөн”  үйлдэл нь  худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзсэн.

Иймд   шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн   22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт, “ Алтан билэг “ ХХК-н буюу хууль ёсны төлөөлөгч П..Быг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт , шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн  1-д заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******, *******   нар нь    гэм   буруугаа       хүлээн зөвшөөрөөгүй  “ Алтан билэг “ ХХК  нь  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч нараас ...  “Алтан билэг ХХК-н  дулаан халаатын гэрээг *******ын   засаг даргатай байгуулдаггүй,  Дулаан халаатын гэрээг байгуулах, эрчим хүч хангахад оролцох субъект бол ******* бишээ.  Иймд “Алтан билэг “ ХХК-н *******ын  төрийн байгуулагуудтай холбоотой дулаан халаатын гэрээ байгуулах асуудлыг  Эрчим хүчний зохицуулах зөвлөл,  Эрчим хүчний хуулиар шийддэг асуудал бөгөөд засаг даргын ажлын байрны тодорхойлолтонд ч энэ асуудал тусгагдаагүй байгаа учир  гэрээг  цуцлах , гэрээ байгуулахгүй гэх  үндэслэл *******д огт хамаагүй учир  “ Алтан билэг “ ХХК-н  захирал П.Бы үйл ажиллагааг зогсоох мод,палк болон мөнгө нэхэх үндэслэлгүй байхгүй.  Энэ асуудлыг зөвхөн  захирал П..Б л яриад байгаа болохоос хэрэгт нотлон тогтоосон  нотлох баримт огт байхгүй , Иймд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн   22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргасан.

Шүүх шүүгдэгч ******* нь  албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд “ Алтан билэг “ ХХК-н захирал дахин дахин  албан өрөөндөө дуудан уулзаж, байшингийн торх мод авахгүй, торх модныхоо оронд бэлэн 10.000.000 төгрөг өг гэж шаардсаны улмаас,  П.Б нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр  *******ын  ангийн хүүхэд найз*******гийн эзэмшлийн Хаан банк дахь дугаарын дансаар дамжуулан П.Б 5.000.000 төгрөгийн хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь :

Гэрч Ж.Ганболд, Т. , Ц.Саранцэцэг,  “ Алтан билэг “ ХХК-н  захирал П.Бы мэдүүлэг болон шүүгдэгч *******, ******* нарын дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 55-181 дүгээр хуудас/,  мөн шүүхэд шинээр гаргаж өгсөн баримт болох*******гээс  Ц.Саранцэцэг рүү 5000.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулгга, гэрч  с мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар  шүүгдэгч *******ын  үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн учир шүүгдэгч *******ын өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Мөн шүүгдэгч *******гийн өмгөөлөгчөөс... Шүүгдэгч******* нь  мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй болохоос худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Гэрч Т.  мэдүүлгээ өөрчилсөн тэгэхээр чи мэдүүлгээ өөрчилж өгөх үү гэж мөрдөгч удаа дараа асуусан байдаг.   шиг мэдүүлгээсээ буцаагүйн төлөө өнөөдөр энд шүүгдэгч болж байгаа юмуу ойлгомжгүй байна. Яллах дүгнэлтэнд худал мэдүүлэг өгсөн гэж буруутгаж байгаа боловч ямар мэдүүлэг нь худлаа юм, юу гэж худал мэдүүлсэн юм бэ гэдгийг нотлон тогтоогоогүй , 5000.000 төгрөг Энхтүвшингийн дансанд орж ирсэн нь үнэн, үүнийг буцаагаад Саранцэцэгийн дансанд  шилжүүлсэн учир миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргасан.

