Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1345

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал

улсын яллагч Р.Мягмардорж

шүүгдэгч О. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн О.д холбогдох эрүүгийн 230*******000001545 дугаартай 1/нэг/ хавтас хэргийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******94 оны 7 дугаар сарын 2*******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо ******* *******ын *******-******* тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй ******* овогт *******ийн О. /РД:ЙО94072*******31/

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч О. нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, , ын ам *******-04 тоотод үйл ажиллагаа явуулах " " ХХК-ний жолоочоор ажиллаж байх хугацаандаа 2023 оны 7 дугаар сарын 15-наас 16-ны өдрийн түгээлтийн орлого болох 3.470.000 төгрөгийг хувьдаа авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч О. нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, , ын ам *******-04 тоотод үйл ажиллагаа явуулах " " ХХК-ний жолоочоор ажиллаж байх хугацаандаа 2023 оны 7 дугаар сарын 15-наас 16-ны өдрийн түгээлтийн орлого болох 3.470.000 төгрөгийг хувьдаа авч завшсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч О. нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 1.Шүүгдэгч О.ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн өдөр манай ээж эмнэлэгт хэвтсэн байсан тул эмчилгээний төлбөр хэрэг болоод мөнгийг эмчилгээнд нь зарцуулсан...” гэх мэдүүлэг

2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Г.Сүх-Эрдэнийн өгсөн: “…2023 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн ******* цагийн үед О. үйлдвэр дээрээс 6 тонн орчим ус ачаад Сонгинохайрхан дүүргийн ээлтээс шороон замаар д 5-10км зайд байдаг ангид аваачиж өгөхөөр явсан, араас нь би усны захиалга өгсөн хүн рүү холбогдоод манайхаас хүн хүч муутай байгаа болохоор жолоочоо ганцааранг нь явууллаа өөрсдөө буулгаад авчхаарай гээд ярьсан. Тэгээд орой 23 цагийн үед тай ярихад усаа буулгаад ажил руу явж байна гэж ярьсан. Тухайн үед усныхаа мөнгийг д бэлнээр 3.470.000 /гурван сая дөрвөн зуун далан мянга/ төгрөг өгсөн байсан, оройтоод кассын нярав байхгүй болохоор усны орлогыг аваад харьсан. Маргааш нь би холбогдоод усны мөнгөө тушаагаарай гэхэд 1 дэх өдөр тушаачихна гэж хэлээд тэр өдрөө хүний бие өвдсөн гээд бас л тушаагаагүй байсан. Тэрнээс хойш янз бүрийн шалтаг шалтгаан хэлсээр байгаад 1 сар өнгөрчихсөн байна. Манай албаны дарга бид 2 өчнөөн залгаж, мессеж бичээд шалтаг хэлсээр байхаар нь цагдаад хандсан юм. О. манай байгууллагад 2023 оны 6 сарын 6-ны өдөр манай дээр түгээлтийн жолоочоор ажилд ороод 1 сар гаран болж байсан. О. манай байгуулгад ажиллаж байхдаа 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр түгээлтийн орлого болох 3.470.000 /гурван сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан. О. манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа түгээлтээр явж байгаад машин шүргээд тухайн машины хохирлыг барагдуулах гээд байгууллагаас 200.000-аад мянган төгрөг аваад цалин дээрээсээ суутгуулсан гэж би сонсож байсан. Манай байгууллагаас түгээлтийн орлого болох 3.470.000 /гурван сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгөө О.гаас гаргуулан авмаар байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй.О. байгууллагыг хохиролгүй болгоод өгчихвөл өөр гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас/

