Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/195

 

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  *******

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “ Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, нөхөр, хүүхдүүд, бэр, дүү нарын хамт, Сэлэнгэ аймаг, ******* сум, *******,*******, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт П М /РД:*******/,

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ... Би өөрийн гэм бургуугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийн улмаас миний охин хүндэвтэр гэмтэл авсан. Хотод эмчлэгдэж байгаад ирсэн, хойшид охиныхоо эрүүл мэндэд анхаарна. Манай гэр бүлд ажил хийдэг хүн байхгүй би ганцаараа  ажил хийж амьдралаа авч явдаг, энэ байдлыг минь харгалзан үзнэ үү  гэв.

Нэг: Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын Хонгор морьт 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай, “тоёота приус 11” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг зөрчиж зам хөндлөн гарч байсан адуу мөргөж зам тээврийн осол гарсны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан өөрийн охин насанд хүрээгүй ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь :         Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хх-ийн 5-6 дугаар тал),хэргийн газрын үзлэ, гэрэл зургын үзүүлэлт / хх-н 7-14 дүгээр тал /насанд хүрээгүй  хохирогч  ын  мэдүүлэг (хх-ийн 2-23 дугаар тал), гэрч   мэдүүлэг (хх-ийн  31-32 дугаар  тал), гэрч     мэдүүлэг (хх-ийн 35-36 дугаар  тал), гэрч   мэдүүлэг (хх-ийн 17 дугаар тал), Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 16-ны  өдрийн 324 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 80-81 дүгээр тал), шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл (хх-ийн 82,83,84 дүгээр  тал),  Техникийн шинжээчийн  2023 оны 09 дүгээр сарын 11-ний  өдрийн 28 дугаартай  дүгнэлт (хх-ийн 88 дугаар тал), шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл (хх-ийн 84,85 дугаар  тал), хохирогчийн өвчтөний түүх / хх-н 96-10 дугаар тал /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 114 дүгээр  тал),  хялбаршуулсан  журмаар хэргээ шийдүүлэх хүсэлт / хх-н 159 дүгээр тал / зэрэг нотлох баримтаар шүүгдэгч *******ийн үйлдсэн хэрэг нь  нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад  нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж шүүх үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм хорын хохирлын талаар:

 

Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч болон түүний хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай илэрхийлсэн байна. Гэвч насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь энэ хэргийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаас шүүгдэгч *******ийг чөлөөлөх саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Шүүгдэгч Боржигон овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4.Насанд хүрээгүй хохирогч   болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс цаашид  энэ гэм цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