Шүүгдэгч******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл  Монгол улсын  Их хурлын хянан шалгах түр хороонд ... үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь  шүүгдэгчийн өөрийн нь  2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр  ...“ Алтан билэг “ ХХК  -ний талаар ерөөсөө сонсож байгаагүй, захирал Б болон Сарнцэцэг нарыг  огт танихгүй, бидний хооронд мөнгө төгрөг, эд зүйлийн ямар нэг өглөг авлага байхгүй, .... ******* нь  2021 оны 5-р сард надаас машин авна гэж ярьж байгаад дээрх 5000.000 төгрөгийг миний данс руу хийсэн юм байна гэж  мэдүүлэг өгсний дараа  2002 оны 12 дугаар сарын 15-ны өдөр  ... Тухайн үед Б миний данс руу 5000.000 төгрөг хийснийг би огт мэдээгүй, танай байгууллага дээр ирж мэдлээ.  ... Б надаас нүүрс авах гэж  урьдчилж миний данс руу мөнгөө хийсэн юм байна, би танай байгууллага дээр ирж мэдлээ ,энэ 5000.000 төгрөгийг нь Б буцаагаад өгч   болно гэсэн мэдүүлэг болон үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй атлаа  худал мэдүүлсэн болох нь  хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулга  болон бусад нотлох баримтаар  нотлогдон тогтоогдож байгаа тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч *******,*******, “Алтанбилэг” ХХК нь   гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-д зааснаар  гэмт хэрэг  5000.000 төгрөгийг шүүгдэгч  “Алтан билэг “ ХХК-иас  гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч  “Алтан билэг “ ХХК-ний хууль ёсны төлөөлөгч  П.Б болон  түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөх завсарлах 5 хоногийн  хугацааг авч ,” Алтан билэг “ ХХК нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-д зааснаар   4950.000 төгрөгийг   улсын орлогод оруулан төлсөн   баримтыг ирүүлсэн байна.

Шүүгдэгч  “Алтан билэг “ ХХК-с 50.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас ...  Шүүгдэгч  *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэх,

*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500.000 төгрөгөөр торгох,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч *******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,

 “Алтан билэг “ ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  халаатын тусгай зөвшөөрөлийг эрхийг хасаж, 120.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгчийн  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 жилийн   хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, Шүүгдэгч  “Алтан билэг “ ХХК-с 50.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч   *******ын  өмгөөлөгч  нараас  ...  Шүүгдэгч  *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг  болон торгох ялын хамгийн доод хэмжээг  ялыг оногдуулж өгнө үү,

Шүүгдэгч *******гийн   өмгөөлөгчөөс...  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр  ялыг оногдуулж өгнө үү.

Шүүгдэгч  “Алтан билэг “ ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  ял оногдуулахдаа  гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрсөн , гэмт хэрэг үйлдэж байна гэдгээ ойлгож , тодорхой ажилтай Ж.Г мэдэгдснийг харгалзан үзэж  эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв. Эрүүгийн хуулинд  эрх бүхий байгуулага гэдгийг тайлбарлаагүй, харин бүхий албан тушаалтан гэж Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан байна. Тодорхой албан тушаалтанд мэдэгдсэн гэж  өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байна гэж үзэж байна.Энэ байдлыг харгалзан үзнэ үү гэв.

Шүүх “Алтан билэг “ ХХК-н буюу хууль ёсны төлөөлөгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ. Эрүүгийн хуулийн тайлбарт  - Хясан боогдуулсны улмаас  аргагүй байдалд орж  хахууль өгч  нийтийн албан тушаалтны  хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж  үзүүлэх  төрийн үйлчилгээг авсан хүн  энэ тухайгаа эрх бүхийг байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол  түүний авсан төрийн үйлчилгээг  хэвээр үлдээж, ялаас чөлөөлнө гэж  тайлбарласан ба “ шүүгдэгч Алтан билэг “ ХХК-н  хууль ёсны төлөөлөгч  захирал П.Б нь 5000.000 төгрөгийг хахууль өгсөн нь нотлогдож байгаа боловч  төрийн үйлчилгээ авсан нь нотлогдон тогтоогдоогүй, мөн эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй байх тул  ялаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд  өмгөөлөгчийн саналыг хүлээж аваагүй болно.

            Шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн   22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч “Алтан билэг” ХХКЭрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч нарын   гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу    эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

.