3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар О.гийн өгсөн: ...Би 6 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хороо " жи эл акуа" ХХК буюу Вояж цэвэр усны үйлдвэрт ажилд орсон юм. 2023 оны 07 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед үйлдвэрийн хашаанаас 3-4 тонн цэвэр ус ачаад Төв аймагт байдаг цэргийн ангид аваачиж өгсөн юм. Тэгээд цэвэр усаа буулгаад усны тооцоо болох 3.470.000 /гурван сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг надад тэнд ажиллаж байсан нэг хүн бэлнээр тоолж өгсөн. Би буцаж үйлдвэр дээр ирэхэд шөнийн 04 цаг болж байсан, машинаа зогсоолд байрлуулаад түгээлт хийсэн орлогын баримтаа машины урд хайрцагт хийгээд машинаа цоожлоод түлхүүрээ харуулд үлдээгээд, орлого 3.470.000 төгрөгөө аваад гэртээ харьсан. Угаасаа бид нар бэлэн мөнгөө машиндаа үлдээж явдаггүй, авч яваад маргааш өглөө нь ирээд кассан дээр тушаадаг байсан. Манай эхнэр ээж 2 хоорондоо таардаггүй хамт байхаар хэрүүл болоод байдаг болохоор би ээжийгээ Баянбүрдийн автобусны буудлын хойд талд доод талдаа вьетнам засвартай нийтийн байранд оруулчихсан, ээж дээрээ ирэн очин байдаг. Тухайн өдөр би машинаа тавьчхаад шууд ээжийнх рүү явсан, очиход ээж гэртээ байхгүй байсан, гар утсаа цэнэглээд ээжрүү залгасан чинь ээж 1-р эмнэлэг дээр байна, бие тааруу байна гэхээр нь шууд эмнэлэг дээр явж очсон. Маргааш нь 11 цагийн уед манай ээж тархины судасны нарийсалтай гээд яаралтай хагалгаанд 2 цаг гаруй ороод би урд шөнө нь нойргүй ажилласан болохоор сахиураар ороогүй, эмч эмэгтэй хүн оруулна гээд ээжийн дүүгийнх нь хүүхэд сахисан юм. Би нэг ахтай манай ахыг С. гэдэг ******* аймгийн ******* суманд малчин хийдэг, ах ээжийг хагалгаанаас гарч байхад ирсэн. Тэгээд ээжийн эмчилгээний зардал гээд хамаатан саднаас мөнгө цугларч ирээд үлдсэн мөнгийг нь би орлогын мөнгөнөөсөө өгчихсөн юм. Тэрнээс хойш ажилдаа очоогүй, ажлаас залгахаар нь ээж хагалгаанд орсон миний цалин хэд болох вэ? Би цалиндаа суутгаад зөрүү мөнгийг нь өгчихье ээж хагалгаанд ороод мөнгө хэрэгтэй байна гэсэн чинь тийм юм байхгүй шийддэг газраар нь шийдүүлнэ гэж хэлсэн. Би түгээлтийн орлогын 3.470.000 төгрөгийг төлж барагдуулна. Би түгээлтийн орлогын 3.470.000 /гурван сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг бүгдийг нь ээжийн эмчилгээ, эм тарианд нь зарцуулчихсан. Манай ах ******* аймгийн ******* суманд малчин, би ахад 3.470.000 төгрөгөө ээжийн эмчилгээний зардалд өгчихсөн гэдгээ хэлсэн, манай ах мал зараад мөнгө явуулъя гэж ярьсан. Би эхнэртэй энэ талаар хэлээгүй. Би компанид учруулсан хохирлоо төлнө.../хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/... Би 2023 оны 06 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хороо " жи эл акуа" ХХК буюу Вояж цэвэр усны үйлдвэрт ажилд ороод түгээлтийн жолоочоор ажиллаж байхдаа 2023 оны 07 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед үйлдвэрийн хашаанаас 3-4 тонн цэвэр ус ачаад Төв аймагт байдаг ангид аваачиж өгсөн юм. Тэгээд цэвэр усаа буулгаад усны тооцоо болох 3,470,000 /гурван сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг надад тэнд ажиллаж байсан нэг хүн бэлнээр тоолж өгсөн. Би буцаж үйлдвэр дээр ирэхэд шөнийн 04 цаг болж байсан, машинаа зогсоолд байрлуулаад түгээлт хийсэн орлогын баримтаа машины урд хайрцганд хийгээд машинаа цоожлоод түлхүүрээ харуулд үлдээгээд, орлого 3,470,000 төгрөгөө аваад гэртээ харьсан. Угаасаа бид нар бэлэн мөнгөө машиндаа үлдээж явдаггүй, авч яваад маргааш өглөө нь ирээд кассан дээр тушаадаг байсан. Тухайн өдөр би машинаа тавьчихаад шууд ээжийнхрүү явсан, очиход ээж гэртээ байхгүй байсан, 1-р эмнэлэг дээр байна, бие тааруу байна гэхээр нь шууд эмнэлэг дээр явж очсон. Маргааш нь 11 цагийн үед манай ээж тархины судасны нарийсалтай гээд яаралтай хагалгаанд 2 цаг гаруй ороод би урд шене нь нойргүй ажилласан болохоор сахиураар ороогүй. Би нэг ахтай манай ахыг С. гэдэг. ******* аймгийн ******* суманд малчин хийдэг, ах ээжийг хагалгаанаас гарч байхад ирсэн. Тэгээд ээжийн эмчилгээний зардал гээд хамаатан садангаас менге цугларч ирээд үлдсэн мөнгийг нь би орлогын мөнгөнөөсөө өгчихсөн юм. Тэрнээс хойш ажилдаа очоогүй, ажлаас залгахаар нь ээж хагалгаанд орсон миний цалин хэд болох вэ? Би цалиндаа суутгаад зөрүү мөнгийг нь өгчихье ээж хагалгаанд ороод мөнгө хэрэгтэй байна гэсэн чинь тийм юм байхгүй шийддэг газраар нь шийдүүлнэ гэж хэлсэн. Би орлогын 3,470,000 төгрөгийг төлж барагдуулна. Би эмчилгээний зардлыг бэлэн мөнгөөр төлсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/

