| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2023/0087/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/93 |
| Огноо | 2023-03-13 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/93
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал лж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн Г.Болормаа
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 221000000069 дугаартай хэргийг 202 оны 0 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,******* оны 07 дугаар сарын 0-ний өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, эрэгтэй, 2 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн галч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын дугаар баг ******* ******* тоотод оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* нь 202 оны 01 дүгээр сарын 26-ны орой 2 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын дугаар багийн ******* тоотод “согтуу хүн хэрүүл зодоон хийгээд байна” гэх дуудлагын дагуу очсон тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч ыг ажил албан үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэж хацар луу мөргөх, хөл, гарын хазах, авто машиныг өшиглөх, албан өрөөний ширээг өшиглөх, шүлсээ хаях, араас өшиглөх зэргээр хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... би ******* сумын Цагдаагийн хэсэгт хэсгийн цагдаа хийдэг бөгөөд манай хэсгийн төлөөлөгч, ахмад 202 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн төв рүү цугларалтанд явсан юм. Би сумандаа ганцаараа үлдсэн. ... 202 оны 01 дүгээр сарын 26-ны орой ажилтан багийн цуг сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. ... орой 2 цаг 0 минутанд иргэн аас ******* тоот манай гэрт согтуу хүмүүс зодоон хийгээд байна гэсэн дуудлага өгсөн. ... хамтаар өөрийнхөө машинтай цуг ын ...гэр болох ******* тоот руу нь явж очсон. ... гэрлүү нь яваад очтол үүдний амбаар дотор сургуулийн галч дээрээс дараад суучихсан, хажууд нь хараад зогсож байсан. Тухайн үед би аас юу болсон юм гэж асуухад босч ирээд амьсгаагаа дараад юм хэлэх гээд байж байтал урдуур нь ороод “Бид нар тоглож байсан юм” гэж хэлээд шууд миний баруун хацарлуу мөргөчихсөн. Тэр үед Лхагвасүрэн ийг тэвэрч аваад түүнийг газар дарж унагаасан. ийг газар унах үед би түүнийг гавлах гээд гаваа гаргаж байтал миний зүүн хөлийн шилбэнээс хазчихаад тавихгүй байсан. Тухайн үед түүний толгойг нь зүүн гараараа дарж, хөлнийхөө барьцийг тавиулах үед зөрүүлээд миний зүүн гарын сарвууг хазчихсан. Мөн л адил миний гарыг хазчихаад тавихгүй байсан. Би тэр үед ... нүүрэн дээр нь баруун гараараа дарж байгаад өөрийнхөө зүүн гарыг салгаж авсан. ... түүнийг гавалж дуусгаад машиндаа суулгах гэтэл миний машинд суухгүй гээд баруун хойд талын хаалгыг өшиглөж, машины урд талын спойлерийг хагалсан. Тэгээд түүнийг нийлж дарж байгаад машинд суулгаад цагдаагийн хэсэг дээр авчирсан. Цагдаагийн хэсэг дээр ирээд зүгээр байхгүй, ажлын өрөөний ширээг өшиглөж, өрөөн дотор шүлсээ хаясан. Түүний хажуугаар нь өнгөрөхөд миний бөгсрүү 6-с 7 удаа зөөлхөн өшиглөөд намайг өдөөн хатгаад байсан. Түүнийг зүгээр байхгүй байсан учраас аймгийн төв рүү мэдэгдэж, цагдаагийн газрын жижүүрт танилцуулаад ийг аймгийн төвд авчирч, эрүүлжүүлэх байранд саатуулсан юм. ... машины хаалганд бол гэмтэл учраагүй, хонхойгоод зүгээр болсон. Харин машины ар талын спойлер хагарсан тул зах зээлийн ханшаар үнэлнэ. ...ийг би аймгийн төвд авчрах үедээ түүнийг машины ар талын суудалд суулгасан багөөд ... миний суудал руу ар талаас өшиглөөд “машинаа эргүүл, зогсоо, би явмааргүй байна, чамайг харнаа, чи манай загалд амьдарнаа, чамайг ална аа” гээд агсан тавиад яваад байсан. ... гэжээ. /хх-ийн 17-18 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... бид хоёр ийг босгоод авч явах гэтэл цагдааг заамдаад “чи яахаараа намайг авч явдаг юм” гэж хэлээд түүний цээж рүү нь мөргөх шиг болсон. ... тухайн үед гарыг нь гавлах гэж байтал өөрийнхөө хоёр гарыг цээжнийхээ доор зөрүүлж түгжээд гараа гавлуулахгүй байсан. ... гарыг нь дээш нь гаргаж ирэх гээд гарнаас татаж байх үед ын нэг гарыг тэвэрч бариад сарвуунаас нь хазчихсан. ... гавлаж байх үед бас ын хөлийг нь хазсан байсан. ... ийг гавласны дараа түүнийг Цагдаагийн хэсэгт хүргэж өгсөн. Тэгээд би гэрлүүгээ харьсан. Түүнээс хойш удалгүй цагдаа над руу утсаар яриад “ийг аймгийн төв рүү хүргэж өгөхөөр боллоо, цуг хань болоод яваад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би Рашаант сумын багийн хамтаар ийг аймгийн төвийн цагдаагийн газарт хүргэж өгсөн юм. ... яг манай багийн иргэн. Уг нь хүнд их тусч, хүмүүстэй нийтэч, нийлэмжтэй залуу .... өчигдөр ямар учраас тийм зан нь хөдөлсөн болохыг мэдэхгүй байна. ...гэжээ. /хх-ийн 22-24 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 202 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийн тоот дүгнэлтэд:
1.ын биед зүүн сарвууны өнгөц шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ... гэжээ. /хх-ийн 46-47/
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/
-Илтгэх хуудас, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 11-******* тал/
-Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 85 тал/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 тал/
-Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь согтуурсан үедээ 202 оны 01 дүгээр сарын 26-ны орой 2 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын дугаар багийн ******* тоотод “согтуу хүн хэрүүл зодоон хийгээд байна” гэх дуудлагын дагуу очсон тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч ыг ажил албан үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэж хацар луу мөргөх, хөл, гарын хазах, авто машиныг өшиглөх, албан өрөөний ширээг өшиглөх, шүлсээ хаях, араас өшиглөх зэргээр хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч , гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 202 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийн тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, илтгэх хуудас, гэрэл зургын үзүүлэлт, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс 1 /нэг/ жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Хохирогч нь ... *******ээс надад ямар нэгэн гомдол санал байхгүй ... гэж мэдүүлсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1 /нэг/ жилийн хугацаагаар Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