Шүүгдэгч *******,*******, “Алтанбилэг” ХХК нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч *******,*******, “Алтанбилэг” ХХК нарын үйлдсэн гэмт хэргийн  нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан зэрэг байдлыг  ял шийтгэл оногдуулахдаа  тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго , хэргийн нөхцөл байдал болон хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг  харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах  зөв  гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Мөн шүүгдэгч  нарын үйлдсэн хэрэг нь   2022 оны 12 дугаар сарын 15-наас өмнө үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.9 дүгээр зүйлийг журамлан ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв..

 

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д нийтийн  албанд томилогдох  эрхийг 6 жилийн   хугацаагаар хасаж , 2 жилийн хорих ял  оногдуулах, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500.000 / нэг сая таван мянган  төгрөгөөр торгох  ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Алтанбилэг” ХХК-ийн дулаан халаалтын  үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 120.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000.000  /нэг зуун хорин сая / төгрөгөөр торгох  ял  тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч  *******д   оногдуулсан торгох   ялыг  цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 6 сарын   хугацаанд , шүүгдэгч  “ Алтан билэг “ ХХК-д   оногдуулсан торгох   ялыг  цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 жилийн  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг харъяалах  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч *******д урьд авсан  Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн   27 тоот шүүгчийн захирамжаар Монгол улсын  хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох  таслан  сэргийлэх арга хэмжээг, мөн 2022 оны 03 дугаар  04-ний өдрийн  83  тоот ... 81-60 СЭА  улсын дугаартай Тоёота приус-30 маркийн авто машиныг буюу хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хягаарлах тухай   прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож  шийдвэрлэв.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч *******,******* нар  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энээ өдрөөс эхлэн өөрчлөж, цагдан хорих, бусад шүүгдэгч  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн  36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Санырау Халдай Кербез овогт Фазылын Сд холбогдох  үйлдлийг  хэрэгсэхгүй болгосугай.

2 . Шүүгдэгч Санырау Халдай Кербез овогт Фазылын Сыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан  Хахууль авах гэмт хэрэг үйлдсэн,  шүүгдэгч Тугчин овогт Нарантуяагийн Энхтүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч “Алтанбилэг” ХХК-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн  тус тус гэм буруутайд тооцсугай.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Фөзйлын.Сын  нийтийн  албанд томилогдох  эрхийг 6 жилийн   хугацаагаар хасаж , 2 жилийн хугацаагаар ял оногдуулах , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тугчин овогт Нарантуяагийн Энхтүвшинд 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500.000 / нэг сая таван зуун мянган / төгрөгөөр торгох ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Алтанбилэг” ХХК-ийн дулаан ,халаалтын үйл ажиллагаа явуулах эрхийг хугацаагаар хасаж, 120.000 / нэг зуун хорин мянган / нэгжтэй тэнцэх  хэмжээний буюу 120.000.000 / нэг зуун хорин мянган /  төгрөгөөр торгох  ял тус тус  оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар *******д оногдуулсан  2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч *******гийн  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг  6 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч “ Алтан билэг”  ХХК -г хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг  3 жилийн    хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тус тус  тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч  *******,*******, “Алтан билэг  ХХК   нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

            7.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч   “Алтан билэг ХХК-иас  50.000 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт орлого болгосугай.

            8. Шүүгдэгч  *******д    авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөж, цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.                                                       

            9.Энэ хэргийн улмаас шүүгдэгч  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг дурьсугай.

            10. Шүүгдэгч *******д урьд авсан  Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн   27 тоот шүүгчийн захирамжаар Монгол улсын  хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох  таслан  сэргийлэх арга хэмжээг, мөн 2022 оны 03 дугаар  04-ний өдрийн  83  тоот прокурорын  тогтоолын  81-60 СЭА  улсын дугаартай Тоёота приус-30 маркийн авто машиныг буюу хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хягаарлах тухай   прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

            11. Шүүгдэгч *******, “Алтанбилэг” ХХК-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