4.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ч.гийн өгсөн “…2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын 311 дүгээр цэргийн анги дээр Олон улсын цэргийн хээрийн сургуулилтад Вояж цэвэр усны газраас 99*******5550 дугаарын борлуулалтын менежертэй холбогдож цэвэр ус захиалсан. Тухайн өдөр түгээлтээр ирсэн жолоочид нь цэвэр усны мөнгийг бэлнээр өгч явуулсан, хэдэн төгрөг өгч явуулснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/

5.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.гийн өгсөн “…2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр " жи эл акуа" ХХК манай ажил дээр өдөр Төв аймгийн цэргийн 5400 ширхэг усны захиалга ирээд баяр наадам болоод хүн хүч муутай байсан болохоор цөөхүүлээ ажиллаж байсан, тэгээд маргааш нь хүргэлтийг нь явуулахаар болоод байж байтал тухайн цэргийн өнөөдөртөө явуулаад өгөөч бид нар өөрсдөө усаа буулгаад авчихна гэсэн гээд надад хэлээд тухайн өдрийн түгээлтийн жолооч г ажлаас буучихсан байхаар нь эргүүлж дуудаад 0,33 л уснаас 5000 ширхэг, 4,5 литртэй уснаас 400 ширхгийг нийт 5400 ширхэг ус нийт үнэ 3,470,000 төгрөгийн ус би тоолж өгөөд ачуулаад явуулсан. Уг нь ихэнх байгууллагууд манай байгууллагын дансруу мөнгөө шилжүүлчихдэг юм, тухайн газар бэлнээр өгсөн байсан. Би тухайн орлогын мөнгийг хүлээж авах ёстой хүн биш манай кассын нярав тусдаа гэж хүн хүлээж авах ёстой байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/

6.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.ийн өгсөн: “…Манай цэвэр усны компани усны захиалгаа өмнөх өдөр нь аваад тэр өдрийнхөө орой нэгдсэн групп чатанд ийм ийм дуурэгт хэдэн ширхэг ус захиалсан талаарх мэдээг оруулчихдаг юм. Тухайн өдөр буюу 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр манайд захиалга нь орж ирээгуй нэмэлтээр Тев аймгийн цэргийн анги руу усны захиалга авсан байсан. Тэр өдрийн усны захиалгаа өгч дуусгаад ажлын цаг дууссанаас хойш "Цэргийн ангируу ыг явуулсан байна лээ тухайн өдөр түгээлт хийсэн жолооч, түгээгч нар захиалга өгсөн байгууллагуудад захиалгыг нь хүргэж өгөөд надад бэлэн мөнгийг нь тушаасан. Харин нэмэлтээр орсон захиалга ангийн захиалгын бэлэн мөнгө болох 3.470.000 мянган төгрөгийг би гаас аваагүй, ажлын цаг дууссаны дараа явуулсан байсан. Уг нь ажлын цагаас хойшоо нэмэлт захиалгаар явуулсан усныхаа мөнгийг манайх дансаар авчихдаг юм, тэр байгууллага нь бэлнээр өгчихсөн байсан. Манайхаас захиалганд түгээлтийн жолооч, түгээгч 2-ыг хамт явуулдаг. Тухайн үед нэмэлтээр орж ирсэн захиалганд мөнгийг нь байгууллагаар Дансаар өгөх байх гэж бодоод г явуулсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

7.Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/, ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Г.Сүх-Эрдэнийг томилмон албан бичиг /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлуудыг тогтоосон баримт /хавтаст хэргийн 26-33 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 36-4******* дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6*******-69 дүгээр хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн баримт /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.   

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: ...Шүүгдэгч О. нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс 3.470.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох саналтай байна. ... гэжээ.

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч О. нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг дурьдах нь зүйтэй.

Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч О. нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх буюу усны захиалгын бэлэн мөнгө болох 3.470.000 төгрөгийг итгэмжлэн хариуцуулсныг хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байгаа хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.

Шүүгдэгч О.гийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Бусдын өмчлөх эрх”-д халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон  " " ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Г. учирсан хохиролд 3.470.000 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч гэм буруугийн шүүх хуралдаанаас учруулсан хохиролоо төлөхөөр хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулсан боловч учруулсан хохиролоо төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар  шүүгдэгч О.аас 3.470.000 төгрөгийг гаргуулан хохирогч " " ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Г.д олгохоор шийдвэрлэв.

            Хоёр.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч О. нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

Шүүх хуралд улсын яллагчаас: “...шүүгдэгч О.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын саналыг оруулж байна. Мөн шүүгдэгчээс 3.470.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулах тооцуулах саналтай...” гэжээ.

Шүүхээс шүүгдэгч О.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой  нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.

Шүүгдэгч О.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан  “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Шүүгдэгч О.гийн хувьд дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь тохиромжтой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч О.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв. 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2434 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч О.г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул албадан ирүүлж, ирүүлсэн өдрөөс эхлэн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч О.г 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл цагдан хорьсон 9 хоногийг, түүнд оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцон нийт 72 цагийн ажлыг хасаж, 32******* /гурван зуун хорин найман/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв. 

Шүүгдэгч О.д шүүхээс оногдуулсан 32******* цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаас дээшгүй цагаар хийлгэж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

            Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 230*******000001545 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.******* дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.д 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.д оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 2023 оны  11 дүгээр сарын 6-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 9 хоногийг тооцон хасаж, нийт 32******* /гурван зуун хорин найм/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч О.д оногдуулсан 32******* /гурван зуун хорин найм/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж, биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.гаас 3.470.000 төгрөг гаргуулж, хохирогч " " ХХК-ийн хууль ёсны  төлөөлөгч Г.д олгосугай.

*******.Шүүгдэгч О.д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХЦЭЦЭГ